2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Г.Ганзориг,

Хохирогчийн төлөөлөгч З.*******,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407 00000 0317 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ний ******* ангид ажилтай, ам бүл 2, ээжийн хамт *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ,,-ийн хашаанд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах ний ******* ангийн албан тушаалыг цэргийн ахлах ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж буй ний ******* ангидаа эргэж ирээгүй, “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ний жанжин штабын даргын 2012 оны тушаалаар Увс аймагт томилогдоод одоог хүртэл ажилллаж байгаа. Яагаад ажлаасаа гарах болсон бэ гэхээр манай аав хорих ял эдэлж байгаа. Аав дээрээ ерөөсөө очиж чадаагүй. 7 дугаар сард ээлжийн амралтаа аваад 8 дугаар сарын эхээр ажилдаа орох байсан. Ээлжийн амралттай байх хугацаандаа аавтайгаа уулзсан. Аавыгаа хараад сэтгэлээр маш их унасан. Ажилдаа орвол ээжийг харах хүн байхгүй. Ээж маань нас өндөр настай хөгшин хүн байдаг. Надаас өөр харах хүн байхгүй. Өглөө болгон 05 цаг гэж босоод Сонсголонгоос Налайх руу ажилдаа ирдэг байсан. Ажлаа нэг ч удаа тасалж үзээгүй. Сэтгэлээр маш их унасан байсан болохоор ээжтэйгээ ярилцаж байгаад ажлаасаа гарахаар шийдсэн. Ажлаас гарах өргөдлөө явуулсан боловч хоцорсон байсан. Энэ хугацаанд дарга, цэрэг нартайгаа холбоотой байж чадаагүй. Өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогчийн төлөөлөгч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдэгдэх хуудсыг салбарын дарга нарт нь удаа дараа өгсөн. Мэдэгдэх хуудсан дээрээ удаа дараа ирэхгүй бол цэргийн албанаас оргох гэмт хэрэг болно гэж үйл баримтыг бичсэн. Сар болгон 2-3 удаа хууль эрх зүйн мэдлэг өгөх үүднээс сургалт оруулдаг байсан. Орох ёстой хоногтоо ажилдаа ороогүй. Зөрчил үйлдээд 20 хоногоор баривчлагдах болсноо ангийн захирагчтай хэлсэн. Ангийн захирагч хувь хүний байдлыг харгалзаад чөлөө өгсөн. Гэвч өөрийнхөө хэлсэн хоногтоо ирээгүй учраас тасаар авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн төлөөлөгч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “3эвсэгт хүчний ******* ангийн тасгийн дарга албан тушаалтай ахлах ахлагч цолтой *******ийн ******* нь ний жанжин штабын даргын тушаалаар тус ангид томилогдоод цэргийн цол зүүж тангараг өргөж алба хааж байх хугацаандаа 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш анги байрлалдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй... Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч, ний ерөнхий командлагчийн 2022 оны 180 дугаар зарлигаар баталсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ийн “Сахилгын дүрэм”-ийн 8.17 дугаар зүйлд офицер ахлагч цэргийн гэрээт албаны байлдагч түрүүч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор амралт чөлөөг 72 цагаас хэтрүүлэн ангийн байрлалд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын хууль хяналтын дагуу шилжүүлнэ гэсний дагуу *******ын энэ үйлдлийг шалгуулахаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-11-12 дахь тал/,

Гэрч Ү.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажлын дарга удирдлага, хамт ажилдаг хүмүүс нь зөндөө залгаж яриад *******ыг ажилд нь ирүүлэх талаар хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ажилдаа явахгүй гэртээ байж байна. Яагаад ингээд ажилдаа явахгүй байгааг үнэхээр мэдэхгүй байна...2024 оны 09 дүгээр сараас хойш ******* ажилдаа нэг ч удаа яваагүй, очоогүй, дарга цэрэгтэйгээ уулзаагүй хүн байгаа юм. Намайг хэлэхээр миний үгийг огт авдаггүй юм. Дарга нь надтай утсаар ярьж холбогдож байсан ба шүүх цагдаад өгч шалгуулна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-19-21 дэх тал/,

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь манай ангид албан тушаалтай, ахлах ахлагч цолтой ажилдаг байсан...Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сараас хойш ажилдаа ирэхгүй байна гэсэн...Цэргийн анги байгууллагад хуулийн офицерын орон тоо байдаг. Хуулийн офицерууд нийт бие бүрэлдэхүүнд байнга хууль эрх зүйн талаар сургалт ордог. Энэ талаар сургалт хичээл орж байсан. Алба хаагч ажлаа таслах, анги байгууллагаас чөлөө, зөвшөөрөлгүй явахыг хориглосон байдгийг бүгд мэднэ...” гэх мэдүүлэг /хх-29-30 дахь тал/,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* нь манай ротын алба хаагч бөгөөд ахлах ахлагч цолтой. Би одоогоор ротын захирагчийн албан тушаалаас гадна цэргийн ангийн хүний нөөцийн офицерын албан үүргийг 2024 оны 05 дугаар сараас хойш түр орлон гүйцэтгэж байна. Манай ротын ахлах ахлагч ******* нь 2024 оны 08 дугаар сард 2024 оны ээлжийн амралтаа авсан ба 9 дүгээр сард би ээлжийн амралтын үлдсэн 14 хоногоо аваад ажилдаа ороход ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд шүүхээр орж 20 хоногийн хугацаатай баривчилгаанд явсан байсан. Ингээд баривчилгаанаасаа гараад ******* ажилдаа огт ирээгүй. *******ын дугаар руу ярихаар утас нь огт холбогдохгүй байсан. Ээж рүү нь ярихаар бас утсаа авахгүй, ангийн захирагчтай ярьчихаад байсан.... Цэргийн албаны дүрмийн 8.17 дугаар зүйлд алба хаагч нь анги байрлалыг ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр 72 цагаас дээш хугацаанд орхин явсан бол цэргээс оргон зайлсан гэж үзээд харьяа нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна гэсэн заалт байдаг...” гэх мэдүүлэг /хх-41-42 дахь тал/,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ний ******* цэргийн ангийн захирагчаар 2023 оноос хойш ажиллаж байна. Манай ангийн албан тушаалтай цэргийн ахлах ахлагч цолтой *******ийн ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хүнийг ажилд нь ирүүлэх зорилгоор ар гэр рүү нь мөн өөр рүү нь утсаар олон удаа холбогдож ярихад ажилдаа ирээгүй энэ үйлдэл нь Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжтэй байсан тул албан бичгээр танай байгууллагад хандсан юм. Олон удаа анхааруулж хэлж ярьсан боловч ирээгүй...2024 оны 09 дүгээр сард ******* нь надтай утсаар холбогдож “би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод шүүхээр орж 20 хоногийн баривчилгаа аваад одоо ачигдаад явах гэж байна, та чөлөө олгооч” гэсэн тэгэхээр нь би “залуу хүн алдаж оноо биз” гэж бодоод ойлгоод чөлөө олгоод “баривчилгаагаа дуусгаад ажилдаа шууд ороорой” гэж хэлсэн боловч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр баривчилгаанаасаа гарсан боловч ажилдаа ороогүй, албаа хаагаагүй өнөөдрийг хүрч байна. Баривчилгаанд явсан алба хаагчид цэргийн сахилгын дүрэмд заасны дагуу арга хэмжээ авдаг юм...Алба хаагчдийг өдөр болгон ирцийн бүртгэлээр бүртгэж ирээгүй алба хаагчдыг “т" үсэг буюу тасалсан гэдгээр тэмдэглэгээ хийдэг юм. гэх мэдүүлэг /хх-54-55 дахь тал/,

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ний ******* ангид аар 2013 онд томилогдсон. Ингээд би нэр төртэйгөөр албаа хааж ирсэн ба 2024 оны 09 дүгээр сараас хойш ажил дээрээ очоогүй юм. Цэргийн ангиас штабын дарга ээжтэй уулзаж ярилцсан байсан. . Хүнд өгөх мөнгөө өгч чадахгүй ажлынхаа хүмүүсээс санаа зовоод ажил дээрээ очоогүй юм. Ажил дээрээ очоогүй нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх-49-51 дэх тал/,

ний ******* ангийн 2024 оны 11 дүгээр сарын 13 ны өдрийн №232 дугаартай албан бичиг /хх-05 р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/2467 дугаартай шийтгэвэр /хх-146-147 дахь тал/,

Цэргийн албаны дүрмийн холбогдох заалтыг хуулбарласан бичгэн баримтууд /хх-56-58/,

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр 29 ны өдрийн № дугаартай *******ийн *******ын ажилласан жилийн архивын лавлагаа, хавсралтууд /хх-62-68 р тал/,

ний ******* ангийн Захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 07 ны өдрийн , 2022 оны 07 дугаар сарын 06 ны өдрийн Б/100 дугаартай “ цэргийн цол олгох тухай” тушаалууд 

Цэргийн албан хаагчдийн 2024 оны 08 дугаар сараас 12 сар хүртэл ирц бүртгэсэн бичгэн баримтууд /хх-72-74 р тал/,

Албан хаагчийн бүртгэлийн маягт /хх-75-76 р тал/,

ний ******* ангийн тасгийн Захирагч ******* овогтой ахлах ахлагч *******ын ажил байдлын тодорхойлолт, /хх-77-79/,

Шүүгдэгч Д.*******ын цэргийн албан хаагчаар ажиллаж байх үедээ авч байсан шагнал, урамшуулалтай холбоотой 51 хуудас бичгэн баримтууд /хх-92-142

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04 ны өдрийн №2024/ЗШ/2467 дугаартай шийтгэвэр,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, албан үнэмлэхийн хуулбар бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.*******ыг Налайх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ний ******* ангийн албан тушаалыг цэргийн ахлах ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж буй ний ******* ангидаа эргэж ирээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт болон яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.*******ыг ны нутаг дэвсгэрт байрлах ний ******* ангийн албан тушаалыг цэргийн ахлах ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж буй ний ******* ангидаа эргэж ирээгүй гэж буруутгасныг хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох

Гэрч Б.ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сард ******* нь надтай утсаар холбогдож “би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод шүүхээр орж 20 хоногийн баривчилгаа аваад одоо ачигдаад явах гэж байна, та чөлөө олгооч” гэсэн тэгэхээр нь би “залуу хүн алдаж оноо биз” гэж бодоод ойлгоод чөлөө олгоод “баривчилгаагаа дуусгаад ажилдаа шууд ороорой” гэж хэлсэн боловч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр баривчилгаанаасаа гарсан боловч ажилдаа ороогүй, албаа хаагаагүй өнөөдрийг хүрч байна. гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.*******ын өгсөн : Би согтуугаар тээврийн хэрэгсэл бариад Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 20 хоног баривчилгаанд яваад 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан. Тэгээд би ажил дээрээ очоогүй.” гэх мэдүүлэг,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04 ны өдрийн №2024/ЗШ/2467 дугаартай шийтгэвэр,

Цэргийн албан хаагчдийн 2024 оны 08 дугаар сараас 12 сар хүртэл ирц бүртгэсэн бичгэн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Д.******* нь үйлдсэн зөрчлийн улмаас баривчлах шийтгэл хүлээсэн талаар 2024 оны 09 дүгээр сарын 05 ны өдөр удирдлагадаа мэдэгдсэн, удирдлагын зүгээс амаар чөлөө өгсөн байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах ний ******* ангийн албан тушаалыг цэргийн ахлах ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдрөөс хойш ээлжийн амралт болон чөлөөний хугацаа дууссанаас хойш цэргийн ангидаа эргэж ирээгүй цэргийн албанаас зайлсхийсэн болох нь шүүгдэгч Д.*******ийн өгсөн мэдүүлэгтээ: “...7 дугаар сард ээлжийн амралтаа 8 дугаар сарын эхээр ажилдаа орох байсан. Ээлжийн амралттай байх хугацаандаа аавтайгаа уулзсан. Аавыгаа хараад сэтгэлээр маш их унасан. Ажилдаа орвол ээжийг харах хүн байхгүй... Сэтгэлээр маш их унасан байсан болохоор ээжтэйгээ ярилцаж байгаад ажлаасаа гарахаар шийдсэн. Ажлаас гарах өргөдлөө явуулсан боловч хоцорсон байсан. Энэ хугацаанд дарга, цэрэг нартайгаа холбоотой байж чадаагүй. Өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн төлөөлөгч З.*******гийн  өгсөн: “3эвсэгт хүчний ******* ангийн тасгийн дарга албан тушаалтай ахлах ахлагч цолтой *******ийн ******* нь ний жанжин штабын даргын тушаалаар тус ангид томилогдоод цэргийн цол зүүж тангараг өргөж алба хааж байх хугацаандаа 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш анги байрлалдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй..” гэх мэдүүлэг,

Гэрч Ү.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажлын дарга удирдлага, хамт ажилдаг хүмүүс нь зөндөө залгаж яриад *******ыг ажилд нь ирүүлэх талаар хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ажилдаа явахгүй гэртээ байж байна. Яагаад ингээд ажилдаа явахгүй байгааг үнэхээр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь манай ангид албан тушаалтай, ахлах ахлагч цолтой ажилдаг байсан...Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сараас хойш ажилдаа ирэхгүй байна гэсэн...Цэргийн анги байгууллагад хуулийн офицерын орон тоо байдаг. Хуулийн офицерууд нийт бие бүрэлдэхүүнд байнга хууль эрх зүйн талаар сургалт ордог...” гэх мэдүүлэг ,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* нь 2024 оны 08 дугаар сард 2024 оны ээлжийн амралтаа авсан ба 9 дүгээр сард би ээлжийн амралтын үлдсэн 14 хоногоо аваад ажилдаа ороход ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд шүүхээр орж 20 хоногийн хугацаатай баривчилгаанд явсан байсан. Ингээд баривчилгаанаасаа гараад ******* ажилдаа огт ирээгүй. *******ын дугаар руу ярихаар утас нь огт холбогдохгүй байсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хүнийг ажилд нь ирүүлэх зорилгоор ар гэр рүү нь мөн өөр рүү нь утсаар олон удаа холбогдож ярихад ажилдаа ирээгүй энэ үйлдэл нь Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжтэй байсан тул албан бичгээр танай байгууллагад хандсан юм. Олон удаа анхааруулж хэлж ярьсан боловч ирээгүй... гэх мэдүүлэг , Цэргийн албан хаагчдийн 2024 оны 08 дугаар сараас 12 сар хүртэл ирц бүртгэсэн бичгэн баримтууд, Албан хаагчийн бүртгэлийн маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******  нь цэргийн ахлах ахлагч цолтой, ний ******* ангийн салааны тасгийн дарга,  ахлагчийн албан тушаалд ажилладаг цэргийн жинхэнэ албан хаагч болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр 29 ны өдрийн № дугаартай *******ийн *******ын ажилласан жилийн архивын лавлагаа, хавсралтууд , ний ******* ангийн Захирагчийн 2017 оны 11 дүгээр сарын 07 ны өдрийн , 2022 оны 07 дугаар сарын 06 ны өдрийн Б/100 дугаартай “ цэргийн цол олгох тухай” тушаалууд , ний ******* ангийн тасгийн Захирагч ******* овогтой ахлах ахлагч *******ын ажил байдлын тодорхойлолт, шагнал, урамшуулалтай холбоотой 51 хуудас бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй” гэх үндсэн шинжийг, “офицер, ахлагч үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлсон тул улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ахлагч цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогчийн төлөөлөгч З.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан түүний хувийн байдал болох Монгол улсын нэрийн өмнөөс удаа дараа энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон байдал, 2013 оноос хойш тууштайгаар өнөөдрийг хүртэл цэргийн ангид ажиллаж байгаа болон удаа дараа шагнуулж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр  1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.5-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй , шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгчид  тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг түүний байнга оршин суугаа газар болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “офицер, ахлагч Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг  баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шүүгдэгч Д.*******д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан шүүгдэгч Д.*******д тэнсэн хянан харгалзах хугацаанд нь “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД