Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 66

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******ад холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Р.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр орой иргэн Т.*******тай маргалдаж бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.******* хэрэг бүртгэлтийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ... “2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ардчилсан намын 27 жилийн ой болоод уг ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болсон. Өдөр 14 цагийн үед хоолонд орсон. Тэгэхэд ******* бид хоёр 0.5 литрийн 2, 2 лааз пиво авч уусан. Би бол авсан пивоныхоо  нэгийг нь л уусан байсан. Тэгээд би гэртээ хэсэг амарч байгаад байж байгаад 20 цаг өнгөрөөгөөд заал руу яваад очсон. Намайг зааланд очиход ******* гэж өмнө нь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст  ажиллаж байсан залуу сууж байсан. Тэгээд *******ыг тэр зааланд сууж байхыг хараад энэ бүгд бодогдоод уур хүрээд явчихсан. Очоод би хажууд нь зогсож байгаад *******т чи төрийн албаныхаа ажлыг хийгээд томроод сууж байхгүй яасан юм. Ядуучуудын эгнээнд яах гэж ирсэн юм. Чи ингэж ирээд суух байсан юм уу гэх зэргээр хэлсэн. Өмнөөс хуцаад бай пизда ална шүү гээд л байсан. Тэгэхээр нь би гаръя гэж хэлсэн. Тэгсэн чинь гараагүй хэсэг сууж маргалдаж байгаад ******* нь гаръя гэж хэлсэн. Тэгээд гадаа үүдэнд очоод бид хоёр заамдалцаад авсан. Тэгж байгаад би нүүрэн тус газар нь нэг цохьчихсон. Тэгсэн чинь намайг дэгээдэж унагаасан. Унгаачихаад дээрээс хэд хэдэн удаа цохиод авсан. Цээж болон чамархай хавьд хөндүүр байсан. Тэгтэл ******* ирээд салгаад авсан. Би тэр хүнээс уучлалт хүсэж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” “*******ын нэхэмжилж байсан зүйлийг өгч хохиролгүй болгож хохирлыг барагдуулсан. Одоо бид хоёр эвлэрч эвлэрийн гэрээ байгуулж ямар нэгэн гомдол санал хүсэлтгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Р.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ...””гэв.

Хохирогч Т.******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ардчилсан намын 27 жилийн ойн баяр болоод ******* сумын ... дугаар сургуулийн зааланд гар бөмбөгийн тэмжээн болсон. Уг тэмцээн дээр би тэмцээн үзээд сууж  байтал 22 цагийн үед ******* гэж зүс таних, нэр мэдэх хүн согтуу ирж өдөж хоргоож эхэлсэн. Чиний том дарга байсан чинь яасан пизда гөлөг гэх мэтээр хэлээд байсан.Тэгээд олон хүн байсан учраас би түрүүлээд гарсан. Тэгээд би сургуулиас гараад арваад алхам явсан байх тэгэхэд араас янз бүрийн юм нөгөө зааланд байхад ярьсан зүйлээ давтаад яриад байсан. Мөн тархинд чинь 5 мм тугалга зооно гэх зүйл хэлсэн. Тэгэхээр нь би уг үгэнд эгдүүцээд чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд эргээд дөнгөж хартал миний хамар луу шууд гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би *******ын хоёр гарнаас нь барьж аваад дарж унагасан. Тэгсэн чинь тэнд байсан ******* гэж хүн намайг татаж босгосон. Тухайн үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Миний хамарны яс цөмөрсөн байсан. Үүнээс болж гадна талдаа маш их хавдар хөхрөлт үүссэн. Тухайн цохилтоос болж тархи хөдөлсөн байсан. Сүүлд нь би бариачаар бариулсан. ******* өдрөөс хойш л халамцуухан яваад байгаа харагдсан. Би бол ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би дахин мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Тийм хууль бус зүйл хийгээгүйд минь өс санасан муухайгаар хүнд зодуулсандаа гомдолтой байна” “Бид хоёр хоорондоо эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсан тул гомдол санал хүсэлт, нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09, 10 дугаар хуудас/

Гэрч  Г.******* мэдүүлэхдээ... “2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ардчилсан намын ойн баяр болоод гар бөмбөгийн тэмцээн нь ******* сумын 5 дугаар сургуулийн спорт зааланд болсон. Тэгээд завсарлагааны үеэр ******* зочид буудалд багаараа хоолонд орсон. Тэнд би 2-3 лааз пиво уусан. Тэгээд тэмцээн үзэж байгаад эргээд гадаа гарсан чинь гадаа *******, ******* муудалцаад барилцаад зогсож байсан. Тэгээд би очоод хоёуланг нь салгасан. Намайг яг гарч очиход ******* газар уначихсан дээшээ хараад *******аас зуурчихсан дээр нь ******* бөхийгөөд дарчихсан байдалтай байсан. ******* тэр үед зүгээр байсан. Согтуу гэх юм ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.21 №199 дугаар дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/

1. Т.*******ын биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн дээд, доод баруун доод зовхины цус хуралт, хамрын нурууны зугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 13 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Р.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 28 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.05.29-ний өдрийн №23 дугаар “Эрүүгийн хэргээс хохирогч Т.*******т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 36 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Р.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр орой иргэн Т.*******тай маргалдаж бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч Р.*******ын... “Тэгээд гадаа үүдэнд очоод бид хоёр заамдалцаад авсан. Тэгж байгаад би нүүрэн тус газар нь нэг цохьчихсон. Тэгсэн чинь намайг дэгээдэж унагаасан. Унгаачихаад дээрээс хэд хэдэн удаа цохиод авсан. Цээж болон чамархай хавьд хөндүүр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч Т.*******ын... “Тэгэхээр нь би уг үгэнд эгдүүцээд чи ер нь яах гээд байгаа юм бэ гээд эргээд дөнгөж хартал миний хамар луу шууд гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би *******ын хоёр гарнаас нь барьж аваад дарж унагасан. Тэгсэн чинь тэнд байсан ******* гэж хүн намайг татаж босгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, гэрч Г.*******ийн... “Тэгээд тэмцээн үзэж байгаад эргээд гадаа гарсан чинь гадаа *******, ******* муудалцаад барилцаад зогсож байсан. Тэгээд би очоод хоёуланг нь салгасан. Намайг яг гарч очиход ******* газар уначихсан дээшээ хараад *******аас зуурчихсан дээр нь ******* бөхийгөөд дарчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/ болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.21 №199 дугаар дүгнэлт: Т.*******ын биед хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн дээд, доод баруун доод зовхины цус хуралт, хамрын нурууны зугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. /хх-ийн 13 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Р.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.. 

Шүүгдэгч Р.*******ад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Р.*******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 25 дугаар хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Р.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд Т.*******ын “Бид хоёр хоорондоо эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсан тул гомдол санал хүсэлт, нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэл шалгах хуудсаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ