Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Х.Э*******,

гэрч Д.У*******, Ш.Б*******,

шинжээч эмч Б.Э*******

шүүгдэгч Ш.Э*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э*******т холбогдох эрүүгийн 2415000000219 дугаартай, 304/2025/0025/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ийн Э*******, Булган аймгийн ******* суманд 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн,  Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 35 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Э******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг *******ын бэлчир гэх газарт тус багийн иргэн Э.Э*******тай хадлангийн талбайгаас үүсэлтэй маргаж түүний биед халдан зодож баруун чихний гадна дэлбэнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000219 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.Э******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг *******ын бэлчир гэх газарт Э.Э*******тай хадлангийн талбайд өвс хадсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож баруун чихний гадна дэлбэнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э*******ын өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хадландаа гарахаар би мотоциклтой манай эхнэр портертойгоо тармуураа ачаад өвсөндөө гарсан. Хадлангийн талбай дээрээ яваад очиход Э******* нь манай хадлангийн талбайнаас хэсэг газар хадаад бухалдчихсан байсан. Намайг очиход өөрийнхөө намаржаан дээрх талбайгаа хадаж байхаар нь явж очоод сайн уу? гээд мэнд ус мэдчихээд яагаад хадлангийн талбай хадаж байгаа юм бэ? гэсэн чинь чиний юм гэж юу байдаг юм гэж Э******* хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ? адилхан малаараа амьдарч байж гээд Э*******ы татаж буулгаж ирээд нэг өшиглөсөн. Би Э*******ы цавь, нуруунд нь өшиглөсөн зүйл байхгүй. Тэгсэн Э*******ы эхнэрийн дүү гэж нэг хүн гүйж ирээд намайг тэврээд авсан. Тэгсэн Э******* ирээд намайг нэг өшиглөөд нэг цохичхоод хоёулаа салсан.Тэгээд би дахиж ингэж болохгүй шүү адилхан малаараа амьдарч байж гэж учраа олоод хадсан хадлангийн талбай дээр очиж зэрэгцэж зогсоод эв зүйгээ олсон. Э*******ы эхнэр бид хоёрыг маргалдаа эхэлсэн чинь мотоциклоо унаад яваад өгсөн. Бид хоёр учраа олчхоод би гэртээ хариад юм аа буулгаж байсан араас ална гээл Э гэдэг хүн хашхичаад мод бариад ирсэн. Би эргэж харчхаад цохих гэж байхаар нь суусан чинь миний дал мөр лүү модоороо цохисон. Би модын бариад авсан чинь Э*******ы дүү Э******* гэдэг хүн намайг бариад авсан Э гэдэг хүн нь намайг дахиад цохиод авсан. Манай эхнэр хажуугаа та нар ямар сонин юм бэ? хүн аллаа гэсэн чинь Б гэдэг дүү нь аавынхаа хажууд зогсож байсан. Аавынхаа модыг аваад тэд нар явсан. Би цагдаад өгснийг мэдээгүй миний хөл гар хавдчихсан олон хүн хадланд аваад гарчихсан болохоор хадлангаа авахаар явсан. Манай эгч ингээд хөл гар нь хавдчихаад яваад байх юм төв орж эмнэлэгт үзүүлээч гээд байсан. Би өвчин намдаах эмтэй явсан тэрийгээ угаад яваад байсан. 7 хоногийн дараа сүлжээтэй газар очсон чинь ******* сумын цагдаа Анхтөмөр гэдэг цагдаа залгаад Э******* гэдэг хүн гомдол гаргасан байна гэсэн. Намайг бэртэл гэмтэл байгаа бол эмчид очиж үзүүл гэсэн. Би шинжээч эмчид үзүүлсэн эмч үзлэгээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж авсан гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э*******ы өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

3.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ун өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Э******* бид хоёр хадлангаа хадах гээд талбай дээрээ очсон. Э******* манай талбайгаас хадчихсан байсан. Э******* би очоод ирье гээд явсан. Би харж байсан чинь Э******* Э******* хоёр хоорондоо муудалцаж байсан. Би явж очоод юу болоод байгаа юм гэсэн Э******* хадлангаас чинь өгтөн болохоор жоохон хадчихсан гэж хэлсэн. Тэгээд учраа олчхоод Э******* бид хоёр байшин дээрээ очоод байж байсан араас ална гээд Э*******ы аваа 2 дүүтэй нь ирээд Э*******ыг нэг дүү нь барьж аваад аав нь модоо учиргүй Э*******ыг нүдсэн. Би болиоч гээд салгах гээд очсон намайг түлхэлж унагаачхаад элдэв бусаар хэлсэн. Тэгээд бид хоёрыг элдэв бусын муу муухай үгээр хэлж байгаад яваад өгсөн. Э*******ыг нүдэж байхад нь Э*******ын эгч хүргэн ах хоёр нь ирсэн. Юу болоод энэ хүний зодоцгоогоод байгаа юм бэ гээд би мэдэхгүй Э*******ыг зодсон гээд ирж зодож байгаа юм байхаа гэчхээд бид хадлан авах гэж очсон болохоор юм аа буулгасан. 7 хоногийн дараа багийн төвд очсон чинь цагдаагаас дуудаад ирж мэдүүлэг өг гэсэн. Очоод мэдүүлэг өгөөд манайх гомдолтой байна гэсэн. Манайх хадлангаа авах гээд 10 гаран хүн хөлслөөд хадлан дээрээ оччихсон байсан. Хадлагаа авах гээд төв орж эмнэлэгт үзүүлээгүй өвчин намдаах наалт эм тан хэрэглээд яваад байсан. Цагдаа дээр мэдүүлэг өгчхөөд шинжээч эмчид үзүүлсэн. Шинжээч эмч тог тасарчихсан байна дэвтэр дээр тэмдэглээд авъя гээд бичиж авсан. Тэгсэн Э*******ын бие учирсан гэмтэл байхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг,

4.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Б*******ийн өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр бид хоёр Э*******ын тракторыг аваад өвсөө хадчихаад аваачиж өгөх гээд явж байсан. Очсон Э*******ы дүү нь манай дүүг барьчихсан Э гэдэг хүн модоор манай дүүг зодож байсан. Би Э*******ыг явж үзүүлэхгүй юм уу гэсэн зүгээр байх хадлангаа авах гээд хүн хөлсөлсөн болохоор хадлангаа авна гээд хадлангаа авч 7 хоносон. Э*******ын нүд нь хөхөрчихсөн дал нь хөхөрчихсөн хөл нь хавчихсан байсан. Нөхөр бид хоёр өвсөө хадуулсан болохоор бухлын хийж өгч байсан. Би Э*******ыг үзүүлээч гэхэд зүгээрээ наалт наачихсан өвчин намдаах эм уусан гээд яваад байсан. Э*******ыг Э*******тай зодолдож байхыг хараагүй. Э*******ы аав Э Э*******ыг зодож байхыг харсан гэх мэдүүлэг,

5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Э*******ын өгсөн: Би үзлэг хийхдээ эхлээд тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэж авч байгаад дараа нь шивэлтээ хийлгэдэг. Тухайн үед Э******* ирж үзүүлээд далны гэмтэлтэй байна гэж хэлсэн. Үзэхэд нүдэнд харагдах гэмтэл тогтоогдоогүй учраас даланд дүгнэлт гаргаагүй. Дээр нь бид эмнэлгийн бичигтэй хүнд дүгнэлт гаргадаг Э******* нь эмнэлгийн бичиггүй ирсэн. Биеийн аль нэг хэсэгт цус хуралт, язралт байвал тухайн биеийн 1 хувийн хэмжээгээр гэж үздэг. Тэгэхээр Э*******ын нүдэнд үүссэн хөхрөлт 1 хувь хүрээгүй учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Цус хуралт гэдэг нь арьсны өнгөн дээр цус хурахыг хэлж байгаа. Энэ нь хэмжээгээрээ биеийн 1 хувиас дээш гарах юм бол хөнгөн гэж орж байгаа. Шарх гэдэг нь арьс болон мах өөхөн давхарга нь сэмрээд урагдчихсан байгааг хэлнэ гэх мэдүүлэг,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э*******ы өгсөн: Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед эхнэр Д, хадам дүү Б нарын хамт “*******ын бэлчир” гэх газар луу хадлан хадах гээд очсон. Тэгээд бид нар урьд өдөр нь хадсан талбайгаа дахин үргэлжлүүлэн хадах гээд пад трактороо асаахаар тракторын суудал дээр сууж байхад манай багийн малчин залуу болох Э******* нь бид 3 дээр мотоциклтой ирээд мэнд ус мэдсэнээ давраад байгаараа гэж хэлээд шууд намайг пад тракторын дугуйн дээгүүр дамнуулж боож, татаад чирж унагаагаад нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би босоод ирсэн чинь дахиад үргэлжлүүлэн хоёр хөлийн завсар цавь руу өшиглөөд бас миний нүүр ам толгой хэсэг рүү учиргүй цохиод байсан. Тэгээд хадам дүү салгах гэсэн чинь хойшоо бай пизда минь гэж хэлээд намайг бас л ирээд зодоод байсан. Би эхлээд ******* сумын эмнэлэгт үзүүлээд дараа нь Булган аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлээд бас Нэгдсэн эмнэлэгт үзүүлж томографикын зураг авхуулсан. Миний хамаг бие одоо хөндүүр болж өвдөөд байгаа. Бас толгой эргээд өвдөөд байна. Би одоо өвчин намдаах эм ууж байна. Би Э******* гэх хүнд гомдолтой байна. Э******* нь миний баруун болон зүүн чих рүү гараараа цохиод бас баруун чихийг мушгиж татаад байсан. Тухайн үед миний баруун, зүүн чихнээс цус гараад байсан... би эмчилгээ хийлгэсэн яг хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна ямар ч байсан ******* сумаас машиндаа бензин хийж хэд хэдэн удаа Булган аймгийн төв, Орхон аймгийн төв рүү явсан. Эм тариа мөнгөө баримтаар нэхэмжилнэ. Сэтгэл санаанд учирсан гэм хороо нэхэмжилнэ. Би цохиулж зодуулж байхдаа нэг удаа өшиглөсөн гэхдээ би хаана нь өшиглөснөө санахгүй байна. Манай эхнэр аавыг утсаар дуудсан. Ш.Э*******ыг нь намайг зодчихоод яваад өгсөн тэгэхэд аав машинтайгаа голын цаагуур яваад Ш.Э******* дээр очиж байгаа нь харагдсан би хоёр дүүг цуг явсныг мэдээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа над дээр манай аав хоёр дүүгийн хамт ирсэн. Би Ш.Э*******ыг цохисон зодсон талаар бол мэдэхгүй байна. Манай дүү нар Улаанбаатар хотод ажил хийдэг хүмүүс учир хүн зодоод байхгүй байх. Над дээр ирээд Ш.Э*******тай ярилцаж ойлголцох гээд очтол Ш.Э******* бид хоёр зодоон хийгээгүй гэж хэлсэн байсан. Ирэхэд би зодуулчихсан сууж байсан учир манай дүү Б цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 7-8, 10, 68, 115 дахь тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “... Гэмт хэрэг гарсны улмаас хохирогч Э.Э******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 45,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан. Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Э*******д зарцуулагдсан нийт 45,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71, 74 дэх тал/,

8. Гэрч У.Дгийн өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед нөхөр Э.Э*******, дүү Б нарын хамт *******ын бэлчир гэх газар луу хадлан хадах гээд очсон. Тэгээд бид нар урьд өдөр нь хадсан талбайгаа дахин үргэлжлүүлэн хадах гээд пад трактороо асаахаар тракторын суудал дээр манай нөхөр Э******* нь сууж байхад манай багийн малчин залуу болох Э******* нь бид 3 дээр мотоциклтой ирээд мэнд ус мэдсэнээ давраад байгаараа гэж хэлээд Э*******ыг шууд пад тракторын дугуйн дээгүүр дамнуулж боож, татаад чирж унагаагаад нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд босоод ирсэн чинь дахиад үргэлжлүүлэн хоёр хөлийн завсар цавь руу өшиглөөд бас нүүр ам, толгой хэсэг рүү учиргүй цохиод байсан. Э*******ы аав, ээж рүү нь утасдаад нэг харахад хувцсыг урж нүүр хэсэг нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

9. Гэрч Д.Оийн өгсөн: “... 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Э******* нь амбулаторийн мэс заслын кабинетаар тусламж үйлчилгээ авахаар зорьж ирсний дагуу түүний биеийн байдалд эмчийн үзлэг хийгээд зөвлөгөө өгсөн. Тухайн үед Э******* нь хадлангийн талбай дээр хүнд зодуулсан толгой дагзаар хатгаж өвлөнө, баруун цавь орчим, баруун гуя хөл рүү хөндүүрлэнэ гэсэн зовиуртай ирсэн. Бас толгой тус газраа гараар цохиулсан, баруун цавь, гуя руу өшиглүүлсэн гэсэн өгүүлэмжтэй ирсэн. Би Э*******аас асуумж аваад бүтэн биеийн бодит үзлэг хийсэн. Цаашид толгойн битүү гэмтэл, тархины доргилт, хүзүү их бие баруун хөл дэх зөвлөн эдийн өнгөц гэмтэл баруун талын цавь хуйхныхны засагддаг ташуу эвэрхий онош тавиад эмийн эмчилгээ болон шаардлагатай эмчилгээ зөвлөгөө өгөөд буцаасан... Би иргэн Э*******ы чихэнд үүссэн шархны хэмжээг харж ажиглах байдлаар нүдэн баримжаагаар хэмжиж ойролцоогоор 0.5 см гэж тодорхойлж үзлэгийн тэмдэглэлд дурдсан. Тухайн үед ямар нэгэн хэмжүүрийн багаж хэрэгсэл ашиглаагүй юм. Анхан шатны үзлэг хийхэд 2 чихэнд дэлбээний арьсны өнгөц давхарга урагдсан хэмжээ нь нүдэн баримжаагаар ойролцоо байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

10. Гэрч У.Бгийн өгсөн: “... Нэг залуу мотоциклтой ирээд мэнд ус мэдсэнээ давраад байгаараа гэж хэлээд Э******* ахыг пад тракторын дугуйн дээгүүр дамнуулж татаж, чирж унагаагаад хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Тэгснээ хоёр хөл рүү нь өшиглөөд авахаар нь би нөгөө залууг очиж салгах гэтэл чи хол бай чамд хамаагүй гэж хэлснээ Э******* ахыг дахин 2 удаа чих болон шанааны тус газарт гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

11. Гэрч Б.Шгийн өгсөн: “... Манай эхнэр Б******* бид хоёр дүү Э******* пад тракторын толгойг ачиж аваачиж өгөхөөр Э*******ын өвөлжөө рүү нь явж байсан. Тэгтэл тэдний өвөлжөө рүү ойртож байхад Э*******ын өвөлжөөний гадаа 3-4 хүн бөөгнөрөөд харагдаж байсан тэгэхэд нэг нь мод барьчихсан Э*******ыг цохиж харагдсан би жолоо барьж явсан учир сайн харж чадаагүй тэгээд гадаа нь очтол Э ах хоёр хүүхэдтэйгээ ирсэн байсан. Тэгээд бид хоёрыг очоод машинаас бууж амжаагүй байхад машиндаа суугаад хөдлөөд явж харагдсан. Тэгэхэд Э*******, У******* нар нь хадлангийн талбайгаас болж маргалдаад ирсэн гэж хадлангийн талбай дээр Э*******тай муудсан тэгэхэд аав нь хоёр дүү нь хойноос ирлээ гэж хэлсэн. Тэгээд дал руу Э модоор цохичихлоо гэж хэлж байсан өөр зүйл бол яриагүй. Э******* нэг талын хөл хавдчихлаа чинэрээд байна гэж машиныхаа эмийн сангаас эм авч ууж байсан. Мөн байсан гээд л хөлөө бариад байсан. Ил харагдах гэмтэл байгаагүй хөл нь чинэрээд байна гээд гутлаа тайлахад нь харахад шилбэ хэсэгтээ хавдсан харагдсан. Хэн тэрийг нь учруулсныг бол мэдэхгүй байна өөрөө болохоор Э*******д өшиглүүлсэн гэж байсан. Ер нь бол 500 метр зайтай явж байхад модоор цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

12. Гэрч Д.Ун өгсөн: “... Нөхөр Ш.Э******* бид хоёр хадлангаа хадах гээд гэрээсээ гараад явж байхад манай хадлангийн талбайгаас өвс хадсан байсан. Тэгээд манай нөхөр Э******* очиж уулзаад ирье гээд явсан би голын нөгөө эрэг дээр үлдсэн. Тэгээд тухайн хоёр маргалдаад байх шиг харагдсан тэгтэл Э*******ы эхнэр машинаа асаагаад цаашаа давхиад явсан нэг танихгүй залуу манай нөхрийг барьчихсан Э******* өшиглөж байгаа харагдсан тэгэхэд манай нөхөр гараараа түлхэж байгаа юм шиг харагдсан тэгэхээр нь би зодоод байгаа юм байна гэж бодоод очоод сайн уу гэж мэнд мэдээд та нар яагаад өвс хадчихлаа гэхэд Э******* өтгөн болохоор нь хадчихлаа гэж байсан.... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120- 121 дэх тал/,

13. Гэрч Л.Эы өгсөн: “... Би тухайн цаг хугацаанд хамт байгаагүй. Намайг гэртэй байж байхад 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10 билүү 11 цагийн орчимд манай бэр болох гэж байгаа Д залгаад Ш.Э******* нь Э.Э*******ы учир зүггүй нүдээд салахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн газар нь очих гээд явж байхад Ш.Э******* нь салаад өөрийн өвөлжөө рүүгээ явж байсан. Тэгэхээр нь би Э.Б, Э.Э гээд хоёр хүүхдийн хамт очсон. Учир нь ягаад ямар учраас хэрүүл маргаан хийгээд Э.Э*******ыг зодсон хэлэхээр очсон. Тэгээд би очоод хэлтэл миний үгийг хүлээж аваагүй дайраад бариад авсан тэгэхэд манай хүүхэд Э.Э бид хоёрыг салгасан. Би болон манай хүүхдүүд Ш.Э*******т гар хүрч цохисон зодсон асуудал байхгүй. Намайг очоод ямар учраас Э.Э*******ыг зодсон ягаад ингээд байдаг талаар хэлэхэд миний үгийг сонсохгүй дайраад бариад авсан тэгэхэд манай хүүхэд Э.Э нь дундуур орж салгасан. Би өөрөө нарийн зөөлөн мод газар тулж явж байсан би тэрүүгээр цохисон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

14. Гэрч Ш.Б*******ийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр бид хоёр дүү Э******* пад тракторын толгойг ачаад аваачиж өгөхөөр Э*******ын өвөлжөө рүү нь явж байсан. Э*******, эхнэр У******* нар нь гэрээсээ яриад бид хоёр одоо гарлаа та хоёр одоо гараараа гэж ярьсан. Тэгээд Э*******ын өвөлжөө рүү ойртож байхад Э*******ын өвөлжөөний гадаа хүмүүс бөөгнөрөөд мод барьсан цохилцож байгаа харагдсан. Тэгээд нөхөр бид хоёр очиж зогсоход нэг нь машиндаа суучихсан Э ах Б хоёр гадаа зогсож байгаад машиндаа суугаад хөдөлсөн машинд хэн байсныг нь бол хараагүй. Машинаасаа бууж очоод юу болсон талаар асуухад Э нь хоёр хүүхэдтэйгээ ирээд нэг нь барьж байгаад Э ах модоор цохисон гэж хэлсэн. Э******* нь манай хадлан руу орчхож тэрнээс болж маргасан гэж хэлж байсан өөр зүйл бол хэлээгүй. Ш.Э*******ын биед ил харагдах гэмтэл бол байгаагүй. Нөхөр бид хоёр падынх нь толгой буулгачхаад яваад өгсөн. Тэгээд маргааш нь иртэл Э******* баруун хөл нь хавдаж хөхөрсөн байдалтай наалт наасан өвчин намдаах уусан гэсэн. Мөн зүүн дал хэсэг нь хөхөрсөн наалт наасан байсан. Би Э ахыг Эн^баярыг модоор цохиж байхыг харсан хэдэн удаа цохисныг бол хараагүй цохилцож байгаа л харагдсан яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй. Цаана Э*******тай юу болсныг ч нөхөр бид хоёр мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

15. Гэрч Э.Бийн өгсөн: “... Э******* ахын эхнэр аав руу залгаад Э******* гэж хүн ирээд Э*******ыг зодоод байна гэж ярьсан. Тэгээд аав Э дүү Э гурав араас нь очих гээд явж байсан юм. Тэгээд бид нар даваа давтал Э******* ах өвөлжөө рүүгээ явж байхаар нь араас нь очоод манай аав юунаас болоод ямар учиртай зодоон хийж байгаа юм ба очоод учир зүйгээ олъё гэж байсан тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авахаар дүү бид хоёр очоод дундуур нь орж салгасан. Тэгээд эвээр учир зүйгээ олъё яасан гэхэд Э******* ах бид хоёр учраа олоод гар бариад салсан зодоон болоогүй маргалдсан гэж хэлсэн. Тэгээд дараа дахин ийм явдал гаргахгүй байх талаар ярилцаад байж байхад Э******* ах портер дээрээ сав суулга гэрийн эд хогшил байсныг Э бид хоёр хамт буулгалцаад тэгээд хөдлөөд явж байхад Ш ах, Б******* эгч хоёр машинтайгаа ирж байсан юм. Тэгээд бид нар Э******* ах дээр очтол явж чадахгүй болтол нь зодсон байсан тэгэхээр нь сумын цадаад дуудлага өгсөн чинь Хутаг-Өндрийн эмнэлэгт үзүүлээд мэдүүлгээ өгөөрэй гэж хэлсэн учир би эмнэлэг авч явсан. Тухайн цаг хугацаанд ямар нэг зодоон болоогүй. Ш.Э******* ах аавтай зууралдаад маргалдсан. Манай аав хөл нь хавагнаад таяг /гишүү/ тулсан байсан. Тэгээд тэрнээс нь бариад авахаар нь унаж магадгүй гээд дүү бид хоёр буугаад аавыг түшиж хоёр тийш нь салгасан. Манай аав тэр таягаараа цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-132 дахь тал/,

16. Гэрч Э.Эын  өгсөн: “.. Тэгээд бид нар даваа давтал Э******* ах өвөлжөө рүүгээ явж байхаар нь араас нь очоод манай аав юунаас болоод ямар учиртай зодоон хийж байгаа юм бэ очоод учир зүйгээ олъё гэж байсан тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авахаар ах бид хоёр очоод дундуур нь орж салгасан. Тэгээд бид нар Э******* ах дээр очтол явж чадахгүй болтол нь зодсон байсан тэгэхээр нь ах Б сумын цагдаад дуудлага өгсөн чинь Хутаг-Өндрийн эмнэлэгт үзүүлээд мэдүүлгээ өгөөрэй гэж хэлсэн учир Б ах эмнэлэг авч явсан. Тийм зүйл ерөөсөө болоогүй манай аавтай маргалдаад аавын барьж явсан таягаас зуураад байхаар нь ах бид очоод унаж магадгүй гээд аавыг түшиж хоёр тийш нь салгасан. Манай аав тэр таягаараа цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-137 дахь тал/,

17. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр 13-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн “... Шинжлүүлэгч Э.Э*******ы биед баруун чихний гадна дэлбэнд шарх, баруун шанаа, баруун хөлийн гуяны ар зулгаралт, дагзны зүүнд овойж хавдсан баруун эгэмний дээр, хүзүүний баруун дээр, зүүн далны доод хэсэгт, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн байх боломжтой. үйлчлэлээр үүсгэгдсэн. Тухайн хэрэг болсон цаг хугацаан болох 2024/09/06 өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Магадлуулагч Э.Э*******ы баруун чихний шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. баруун шанаа, баруун хөлийн гуяны ар зулгаралт, дагзны зүүнд овойж хавдсан, баруун эгэмний дээр, хүзүүний баруун дээр, зүүн далны доод хэсэгт, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

18. Шинжээч эмч Б.Э*******ын өгсөн: “... Би магадлуулагч Э.Э******* нь аймгийн төвд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой ирж үзлэг шинжилгээ хийлгэсэн ингэхдээ анхан шатны тусламж авсан байдалтай байсан. Би магадлуулагч Э.Э*******ы биед үзлэг хийхдээ шарх болон цус хуралтууд дээр шугам тавьж хэмжилт хийсэн байгаа. Харин Би сумын эрүүл мэндийн төвийн эмчийг хэрхэн яаж үзсэнийг бол мэдэхгүй байна. Э.Э*******ы чихний язарсан шарх хэсэгт хэмжилт хийхэд шинэ гэмтэл байсан тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/,

19. Хохирогч Э.Э*******ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлд тооцсон тухай маягт  /хавтаст хэргийн 75 дахь тал/,

20. Яллагдагч Ш.Э*******ын өгсөн: “... 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр 11 цагийн орчимд би өөрийнхөө өвөлжөөн дээр хадлан хадах гээд мотоциклтой очсон. Тэгэхэд манай өвөлжөөн дээр Э******* эхнэртэйгээ бас 1 танихгүй залуутай хамт ирсэн манай хадлан хийдэг талбайг хадаж байсан юм. Тэгээд би манай хадлан хийдэг газар ягаад хадаж байгаа юм бэ гэж хэлээд тэрнээс болоод маргалдаад тэгээд би Э*******ыг пад трактороос нь татаж буулгаад зүүн гуя руу нь 1 удаа өшиглөсөн тэгэхэд танихгүй залуу гүйж ирээд намайг тэврээд авсан тэгэхэд Э******* намайг мөн өшиглөсөн тэгээд би баруун чихнээс нь барьж байгаад цааш нь түлхчихсэн тэгэхэд чих нь шалбарсан цус гарсан ийм л зүйл болсон. Э******* бид хоёр тэгээд тэндээ учраа олоод Э******* өтгөн болохоор хадчихлаа гэсэн дараа ингэж болохгүй шүү гэж хэлээд бид хоёр гар бариад салсан”. Би чих рүү нь бол цохиогүй чихийг бол мушгисан асуудал бол байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Ш.Э******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг *******ын бэлчир гэх газарт Э.Э*******тай хадлангийн талбайд өвс хадсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож баруун чихний гадна дэлбэнд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт  тогтоогдсон байна. 

Хохирогч Э.Э******* нь Ш.Э******* нь зодож гэмтэл учруулсан гэж эх сурвалжаа заан мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь давхар гэрч У.Д, У.Б, шинжээч эмч Б.Э******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Э*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан  нь тогтоогдсон бөгөөд хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.Э*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

 

Ш.Э*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Ш.Э******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.Э*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Ш.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын талаар:

Хохирогч Э.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол учирсан зардлыг нэхэмжлэхгүй,мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ болон бензений зардалд гаргасан 789,777 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас түлшинд зарцуулсан 55.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хасаж 734.777 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэсний нотлох баримтын шаардлага хангасан 539,248 /таван зуун гучин есөн м******* хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э*******д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А-92 бензин 60,329 төгрөг, мөн өдрийн түлш 135.200 төгрөг нийт 195.529 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Учир нь нэг өдөр нэг цаг хугацаанд бензин, түлш авсан бөгөөд хохирогч үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э******* нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж  мэдүүлсэн тул шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдъя.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Э******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 м*******н төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатаас: Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Ш.Э*******т торгуулийн ялын доод хэмжээг хэрэглэж өгөөч. Өөрөөр хэлбэл 450,000 төгрөгөөр торгож өгнө үү..Хохирогчийн хууль бус үйлдлийг хуульд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд заасан байдаг учраас дээрх нөхцөл байдлуудыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс ял хариуцлагын хэмжээг багасгаж доод хэмжээгээр шийдвэр гаргаж өгөөч гэсэн байр суурьтай байна гэх саналыг,

Шүүгдэгч Ш.Э******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 27-32, 77, 79-82 дугаар талд авагдсан Булган аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.Э******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э*******ыг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран м*******н/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Ш.Э*******аас 539,248 /таван зуун гучин есөн м******* хоёр зуун дөчин найм/ төгрөгийг хохирогч Булган аймгийн ******* сум, ******* 3 дугаар багт оршин суух, Иөншөөбү овогт Эы Э*******д /РД:ГН86041634/-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.Э*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ