Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Т******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т*******д холбогдох эрүүгийн 2015003090108 дугаартай, 163/2022/0081/Э индекстэй Монгол Улсын Дээд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,*******ын Т*******, Булган аймгийн ******* суманд 1976 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, , дэлхий хязгаарлагдмал хувьцаат компанид байгаль орчны сургалт, зөвлөгөө өгөх ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 48 настай, эмэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Т******* нь Булган аймгийн ******* сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Улаан гацаа, А*******н даллага, Өн гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Эоос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2015003090108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******гийн өгсөн: Гэмт хэрэг үйлдэн гэдэн нь сэдэл байх ёстой. Т******* гэдэг хүн нь ******* суманд бусдыг төөрөгдөлд оруулж залилан хийх гэж очсон уу? гэдэг баримт хавтаст хэрэг дотор байдаггүй. Миний хувьд ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдсон байсан. Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд анхан шатны хурлын төлөөлөгч дээд шатны хуралд асуудал оруулж хэлэлцүүлж батлуулах бүрэн эрхтэй байдаг.   Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар асуудал оруулж батлуулах хүсэлтээ гаргаад Булган аймагт 9 хоног хүлээж төлөөлөгчдийн хуралд оролцсон. 2 дахь удаагийн хурлаар миний 2 асуудлыг оруулаад ажлын хэсэг байгуулж Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай компани, аж ахуй нэгж, нөхөрлөлүүд зөвхөн аймгийн засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ хийнэ гэдэг тогтоолыг гаргуулсан. Аймгийн засаг дарга ажлын хэсэг байгуулах тогтоол гарсан учраас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоолоо цаасаар гардаж авах гэж 11, 12 хоног хүлээсэн. Тогтоолоо гардаж аваад ажлын хэсгээ шаардсан боловч Бүрэнхангай суманд очиж хүсэлтээ гаргаад харья ******* сумаар хяналт шалгалтаа хийлгэчих. Тэрний дараа нь манайх очно гэж хэлсэн аймгийн Засаг даргын видео бичлэг байгаа. Энийг хүлээж авах хугацаанд албан тушаалтнууд хариуцлага алдаад байсан учир онол нийтийн сүлжээнд хүний мэдээллийг тавихгүй утсандаа баримтжуулаад хурааж байсан. Энэ хооронд 2000 онд танилцаж байсан Т гэж найзтайгаа голын эрэг дээр таараад тэднийд очиж цай унд уугаад 2, 3 хоногийн буудлын мөнгөө хэмнэж Тийнд хоносон. Ингээд Т бид хоёр ярьж байхад түүний эрх ашиг хөндөгдөх тухай ярьсан тэднийхтэй хамгийн ойр байдаг Арван Метаз компанитай хамгийн ойрхон 800м байдаг Тийнх нөхөн төлбөр аваагүй байсан. Ингээд судлаад үзэхэд бусад айл өрх нь 5-30 хүртэл сая төгрөгийн дэмжлэг авсан Тийнх огт аваагүй байсан учраас боломж гарц байгааг бол хэлсэн. Ямар тохиолдолд нөхөн төлбөр авдаг вэ? гэхээр тухайн компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан хөрөнгийн тайланг батлуулах явцдаа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэхэд хамгийн ойр буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа айл өрхөд нэг удаа олж байгаа орлогоос багагүй хэмжээний нэг удаагийн дэмжлэг олгох боломжтой байдаг. Уул уурхайн компани 3 жил ажиллая гэвэл ойр хавийн малчин өрхийн өвөлжөө хаваржааг нь өөр газар худалдаж авч өгч нүүлгэн шилжүүлэх зардал буцаад ирэх зардал зэргийг өгөх боломж байгаа юмыг би яасан бэ? гэхээр Би чадна гэж дайрч ордоггүй 2020 оны 05 дугаар сард би өөрийнхөө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн албан баланк дээр хүсэлт гаргаад Бүрдэл майнинг компанийг хууль бусаар олборлолт хийж байгааг нотлох баримтыг өөрийн нэр дээр гардаад авчихсан байсан. Тэгээд үүнийгээ хүмүүст үзүүлээд хамгийн ойрын өрх тэтгэмж авах боломжоо алдсан байна. Энийг Иргэний шүүхээр нэхэмжлэх боломж байна яагаад гэвэл багийн иргэдийн нийтийн хурал хоёр жилийн өмнө хуралдаад болсон юм чинь гэж материалаа үзүүлээд хамтарч ажиллахаар болсон. Хөдөөний хүмүүс 600, 700, 1000 малтай гэж мэдүүлэг өгөхдөө ярьсан байдаг хавтаст хэрэг дотор байсан. Би тэд нарыг мянган малтай ч гэж бодоогүй аймгийн нотариат дээр юм батлуулъя гэсэн мөнгөгүй гээд би ээждээ хэлээд нутгийнхаа хүүтэй мөнгө зээлдэг Гүндэгмаа гэдэг хүнээс 250,000 төгрөг зээлээд, Т нь 09 дүгээр сард хүүхдээ Дархан хотод сургуульд сургахдаа малаа зараад 250,000 төгрөгийг хүүтэй нь төлнө гэж амаар тохирсон. Энэ 250,000 төгрөг миний ээжийн дансанд ороод ээжээс миний дансанд орсон. Сарын дараа миний утас холбогдохгүй байсан болохоор Гүндэгмаа нь миний ээжээс нэхээд авчихсан байсан. Бид нарын хооронд ийм юм болсон энгийн хамтарч ажиллаад мөнгө зээлүүлээд буцаагаад өгдөг хоолоо хуваагаад идчихдэг ийм хүнлэг ёсны харилцаанаас 250,000 төгрөгийг завшсан гэж над дээр тохох гээд байгаа юм. Миний хувьд Тийг төлөөлж шүүх хууль хяналтын байгууллагад гомдол гаргах төсөл хэрэгжүүлж байгаа талуудтай зөвлөлдөх, хариу санал хүргүүлэх эрх надад байсан учраас би тэр нөхөрлөлүүдтэй уулзах асуудлыг би залилан хийсэн гэж үзэхгүй байгаа. Би байгаль орчныг хамгаалах сайн дурын ажлыг 17 дахь жилдээ хийж байна. Одоогийн байдлаар би нэг ч уул уурхайн компаниас цалин авч үзээгүй. Нэг ч гэсэн удаа орон нутаг, НҮБ, засаг даргын нөөц, байгаль орчны сайдын нөөцөөс би ингэж байгаль хамгаалах гэж байгаа гэж төсөл бичиж авч үзээгүй би өөртөө байгаа нөөц бололцоо боломжийг зарцуулаад ашигладаг. Хэрвээ би асар их ашиг сонирхлын зөрчилтэй байсан бол тэр олон нөхөрлөлүүд малчдад 2 машин шороо зөөж өгье гэсэн яриа гарсан тэрийг ашиглаад шороо зөөгөөд мөнгө олох байдлыг хийчих байсан байх. Би аль нэг малчинтай нөхөрлөл байгуулаад давуу байдлаар нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулаад шороог нь аваад алт олох боломжууд байсан. Надад тийм зүйл байгаагүй намайг хувь хүний маань талаас судлах хэрэгтэй. Тэр хурал уулзалтыг 2 удаа зохион байгуулсан эхний өдөр зохион байгуулчхаад Таас асуусан. М тэд нартай өвч тэжээлээс болоод бараг зодолдсон мэдүүлэгтээ хэлээгүй байсан. Тэд нар сумын засаг даргатай гэрээ хийгээд 60,000,000 төгрөг өгсөн. Бүх нэгдлүүд 2,500,000 төгрөг өгсөн тэндээс өвс тэжээлээ ав гэсэн М бид нарт өгдөг биш гээд тэд нар хараалаа хэлж зодолдсон. Тэгэхээр нь би тэрийг хэлж чадахгүй байна та нараас өвч тэжээл авах уу шороо авах уу гэдэг та нарын асуудлыг би Ттай ярьж байгаад болно гээд дараагийн өдөр уулзалт зохион байгуулна гээд Т дээр очиж ярилцсан. Т ямар хүмүүс байсан юм гэж асуусан би танихгүй хүмүүс байсан М манай жолооч хоёр хэлсэн. Нөхөрлөлүүдийг ажиллуулж байгаа юм байна гэсэн. 14 хоногийн дотор Бүрдэл майнинг компани чинь шороогоо угаагаад мөнгө олох гээд байна. Тэр нь дээр чамайг зогсоолгож бариад цагдаа шүүх болбол бид нарыг үзэхээр байчихна. Өвс тэжээлийн мөнгө өгье гэдгийг хэн гаргасан юм бэ? гэсэн багийн дарга гэж хэлсэн. Намайг М төөрөгдөлд оруулсан. Багийн дарга гэдэг нь хэн бэ? гэсэн туранхай улаан хацартай залуу байгаа гэсэн тэр нь багийн дарга биш байсан. М төрсөн ахтайгаа нийлээд нөхөрлөл ажиллуулж алт угаагаад ашигтай газар луу техник тоног төхөөрөмжөө оруулах зорилготой байсан. Орой нь надад 2,000,000 төгрөг өгье та Ултай ярьж байгаад миний техникийг оруулаад өг гэж бичсэн мессеж нь хүртэл надад одоо байдаг. М, Б гэж хоёр хүн гэр бүлийн хүмүүс байсан. Б гэдэг хүн нь Мын гэж хариуцагчаар татаж байсан хүний эгчийнх нь нөхөр байсан. Энэ хэд нийлж ашигтай газар луу орохын тулд намайг аваачиж хурал цуглаан хийж надаар сүрдүүлэг хийлгэж байгаад ашигтай газар луу техникээ оруулах зорилготой байсныг сүүлд нь мэдсэн. Тэгээд би Таас асуусан чинь чамайг явахаар бөөн асуудал үүснэ. Наадах чинь газар ухаж байгаа юм биш зөвхөн тэр Бүрдэл майнингийн ашигласан шороог гол дээр аваачиж угаагаад алт олох гэж байгаа хүмүүс гэсэн. Тэгээд Т би бол шороо угааж барихад найз нь чадахгүй зав чөлөө байхгүй ганцхан портероос өөр юмгүй гэсэн. Тийн ээж Т нар нь нэг гэр бүл учраас Т зөвшөөрч байгаа болохоор ээж нь зөвшөөрч байна М тэр хоёр хүний асуудлыг Мтай ярья гэдэг зүйл л болсон. Тэд нэр хоорондоо уулзалдаад зөвшилцөөд ингэн тэгнэ гэж ярьчхаад дараа нь Т******* бараг зогсооё гэж байгаад энэ мөнгийг авлаа гэж өргөдөл гаргаж байгаа тал нь ч гэсэн асуудалтай. Цэрэнханд шүүгч хавтаст хэрэг дотор алт шиг зүйл хийж өгсөн. Шүүгч хүн гэдэг 5, 6 тал 8 талаас нь хардаг юм байна лээ. Т******* гэдэг хүн манай эзэмшлийн талбай дээр ирчхээд зогсооно гээд дарамтлаад байхаар нь айсандаа сая төгрөг өгсөн гэж хэлсэн Т******* гэдэг хүнтэй та хоёр хаана хэзээ уулзаж байсан бэ? гэж асуусан. Гэтэл хуралд оролцож байсан 2 залуу хоёулаа харж байгаагүй анх удаа харж байна өмнө уулзаж байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр тэр мэдүүлэг дээрээ тэр хүмүүс хууль зөрчсөн юмаа дарах гэж тэгдэг юм уу? эсвэл Могод сумын хэсгийн төлөөлөгч тэр хүмүүсийн мэдүүлгийг өөрчилсөн юм уу? Цэц-Эрдэнэ гэдэг хүнээс манай өмгөөлөгч шүүх хуралдааны танхим зогсож байсан ноолууран цамцтай залуу манай эзэмшлийн талбай дээр ирээд айлгаад зогсооно гээд байхаар нь өгсөн гэж та хэлсэн Т******* яг юу гэж хэлсэн юм бэ? чамд баримт нотолгоо байна уу? гэхэд байхгүй би Т*******тай уулзаж байгаагүй гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр хүмүүс уул уурхайгаар яваад илүү мэргэшчихсэн юу хийвэл хууль бус байх вэ? гэдгийг маш сайн судалчихсан үүгээрээ амьдардаг хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс эзэмшлийн талбай байхгүй байж миний эзэмшлийн талбай дээр Т******* ирсэн Т******* айлгаад байхаар нь өгсөн гэж хэзээ ч хэлэхгүй. Тэгэхээр би энийг прокурор цагдаагийн алба хаагч нар тэр хүмүүсийн мэдүүлгийг өөрчилсөн байж магадгүй гэж хардаж байгаа. Сарант******* эгч утасдаад Т******* гэдэг хүн зам хаагаад зогсоочихлоо 1,000,000 төгрөг өг гэж хэлсэн тэгэхээр би шилжүүлсэн гэж худлаа хэлдэг. Гэтэл би анх уулзалт зохион байгуулахдаа 2 шаардлага тавьсан. Малчин айл өрх болгон гаднаа усан сантай юм байна. Та нар малчдад бензин шатахууны мөнгө, цалин хөлс өгөөд замаа услуулаа тэгвэл малчид дуртай усална гэсэн. Бид нар том усны машин хөлсөлсөн гэсэн. Дараагийн асуудал нь та нар тэгвэл малчдад дэмжлэг үзүүлнэ гэж байгаа бол усан буу болгоноос мөнгө өгнө гэж хурлынхаа протоколд оруулаа гэж хэлсэн. Тэр яах гэж байсан бэ? гэвэл би өөрөө мөнгө олгох гэж байсан байхгүй юу. Яагаад гэвэл усан буу болгоноос мөнгө авна гэвэл тэнд 22 нөхөрлөл биш 60, 70 усан буу байгаа юм шиг байсан. Би тэрийг олсон бол буу болгоноос 10,000,000 төгрөгийн торгууль тавиулчихна усны гэрээгүй ашигласан гээд. 10,000,000 төгрөгийн торгууль тавиулаад төрийн санд мөнгө оруулахаар би 15% урамшууллаа авна гэж хараад албаар бууг нь тоолуулах гээд санал гаргаж байсан. Хавтаст хэрэг дотор ямар асуудал байна вэ? гэхээр тэр хүмүүс хэлээгүй ч юм шиг үгнүүд байдаг. Яагаад гэвэл прокурор, цагдаа нар ямар алт ухдаг биш алтны үйл ажиллагааг мэдэхгүй, мэдэхгүй хүний үг тэр дотор байдаг. Би 24-нд мөнгө хийснээсээ хойш 2 хоногийн дараа зам хаасан яагаад гэвэл замаа услахгүй байсан. Зам хаахдаа би М гэдэг жолоочтойгоо шөнөжин давхиж Булган аймаг ирээд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Цэрэндорж гэдэг хүнд бичгээр хүсэлт гаргасан. Цэрэндорж гэдэг хүн нь авто зам хариуцсан байцаагч тэр хүнд ажлын хэсэг гаргаад очоод өгөөч гэсэн чинь манайх төлөвлөгөөт шалгалт гэж юм байдаг төлөвлөгөөт бус шалгалтыг газрын дарга аймгийн засаг даргад хүсэлт гаргаад зөвшилцөж байж шалгалт хийдэг гэж элий балай юм яриад байсан. Тэгэхээр нь би 2 удаа дуудлага өгсөн цагдаа нар ирэхгүй байсан. Бичлэг нь хавтаст хэрэгт дотор байгаа. Орон нутгийн замыг хэрвээ улсын чанартай авто замыг засаг дарга хаана орон нутгийн хэрэгцээний замыг орон нутгийн иргэд хамгаалалтад авах гарц байсан. Би сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэхтэй учраас нийтийг төлөөлөх эрхтэй. Би Цэрэндорж гэдэг хүнд хүсэлт гаргаад материалыг нь татаж үзэж байгаад буцаж очоод тэр хүмүүс мөнгө хийснээс хоёр хоногийн дараа очиж замыг хаасан. Гэтэл хавтаст хэрэгт Т******* гэдэг хүнд шантайжний хэрэг үүсгэж байгаа. Би Ул гэдэг хүн баярладаг тэр хүн дундын данс нээ гэж хэлээд дундын данс нээлгэсэн. Дундын данс нээгээгүй нэг нэгээрээ мөнгө авсан бол би ч гэсэн хамт шантайчилж байгаад авсан хэрэгт орох байж гэж айдаг. Би амьдралдаа дундын данс нээж үзээгүй. Тэр хүн хэлж байж дундын данс нээж тэр данс руу мөнгө нь орсон. Тэгээгүй бол яах байсан бэ? гэхээр Т******* гэдэг хүн зогсоон шүү гээд айлгаад байхаар нь хийсэн гэж хэлсэн гэж прокурор Сайнзаяа хэлсэн. Гэтэл би мөнгө хийснээс хойш 2 хоногийн дараа зам хаасан. Мэдрэл муутай хүн биш тэр хавтаст хэрэгт байгаа материалуудыг цагдаа, прокурорынхон тэр хүмүүсийн хэлсэн үгийг өөрчилсөн байж магадгүй гэж би боддог юм. Ой санамжаа алдсан хүн байгаа биш мөнгө хийснээс хойш 2 хоногийн дараа зам хааж байхад зогсоон гэж айлгаад байхаар нь мөнгө хийсэн гэж хэлэхгүй шүү дээ дансаараа гараад ирнэ. Энэ хэрэг намайг хэлсээр яллах гэсэн зүйл их байдаг. Уул уурхайн компанийн өвөл буудсан шороо усны даралт өндөртэй байдаг учраас алт хаягдах магадлал өндөр байдаг учраас тэр компани өөрийнхөө 5 тэрбумыг хэмнэх, тэр шороог холдуулахад 4 тэрбум гаран төгрөгийн зардал гарах гээд шороогоо тавих газар байхгүй байсан учраас орон нутагтай гэрээ хийж нийгмийн хариуцлагын хүрээнд тэрбум төгрөгөөр заал барьж өгөхөө болиод орон нутгийн нөхөрлөлүүдэд шороогоо өгөөд заал барихгүйгээр иргэдийг орлоготой болгох гуравласан гэрээ хийсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан СД дээр бичлэг байгаа. Сумын засаг дарга Т******* чи манай ядарсан иргэдийн нөхөрлөлийг битгий зогсоогоод бай гэсэн. Ядарсан хүн 80, 90 сая төгрөгийн 2 машинтай алт ухаад явж байдаггүй л байхгүй юу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга, Булган аймгийн Засаг дарга Батзориг хоёр биш энэ хоёроос бусад бүх хамаарал бүхий хүмүүсийн машин тэрэг тэнд очиж миний гар утасны камерт орчихсон байдаг. Би ажлын хэсгийг хүлээж байх үед яах ч аргагүй тоос шороо бужигнаад байсан учраас би зогсоохоос өөр арга байхгүй байсан. 330 машиныг нэг доор зогсоодог тийм ******* ч байхгүй. Би Цэрэндорж гэдэг хүнээс зөвлөгөө аваад хуулийн хүрээнд зогсоосон тэнд ямар ч алдаа мадаг байхгүй. Дараагийн нэг асуудал нь хавтаст хэргийн материалд эрэгтэй хүмүүс баахан нойлын цаас над дээр авчраад овоолчихсон надаас цус алдаад байгаа бичлэг байдаг. Мөн ******* сумын эмч нар цэвэрлэгээ хийлгэ саванд нь маш их нөж цус байна гэсэн тийм эмчийн бичгээр эхэлдэг. Гэтэл одоо 4 жилийн дараа өмгөөлөгчтэй хавтаст хэргийн үзэхэд огт өөр юмнаас эхэлчихсэн байгаа. Т******* гэдэг хүн цонх хагалсан гэсэн зүйлээр эхэлдэг. Би тэр дуудлагыг цагдаад өөрөө өгсөн. Би жолоочоороо өөрийнхөө бичлэгийг хийлгээд намайг Сарант******* гэдэг хүн хамгаалагчтай замын хувил руу түлхээд би цус алдсан байдаг. Хоёрдугаарт цагдаад дуудлага өгөөд ирэхгүй болохоор нь би машины цонх хагалчихлаа гээд дуудлага өгсөн бичлэг фейсбүүк дээр тавигдсан байгаа. Ажлын хэсэг гарлаа одоо очиж яваа гэж цагдаагийн дарга хэлж байсан болохоос ажлын хэсэг нь ирж хяналт шалтгалаа хийхгүй тэр нөхөрлөлүүд чинь 6, 7 хоног тоос шороо бужигнуулсан. Тэгээд сүүлд нь намайг машины цонх хагалсан гэсэн чинь бүгдээрээ ирсэн. Дараагийн асуудал нь би энэ материалыг олсон бол өдийд 600, 700 килограмм алтыг өөрөө нэхэмжлээд Булганы төсөвт оруулаад 15% авчих байсан юм байна лээ. Би хавтаст хэргийн материалтай танилцахгүй яваад байсан нь миний алдаа байсан байна лээ. Энэ материалд Бүрдэл майнинг компани Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 021407 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Эко алтан зам компанийн нэршлийг өөрчилж Бүрдэл майнинг болгосон гэж байгаа юм. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан гэдгийг мэддэг хүн надаас өөр байдаг болов уу үгүй болов уу. Ямар нэг зөвлөх нэг хүн энд байсан бол энд намайг хэлсээр ялласан байна. Хавтаст хэрэгт ийм материал байхад яагаад энэ компанийн лицензийг хүчингүй болгох орлогыг хураах юм хийхгүй яасан юм бэ? өөр хүний дансанд орсон мөнгийг хэлсээр яагаад татсан юм бэ? гэж хэлнэ. Би энийг тайлбарлачихъя гэж бодож байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь байшин л гэсэн үг. Бид нар нэг дэлгүүр барья гээд байшин барилаа тэр байшин нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй юу. Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй компани хэзээ ч олборлолт хийж болохгүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан гэдэг нь ажлын зөвшөөрөл шиг зөвшөөрөл байхгүй юу. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан байхгүй байснаараа энэ компани бүх юмыг хууль бусаар тэнд хийж байгаа. Энийг илчилж Булган аймагт 670 килограмм алтыг тухайн 2020 оны ханшаар 171,000,000 төгрөг байсан. Тэрийг улсын төсөвт оруулаад тэрийгээ цагдаагийн байгууллагад өгч би 15% авах ажил хийх гэж яваад би ийм хэрэгт холбогдсон юм. Би ажлын хэсэг байгуулах тогтоол яагаад гаргуулсан бэ гэхээр Бүрэнхангай суманд очоод өөрөө харчихсан байсан учраас би мөнгө олох гэсэн юм. Би өөрөө нүдээрээ олж хараад мэдчихсэн байсан учраас усны гэрээ хийгээгүй усны дүгнэлт гаргаагүй ус ашигласан бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэж үзээд хохирол тогтооно. Ус бол байгалийн үнэт баялаг алт нүүрс баялаг гэхдээ хүн амьтан ургамал усаар тэжээгддэг учраас байгалийн үнэт баялаг ашигласан гээд хохирол тогтооно. Дээр нь усны гэрээ хийгээгүй ус ашигласан учраас 10,000,000 төгрөгийг торгууль тавигдана. Тэр нь дээр би 22 компани дээр 220,000,000 төгрөгийг торгууль тавиулах гэж ажлын хэсэг гаргуулах хүсэлт гаргасан. Миний зорилго үнэндээ тэр. Яагаад гэвэл би тэрүүгээр явж байхдаа өөрөө зардал гаргасан. 2006, 2007 онд Монгол улсын сангийн сайд байгаль орчны сайд нар тушаал гаргасан байдаг. Тэр тушаал нь байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлсэн хүү торгууль нөхөн төлбөр тухайн харьяаны төсөвт төвлөрүүлсэн иргэнд 15% олгоно. Байгаль хамгаалагч улсын байцаагчид олгоно гэдэг нь 2007 онд гарсан юм. Хэн бай ямар ч хүн илрүүлсэн бай олсон орлогын 15% авдаг. Би энэ зарчмаар яагаад өөрөөсөө зардал гаргаад яваад байдаг вэ? гэхээр би энийг хамгаалсан байхад олно гэж бодож явдаг. Жишээлбэл би 2023 онд өөрөөсөө 2,000,000 гаран төгрөгийн юмаа ломбардад тавиад зардал гаргаад уул уурхайн компанийн талбай дотор байгаа 7 ширхэг хиргисүүрийг хамгаалж үлдсэн. Тэрний төлөө Булган аймаг надад соёлын өвийг хамгаалсан гээд 10,000,000 төгрөгийг урамшуулал олгоод 5,000,000 төгрөгийг өгсөн. Одоо оны дараа 5,000,000 төгрөгийг нь өгнө гээд төлөвлөчихсөн байж байна. Бид нар хэрвээ Байгаль хамгаалах соёлын өвийг хамгаалбал урамшуулал олгодог зүйлийг иргэд мэддэггүй учраас ингэж байгаа юм. Хэрвээ 2022 онд нөхөрлөлийн хүмүүс шороо угааж явахгүй усны төлбөрөөр торгууль тавиулах 670 килограмм алтны асуудлыг тавиад төсөвт оруулаад урамшууллаа авчих боломжтой ийм орон байхгүй юу. Би улс төрч хүн ялсан ч яллагдсан ч нэр дэвшиж явдаг яагаад вэ? гэхээр өөрийнхөө зардлаар сайн үйлс хийж байна гэж бусдадаа үлгэрлэхийг хүсдэг. Бүрдэл майнинг компанийг зогсоочих юм бол 10,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг авна гэдэг нь учир дутагдалтай харагдана. Баянхонгор, Сүхбаатар, Өмнөговь аймгийн иргэд малчид байгаль орчиндоо алт ухаж байгаа хүмүүстэй хэзээ ч нийцэхгүй өвс тэжээл ч авахгүй. Миний итгэмжлэлээр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа газар нэг ч удаа өвч тэжээл мөнгөн дэмжлэг авч байсан малчин байхгүй. Намайг эцсийн хүртэл ажиллуулдаг, эцсийн хүртэл явуулдаг би тэрэндээ ч дуртай байдаг. Жишээлбэл би Баянхонгор сумын Загд суманд үйл ажиллагаа явуул байсан 160 гаруй ажилчинтай уул уурхайн компанийг 2018 онд хамгийн анх нүүлгэж байсан хүн. Одоо Бүрдэл майнинг компани нэрээ сольсонтой адилхан Централ эйшин майнинг гэдэг компани байсан. Хэрвээ намайг залилангийн хэрэгт татаж дарамт шахалтад оруулаагүй бол би энэ компанийг албан нүүлгээл явж байсан. Гэтэл одоо Бүрдэл майнинг компаниас алттай шороо авч байсан хүмүүс цагдаа прокурорынхонтой нийлээд гэмт хэрэгт татаад юун хэрэг вэ? гээд өмгөөлөгчөөс асуухад залилангийн хэрэг гэдэг чинь эрүүгийн хариуцлага хүлээх хэрэг гээд үүнээс салахаа бодоод би 4 жил ажлаа алдсан. Бүрдэл майнинг компани Төв аймаг, Булган аймгийн 2,5 тонн алтыг бүгдийн олборлоод дуусгачхав. Тэгвэл Арав металл компанийг би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нүүлгэсэн. Одоо энэ компани нүүчихсэн ерөөсөө алтаа олборлож чадахгүй өчнөөн өр зээл байдаг л байх. Гэтэл энэ компани Булган аймгийн цагдаа прокурорын бусармаг байдлаас болоод ингээд байж байна. Нэг ч удаа надаар итгэмжлэл хийлгэсэн хүмүүс өвс тэжээл авах зөвшилцөл хийлгэж байгаагүй. Одоо надад Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Номгон, Ханхонгор, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянхонгор аймгийн Заг, Жаргалант гэх газруудад итгэмжлэл хийлгэсэн одоо ч явж байгаа. Би захиргааны маргаан дээр ордог ялаад 5,000,000 төгрөгийг цалин анх удаа авч үзсэн. Тэгэхээр намайг манай нутгийнхан шиг нэг ч удаа гүтгэдэг хоёр өдрийн өмнө мөнгөө хийчхээд айлгаад байхаар нь мөнгө хийчихсэн гэж худлаа хэлдэг. Эсвэл цагдаа прокурорынхон худлаа биччихсэн юм уу? Надад итгэмжлэлээ хийгээд өгдөг би бүх боломжийг өөрөө гаргадаг чамаас болж ингэлээ гэж хэзээ ч ярьдаггүй. Би зүйлийг өөрөө даагаад хийдэг учраас байгаль хамгаалдаг. Би ээжийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавьж байгаад компани нүүлгэх болов эхлээд хэвлэлийн хуралд хийдэг. Хэвлэлийн хурал дээр хууль зөрчсөн гэдгийг зарлахгүй бол дараа нь иргэдийг турхирсан гээд лицензтэй компани учраас давуу байдал үүсдэг. Тэгээд би машин хөлслөөд компани нүүлгэсэн. Одоо Загийн гол Байдарын гол хоёр дээр уурхай байхгүй. Гэтэл манай туулийн голын сав газарт 37 лиценз ажиллаж байна. Баянбазараа гэдэг хүний Бүрдэл майнинг чинь олборлолт хийгээд тэр шороогоо нөхөрлөлийнхнөөр зөөвөрлүүлээд байгаа нь өөрөө лицензийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй юу. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан батлагдаагүй байхад тэд нар тэндээс юуг ч хөдөлгөж болохгүй. Үүнийг нотолж явж байгаа ийм хэрэгт холбогдсон. Миний хувьд 17 жил өөрийнхөө зардлаар өөрийнхөө хэмжээнд байгаль орчинтой зүй зохистой харьцах хүний эрхийг хамгаалах талаар байнга тоть шувуу шиг хэлдэг. Шүүх шийдвэр гаргахдаа харж үзэх байх шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг анхны мэдүүлгээс зөрсөн байгаа. Би Булган аймагт өөрийнхөө хэмжээнд 2 зүйлийг хийсэн. Цагаан сарын өмнө хэвлэлийн хурал хийж байгаад 2011 онд Монгол улсын хэмжээнд Баттулгын засгийн газрын үед уул уурхайн ашиглаж байсан усны үнийг тогтоосон юм. 11 жил тэр үнээрээ байгаад бид нарын хоол хувцасны үнэн өсөөд байхад байгалийн баялгийн үнэн өсөөд байхад уул уурхайн компанид давуу байдал болж усны үнэн нэмэгдэхгүй байсан. 2012 оны 08 дугаар сард Байгаль орчны сайдад хандаж Баянхонгорынхонтой хамтарч хэвлэлийн хурал хийгээд Гокийн усны үнийг 80% нэмүүлсэн. Нэмүүлэхийнхээ өмнө би Байгаль орчны сайдад хүсэлт гаргасан. Ингээд манай Булган аймагт 11 жилийн хугацаанд 11-14 тэрбум төгрөг орсон. Миний хувьд усны үнийг нэмүүлснээрээ 31 тэрбум болгож оруулсан. Сүүлийн 3 жил Булган аймагт 43 тэрбум төгрөг оруулсан *******, бүх зардлыг би өөрөөсөө гаргасан. Миний сав газрын судалгааг засгийн газар хуралдаанаар хэлэлцэж байгаад үндэслэлтэй байна гэж үзэж хоёр дахь удаагийн хуралдаанаар баталсан. 31 тэрбум төгрөгийг орлогын 30% нь зөвхөн байгаль хамгаалахад иргэдэд очих ёстой. Би 28 тэрбум төгрөг оруулсан болохоор би 10,000,000 төгрөгийн ч төсөл бичиж үзээгүй. Би мөнгө оруулсан юм чинь та нар надад төсөл өгчих гэж нэг ч удаа төсөл авч үзээгүй. Би Булган аймагт 48 нас хүртлээ амьдрахдаа нэг ч жижиг дунд үйлдвэрийн төсөлд хамрагдаж үзээгүй. Дараагийн асуудал нь би сахрын өвчин тусаад 10 жил болж байна. Манай нутгийн 1000 малтай айлын эхнэр над шиг сахартай. 1000 малтай байж байнга үнэгүй эм тариа авч байна грүппэд орчихсон байна. Тэгэхэд би бүтэн гар хөлтэй юм чинь хүний боломжийг булаагаад яах вэ? гээд үнэггүй тариа эм авдаггүй. Тэгэхээр би хувьд хүнийхээ хувьд асар ашиг сонирхол багатай хүн. Би ******* хүнийхээ хувьд хамгийн сайн тайланг би гаргадаг. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Уул уурхайн компанид өндөр цалинтай хүн ******* мэргэжилтэй хүмүүс байдаг. Эд нар байгаль орчинд хор хохиролтой байна уу? хор хохиролгүй байна уу гэж тайлан бичиж илгээдэг мэргэжил. Би ийм зүйл оролцохгүй өөрийгөө байгаль хамгаалах зүйлд маш сайн мэргэшүүлсэн. Булган аймгийн цагдаа прокурорын нэр бүхий хүмүүсийн зарим нь явж өөрчлөгдсөн юм шиг байна лээ. Хөдлөөд орлого ч олж болохгүй байна. Прокурор шүүхийн ажилтнууд шүүх хурал хийж байгаагийнхаа төлөө цалин авч байгаа. Би Байгаль хамгаалж байгаа хүнээс цалин авах эрхтэй шүү дээ. Т ч гэсэн байр жолоочийн мөнгө өгөх ёсгүй гэж. Аймаг ороод буцаад явахад надад боодол мөнгө өгөх ёсгүй гэж энэ хүн ёсны юм байхгүй юу. Т ч гэсэн Т*******г мөнгө өгсөн мэдэхгүй гэж хэлсэн байсан. Намайг Гүндэгмаагаас мөнгө зээлснийг мэдэж байгаа титачилж хэлэх ёстой байхгүй юу. Манай Булган аймгийнхан хүн муутай хүмүүс юм байна. Миний төрсөн нутгийнхан байж намайг залилан хийхээргүй цаана нь том ашиг сонирхол байж байна. Хавтаст хэрэгт объектив, субъектив гэж бичсэн байсан. Үнэхээр гэмт хэрэг хийсэн гэдэг нь зайлшгүй байдлаар аюултай байдал үүсгэсэн байвал гэмт хэрэг гэж үзэх юм байна лээ. Би байгаль хамгаалж явсныхаа төлөө, аймгийн хурлаар тогтоол батлуулсныхаа, уулзалт зохион байгуулсны, дансанд хүмүүс мөнгө орсноороо би ямар аюултай байдал үүсгэчихсэн юм бэ? Зогсооно гэж айлгаад байхаар нь мөнгө өгсөн гэж байгаа тэнд зогсоохоос ч газар байсан цагдаа мэргэжлийн хяналтад өргөдөл гаргаад ирэхгүй байхаар нь би авто замын тухай хуулиар түр зогсоосон. Монгол улс хүний эрхийг дээдэлж, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй тэр машин хаазалж ирээд хүн дайрах гэж байхад би чулуу шидэж хурдын сааруулсан. Тэгсэн хавтаст хэргийн материал дотор цонх хагалсан гэж гомдоод байна. Яагаад тэр машин тэнд яваад байсан юм бэ? Энэ машин улсын орлого болохоор машин байсан. Яагаад гэвэл хууль бусаар алттай шороо тээвэрлэж байсан. Бүрдэл майнинг компанийн шороог зөөж байсан хоёрдугаарт авто замын тухай хууль зөрчсөн, мөн усны гэрээ хийгээгүй тэнд аваачиж угааж байсан. Тэгэхээр энэ машин улсын орлого болохоор машин байсан. Би тэнд байсан бүх машиныг улсын орлого болгоно гээд дайраад байвал хүний амьдралд хэцүү тэгэхдээ тэнд байсан машинууд хууль зөрчсөн байсан. Хавтаст хэрэг дотор материалаа өгсөн байх Эко алтан заамар гэдэг компанийг Татварын ерөнхий газар хүсэлт гаргаад шалгуулахад Эко алтан заамар гэдэг компани 2020 онд байхгүй байсан. Тэгэхээр энэ компани хууль бус гэдэг нь маш сайн нотлогдож байгаа. Хавтаст хэргийн материалд ийм ноцтой материал ирчхээд байхад үүнийг цааш нь шалгахгүй нэг хүнийг хилс хэрэгт хийчхээд намайг яллах гээд байна гэж боддог. Шүүх хуралдааныг удаашруулсан гэдэгт миний эдийн засгийн чадамж муу байсан өмгөөлөгч авах гэхээр 7,000,000-8,000,000 төгрөгөөр өмгөөлнө гэдэг аргагүй олон дахин наашаа цаашаа яваад буудлын мөнгө төгрөг их гарна. Би ч гэсэн нэг гол хамгаалаад жилийн дараа байр авна гэж гэрээ хийж байхад олон жил мэдлэг боловсрол хуримтлуулчихсан өмгөөлөгч үнэтэй байх нь аргагүй байх. Саад учруулаад байсан зүйл бол биш надад үнэхээр боломж бололцоо байхгүй байсан. Өнөөдөр улсын яллагч намайг төөрөгдөлд оруулсан гэж байна. Тэгэхдээ төөрөгдөлд оруулсан зүйлээ нотолж чадахгүй байгаа шүү дээ. Би цагдаад өргөдөл өгөөд лайв, бичлэг хийгээд яаж хууль зөрчсөн бэ? гэдгээ зарлачихсан нуугаагүй. Тэгвэл намайг төөрөгдөлд яг юу гэж оруулсан тэр мөнгийг ингэж авах болсон гээд надад үзүүлээд нотолчих зүйл байхгүй байна. Тэгэхээр намайг хилс хэргээр татаж оруулж ирсэн. Би өөрийгөө өмөөрөх зүйл маань юу вэ? гэхээр би дандаа ааштай авиртай орж ирдэг би амьдралынхаа 25 дахь жилээ зөвхөн шүүх прокурор цагдаагийн дунд байна. Сүүлийн 4, 5 дахь жилд надад дандаа эдийн засгийн хохирол учир ч байна. Энийг манайг хүндэтгэх үзэх шалтгаан гэж авч үзээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл ямар сэдэл байхгүй, хүнийг залилсан зүйл байхгүй, аюултай байдал бий болгоогүй байхад яагаад намайг гэмт хэрэгтэн болгож 4, 5 жил *******тай байлгаад байдаг юм бэ?. Мөн дээр нь шүүх ийм материалыг яаж аваад байдаг юм бэ? мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг шүүх хуралдаанд орж ирж өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрөөд байхад шүүх тэрийг яаж хүлээж аваад байгаа юм бэ? тэрийг яаж шийдэх ёстой юм бэ? Би нэг хүнтэй хамтарч ажиллаад дансанд байсан мөнгөнөөсөө өгч явуулаад, байрны мөнгө нэхэгдээд байна түр аваад хэрэглэчих үү? гээд хэрэглэсний төлөө прокурор чи залилан хийчихсэн байна гээд байвал энэ байж болохгүй юм шүү дээ. Тэгвэл хэн нь хэнийгээ залилчихсан юм бэ? Тэгвэл тэр нөхөрлөлүүдийг Т, М хоёр залилаад авчихсан юм уу? эсвэл Т******* залилаад авчихсан юм уу? нөхөрлөлүүд Т, М гэдэг хоёр хүний дансанд мөнгөө хийснээ сайн мэдэж байгаа. Зарим нь Т*******гийн дансанд хийсэн гэж худлаа ярьсан байсан. Тэгэхэд тэр мөнгө тэр хүмүүсийн дансанд орсноороо тэр хүмүүс захиран зарцуулах эрхтэй болсноороо надад мөнгө өгсний төлөө би байгаад залилан завшсан хуурсан болоод байгаа юм бэ? Би тэр хүмүүсийг тэгж хэлээгүй гэж бодож байгаа цагдаа прокурорынхон гол хүн Т******* гэдэг хүнийг тэндээс холдуулж Бүрдэл майнинг компанийг ажиллаа явуулах л гол нөхцөл болсон. Доржсүрэн прокурор над руу залгаад чи ******* мөн юм уу? бичиг баримтаа аваад ир гэж хэлж байсан. Би тэгэхээр нь хуц аймгийн орлогч прокурор хүний мэргэжлийн диплом шалгадаг юм уу? чадахгүй гэж хэлж байсан. Хавтаст хэрэг дотор бичлэг нь байгаа. Яллах дүгнэлт үйлдэхийн өмнө тэгж байсан. Би одоо боддог Доржсүрэн прокурор дээр дипломоо аваад очсон бол Т******* чи эндээ байж бай 14 хоногийн дотор шороогоо угаачихна би эндээ байж байг гэж гуйх гээд байсан юм уу? би одоо гайхдаг юм. Тухайн үедээ би намайг дарамталсан гээд шалгуулж байсан. Аймгийн прокурор шаардлагатай үед хүний бичиг баримтыг шалгадаг юм гэсэн бичиг надад ирж байсан би фейсбүүк дээр тавьж байсан одоо ч надад байгаа. Би нэг итгэж найдсан хүндээ итгэдэг өмгөөлөгчдөө найдаад алдсан. Яагаад гэвэл уул уурхайн компанийг асуудлыг яаж ийж байгаад зогсоох гол арга олоод чиний буруу байсан гэхгүй бүх юмыг өөрөө даагаад хариуцлагаа хүлээгээд явдаг шигээ би санасан. Манай өмгөөлөгч хүнд өвчин тусаад хагалгаа хийлгээд намайг өмгөөлж 3 жил явж өгсөн. Би дээд шүүхээс ирээд урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг боломжоо алдсан урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж хэргийг буцааж анхан шатнаас нь тэр хүмүүсийн мэдүүлгийг дахин өөрчлүүлээд орж ирэх бодолтой хүсэлтээ гаргасан чинь буруу газартаа гаргасан байсан. Тэгээд өнөөдөр энэ хэргийг шийдвэрлэхдээ Т******* чи энийг ингээд төөрөгдүүлсэн байна. Чи ингэж төөрөгдүүлсэн гээд нотлох зүйл байхгүй энэ хүмүүс ингэж хэлсэн юм чинь төөрөгдүүлсэн байж таараа гээд хүнийг яллаж болохгүй. Тэгэхээр миний хувьд энэ хэргийг цагаатгах байр сууриас судалж өгөөч яадаг ч байсан миний хувьд залилан хийх хэмжээний хүн биш хүний эрхийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах заавал зөвлөгөө өгч ажилладаг хүн 350,000 төгрөгийг залилах гээд энд ирэхгүй. Миний 2021 оны асуудал байгаа улсын яллагчид би гомдол гаргасан. Гоко гэдэг компанид Булган аймгийнхан ямар ч хэрэг үүсгэдэггүй усныхаа мөнгийг ч нэмдэггүй 11 жил явсан бага үнээр усаа аваад сууж байгаад энэ ******* Т******* гэдэг хүн чинь сайд цагдаа шүүхэд хэрүүл хийж байгаад усны үнийг нэмүүлсэн. Тийн дансанд орсон мөнгөөр бид телевизийн нэвтрүүлэг хийгээд тэр нэвтрүүлэг нь гарчихсан. Хэрвээ телевизийн нэвтрүүлэг гарчихсан хэрвээ гараагүй байсан бол Т******* завшчихаж гэж үзэх сэн. Гоктой холбоотой асуудал дээр улсын яллагч үүрэг хүлээсэн хүний хувьд алдаа дутагдалтай ажилладаг юм байна гэдгийг нотолъё гэж бодоод Энх алтарган гэдэг компанийг шалгуулсан чинь улсын яллагч энэ хэргийг шалгаагүй гээд би гомдол гаргасан. Бид нарын дунд асуудал үүсээд ашиг сонирхлын зөрчилтэй давуу байдал олгосон байна гэж үзээд улсын яллагчийг солимоор байна. Би энийг шалгуулаад байгаа учраас бид хоёрын дунд асуудал үүсээд намайг хилс хэрэгт татах гээд байгаа юм шиг санагдаад байна. Энэ хэргийн хуулийн дагуу шийдвэрлэхэд улсын яллагч тохирохгүй гэж үзэж байна гээд би хүсэлт гаргаж байсан. Сант гэдэг гайхамшигтай уулыг Гок ухсаар байгаад аймшигтай болгочихсон. Би Энх алтарган гэдэг компанийг татаад 80 гаруй сая төгрөгийн хохирол тогтоолгочихсон байхад одоо хүртэл нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. Яагаад гэвэл Булган аймгийн шүүх хэргийг нь хаачихсан юм байна лээ. Прокурор хэргийг нь эрүүгийн хэрэг биш гэж үзээд хаачихсан. Яагаад 80 гаруй сая төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллага улсын төсөвт зардал гаргуулаад тогтоолгоод мөрдөгч шинжээч томилуулаад 80 гаруй сая төгрөгийн хохирол тогтоолгочихсон байхад энэ хэргийг эрүүгийн гэмт хэрэг биш гэж үзээд хаачихсан юм бэ? Энэ чинь Байгаль орчны гэмт хэрэг мөн байгалийн баялгийг хууль бусаар ашигласан ашиг орлого олсон ийм асуудал дээр улсын яллагч гэмт хэрэг биш гэж үзээд хаачихсан. Уулзалт зохион байгуулаад дундын данс нээгээд дундын дансанд байгаа мөнгөө малчид өөрсдөө захиран зарцуулаад мөнгийг Т******* гэдэг хүн залилчихлаа гээд ял үүрүүлэх гээд байгаа гэдэг дээр улсын яллагч өөрөө ч гэсэн бодох хэрэгтэй. Гэхдээ миний Сайнзаяа прокурор луу учир зүггүй дайрдаг хувийн асуудал руу нь ордог зүйл байгаа энэ байж болохгүй зүйл би тэрийгээ одоо ойлгож байна. Гэхдээ энэ хэргийн анх шалгасан хүн нь Гантулга гэдэг хүн намайг Баянхонгор аймагт залилангийн хэргээр шалгуулсан тэр нь хаагдаад ирсэн чинь энэ хэрэгт татсан. Энэ хүмүүсийн алдаа дутагдалтай хийсэн зүйл дээр Сайнзаяа прокурор өөрөө хяналт тавьж цагаатгах талын байр суурийг ижил тэнцүү хангаагүйд нь үндсэн үүрэгт ажлаасаа хазайж байна гэж үзэж байна. Би 2018 онд Ерөнхий сайд Хүрэлсүх гэдэг хүнд хандаж 3 удаа хэвлэлийн хурал хийсэн. Яасан бэ? гэхээр уул уурхайн компаниуд жил бүр нөхөн сэргээлт хийгээд нөхөн сэргээлт хийсэн бол дараа жил нь менежментийн төлөвлөгөө батлагдаад олборлох эрх нь сунгагдаж явдаг. Гэтэл манай Булган аймаг тэр компаниудад жил бүр нөхөн сэргээлт хийсэн байна гээд олборлох эрхийг нь сунгаж өгөөд алтыг нь ухуулсаар байгаад 500 га газарт нөхөн сэргээлт хийгээгүй ухуулсаар байгаад 10 тэрбум 890 сая төгрөгийн хохирол тогтоосон. Гэтэл 10 тэрбум төгрөгийг хохирол тогтоогдсон компанийн хэргийг Гантулга гэдэг хүн хэргийг нь хаачихсан байдаг. Би гомдол гаргасан Доржсүрэн гэдэг хүн дахиад хаачихсан. Доржсүрэн гэдэн хүнд гомдол гаргасан чинь Доржсүрэн гэдэг хүний туйлын зөв байна гэж гарч ирсэн. 2019, 2018 онд Булган аймагт 41 тэрбумын нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан талбай байгаа бүгд эзэнтэй компаниудын байгаа. Гантулга гэдэг хүн намайг энэ хэрэг дээр татсан намайг татахаас өмнө намайг жил гаран судлаад 42 хонь авсан юм чинь залилан болж хийсэн л байж таараа гэж бодсон юм шиг байгаа юм. Баянхонгорынхон Булганыхан шиг биш нутгийн иргэд нь сайн дураараа өгсөн байна. Нэг өрөө байраа өгөөгүй жил гаран болсон байна. Т******* ч борлуулаагүй удирдлагууд нь борлуулж өгсөн юм байна гээд хаагдчихсан байгаа. Намайг 2021 оны 08 дугаар сард залилсан гэж байгаа. Энийг огноогоор нь хөөгөөд үзээрэй. Э.Гантулга гэдэг хүн залилангийн хэрэг нээж явуулаад тэр нь хаагдангуут хавраас нь эхлээ намайг энэ залилангийн хэрэгт татсан энэ зохион байгуулалттай. Энийг Цэрэнханд шүүгч Т******* улсын яллагч хоёрын хооронд асуудал байна гээд улсын яллагчийг сольж өгсөн. Энх алтарган компанийн 80 гаруй сая төгрөгийн цаана маш том гэмт хэрэг байгаа би энийг шүүхэд үлдээхийг хүсэж байна. Би ******* хүн гэхдээ би байгаль орчны хохирлыг нүдээрээ харж багцаалдана. Энх алтарган гэдэг жижиг компанийн наад талын блокоос 80 гаруй сая төгрөгийн хохирол гараад прокурорт хандаад тэрийг нөгөө компани шүүхдээд Булган аймгийн шүүхэд 80 гаруй сая төгрөгийг төлөх шаардлагагүй гээд гарчихсан байгаа. Гэтэл тэнд Санд гэдэг уул аймшигтай болчихсон тэнд ухагдаад хаячихсан хэвээрээ байгаа. Уг нь тэр 80 гаруй сая төгрөг орчих юм бол надад 15%-ийг өгөөд илүү мөнгөөр нь нөхөн сэргээлт хийчих байсан байхгүй юу. Тэгэхээр байгаль орчныг сүйтгэж байгаа компаниудын 10 гаран тэрбум 80 гаруй сая төгрөгийн хохирлыг хаагаад байдаг тэгэнгүүт ямар ч хохирогч нэхэмжлэгч байхгүй. Сайн дураараа Ага гэдэг хүн дээр очоод өргөдөл бичээд өгөөч гэж гуйж байгаад надаар бичүүлсэн гээд тэр хүн ярьчихсан байгаа. Экологийн цагдаа Болбаатар засаг даргын машиныг унаад татварын байцаагчтай яриад Т******* гэдэг хүнийг шалгах гэсэн юм өргөдөл бичээд өгөөч гэж ярьсан гээд надтай ярихаар нь би өмгөөлөгчийнхөө хажууд ярьж байгаад тэмдэглэж аваад хавтаст хэрэгт хавсаргасан. Ковидийн үеэр бүх юм хаалттай байхад энэ гаргасан хохирол тогтоосон баримтаа гараараа бичээд аймгийн засаг даргад онлайнаар явуулж байсан. Тэгээд энэ хэрэг прокурор дээр хаагддаг. Эд нар эртнээсээ заналтай байсан юм байна лээ. 2021 онд 15 настай хүү, 40 настай залуу хоёр Монполментийн нүх рүү ороод нас барьж байсан. Яагаад гэвэл энэ компани нь 10 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийх мөнгөө хэмнээд хиймэл нуур хийгээд загас аваачиж хийгээд хажууд нь сүүдрэвч гүүр бариад ухсан нүхээ нуур болгочихсон. Тэрийг би даруулах гэж явсан. 10 тэрбум төгрөгийн хохирол тогтоогоод 10 тэрбумаар торгох ёстой гэж байсан. Тэгэхэд Гантулга, Доржсүрэн гэдэг хоёр хүн очоод экологийн цагдаад битүүмжлэх эрх өгөөд битүүмжлүүлчихсэн бол тэр хоёр хүн нас барахгүй байх байсан. Хамгийн аймшигтай нь ковидын үед масктай явуулахгүй байхад намайг 2 удаа Булган аймгийн нутаг дэвсгэр дээр нас бараагүй байна Төв аймгийн нутаг дэвсгэр гээд Төв аймаг руу явуулсан. Онцгой байдлын газрын дарга тэр хоёр хүний нас барсан хэргийг нуусан. Тэр хоёр хүний хэргийг золгүй явдал болгоод хаачихсан. Нас барсан хүмүүс Увсын хүмүүс учраас хэн ч юу ч яриагүй. 15 настай хүү аавыгаа дагаж ажил хийж яваад тэр ухсан хүнийг нуур гэж бодоод үсээ угаах гэж байгаад нас барьсан. Хэрвээ Гантулга Доржсүрэн гэдэг хоёр хүн экологийн цагдаад битүүмжлэх эрхийг нь өгөөд битүүмжлүүлчихсэн бол тэр хоёр хүн нас барахгүй байх байсан. Онцгой байдлын газрынхан тэр хоёр шарилыг татаж гаргаагүй гэж нуусан. Увсын хүмүүс байсан болохоор аав ээж нь ирээд шарилыг нь аваад явсан. Энэ бол Монполемент группийн лицензийг хүчингүй болгуулах том асуудал байсан. Би ийм асуудлын төлөө явсандаа ийм хэрэгт орлоо гэж бодож байна. Би 200,000 төгрөг 2, 3 тэрбум төгрөг байсан ч залилан хийхгүй гэдгээ мэдэх хүн. Яагаад гэвэл би хүнийг эрхийг хамгаалах гэж 17 жил ажиллаж байгаа. Хавтаст хэрэг дотор хохирогч байхгүй өргөдөл гаргасан хүн байхгүй цагдааг гуйж өргөдөл гаргуулдаг. Дээр нь улсын яллагч төөрөгдөлд оруулсан гээд яллах гээд дайраад байгаа нь эрүүл мэнд мэдрэлийн үзүүлж шинжлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Уул уурхайн компанийн 80 гаруй сая төгрөгийг хаачхаад хэнийг ч хохироогоогүй намайг гэмт хэрэгтэн болгох гээд ямар ч аюултай байдал үүсгээгүй. Аюултай байдал үүсгэсэн байж тэрийг гэмт хэрэгт татаж гэмт хэрэг үүсгэнэ гэж эрүүгийн хуульд заасан байсан. Миний хувьд хилсээр татагдсан хавтаст хэргийн материал дотор хүмүүсийг залилсан сэдэл, залилсан арга техник нөхцөл байдал хавтаст хэрэг дотор байхгүй. Уулзалт хийгээд хоорондоо зөвшилцсөн юман дээр хэн нэгнийг төөрөгдөлд оруулах ямар үндэслэл байхгүй. Төөрөгдөлд оруулах гэдэг чинь бусдын зүйлийг авах ирээдүйд өөр дээрээ болгож эзэмшсэн тийм л хүний хэлдэг. Би тэнд хэнийг ч төөрөгдөлд оруулаад юм авчихсан ямар нотлох баримт байхгүй байгаа. Тэгэхээр миний хувьд үндэслэлгүй хилс хэрэгт татсан гэж үзэж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн: Иргэн А.Агаас “Т******* нь шантаачлах байдлаар Булган аймгийн ******* сумын Дэрст багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдээс мөнгө хууль бусаар авч байна” гэх гомдол мэдээлэл, өргөдлийг 2020 оны 08 дугаар 31-ний өдөр, Г.Баас дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж гэмтээсэн гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн том оврын, хүнд даацын Хово /HOWO/ загварын тээврийн хэрэгсэл байв. Үзлэгийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 20.15 цагт явуулав. ...Жолооч талын урд салхины шил цуурч хагарсан. ...цуурсан хэсгийн урт нь 65 см, радиус нь 86 см. ...байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-22 дахь тал/,

3. Хохирогч Д.Зийн өгсөн: 2020 оны 8 дугаар сард манай Улаан гацаа нөхөрлөлийг бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байхад Т******* гэх эмэгтэй ирээд малчдын эрх ашгийг хамгаалж байна. Нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно гээд байхаар нь Т*******гийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Т******* нь Т гэх хүний данс руу мөнгийг хийх талаар хэлсэн. Би нөхөрлөлөө төлөөлж нэг сая төгрөг өгсөн. Үүгээрээ хохироод байна. Т******* нь малчдын бэлчээрт тоосжилт үүссэн байна, малчдад мөнгө өгөх ёстой, нөхөрлөл тус бүрээс нэг сая төгрөг авч байгаа гээд авсан. Би нэг сая төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн мөнгийг малчдад зарцуулаагүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/,

Түүний 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Манай нөхөрлөл уг 1.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, цаашид шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал/,

4. Хохирогч А.Агын өгсөн: 2020 оны 08 дугаар сард манай А*******н даллага нөхөрлөлөөс Т******* гэгч эмэгтэй малчдын бэлчээрийн тоосжилт үүсгэж байна, нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно.Нэг нэг сая төгрөгийг нөхөрлөл болгоноос авч малчдад өгнө гээд байхаар нь нэг сая төгрөгийг Т*******гийн хэлсэн данс руу буюу Т гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Одоо 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Түүний гэрчээр өгсөн: Т******* гэх эмэгтэй манай нөхөрлөлийн эзэмшлийн талбай дээр ирж байгаагүй. Манай ойр орчимд байдаг нөхөрлөлийн хүмүүс Т******* гэх хүн ирээд үйл ажиллагаа явуулж байгаа буу болгон малчдад нэг сая төгрөг өгөх ёстой гэж байна гэхээр нь би хүнээс мөнгө зээлж өгсөн. Би яг Т******* гэх хүнтэй уулзаж, утсаар ярьж байгаагүй. Манай ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг хүмүүст Т******* нь өөрийгөө *******, сэтгүүлж ажилтай гэж танилцуулж байсан. Мөнгө нэхэхдээ малчдад тоос, тоосжилтын эсрэг нөхөн төлбөр төлөх ёстой гэж хэлсэн байсан. Мөн мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг зогсооно гэж дарамтлаад байхаар нь Т гэх хүний тоот дансанд нэг сая төгрөг хийсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

Мөн түүний 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Т гэх данс руу хийсэн 1.000.000 төгрөг нь манай нөхөрлөлөөс гарсан мөнгө бөгөөд уг 1.000.000 төгрөгийг манай нөхөрлөл нэхэмжлэхгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

5. Хохирогч Э.Пийн өгсөн: Сарант******* эгч хэлэхдээ Т******* гэгч эмэгтэй нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно, малчид бэлчээрийн тоосжилтоос болж хохирч байна, нөхөрлөл болгоноос нэг сая төгрөгийг авч малчдад өгнө гээд би нэг сая төгрөг Т гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Экологич Т******* нь Т гэдэг хүний дансыг өгсөн.  Манай нөхөрлөлийн хувьд гомдол санал байхгүй, нэг сая төгрөгийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Түүний гэрчээр өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сарант******* эгч над руу залгаад Т******* гэдэг эмэгтэй нөхөрлөлүүдээс мөнгө нэхээд нөхөрлөлүүдийн машинуудыг явуулахгүй байна гээд Т гэж данс өгөөд нэг сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд би тоот Т гэх хүний данс руу нэг сая төгрөг гар утаснаасаа мобайлаар шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Мөн түүний 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн:Т гэх данс руу хийсэн 1.000.000 төгрөг нь Өн нөхөрлөлөөс гарсан мөнгө юм. Уг 1.000.000 төгрөгийг манай нөхөрлөл нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал/,

6. Хохирогч Ү.Эын өгсөн: Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо нэг сая төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 тал/,

Түүний гэрчээр өгсөн: Т******* нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөрлөл дээр ирж манай ажилчидтай уулзаад үйл ажиллагаагаа зогсоо, ******* сумын малчидад буу болгоноос нэг сая төгрөг авч байгаа гэж хэлж байсан. Т******* гэх эмэгтэй над руу залгаад танайх мөнгөө өгөх хэрэгтэй байна, бусад нөхөрлөлүүд нь мөнгөө өгсөн, хэрэв мөнгөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно шүү гээд байхаар нь би нэг сая төгрөг гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Т******* нь надтай утсаар ярихдаа өөрийгөө сэтгүүлч гээд яриад байсан. Т******* нь 85691176 дугаарын утаснаас залгаад тоот дугаартай Т гэх данс хэлсэн. ...Мөнгө өгөх ёстой гээд уурласан аястай, шантаачилсан байдлаар шаардсаар байгаад авсан. Мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гээд байхаар нь өгөх ёстой юм байх гэж ойлгоод өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Мөн түүний 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Уг 1.000.000 төгрөгийг би тухайн үед эгчээсээ зээлж өгч байсан. Сүүлд эгчдээ эргүүлээд өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал/,

7. Гэрч Г.Бын өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж байгаа 13 цагийн орчимд доошоо экскеватор дээр оччихоод буцаад хоосон гараад ирэхэд зам дээр нэг танихгүй, намхан, шар үстэй, шар царайтай эмэгтэй зам хаагаад зогсож байхаар нь би зогссон. Тэгтэл тэр эмэгтэй амандаа юм хэлээд байхаар нь сонсогдохгүй байна, наашаа ойртоод хэлээч гэтэл нөхөрлөлийнхөө нэрийг хэл, захирлынхаа нэрийг хэл гээд байхаар нь би нөхөрлөлийн нэрийг мэдэхгүй. Байка гэдэг залуу байдаг гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл явуулахгүй, хоёр гартаа чулуу бариад далайгаад зогсоод байсан. Тэгж байтал нэг залуутай маргалдаад байхаар нь машинаараа урагш явах гэтэл эхлээд нэг чулуу жолооч талын урд шилийг онож хагалсан. Тэгэхээр нь зогсоод машинаасаа буух хооронд хоёр дахь чулуу орж ирээд буруу талын урд салхины шилний доод буланд онож дахиж хагалсан. Би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм, хууль бус хулгай хийж байгаа та нарыг бариулж машиныг чинь ачуулна, цагдаа дуудчихсан гээд хашхираад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

8. Гэрч Ц.Мын өсөн: Т******* гэгч эмэгтэйг урьд өмнө нь танихгүй, Би 2020 оны 08 дугаар сарын 20-н хавьцаа “Эко алтан заамар” хязгаарлагдмал хувьцаат компаний захирлуудтай уулзах гээд явж байхад “малчид та нар энэ уурхайнуудаас мөнгө төгрөг авах хэрэгтэй, эгч нь уулзуулаад өгье” гэхээр нь 1-3 хоног хамт явсан. Намайг хэдэн уурхай заагаад өг гэхээр нь би хамт явсан, би тийм олон уурхай мэдэхгүй. ...Т******* гэдэг эмэгтэй би Экологич хүн, хэдүүлээ газар шороогоо хамгаалъя гэж хэлэхээр нь би дэмжсэн. Тэгээд тэр эмэгтэй уурхайн удирдлагуудтай уулзаад дундын санд мөнгө төгрөг хийе, хийлгүүлье гэж хэлж байсан. Би мөнгө төгрөг өгсөн, авсан асуудалд нь оролцоогүй, уурхайн удирдлагуудтай уулзсан дөрвөн уурхай хийе гэж хэлж байсан. Сундуйн Т гэдэг хүний дансаар мөнгө орсон байгаа, миний мэдэж байгаагаар 3-4 уурхай л нэг сая төгрөг хийсэн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/

9. Гэрч Э.Эы өгсөн: Би Булган аймгийн ******* сумын нутаг Дэрст багийн засаг дарга ажилтай. Манай багийн нутаг дэвсгэрт хэдэн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй, сумын засаг дарга мэдэж байгаа байх. …Гэрээ байгуулж гардаг, ...судалгаа нь байгаль орчины хяналтын улсын байцаагчид байгаа гэх, ...Миний мэдэхээр Т******* гэдэг хүн малчидтай уулзалт хийгээгүй байх гэж бодож байна. Малчдын эрх ашгийг хамгаалж, малчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулна гэж багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж албан ёсоор иргэний нэхэмжлэгч гэж Т*******г томилж өгөөгүй, энэ талаар хэлэлцэх асуудалд орж байгаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

10. Гэрч Б.Мийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 91-21 УНЭ улсын дугаартай Д.Т*******гийн эзэмшлийн приус-20 загварын тээврийн хэрэгслийг бариад Т******* эгчтэй хамт явж байсан. ...Уурхайгаар жаахан ажилтай гэж хэлсэн, ...Эко алтан заамар, Шижир алт гэх мэт уурхайгаар явсан, нөхөрлөлүүдийн хүмүүстэй дэнж дээр уулзсан. Т******* өөрийнхөө ажлыг тайлбарлаад яваад л байсан. Уурхайн талаар л яриад яваад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

11. Гэрч Д.Сарант*******гийн өгсөн: Т******* гэдэг хүнийг танихгүй, тухайн өдөр л харж байгаа хүн. Манай бичил уурхайнуудаас мөнгө нэхээд л яваад байсан. Нэг уурхайгаас нэг сая төгрөг өг, тоосжилтын нөхөн төлбөр, малчдын эрх ашгийг хамгаалах мөнгө гээд л яваад байсан. ...тухайн авсан мөнгө нь Т гэдэг хүний данс руу орж байгаа гэж хэлж байсан. Манай Өгөөж Хишигтэн бичил уурхай 1.000.000 төгрөг өгсөн ба Т гэх хүний данс руу орсон. ...Т******* гэх эмэгтэй нөхөрлөлүүдтэй хоёр удаа хурал хийсэн бөгөөд тэрээр хэлэхдээ тоосжилтын нөхөн төлбөр, малчдын эрх ашгийг хамгаалах нэрээр энэ мөнгийг авч байгаа, малчид намайг хөлсөлж эрх, ашгаа хамгаалуулж байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,

12. Гэрч Г.Цын өгсөн: Улаан гацаа нөхөрлөлийн эзэн Д.Зийг орлон ажиллаж байгаа. ...Д.Т******* гэдэг хүнийг танихгүй, 2020 оны 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ирж уулзсан, ...Манай эзэмшлийн талбай дээр ирээгүй, 200 орчим метрийн зайтай газар хурал хийж байхад нь би очиж уулзсан. Намайг очиход тэр эмэгтэй машин тэрэг шороо тоос босгож яваад байна. Би малчдын төлөөлөл болж ирсэн, энд үйл ажиллагаа явуулж байгаа усан буу болгон малчдад нэг сая төгрөг өг гэж хэлсэн. Би Т******* гэх хүний хэлсэн дугаартай Т гэх хүний Хаан банкны данс руу нэг сая төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,

13. Гэрч Ц.Бийн өгсөн: Т******* гэдэг хүнийг танина, 2020 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манайхтай ойр намарждаг Тийн гэрт Т******* гэдэг эмэгтэй ирсэн байсан. Бүрдэл майнинг компанитай уулзаж бидний эрх ашгийг хамгаалж тоосжилттой холбоотой асуудлыг ярина гэхээр нь очсон. Тийн гэрт очиход тэр эмэгтэй байхгүй байсан. ...Тэгээд эхнэр бид хоёрыг Бүрдэл майнинг дээр Т******* гэдэг хүн дуудаж байна гэж Т гуайн эгч хэлэхээр нь очтол Т******* гэх эмэгтэй ганцаараа байсан. Өмнө нь 8 дугаар сард өгсөн бичигнийхээ хариуг авна гэж байсан, эхнэр бид хоёр буцаад явсан. Өмнө нь 8 сард хүмүүс цуглуулах гэсэн боловч цөөхөн хүн цугларсан гэж өөрөөс нь сонссон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

14. Гэрч Ц.Мөнхт*******гийн өгсөн: Т******* гэдэг хүнийг танихгүй. Өнгөрдөг намар Бүрдэл майнинг уурхайн цаана айлуудаар явж малчдын эрх, ашгийг хамгаалж яваа гэж дуулсан, манай энэ хавиар огт ирээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

15. Гэрч С.Тийн өгсөн: Д.Т*******г танина. 2000 онд байх танилцаж байсан юм. Сая намар Т******* манайд ирсэн. ...Тэр манайд ирээд малчдын эрх, ашгийг хамгаалах хэрэгтэй. Тоосжилт, малын бэлчээр зэрэг асуудлууд үүсч байна, та нарын өмнөөс би хөөцөлдөж нөхөн төлбөр гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Тахир, Хайлааст, Бэрхийн өвөр, Сөөгийн дэнж гэх газарт оршин суудаг айлуудын төлөөлөл болох 7 айлын хүмүүс ирж Т*******тай уулзсан. Малчид ярилцаад Т*******г бидний өмнөөс явах хүн байна гээд эхлээд Бүрдэл майнинг компани дээр очиж бүгдээрээ бичиг өгсөн.  Эко алтан заамарт малчидтай уулзах уулзалт зохион байгуулах бичиг өгсөн. ...Бүрдэл майнинг дээр оччихоод Т******* бид хоёр аймагт очиж намайг төлөөлөх итгэмжлэл нотариатч дээр хийсэн. Т******* хэлэхдээ малчныг төлөөлж би заавал итгэмжлэгдсэн байх ёстой гээд итгэмжлэл хийсэн. Дараа нь ...Төв аймгийн Заамарын Хайлааст баг орж Т*******, М бид гурав дундын данс нээсэн, тэр данс нь М бид хоёрын нэр дээр байгаа гэж хэлсэн. Данс нээснээс хойш дөрвөн удаа нэг сая төгрөг орсон. …Уг дөрвөн сая төгрөгнөөс Мт хоёр сая төгрөгийг, үлдсэн хоёр сая төгрөгийг би Т*******гийн данс руу шилжүүлсэн өөр бусад малчид мөнгө аваагүй. Манайд Гантулга, Энхбаатар, М, Г, Б, Баавай нарын хүмүүс ирж уулзсан. Хурал маягтай зүйл болж дээр дурдсан хүмүүс Т*******г бид нарыг төлөөлж нөхөн төлбөр олгох асуудлыг хөөцөлдөөч гээд Т*******г оролцуулахаар болсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

16. Гэрч У.Эгийн өгсөн: ...Ардчилсан намын шугамаар Т*******г танина. Би Хаан банкинд 5270481915 гэсэн данстай, 2020 оны 9 дүгээр сард Т******* нь намын төв байран дээр ирэхдээ надтай уулзаад чиний данс руу мөнгө хийчих үү гэхээр нь юм бодолгүй тэг тэг гээд хэлчихсэн. Тэгээд Т гэх хүний данснаас 500,000 төгрөг миний данс руу ороод удаагүй байхад Т******* надаас 80,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд өгөөч гээд гэсэн дансруу шилжүүлсэн. Тэмдэгтийн хураамжид өгөх гэж байгаа гэж хэлсэн санагдаж байна.  Дараа нь 2020 оны 9 дүгээр 07-ны өдөр Т******* үлдсэн 420,000 төгрөгийг надаас бэлнээр авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81дэх тал/,

17. Гэрч Э.Угийн өгсөн: ...5276103607 дугаартай Хаан банкны данс миний данс байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой Дын Т*******гийн төрсөн дүү Мөнгөнт******* нь гар утсаар над руу яриад эгчээ таны данс руу мөнгө шилжүүлээд мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд орой дугаартай данснаас 300,000 төгрөг орж ирсэн. Дараа өдөр нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө Мөнгөнт******* манай дэлгүүрээс жаахан юм аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/,

18. Гэрч Э.Эын өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сард миний Хаан банкны данс хаагдаад би найз Насан-Өлзийгийн дансаар дамжуулж Д.Т*******гаас 300,000 төгрөг буюу байрны түрээсээ авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал/,

19.Хаан банкны Сундуйн Тийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 128-130, 138-140 дэх тал/,

20. Хаан банкны Дын Т*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 143-147 дахь тал/,

21.2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн С.Таас Д.Т*******д “Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу миний нэрийн өмнөөс Булган аймгийн ******* сумын Дэрст багт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын болон нөхөрлөлүүдийн хууль бус үйл ажиллагааны талаар хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах, тухайн аж ахуйн нэгжүүдэд санал хүсэлт гаргах, уулзалт зохион байгуулах, зөвшилцөх, эвлэрэх, нөхөн олговрын асуудлыг хэлэлцэх үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгох” утга бүхий итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал/,

22. Гэрч Д.Эы өгсөн: 2021 оны 4 дүгээр сард байх гэж санаж байна. Хониндоо явж байгаад Мтай тааралдахад “тусламж дэмжлэгийн юм ирсэн, танайх миний машинд багтсангүй” гэж хэлсэн. Хаанаас авах талаар асуухад манай ээж Бын хашаанд байгаа гэж хэлсэн. ...Тусламж яг хаанаас ирсныг мэдэхгүй. Миний мэдэхээр М, түүний ах Г, Т, Б, Гансүх, Мын туслах малчин Гантулга  нар 7 шуудай няцалсан будаа, 4 боодол өвс авсан байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст 58-59 дэх тал/,

23.Гэрч Я.Бын өгсөн: 2021 оны 04 дүгээр сард намайг ажил дээрээ байхад нэг хүн утсаар яриад “танай хүү М танай хашаанд өвс тэжээл буулга” гэж байна гэхээр нь би ажлаас гараад хашаандаа очсон.Очиход хоёр танихгүй залуу өвс тэжээл буулгачихаад явсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа М машинтайгаа ирээд гурван айлын өвс тэжээл буюу няцалсан будаа үлдээгээд бусдыг нь ачаад явсан. Дараа нь шар Б ирээд гурван айлын өвс тэжээлийг аваад явсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

24. Гэрч Ц.Ггийн өгсөн: 2021 оны хавар санагдаж байна М надад “Т******* эгч ирж өвс тэжээлээ аваарай гэж ярихаар ачаад ирлээ” гээд ачсан өвс тэжээлээсээ миний мэдэж байгаагаар манайд болон Ганхуяг, шар гэж дууддаг Б, Т, Увс аймгаас шилжиж ирсэн Б, Э гэх хүмүүст 6 шуудай няцалсан будаа, 5 боодол өвс айл тус бүрт өгсөн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

25.Гэрч Л.Бийн өгсөн: 2020 оны 08 дугаар сард шиг санагдаж байна. Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт уул уурхайн чиглэлээр нөхөрлөл байгуулах гээд бичил уурхай ажиллуулж болох эсэхийг судлаад явж байсан. Тэгэхэд Т******* гэх эмэгтэйтэй таарсан. Т******* нь бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийн дарга нартай уулзаж байгаа, байгаль экологид хохирол учирч байна. Тоосжилт их байна, нутгийн иргэд ихээр хохирч хордож байна гэх мэт зүйл яриад яваад байсан. Тухайн үед би нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах гэж байсан учраас хуралд нь суусан. Тус хуралдаанд нөхөрлөлүүдийг төлөөлж 4-5 хүн байсан. Ингээд тус хуралдаанаар уул уурхайн бүсэд амьдарч байгаа иргэд маш ихээр хохирч байна. Тоосжилт их байгаа ба замаа усалмаар байна. Иргэдийн өвөлжилт хаваржилтын бэлтгэлд тусламж үзүүлэх шаардлагатай байгаа учир нөхөрлөл тус бүрээс 1 сая төгрөг нөхөн төлбөрт гаргах шаардлагатай байна гэхэд тус хуралд суусан нөхөрлөлүүд уг саналыг дэмжсэн. ...2021 оны 04 дүгээр сард байх манай хадам дүү М над руу утсаар яриад ахаа нутгийн иргэдэд өгөх тусламжийн өвс ачсан машин ******* сум руу ирж байна. Танай хашаанд өвс, тэжээлийг буулгачих уу гэхээр нь би тэг гэж хэлсэн. Тухайн өвсийг том машинаар ачиж ирсэн ба яг хэдэн боодол өвс байсныг мэдэхгүй. 50 килограммын шуудайтай багсармал тэжээл байсан. Ингээд манай хашаанаас Б, Г гэх хүмүүс ирж өвс, тэжээл авсан. Өөр ямар хүмүүс авсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

26. Гэрч М.Өын өгсөн: ******* сумын 3 дугаар багийн иргэд иргэн Т*******тай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй уулзалт хийж байгаа талаар нутгийн хүмүүсээс сонссон гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/,

27. Гэрч Р.Бийн өгсөн: 2020 оны намар гэж санаж байна. Тэр үед манай гэрт Т******* гэх эмэгтэй ирээд уул уурхайнуудыг зогсооё, малын бэлчээргүй боллоо. Бэлчээрээ болон байгалиа хамгаалъя гэх зүйл ярьсан ба би малчин хүн учир уул уурхайгаас болоод бэлчээр доройтож байгаа харж байгаа учраас тухайн хүний ярьж байгаа зүйл зөв санагдсан тул дэмжинэ гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал/,

28. Гэрч Ч.Улын өгсөн: 2020 оны Булган аймгийн ******* суманд алтны талбайд туслан гүйцэтгэгч хийж байхдаа Т*******г харж байсан. Т******* нь надтай уулзаад малчдын нөлөөллийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа учраас малчдад өвс тэжээл авч өгөх хэрэгтэй, тусалж дэмжмээр байна гэж ярьж байсан. Тухайн үед нөхөрлөлийн гишүүн Ца бид хоёр байсан. ...Малчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх саналыг Т******* гаргасан. Нэрийг нь мэдэхгүй хоёр, гурван нутгийн иргэд бололтой хоёроос гурван залуу малчдыг дэмжээчээ, өвс тэжээлийн мөнгө хэрэгтэй байна гэж байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 147 дахь тал/,

29. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 176-179 дэх тал/,

30. Малчид болон зарим Нөхөрлөлүүдийн ахлагч нарын хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дахь тал/,

31. Дэрст багийн малчин иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******гаас ******* сумын Дарст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн Ерөнхий зохицуулагч Ч.Улт гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/,/

32. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл / 3 дугаар хавтаст хэргийн 01-47 дахь тал/,

33. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбатад Дашинчинлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Т*******гаас гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал/,

34. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 234-238 дахь тал/,

35. Уул, уурхайн баялагийг ашигладаг аж, ахуйн нэгж, иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж үр дүнг тооцож, ажиллах тухай Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал /,

36. Хэрэгт хавсаргагдсан Д.Т*******гийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Оюунбат, ******* сумын Засаг дарга Э.Э нартай утсаар ярьсан бичлэг бүхий 4 ш СД, яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан бичлэг бүхий 3 ш СД зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж бусад нотлох баримтуудыг цуглуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна.

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн А.Агаас “Т******* нь шантаачлах байдлаар Булган аймгийн ******* сумын Дэрст багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдээс мөнгө хууль бусаар авч байна” гэх гомдол мэдээлэл, өргөдлийг 2020 оны 08 дугаар 31-ний өдөр гаргаж, уг өргөдлийн дагуу Булган аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Д.Т******* нь Булган аймгийн ******* сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Улаан гацаа, А*******н даллага, Өн гэх нөхөрлөл болон иргэн Ү.Эоос 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, нутгийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлнэ гэх нэрийдлээр хуурч тус бүр 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг С.Тийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч, хувьдаа ашигласан үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.Ага, /А*******н нөхөрлөл/, Д.Зэ / Улаан гацаа/, Э.П / Өгөөж Хишигтэн/, Ү.Э нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэл, шалтгаан нөхцлийн талаар эх сурвалжаа заан мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч нарын мэдүүлгүүд нь давхар гэрч Ц.М, Э.Э, Б.М, Д.Сарант*******, Г.Ца, Ц.Б, Ц.Мөнхт*******, С.Т, У.Эг, Э.У, Э.Э  нарын мэдүүлэг болон Хаан банкны холбогдох иргэдийн дансны хуулганууд, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Хаан банкны депозит дансны хуулгын баримтаар С.Тийн эзэмшлийн тоот дансанд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 43 минутанд “Улаан гацаа” гэх утгаар 1.000.000 төгрөг, 14 цаг 05 минутанд “Алтангахайн даллага нөхөрлөл”  гэх утгаар 1.000.000 төгрөг, 19 цаг 19 минутанд “Тэгш дүүрэн түвшин нөхөрлөл” гэх утгаар 1.000.000 төгрөг, 19 цаг 28 минутанд “ Өн” гэх утгаар 1.000.000 төгрөгийн орлого тус тус оржээ.

С.Т нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Д.Т*******гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд зарлага хийж 1 гэх утгаар  1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Т******* нь дээрх шилжин ирсэн 1.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 20 минутанд хүлээн авч, 20 цаг 22 минутаас эхлэн зарлагын гүйлгээнүүд хийгджээ. С.Таас мөнгө шилжиж ирэхээс өмнө Д.Т*******гийн дансны үлдэгдэл 47.980.04  / дөчин долоон мянга есөн зуун наян төгрөг дөрвөн мөнгө/  төгрөг байсан байна.

 

Шүүгдэгч Д.Т******* нь нэр бүхий нөхөрлөлүүдээс малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, нутгийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлнэ гэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлсэн авсан мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй буюу мөнгө шилжин орж ирсэн даруй хувийн хэрэгцээнд, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Насан-Өлзийгийн дансаар дамжуулан Э.Эт хажуу өрөө хөлсөлсөн төлбөрт 300.000 төгрөг, мөн өдөр Ж.Угээр дамжуулан өөрийн дүү Мөнгөнт*******д 300.000 төгрөгийн хоол хүнс, бэлэн мөнгө, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр У.Эгийн Хаан банкны дансаар дамжуулан 500.000 төгрөгийг тэмдэгтийн хураамж төлнө гэж тус тус хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Д.Т******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нутгийн иргэдийг төлөөлөн нөхөрлөлүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөр авсан, залилан хийгээгүй, би ******* сумын иргэдийн төлөөлөгчөөр тухайн цаг хугацаанд сонгогдсон байсан, шалгалт хийх талаар төрийн байгууллагад хандаж байсан боловч шалгалт ирээгүй, сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэхтэй учир нийтийг төлөөлөх эрхтэй учраас зам хаасан, Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаарт бүлэгт заасан байгаль орчноо хамгаалах журамт үүргээ биелүүлсэн, гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцсон болно.

 Хэрэг гарсан Булган аймгийн ******* сумын Дэрст багийн засаг дарга Э.Э нь “...миний мэдэхээр Т******* гэдэг хүн малчидтай уулзалт хийгээгүй байх гэж бодож байна, малчдын эрх ашгийг хамгаалж, малчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулна гэж багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж албан ёсоор иргэний нэхэмжлэгч гэж Т*******г томилж өгөөгүй, энэ талаар хэлэлцэх асуудалд орж байгаагүй гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Т******* нь сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэхтэй  нийтийг төлөөлөх эрхтэй учраас зам хаасан гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Д.Т******* нь Булган аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгч биш  ******* сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд сумын иргэдийн төлөөлөгчид орон нутгийн шинжтэй зам хаах, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоох эрхийг хуулиар олгоогүй байна.

         Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан судлахад шүүгдэгч Д.Т*******г байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлсэн, малчин иргэдийг төлөөлөн тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэр бүхий нөхөрлөлүүдээс мөнгө авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Д.Т*******  нь Улаан гацаа, А*******н даллага, Өн гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Эоос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан  бусдын эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг  шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч Д.Т******* нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул түүний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдъя.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.Т*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Зэ, А.Ага, Э.П, Ү.Э нарт тус бүр 1.000.000 төгрөг нийт  4.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тус бүр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүгдэгч Д.Т*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Т*******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч  нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Т*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 2 дугаар хавтаст хэргийн 21-23, 27 дахь тал Төрийн банк ХХК-ийн Булган аймаг дахь салбарын тодорхойлолт, Хас банк ХХК-ийн Булган аймаг дахь салбарын тодорхойлолт, төрсөний бүртгэлийн лавалгаа, авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Viva city хотхоны 1-16 дугаар байрны 5-6 тоотод оршин сууж байгаа, дээд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, , дэлхий хязгаарлагдмал хувьцаат компанид байгаль орчны сургалт, зөвлөгөө өгөх ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Булган аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах саналыг,

      Шүүгдэгч Д.Т*******г торгуулийн ял оногдуулж өгөөч гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Д.Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  5.400.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 9 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон  эдлэх ялаас нь хасан тооцож / 135,000 төгрөг/, нийт эдлэх торгуулийн ялыг 5265 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.265.000 / таван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Т******* нь 9 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т гүн овогт Дын Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг   шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т*******г 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т*******гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцож цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх торгуулийн ялаас хасаж, нийт эдлэх торгуулийн ялыг 5265 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.265.000 / таван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоов.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т*******д авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Д.Т*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар санал нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалахыг, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ