| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/01165/И |
| Дугаар | 181/ШШ2020/00851 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2020/00851
2020 04 02 181/ШШ2020/00851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.С /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С //-д холбогдох
53,459,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.*******, хариуцагч С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, гэрч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/1012 тоот захирамжийн дагуу с ББСБ-д олгох ёстой мөнгийг төлсөн ба төлсөн төлбөр 51,359,382 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч ******* овогтой ******* надтай хариуцагч ******* овогтой ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уулзаад ар гэрийн зовлон тоочин Эхнэр маань байр, машин, утсыг минь аваад намайг юу ч үгүйгээр гэрээс хөөгөөд явуулсан, одоо орох орон гэргүй хүнд байдалд байна. Хятадуудтай нүүрс нийлүүлэх гэрээ хийж байгаа, урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна. Байрыг чинь түр банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад 3 сарын хугацаатай зээл авахад туслаач. Нүүрсээ Хятад руу гаргаж мөнгөө авангуутаа л байрыг чинь барьцаанаас суллана. Хариуд нь танд сар бүр 500,000 төгрөгийг урамшуулал болгож өгье. Байрыг чинь удаахгүй буцааж авч өгнө гэж гуйсан. Урд нь 2012 онд миний байрыг барьцаанд тавин авч өгч байсан тул итгэсэн. Мөн ар гэрийн байдал хүнд байсан, өндөр настай ээж, эгч, дүү хүндээр өвдөөд эмнэлэг, эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байсан учраас орон сууцаа барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн. Улмаар С нь Ориент инвест ББСБ-тай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15/4107 тоот гэрээ байгуулан 25,000,000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Ч.С миний орон сууцыг тавьсан билээ. Түүнээс хойш С нь нэг ч удаа зээлийн төлбөрөө төлөөгүй байсаар Ориент инвест ББСБ нь шүүхэд гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1012 дугаар захирамжаар Саар төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 11 дүгээр сард намайг дуудан шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Энэ талаар би огт мэдээгүй, тухайн өдөр л мэдсэн болно. С нь амласан ёсоороо сунжирсан хугацаагаа тооцон надад 8,000,000 төгрөг урамшуулал болгон өгөх ёстой байсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 12 дугаар сарын 08-нд 500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг өгсөн. Би заавал өрөө төлж таны байрыг зээлээс суллаж өгнө, санаа зоволтгүй мөн танд өгөх ёстой мөнгөө бүрэн өгнө, дутууг нөхөн өгнө гэдэг байсан. Энэ хугацаанд миний ар гэрт асар их уй гашуу тохиолдож ээж, дүү, эгч нь ертөнцийн мөнх бусыг үзэж дараалаад төрсөн 3 хүнээ оршуулсан билээ. Би тэтгэвэрт гарсан ганцаараа амьдардаг өөр амьдрах газар, туслах хүн байхгүй. Сд тухайн байдлыг хэлдэг байсан боловч үл тоож зугтан уулздаггүй байсан бөгөөд намайг байрны гэрчилгээ авч өг гэж ярих тоолонд удахгүй авна, таныг хохиролгүй болгоно гэдэг байв. 2017 оны 11 дүгээр сард буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдсанаас хойш утасны дугаараа сольж ор тас алга болон холбоо барих аргагүй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 09 дүгээр сард миний байрыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан. Улмаар 10 дугаар сард би байраа зарж Ориент инвест ББСБ-д 47,159,382 төгрөг төлж хохиролгүй болгосон. Стай уулзаж, холбоо барьж чадахгүй байсан учраас цагдаа, прокурорт хандсан. Цагдаагийн мөрдөн байцаагчид С нь Би ямар ч мөнгө төлөх ёсгүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан тул байнга надад таныг хохиролгүй болгож өгнө гэдэг байсныг батлах зорилгоор утасны мессеж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлж байсан мэдүүлгийг хавсаргалаа. Би орох гэр оронгүй болсны улмаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж айлын нэг өрөөнд сарын 350,000 төгрөгөөр жилийн 4,200,000 төгрөг төлж амьдарч байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1012 тоот шийдвэрийн дагуу Сын төлөх байсан 47,159,382 төгрөг, мөн байрны түрээсийн төлбөр 4,200,000 төгрөг, нийт 51,359,382 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ж.Лхамаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити, 3/15 байрны 4-1 тоот хаягаар байрлах орон сууцыг сарын 350,000 төгрөгөөр түрээсэлж түрээсийн төлбөрийг жилээр хийсэн бөгөөд 4,200,000 төгрөг түрээслүулэгч хүлээн авсан. Өмнө нь нэхэмжилсэн байрны түрээсийн төлбөрөөс 50 хувийг нь буцаан авч байрны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд буцаан авсан төлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ж.Лхамаатай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт төлсөн. Тиймээс шинээр байгуулсан хөлслөх гэрээний төлбөрийн 50 хувь болох 2,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тул нийт 53,459,382 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой *******тэй 2012 оноос хойш таньж мэддэг болсон бөгөөд тухайн үедээ мөнгөний хэрэгцээ гараад Ч.Сэлэнгийн эзэмшлийн байрыг нь барьцаанд тавьж өөрийн хэрэгцээнд хэрэгтэй мөнгийг аван тухай бүрд нь төлж барагдуулдаг байсан. Ч.С нь энэ хугацаанд эгч нь хүүг нь төлж байя гэхээр нь хүүгийн мөнгийг данс руу нь хийдэг байсан. Мөн манай хүү Э.******* ажилгүй хэцүү байна гэхээр нь Эрдэнэс таван толгой компанид ажилд оруулж өгсөн ба Ч.С эгч яагаад хүүгийн мөнгийг өгөхгүй, хийхгүй байна гэхээр эгч нь нэг зээл авахад чинь бөөнд нь төлчихнө гэхээр нь итгээд зээлийг нь ч төлж, хүүгийн мөнгийг ч данс руу нь хийдэг байсан. Ингээд 2015 онд зээл авахдаа Ч.С эгчид би хүүг чинь ажилд оруулж өгсөн, зээлийн хүүгийн мөнгийг та 3 жил төлсөнгүй гэдгийг хэлсэн чинь эгч нь энэ удаагийн авсан зээлийг чинь бүгдийг нь төлнө, санаа зоволтгүй гэсэн. Иймд иргэн Ч.Сэлэнгийг хохироосон зүйл байхгүй. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүртэл шалгагдаж үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон байгаа. Мөн 2012 оноос 2015 он хүртэл 30 гаруй сая төгрөгийг данс руу нь хийсэн гэж үзэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Сд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдан Сын бусдад төлөх өр төлбөрийг төлж барагдуулсан үндэслэлээр зээлийн төлбөрт төлсөн 47,159,382 төгрөг, орон сууцаа бусдад худалдсаны улмаас орон сууц түрээслэн амьдрахад гарсан зардал 4,200,000 төгрөг, нийт 51,359,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц түрээслэн амьдрахад гарсан зардал гаргуулах шаардлагын хэмжээг 2,100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 53,459,382 төгрөгийг хариуцагч Саас гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч түүний авсан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Сд түүнийг Ориент инвест ББСБ-аас 25,000,000 төгрөгийн зээл авахад нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034592 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө, 102 дугаар байрны 58 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, улмаар тухайн орон сууц нь Сын Ориент инвест ББСБ ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан 25,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавигдаж, С тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ориент инвест ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46,963,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг С хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаа илэрхийлснээр шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 181/ШШ2017/01012 дугаартай Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.С нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г.Буян-Өлзийтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг Г.Буян-Өлзийд 55,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөнөөс Сын Ориент инвест ББСБ ХХК-д төлөх төлбөр 47,159,382 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримтад талууд маргадаггүй.
Хариуцагч С нь дээрх үйл баримтад маргадаггүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ өмнө нь Ч.Сэлэнгийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авч байсан, зээл авах бүрт Ч.С нь зээлийн мөнгөн дүнгээс тодорхой хэсгийг нь авдаг байсан, мөн түүний хүү Э.*******ыг ажилд оруулж өгсөн, өмнө авсан зээлийн төлбөрийн хүүг төлчихөөрэй гэж Ч.Сд зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэхэд Ч.С нь зээлийн хүүгийн төлбөрийг цааш нь ББСБ-д төлдөггүй байсан зэрэг нөхцөл байдлыг Ч.Сд хэлэхэд Ч.С нь Сын Ориент инвест ББСБ ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан 25,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ч.С Сд өмнө нь зээл авахад нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахыг зөвшөөрч барьцаанд тавиулж байсан нь үнэн боловч авсан зээлийн мөнгөн дүнгээс тодорхой хувийг нь авч байсан, С нь Ч.Сэлэнгийн хүү Э.*******ыг ажилд оруулж өгсөн, Саас зээлийн хүүгийн төлбөрийг Ч.Сд шилжүүлдэг байсныг Ч.С зээлдүүлэгчид шилжүүлдэггүй байсан зэрэг тайлбарууд нь худал, харин С нь орон сууцыг барьцаанд тавьсны төлбөрт Ч.Сд сард 500,000 төгрөгийн төлбөр төлдөг байсан, уг төлбөрүүд нь Сыг өмнө нь зээл авахад орон сууцаа барьцаанд тавиулсны төлөө авсан төлбөр бөгөөд Сын Ориент инвест ББСБ ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан 25,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг Ч.С бүрэн төлж барагдуулна гээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Ч.Сэлэнгийн Голомт банкин дахь дансанд 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг орлого бадрал гэсэн гүйлгээний утгатай, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг орлого бадралаас гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг бадрах гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 400,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1000,000 төгрөгийг бадралаас гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг бадралаас зээлийн мөнгө гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас шилжүүлэг гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг бадралаас гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас гэсэн гүйлгээний утгатай, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг бадрал гэсэн гүйлгээний утгатай, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг бадралаас гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг бадрал гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг бадралаас орлого гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 200,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг бадралаас гэсэн гүйлгээний утгатайгаар, нийтдээ 19,600,000 төгрөгийг Саас Ч.Сд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 1 хавтас 16-22 тал, 68-77 тал, 82-100 тал/-аар тогтоогдож байна.
2012 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч С нь нэхэмжлэгч Ч.Сд нийт 19,600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч уг мөнгөн дүнг шилжүүлсэн цаг хугацаа, гүйлгээний утга зэргээс үзэхэд С нь өөрийн ББСБ-аас авсан зээлийн хүүгийн төлбөрийг Ч.Сэлэнгийн дансанд шилжүүлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан Ч.Сд ББСБ-д төлөх зээлийн хүүгийн төлбөрийг шилжүүлэхэд Ч.С нь зээлийн хүүгийн төлбөрийг цааш нь ББСБ-д төлдөггүй байсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч нь ББСБ-аас зээл авах бүрт Ч.С нь зээлийн мөнгөн дүнгээс тодорхой хэсгийг нь авдаг байсан, Ч.Сэлэнгийн хүү Э.*******ыг ажилд оруулж өгсөн гэсэн тайлбаруудыг мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлын үндэслэлээ болгож гаргадаг ч дээрх тайлбарууд нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан өмнө нь Ч.Сэлэнгийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авч байсан, зээл авах бүрт Ч.С нь зээлийн мөнгөн дүнгээс тодорхой хэсгийг нь авдаг байсан, мөн түүний хүү Э.*******ыг ажилд оруулж өгсөн, өмнө авсан зээлийн төлбөрийн хүүг төлчихөөрэй гэж Ч.Сд зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэхэд Ч.С нь зээлийн хүүгийн төлбөрийг цааш нь ББСБ-д төлдөггүй байсан зэрэг нөхцөл байдлыг Ч.Сд хэлэхэд Ч.С нь Сын Ориент инвест ББСБ ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан 25,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн гэх тайлбарыг үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүй гэж шүүх үзлээ.
Ч.С нь Сын Ориент инвест ББСБ ХХК-д төлөх төлбөр 47,159,382 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г.Буян-Өлзийтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг Г.Буян-Өлзийд 55,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгөнөөс төлж барагдуулсан үйл баримтад талууд маргадаггүй, хариуцагчийн Ч.С нь Сын Ориент инвест ББСБ ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авсан 25,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн гэх тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Сэлэнгийг хариуцагч Сын бусдад төлөх өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн гэж үзэх ба ийнхүү Ч.С нь Сын бусдад төлөх өр төлбөрийг төлж барагдуулснаар С нь Ориент инвест ББСБ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 15/2102 дугаартай 25,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтад Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.С нь Сын өмнөөс Ориент инвест ББСБ ХХК-д төлж барагдуулсан 47,159,382 төгрөгийг хариуцагч Саас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ч.С нь Сын бусдад төлөх өр төлбөрийг өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдан борлуулж төлж барагдуулсны улмаас орон сууц түрээслэн суух шаардлага гарч, орон сууцны түрээсийн төлбөрт нийт 6,300,000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээр хариуцагч Саас 6,300,000 төгрөгийн шаардсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу Ч.С болон Б.Оюунгэрэл нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хэргийн 1 хавтас 40-42 тал/, Ч.С болон Ж.Лхамаа нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 1 хавтас 202-203 тал/ зэргээр Ч.С нь бусдаас орон сууц түрээслэхэд 6,300,000 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байх боловч Ч.С нь Сын Ориент инвест ББСБ ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалахыг сайн дураар зөвшөөрсөн, ийнхүү орон сууцаа барьцаалуулсны төлбөрт тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг Саас авч байсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан, өөрийн өмчлөлийн орон сууцыг өөрөө бусдад худалдан борлуулж, Сын бусдад төлөх өр төлбөрийг төлж барагдуулсан байх тул хариуцагч С нь Ч.С бусдын орон сууцыг түрээслэн амьдарч буйтай холбоотой зардлыг хариуцах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Саас 47,159,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Саас 47,159,382 /дөчин долоон сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 414,747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Саас 393,746 /гурван зуун ерөн гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР