| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч М.Б-, Б.Д-, тэдгээрийн өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар хаалттай хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Д-, Т овогт М.Б- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309026582181 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Б-, Б.Д- нар бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Х.Ш-ын гээж үрэгдүүлсэн гар утсыг ашиглан хохирогчийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкин дахь 5622******тоот данснаас 14.420.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 14.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Б-, Б.Д- нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Х.Ш-ын гээж үрэгдүүлсэн гар утсыг ашиглан хохирогчийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкин дахь 5622******тоот данснаас 14.420.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 14.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж М.Б-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Б-, Б.Д- нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч М.Б-, Б.Д- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Б-, Б.Д- нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Х.Ш-ын гээж үрэгдүүлсэн гар утсыг ашиглан хохирогчийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкин дахь 5622******тоот данснаас 14.420.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 14.420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, /1хх-ийн 15/
Хохирогч Х.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 26-ний шөнө 03-04 цагийн орчим С дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” дотор 6 найзын хамт сууж байгаад 03 цагийн үед найзын найз Б-, миний хуурай дүү болох Д- нартай үлдээд үлдсэн. Тэгээд би юу болсноо санахгүй байна. Тухайн үед Сүөл плазагийн үүдэнд Б-тай хамт байхад манай дүү ирээд авч явсан. Тэгээд 2023 оны 08-р сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 5622******Хаан банкны данснаас 6.168.000 төгрөг, 4.560.000 төгрөгийг 50336****Хаан банкны данс руу мөн 1.300.000 төгрөг, 1.170.000 төгрөг 1.220.000 төгрөгийг 5041272380 гэх Хаан банкны данс руу хийсэн байсан. нийт миний данснаас 1.420.000 төгрөг гарсан... Би гар утсаа алдсан эсвэл гээсэн эсэхээ мэдэхгүй байгаа ба би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 18, 94-95/,
Х-ийн Ш-ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкин дахь 5622******тоот дансны Д-энгүй лавлагаа, /1хх-ийн 29/,
гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ шөнө унтаж байсан тэгээд өглөө манай гэрт Б- ороод ирсэн байсан тэгээд би сэрээд Б-д би ор засаж өгөөд манай гэрт унтсан. Тэгээд би гэртээ байж байгаад халуун усанд орох гээд Б-д өгсөн байсан Голомт банкныхаа картыг аваад гараад буцаад гэртээ иртэл Д- гэх ах "Ist" загварын машинтай манай гадаа ирээд Б-тай уулзаж байсан. Дараа нь миний голомт банкны картыг манай дүү А-аваад үдсэн гэж хэлсэн. Тэгээд 1 орчмын дараа буцаад ирэхдээ миний голомт банкны дансанд 2.000.000 төгрөг байсан Д- ах нэг утас аваад ирэхээр нь сим картын өөр утсанд хийгээд утасныхан кодыг Б- өөрөө тайлаад интернэт банк руу нь нэвтрээд Данснаас нь 14.500.000 төгрөг аваад Д- ах 9.000.000 төгрөг аваад Б- 2.000.000 төгрөг авсан гэж хэлсэн тэгээд миний дансны үлдэгдлийг надад харуулсан. Тухайн 2.000.000 төгрөгийг манай ээж А-д 130.000 төгрөг өртэй байсан тэгийгээ өгсөн, Б- үсээ засуулаад бид 2-р Б-гийн гэрт очсон. Тэгээд тэндээ хоноод би маргааш өглөө нь шууд гэр лүүгээ явсан. Тэгээд тухайн 08 сарын 28-ний өдөр гэртээ байж байтал Б- гэрт Д- ахтай ирээд З- худлаарай гээд би 2 дүүгээ аваад Д- ахын машинд суугаад Ж-автобусны буудал руу явсан. Д- ах Б- 2-р цагдаад баригдчихлаа миний дугаарыг чиний нэр дээр үү гэж асуусан тэгээд намайг түр утсаа унтраачих гээд би утсаа унтраасан. Тэгээд ярилцаад байж байсан тухайн тухайн мөнгө авсан хүний утас Д- ахад байсан. Авсан мөнгөнөөс нь 7.500.000 төгрөг үлдсэн байсан Б- заза би энэ мөнгөөр тоглоод өсгөөдхий тэгээд хүнд нь эргүүлээд өгий гэж ярьж байсан. Тэгээд тэр хүнтэй утсаар яриад өнөөдөртөө мөнгийг нь бэлэн болгоод өгий гэж яриад Д- ахын гэрээс очиж 3.500.000 төгрөг авсан. Яг тоглохдоо хэлчих манай эхнэрийн дансанд үлдсэн мөнгө нь байгаа гэж Д- ах хэлсэн. Тэгээд Д- ах тоглох гээд хэлээд мөнгө шилжүүлээрэй гэсэн чинь 1.500.000 төгрөг шилжүүлээд миний дансанд байсан мөнгөтэй нэлээд 6.800.000 орчим мянган төгрөгөөр тоглосон Б- тухайн мөнгөөр тоглоод алдсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 32/,
гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш- гэх фейсбүүк хаягтай хүнээс чат ирээд дота 2 тоглоомын айтам худалдаж аваад бүртгүүлээд е монголиагаас иргэний үнэмлэхийн хуулбар явуулсан. Тэгээд фейсбүүктэй тулгаж баталгаажуулсны дагуу өөрийнхөө Хаан банкны 5041272380 дугаарын дансыг явуулж үнийн дүн болох 1.300.000 төгрөгийн 5622******гэсэн Хаан банкны Шинэбаяр гэж данс байсан бөгөөд утган дээр нь Ш- 911*****гэж бичээд явуулсан байсан. Тэгээд удалгүй 23 цаг 15 минутад 1.170.000 төгрөг адилхан данснаас тус тус шилжүүлсэн. Шилжүүлэх бүрд дота 2-н 1584652055 гэсэн орчим дахин 1.222.000 төгрөгт 470 доллар тус тус явуулсан. Тэгээд үүнтэй давхцан буцаж Б- гэх фейсбүүкээс адилхан дүнтэй айтамнуудыг эргүүлэн өөр фейсбүүкээс худалдаж авсан ба нэр докс109 нэртэй хаяг руу шилжүүлсэн. Тэгээд 23 цагаас өмнө Ш- гэх хүн чат бичихээс өмнө Б- гэх хүн 10.000.000 төгрөгт айтам байна уу гэж чат бичсэн. Тэгээд энэ хүн нийт 500,950, 1000 долларт тус тус надад айтам зарсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 35/,
хохирогч Х.Ш-т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Б-, Б.Д- нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.Б-, Б.Д- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч М.Б-, Б.Д- нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.Б-, Б.Д- нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүх шүүгдэгч М.Б-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Б-, Б.Д- нарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ш-т нийт 14.420.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Д- нь өөрт ногдох 4.500.000 төгрөгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Ш-т нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч М.Б- нь өөрт ногдох 9.920.000 төгрөгөөс 5.215.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Ш-т нөхөн төлсөн байх тул шүүгдэгч М.Б-аас 4.715.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б-, Б.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Д-, Т овогт М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, Б.Д- нарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-, Б.Д- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч М.Б-аас 4.715.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Ш-т олгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Д- нь бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-, Б.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР