Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2021/01113

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2021/01113

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.М-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны дугаар сарын 28ы өдөр 155/2021/00786/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Э.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ж миний бие Э.Мтай 2020 оны 07 сард танилцаж үерхсэн. Үерхэх хугацаандаа жирэмсэн болж, хүү Цийг тээж 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн. Бидний хувьд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй болно. Хүүгээ тээх жирэмсний хугацаанд Манлажавыг 5 жилийн өмнө өөр эмэгтэйтэй үерхэж хүүхэдтэй байсныг мэдээгүй, дээрх асуудлаас болоод бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Манлажав нь салснаас хойш эд хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Үүнд жирэмсний болон төрөх хүртэлх хугацаа орно.

Одоогоор миний хүү Ц нь эрүүл саруул өсч бойжиж байгаа. Иймд эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.М миний бие нь А.Жтай 2020 оны 7 сард танилцаж, үерхсэн. Үерхэж байх хугацаанд дундаасаа хүүхэдтэй болсон ч өмнөх амьдралын асуудлаар цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Хүүхэд маань 2021.05.04-нд төрсөн. Хүүхдээ биш гэсэн маргаан байхгүй тул хүүхдээ гэж хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг одоогоор өгөх боломжгүй. Цалингийн зээл, хэрэглээний зээл гэх мэт зээлтэй учраас. Цаашдаа эвлэрээд хамт амьдрах хүсэлтэй байна. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Э.Мд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Э.М нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж байх хугацаанд нэхэмжлэгч А.Ж нь жирэмсэлж, тэдний дундаас хүү Ж.Ц төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Өөлд Жавзандуламын Цийний бүртгэлийн 6701000430 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүү Ж.Ц нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоор нотлогдлоо.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч А.Ж нь хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Иймд 2021 оны 05 дугаар сарын 04ий өдөр төрсөн Өөлд Жавзандуламын Ц 0-ийн төрсөн эцэг Э.М мөн болохыг тогтоож, эцэг Э.М (0)-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч А.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.600 (нэг зуун таван мянга зургаан зуу) төгрөгөөс 105.537 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 63 (жаран гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Э.Маас 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2021 оны 05 дугаар сарын 04ий өдөр төрсөн Ц 0-ийн төрсөн эцэг Э.М (0) мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2021 оны 05 дугаар сарын 04ий өдөр төрсөн  Ц 0-т эцэг Э.М (0)-аас хүүхдийг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.600 (нэг зуун таван мянга зургаан зуу) төгрөгөөс 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 63 (жаран гурав) төгрөг, хариуцагч Э.Маас 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА