| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 186/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2411014610*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 202* оны УИХ-ын сонгуулийн 0 дугаар тойрогт нэр дэвшигч Э.П Ч дүүргийн нутагт дэвсгэрт байрлах ажлын байранд нь нууцаар зураг авч, бичлэг хийж уг бичлэгийг олон нийтийн хэрэгслээр тараана гэж 50.000.000 төгрөг өгөхийг шаардаж хохирогч Э.П-гээс 2.250.000 төгрөгийг өөрийн Х банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч бусдыг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Ч дүүргийн прокуророос Л.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.П, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Л.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэн тайлбараар шүүгдэгч Л.Н нь 202* оны УИХ-ын сонгуулийн 0 дугаар тойрогт нэр дэвшигч Э.П-г Ч дүүргийн нутагт дэвсгэрт байрлах ажлын байранд нь нууцаар зураг авч, бичлэг хийж уг бичлэгийг олон нийтийн хэрэгслээр тараана гэж 50.000.000 төгрөг өгөхийг шаардаж хохирогч Э.П-гээс 2.250.000 төгрөгийг өөрийн Х банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч бусдыг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Шүүгдэгч Л.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчтой анх хамтран ажиллахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэж тохирсон боловч архи уугаад байсан учраас бичлэг хийсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нэр дэвшиж байгаа Э.П, А.Б нарын пиво ууж байгаа зургийг гар утсан дээрээ дарсан. Хотод ирээд Э.П-д би пиво ууж байгаа зургийг нь чатаар явуулаад маргааш дүүгийн хонхны баяртай мөнгө байна уу гэхэд надад 200.000 мянган төгрөг хийсэн. Би Э.П-гийн зураг, бичлэгийг нь чатаар явуулж үзүүлээд тодорхой хэмжээнд мөнгө авсан. УИХ-ын 6 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Э.П-гийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зураг, бичлэгийг хийгээд хувь чат руу нь явуулаад чи нэр дэвшиж байгаа хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэж хэлээд тодорхой хэмжээнд мөнгө төгрөг нэхдэг байсан. Э.П над руу мөнгө хийдэг байсан. Би хийхгүй бол ** намын дарга Б.Б болон сонгуулийн хороонд чамайг би хэлнэ гэдэг байсан. Би өөрийн эзэмшлийн ********* тоот дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
хохирогч Э.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний туслах Л.Н намайг сонгуулийн хороонд нэрээ өгснөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үеийн миний зураг, яриа, бичлэгийг 202* оны 05 дугаар сарын 25-аас хойш нууцаар хийж хадгалж авсан байсан. Манай нөхөр Э.М хөдөө орон нутагт ажилтай явж байхад нь миний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үеийн зураг, яриа, бичлэгийг миний туслах Л.Н нууцаар хийгээд явуулсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Л.Н нь 202* оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Н гэх нэртэй фейсбүүк хаягаас миний өөрийн эзэмшлийн Э.П гэх нэртэй фейсбүүк чат руу *** намын дарга Б та хоёрыг би лайв хийж түмэнд шившиг болгон шүү гэж над руу чат бичсэн. Удалгүй Л.Н нь өөрийн эзэмшлийн 8******* дугаараас миний 99****** дугаар луу залгаад 2.000.000 сая төгрөг нэхээд С аймаг руу Л.Н өмнө надтай байхдаа би А намд 20 гаруй жил ажилласан гэж надад хэлдэг байсан. Би Л.Н-ээс айгаад та нутагтаа намынхаа ажлыг хийгээрэй гэж хэлээд 1.500.000 мянган төгрөгийг Л.Н-ийн эзэмшлийн Х банкны ********* тоот данс руу хийсэн. Л.Н нутагтаа очоод хэсэг чимээгүй байсан. 202* оны 06 дугаар сарын 05-ны орой Л.Н сонин юу байна хот руу орж байна танайд очмоор байна танайх хүнгүй байгаа юу гэж над руу чат бичсэн. Би Л.Н-ийг гэртэй авч очмооргүй санагдаад дүү нь намынхаа хуралд сууж байна харих болоогүй та Х хотхонд байдаг дүүгийндээ очоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь Л.Н би чамайг CU-д хүлээж байя гэсэн. Би хувьдаа бодохдоо хотод очоод очих газар байхгүй юм чинь настай хүн гэж бодоод гэртэй хүрээд ир гэсэн. Л.Н манай гэрт ирээд эгч нь намаасаа гарсан чамайг дэмжиж ажиллахаар болсон гэж надад хэлэхээр нь би этгээд 202* оны 06 дугаар сарын 06-ны өглөө Л.Н-ийг дагуулаад Улсын их хурлын сонгуулийн 0 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Т.Ч, А.Б, менежер Т, менежер Н, нэр дэвшигч Д.Д, *** намын дарга Б.Б нартай уулзуулсан. Тэгтэл Л.Н, ** намын дарга Б.Б-аас шууд 20 сая төгрөг нэхсэн. Мөн нэр дэвшигч Т.Ч, А.Б, Д.Д нараас тус тус 10 сая төгрөг нэхсэн. Намын дарга болон нэр дэвшигч нар лайв хийхээс айгаад Л.Н-ийн өмнөөс юм яриагүй. Би Л.Н-ийг дагуулаад гэртээ харьсан. Тэрнээс хойш би танай намаас 50 сая төгрөг авна гэж сүрдүүлж, заналхийлж эхэлсэн... Миний туслах хийж байсан Н гэх хүн нь надтай хамт С аймгаар ажлын шугамаар явж байхдаа миний архи дарс уж идэж байгаа зураг бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гож сүрдүүлээд байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би өөрөө 0 дугаар тойргоос буюу С, Д, Х аймгаас УИХ-д нэр дэвшиж байсан. 202* оны 05 дугаар сарын эхээр манай оффис буюу Ч дүүргийн 0 дугаар хороо Н нь намайг ажил дээр хүргэж өгөөд миний согтуу байгаа зургийг өөрийн гар утсан дээрээ дарсан байсан. Тэр зургаа тухайн үедээ манай нөхөр М рүү явуулаад "Эхнэр чинь согтуу ууж идээд байна" гэсэн байсан Дараа нь 06 дугаар сард С аймагт ажлаар явж байхад Н нь намайг найзуудтайгаа ууж идэж байгаа зургийг дарсан байсан. Тэгээд тэр зургаа дараа нь над руу явуулаад мөнгө өгөхгүй бол зургийг чинь олон нийтэд тараана гэсэн утгатай зүйл бичээд байсан. Тэгээд тухайн үед Н-д 100.000, 200.000 төгрөгийг шилжүүлж байсан. Би Н-д 2 сая гаруй төгрөгийг шилжүүлж егсөн байдаг. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үедээ Н-д гомдоод сэтгэл хөдлөлөөрөө цагдаагийн байгууллагад хандсан байна. Н-д шилжүүлсэн мөнгөө цалинд нь суутгаад бодчихсон. Надад ямар ч гомдол санал байхгүй. Н-д ямар нэгэн хариуцлага хүлээлгэмээргүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 114/,
Хохирогч Э.П-гийн эзэмшлийн "Samsung S21 FE" маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-26/,
CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-46/,
Яллагдагч Л.Н-ийн эзэмшлийн "REDMI" маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 47-54/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Н нь 202* оны УИХ-ын сонгуулийн 0 дугаар тойрогт нэр дэвшигч Э.П-г Ч дүүргийн нутагт дэвсгэрт байрлах ажлын байранд нь нууцаар зураг авч, бичлэг хийж уг бичлэгийг олон нийтийн хэрэгслээр тараана гэж 50.000.000 төгрөг өгөхийг шаардаж хохирогч Э.П-гээс 2.250.000 төгрөгийг өөрийн Х банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч бусдыг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь ...эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Л.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 2 / хоёр / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар:
Хохирогч Э.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хх-ийн 134/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Redmi маркийн 1 ширхэг гар утсыг эзэмшигч Л.Н-д буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Л.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, ...эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн.” Гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Н-д оногдуулсан 10.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Redmi маркийн 1 ширхэг гар утсыг эзэмшигч Л.Н-д буцаан олгосугай.
6.Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР