| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/03640/И |
| Дугаар | 181/ШШ2022/00764 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2022/00764
| 2022 04 07 | 181/ШШ2022/00764
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ч,
Хариуцагч: С.Г
Хариуцагч: Д.М нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн нэгж талбарын 18641332608316, 18641332637317, 18641332662315 дугаар бүхий газрууд дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863, Ү-2203025864, Ү-2203025865, Ү-2203025866, Ү-2203025867, Ү-2203025868 дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг таунхаусны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.А, түүний өмгөөлөгч Б.Э, Б.Б,
Хариуцагч: Э.Ч, түүний өмгөөлөгч С.Г,
Хариуцагч Э.Ч, С.Г нарын өмгөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Амарбаясгалан нар оролцов.
/Хариуцагч Д.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Д нарын хүсэлтээр, хариуцагч С.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Э.Ч, С.Г, Д.М нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн нэгж талбарын 18641332608316, 18641332637317, 18641332662315 дугаар бүхий газрууд дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863, Ү-2203025864, Ү-2203025865, Ү-2203025866, Ү-2203025867, Ү-2203025868 дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг таунхаусны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний ээж Д.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ээж маань 2018 оны 12 дугаар сард нас барсан болохоор миний бие хууль ёсны өв залгамжлагчаар энэ маргаанд оролцож байна. Хариуцагчаар оролцож байгаа Э.Ч-той би гэр бүлийн харилцаатай байсан. Бид дундаасаа 1 хүүхэдтэй. Тухайн үед Э.Ч бид хоёр эд хөрөнгөгүй сууж байсан. Бид манай ээжийнд амьдардаг байсан. Ээж маань өөрөө барилгын инженер, насаараа барилга барьсан хүн байсан.
Н.А миний төрсөн эх Д.Г нь 2012 оны зун өөрийн эзэмшлийн Мон профит ХХК-ийг иргэн Даваанямд зарж, ихээхэн хэмжээний бэлэн мөнгөтэй болоод байсан. Энэ үед надтай хамтран амьдарч байсан Э.Ч нь миний ээж Д.Гтэй биечлэн уулзаж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтад маш сайхан 6 айлын газар, 1 ширхэг дүнзэн байшин байгаа. Та 80,000,000 төгрөгөөр худалдаж аваад зуслангийн байшингууд барьж борлуулвал ашигтай гэж ятгасан. Ингэхэд миний ээж Д.Г нь бид нартай хамт Хандгайтын газрыг очиж үзсэний үндсэн дээр Э.Чийн саналыг ээж хүлээн зөвшөөрч, тус газруудыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг газруудыг тохиролцсон төлбөр болох 70,000,000 төгрөгийг Э.Чт бэлнээр төлсөн. Э.Чт газрын төлбөр төлснийхөө дараа тус газруудын эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардахад Э.Ч нь элдэв арга саам хийн шилжүүлэн өгдөггүй байсан. Гэтэл үнэн хэрэгтээ бол тус газрууд нь Э.Чийн эзэмших эрхэд байдаггүй, ерөөсөө хэн нэгний эзэмшилд очоогүй газрууд болох нь мэдэгдсэн. Түүнийг нь бид Сүхбаатар дүүргийн газрын албан дээр очиж байж мэдсэн. Ингээд арга буюу бид тухайн газруудыг эзэмших хүсэлтийг холбогдох материалын хамтаар өгсөн.
Манай ээж газартай болсон гэж ойлгоод тус газар дээрээ 2012 оны 7 дугаар сараас зуслангийн байшингуудаа барих ажлыг эхлүүлсэн.
Тухайн үед Э.Ч бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй байсан тул манай ээж уг зуслангийн байшингуудыг барих ажлыг Э.Ч бид хоёрт хариуцуулж даалгасан юм. Э.Ч бид хоёр барилгын ажлын талбай дээр байнга ажиллаж, барилгын материалуудыг татаж, холбогдох ажлуудыг зохион байгуулан ажилладаг байсан. Харин манай ээж Д.Г нь тухайн зуслангийн байшингуудыг барилгын шаардлагатай бүхий л мөнгөн хөрөнгө оруулалтыг хийж, барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан шаардлагатай санхүүжилтийг олгож, хяналт тавьж ажиллаж байсан.
Зуслангийн байшингуудын барилгын ажил 2012 оны 7-11 сарын хугацаанд үргэлжилж, өвөл болсноор барилга 80 хувийн гүйцэтгэлтэй болж зогссон.
Ингээд өвөл болоод байж байтал нэг өдөр манай барилгын манаач Б.П ээж рүү утасдаж ...Хаан банкны хүмүүс барьцаа хөрөнгөө шалгаж явна гээд ирээд үзээд явлаа... гэж хэлсэн. Энэ үед бид маш ихээр гайхаж, тус барилгуудыг ямар нэгэн банкинд барьцаалаагүй байсан тул бид Хаан банкан дээр очиж холбогдох хүмүүстэй уулзсан.
Гэтэл Э.Ч нь бид нарт огт мэдэгдэлгүйгээр, өөрийнхөө нэр дээр байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ ашиглаж, манай 6 ширхэг таунхаусыг өөрийн газар дээрээ байгаа мэтээр байршуулан хуурамч кадастрын зураг хийлгэж, манай таунхаусуудыг фото зургуудыг хавсаргаад, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авч, улмаар тус гэрчилгээнүүдээ ашиглаж банкинд барьцаалан 275,000,000 төгрөг зээлсэн байсныг нь олж мэдсэн юм.
Энэ цагаас хойш манай ээж бидний зүгээс Э.Чийн удаа дараагийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоолгож, өөрсдийн хөрөнгөөр барьсан өмч хөрөнгөө олж авахын тулд өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар тасралтгүй явж байна.
Э.Ч нь хууль бусаар өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдлаа ашиглан манай барьсан таунхаусуудыг Д.М, Ц.Д, С.Г нарын өмчлөх эрхэд дамжуулан шилжүүлж, улмаар тэдгээр таунхаусуудыг банк санхүүгийн байгууллагуудад барьцаалж, өөртөө ихээхэн хэмжээний ашиг орлого олоод явж байгаа болно.
Хариуцагч Э.Ч нь өмнө шүүхэд гаргасан тайлбартаа манай хөрөнгөөр баригдсан, бидний өмчлөлийн 6 ширхэг уг таунхаусуудыг өөрийн болон өөрийн эх С.Ггийн хөрөнгөөр барьсан мэтээр тайлбар өгсөн байдаг.
С.Г гэдэг хүн манай барьсан тус 6 ширхэг таунхауст нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй хэрнээ өөрийн төрсөн хүү Э.Чтойгоо хамтран тус таунхаусуудын 2 ширхэг /Ү-2203025865, Ү-2203025868/-ийг нь өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч, бусдад барьцаалж, ашиг орлого олсоор явна. Хариуцагч С.Ггийн энэхүү үйлдэл нь шударга бус бөгөөд хууль бус байна.
Д.Гийн хөрөнгөөр барьж байгуулсан амины орон сууцыг С.Г өмчлөх эрх байхгүй бөгөөд түүний өмчлөл нь шударга бус байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаанаас үзэхэд Д.Гийн хөрөнгөөр барьсан бөгөөд Н.А миний өмчлөх ёстой Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, 98-1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203025863 дугаарт бүртгэгдсэн амины орон сууцыг хариуцагч Д.Мгийн өмчлөх эрхдээ шилжүүлэн авсан бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдсон.
Д.М нь тус амины орон сууцыг барьж байгуулахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт, зардал мөнгө төлөөгүй, хүч хөдөлмөрөө зориулаагүй хэрнээ миний төрсөн эх Д.Гийн хөрөнгө, хөлс хөдөлмөрөөр босгосон амины орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч өмчилж байгаа нь шударга бус бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Д.Г болон Н.А бидний зүгээс 98-1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203025863 дугаарт бүртгэгдсэн амины орон сууцыг Д.Мгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгч байгаагүй болно.
Хариуцагч талаас Д.Гээс мөнгө зээлсэн гэдэг асуудал яригддаг. Дээр нь Хан-Уул дүүрэг Оргил стадионд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж ярьдаг. Энэ тайлбар ор үндэслэлгүй байна гэдэг нь нотлох баримт шинжлэн судлахад нотлогдож байна. Учир нь Иргэний хуульд зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ байдаггүй. Мөн талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ гэсэн баримт хэрэгт байсангүй. Хуулийн шаардлагаар зээлийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулдаг. Хуулийн энэ шаардлагыг хангасан нотлох баримт хэрэгт байсангүй.
Д.Гийн мөнгийг зориулалтын дагуу шилжүүлээд байгаа баримтууд хэрэгт авагдсан. Энэ нь маргааны эхлэл болсон. Мөн байшингийн санхүүжилт нь тодорхой байна. Хариуцагч талаасС.Лувсанхүү, Д.Г нар нь хоорондоо байшин худалдах, худалдах авах гэрээ хийсэн харилцааг тайлбарлахдаа энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай гэдэг байдлаар тайлбарлаад байна. Бие даасан иргэний эрх зүйн харилцаануудыг нэг цаг үед болсныг нь далимдуулж энэ хэрэг маргаантай холбож, ямар нэгэн байдлаар зээлийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж болохгүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тусдаа гэрээтэй зүйл гэдэг нь нотлогдоно.
Барилга баригдсан хугацаан дээр талууд маргаж байна. Нэг зүйлийг шударгаар хэлэхэд бид барилгыг 7 дугаар сараас 11 дүгээр сарын сүүл хүртэл бариад дуусчихсан гэдэг дээр маргаад байгаа зүйл байхгүй. 80 хувь хүртэл барьсан гэж яриад байгаа юм. Энэ хүртэлх хугацаанд Э.Чинзорийн хөрөнгө оруулалт байхгүй гэж маргаж байна. Тэгэхээр 2012 оны 7-11 сарын хугацаанд 80 хувийн гүйцэтгэлтэй болсон гэдгийг хариуцагчийн тайлбараар няцаагаад байж болохгүй. Харин няцааж байгаа нэг баримт нь барилгын зураг байгаа. Тэр зургийг хэзээ авсан байна гэдэг нь эргэлзээтэй. Тэр зурган дээр цас байна гэдгээр цастай юм чинь өвөл гэж тодорхойлж болохгүй. Монгол Улсын уулархаг нутгаар зуны 7 сард цас орсон байхыг үгүйсгэхгүй.
Хэрэгт улсын бүртгэлтэй холбоотой 2018 оны Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлал, дээд шатны шүүхийн тогтоол байна. Эдгээр баримтуудад хуурамч юм хийсэн. Гэхдээ манай бүртгэлийн байгууллага ирсэн баримтыг бүртгэсэн нь тэр баримт байна уу юу байна гэдгийг хариуцахгүй гэдэг байдлаар шийдсэн. Мөн 2019 онд гарсан прокурорын тогтоолоор нотлогдож байна. Энэ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол нь нэг зүйлийн талаар яриад байгаа юм. Үүн дээр Тотал мэп компанийн албан бичиг, улсын бүртгэлийн албан бичиг, мэдүүлэг дээр нэг газарт шахаж 6 байшин барьж байгаа мэтээр харагдуулж хувийн компаниар кадартр хийлгүүлж байшингийн гэрчилгээ гаргуулсан нь дээрх нотлох баримтаар хөдөлшгүй нотлогдож байна.
Э.Ч 2013 оны 5 сараас энэ барилгатай холбоотой үйл ажиллагаанд оролцоод өөрөө зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулаад явсан гэж тайлбарладаг. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ гээд байгаа гэрээнүүдийг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад тэр хөрөнгө мөнгөнүүд хаашаа яаж орсон гэдгийг шийдвэр гаргахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Тэр зээлүүдийг авч ашиглахдаа Хандгайтын байр, газруудыг барьцаалсан байдаг. Энэ нь миний үйлчлүүлэгчид маш хохиролтой туссан.
Шинжээчийн дүгнэлтийн хувьд ярихад шинжээчийн дүгнэлтийн гол үндэслэл нь асуултуудад буруу хариулсан байдаг. Асуулт нь тухайн барилгын зарцуулсан мөнгийг гаргаж өгнө үү гэсэн боловч өөр дүн гаргаж ирсэн. Магадгүй байшингийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт гаргах чадвартай шинжээч байгаагүй байх. Санхүүгийн мэдлэггүй эсхүл барилгын үнэ ханшийг тооцож мэдэхгүй байсан байх. Гол асуудал нь жишиг үнээр гаргаж байгаа бол тухайн барилгын архитектор төлөвлөлтийн даалгаврын үндэслэл болсон схем зургийг харах ёстой байсан. Түүн дээр гэрчилгээ, тусгай дугаар зэрэг бүх юм нь бүрдсэн схем зургаар барилгын м.кв, цонх, хаалганы хэмжээ, өндөр, өргөн, дулаан, санг ямар материалаар яаж хийсэн гэдэг нь бүгд гараад ирнэ. Гэтэл зүгээр нэг захирал гээд зурчихсан цаас гаргасан байсан. Иймд шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт болж чадахгүй байна. Нэхэмжлэгч талаас ч шинжэээчийн дүгнэлт шаардлагагүй гэж үзэж байсан.
Бид Зайсан оргилд байшин худалдаж авсантай холбоотой маргаан байхгүй, зээлтэй холбооотой ч маргаан байхгүй. Харин Хандгайтад 6 ширхэг таун хаусны хөрөнгө оруулсан хөрөнгөө авъя гэж байгаа юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Иргэний эрх зүйн хамгаалалтаар ярьвал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг. Энэ хүрээнд бид шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд Д.Гийн хууль ёсны эрх залгамжлагч Н.А намайг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн нэгж талбарын 18641332608316, 18641332637317, 18641332662315 дугаар бүхий газрууд дээр байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863, Ү-2203025864, Ү-2203025865, Ү-2203025866, Ү-2203025867, Ү-2203025868 дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг залгаа таунхаусуудын өмчлөгч мөн болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.Ч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Энэ хэрэг 10 дахь жилдээ явж байна. Нэхэмжлэгч ор үндэслэлгүй худлаа зүйл ярьж байна. Хэргийн материалтай маш сайн танилцвал газрыг 70,000,000 төгрөгөөр зарсан, 20,000,000 төгрөгөөр зарсан, эсхүл газар зараагүй, залилуулсан гээд зөрүүтэй байдлаар яваад байдаг. Газрыг Э.Чоос худалдаж авсан гэж яриад байна. Хэрвээ газар худалдаад авсан байсан бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах хэлцэл бичгээр хийгдээд, нотариатаар батлуулах хуулийн шаардлага яригдана. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн баримтыг харахаар ийм баримт байхгүй. Ийм газар худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Д.Гийн нэхэмжлэлтэй Э.Ч надад холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1861332637317 дугаартай 07130А хаяг бүхий газар дээр 4 таун хаусны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс Н.А нь хуурамчаар 2 гэрчилгээ гаргасан учраас тэрийг нь хүчингүй болгочихсныг мэдээд нэмж, 385А-1, 285А-2 таунхаусын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 онд намайг эд хөрөнгөгүй байсан мэтээр ярьж байна. 4 давхар 576 м.кв хаустай хүн гуйлгачин байх уу? 9911-тэй дугаартай Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга байсан хүн ажилгүй Н.Аын гэрт очиж хоног төөрүүлж амьдрах уу? Бодит үнэнд нийцсэн зүйл ярьмаар байна. Тухайн үед би Н.Атай хамтран амьдарч байсан нь үнэн. Энэ газрыг зарахаас өмнө би ажлаа эхлүүлээд зураг төслөө гаргаад улаан шугам зэргийг тавиад явж байсан.
Д.Г нь 250,000,000 төгрөгөөр Гурвалжингийн гүүрний газрыг заръя гэж байхад нь хүнс хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж авчирч байгаа н.Давааням гэдэг найздаа 375,000,000 төгрөгөөр зарж өгсөн. Би Д.Гтэй Таны Гурвалжингийн гүүрний газрыг чинь зарж өглөө, би 350 сая төгрөг таниас зээлье. Та манай барилга руу оруулчих, би 350,000,000 төгрөг дээр чинь нэмээд 1 байшин өгье гэдэг байдлаар харилцан тохиролцсон.
2012 оны 8 дугаар сараас ажил эхэлсэн. Ингээд нэхэмжлэгч талаас 266,000,000 төгрөг гарсан. Тэгээд би 350,000,000 төгрөгийн үлдсэн мөнгө нь хаана байгаа вэ гэхэд чиний байшинд оруулчихсан гэж хэлсэн. Энэнээс болоод маргаан үүссэн. Нэхэмжлэл дээрээ 412,000,000 төгрөгийг тухайн байшинд зарцуулсан гэж бичээд байна. Хэрвээ 412,000,000 сая төгрөгийг зарцуулсан юм бол эхлээд газраа зараад 412,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг надад эхлээд өгсөн бол 342,000,000 төгрөг болох ёстой. Тэгэхээр нэхэмжлэлээсээ эхлээд худлаа ярьж байна. Газраа надад 70,000,000 сая төгрөгөөр зарсан гэдэг хэрнээ Д.Г нь Улсын Мөрдөн байцаах газарт Э.Ч нь надад 20,000,000 төгрөгөөр газраа зараад миний байшинг өөрийнхөө өмчлөлд авчихлаа гэсэн гомдол гаргасан байдаг. Газрыг 20,000,000 төгрөгөөр зарсан юм уу, 70,000,000 төгрөгөр зарсан юм уу гэдгийг асуумаар байгаа юм.
Хандгайтын зуслангийн газрыг 2008 онд авсан. Тухайн үед газрын систем гэж байхгүй. Айлын хашаалсан 2 га орчим талбай байсан. Энэ үед 4 айлын гэрчилгээтэй л байсан. Тэгэхэд 240 м.кв дүнзэн модон байшин байсан. Тэр байшин дээр газрын гэрчилгээ авч байсан.
Д.Г нь намайг зээлсэн 350,000,000 төгрөгийг зүгээр нэг шороо, цемент болгоод хаячихлаа. Чи надад барьцаа өг, барьцаа болгож хаусаа миний нэр дээр шилжүүл гэж дарамталсан. Тэгэхээр нь би за тэгье гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 576 м.кв хаусыг Д.Гийн нэр дээр нь шилжүүлж өгсөн. Гэхдээ нэр дээр нь шилжүүлж өгөхдөө 1,000,000 төгрөгөөр дүр эсгэсэн хэлцэл хийж шилжүүлж өгсөн. Тухайн үед Н.А нь хамт байсан.
Ингээд барилгын ажлаа үргэлжлүүлж 2013 онд Хаан банкнаас 250,000,000 төгрөг, Оюуны Ундраа ББСБ-аас 100,000,000 төгрөгийг тус тус зээлж барилгаа барьсан. Барилгын ажил амжилттай яваад эхэлсэн чинь Д.Г нь цагдаад Э.Ч намайг 335,000,000 төгрөгөөр залилчихлаа гэсэн гомдол гаргасан боловч ямар нэгэн залилангийн шинж агуулаагүй байна гээд хэргийг хаасан. Энэ нь энэ хэргийн гол зангилаа байгаа юм.
С.Г бид хоёр Л.Лувсанхүүтэй тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 58А тоот 576 м.кв АОС-ыг 700,000,000 сая төгрөгөөр зарахаар тохирсон. Энэ нь Д.Гт өгөх 300,000,000 төгрөг, Хаан банкнаас зээлсэн 250,000,000 төгрөг, Си Жи Эм ББСБ-аас авсан 80,000,000 төгрөгийг Л.Лувсанхүүгийн нэр дээр шилжүүлж, үлдсэн 80,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон.
Өвөл дуусаад хавар барилгын ажлаа үргэлжлүүлэх гэтэл манай хүү шоронгийн атаман, чамайг эндээс зайлуулна гэхээр нь хамгаалалтын алба дуудаж явуулж байсан. Анх 2012 онд Д.Г нь барилга баригдаагүй байхад чи намайг залилсан гээд барилга баригдаад гэрчилгээ гарсан чинь миний хөрөнгө гээд байгааг ойлгохгүй байна. Би Д.Гийн тухайн барилгад оруулсан мөнгө болох 266,000,000 төгрөгийг 300,000,000 төгрөг болгоод хүүтэй нь буцаагаад өгчихсөн. Тэгэхээр мөнгийг нь буцаагаад өгчихсөн байхад Д.Гийн өмч гэдэг ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.
Хамгийн гол нь 1,000,000 төгрөгийн дүр эсгэсэн хэлцлийг далимдуулж өөрийнхөө байшинг зарчихсан юм шиг шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж харж байгаа. Энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэхэд Ч.Батчимэг шүүгч энэхүү хэлцэл нь та нарын өөрсдийн үйл баримт гээд хүлээж аваагүй. Надад холбогдуулж нийт 14 удаа цагдаад гомдол гаргасан. Харамсалтай нь нэг ч удаа залилсан гэсэн шийдвэр гараагүй.
Дараа нь Захиргааны хэргийн шүүхээр явъя гээд 2015 оноос эхлээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гэвч Захиргааны шүүхээс ямар нэгэн байдлаар байрыг эзэмших эрхгүй хүн байна гээд нэхэмжлэлийг нь хүлээж аваагүй байдаг. Дараа нь Д.Г нь хүү Н.Учралтайгаа хамт газрын маргаанаар гомдол гаргасан боловч тэр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгч талын эсрэг гарчихсан чинь нэхэмжлэлээ татан авчихсан.
Мөн дараа нь Э.Чийн 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ахиад гомдол гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Э.Чийн 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хууль ёсны байна гэсэн шийдвэр гарсан.
Энэ шийдвэр гарсны дараа Н.А нь өөрийнхөө нэр дээр 2 гэрчилгээ гаргуулсныг мэдсэн. Улсын бүртгэгч нь надад энэ 2 гэрчилгээний зураг нь яг адилхан байна, Н.А нь 385А, 385Б гэсэн гэрчилгээ авсан байна гэж хэлсэн. Энэ давхарсан гэрчилгээнүүдийг арилгахгүй бол болохгүй гээд Д.М, Э.Ч бид Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж Н.Аын нэр дээр байсан 2 гэрчилгээг хүчингүйд тооцуулсан.
Энэхүү 6 таун хаусыг барихад миний ээж бүх хөрөнгийг гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр өмчлөгч мөн гэсэн шийдвэр, мөн барилгад 1,100,000,000 төгрөг зарцуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 1,091,000,000 төгрөг гаргасан гэдгийг тогтоосон.
Ерөнхий дүгнэлт хэлэхэд нэхэмжлэгч анхнаасаа хийсвэр тоо гаргасан. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр анх нэхэмжлэл дээрээ 2012 оны 7-11 сарын хооронд 412,000,000 төгрөг гаргасан гэж хэлдэг. Гэтэл 412,000,000 төгрөгийн задаргааг харахаар Мөнх ногоон талаас 375,000,000 сая төгрөг аваад энэ мөнгөөсөө надад 70,000,000 төгрөгийг газраа зараад өгсөн гэж тайлбарладаг. Буман дусал ББСБ-аас зээл авсан зээлийн гэрээ нь 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой байсан. Тэгэхээр хийсвэр тоо гаргасан гэдэг нь энэнээс харагдана. Ирээдүйгээс 2013 оны 9 дүгээр сард гэрээ байгуулж мөнгө авч барилгад зарцуулсан болоод байна. Марк 2 автомашиныг 2013 оны 5 дугаар сард шилжүүлж өгсөн баримтаар 37,000,000 төгрөг, миний авсан гээд байгаа 70,000,000 төгрөгтэй нийлээд 107,000,000 төгрөг гэж бас л хийсвэр тоо хэлсэн.
Нэхэмжлэгч тал ажилтантай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Ажилчид тухайн барилгыг барихын тулд материал, мөнгө, цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацааны хувьд Монгол Улсад барилга барих хугацаа хязгаарлагдсан байдаг. Э.Ч гэж хүн барилгын ажилд огт оролцоогүй гээд байгаа мөртлөө өөрсдийнх нь өгсөн баримт дээр 257,000,000 төгрөгийг Э.Ч авч зарцуулсан гэж бичсэн байдаг. Гэхдээ би 268,000,000 төгрөгийг би авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.
Гэхдээ 268,000,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 300,000,000 төгрөг болгож манай ээж С.Г төлсөн. Тэгэхээр нэхэмжлэгч тал барилгад оруулсан мөнгөө буцаагаад авчихсан. Авсан мөнгөө ахиж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. С.Лувсанхүү гуайг 300,000,000 төгрөгийг юунд зориулж энэ мөнгийг төлсөн бэ гэхэд Э.Чийн зээлийн мөнгийг төлсөн гэж хариулсныг ярихгүй байна. Дээр нь нийт үнийн дүн нь 700,000,000 төгрөг. Энэ нь Хаан банкнаас 250,000,000 төгрөгийг зээлж Хандгайтын барилгад зориулж зээлж байсан, энэ зээлийг С.Лувсанхүү эргүүлж төлсөн гэдэг баримтаар тогтоогдож байгаа.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нэхэмжлэгч тал өөрсөддөө ашигтай мэтээр тайлбарлаад байна. Гэтэл бодит байдал дээр шүүхийн шийдвэр дандаа манай талд гарсан. Учир нь анх Д.Г нэхэмжлэл гаргахдаа энэ барилгыг бид нар барьсан учраас эзэмшигч нь Д.Г байх ёстой гэдэг байдлаар гаргаж байсан. Энийг Захиргааны шүүх хэдий алдаатай ч гэсэн эзэмшигч нь Д.Г биш байна гэдэг байдлаар шийдвэр гаргасан.
Мөн зээлийн гэрээгээр л барилгыг барьсан гэж хэлээд байна. С.Г гуай байраа 700,000,000 төгрөгөөр зараад хөрөнгө оруулсан мөнгийг бид нарын өөрсдийн мөнгө биш гэх юм уу?
Шинжээчийн дүгнэлтийн тухайд хэлэхэд шинжээч нь бодит үнэнд нийцсэн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч тал тухайн үед шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй байж одоо үндэслэлгүй гэж хэлж болохгүй. Зээлийн гэрээ Д.Гтэй үүсээгүй. Гэхдээ хар дэвтэр дээр нь бичсэн зүйлийг харахаар шинжээчийн миний гарын үсэг үнэн гээд газрыг авсан нь үнэн гээд бичсэн. Газрын үнэ гээд бичсэний доод талд нь Э.Чт 350,000,000 төгрөг гээд бичсэн байсан. Энэ үнийн дүн бол анхны тохироо хийж байсан гэрээ. Би энийг гэрээ гэж хэлнэ. Гэрээ гэж заавал нотариатаар батлуулахаар албажина гэсэн ойлголт байхгүй. Гэрээг амаараа ч байгуулж болно гэдэг.
Нэхэмжлэгч 1 таунхаусыг 68,000,000 төгрөгөөр барьсан гэж нэхэмжлэл гаргадаг. Захиргааны маргаан дээр 68,000,000 төгрөг гэж байдаггүй. 412,000,000 төгрөг ч гэсэн зүйл байдаггүй. Би ганцаараа барилгыг барьсан гэдэг зүйл ч байдаггүй. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 68,000,000 төгрөгөөр тухайн барилгыг барьсан гэж нэг ч ярьсангүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж түүнийгээ бүрэн нотлох үүрэгтэй. Яагаад манай талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан бэ гэхээр нэхэмжлэгч өөрөө 68,000,000 төгрөгөөр барьсан гэдэг. Манайх 303,000,000 төгрөгөөр барьсан гэж маргаж байсан болохоор үүнийг нэг мөр болгохын тулд л шинжээч томилсон. Тухайн үед шинжээчийн дүгнэлт гарсан байхад гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрчихөөд одоо болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлгүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Үнэндээ энэ шинжээчийн дүгнэлт дээр хугацаа маш их алдсан гэдгийг хэлмээр байна. Үүнээс өмнө Эрүүгийн хэрэг дээр бие биетэйгээ уулзаж байсан. Энэ үед бүр 355,000,000 төгрөг, 380,000,000 төгрөг гэж ярьж байсан.
Нэхэмжлэгч тал 6 ширхэг таун хаусын 1 давхарын өрөлтийн ажил хийсэн нь үнэн. Энэ дээр бид нар маргаагүй. Яг барилга дээр оруулсан мөнгийг нь Э.Ч буцаагаад өгчихсөн юм. Өнөөдөр 6 таун хаусыг 80 хувийн гүйцэтгэлтэй 2012 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сар дуустал барьсан гэж яриад байгаа мөртлөө хэрэгт авагдсан зургаар 3 давхар барилгын 1 давхарын өрлөгийн ажил, таазны хавтан, 2 давхарын бага сагахан ажлыг хийгээд яг 2012 оны 10 дугаар сард хийгээд дуусчихсан. Бодит байдал дээр энэ нөхцөл байдлыг харахаар яагаад ч 80 хувийн гүйцэтгэлтэй гэж харагдахгүй байна.
Газар дээр 6 хаусыг барьсан гэдэг дээр маргаагүй. Гол зүйл бол 6 хаусын өмчлөгчөөр тогтооё гэж үзэхэд Д.Гээс авсан мөнгөө буцаагаад өгчихсөн. Тэгэхээр Д.Гийн хөрөнгө орсон гэдэг зүйл тогтоогдохгүй.
Байшин, барилга баригдаад нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэх тайлбар дээр 2013 оны 11 дүгээр сард баригдаад үүнээс хойш маргаан гараад шүүх цагдаагийн олон ажиллагаа явагдсан. 2013 оноос С.Г тухайн барилгад хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч С.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие С.Г Д.Гийн нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс нь хулгайн аргаар эзэмшигч болох гэж байгааг огт зөвшөөрөхгүй. С.Г миний бие Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслан байрнуудын барилгын бүх хөрөнгийг гаргасан билээ. 2012 оноос хойш өөрийн биеэр энэхүү барилгыг бариулсан бөгөөд 2013 онд барилгын угсралт, гадна засал дотор шавар, 2014 онд 5, 6 номерын байшингийн дотор засал, сан, цахилгаан, 2015 онд 1, 3, 4 номерын байшингийн дотор заслыг хийлгэсэн болно. Энэхүү барилгыг анх Э.Ч барьж Д.Гээс 268,000,000 төгрөг зээлэн барилгыг эхлүүлэн 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр миний нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 58А тоот 576 м.кв АОС-ыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг зээлсэн мөнгөнийхөө оронд барьцаанд авч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр С.Лувсанхүүд 700,000,000 төгрөгөөр зарж үүнээс 300,000,000 төгрөгийг Э.Чийн Д.Гээс зээлсэн мөнгийг төлүүлэн ямар ч зээлийн өргүй болсон билээ. Гэтэл Д.Г нь залилангийн аргаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 58А тоот 576 м.кв АОС -ыг өөрийн мэдлийн мэт дүр эсгэж С.Лувсанхүүд зарсан мэт харагдуулан өөрөө энэхүү барилгад мөнгө зээлсэн мэтээр харагдуулан энэхүү Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь залилангийн шинжтэй байна.
Энэхүү барилгад миний бие одоогийн байдлаар:
1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 58А тоот 576 м.кв С.Г миний өмчийн АОС-ыг зарж 700,000,000 төгрөг,
2. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 2-144 тоот үл хөдлөх 105,000,000 төгрөг, С.Г миний өмч /Капитрон банкинд зээлийн өрөнд хураагдсан/,
3. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Туулын 1-24 тоот газар, С.Г миний өмч /Эко капитал ББСБ-д 55,000,000 төгрөгөөр хураагдсан/,
4. Траст Капитал ББСБ-аас 30,000,000 төгрөг зээлсэн боловч 3 нь шатны шүүхийн шийдвэрээр 53,000,000 төгрөг төлөхөөр шийдвэр гарч ШШГЕГ-т шилжсэн. Энэхүү зээлийн барьцааны хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслан 98-6 барилга,
5. Иргэн Цандмаа, Галмандах нараас 25,000,000 төгрөг зээлсэн боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр 43,000,000 төгрөг төлөхөөр шийдвэр гарч ШШГЕГ-т шилжсэн. Энэхүү зээлийн барьцааны хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслан 98-3 барилга,
6. Амия ББСБ-аас 40,000,000 төгрөг зээлийн үлдэгдэл 48,000,000 төгрөг Энэхүү зээлийн барьцааны хөрөнгө нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслан 98-4 барилга, нийт 1,004,000,000 /1 тэрбум 4 сая төгрөгийн зардал гараад байна/
Энэхүү зээлийн мөнгөний хүү болон алданги нь 214 сая гаруй төгрөгөөс даваад байгаа болно.
Энэхүү барилгыг барихад зарцуулсан мөнгийг бүгдийг би гаргасан бөгөөд Д.Г нь миний 20 жил Польш улсад хөдөлмөрсөн мөнгийг дээрэмдэн авахыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 2012 оноос хойш энэхүү барилгад зарцуулагдсан мөнгө зарим хэсэг нь ББСБ болон иргэдээс авч бүхэл бүтэн 8 жил, хүү алданги төлөн намайг маш их хэмжээний хохиролд оруулсан тул би сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. /5хх, 177-178/
4. Хариуцагч Д.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Н.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргааны үйл баримт болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 98-1 тоот хаягт байршилтай 183 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 890/1947/х тоот захирамжийн дагуу миний нэр дээр шилжсэн болно. Э.Ч нь шүүгчийн захирамжийг биелүүлж хоёр өрөө байр худалдаж авч өгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг буцаан авах ёстой ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.
Иймд шүүхийн шийдвэрээр албажиж хууль ёсны өмчлөгч болсон тул надад холбогдох уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ./7хх,73/
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Ц.Д нь иргэн Э.Ч болон түүний эхнэрийн барьсан барилгын 98-5 тоот болох 183 м.кв байрыг худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно.
Энэхүү үл хөдлөх газрын маргаантай холбоотой өмнө Захиргааны хэргийн маргаан үүссэн байсан бөгөөд Улсын Дээд шүүхийн шийдвэр эцэслэн гарсан байгаа болно. Иймд энэхүү асуудлаар нэгэнт шийдвэр гарсан байхад дахин шүүхэд маргаан үүсгэж байгаад нь харамсаж байна.
Миний бие нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа тул энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.
Миний бие Ц.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа бөгөөд миний эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үед Э.Ч болон Н.А нар нь гэр бүл байсан бөгөөд талуудын охин болох Ч.Амина нь уг хотхонд амьдарч байгаа. Түүнчлэн энэхүү үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулсан байгаа бөгөөд миний нэр дээр одоо бүртгэлгүй болно гэжээ. /7хх,71-72/
6. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 280,800 төгрөг төлсөн баримт, Д.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, Голомт банкны төлбөрийн баримтууд /1хх,5-11/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэр /1хх,12-19/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар Магадлал /1хх,20-23/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар тогтоол /1хх,23-26/, Д.Гээс Б.Пүрэв-Очирт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хаягийн тодорхойлолт, 000658100 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 2,586,498 төгрөг төлсөн баримт /1хх,208-213/, Монгол Улсын Политехникийн дээд сургуулийн диплом /1хх,217-218/, Д.Гийн дансны хуулга /1хх,219-225/, Э.Чийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, 000446907 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Тотал мэп ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны албанд гаргасан Тайлбар гаргах тухай албан бичиг, Сүхбаатар дүүрэг, Өмч газрын харилцааны албаны 2014 оны 7 дугаар сарын 04-ний 727 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 тоот албан бичиг, бүртгэл хяналтын карт, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах тухай тогтоол, Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2322 дугаар Прокурорын тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарынэ 08-ны өдрийн 8/4786 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/397 дугаар захирамж /1хх,237-238/, 000658100 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Монфрофит ХХК-ийн кассын орлогын ордер, Эм Эй Икс Ай Зэт ХХК-ийн кассын орлогын ордер, Хэт хүч ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримтууд /1хх, 245-250, 2хх,1-13/, Буман дусал ББСБ, Д.Г нарын байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 00184 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар /2хх, 13-15/, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Н.А, Элит зэг ХХК нарын байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Алтан дорнын хүч ХХК-ийн нэхэмжлэх, Хог тээвэрлэх гэрээ, УБЦТС ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх,22-27/, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /2хх,32-33/, Эрх шилжүүлэх гэрээ /2хх,34-35/, Б.Баасанжаргалын тодорхойлолт, Д.Гийн Прогресскапитал ББСБ ХХК-ийн зээлийн дансны хуулга, гэрэл зураг /2хх,42-44/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэр /2хх,47-54/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2017/6195 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /2хх,55-63/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2/520 дугаар Залруулга хүргүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах залгаа 6 ширхэг таунхаусын барилгад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрүүд /3хх,48-62/, Д.Гийн эмчилгээний баримтууд /3хх,67-71/, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Прокурорын тогтоол, Л.Нэргүйгийн тодорхойлолт, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0171 дугаар магадлал, 000097823 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Э.Ч, Д.Г нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл /3хх,65/, Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаар Прокурорын тогтоол, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо, Н.Учрал, Э.Ч нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ /3хх, 66/, Б.Пүрэв-Очирын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /3хх,117-117, 120-121/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэн Д.Гийн 6 айлын Хандгайт таун хаусын барилгын ажлын төсөв /3хх, 219-238/, Хэрэг бүртгэлтийн 180902782 дугаар хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /4хх,47/, Д.Гийн нас барсны гэрчилгээний хуулбар /4хх,124/, Н.Аын төрсний гэрчилгээний хуулбар /4хх,125/, Монголын Нотариатчдын танхимд гаргасан Г.Амьдрал, Н.Учрал, Н.А нарын гаргасан хүсэлт /4хх,150-152/, Өвлөх эрхийн гэрчилгээ /4хх,156-160/, Цобиа ХХК-ын Барилгын угсардаг шатны түрээсийн үнийн жагсаалт, санхүүгийн анхан шатны баримтууд /5хх,9-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1287 дугаар Шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1382 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч Э.Ч шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Мэдэгдэл, Э.Ч, С.Г нарын зээлийн мэдээлэл, Э.Чийн Трасткапитал ББСБ-ын зээлийн дансны хуулга, 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай тогтоол, Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан /1хх, 74-87/, Д.Г, С.Лувсанхүү нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хувийн /амины/ сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх,93,100/, С.Лувсанхүүгээс Д.Гт 300,000,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны кассын орлогын ордер /1хх,94/, Э.Ч, Д.Г нарын байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /1хх,96/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх, 97/, Э.Ч, Д.Г нарын байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх, 98-99/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2516 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Э.Чийн Газар баталгаажилтын хувийн хэрэг /1хх,102-109/, Н.Аын газар баталгаажилтын хувийн хэрэг /1хх, 110-117/, Э.Чийн Хаан банкны 5003612506 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх,118-159/, Д.Гийн Улсын мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөл /1хх,182-185/, Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0075 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1хх, 186/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 420 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1хх,187-188/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэр /1хх,189-204/, Э.Ч, С.Г нарын зээл авсан байгууллага, хувь хүмүүсийн жагсаалт, холбогдох баримтууд /2хх, 74-104/, гэрэл зураг /2хх,11-112/, Б.Пүрэв-Очирыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх, 120-121/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6732 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /2хх,122-133/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8639 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2833 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5821 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Д.Г, Н.Учрал нарын Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд, тэмдэглэлийн хуулбарууд, Э.Чийн С.Ганбөгж, Д.Нямсүрэн, Э.Эрдэнэ-Очир, Ц.Пүрэвдорж, Л.Наранцэцэг, Сайнбаяр, Ц.Уранчимэг, Б.Насанбат, Б.Заяажаргал, Ж.Энхмэнд, Э.Ч, Стандарт хийц ХХК, Цэцний элч ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд, Хаан банкны тодорхойлолт, Си Жи Эм ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Э.Чийн дансны хуулга /3хх, 3-13/, Э.Чийн Голомт банкны дансны хуулга /3хх,183-218/, Э.Чийн Хаанбанкны дансны хуулга /5хх,67-101/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /5хх,206-211/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2017/4216 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Н.Аын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2017/4386 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 128/ШЗ2017/4582 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Н.Аын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2017/3900 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2017/3611 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11662 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/882 дугаар Гэмт үйлдэл шалгуулах тухай албан бичиг, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн 6 таунхаусыг барихад зарцуулсан хөрөнгө, түүний эх үүсвэр /6хх,1-36/, Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол,Амины орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо /6хх,221/, Э.Ч, П.Ч нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /6хх,222-225/, Зарлан дуудах мэдэгдэл /6хх,226/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /6хх,227-230/, Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Хяналтын журмаар гаргасан гомдол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2403 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж, Дүүргийн 2 дугаар Прокурорын газарт Д.Гийн гаргасан гомдол, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Пүрэв-Очир, Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэнтэй холбогдуулан гаргасан хүсэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Н.Аын гаргасан тайлбар, гэрэл зураг, Ажил гүйцэтгэх захиалгын гэрээ, Барьцааны гэрээ, ШУГТЭ-ийн эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, тэмдэглэлийн дэвтэр, ажлын зураг, зарлагын баримтууд, судалгааны дүгнэлт зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч Д.М шүүхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 890/1947/х дугаартай Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Ааас мэдүүлэг /3хх,42-46/, Э.Чийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сар хүртэлх арилжааны банкууд дахь дансны хуулга /4хх,228-250/, Улсын бүртгэлийн Ү-2206013098 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, Зайсангийн гудамж, 58А тоот амины орон сууцны түүхчилсэн лавлагаа /4хх,227/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслан 98-1, 98-2, 98-3, 98-4, 98-5, 98-6 тоот хаягтай Ү-220925863, Ү-220925865, Ү-220925866, Ү-220925867, Ү-220925868 дугаарт үл хөдлөхийн эзэмшигч болон барьцааны талаарх лавлагаа /1хх,91-92/, Сүхбаатар дүүргийн Газрын албанаас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслан, нэгж талбарын 1861332637317 дугаартай газар дээр хэдэн байшин байрлаж байгаа талаар лавлагаа /1хх,166-167/, гэрч С.Г, С.Лувсанхүү, С.Мөнхзул, С.Жавхлантөгс нараас мэдүүлэг /6хх,202-211/, Шинжээчийн дүгнэлт /4хх,73-119/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон хариуцагч С.Г, Д.М нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Г 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Э.Чт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслан, нэгж талбарын 18641332637317 дугаартай, 07-130А хаяг бүхий газар дээрх 4 таунхаусны өмчлөгчөөр тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 18641332662315 дугаар газар дээрх үл хөдлөх хөрөнгө болох 385а/1, 385а/2 дугаартай таунхаусны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. /1хх,1-2,46/
Улмаар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслан нэгж талбарын 18641332608316, 18641332637317, 18641332662315 дугаар газар дээр байрлах 6 ширхэг залгаа таунхаусны өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ. /1хх,205-207/
Нэхэмжлэгч Д.Г 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2020/01485 дугаар Нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар солих тухай шүүгчийн захирамжаар түүний охин Н.Аыг эрх залгамжлагчаар сольсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийн нэхэмжлэгчийг Н.А гэж үзнэ. /4хх,156-157,171-172/
Нэхэмжлэгч Н.А Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн нэгж талбарын 18641332608316, 18641332637317, 18641332662315 дугаар бүхий газрууд дээр байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863, Ү-2203025864, Ү-2203025865, Ү-2203025866, Ү-2203025867, Ү-2203025868 дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг залгаа таунхаусуудын өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний ээж Д.Г 2012 онд Э.Чоос Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтад байрлах 6 айлын газрын худалдан авахаар тохиролцож, түүнд 70,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар 2012 оны 7 дугаар сараас 11 сар хүртэл дээрх газарт 6 айлын таунхаусын барилгыг 412,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 80 хувийн гүйцэтгэлтэй болгосон. Э.Ч нь бид нарт огт мэдэгдэлгүйгээр, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авч, хууль бусаар өөртөө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдлаа ашиглан манай барьсан таунхаусуудыг Д.М, Ц.Д, С.Г нарын өмчлөх эрхэд дамжуулан шилжүүлж, улмаар тэдгээр таунхаусуудыг банк санхүүгийн байгууллагуудад барьцаалж, өөртөө ихээхэн хэмжээний ашиг орлого олоод явж байгаа. С.Г, Д.М нар дээрх таунхаусуудыг барихад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй учраас өмчлөх эрхгүй. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар 6 ширхэг таунхаусны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч Э.Ч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Анх дээрх 6 ширхэг таунхаусыг барихад Д.Гээс 268,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлийн төлбөрийг өөрийн ээж С.Ггийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Оргил хотхон, Зайсангийн гудамж 58А тоот 576 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Лувсанхүүд зарж, С.Лувсанхүүгээр Д.Гээс зээлсэн 300,000,000 төгрөгийг төлүүлсэн. Энэ 6 ширхэг таунхаусны бүх мөнгийг С.Г гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
4. Хариуцагч С.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С.Г миний бие Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зуслан байрнуудын барилгын бүх хөрөнгийг гаргасан. Нийт 1,004,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
5. Хариуцагч Д.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 хэсэг гудамж, 98-1 тоот хаягт байршилтай 183 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 890/1947/х тоот захирамжийн дагуу өмчлөлд шилжсэн, хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Д Миний бие Ц.Д нь иргэн Э.Ч болон түүний эхнэрийн барьсан барилгын 98-5 тоот болох 183 м.кв байрыг худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулж өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Миний бие нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулсан бөгөөд энэхүү асуудал Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн гэж ойлгож байгаа гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
7. Хариуцагч Э.Ч 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 257,931,000 төгрөгийг Д.Гээс гарын үсэг зурж хүлээж авсан, Д.Гт С.Лувсанхүүгээс 300,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.
Харин Д.Г, Э.Ч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах 6 ширхэг таунхаусыг барихад хэн, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хэн өмчлөх эрхтэй эсэх нь маргааны зүйл байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1. Д.Г нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах 6 айлын газрыг худалдан авахаар тохиролцож, хариуцагч Э.Чт 70,000,000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1287 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /5хх, 54-56/
8.2. Д.Г нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 257,931,000 төгрөгийг хариуцагч Э.Чт шилжүүлэн өгсөн, Э.Ч нь Хандгайтын 6 айлын сууцанд зориулж авав гэж гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан Голомт банкны 3100000684 тоот дансны харилцагчийн хувь гэх баримт, хариуцагч Э.Чийн маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /1хх,5-11/
8.3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах, нэгж талбарын 18641332608316 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг Э.Чт эзэмшүүлсэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зусланд байрлах, нэгж талбарын 18641332637317 нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг эзэмшүүлсэн, 98-3, 98-4, 98-5, 98-6 дугаар байшин нь 18641332637317 нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв талбай бүхий Э.Чийн газар дээр, 98-1, 98-2 дугаар байшин нь нэгж талбарын 18641332662315 дугаар бүхий Н.Аын газар дээр байрлаж байгаа болох нь Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0402 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар тогтоол, Газар баталгаажилтын 1781, 1782 дугаар хувийн хэрэг, Сүхбаатар дүүргийн газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11/179 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /1хх,12-15,17,20-22,23-26,112-117,166-167,227/
8.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрээр ...Нэхэмжлэгч Э.Ч нь анх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслан, 98-1, 98-2 тоотод тус тус байрлах 183 м.кв талбайтай хувийн сууцнуудын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба бүртгэлийн байгууллагаас 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дээрх хөрөнгүүдэд 80 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Ү-2203025863, Ү-2203025864 дугаарт бүртгэсэн байна гэж дүгнэжээ. /1хх,200-201/
8.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрээр Н.Аын нэр дээр бүртгэсэн Ү-2203032577, 000459162 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2203032578, 000459163 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ./1хх,189-204, 2хх, 47-54/
Дээрх шийдвэрт Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0171 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байрлах иргэн Н.Аын нэр дээр 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203032577 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэгт гудамж, 385 А/2 тоот хаягт байрлах иргэн Н.Аын нэр дээр бүртгэсэн бүртгэл, бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулсанбайна.. /3хх,76-80/
8.6. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт, 3 дугаар хэсэг гудамжны эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863 дугаарт бүртгэлтэй, 98-1 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Д.М бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, 98-2 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Э.Ч бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаарт бүртгэлтэй, 98-3 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцны өмчлөгчөөр иргэн С.Г бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025866 дугаарт бүртгэлтэй, 98-4 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Э.Ч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025867 дугаарт бүртгэлтэй, 98-5 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Ц.Д бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025868 дугаарт бүртгэлтэй, 98-6 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцны өмчлөгчөөр С.Г тус тус бүртгэлтэй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /1хх, 91-92/
8.8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/01043 дугаар шийдвэрээр Э.Чоос 88,500,000 төгрөг гаргуулж Э.Бат-Эрдэнэд олгохоор, Э.Ч нь 88,500,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, 98-2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /6хх,175-179/
Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн шинжээчийн дүгнэлтээр 98-2 тоот үл хөдлөх хөрөнгө нь 307,143,400 төгрөгийн үнэлгээтэй болох нь Итгэлт эстимэйт ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/27425 дугаар Мэдэгдэл, Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх,54, 73-87/
8.9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Д, Э.Чтой 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж 98.5 тоот барилгыг 330,000,000 төгрөгөөр худалдан авсан, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулан төлбөрийг бүрэн дуусгаж, улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээ авсан, төрийн банкны зээлээр үлдэгдэл 180,000,000 төгрөгийн төлбөрийг дуусгасан болох нь тогтоогдож байна. /1хх, 14, 16/
8.10. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр С.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, Д.Г нар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсангийн гудамжны тоотод байрлах 576 м.кв байрыг 1,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /1хх, 98/
Уг АОС нь С.Ггийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх, 97/
8.11. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн С.Г, С.Лувсанхүү нарын хооронд байгуулсан Амины орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо-оор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсангийн гудамжны 58А тоот АОС-ыг Э.Ч өөрийн эх С.Ггийн итгэмжлэлээр 316,000,000 төгрөгийн барьцаанд буй зээлдэгч Д.Гийн нэр дээр барьцаанд нь шилжүүлж өгсөн байрыг 700,000,000 төгрөгөөр худалдан авахаар С.Г, С.Лувсанхүү, Э.Ч нар харилцан тохиролцов. Тохиролцооны зүйл нь: Д.Гийн өр бэлнээр 300,000,000 төгрөг, Э.Чийн Ашигт малтмалын бирж ХХК-ийн Хаан банкны зээлийг С.Лувсанхүү өөрийн нэр дээр авна 250,000,000 төгрөг, Си Жи Эм ББСБ-ын Э.Чийн 70,000,000 төгрөгийн зээл, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулна гэж тохиролцжээ. /6хх,221/
8.12. Э.Ч, Д.Г нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл хийж, уг хэлцлээр Иргэн Д.Г би 6 байрны нийт хөрөнгө оруулсан 384,300,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-нд 100 хувь төлүүлж, барагдуулж авна. Хэрэв хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд 98-2, 3 тоот байруудыг Э.Ч үл маргах журмаар Д.Гийн өмчлөлд шилжүүлнэ гэж тохирчээ. /3хх, 65/
8.13. Э.Ч, Д.Г нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Э.Ч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг, 98-2 тоот 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг 384,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /1хх, 95/
8.14. Д.Г, С.Лувсанхүү нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил 38А, АОС-ыг 300,000,000 төгрөгөөр худалдсан, Д.Гийн дансанд С.Лувсанхүүгээс орлого гэх утгатай 300,000,000 төгрөгийн кассын орлогын ордер хэрэгт авагдсан. /1хх, 93-94, 100/
8.15. Н.Учрал, Э.Ч нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээгээр 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 16,000,000 төгрөгийг зээлүүлэхээр харилцсан тохиролцсон боловч дээрх гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг Э.Чт олгоогүй, дээрх гэрээ хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх,96 ,3хх,66/
8.16. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2516 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Д.Гийн 335,000,000 төгрөг Э.Чт залилуулсан гэх гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. /1хх, 101/
Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны 269 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Д.Гийн 58а тоот байшингаа Лувсанхүүд 700,000,000 төгрөгөөр зарсан, Э.Ч дундаас нь 400,000,000 төгрөг залилсан гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. /3хх, 72/
Дүүргийн Нэгдүгээр Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2322 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Д.Гийн Э.Ч нь бусадтай бүлэглэн хуурамч материал бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. /1хх, 235/
Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0075 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор Д.Г, Б.Пүрэв-Очир нарын Тотал мэп ХХК-ийн захирал Болдсүх, Чинзоригтой бүлэглэн 70,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. /1хх,186/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.06.05-ны өдрийн 1382 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор Н.Аын гомдолтой хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна. /5хх, 57-59/
8.17. Д.Г нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгай зусланд байрлах залгаа 6 ширхэг таунхаусын барилгад Мөнх ногоон тал ХХК-иас 375,000,000 төгрөг /үүнээс өөрийн хувийн хэрэгцээнд 10,000,000 төгрөг, Н.Аын хувийн хэрэгцээнд 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг/, иргэн Баасанжаргалаас 15,000,000 төгрөг, Цобиа ХХК-ийн марк 2 автомашиныг 7,000,000 төгрөг, Буман дусал ББСБ ХХК-иас 30,000,000 төгрөг, нийт зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрүүд гэх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
8.18. Э.Ч, С.Ганбөгжтэй 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх захиалгын гэрээ /6хх, 244-246/, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 189-190/, Д.Нямсүрэнтэй 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 192-194/, Ц.Пүрэвдоржтой 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 199-200/, Л.Наранцэцэгтэй 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 201-202/, Ц.Уранчимэгтэй 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 207-210/, Б.Насанбаттай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 211-212/, Ариунбаттай 2014 оны 10 дугаар 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /2хх, 213-214/, Б.Заяажаргалтай 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /215-218/, Ж.Энхмэндтэй 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /221-222/, Л.Ангарагтай 2014, П.Чулуунхүүтэй 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /6хх, 222-225/ тус тус байгуулжээ.
8.19. Э.Ч 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ-с 100,000,000 төгрөг /2хх, 75-76/, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хаан банк ХХК-иас 250,000,000 төгрөг /2хх, 77-81, 245/, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр О.Чинбаатараас 102,100,000 төгрөг /2хх, 82-84/, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Х.Жаргалаас 18,000,000 төгрөг /2хх, 85/, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Э.Амараас 10,000,000 төгрөг /2хх, 86/, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Глобал актив Лоялти ХХК-иас 10,000,000 төгрөг /2хх, 90-95/, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Р.Шандасаас 50,000,000 төгрөг /2хх, 96/, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Г.Орхоноос 50,000,000 төгрөг /2хх, 97/, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Амия ББСБ-с 40,000,000 төгрөг /2хх, 98-104/, Э.Чийн Си Жи Эм Би ХХК-с 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 70,000,000 төгрөгийг С.Лувсанхүү хариуцаж 2014 оны 07 дугаар сарын 14-нд хаасан /2хх, 246/, С.Г 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Экокапитал ББСБ ХХК-иас 25,000,000 төгрөг /2хх, 87-89/, Э.Ч, С.Г нар 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ХААН банктай барьцааны гэрээ байгуулсан./6хх, 33-34/ болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамжинд байрлах 6 ширхэг залгаа таунхаусны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ Миний төрсөн эх Д.Г уг 6 айлын газрыг Э.Чоос 70,000,000 төгрөгөөр худалдан авч, 412,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 80 хувийн гүйцэтгэлтэй болгосон гэж тайлбарлаж өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг, хариуцагч Э.Ч Д.Гээс 350,000,000 төгрөг зээлсэн. Уг 350,000,000 төгрөг дээр нэмж 1 таунхаус өгөхөөр тохиролцсон. С.Лувсанхүүгээр дамжуулан түүнээс зээлсэн 300,000,000 төгрөгийг өгсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр, хариуцагч С.Г Би өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, бусдад барьцаалан зээл авч, тус 6 таунхаусыг барих бүх хөрөнгө болох 1,004,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлээр, хариуцагч Д.М 98-1 тоот таунхаусын өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
Нэхэмжлэгч Н.Аын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамжны, 98-1, 98-2 тоот таунхаус нь нэгж талбарын 18641332662315 дугаар бүхий Н.Аын газар дээр, 98-3, 98-4, 98-5, 98-6 дугаар таунхаус нь 18641332637317 нэгж талбарын дугаар бүхий Э.Чийн газар дээр байрлаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт, 3 дугаар хэсэг гудамжны эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863 дугаарт бүртгэлтэй, 98-1 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Д.М бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, 98-2 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Э.Ч бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025865 дугаарт бүртгэлтэй, 98-3 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцны өмчлөгчөөр иргэн С.Г бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025866 дугаарт бүртгэлтэй, 98-4 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Э.Ч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025867 дугаарт бүртгэлтэй, 98-5 тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Ц.Д бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025868 дугаарт бүртгэлтэй, 98-6 тоот 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцны өмчлөгчөөр С.Г тус тус бүртгэлтэй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд Д.Г, Э.Ч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Д.Г нь тус зээлийн гэрээний барьцаа болгож С.Ггийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсангийн гудамжны 58/А тоотод байрлах 576 м.кв байрыг барьцаалсан болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь, Д.Г нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 257,931,000 төгрөгийг хариуцагч Э.Чт олгосон байх бөгөөд хариуцагч нь дээрх мөнгийг Хандгайтын 6 айлд зориулж авав гэж гарын үсэг зурж хүлээж авсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар өгсөн санхүүгийн баримтуудаас дүгнэхэд талийгаач Д.Гээс 2012 оны 8 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Н.А, Э.Ч нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгүүд дээрх маргаан бүхий 6 айлын таунхаусыг барихад зарцуулагдсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Э.Ч нь зээлийн гэрээний барьцаа болгож С.Ггийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсангийн гудамжны тоотод байрлах 576 м.кв байрыг Д.Гт барьцаалуулсан гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. заасан барьцааны гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгч талаас 2012 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 412,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 80 хувийн гүйцэтгэлтэй болгосон гэж тайлбарладаг боловч Буман дусал ББСБ ХХК-иас зээлийн гэрээ байгуулан авсан 30,000,000 төгрөгийн хувьд зээлийн гэрээг дээрх хугацаанаас хойш буюу 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан байх тул дээрх 6 таунхаусыг барихад хөрөнгө оруулалт хийх зорилгоор авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Цобиа ХХК-ийн 8115 УБЦ улсын дугаартай Toyota mark II маркийн тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Д.Ганхөлөг шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар лавлагаагаар тогтоогдож байх боловч Д.Ганхөлөгийг Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт зусланд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул уг автомашиныг ажлын хөлсний төлбөр 7,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд талийгаач Д.Гийг дээрх 6 айлын таунхаусын барилгад 375,000,000 /412,000,000-30,000,000-7,000,000/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх бөгөөд иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаалахыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.4.1 дэх хэсгүүдэд заасан.
Мөн нэхэмжлэгч талын тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалт нь 2013 оноос хойш Э.Ч, С.Г нарын оруулсан хөрөнгө оруулалтаар нэмэгдэж, жишиг үнэлгээгээр 6 ширхэг таун хаус нь 1,091,217,729 төгрөгийн үнэлгээтэй болсон нь Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын шинжээчийн дүгнэлт, Э.Чийн дансны хуулга, гэрч С.Мөнхзул, С.Лувсанхүү, С.Жавхлантөгс, Ч.Гомбо нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.-т Энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил газрын өмчлөгчийн өмч байна. гэж заажээ.
Нэхэмжлэгч Н.Ааас талийгаач Д.Гт шилжүүлсэн нэгж талбарын 18641332662315 дугаар бүхий газар дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025863 дугаарт бүртгэлтэй, 98-1 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, 98-2 тоот таунхаус байрлаж байгаа болох нь тогтоогдсон.
Хариуцагч Э.Ч нь хариуцагч Д.Мд өөрийн өмчлөлийн Ү-220302583 улсын дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын 3 дугаар гудамж, 98-1 тоотод хаягтай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, бүртгэлийн байгууллагаас 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Мгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 890/1947/х дугаар Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зохицуулсан.
Иймд хариуцагч Э.Чийн эзэмшлийн газар дээр байрлах 98-3, 98-4, 98-5, 98-6 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд, хариуцагч Д.Мгийн өмчлөлийн 98-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Аыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч Э.Ч нь талийгаач Д.Гээс 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д.Г, С.Лувсанхүү нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу С.Лувсанхүүгээс Д.Гт шилжүүлсэн 300,000,000 төгрөгийг Э.Чийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Э.Ч, Д.Г нарын хооронд байгуулагдсан 98 тоотыг Худалдах, худалдан авах гэрээ, Төлбөр барагдуулах хэлцэл зэргээс үзэхэд Э.Ч нь Д.Гт 384,300,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд 98-2 тоот байрыг Э.Ч нь үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон байна.
Мөн дээрх өдөр Д.Гийн хүү Н.Учрал, хариуцагч Э.Ч нар зээлийн гэрээ байгуулсан боловч, дээрх гэрээний дагуу Н.Учрал нь Э.Чт 16,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, дээрх гэрээ хэрэгжээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Талууд нэг өдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 гэрээ байгуулсан, Д.Г, С.Лувсанхүү нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 300,000,000 төгрөг шилжүүлсэн атал Э.Ч, Д.Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах хэлцэл зэргийг байгуулж байгаа зэргээс дүгнэхэд хариуцагч Э.Чийг Д.Гийн хөрөнгө оруулалт хийсэн 384,300,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд 98-2 тоот байрыг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон гэж үзэв.
Дээрх хугацаанаас хойш хариуцагч Э.Ч нь Д.Гт 384,300,000 төгрөгийн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, 183 м.кв талбайтай, 98-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь 307,143,400 төгрөгийн үнэтэй болох нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Н.Ад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон зэргийг үндэслээд Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэгт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, 183 м.кв талбайтай, 98-2 тоот хувийн сууцны өмчлөгчөөр Н.Аыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид болоод Э.Бат-Эрдэнийн зүгээс энэ талаар санал хүсэлт гараагүй тул шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,007,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,693,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн тамгын газраас шинжээчийн ажлын хөлсөд төлсөн 2,800,000 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу талуудад хувиарлан хариуцуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэгт байрлах, 183 м.кв талбайтай, 98-2 тоот хувийн сууцны өмчлөгчөөр Н.Аыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Д.М, Ц.Ганхүү нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,007,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,693,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ааас 2,352,000 төгрөг, хариуцагч Э.Чоос 448,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.
4.Тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2020/08900 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/10002 дугаар шүүгчийн захирамжаар авсан арга хэмжээ уг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ