Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

            улсын яллагч С.Чимэдцэеэ,

            шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Очир овогт Энхбаярын Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240900000**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Э.Т- нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ***  урд талын автобусны буудал дээр иргэн Н.Т-той машины эгнээ байр солих асуудлаас болон маргалдаж, улмаар түүнийг толгой хэсэгт гараараа цохиж, газарт унагаж, хөлөөрөө өшиглөж биед нь халдсаны улмаас Н.Т-ийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, духанд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Т-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Т- нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ***  урд талын автобусны буудал дээр иргэн Н.Т-той машины эгнээ байр солих асуудлаас болон маргалдаж, улмаар түүнийг толгой хэсэгт гараараа цохиж, газарт унагаж, хөлөөрөө өшиглөж биед нь халдсаны улмаас Н.Т-ийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, духанд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

            шүүгдэгч Э.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

хохирогч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 28-ны 23 цагийн үед С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** урд талын автобусны буудлын авто зам дээр өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг унаад явж байх үед хажуу талаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл шахаад байсан. Тэгээд шахаад байхаар нь урдаа оруултал автобус дээр зогсохоор нь араас очоод чи яаж яваад байгаа юм бэ гэхэд би толиндоо хараад шахаж байгаа юм биш үү чам шиг юм гай болно шүү гээд буугаад ирэхээр нь буутал үл таних нүдний шил, урт үстэй, хар өнгийн хувцастай эрэгтэй зүүн гараараа заамдаад баруун гараараа 10 гаруй удаа миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд намайг газар унагаад боогоод дахин цохиход нь би ухаан алдаад унасан. Тэгээд намайг сэрэхэд цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан...” /хх-ийн 6/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12921 дугаартай “...Н.Т-ийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, өшиглөгдөх үйлчлэлээр, 2024.09.28-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...нийт 4 минут 50 секундын бичиг байх бөгөөд үзлэгээр илэрсэн нь: Бичлэгийн эхэнд Ch19-20240928-233703 2024.09.28 23:37:53 гэсэн бичиглэл байх Титан” нэртэй караокены гадна талын хяналтын камерт цагаан өнгийн приус 30 маркийн машин, саарал өнгийн тоёота аксио маркийн машины жолоочийг шахаж гаргахгүй байгааг харуулав. Бичлэгийн Ch19-20240928-234041 23:40:47 гэсэн хэсэгт хар өнгийн юудэнтэй цамц, хар өнгийн өмд өмссөн туранхай 20-25 орчим насны эрэгтэй, хар шаргал өнгийн куртиктэй, хар улаан өнгийн өмдтэй 30 орчим насны эрэгтэйг унагааж байгааг харуулав. Бичлэгийн Ch19-20240928- 234041 23:41:53 гэсэн хэсэгт хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд өмссөн турайнхай 20-25 орчим насны эрэгтэй, хар шаргал өнгийн куртиктэй, хар улаан өнгийн өмдтэй 30 орчим насны эрэгтэйг унагаан цохиж байгааг харуулав. Бичлэгийн Сп19-20240928-234041 23:41:53 гэсэн хэсэгт хар шаргал өнгийн куртиктэй, хар улаан өнгийн өмдтэй 30 орчим насны эрэгтэй, хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд өмссөн туранхай 20-25 орчим насны эрэгтэйг 1 удаа цохиж байгааг харуулав. Бичлэгийн Ch19-20240928-234041 23:43:31 гэсэн хэсэгт хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд өмссөн туранхай 20-25 орчим насны эрэгтэй, хар шаргал өнгийн куртиктэй, хар улаан өмдтэй эрэгтэй 30 орчим насны эрэгтэйг өшиглөж цохиж газар ухаан алдаж унагаасан байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 24-27/,

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах тасгийн эргүүлийн офицер, ахлах дэслэгч Б.Б-ийн 2024.09.28-ны 22 цаг 45 минутад 86307732 дугаараас...хүмүүс маргалдаад байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч...дуудлага өгөгчтэй уулзахад жолооч бололтой 2 хүн маргалдаад барьцалдаад авахаар би энэ хоёрыг салгаад дуудлага өгсөн, нэг нь ухаан алдсан гэв...холбогдогч Э.Т- гэгчтэй уулзахад...надтай маргалдан зодолдъё гээд байсан...” гэх илтгэх хуудас /хх-ийн 3/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Т- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Т-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 Иймд шүүх шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Т-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Т-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Т- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

   Хохирогч Н.Т- нь шүүгдэгч Э.Т-гээс баримтаар 150.000 төгрөг баримтгүйгээр 500.000 төгрөг нийт 650.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч    О овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т- нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6.Шүүгдэгч Э.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР