| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,
хохирогч Н.*******,
хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүрэг, хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо ******* аймаг, сум, баг, дын хаягт оршин суух, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ы ******* /РК:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ө.******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн Н.*******ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулгаж явсан ба улмаар Н.******* нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
П.*******ыг ******* дүүргийн хороо, ын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэгээд өөрөө жоохон хүүхэдтэй болохоор мэдээж ардаа энэ нэг ийм асуудалтай янз бүрийн асуудал гарахыг өөрөө мэддэг, мэдэж байгаа болохоор би ерөөсөө тийм асуудал угаасаа гаргахгүй. Буулгаж явсан нь бол миний буруу. Тухайн үед цагдаагийн газар аваачаад өгөх ёстой байсан юм байна лээ. Хохирогчид гар хүрсэн удаа надад байхгүй. Гэр чинь хаана юм бэ гэхэд “чи зайл” гээд тэгээд намайг хараагаад байсан. Тэр үед манай эхнэр залгаад “хүүхэд уйлаад байна, чи яачихав аа” гээд тэгэхээр нь за за би явлаа эгч ээ гээд тэгсэн чинь “зайл аа чи” гээд тэгээд яваад өгсөн. Одоо ингээд харахад ер нь бол жоохон архи үнэртэж байсан ч хамаагүй цагдаагийн газарт хүргэж өгөөд явах ёстой юм байна” гэв.
Хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...02 сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдөрт шилжих шөнө болсон үйл явдал юм. Намайг чинь одоо согтуу байлаа л гэж байна. Дэлгүүр ороод нэлээн алхаж байгаад баруун эргээд гар өргөөд Ө.*******ы машинд суугаад шүүгдэгч нь “би энэ дэлгүүр орох юм аа” гээд миний орсон дэлгүүр лүү ороод юм аваад гараад ирсэн. Тэгээд би өвөршандын 1-5 гэж хэлж байхад өөрөө энгэр шанд руу авч яваад энгэр шандын задгай миний орсон дэлгүүр хоёрын хооронд аягүй зайтай. Тэгээд намайг “би буруу замаар яваад байна аа гэж” байхад өөрөө намайг цохичхоод одоо би энэ хүний биед халдаагүй, гар хүрээгүй гэж яриад байх юм. Энэ хүн намайг өөрөө чирээд буулгасан бичлэг нь хүртэл байгаа шүү дээ…Намайг шөнийн 02 цагт хээр аваачиж үлдээсэн. Хэрвээ би согтуу байсан бол хөлдөөд үхэх байсан. Би нэг сэрсэн чинь хав харанхуй газар намайг аваачаад хаясан байсан. Би хаана байгаагүй мэдэхгүй, өөрөө хашааны буланд очиж суусан шүү дээ. Тэгээд өглөө намайг хүн олоогүй байсан бол би хөлдөөд л үхэх байсан…тэгэхэд чи “хөөе эгчээ энэ танай гэр мөн үү” гэж хэзээ ч тэгж надаас асуугаагүй. Би огт танихгүй газраа “энэ манай гэр мөн, зайл” гэж би хэлээгүй. Энэ танай гэр мөн үү эгч ээ гэж чи намайг хэзээ ч тэгж хэлээгүй. Чи машинаа зогсоосон, машинаа унтраасан, гэрлээ унтраасан…Чи миний нүүр лүү цохисон. Би тэгэхэд чамаас аймар айсан. Миний нүдний шил газар унасан. Чи намайг цохиж зодсон ч гэсэн хээр газар хаяж байхынхаа оронд хүнтэй газар аваачаад хаячихгүй яасан юм бэ? тэгсэн бол би өнөөдөр хөлдөхгүй, ийм болохгүй. Би үнэхээр гомдолтой байна…” гэв.
Шинжээч Р.Ням-Осор 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр П.*******ын биед үзлэг хийхэд тухайн үед П.*******ын биед мэдрэлийн талаас өөрчлөлт байгаагүй. Хэсэг газрын үзлэгээр баруун зүүн тавхай, өсгий шилбэний доод хэсгийн эргэн тойрон, зүүн шууны гадна доод хэсэгт 2х2 см, баруун сарвууны 2, 3 дугаар хурууны үзүүр хэсэг, зүүн өгзөгт 10х9 см, баруун өгзөгт 6х6 см хэмжээтэй арьс болон арьсны доорх өөхөн эдийг хамарсан улаан хүрэн өнгийн ил шархтай байсан. Мөн баруун зүүн хөлийн бүх хуруунууд уг хүртлээ хатаж харласан өнгөц гүний мэдрэхүй өнгөц болон гүний мэдрэхүй бүрэн алдагдсан байсан. Мөн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тархины компьютер томографын шинжилгээний хариу байсан. Тус хариу нь баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын ханын хугаралтай, хоншоорын хөндийд шингэн агууламжтай, хамар яс хугаралтай, хамрын таславч эс хэлбэрээр мурийсан, 2 талын элэгийн хөндий болон хоншоорын хөндийн салст жигд бус зузаарсан, нүүрний баруун талд хавантай гэсэн хариу байсан.... Баруун зүүн тавхай, өсгий шилбэ, баруун сарвууны 2, 3 дугаар хуруу, зүүн шуу, баруун зүүн өгзөгт учирсан 2, 3 дугаар зэргийн зэргийн хөлдөлт нь гэмтлүүд нь хүйтний нөлөөгөөр үүснэ. Бусад баруун талын хоншоорын өмнөд болон арын хананы хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ.” гэв.
Шинжээч Ц.Болор-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь “*, , , , ” улсын дугаартай байх боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь дээд талдаа хөндлүүр төмөртэй, жолоочийн талын арын гэрэл ажиллаагүй, тээшний бариул тал хэсэг нь байхгүй /улсын дугаарын гэрэл ойж байгаа/, дотор талдаа том дэлгэцтэй, ерөнхий хэлбэр дүрс, овор хэмжээгээрээ /XW20/ // оны загварын тээврийн хэрэгсэлтэй төстэй байна гэсэн дүгнэлт гаргасан...” гэв.
Шүүгдэгч Ө.******* 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэр шөнө хүүхдийнхээ памперсыг авах гээд гарсан. Тэгээд гараад ын замаар уруудаад явж байсан чинь засварууд өнгөрөөд хүн гараа өргөчихсөн зогсож байсан. Тэгээд хаа хүрэх вэ гэхэд орно гэхээр нь хойгуураа тойроод хороогоороо явчих юм байна гэж бодоод авсан. Тэгээд замаараа би дэлгүүр ороод нэг памперс аваад тэгээд манай эхнэр яриад ээжид ганц жимстэй пиво авчихгүй юу гэхээр нь авчхаад орж ирсэн. Тэгээд орж ирээд ын наагуур эргэдгээр нь эргэх үү гэсэн чинь биш биш гэхээр нь тэгвэл цаад талын худгийн тэрүүгээр эргэх юм уу гээд тэрүүгээр эргээд зогс гэсэн. Тэгэхээр нь очих газар чинь мөн юм уу гэсэн чинь мөн мөн гээд буухаар нь би өөрөө буугаад гэр чинь аль юм бэ гэсэн чинь зайл, пизда гээд хэл амаар доромжлоод байхаар нь яваад өгсөн…” гэв.
Гэрч Н. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “…25-наас 26-нд шилжих шөнө тэр машин дотор манай ээж Ө.******* гэдэг хоёр хүн байсан. Манай ээж 26-ны өдөр хөлдөлттэй олдсон үеэс авхуулаад өдийг хүртэл би ээжийн хажууд байгаа. Тэр өдрөөс 14 хоногийн турш манай ээж шокийн байдалтай байсан. Өөрийнхөө биеийн байдлыг харчхаад өөр өөр юм яриад байсан. Би шөнийн 2 цаг хүртэл ажилладаг. Тэр өдөр манай дүү 12 цаг гэхэд ээж дэлгүүр орно гээд байхгүй болчихлоо гээд ярьсан. Тэгээд би 2 цагт гэр рүү гээ ороод унтсан. Тэгээд өглөө утас дуугараад цагдаагаас яриад та П.******* гэдэг хүний охин нь юм уу гэхээр нь тийм байна гэсэн чинь хөлдөлтийн зэрэгтэй байна, осгочихсон байна, эмнэлэг дээр аваачаад өглөө гэхээр нь эмнэлэг дээр очиход манай ээж баримлын шавар шиг нүүр ам нь 5 хошуу шиг болчихсон байсан. Эмчтэй нь уулзахад танай ээж өнөөдрийг авчих юм бол амьдарна, тэрнээс биш хөл гар найдаад хэрэг байхгүй шүү гэж хэлсэн…” гэв.
Гэрч Б. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “…Өвөл гэрээсээ гараад өглөө ажилчдын унаанд эхнэр хүүхэдтэйгээ, эхнэр хүүхэд ажилтай, сургууль дээр би бас ажилчдын унаанд суудаг. Тэгээд явж байхад манай гудмын үзүүр дээр энэ эгч гутлаа тайлчихсан сууж байх шиг байсан. Тэгээд би ажлын унаанаас хоцрох гээд жаахан яаруу явж байсан болохоор 103 руу залгаж ажилдаа явчхаад орой нь ирээд цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн…” гэв.
Хохирогч П.******* 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...би зээ охиндоо тараг, жүүс, памперс авах гээд дэлгүүр ороход 12 цаг болж байсан байх. Тэгээд доод замын цаад талын дэлгүүр ороход хаалттай байсан болохоор доошоогоо цэргийн ангийн тийшээгээ алхаж явж байгаад цэргийн ангийн тэнд нэг дэлгүүрт ороод тараг, ундаа аваад эргээд гэр рүүгээ гараад такси барих гээд зөндөө зогссон ч машин өнгөрөөд байсан. Тухайн үед жоохон шуургатай байсан, би жижигхэн шагайгаараа татсан бойтогтой гарсан болохоор халтирдаг гутал өмсчихсөн байсан. Тэгээд энэ залуу нэлээн хэдэн машины дараа ирж зогсоод хаа хүрэх гэж байгаа юм бэ, та хөлдөж үхлээ шүү дээ гээд хаа хүрэх юм гэхээр нь би ын 1-5 орно гэхэд суучих эгч би дэлгүүр орно гээд дэлгүүр орчхоод гарч ирээд шууд чигээрээ явахаар нь би биш шүү дээ гэсэн чинь дуугүй байгаарай гээд миний нүүр рүү цохисон. Би тэрийг сайн мэдээд байгаа. Тэр пивоны талаар пиво уух уу гэсэн, тэгээд 1-2 балгаад тавьсан. Тэгээд миний нүүр рүү цохингуут би юу болоод байгааг мэдэхгүй нүдний шил унаад би шилээ тэмтэрч авах гээд байхад зогсоод хаалгаа онгойлгоод намайг машинаасаа татаад буулгасан. Тэгээд танайх энэ юм уу гэж ерөөсөө яриагүй, памперс авна гэж хэлээгүй, тэгээд би нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 10-13, 33-37, 40-43 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 17-32 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 19 ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд
******* дүүргийн Эрүүл мэндийн төврийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуудас /2 хавтаст хэргийн 134-180 дахь тал/,
Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад 00 руу орох гэж яваад гэнэт кино үзэх юм чинь дэлгүүр ороод ойр зуурын ундаа юм авах гээд 353 дугаар ангийн чиглэлтэй алхсан. сүлжээний дэлгүүр орохгүйгээр цайзын “” дэлгүүр үү орж тараг, ундаа аваад жижиг торонд хийгээд буцаад алхсан. Миний өмсөж явсан гутал аймар хальтардаг гутал бас тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул гуйваад унаж босоод яваад байсан болохоор таксины мөнгө ч байна гээд гараа өргөөд такси барихад саарал өнгийн маркын машин ирээд хаашаа явах вэ суучих гэхэд за гээд суусан. Тухайн жолооч би дэлгүүр эхлээд орж болохуу гээд буцаад миний орсон дэлгүүр рүү жолооч орсон. Удалгүй дэлгүүрээс тортой зүйлийг машины хойд суудал дээр тавихад шилтэй зүйл дугарсан. Тэгээд машины жолооч за хаашаа явах вэ гэхэд ын гэхэд тухайн дэлгүүрээс их хурдтай хөдлөөд явсан. Тэгээд шууд чингээрээ руу явахад би руу явна гэхэд утсаараа хүнтэй Том тэргээ засварт өгсөн, чиний машин яаж байна, би хэд хоногийн дараа ажилдаа гарна гэж утсаар ярьж байхдаа намайг дуугүй байгаач пицда минь гээд нүүр рүү гараараа хүчтой цохиход миний ухаан балартаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би жолоочийн яг хажууд сууж урд суудал дээр явсан... тухайн үед хүчиндэх гэж оролдоогүй. Машинаас чирээд буулгасан уу яасан эсэх талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлгүүд /1-хавтаст хэргийн 62-76 дахь тал/,
Хохирогч П.*******ын 2024 оны 02 дугаар сарын 26 ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би 25 ны өдрийн орой 21 цагийн үед танил гийн гэр болох ад очсон юм. гийн гэрт очсон чинь танихгүй 2 залуу байсан. Бид нийлээд 4 шил вино, 2 литрийн Нийслэл уусан. Тэгээд тэнд байсан нэг залуу намайг явна гэхээр нь би явахгүй гэсэн чинь тэр залуу миний толгой руу алгадаад миний баруун нүд рүү цохиод зугтаасан юм. Би бүдүүн гийн гэрээс 00 орлоо гэж хэлээд гарсан би руу гэр лүүгээ харих гэж яваад ын худагийн орчим явж байсан чинь миний толгой эргээд би газарт унасан юм сэрсэн чинь эмнэлэг дээр байсан...” гэх мэдүүлэг /1 р хавтаст хэргийн 80 дахь тал/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэж дууддаг. Би 02 дугаар сарын 25-ны өдөр хороо гахайн ферм дээр хамтран амьдрагч тай хамт байсан. Гаднаас өөр хүн байгаагүй. П.******* гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ү.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өглөө хотоос гэр рүүгээ очиж хувцас сольж өмсөөд буцаад ажил руугаа явах гээд гэр рүүгээ машинтай явж байтал ******* дүүргийн цэргийн ангийн дэргэд байрлах гүний худгийн дэргэд цайвар шаргал өнгийн куртиктэй эмэгтэй хүн сууж байх үед зөрж яваад гэртээ орж хувцсаа сольж өмсөөд эргээд гартал тухайн эмэгтэй нөгөө газраа байсаар байхаар нь дэргэдүүр нь өнгөрөх үедээ хартал зүүн хөлийн гутлаа тайлчихсан цайвар өнгийн оймстой сууж байхаар нь 08 цаг 22 минутад эмнэлэг, цагдаад дуудлага өгчхөөд явсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би манаачийн ажил хийж байгаа гахайн фермд байсан. Би Ганцэцэгтэй байсан. Би ******* гэх хүнтэй 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хамт архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, би Ганцэцэгтэй хамт байсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 91 дэх тал/,
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж маань 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутад гэр болох Өвөр шандын оос 00 ороод ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд холбоо барихгүй сураггүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 45 минутад ******* дүүргийн цагдаагийн хэлтсээс танай байна, танай гэрийн хаягаа хэлээд өгөөч ээжийг тань хүргэж өгье гэж хэлсэн. Манай эмээ цагдаагаас ярьсан хүний утсыг аваад ярьсан чинь манай ээжийг эмнэлэг дээр хайрагдсан байна гэж хэлсэн. Бид нар эмнэлэг дээр очоод ээжийгээ харсан чинь хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...хэрүүл маргаан хийхгүй унтаад өгдөг, янз бүрийн агсам согтуу тавьдаггүй, 2013 оноос аав нь нас бараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...25-ны өдрийн орой манай нөхөр ******* шөнийн 00 цагийн үед хүүхдэдээ памперс авахаар ганцаараа улсын дугаартай машинаараа явсан. Ингээд шөнө 01 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ ирсэн ба 5 ширхэгтэй памперс авчирсан. Надад ямар нэгэн юм яриагүй тэгээд унтсан...” гэсэн мэдүүлэг, /1 р хавтаст хэргийн 106 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.*******д ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж үйлчилгээ болон эмчилгээний зардалд 2024.02.26-2024.03.28-ны өдрийн хооронд нийт 5,085,000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
******* Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тархины тодосгогч бодисгүй компьютерийн томографийн шинжилгээ /1хавтаст хэргийн 115 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1258 дугаар:
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024.04.30-ны өдрийн 01/367 дугаар “...2024 оны 02 дугаар сарын 26-27-нд ******* дүүрэг орчмоор цас ороогүй, салхи баруун хойноос 3-4 м/с, шөнөдөө -27 градус, өдөртөө -13 градус хүйтэн, тухайн өдрийн цаг уурын хэмжилтээр цасны зузаан 19 см байсан болохыг тус газрын харьяа Улаанбаатар хотын “Тэрэлж” өртөөний болит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов...” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 229 дэх тал/,
Шүүгдэгч Ө.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнө шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Би гэрээсээ 01 цагийн үед машинаа унаж гараад дэлгүүр орж хүүхдэдээ юм авахаар ганцаараа явсан. Ингээд Өвөр шанд руу уруудаад явж байхад автобусны буудал дээр үл таних цайвар цагаан өнгийн зузаан куртиктэй 40 нэлээн гарсан насны эмэгтэй ганцаараа такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад руу явна гэхээр нь би суучих гээд тэр эгч арын суудал дээр суусан. Би тэр эгчийг суулгаад цэргийн ангийн урд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр орж жижиг лаазтай жимстэй 1 ширхэг пиво эхнэртээ аваад машинаа жолоодоод явах гэтэл нөгөө эмэгтэй миний авсан пивийг уучих уу гэхээр нь би мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд өгсөн. Тэр эгч шууд задлаад уусан. Би энгэр шандын зүг яваад хурд сааруулагч өнгөрөөд хойшоо эргэх үү гэхэд нөгөө эгч үгүй ээ цаашаа яв гэсэн. Ингээд улаан худгийн хавиар хойшоо эргээд шороон замаар яж байхад нөгөө эгч ингээд зогсчих гэхээр би замаас дөнгөж гарч зогсоод нөгөө эгчийг буугаарай гэхэд арын сандал дээр пиво асгачихсан байхаар манай эхнэрийн машин шүү дээ эхнэр уурлана наад пивоо ороод уу таксиныхаа мөнгийг өгчих гэсэн чинь нөгөө эгч мөнгөө хайгаад шалавч дээр унагасан 5000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд буухгүй суугаад байхаар нь пивоо гэртээ орж уу гэсэн чинь байж бай гээд байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлгож тэр эгчийг буу гэхэд тэр эгч өөрөө миний машинаас буусан. Тэгэхээр нь би даруй машиндаа суугаад ирсэн. Замаараа буцаад шууд нэгдүгээр хорооны хажуугийн шинэ замаар ороод шууд гэртээ хариад машинаа тавиад унтсан. Тэр эгч надад хэлэхдээ ын нүүрний эгнээнд буна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 145 дахь тал/,
Хохирогч П.*******ын хохирол төлбөртэй холбоотой баримт /2хавтаст хэргийн 14-31, 81-83, 2 хавтаст хэргийн 222-250, 3хавтаст хэргийн 01-16 дахь тал/,
Хохирогч П.*******ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* дүүргийн эмнэлэгт яаралтай тусламж авсан тухай хуудас,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний, жолооны, оршин суух газрын лавлагаа нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байх замдаа гараа өргөөд зогсож байсан хохирогч П.*******ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгслээ суулгаж, улмаар П.******* нь очихоор тохиролцсон газраас өөр зүгт явж байгаа талаар мэдэж манай гэр биш байна гэж хэлэхэд түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Мөн иргэн П.*******ыг ******* дүүргийн хороо, ын задгай тоотод тээврийн хэрэгслээс хүчээр буулгаж орхиж явсан үйлдлээр түүний эрүүл мэндэд нь 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан үйл явдал тогтоогдож байна…Иймд шүүгдэгч Ө.*******ы үйлдсэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, харин хохирогчийн эрүүл мэндэд хөлдөлт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “.. Хэргийн зүйлчлэл тохирсон, таарсан байна гэж үзэж байна. Хэрэг үйлдсэн цаг хугацаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай тохирч байна. Шүүгдэгч нь өөрөө ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийг авч явсан буулгасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь задгай талбайд зогссон нь камерын бичлэгээр нотлогдон тогтоогдож байна…Хохирогчийг өөр газарт байж байгаад хүнд зодуулсан юм болов уу гэдгийг тогтоохоор нэмэлт ажиллагаа хийсэн. Гэтэл энэ байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, харин хохирогчийн эрүүл мэндэд хөлдөлт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хохирогчоос уучлалт гуйгаагүй. Эмчилгээний зардалд нийт 30,353,400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээ хийлгэх зөндөө асуудал байх тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч 4 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй байдлаар өнөөдрийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь явсаар байгаад ирсэн…машины хойно сууж байсан, машины урд сууж байсан гээд өөр өөрөөр тайлбарлаад байгаа. Тэгэхээр орон зай, цаг хугацаа, байршлын хувьд хохирогч зөв хэлээд байгаа юм уу, санаж байгаа юм уу гэдэг асуудал байна…шүүгдэгч тогтвортой мэдүүлэг өгч байна. 3-4 удаа мэдүүлэг өгсөн. Өнөөдөр ч шүүх хуралдаан дээр 12 цаг өнгөрч байхад би гарсан гэдэг ийм үйл явдал яригддаг. Тэгэхээр хохирогч, шүүгдэгч хоёрын үндсэн мэдүүлэг буюу орон зай, цаг хугацааг хэлэхдээ цагаа нэг хугацаанд хэлээд байгаа. Гэтэл бид нар өнөөдрийн үзээд байгаа камерын бичлэг дандаа 2 цагаас хойш, 2 цаг 30 минутаас хойших бичлэг байгаад байна. …Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар зааснаар нотлогдвол зохих зүйл хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар сэдэл санаа зорилго, үйлдэл, цаг хугацаа, орон зай, хэн үйлдсэн гэдгийг тодруулах тодорхой бус байгаад байгаа учраас зайлшгүй ажиллагаануудыг хийж байж л тогтоох учраас нэмэлт мөрдөн байцаалтын дүгнэлт заавал хэлэх ёстой юм байна гэдэг саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ө.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуулийн дагуу цуглуулагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:
Шинжээч Р.Ням-Осор 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Баруун зүүн тавхай, өсгий шилбэ, баруун сарвууны 2, 3 дугаар хуруу, зүүн шуу, баруун зүүн өгзөгт учирсан 2, 3 дугаар зэргийн зэргийн хөлдөлт нь гэмтлүүд нь хүйтний нөлөөгөөр үүснэ. Бусад баруун талын хоншоорын өмнөд болон арын хананы хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ.” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Ц.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь “*, , , , ” улсын дугаартай байх боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь дээд талдаа хөндлүүр төмөртэй, жолоочийн талын арын гэрэл ажиллаагүй, тээшний бариул тал хэсэг нь байхгүй /улсын дугаарын гэрэл ойж байгаа/, дотор талдаа том дэлгэцтэй, ерөнхий хэлбэр дүрс, овор хэмжээгээрээ /XW20/ // оны загварын тээврийн хэрэгсэлтэй төстэй байна гэсэн дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 10-13, 33-37, 40-43 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1хавтаст хэргийн 17-32 дахь тал/,
2024 оны 04 дүгээр сарын 19 ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуудас /2 хавтаст хэргийн 134-180 дахь тал/,
Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул гуйваад унаж босоод яваад байсан болохоор таксины мөнгө ч байна гээд гараа өргөөд такси барихад саарал өнгийн маркын машин ирээд хаашаа явах вэ суучих гэхэд за гээд суусан. Тэгээд машины жолооч за хаашаа явах вэ гэхэд ын гэхэд тухайн дэлгүүрээс их хурдтай хөдлөөд явсан. Тэгээд шууд чигээрээ руу явахад би руу явна гэхэд утсаараа хүнтэй утсаар ярьж байхдаа намайг дуугүй байгаач пизда минь гээд нүүр рүү гараараа хүчтэй цохиход миний ухаан балартаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би жолоочийн яг хажууд сууж урд суудал дээр явсан...” гэх мэдүүлгүүд /1-хавтаст хэргийн 62-76 дахь тал/,
Гэрч Ү.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
******* Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тархины тодосгогч бодисгүй компьютерийн томографийн шинжилгээ,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1258 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хавтаст хэргийн 126-137 дахь тал/,
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024.04.30-ны өдрийн 01/367 дугаар албан бичиг,
Шүүгдэгч Ө.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өвөр шанд руу уруудаад явж байхад автобусны буудал дээр үл таних , цайвар цагаан өнгийн зузаан куртиктэй 40 нэлээн гарсан насны эмэгтэй ганцаараа такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад руу явна гэхээр нь би суучих гээд тэр эгч арын суудал дээр суусан... Тэгэхээр нь би машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлгож тэр эгчийг буу гэхэд тэр эгч өөрөө миний машинаас буусан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар
Хохирогч П.******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны шилжих шөнө 00 цагийн орчим дэлгүүрээс эд зүйл худалдан авахаар гэрээсээ гарч яваад 02 цагийн орчим дэлгүүр ороод буцаж явах замдаа шүүгдэгч Ө.*******ы жолоодож явсан 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гар өргөн суусан байх ба замдаа тухайн тээврийн хэрэгсэлдээ Н.******* нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь шүүгдэгч Ө.******* нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар ******* дүүргийн хороо, ын задгайд буюу хүнгүй газар тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явснаас түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүгдэгч Ө.******* нь хохирогч П.*******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр рүү нь гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин шүүгдэгчийн хохирогчийг зам дээрээс гэрт нь хүргэх зорилгоор харилцан тохирон суулгасан үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэлцлийн харилцаа бөгөөд энэхүү хэлцлийг биелүүлэх явцад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шөнийн 02:17 цагт цельсийн -27 градусын хүйтэнд хүргэх ёстой газарт нь хүргээгүй, улмаар хаяг тодорхойгүй, хүнгүй, тусламж хүсэх боломж нь хязгаарлагдмал газар хүчээр буулгасан нь “хэлцлээр тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” ..., хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Шүүгдэгчийн өвлийн хүйтэнд машинаасаа хохирогчийг хүчээр буулгаснаар хүний эрүүл мэндэд хохирол хор уршиг учруулж болно гэдгийг мэдэх боломжтой байсан ч гэртээ харих байх гэж найдан орхиж явсан үйлдлийн гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийг удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн, хохирогчийн тухайн шөнө хаана юу хийж байсан цаг хугацааг тодорхой болгох“ дүгнэлтээ танилцуулсныг шүүх хянаад Хохирогч П.*******ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг Гэрч Г., Гэрч А. нарын мэдүүлгүүдээс гадна, хэрэгт авагдсан хэрэг болсон гэх газрын дүрс бичлэгүүд, шүүгдэгчийн үйлдлийн талаар хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ няцаасан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд автомашин дотроо хохирогчтой таарамжгүй харьцааны улмаас нүүр нь тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулсан талаар шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл нотлох баримт тогтоогдоогүй учир энэхүү үйлдлийг хийгээгүй талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэх, үндэслэх боломжгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдуулан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гэх 11,318,853 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан хохирогчийн зүгээс бүрдүүлсэн бичгэн баримтуудыг хянаж үзээд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар нотлогдсон 1,035,622 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй хоол хүнсний зардал болох 4,012,851 төгрөгийн шаардлага, зардлыг дурьдсан атлаа холбогдох баримтгүй 6,270,380 төгрөг бүгд 10,283,231 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авч, хохирогчид 1,036,000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсантай холбогдуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 5,085,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдав.
Түүнчлэн хохирогч цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь энэхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэн буюу 30,353,400 төгрөгийг Иргэний хуулийн 51 зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилснийг шүүх хянаад хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1488 дугаар “...П.*******ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас дасан зохицохын эмгэгийн шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн 4-р зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан ба шүүхээс хохирогчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 25 дахин үржүүлэн 16,500,000 төгрөгөөр сэтгэл санааны хохирлыг тооцож шүүгдэгчээс гаргуулж, илүү нэхэмжилсэн 13,853,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “шүүгдэгч Ө.*******ыг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчихыг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг түүний оршин суугаа ******* аймгийн шарын гол сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Миний хувьд хохирогчийн өмгөөлөгч учраас тодорхой тодорхой ялын санал гаргах боломжгүй. Иймд прокурор болон хохирогчийнхоо саналыг дэмжиж оролцож байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгөөч гэсэн” дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Ө.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа талуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гэмт хэрэг үйлдсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус сонгон түүний ажиллаж, амьдардаг гэх ******* аймгийн сумын нутаг дэвсгэрээс өөр газар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37. зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД