2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,

хохирогч Ц.*******,

хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Соёмбо,

шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407 00000 0199 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Тайж овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч У.******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 03 цагийн үед Налайх дүүргийн нд байрлах “” нэртэй баарны үүд хэсэгт Ц.*******тэй тааралдаж зүс таних хүмүүсийн хувьд Ц.*******гээс мэнд асуусны хариуд зүй бус авирлан улмаар хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийхээр өдөөн турхирч нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд нэг нүдний харааны зохицлын саажилт , хамар ясны хугарал , таславчийн мурийлт, зүүн, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт нэмж тодруулах зүйл байхгүй. Би ганцаараа ******* ах дээр очсон. надтай үерхдэг байж байгаад салсан байхдаа ******* ахтай муудалцаж таараад цохьсон...” гэв.

Хохирогч Ц.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шөнө баарны гадаа таарсан. Би тай уулзаад байж байхад *******тэй таараад сайн уу гэхэд чи бид 2 хэзээ ах дүү болсон гэхэд нь маргалдаж түлхэлцсэн. Цаанаас нь хүмүүс ирэхэд ******* пивоны шил шидэхэд нь би маргааш хөдөө явах учраас маргалдахгүй гээд зугтаж явж худалдааны төвийн гадаа явж байхад ******* хойноос ирээд “харанхуй руу ороод зодолдоё” гээд байхад нь би зодолдохгүй гэхэд шууд миний нүүр рүү цохьсон. Би хэсэг ухаан алдаж унаад босоход найз эмнэлэг дуудсан. У.*******ийг багаас нь мэддэг байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бааранд *******тэй таараад “сайн уу ахын дүү” гээд мэндэлтэл “чи бид хоёр хэзээ ах, дүү болчихсон юм писда минь” гээд над руу дайрсан. Надтай хамт явж байсан , хоёр *******ийг надаас салгасан. ******* намайг “хоёулаа ариун цэврийн өрөө рүү ороод сайхан зодолдъё” гээд зүгээр байлгахгүй байсан. , бид гурав *******өөс салаад явсан. Тэгээд би явдаг такси зогсдог зогсоол руу машин руугаа очтол ******* араас гүйж ирээд “хоёулаа камергүй газар ороод үзье” гэхээр нь би үгүй гэтэл миний нүүр рүү цохисон. Тэгээд би ухаан алдчихсан. Тэрнээс юу болсныг би мэдэхгүй байна ямар ч байсан найз ирээд цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг /хх-09-10 дахь тал/,

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарнаас гараад бид хоёр тамхилж байхад үүдэнд ******* зүс мэдэх залуутай муудалцаад тэр залуу *******г үзье гээд байхаар нь очиж салгаад баар руу орсон....*******тэй муудалцсан залуу ирээд *******г цохиод унагаахаар нь очиж байтал тэр залуу машинтай яваад өгсөн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-11 дэх тал/,

Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2024 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн 23 цагийн үед найз тэй Улаанбаатар хотод уулзаад хар багын найз ******* рүү залгаад хаана байна гэсэн чинь Налайхын 2 р хороо төвийн урд байна гэхээр нь за гээд бид 2 очсон. Тэгээд төвийн урд ******* бар руу ороод шээгээд ирье гээд явсан чинь баарны тэнд *******тэй таараад тэр хоёр маргалдаад ******* *******ийн гэдэс рүү өшиглөсөн... *******ийг тэд нараас холдуулсан. ******* *******тэй уулзана гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-14 р тал/,

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ах *******ийг “юу хийж яваа юм нусан чавх минь” гэхэд нь дуугай бай гээд явсан чинь ******* “чи яасан том болсон юм бэ” гээд *******ийг түлхээд баруун гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд ******* яагаад байгаа юм бэ гэхэд “та нарын ясыг цайлгана” гээд байсан...Буян Налайхын урд ******* явж байхад ******* очоод зүүн гараараа баруун шанаа хэсэгт нэг цохиход ******* газарт унасан. Тэгээд би *******ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-108-109 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай “...Ц.*******гийн биед нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.11.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-18-19 дэх тал/,

Шүүх шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаартай: “...Ц.*******гийн сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь байнгийн эсхүл түр зуурийн шинжтэй эсэх нь биеийн эрүүл мэднийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-124-126 дахь тал/,

Шинжээч С.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 05, 08 ны өдрийн нүдний эмчийн үзлэгээс харахад дээрх гэмтэл нь шинэ гэмтэл нотлогдож байна. *******гийн биед учирсан нүдний харааны цохицол саажилт нь хараагүй болохгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “би Налайх дүүргийн ны баар руу ариун цэврийн өрөө орох гэж явж байгаад ******* ахтай таарсан чинь за юу байна дүү юу хийгээд байна гэхээр нь урьдны юм санаанд ороод манай найз охинтой явалддаг байсныг санаад чи манай найз охинтой явалдаа биз дээ чамайг ямар ах гэдэг юм гээд *******г түлхсэн чинь намайг зөрүүлж миний уруул хэсэгт нэг удаа цохисон чинь манай найз Ц.******* ирж салгасан чинь ******* ирж миний цээж рүү өшиглөөд маргааш та нарыг алнаа нүдийг чинь ухнаа гэж хэлэхээр бид нар салчихаад машин руугаа очоод цамцаа тайлаад машин дотроо Сэнгүр нэртэй лаазтай пиво ууж байсан чинь ******* баарнаас гараад явж байхад уулзая гэж хэлээд намайг яаж цохьсон шиг таныг цохино гээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь газарт унахаар нь би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28 дахь тал/,

Хохирогчийн биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас №8026, Тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохиролтой холбоотой бичгэн баримтууд /хх-39-68, 114-117,123 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-02 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх шүүгдэгч У.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч У.******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  03 цагийн үед Налайх дүүргийн нд байрлах “” нэртэй баарны үүд хэсэгт Ц.*******тэй тааралдан “мэнд асуусны хариуд зүй бус авирлан” улмаар хэрүүл маргаан үүсгэж, нүүрэндээ цохиулсны дараа араас нь очиж Ц.*******гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн, дээд  доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Хохирогч Ц.*******гийн өгсөн: “...бааранд *******тэй таараад “сайн уу ахын дүү” гээд мэндэлтэл “чи бид хоёр хэзээ ах, дүү болчихсон юм писда минь” гээд над руу дайрсан. Надтай хамт явж байсан , хоёр *******ийг надаас салгасан. ******* намайг “хоёулаа ариун цэврийн өрөө рүү ороод сайхан зодолдъё” гээд зүгээр байлгахгүй байсан, ...би явдаг такси зогсдог зогсоол руу машин руугаа очтол ******* араас гүйж ирээд “хоёулаа камергүй газар ороод үзье” гэхээр нь би үгүй гэтэл миний нүүр рүү цохисон. Тэгээд би ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг ,

Гэрч Э.ын өгсөн: “...баарнаас гараад бид хоёр тамхилж байхад үүдэнд ******* зүс мэдэх залуутай муудалцаад тэр залуу *******г үзье гээд байхаар нь очиж салгаад баар руу орсон....*******тэй муудалцсан залуу ирээд *******г цохиод унагаахаар нь очиж байтал тэр залуу машинтай яваад өгсөн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн 23 цагийн үед найз тэй Улаанбаатар хотод уулзаад хар багын найз ******* рүү залгаад хаана байна гэсэн чинь Налайхын 2 р хороо төвийн урд байна гэхээр нь за гээд бид 2 очсон. Тэгээд төвийн урд ******* бар руу ороод шээгээд ирье гээд явсан чинь баарны тэнд *******тэй таараад тэр хоёр маргалдаад  ******* *******ийн гэдэс рүү өшиглөсөн... *******ийг тэд нараас холдуулсан. ******* *******тэй уулзана гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ах *******ийг “юу хийж яваа юм нусан чавх минь” гэхэд нь дуугай бай гээд явсан чинь ******* “чи яасан том болсон юм бэ” гээд *******ийг түлхээд баруун гараараа нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд ******* яагаад байгаа юм бэ гэхэд “та нарын ясыг цайлгана” гээд байсан...Буян Налайхын урд ******* явж байхад ******* очоод зүүн гараараа баруун шанаа хэсэгт нэг цохиход ******* газарт унасан. Тэгээд би *******ийг аваад явсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай “...Ц.*******гийн биед нэг нүдний харааны зохицлын саажилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.11.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт,

Шинжээч С.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2024 оны 07 р сарын 05, 08 ны өдрийн нүдний эмчийн үзлэгээс харахад дээрх гэмтэл нь шинэ гэмтэл нотлогдож байна. *******гийн биед учирсан нүдний харааны цохицол саажилт нь хараагүй болохгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “би Налайх дүүргийн 1 р хорооны баар руу 00 орох гэж явж байгаап ******* ахтай таарсан чинь за юу байна дүү юу хийгээд байна гэхээр нь урьдны юм санаанд ороод манай найз охинтой явалддаг байсныг санаад чи манай охинтой явалдаа биз дээ чамайг ямар ах гэдгийн гээд *******г түлхсэн чинь намайг зөрүүлж миний уруул хэсэгт нэг удаа цохисон чинь манай найз Ц.******* ирж салгасан чинь ******* ирж миний цээж рүү өшиглөөд маргааш та нарыг алнаа нүдийг чинь ухнаа гэж хэлэхээр бид нар салчихаад машин руугаа очоод цамцаа тайлаад машин дотроо Сэнгүр нэртэй лаазтай пиво ууж байсан чинь ******* баарнаас гараад явж байхад уулзая гэж хэлээд намайг яаж цохьсон шиг таныг цохино гээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон чинь газарт унахаар нь би яваад өгсөн “ гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн Яаралтай тусламжийн хуудас №8026 , Тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч У.*******т холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч У.******* нь хохирогч Ц.*******г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” заасантай нийцсэн байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн  санаатай үйлдсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ц.******* нь шүүгдэгч У.*******т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэгт бүрдүүлсэн бичгэн  баримтаар 909,738 төгрөгийг нэхэмжилснээс 6,000 төгрөгийн баримт нь хэрэгт хамааралгүйгээс бусад баримтуудаар тогтоогдох 903,738 төгрөгийн нэхэмжлэл нь  хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой учир шүүхээс хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь энэхүү хохиролтой холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Мөн хохирогч нь Шүүх шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1135 дугаартай: “...Ц.*******гийн сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь байнгийн эсхүл түр зуурийн шинжтэй эсэх нь биеийн эрүүл мэднийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу тооцон гаргуулахдаа уг гэмт хэргийн шинж хохирогчийн зүй бус үйлдэл нь энэ гэмт хэргийг үйлдэгдэхэд  нөлөөлсөн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 7 дахин буюу 4,620,000 төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулж уг нэхэмжлэлийн шаардлагаас 3,953,400 төгрөгийг хасаж  шийдвэрлэв.

Иймд шүүгдэгчээс хохирогчид нөхөн төлсөн 2,000,000 төгрөгөөс баримтаар тогтоогдсон зардлаас бусад нөхөн төлсөн 1,096,262 төгрөгийг хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн сэтгэцэд учирсан хохирлын 4,620,000 төгрөгийн шаардлагыг урьдчилж төлсөн гэж үзэн хасаж шүүгдэгчээс 3,523,738 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол тусламж, үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой нөхөн төлсөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 425,280 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800 000 төгрөгийн торгох ялаар шийтгэх ...” гэх

хохирогчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохиролтой нь холбогдуулан тухайн зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах  ...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүх  талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.*******өөс 3,523,738 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.*******д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3,959,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД