| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.С
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Б-д холбогдох эрүүгийн 242.......... тоот хэргийг 2025 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ......... сарын ........-ны өдөр Х аймгийн Ө суманд төрсөн, яс үндэс ......, ....... настай, э.эгтэй, ....... боловсролтой, .......... мэргэжилтэй, ам бүл ..., .......... хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...баг ...... дугаар гудамж ....... тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Н-ийн Б /РД: ........../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 30 минут орчим Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гадаад улсаас Монгол Улс руу орох чиглэлд ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний татвар ногдох 954,582,504.00 төгрөгийн үнэ бүхий үрлэн мөнгийг нууж, улсад төлөгдөх 200,462,235.70 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 30 минут орчим Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гадаад улсаас Монгол Улс руу орох чиглэлд ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний татвар ногдох 954,582,504.00 төгрөгийн үнэ бүхий үрлэн мөнгийг нууж, улсад төлөгдөх 200,462,235.70 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-20/, Гаалийн Ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2024 оны 08 сарын 19-ны өдрийн 0120244906 дугаартай сорилтын дүн /1-р хх-ийн 38/, үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын 2024 оны 08 сарын 19-ны өдрийн дүн /1-р хх-ийн 43/, гэрч Г.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 57-58/, гэрч Г.Г-ын мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/, гэрч Г.Г-ын мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 86-89/, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ө.Б-ы мэдүүлэг /1-р хх-ийн 98-100/, Ашид билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 108/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х-ийн 114-116/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 117-137/, татвар гүйлгээний жагсаалт /1-р хх-ийн 145/, ............ улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 149/, татвар төлсөн баримт /1-р хх-ийн 218-219/, шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 62-65/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 66-72/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалахаар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .......... улсын дугаартай ............ маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Н-х болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ 8,500,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б-с гаргуулж улсын орлого болго шийдвэрлэв.
......... улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Б-ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан 1 ш бичлэг бүхий СД-г хэрэгт хадгалж, ........ улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б