2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2407 00251 0270 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.******* нь Б.ийн Налайх дүүрэг, , тоот гэртээ байх үедээ 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ андуурч Хас банкны тоот дансанд шилжүүлсэн 2,321,000 төгрөгийг завшиж, хувийн хэрэгцээндээ зарцуулан хохирогч Б.т 2,321,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр хүн анх надтай ярихдаа андуураад хийчихжээ уучлаарай гэж хэлэхгүйгээр чи тийм мөнгө авсан уу гэдэг байдлаар ёс бус харьцаж, хараагаад байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор тэрийг нь тайван хүлээж авч чадахгүй харьцсан асуудал гарсан, над руу залгаад дарамталж яриад байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охиныхоо зээлийг хаах гээд 2,321,000 төгрөгийг О.******* гэх данс руу андуураад шилжүүлчихсэн. Тэгээд буруу данс руу мөнгөө хийснээ мэдэхгүй 06 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан...би данс эзэмшигчтэй нь холбогдогдоод андуурчихлаа буцаагаад хийчих гэсэн чинь чадахгүй чаддаг юм бол аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-08-09 дэх тал/,

Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 22 ны өдөр миний дансанд 2321000 төгрөг  нэр нь мэдэгдэхгүй данснаас орж ирсэн. Тухайн үед ганцаараа байр түрээсэлж амьдардаг  байсан ба тухайн мөнгийг нь үрээд дуусгасан. Мөн найздаа 1 000 000 төгрөгний өртэй байсан учир андуурч орж ирсэн мөнгөнөөс өгсөн. Андуурч хийсэн гэх хүн залгаад мөнгө нэхэхээр нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир урдаас нь би уурлаад тухайн хүнд чадахгүй гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-57 дахь тал/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-23 р тал/,

Хохирогч Б.ийн Хаан банк ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн депозит дансны хуулга /хх-24-25 дахь тал/,

Шүүгдэгч О.*******ын Хас банк ХХК, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-27-30 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-03 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу хохирогч Б.ийн 2.321.000 төгрөгийг данс андууран шилжүүлснийг өөрийн биш гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох”  гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч О.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.ийн Налайх дүүрэг, , тоот гэртээ байх үедээ интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ андуурч Хас банкны тоот дансанд шилжүүлсэн 2,321,000 төгрөгийг завшиж, хувийн хэрэгцээндээ зарцуулан хохирогч Б.т 2,321,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охиныхоо зээлийг хаах гээд 2,321,000 төгрөгийг О.******* гэх данс руу андуураад шилжүүлчихсэн. Тэгээд буруу данс руу мөнгөө хийснээ мэдэхгүй 06 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан...би данс эзэмшигчтэй нь холбогдогдоод андуурчихлаа буцаагаад хийчих гэсэн чинь чадахгүй чаддаг юм бол аваарай гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 22 ны өдөр миний дансанд 2321000 төгрөг  нэр нь мэдэгдэхгүй данснаас орж ирсэн. Тухайн үед ганцаараа байр түрээсэлж амьдардаг  байсан ба тухайн мөнгийг нь үрээд дуусгасан гэх мэдүүлэг, Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл , Хохирогч Б.ийн Хаан банк ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн депозит дансны хуулга, Шүүгдэгч О.*******ын Хас банк ХХК, Хаан банк ХХК-ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.*******од холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  нь өөрийн дансанд андуурагдан орж ирсэн 2,321,000 төгрөгийг завшиж, хохирогчийг холбогдсоор байтал хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүхийн шатанд шүүгдэгч О.******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 2,321,000 төгрөгийг нөхөн төлсөн талаар бичгэн баримт, утсаар ярьсан тэмдэглэлийг хэлэлцүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч О.*******од холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг  гаргажээ.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тухайн зүйл ангид заасан ял шийтгэлүүдээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД