| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралд*******ы танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралд*******д:
шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
иргэний нэхэмжлэгч Л.Г*******, Д.Н*******,
шүүгдэгч Д.О******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О*******д холбогдох эрүүгийн 2315000450234 дугаартай, 163/2025/0022/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Д*******гийн О*******, Булган аймгийн ******* суманд 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Х******* 6 дугаар баг тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 40 настай, эмэгтэй, РД:*******
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О******* нь Х******* банкны Булган салбарын харьяа ******* тооцооны төвийн теллер, ахлах теллер зэрэг албан тушаалд ажиллаж байх хугац*******даа албан тушаалын байдлаа ашиглан тус сумын иргэн С.Цэийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн дугаарын данс нээж 2019 оны 10 дугаар сарын 18-наас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугац*******д нийт 74 удаагийн гүйлгээгээр 511,368,800 төгрөгийг, мөн иргэн Д.Дийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн 5275291158 дугаарын данс нээж 2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугац*******д нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,760,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 79 удаагийн гүйлгээгээр 630,128,800 төгрөгийг гарган авч хувьдаа авч завшсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2315000450234 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллаг*******ы шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралд*******аар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.О******* нь Х******* банкны Булган салбарын харьяа ******* тооцооны төвийн теллер, ахлах теллерийн албан тушаалд ажиллаж байх хугац*******даа албан тушаалын байдлаа ашиглан тус сумын иргэн Х******* банкны харилцагч С.Цэийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн дугаарын данс нээж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугац*******д нийт 74 удаагийн гүйлгээгээр 511,368,800 төгрөгийг, мөн Х******* банкны харилцагч иргэн Д.Дийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн 5275291158 дугаарын данс нээж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугац*******д нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,760,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 79 удаагийн гүйлгээгээр 630,128,800 төгрөгийг шилжүүлэн хувьдаа авч завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллаг*******д өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.Гантулгын өгсөн: Анх хэрэг 2022 онд илэрсэн байдаг. Хэргийн илрүүлээгүй байсан бол цаашаа хэд ч хүрэх байсан юм тааварлашгүй байгаа. 2022 оны 12 дугаар сард 630,000,000 төгрөг дээр илрүүлээд бодит хохирол 223,000,000 төгрөг дээр зогсоосон байгаа. Үүнээс хойш салбарын зүгээс хуулийн зөвлөхтэй хамтарч ажиллаад аль болох ажилтнаа бодоод хохирол төлбөрөө төлүүлэх хэргийн гайгүй шийдчихье гэдэг талаас нь ажилласан байгаа. Ажилдаа зарцуулах цаг заваа энэ хэрэгт нэлээдгүй зарцуулсан. ******* сум руу өглөө яваад орой ирж нэлээдгүй зарцуулсан. Бидний зүгээс шүүгдэгч Д.О*******ийг харж үзээгүй биш нэлээн үзсэн. Ийм байхад шүүгдэгч Д.О*******ийн зүгээс сэтгэл зүрх гаргахгүй байгаад гомдолтой байна гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Н*******гийн өгсөн: Таны хадам аав ээж хоёр чинь ирж уулзаж байсан. 1000 г******* малтай төлж барагдуулна гэж хэлж байсан. Тэгсэн та өнөөдөр шүүх дээр байшингаа зараад төлнө гэж яриад төөрөгдүүлээд байна. Яагаад төлөхгүй яваад байгаа юм бэ? Цагдаагийн байгууллагад төлнө гээд баталгаа өгчхөөд төлөхгүй яваад байгаа юм бэ? Бид нэлээн хүлээцтэй хандсан. Та төлөх сонирхолтой байсан бол байшингаа өгье байшинг м*******ь битүүмжлээд өгөөч гээд санаачлаг гаргасан зүйл байна уу? Төлбөрөө хэрхэн яаж барагдуулахаар байна гэх мэдүүлэг
4. Мөрдөн шалгах ажиллаг*******д хохирогч Д.Дийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байх тэр багцаа Булган аймгийн доод Х******* банкны салбар дээр гар утсандаа мэдээлэл суулгах гэж өөрийн биеэр очсон. Тэгсэн банкны ажилтан надад та интернэт банк эзэмшдэг үү гэж асуусан юм. Тэгэхээр нь би тийм юм байхгүй гэж хариулсан тэгсэн танд хадгаламжийн дансанд тань интернэт банк байна та гар утасны дугаар мэдэж байна уу гэсэн. Тэгээд танд ийм дугаар байна гэж хэлээд та хадгаламжаас 08 дугаар сард банкаар орсон уу та энэ дугаар руу холбогдох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд тэр дугаар руу залгахад иргэн Д.О******* гэх хүн байсан. Тэгээд би О*******тэй утсаар ярихад уучлаарай би өөр хүнтэй андуурсан байна өөр Д.Д гэх хүний хадгаламжтай андуураад хийсэн байна гэж хэлэхээр нь чи сум орон нутгийн хүн байж юу гэж андуурах юм гэж хэлээд салгасан... Миний хадгаламжийн 5275232691 тоот данснаас нийт 60,760,000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллаг*******д хохирогч С.Цэийн өгсөн: “... Х******* банкин дээр ирсэн шалгалтынхан таны хадгаламж руу ахлах теллер О******* таны зөвшөөрөлгүй нэвтэрч мөнгө ашигласан байна та энэ талаар мэдсэн үү гэж л асуусан. Өөр юм бол хэлээгүй. Хэдэн төгрөг яаж авсан талаар ч хэлээгүй... Би тийм зүйл /интернэт банк/ ашигладаггүй. Өөрийн биеэр л банкин дээр очиж үйлчлүүлдэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
6. Иргэний нэхэмжлэгч Ш.Жын өгсөн: “... Д.О******* нь Х******* банкны Булган салбарын ******* сумын тооцооны төвд 2016 оны 01 сарын 16-ны өдрөөс теллерээр ажилд орж байсан. 2017 оны 02 сарын 07-ноос ахлах теллерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Анх 2019 оны 10 сараас ашиглангийн үйлдлийн сэдлээ эхэлсэн байна. П.Цэ, Д.Д гэсэн хүмүүсийн хугацаатай хадгаламжаас хадгаламж барьцаалсан зээл авч ашигласан байсан. Энэ үйлдэл нь 2019 оны 10 сараас эхлээд 2022 оны 12 сарын 11-ны өдрийг дуустал 79 удаагийн үйлдлээр 630,128,800 төгрөгийн ашиглангийн үйлдэл хийж хохирол учруулсан. Үүнээс манай банкны харилцагч Д.Дид 5 удаагийн үйлдлээр 118,760,000 төгрөг, П.Цэид 74 удаагийн үйлдлээр 511,368,800 төгрөгийн зээл авч ашигласан байна. Үүнээс бодит хохирол нь 226,013,970 төгрөг ба Дид төлөх төлбөр 61,324,628 төгрөг, П.Цэид төлөх төлбөр нь 164,689,342 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй хохирол учруулсан байсан. Энэ үйлдлийг нь 2022 оны 12 сарын 19-ний өдөр харилцагчийн гомдлоор илрүүлж Булган салбараас шалгалт явуулж илрүүлж Цагдаагийн байгууллагад хандсан. Харилцагч нарт учруулсан бодит хохирол болох 226,013,970 төгрөгийн хохирлыг аудитын шалгалтаар илрүүлж ашиглан үйлдсэн Д.О******* авлага үүсгэн хохирогч нарыг хохиролгүй болгох хугац*******д 53,694 төгрөг төлөгдсөн байсан эцсийн авлагыг 225,960,276,43 төгрөгөөр бүртгэл үүсгэсэн. Харилцагч П.Цэ, Д.Д нарт учруулсан хохирлыг Х******* банкны Булган салбараас ашиглан үйлдэгч Д.О*******ийн нэр дээр авлага үүсгэн П.Цэ, Д.Д нарт үүссэн хохирлын үлдэгдэл болох 225,960,276,43 төгрөгийг 2022 оны 12 сарын 28-ны өдөр Х******* банкны Булган салбарын эрсдэлийн сангаас төлж тухайн харилцагч нарыг хохиролгүй болгосон. Одоо харилцагч П.Цэ Д.Д нарт ямар нэг хохирол байхгүй. Анх 226,130,970 төгрөгийн хохирол учирсан байсан үүнээс хохирлын үлдэгдэл болох 225,960,276,43 төгрөгийг Х******* банк авлагаар бүртгэн харилцагч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. 225,960,276,43 төгрөгөөс Д.О******* 2023 оны 01 сарын 05-ны өдөр 11,500,000 төгрөг, мөн өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 26-ны өдөр 19,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 19-ний өдөр 4,500,000 төгрөг, 2024 оны 09 сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг төлж нийтдээ одоогийн байдлаар 79,500,000 төгрөг төлж барагдуулсан. 2024 оны 11 сарын байдлаар 146,460,276 төгрөг үлдэгдэлтэй байна. Х******* банкны Булган салбар өнөөдрийн байдлаар 146,460,276,43 төгрөгийн хохиролтой байна. Цаашид энэ төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
7. Иргэний хариуцагч Г.Мгийн өгсөн: “...Булган аймгийн ******* сумын Х******* банкны теллер Д.О******* нь 2022 оны 12 дугаар сард байх бусдын хадгаламжаас 2019 оноос 2022 он хүртэл харилцагч интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлэх үед нууц үгийг мэдэж авах ОСН системд харилцагчийн утасны дугаарыг өөрийн хүүхдийн болон өөр харилцагчийн утасны дугаараар солих байдлаар хадгаламж барьцаалсан зээл авч нийт 79 удаагийн үйлдлээр 630,100,000 төгрөг авсан байна гэсэн. Тэгээд манай төвөөс захирал Н.Баярбат төв Х******* банкнаас дотоод аудитын ажилтан нар очсон байсан... Миний мэдэхийн 79 удаагийн үйлдлээр 630,128,000 төгрөг байсан юм. Тэгээд төлөлтөө хийгээд нийт 226,013,970 төгрөгөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11,500,000 төгрөг, 01 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 19,000,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 72,500,000 төгрөг хийсэн одоо манай байгууллагад 153,046,276 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байна... ОСН нь харилцагч нь ямар нэгэн интернэт банк болон гар утасны код солих ч юм уу ийм үйлдлийн систем байгаа юм. Үндсэндээ манай Х******* банкны товчилсон нэр...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49, 71-72 дахь тал/,
8. Гэрч Д.Хиын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр харилцагч Д.Д манай төв тоо-ооны “” төвд орж ирсэн. Тэгээд орлогын гүйлгээ хийлгэх явцдаа өөрийн дансны үлдэгдлийг шалгуулах гэсэн тэгээд надад нэг л данс байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үед та интернэт банк ашигладаг уу гэж асуусан боловч үгүй би тийм зүйл мэдэхгүй гээд байсан юм. Тухайн үед харилцагчийн нэр дээр хоёр данс байсан нэг нь интернэт банкаар нээсэн байсан гэж ойлгож болно. Тэр хадгаламжаас өндөр хэмжээний хадгаламж барьцаалсан зээл авсан байсан болохоор би удаа дараа асуусан боловч надад тийм зүйл байхгүй гэж иргэн харилцагч Д.Д хэлсэн. Тэгээд би ойлголцохгүй байхаар нь борлуулалтын үйлчилгээний ахлах ажилтан Д.Дашдулам гэх хүнд хэлсэн. Тэгээд мэдээллийн түвшинд шалгаж үзсэн. Тэгсэн насанд хүрээгүй хүүхдийн утасны дугаар гарч ирсэн. Тэгээд цааш нь хөөж явсаар байгаад ******* сумын Х******* банкны ахлах теллер хийдэг Д.О******* байж таараад утсаар залгаж асуухад манай суманд хоёр Д гэх хүн байдаг би андуурсан байна шалгаж үзээд буцаад холбогдъё гээд утсаа салгасан тэгээд бид хэд төв тооцооны төвийн хяналтын мэргэжилтэн Г.Г******* гэх хүнийг дуудаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
9. Х******* банкны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн КВ/51/04/37 дугаартай дотоод аудитын дүгнэлт, Д.О*******ээс авлага үүсгэж, хохирол төлсөн тухай дотоод дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 88-93, 205-210 дахь тал/,
10. Х******* банкны 2024 оны 10 сарын 02-ны №510 дугаартай албан бичигт “хохирогч Д.Д, С.Цэ нарын хохирыг 2022 оны 12 сарын 28-ны өдөр бүрэн барагдуулсан тухай” хавсралт баримт /1 дүгээр хавтаст хэргийн 212-235 дахь тал/,
11. Х******* банкны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хавсралт, Х******* банкны захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаартай Д.О*******ийг “******* тооцооны төвийн теллер”-р ажилд томилсон тушаал, 2023 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал, сахилгын шийтгэл хүлээлгэж байсан тухай тушаалын хуулбарууд, /1 дүгээр хавтаст хэргийн 147-150 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх тал/,
14. Яллагдагч Д.О*******ийн өгсөн: “... Би прокурорын тогтоолыг сая уншлаа тогтоол дээрээ байгаа үлдэгдэл 153,046,276 төгрөг 2023 оны байдлаар төлбөр барагдуулсан дүн байх шиг байна. Би 2024 оны 06 сард 4,500,000 төгрөг, 2024 оны 09 сард 2,500,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг хийсэн. Үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж банкыг хохиролгүй болгоно. Би гаргасан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ 79,500,000 төгрөг төлсөн байсан. Үүнээс хойш 2024 оны 11 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг хийсэн байгаа нийлээд 80,500,000 төгрөг хохирлын мөнгө төлсөн байна. Одоо баримтыг өгнө. Би гэр бүлийн хамт Булган аймгийн ******* сумын 6-р баг Х******* Бурд 2-224 тоотод амьдардаг хуучин байсан байшингаа дүнзэн байшингаа нураагаад палк болгож зүсүүлээд 2021 онд хуучин байшингийн модоо ашиглаж шинээр бариад гадуур нь сайтинг хийсэн том хашаатай дотроо худаг, гражтай. Надад олон найз нөхөд байдаггүй сумын төвд сувилагч Д.Цэ гэх ганцхан найз байдаг. Би өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тийм болохоор одоогийн байдлаар 80,500,000 төгрөгийг өөрийн боломжоороо төлсөн байгаа. Үлдэгдэг мөнгийг боломжоороо төлөх болно. Булган аймгийн ******* сумын 6-р баг Х******* Бүрд 2-224 тоотод байдаг өөрийнхөө амьдардаг байшин хашааг зарж хохирлыг барагдуулах бодолтой байгаа. Би нөхөртэйгөө ярилцаж байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Д.О******* нь Х******* банкны Булган салбарын харьяа ******* тооцооны төвийн теллер, ахлах теллерийн албан тушаалд ажиллаж байх хугац*******даа албан тушаалын байдлаа ашиглан тус сумын иргэн Х******* банкны харилцагч С.Цэийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн дугаарын данс нээж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугац*******д нийт 74 удаагийн гүйлгээгээр 511,368,800 төгрөгийг, мөн Х******* банкны харилцагч иргэн Д.Дийн нэр дээр хадгаламж барьцаалсан зээлийн 5275291158 дугаарын данс нээж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугац*******д нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,760,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 79 удаагийн гүйлгээгээр 630,128,800 төгрөгийг шилжүүлэн хувьдаа авч завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О******* нь албан тушаалын байдлаа ашиглан хохирогч Д.Д, С.Цэ нарын хадгаламжийн дансанд интернэт банк ашиглан нууц үгээр нь, мөн хохирогчийн утасны дугаарыг өөрийн охины утасны дугаараар сольж бүртгэх аргаар тус тус нэвтэрч их хэмжээний хохирол учруулж хувийн хэрэгцээндээ зарцуулжээ.
Мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад хохирогч Д.Д, С.Цэ нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэл шалтг*******ыг эх сурвалжтайгаар зааж мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан иргэний нэхэмжлэгч Ш.Ж, гэрч Д.Хи нарын мэдүүлэг, хохирогч Д.Д, С.Цэ нарын Х******* банкны дансны хуулгууд, Х******* банкны дотоод аудитын тайлан зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, тэдний мэдүүлгийг няц******* үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон байна.
Х******* банкны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хавсралт, Х******* банкны захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаартай Д.О*******ийг “******* тооцооны төвийн теллер”-р ажилд томилсон тушаал, 2023 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал, сахилгын шийтгэл хүлээлгэж байсан тухай тушаалын хуулбарууд зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч Д.О******* нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугац*******д Х******* банкны “******* тооцооны төв”-д ажилладаг байсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Д.О*******ийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,
Мөн учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтанд заасан их хэмжээний хохиролд хамаарахаар байх тул их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж тус тус үзнэ.
Шүүгдэгч Д.О******* нь албан тушаалын байдлаа ашиглаж, Х******* банкны харилцагчдын данс руу өөрийн өмчийн адил нэвтэрч их хэмжээний хохирол учруулж
бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох мөнгийг завшсан идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.О******* нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөлд хамаарахгүй тул түүний гаргасан хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд*******д оролцуулсан болохыг дурдъя.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О******* нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэе.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.О*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас Х******* банкинд 226.013.970 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч болох иргэний нэхэмжлэгч Л.Г*******, Д.Н******* нар нь шүүгдэгч Д.О******* нь мөрдөн байцаалтын шатанд 80.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 145.460.276.43 төгрөгийг нэхэмжлэх талаараа илэрхийлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж хэмжээг тогтооно” гэсний дагуу шүүгдэгч Д.О*******ээс 145,460,276,43 төгрөгийг гаргуулж Х******* банкны хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Л.Г*******, Д.Н******* нарт олгохоор шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Цэ, Д.Д нарт учирсан хохирлыг Х******* банк төлж барагдуулсан болохыг тэмдэглэе.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.О******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 34-137 дахь талуудад иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, лавлагаа, Д.О*******ийн х******* банкны дансны хуулга, авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О******* нь Булган аймгийн ******* сумын Х******* 6 дугаар баг тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, өмнө ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.О*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргасан.
Шүүгдэгч Д.О******* нь тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгч Д.О*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, үргэлжилсэн 79 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Гэмт хэрэг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төгссөн байна.
1 дүгээр хавтаст хэргийн 226 хуудсанд шүүгдэгч Д.О******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирлоо бүрэн барагдуулна гэж бичгээр баталгаа гаргасан боловч хохирол төлбөрийг төлөөгүй болохыг тэмдэглэе.
Энэ хэрэгт шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д*******гийн О*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтанд зааснаар шүүгдэгч Д.О*******ийг 3 / гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.О*******ээс 145,460,276,43 /нэг зуун дөчин таван сая дөрвөн зуун ж******* мянга хоёр зуун далан зург******* төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, Х******* банкны хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Л.Г*******, Д.Н******* нарт олгосугай.
6.Шүүгдэгч Д.О*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалах болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ