| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/07 |
| Огноо | 2025-01-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/07
2025 оны 01 сарын 03 өдөр Дугаар 2025/ШЦТ/07 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.мөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогчийн өмгөөлөгч Т.*******/олайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Хохирогч Б.*******/онлайн/
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 24100030005 хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны *******-ны өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлдэг, ам хамт хот, дүүргийн хороо, тоотод оршин суух, урьд өмнө
-Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ны өдрийн №тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******/рд: /
Холбогдсон хэргийн талаар:
-Шүүгдэгч Б.******* нь Фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк хаягаас “Проксон багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Ш.ыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд “Өмнө-говиос багажийг чинь өгөөд явуулна, дахин нэг багаж байгаа, бензин түлшний мөнгө хүрэхгүй байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүнийг дүүргийн 24 дүгээр хороо, Яармагт байхад нь нийт 620,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд “Hillti-Sfe2a12” брэндийн ком гар багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.ийг “багаж зарагдаагүй байгаа шууд 600,000 төгрөгт зарна” гэж зохиол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүний Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн баруун талд явж байхдаа шилжүүлсэн 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны тоот дансанд шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд “Багаж хэрэгсэл, Тоног төхөөрөмж авна, зарна” нэртэй групп дээр “хэрэглээгүй шинэ проксон зарна үнэ 400к” гэж хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.ийг “багаж зарна, унаанд дайгаад явуулчихлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түүний дүүргийн хороо, тоотод байхдаа шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн Голомт банкны тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд буюу “Норт бенз Монгол” /Норд бенз шланз сонирхогчид/ гэх фейсбүүк групп дээр “” гэх хаягаас “хэрэглээгүй проксон багажийн сет зарна” гэсэн утгатай хуурамч зар оруулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.ийг “тухайн багажийн комыг 400000 төгрөгөөр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түүний Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 400,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд Д. гэх хаягаас “2 ширхэг шинэ дугуй зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч П.г үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд урьдчилгаа шилжүүлчих, үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “ICE МАРК3 ХХК-ний байрнаас болон мөн дүүргийн , дугаар гудамжны од гэртээ байхдаа шилжүүлсэн нийт 1,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны тоот данс руу шилжүүлэн авч залилсан,
-Хохирогч Б.ын фейсбүүк цахим орчинд “Хово авна зарна” гэх групп дээр байршуулсан “Хово маркийн тээврийн хэрэгслийн хянах самбарыг цээжтэй утастай нь цуг худалдаж авна” гэсэн зарын дагуу “” гэх хаягаас холбогдож, улмаар “Ховоны хянах самбар байгаа, 470.000 төгрөгт зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцэс орчим байх үедээ урьдчилгаа болгож шилжүүлсэн 300,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд Б.******* гэх хаягаас “батарейтай дриль зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.ыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдөр “дрилл 600.000 төгрөг гэж байгаа, Өмнөговь аймаг, Оюу толгойд байна, авахаар болбол унаанд тавиад өгнө”, “ком багаж авах уу би хямдхан өгнө шүү”, “150.000 төгрөг байвал өгч байгаач, би маргааш уулзаад өгье" гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний дүүргийн хороо тоотоос шилжүүлсэн нийт 1,135,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк цахим хаягаас “2 ширхэг усан хээтэй 12x20 хэмжээтэй дугуй 1,000,000 төгрөгөөр зарна" гэж хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ү.г “хүнд даацын машины дугуй худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2023 оны сарын 15-ны өдөр түүний дүүргийн 21 дүгээр хорооны Нисэхийн тойргийн урд талын дугуй засвар дээр байж байх үедээ шилжүүлсэн нийт 4,855,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
-2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.*******ийг “Фитнесийн эрхийн карт олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий түүний дүүргийн хороо, 1 хорооллын 21-2 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 4,855,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “3 гэх нэртэй фэйсбүүк хаягаас “ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг яаралтай зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч С.ыг “энэ машин нь банкны нэр дээр байгаа, би өөрөө сар бүр төлөлтөө хийгээд явна, тэгээд би шахаж төлөөд 8 сар гэхэд төлөөд дуусна, нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж хуурч, түүний 2023 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдөр дүүргийн хороо тоотоос шилжүүлсэн нийт 13,948,850 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд хохирогч Ч.ийн өөрийн хаягаас “Ажлын гутал” зарын группт байршуулсан “Baffin гутал авна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, “таны авах гутал надад байна 350.000 төгрөгөөр зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн тоотод байхдаа шилжүүлсэн 350.000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фөйсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк цахим хаягаас “ажлын багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.г “батарейтай таслагч зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түүний Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт гэртээ байхдаа шилжүүлсэн 610,000 төгрөгийг “Голомт банк” дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-Фейсбүүк цахим орчинд “багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч В.ыг “багаж зарна, банкны зээлээ төлөх гээд байна над руу эхлээд мөнгө хийчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түүний дүүргийн тоотод байхдаа шилжүүлсэн 450,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. ...гэх мэдүүлэг,
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэхэд мэдүүлэхдээ: ... Би анх 2023 оны 02 сард *******эс фитнесийн эрх олоод өг гэхэд олж өгнө гэчхээд алга болохоор нь цагдаад өгсөн. Одоо 4850000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас сая миний дансанд 1000000 төгрөг орсон байна. Тиймээс үлдэгдэл мөнгөө авахыг хүсэж байна гэжээ.
Эрүүгийн 24100030005 хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас:
Хохирогч Ш. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би дүүргийн 24 дүгээр хороо тоотод эхнэр болон 2 хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Одоогоор МSB групп-д Оюутолгойн гүний уурхайн өргөх тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал хариуцагч ажилтай байна. Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой гэртээ байхдаа өөрийн фейсбүүк хаягаа гүйлгээд үзэж байхдаа уул уурхайн фейсбүүк групп-д байрлуулсан байсан гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс Ргоххоn нэртэй багажийн сет зарна гэсэн зар байсны дагуу тухайн хүнтэй чатаар харилцсан. Тэгтэл гэх нэртэй хаягтай хүн нь манай ах зар тавиулсан юм, та гэсэн дугаар руу холбогдоод асуучих гэсэн. Тэгээд би тухайн дугаар руу залгахад өөрийгөө “Оюутолгойн ил уурхайд ажилладаг ргохxоn сет байгаа маргааш т очно, замын бензиний мөнгө хэрэгтэй байна, уг багажийг 400,000 төгрөгөөс хямдруулаад чамд 350,000 төгрөгт өгнө, одоо урьдчилгаа 250,000 төгрөгийг шилжүүлчих” гээд надад Голомт банкны дугаарын ******* гэсэн дансыг өгсөн тул би 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл 12 дугаар сарын 23-ны орой хотод очоод багажийг өгнө гэж хэлсэн. Маргааш өдөр нь буюу 12 дугаар сарын 23-ны өдөр над руу өөрөө дугаараасаа залгаад “манай найзад дахин нэг багажийн сет байна, 300,000 төгрөгөөр авах уу” гэсэн тухайн багажийн сетийг дүүдээ авч өгөхөөр болж, 270,000 төгрөгийг мөн Голомт банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш уг хүнтэй холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байж байгаад 12 дугаар сарын 24-ний өдөр над руу өөрөө залгаад машин эвдэрсэн үлдэгдэл мөнгөө шилжүүлээч гэхээр нь би 100,000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байсан мөн фэйсбүүк нь байхгүй болсон байсан. Тэгээд би багажаа авч чадахгүй мөн мөнгөө авч чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны дугаарын данстай интернэт банк ашиглан өөрийн гэр болох дүүргийн 24 дүгээр хороонд байхдаа 250000 төгрөгийг дугаарын данс уу шилжүүлсэн. 12 дугаар сарын 23-ны өдөр мөн данс руу өөрийн данснаас 270000 төгрөгийг Яармагийн зам дээр явж байхдаа шилжүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим мөн Яармагийн Вива зочид буудалд байхдаа 100000 төгрөгийг данс руу шилжүүлсэн юм. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,
Хохирогч А. мөрдөн байцаалт мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн баруун талд машинтайгаа явж байгаад фэйсбүүк зар дээр hillti-sfe2A12” брэндийн ком гар багаж зарна гэсний дагуу холбогдоход дээрх багаж зарагдаагүй байгаа шууд 600,000 төгрөг гэсэн. Тэгээд би авахаар болоод Голомт банкны тоот ******* гэсэн нэртэй данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн ба "Ханбогд сумаас машинд тавилаа” гэсэн. Тэгээд түүнээс хойш холбогдож чадаагүй, фэйсбүүк дээр намайг блоклосон ба залилуулсан байна гэж ойлгосон. ...Миний мэдэж байгаагаар зах зээлийн үнэ нь 2 сая төгрөг болох байх. ... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би дүүргийн хороо тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад өөрийн гар утсаараа фейсбүүк үзэж байхад “ Тулга” гэх нэртэй фейсбүүк хаягаас “хэрэглээгүй шинэ /Germany ргоххоn/ брэндийн багаж зарна" гээд гэх дугаар руу залгаад ярихад эрэгтэй хүн аваад Өмнөговь аймагт байгаа өглөө шуудангийн унаагаар явуулаад хэлье гэж хэлээд, маргааш нь болох 2023 оны 12 сарын 22-ны өглөө гэх дугаараас над руу залгаад “би багажийг унаад тавьчихсан шүү цэнхэр өнгийн экстрал машин хийж өгөөд явуулсан, тэгээд шуудангийн машины утасны дугаар гэж ” гэх дугаар өгөхөөр нь би тухайн дугаар руу өөрийн утаснаас залгаад багаж өгч явуулсан уу гэдгийг асуухад “багаж өгч явуулсан 20 цагийн орчим хот руу очно” гэж хэлсэн. Тэгээд дугаараас над руу залгаад багажийг чинь унаад тавьсан, та мөнгөө явуулчих гээд надад дансны дугаар өгсөн гэх Б.******* нэртэй дансны дугаар руу өөрийн гэх Хаан банкныхаа данснаас 400,000 төгрөгийн гүйлгээ хийж шилжүүлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа дугаараас над руу залгаад “мөнгө орсон орой багажаа авчхаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд орой болоод багаж ирэхгүй байхаар нь тухайн дугаар руу өөрийн утсаар залгахад холбогдох боломжгүй, мөн дугаар руу залгахад бас холбогдох боломжгүй байсан юм. ...Би гүйлгээний утга хэсэг дээр багаж үнэ гэсэн утга бүхий бичээд явуулсан. ..., Би 400000 төгрөгийг хан-уул дүүргийн хороо Буянт-Ухаа 23-72а тоотод байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 79, 81 дүгээр хуудас/,
Хохирогч А.э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой Eegii Erdenee гэх фэйсбүүк хаягтай хүн /Nort Benz Mongolia шланз сонирхогчид/ гэх фейсбүүк групп дээр "хэрэглээгүй Ргоххоn багажийн сет зарна” гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би Еegii Erdenee гэх фейсбүүк хаягтай харилцаж байгаад тухайн багажnay комыг 400,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд тэр хүн над руу Голомт банкны тоот данс явуулахаар нь өөрийнхөө Хаан банкны тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цаг 33 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд Еegii Егdenее гэх фэйсбүүк хаягтай хүн нь Өмнөговь аймгийн Ханбогд сумаас тухайн багажийг унаанд тавьж өгнө гээд хайрцагт хийчихсэн зургийг нь явуулсан. Тэгээд тухайн багаж өнөөдрийг хүртэл ирэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би тухайн данс руу өмнө нь ямар нэгэн гүйлгээ хийж байгаагүй. ...гэх мэдүүлэг/2 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/,
Хохирогч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай нөхөр -нд том машины жолоочоор ажилладаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр фейсбүүк зар үзэж байгаад Д. гэх хаягт байршуулсан байсан “2 ширхэг шинэ дугуй зарна” гэсэн зарын дагуу тухайн зар дээр байсан 803744ын утас руу залгаж холбогдоод 1300000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод, намайг урьдчилгаа 700000 төгрөгийг тоот данс руу шилжүүлчих гэхээр нь би тэр орой 23 цагийн орчимд Голомт банкны ******* гэх нэртэй тоот данс руу 700000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал тухайн хүн дахиад манай нөхөр лүү залгаад машин эвдэрчихлээ та дахиад үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэхээр нь тухайн данс руу дахиад 600000 шилжүүлсэн. Тэгсэн чинь тухайн хүний утас нь холбогдох боломжгүй болчихсон. Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ буюу дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах дээр байхдаа, 2023 онь 01 дүгээр сарын 06-ны өдөр дүүргийн зээлийн 3 гудамжны од гэртээ байхдаа өөрийн Хаан банкны тоот данснаасаа Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. ...Тэгээд би эхэлж 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 600000 төгрөгийг тухайн хүний одоо би дансыг нь сайн санахгүй байна өөрийн Хаан банкны тоот данснаас шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үлдэгдэл болох 700000 төгрөгийг мөн тухайн данс руу өөрийн дээрх данснаас шилжүүлж 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 1300000 төгрөгийг шилжүүлж залилуулсан бөгөөд энэ мөнгө миний өөрийн эзэмшлийн мөнгө байсан. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 150-151, 153 дугаар хуудас/,
Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо Ханын материал орчимд байхдаа фейсбүүкт “Хово авна зарна" гэх групп дээр “Хово маркийн тээврийн хэрэгслийн хянах самбарыг цээжтэй утастай нь цуг худалдаж авна" гэж зар байршуулсан. "" гэх фэйсбүүк хэрэглэгч чатаар орж ирээд Ховоны хянах самбар байгаа шүү гэхээр нь би 470.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод урьдчилгаа мөнгө 300.000 төгрөгийг явуулсан данс руу нь шилжүүлсэн. Тухайн хүн хүргэлтээр хүргэж өгье гээд гэх дугаар өгөөд тэрнээс хойш утас нь холбогдох боломжгүй болохоор нь залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би дүүргийн 6 дугаар хороо Ханийн материалын эцэс орчимд байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас Голомт банкны тоот данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 207-20 хуудас/,
Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажил болох дүүргийн хороо тоотод байхдаа фейсбүүк зарын групп дээр Б.******* гэх фейсбүүк хаягтай хүн “батарейтай дрил зарна” гэсэн зар оруулсан байхаар нь тухайн хүн рүү чат бичиж асуухад 600.000 төгрөг гэж байгаа Өмнөговь аймаг Оюу толгойд байна авахаар болбол унаанд тавиад өгнө гэхээр нь итгээд тухайн хүний над руу явуулсан Голомт банкны дугаартай - гэх хүний данс руу би өөрийн Голомт банкны 170521105тай данснаас 585000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн хүн нь би замын зардлыг нь өгье гээд надаас 585000 төгрөг аваад гэсэн дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зураг явуулаад тухайн машинд тавьсан шүү, чи гэсэн дугаараар нь холбогдоод аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр над руу дахин чат бичээд чи “ком багаж авах уу би хямдхан өгнө шүү” гэхээр нь үнийг нь асуусан чинь 400.000 төгрөг гэхээр нь би шууд авъя гээд тухайн данс руу нь дахин 400000 төгрөг шилжүүлээд мөнгөө хийсэн шүү гээд хэлэхэд мөнгө нь ороод ирсэн байна, би маргааш өглөө хот руу явна, тэгэхдээ аваад очъё гэж надаа хэлсэн. Тэгээд тухайн өдөр над руу дахин чат бичээд надаа түр 150.000 төгрөг байвал өгч байгаач, би маргааш уулзаад өгье гээд гуйгаад байхаар нь тухайн залууд итгээд 150.000 төгрөг шилжүүлсэн чинь тухайн залуу гар утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх болсон. ...Би өөрийн ажил болох дүүргийн хороо Баянцагаан 5-1а тоотод байх үедээ өөрийн Голомт банкны 170521105тай данснаасаа Голомт банкны дугаартай ******* гэх хүний данс руу 1135000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тухайн хүнээс захиалсан эд зүйл болон шилжүүлсэн 1135000 төгрөгөө буцааж авч чадаагүй. ...гэх мэдүүлэг/2 хх-ийн 243 дугаар хуудас/,
Хохирогч Ү. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Баянзүрх дүүргийн 2 хорооны Сэлбэ 46-1019 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, “” ХХК-ний жолооч ажилтай. Би 2023 оны сарын 15-ны өдөр хотоос Өмнөговь аймгийн Цагаан хадны уурхай руу гарч явах үедээ дүүргийн 21 дүгээр хорооны Нисэхийн тойргийн урд талын дугуй засвар дээр байж байх үедээ фейсбүүк дээрээс зарын групп дотроос дугаараас 2 ширхэг усан хээтэй 12x20 хэмжээтэй дугуй 1,000,000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь утсаар нь холбогдож яриад Голомт банкны дугаарын данс руу өөрийн Хаан банкны дугаарын данснаас мөнгө шилжүүлээд Өмнөговь аймаг руу замдаа гараад явсан. Тэгээд Өмнөговь аймагт очоод холбогдох утас холбогдохгүй байхаар нь залилуулсан гэдгээ мэдэж түүнээс хойш хотод ирж чадахгүй байж байгаад өнөөдөр ирээд гомдол гаргаж байна. ...Би өөрийн Хаан банкны дугаарын данснаас Голомт банкны дугаарын данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/3 хх-ийн 50 дугаар хуудас/,
Хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 02 сарын 25-ны өдөр надад аккаунт зарсан зүс таних залуу болох - эрдэнээс фитнесийн эрхийн карт олоод өгч чадах уу гэж асуухад ******* надад эхлээд хэлэхдээ хүмүүсээс асууя гэсэн... тэр өдрийн орой нь над руу - нь “нэг ширхэг эрхийн карт олчихлоо хамт ажилладаг Сайханаа гэх хүнээс оллоо, дараа долоо хоногийн 4 дэх өдөр буюу 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас буугаад хотод ирнэ ээ тэр үед чамд эрхийг нь өгнө 1100000 төгрөгөөр худалдаж аваарай” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд эхлээд би өөрийн гэртээ байхдаа - д урьдчилгаа 500.000 төгрөгийг нь өгөөд, дараа нь эрхийн картаа гар дээрээ аваад үлдэгдлийг нь шилжүүлнэ гэсэн бөгөөд би тэр үедээ урьдчилгаа болох 500000 төгрөгийг нь Голомт банкны гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа буюу 2024 оны 02 сарын 28-ны өдөр ******* надаас “цаад хүмүүс нь мөнгөө нэхээд байна” гэхээр нь би итгээд үлдэгдэл 600000 төгрөгийг нь -Эрдэнийн данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд дараа нь - нь тухайн эрхийн картын зургийг нь над руу фейсбүүк чатаар явуулсан. Тэгээд дараа нь удалгүй “дахин нэг ширхэг эрхийн карт олчихлоо 900000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би зөвшөөрөөд тэр өдрөө дахин -Эрдэнийн данс руу 600000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь маргааш нь буюу 02 дугаар сарын 29-ний өдөр -Эрдэнийн данс руу 550,000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд тухайн мөнгө нь гурав дахь эрхийн картын урьдчилгааг өгсөн. Тэгээд дараа нь ******* нь Сайханаа гэх хүндээ хоёр дахь эрхийн картын үлдэгдэл 300000 төгрөгийг өөрийнхөө 1100000 төгрөгөөсөө өгч бай, хоёр ширхэг эрхийн карттай болоод Сайханааг ажлаасаа буугаад хотод ирэхэд чинь би үлдэгдэл мөнгөө өгнө гэж бид гурав тохиролцсон. Тэгээд би энэ зарчмаар ******* надад эрхийн карт олчихлоо гэх болгонд нь би тухайн эрхийн картын урьдчилгаа мөнгө болох 500.000-600.000 төгрөгийг шилжүүлж өгдөг байсан. Тэгээд ийм байдлаар надаас 4.855.000 төгрөг болсон бөгөөд эрхийн картаас гадна - надад “зарим эрхийн картын мөнгийг өөрөөсөө гаргаад өгчихлөө” гэхээр нь би *******эс гаргасан мөнгө байх гэж бодоод 300.000 орчим төгрөг өгч байсан. Тэгээд би нийт 11 удаагийн гүйлгээгээр 4.855.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд түүнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* нь надад “Сайханаа гэх залуу очихоороо чамд 4 ширхэг эрхийн картыг чинь өгнө” гэж хэлээд миний фейсбүүк рүү тухайн дөрвөн эрхийн картын зургийг нь явуулсан. Тэгээд 2024 оны 03 сарын 02-ны өдөр орой над руу “пабны төлбөр тооцоо хийх хэрэгтэй байна миний дансанд мөнгө байгаа ч гэсэн интернэт банк болохгүй байна, чи 500.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь би итгээд шилжүүлсэн. Дараа нь удалгүй шөнө над руу дахин залгаж, 300.000 төгрөг пабны мөнгө гэхээр нь би дахин шилжүүлж өгсөн. Түүний дараа би итгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээхэд -Эрдэнийн гар утасны дугаар болох гэсэн дугаар руу нь залгахад блок хийсэн байсан. Тэгээд түүнээс хойш *******тэй холбогдож чадахгүй байж байгаад 2024 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө над руу Б.******* гэсэн хаягтай фейсбүүкээрээ чатаараа залгаад “дөрвөн эрх чинь байгаа аваачаад өгнө пабны тооцоо 300.000 төгрөг төлж чадахгүй байна төлөөд өгөөч” гэхээр нь би шилжүүлж өгөх мөнгөгүй байсан. Тэгэхэд ******* над руу пабны ажилчид цагдаа гадаа дуудан хэлтэс рүү явахаар боллоо” гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд түүнээс хойш би *******тэй холбоо барьж чадахгүй байсан. Би өөрийн шилжүүлсэн 4.855.000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Надад өгнө гэсэн фитнесийн эрхийн картаа авмаар байна. Өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 98-100 дугаар хуудас/,
Хохирогч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би дүүргийн хороо тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би * нэртэй фэйсбүүкийг ашигладаг байсан бөгөөд тухайн үед буюу 2023 оны эхээр фэйсбүүк орж байхад олон нийтийн сүлжээнд улсын дугаартай Тоёота приус-30 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг Gаnаа Ganаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас "яаралтай зарна" гэх зарын дагуу би тухайн хүнтэй холбогдсон юм. Тэгээд тухайн фэйсбүүктэй чаталж байхад ямар нэгэн, зураггүй байсан учраас би тухайн фэйсбүүк рүү чиний үндсэн фэйсбүүк хаяг руу холбогдъё гэсэн чинь гийн ******* гэх фэйсбүүк хаягаар надтай холбогдсон юм. Тухайн тээврийн хэрэгслийг тухайн хүнээс 14000000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд надад хэлэхдээ өөрийнх нь нэр дээр биш, Худалдаа хөгжлийн банкны нэр дээр байдаг, өөрөө төлөлтөө сар бүр хийдэг, төлөлтөө хийж дуусгаад таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өгөлцөж авалцах дээрээ тохиролцоод 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн хороо тоотод Б.- тухайн машинаа өөрөө унаж ирж надад хүлээлгэн өгсөн бөгөөд би гэртээ байхдаа интернэт банкийг ашиглаж өөрийн тоот данснаас тухайн - Эрдэний Хаан банкны тоот данс руу 13.448.850 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн хороо тоотод байхдаа Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас интернэт банкаар Б.-Эрдэний тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би Б.*******д нийт 2 удаагийн гүйлгээгээр 13.948.850 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед буюу машинаа аваад, мөнгийг шилжүүлэх үед Б.******* нь надад улсын дугаартай приус-30 маркийн машиныг банканд төлбөрөө төлж дууссаны дараа буюу 2023 оны 0 сард нэр дээр нь шилжүүлж өгнө гээд бичиг хийж өгсөн боловч, тухайн бичгийг нь би хаячихсан бөгөөд одоо байхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.******* нь Г.тай хамт над дээр ирж уулзсан. Тэгээд Г. нь надад хэлэхдээ би Б.-Эрдэнийн ах нь байгаа юм, Б.- нь мөнгөний асуудалд орчихсон, энэ танд өгсөн машиныг буцааж аваад, зараад таныг мөнгийг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би эхлээд мөнгөө аваад, та хоёр машинаа аваад яв гэж хэлээд тэр хоёр яваад өгсөн бөгөөд 2023 оны сарын 24-ний өдөр миний машин гэрийн гадаанаас алга болчихоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар миний машиныг авч явсан хүнийг олсон чинь Б.*******тэй хамт өмнө над дээр ирж уулзсан Г. аваад явсан байсан бөгөөд тухайн Б.-Эрдэнийн надад зарсан машин нь Г.ын нэр дээр бүртгэлтэй машин байсан бөгөөд Б.- д залилуулсан гэдгээ мэдсэн юм. Тухайн Б.*******, Г. хоёрыг тухайн машин дээр ямар хамааралтай болох талаар бол би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход хамт ажилдаг Г.ын нэр дээр нь зээл аваад тухайн зээлийг нь Б.******* төлдөг гэж л ойлгосон бөгөөд яг үнэн зөв эсэхийг нь бол мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/3 хх-ийн 195 дугаар хуудас/,
Хохирогч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн фейсбүүк хаяг болох Чинбат гэх хаягаас “Ажлын гутал” зарын группэд baffin гутал авна гэж зар байршуулсан юм. Тэгтэл удалгүй над руу ******* Б. гэх хаягтай хүнээс таны авах гутал надад байна 350.000 төгрөгөөр зарна гэж над руу чат бичсэн. Тэгэхээр нь би зах зээлийн үнээс доош үнэлгээтэй болохоор тохиролцож фейсбүүк чатаар чатлан миний дугаарыг авч над руу дугаараас нэг эрэгтэй хүн залгаж би Өмнөговь аймаг Оюутолгойд байна гэсэн ба маргааш ажлаасаа бууна тэгэхээрээ гутлаа аваад очъё гэж хэлэхээр нь би хотод ирэхээр чинь мөнгөө хийнэ гэж хэлэхэд тухайн хүн өөрийнхөө иргэний үнэмлэх, бусад, мэдээлэл, дансны дугаараа фейсбүүк чатаар өгсөн ба би банканд төлөлттэй гээд одоо хийчих ахаа гээд гуйгаад байсан. Би тус мэдээллүүд нь хоорондоо таараад байсан болохоор итгэж тухайн хүний өгсөн Голомт банкны дугаарын ******* гэх хүний данс руу өөрийн эзэмшлийн Голомт банкны дугаарын данснаасаа 350,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгтэл удалгүй залуу миний утас болон, цахим хаяг нарыг блок хийж холбоогоо тасалсан. Тэгээд би сураг байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 211-212 дугаар хуудас/,
Хохирогч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд гэртээ фэйсбүүк ухаад хэвтэж байсан чинь "ажлын багаж зарна" гэх зар байхаар нь зар нийтэлсэн хүн болох Б.******* гэх фэйсбүүк цахим хаягтай холбогдож батарейтай таслагч 610.000 төгрөгөөр авахаар тохироод гийн ******* гэх хүний эзэмшлийн Голомт банкны тоот дугаарын данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 23 цаг 19 минутад Bagaj гэх утгатайгаар батарейтай таслагчны төлбөр болох 610.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа багажаа унаанд тавьж явуулна гэж хэлээд дугаарын утсыг өгөөд энэ дугаартай холбогдоод багаж аваарай гэж хэлээд, маргааш нь 2024 оны 04 дүгээр 22-ны өдөр 11 цаг 52 минутад дугаараас миний эзэмшлийн дугаарын утас руу “Дайварт явж байгаа жолооч байна” утгатай мессеж бичиж байгаад огт холбоогүй алга болсон. ...гэх мэдүүлэг/4 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч В. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ байж байхдаа Герман ком багаж авах зорилгоор файсбүүк групп дээрээс багаж зарна гэсэн зар байхаар нь тухайн зар тавьсан хүнтэй гэсэн дугаараас над руу залгаж багажаа надад танилцуулж утсаар ярьсан юм. Тухайн хүн банкны зээлээ төлөх гээд байна над руу эхлээд мөнгө хийчих гэхээр нь би өөрийн Голомт банкны тоот данснаас Голомт банкны гэсэн тоот данс руу 450,000 төгрөгийг дүүргийн тоотод болох өөрийн гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд манай эхнэр ажлаасаа тараад замаараа авахаар тохиролцож тухайн хүний дуудсан газар нь болох Яармагийн Ханбогд хотхон дээр дуудаж тухайн газар нь очоод гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 23 хуудас/,
Гэрч Г.ын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 0 сарын 29-ний өдөр дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр үйл ажиллагаа явуулдаг "Худалдаа хөгжлийн банкнаас" хар өнгийн приус-30 маркийн машиныг зээлээр худалдан авсан. Би сар болгон 896,000 төгрөг тушаадаг байсан. Тэр үед хамт ажилладаг дүү болох Б.******* нь та надад машинаа өгчих би сар болгон эргэн төлөлтийг хийнэ гэсэн. Тэрээр ажлаасаа гараад 2023 оны 03 дугаар сараас хойш тухайн машины лизингийн төлөлтийг төлөөгүй, би өөрөө төлөөд явж байсан. Би Б.******* гэх залуутай холбоо барих гээд үзсэн боловч холбогдож чадаагүй явсан. Тэгээд би ирж байж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хамаатны ахтай нь холбоо барьж байгаад Б.******* гэх залуутай уулзаад яагаад машин хаана байна би машинаа авъя гэсэн чинь би 2023 оны 02 дугаар сард гэх хүнд 14,000,000 төгрөг аваад тухайн машиныг зарсан гэж хэлсэн. Би тухайн машин авсан хүнтэй очиж уулзах хэрэгтэй байна гээд Б.******* гэх залуугийн хамт гэх залуугийн ажил дээр очсон. Тэгээд би тухайн гэх залууд ямар учиртай болохыг нь тайлбарлаад би машинаа аваад зараад банкны өрийг дараад үлдээсэн мөнгийг нь танд гаргаад өгье, мөнгө дутах юм бол Б.- гэх хүнтэй хоорондоо учраа ол гэж хэлсэн. Тэр үед гэх залуу зөвшөөрч машиныг манай гэр бүлийн хүмүүс аялалд унаад явсан байгаа 07 дугаар сарын 15-ны үеэр ирнэ гэж тэр үед нь болъё гэж хэлсэн. Наадмаас өмнө зарчих юм бол хэрэгтэй байна, үнэ гайгүй өндөр байна гэж хэлсэн чинь арай боломжгүй байна ирэх үед нь болъё гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш холбоо барих гэсэн боловч холбоо барьж чадахгүй байж байгаад фэйсбүүкийг нь олоод холбоо барьсан чинь чиний машин ер нь мөн юм уу? чи нотолж чадах юм уу гэж асуухаар нь би анх авахдаа банктай хийсэн гэрээ холбогдох бүх бичиг баримтыг явуулсан. Тэрийг харчхаад 2-3 хоногийн дараа над руу залгаад чи надад 14,000,000 төгрөг өгөөд авчих, чи өөрөө Б.******* гэх залуутай холбоо бариад мөнгөө авчих гэж хэлсэн. Би тухайн залууд би юу гэж тэгж байх юм бэ чи зүгээр наад машин аваад ир гэж хэлсэн чинь холбоо сураггүй алга болсон. Тэгээд би тэр өдрөөс хойш холбоо барих гээд үзсэн боловч чадахгүй байсан. Тэгээд би 2023 оны сарын 23-ны өдөр би өөрийн 99102618 гэх дугаараас гэх утас руу нь залгасан боловч утсаа аваад тийм хүн байхгүй гэж хэлээд байсан. Тэгээд би өмнө уулзаж байсан ажил дээр нь яваад очсон чинь миний улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 загварын автомашин гадаа нь зогсож байсан. Тэгээд би хүлээж байгаад ажиллаа тараад явах үед нь уулзаж чадаагүй явуулсан уулзах гээд араас нь явсаар байгаад гэрийнх нь гадаа ирсэн. Тэгээд би хувийн ачилтын машин дуудаад 100,000 төгрөг төлөөд тухайн автомашиныг ачуулаад Баянзүрх дүүргийн давхарт байрлах гражинд байршуулсан. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 145 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.-Эрдэнийн Төрийн банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1 дүгээр хх-ийн 28-2 хуудас/,
Хохирогч Ш.ын Голомт банкны тоот дугаарын дансны хуулга, фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар, дугаарын хэрэглэгчтэй харилцсан мессежний хуулбар/1 дүгээр хх-ийн 33-45 дугаар хуудас/,
Голомт банкны Б.-Эрдэнийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1 дүгээр хх-ийн 149-221 дүгээр хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 244 дүгээр хуудас/
Хохирогч А.ий тоот данснаас Б.-Эрдэнийн Голомт банкны тоот данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн хуулбар/2 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/,
Хохирогч Д.ын Хаан банк дахь дугаартай, дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд/2 дугаар хх-ийн 5- хуудас/,
Хохирогч А.ийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуудсанд "2023 оны сарын 22-ны өдрийн 500000 төгрөгийн bagaj une гэх гүйлгээний утга бүхий үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хх-ийн 86 дугаар хуудас/,
Хохирогч П.гийн хаан банк дахь эзэмшлийн тоот данснаас “ данс руу duguia mongo гэх утга бүхий 700000, 600,000 төгрөгийн зарлага” бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн16 хуудас/,
Голомт банкны Б.-Эрдэнийн эзэмшлийн тоот дансны “Б.аас шилжүүлсэн 300000 төгрөгийн орлого” бүхий хуулга/2 дугаар хх-ийн 214-215 дугаар хуудас/
Голомт банкны 170521105тай Д.ын “585000, 150000, 250000, 150000 төгрөгийн зарлага бүхий дансны хуулга, Б.******* гэх фэйсбүүк чатны мессежний хуулбар/3 дугаар хх-ийн 7-14 дүгээр хуудас/.
Хаан банкны дугаартай Ү.гийн данснаас Голомт банкны тоот данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн хуулга /3 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/,
Хаан банкны тоот Б.*******ийн эзэмшлийн данснаас нийт 4855000 төгрөгийн зарлага бүхий дансны дэлгэрэнгүй хуулга, Б.*******тэй харилцсан фэйсбүүк чатны мессежний хуулбар/3 дугаар хх-ийн 74-94 дүгээр хуудас/,
Хохирогч Б.ий гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт/3 дугаар хх-ийн 198-200 дугаар хуудас/,
Хохирогч С.ын дугаартай данснаас тоот данс руу 13,448,000 болон 500,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн шилжүүлгийн мэдээллийн хуулга, фэйсбүүкийн чатны мессежний хуулбар/3 хуудас хх-ийн 151-170 дугаар хуудас/
2023 оны сарын 25-ны өдрийн “... дугаарын хэрэглэгчтэй мессеж бичсэн...” гэх тэмдэглэл/3 дугаар хх-ийн 171-172 дугаар хуудас/,
Хаан банкны дугаартай С.ын данснаас 13,454,850 төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дугаартай дансны хуулга/3 дугаар хх-ийн 198-19 хуудас/,
Голомт банкны тоот дансны 350,000 төгрөгийн зарлага бүхий дансны хуулга, фэйсбүүк чатны хуулбар/3 дугаар хх-ийн 221-22 хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Н.гийн Хаан банкны дугаартай данснаас Голомт банкны дугаартай Б.-Эрдэний данс руу 610,000 төгрөг төлсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатны хуулга /4 дүгээр хх-ийн 30-37 дугаар хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “ овогтой -Эрдэнийн Төрийн банкны тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэх гүйлгээний утгатай 450,000 төгрөгийн орлого орсон байна.” гэх тоот Б.-Эрдэнийн Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 245-24 хуудас/,
Шүүгдэгч Б.-Эрдэний “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/2 дугаар хх- хуудас/
Шүүгдэгч Б.-Эрдэний жолоочийн лавлагаа/2 дугаар хх-ийн хуудас/
Шүүгдэгч Б.-Эрдэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/2 дугаар хх-ийн хуудас/
Шүүгдэгч Б.-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа/2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.-Эрдэний төрсний бүртгэлийн лавлагаа/2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.*******эс
хохирогч Ш.т 620000 төгрөгийг,
хохирогч А.д 600000 төгрөгийг,
хохирогч А.т 900000 төгрөгийг,
хохирогч А.Бат- д 400000 төгрөгийн,
хохирогч П.д 1300000 төгрөгийг,
хохирогч Б.т 300000 төгрөгийг,
Хохирогч Б.*******т 1000000 төгрөгийг,
хохирогч Д.т 1135000 төгрөгийг,
хохирогч Ү.д 1000000 төгрөгийг,
хохирогч С.ад 1500000 төгрөгийг,
хохирогч Ч.т 350000 төгрөгийг,
хохирогч Н.д 610000 төгрөгийг,
хохирогч В.д 450000 төгрөгийг тус тус төлсөн Голомт банкны төлбөрийн шилжүүлгийн баримт зэрэг хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг.Шүүгдэгч Б.-Эрдэнийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.******* нь Фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк хаягаас “Проксон багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж хохирогч Ш.аас үргэлжилсэн үйлдлээр 620000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд “Hillti-Sfe2a12” брэндийн ком гар багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч А.ээс 600000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны тоот дансанд шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд “Багаж хэрэгсэл, Тоног төхөөрөмж авна, зарна” нэртэй групп дээр “хэрэглээгүй шинэ проксон багаж зарна үнэ 400к” гэж хуурамч зар байршуулж, хохирогч А.оос 400000 төгрөгийг өөрийн Голомт банкны тоот дугаарын дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд буюу “Норт бенз Монгол” /Норд бенз шланз сонирхогчид/ гэх фейсбүүк групп дээр “” гэх хаягаас “хэрэглээгүй проксон багажийн сет зарна” гэсэн утгатай хуурамч зар оруулж, хохирогч А.ээс 400000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд Д. гэх хаягаас “2 ширхэг шинэ дугуй зарна” гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч П.гаас үргэлжилсэн үйлдлээр 1300000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны тоот данс руу шилжүүлэн авч,
-Хохирогч Б.ын фейсбүүк цахим орчинд “Хово авна зарна” гэх групп дээр байршуулсан “Хово маркийн тээврийн хэрэгслийн хянах самбарыг цээжтэй утастай нь цуг худалдаж авна” гэсэн зарын дагуу “” гэх хаягаас холбогдож, 300000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд Б.******* гэх хаягаас “батарейтай дриль зарна” гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч Д.аас үргэлжилсэн үйлдлээр 1135000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк цахим хаягаас “2 ширхэг усан хээтэй 12x20 хэмжээтэй дугуй 1,000,000 төгрөгөөр зарна” гэж хуурамч зар байршуулж хохирогч Ү.гаас 4855000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч,
-хохирогч Б.*******өөс “Фитнесийн эрхийн карт олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон үргэлжилсэн үйлдлээр 4855000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “3 гэх нэртэй фэйсбүүк хаягаас “ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг яаралтай зарна” гэсэн зар байршуулж, хохирогч С.аас 13948850 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч,
-хохирогч Ч.оос “таны авах гутал надад байна 350.000 төгрөгөөр зарна” гэж фейсбүүк цахим орчинд зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 350000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк цахим хаягаас “ажлын багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч Н.гээс 610000 төгрөгийг “Голомт банк” дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч,
-Фейсбүүк цахим орчинд “багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч В.аас 450000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилан авсан болох нь: Шүүгдэгч Б.-Эрдэнийн Төрийн банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1 дүгээр хх-ийн 28-2 хуудас/, Хохирогч Ш.ын Голомт банкны тоот дугаарын дансны хуулга, фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар, дугаарын хэрэглэгчтэй харилцсан мессежний хуулбар/1 дүгээр хх-ийн 33-45 дугаар хуудас/,Голомт банкны Б.-Эрдэнийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга/1 дүгээр хх-ийн 149-221 дүгээр хуудас/,Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 244 дүгээр хуудас/,Хохирогч А.ий тоот данснаас Б.-Эрдэнийн Голомт банкны тоот данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн хуулбар/2 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/,Хохирогч Д.ын Хаан банк дахь дугаартай, дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд/2 дугаар хх-ийн 5- хуудас/,Хохирогч А.ийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуудсанд “2023 оны сарын 22-ны өдрийн 500000 төгрөгийн bagaj une гэх гүйлгээний утга бүхий үзлэг хийсэн тэмдэглэл/ дугаар хх-ийн 86 дугаар хуудас/,Хохирогч П.гийн хаан банк дахь эзэмшлийн тоот данснаас “ данс руу duguia mongo гэх утга бүхий 700000, 600,000 төгрөгийн зарлага” бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн16 хуудас/,Голомт банкны Б.-Эрдэнийн эзэмшлийн тоот дансны “Б.аас шилжүүлсэн 300000 төгрөгийн орлого” бүхий хуулга/2 дугаар хх-ийн 214-215 дугаар хуудас/,Голомт банкны 170521105тай Д.ын “585000, 150000, 250000, 150000 төгрөгийн зарлага бүхий дансны хуулга, Б.******* гэх фэйсбүүк чатны мессежний хуулбар/3 дугаар хх-ийн 7-14 дүгээр хуудас/,Хаан банкны дугаартай Ү.гийн данснаас Голомт банкны тоот данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн хуулга /3 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/,Хаан банкны тоот Б.*******ийн эзэмшлийн данснаас нийт 4855000 төгрөгийн зарлага бүхий дансны дэлгэрэнгүй хуулга, Б.*******тэй харилцсан фэйсбүүк чатны мессежний хуулбар/3 дугаар хх-ийн 74-94 дүгээр хуудас/,Хохирогч Б.ий гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт/3 дугаар хх-ийн 198-200 дугаар хуудас/,Хохирогч С.ын дугаартай данснаас тоот данс руу 13,448,000 болон 500,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн шилжүүлгийн мэдээллийн хуулга, фэйсбүүкийн чатны мессежний хуулбар/3 хуудас хх-ийн 151-170 дугаар хуудас/,2023 оны сарын 25-ны өдрийн “... дугаарын хэрэглэгчтэй мессеж бичсэн...” гэх тэмдэглэл/3 дугаар хх-ийн 171-172 дугаар хуудас/,Хаан банкны дугаартай С.ын данснаас 13,454,850 төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны дугаартай дансны хуулга/3 дугаар хх-ийн 198-19 хуудас/,Голомт банкны тоот дансны 350,000 төгрөгийн зарлага бүхий дансны хуулга, фэйсбүүк чатны хуулбар/3 дугаар хх-ийн 221-22 хуудас/,2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Н.гийн Хаан банкны дугаартай данснаас Голомт банкны дугаартай Б.-Эрдэний данс руу 610,000 төгрөг төлсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатны хуулга /4 дүгээр хх-ийн 30-37 дугаар хуудас/,2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “ овогтой -Эрдэнийн Төрийн банкны тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэх гүйлгээний утгатай 450,000 төгрөгийн орлого орсон байна.” гэх тоот Б.-Эрдэнийн Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 245-24 хуудас/,хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн нарт хууль сануулсан авсан мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Б.-Эрдэнийн бусдад 25968850 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь залилах гэмт хэргийг үйлдэж, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тиймээс Нийслэлийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь нэр бүхий 13 хохирогчид 25968850 төгрөгийн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б. нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлоос хохирогч Ш.т 620000 төгрөгийг,
хохирогч А.д 600000 төгрөгийг,
хохирогч А.т 900000 төгрөгийг,
хохирогч А.Бат- д 400000 төгрөгийн,
хохирогч П.д 1300000 төгрөгийг,
хохирогч Б.т 300000 төгрөгийг,
Хохирогч Б.*******т 1000000 төгрөгийг,
хохирогч Д.т 1135000 төгрөгийг,
хохирогч Ү.д 1000000 төгрөгийг,
хохирогч С.ад 1500000 төгрөгийг,
хохирогч Ч.т 350000 төгрөгийг,
хохирогч Н.д 610000 төгрөгийг,
хохирогч В.д 450000 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурдаад,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эс 112448850 төгрөгийг гаргуулж хохирогч С.ад, 3855000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Б.*******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар нэр бүхий 13 хохироогчид 25968850 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ногтлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.-Эрдэний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Тиймээс шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувь хүний хүмүүжил, гэмт хэргийн нийгмийн хор аюулын байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн хэмжээнд нөхөн төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй байгаа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч ямар арга хэлбэрээр хэзээ хэрхэн, өөрт байгаа ямар эд хөрөнгийн эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй, өөрт байгаа эд хөрөнгийг нотолсон нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй учраас шүүгдэгч торгох ялыг оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 30 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид өмнө авсан Монгол Улсын Хилээр гарах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ болон шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдаад,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36. зүйлийн 1 дэх хэсэг, 36. зүйл,36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч овогт гийн -Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим орчин ашиглан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.-Эрдэнийг 10/арав/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.-Эрдэний энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 30/гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь
хохирогч Ш.т 620000/зургаан зуун хорих мянга/төгрөгийг,
хохирогч А.д 600000/зургаан зуун мянга/төгрөгийг,
хохирогч А.т 900000/есөн зуун мянга/төгрөгийг,
хохирогч А.Бат- д 400000/дөрвөн зуун мянга/төгрөгийн,
хохирогч П.д 1300000/нэг сая гурван зуун мянга/төгрөгийг,
хохирогч Б.т 300000/гурван зуун мянга/төгрөгийг,
Хохирогч Б.*******т 1000000/нэг сая/төгрөгийг,
хохирогч Д.т 1135000/нэг сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг,
хохирогч Ү.д 1000000/нэг сая/төгрөгийг,
хохирогч С.ад 1500000/нэг сая таван зуу/төгрөгийг,
хохирогч Ч.т 350000/гурван зуун тавь/төгрөгийг,
хохирогч Н.д 610000/зургаан зуун арав/төгрөгийг,
хохирогч В.д 450000/дөрвөн зуун тавь/төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эс
-хохирогч хот, хан-уул дүүргийн хороо, 1 хороолол, 21-1 тоотод оршин суух, овогт ын *******//-т 3855000/гурван сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг,
-хохирогч хот, дүүргийн хороо, 7-8 тоотод оршин суух, овогт //-д 12.448.850/арван хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11. зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ