Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/108

 

 

 

 

  2021           01          21                                             2021/ДШМ/108

 

Э.Д, Э.М, Г.З,

Х.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Д.Ганчимэг,

          шүүгдэгч Э.Д,

          шүүгдэгч Э.М,

          шүүгдэгч Г.З,  

          нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Э.М нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М, Г.З нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Д, Э.М, Г.З, Х.Х нарт холбогдох 1708010180160 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          1. Өндөр овгийн Энхбаатарын Э.Д, 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лааны 4-28 тоотод оршин суудаг, /РД:НФ89061952/, 

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

2. Халзан овгийн Энхмандахын Э.М, 1989 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 18 тоотод оршин суудаг, /РД:НЗ89050872/,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн 55¹ дугаар зүйлийн 55¹.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөөс 100.000 төгрөгийг хурааж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

3. Боржигон овгийн Гантөмөрийн Г.З, 1985 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийнхээ хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 892б тоотод оршин суудаг, /РД:НЦ85011695/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил хорих ял шийтгүүлж , 2005 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Тайж овгийн Хөх-Өвгөний Х.Х, 1973 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал  чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 52-11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧВ73122560/,

Шүүгдэгч Э.Д нь ганцаараа:

1. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 38-75 тоотод оршин суух иргэн С.Буянжаргалын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, жижиг гарын мөнгөн аягыг бүрсэн мөнгө, “Самсунг Жи-4” загварын гар утас, “Шигтгээ 2” загварын пүүз, хар өнгийн биеийн тамирын хувцас, улаан өнгийн ноосон цамц  зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-25 тоотод оршин суух иргэн Н.Хуяг-Очирын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, номин шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, хуримын хатан сүйх загвартай монетон бөгж 1 ширхэг, толин шигтгээтэй монгол монетон бөгж 1 ширхэг, 2 долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, БНСУ-ын мөнгөн дэвсгэрт болох вон 15.000, бэлэн 30.000 төгрөг, годон гутал 1 хос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.076.412 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 12 дүгээр сарын 15-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу 5-55 тоот Б.Ганчимэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Haier” брэндийн зурагт, 5кг мах, 2 хүний хийлдэг гудас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 555.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-18 тоот Д.Бумбанямбуугийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын 3 ширхэг, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, тошиба брэндийн нөтбүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 495.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтуруу 6-9 тоот Б.Дангаасүрэнгийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн онгойлгож, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ул боовны царыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 100.000  төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 19-34 тоот Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 430.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 16-13 тоот В.Гантулгын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн хослол, мөнгөн халбага, нуух, 40.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52-5 тоот Ч.Доржсүрэнгийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хар өнгийн 43 инчийн самсунг брэндийн зурагт, бугуйн цаг, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 975.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 77-22 тоот Б.Амарзаяагийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Асеr” брэндийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2018 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-34а тоот Ч.Баатарсүхийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, 3 ширхэг гуулин аяга, эрэгтэй хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 466.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-34 тоот Г.Оюунчимэгийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Huyndai” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтантариагийн 3-30 тоот М.Цагаансувдын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон гинж, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, төмөр ээмэг, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-50 тоот, Ө.Одын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар ягаан өнгийн Гарнет-2 пүүз, саарал өнгийн биетэй, ногоон улаан алагласан толгойтой хүүхдийн жижиг чулуун хөөрөг, эхийн 2 дугаар одон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 522.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь ганцаараа:

1. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48-06 тоотод оршин суух иргэн Л.Ганбатын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон ээмэг, бөгж, кулоны хослол 2 ширхэг, эрэгтэй монетон бөгж, сваровский шигтгээтэй ээмэг, гинж кулоны хослол, эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй мөнгөн бөгж, монетон кулон “Самсунг Эс7 ЭДЖ” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.941.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Задгай тоот Д.Батчулууны эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “TCL” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 214.400 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-317 тоот Б.Баярцэнгэлийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 65 инчийн “Samsung” брэндийн зурагт, цэнхэр даалинтай ногоон шүрэн толгойтой, цагаан өөхөн чулуугаар хийсэн хөөрөг, бэлнээр 15.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.105.000  төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44-112 тоот З.Шаравдогимын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Panasonic” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250.000  төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-06 тоот Д.Баярбямбын эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, Бэлэн 180.000 төгрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, кулон гоёлын шигтгээтэй шармал ээмэг, хүүхдийн жижиг хайрцагтай ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 290.000  төгрөгийн хохирол учруулсан, 

6. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-43 тоот Н.Оюунгэрэлийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, хивс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хооронд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 100-2а тоот Л.Нямбаярын эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Тошиба” брэндийн нөтбүүк, хиймэл үстэй эрэгтэй улбар шар өнгөтэй дээл, монгол хийцийн эрэгтэй хар өнгийн 39 размерийн гутал, олон үйлдэлтэй будаа агшаагч, ажлын шар өнгийн эрэгтэй гутал, дүүгийн гоёлын ээмэг зүүлт, эмэгтэй хүүхдийн өмд, урт олон залгуур, сахлын татуурга, хөх өнгийн гар цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.307.000  төгрөгийн хохирол учруулсан, 

8. 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-119б тоот С.Одгэрэлийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, хүзүүний гинж, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 295.000  төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12-03 тоот Г.Баярмаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хос мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, хүзүүний гинж, төмөр ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.022.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-80 тоот М.Энхжаргалын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, мөнгөн ээмэг кулон, хар өнгийн үүргэвч, малгай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 940.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 10-2 тоот Д.Цэцэгмаагийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд, бага гарын нэг, нэг ширхэг мөнгөн аяга, чонын мөнгөн шагай зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 245.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27-28б тоот О.Отгонбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн BSB брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27-28а тоот О.Хуягтбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Monel” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 32-25 тоот П.Хишгээгийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, булган малгай, мөнгөн аяга, “Samsung S6” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31-9 тоот Р.Ганхүүгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 40 инчийн “Sharp” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 736.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг 4-27 тоот Б.Бямбасүрэнгийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Michel kors” брэндийн эмэгтэй, эрэгтэй хүний хос бугуйн цаг, эвдэрсэн “Samsung 32” загварын хар өнгийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М, Э.Д нар нь бүлэглэн:

1. 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Хангайн 61-09 тоотод оршин суух Б.Ууганбаатарын эзэмшлийн монгол гэрт буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бэлэн 550.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн гинж, утасны цэнэглэгч, 5 хайрцаг тамхи, сахлын машин, машины бүтээлэг, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 659.700 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дунд нарангийн 20-637 тоотод оршин суух иргэн Ж.Отгонзаяагийн эзэмшлийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Делл”, “Жениүс студент” загварын 2 ширхэг зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 09-05 тоотод оршин суух иргэн Х.Сарантуяагийн эзэмшлийн монгол гэрт буюу  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “TCL” брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 204.400 төгрөгийн хохирол учруулсан,

4. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 09-72 тоотод оршин суух иргэн Х.Ариунаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Тошиба” брэндийн зурагт, орны бүтээлэг, 5 хос мөнгөн ээмэг, эмэгтэй хүний 50 граммын үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 993.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лааны 8 дугаар гудамжны 09б тоотод оршин суух иргэн Д.Пунсалдуламын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Монел” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух иргэн Г.Оюун-Эрдэнийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Тoshiba” брэндийн зурагт, зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 515.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23-30 тоотод оршин суух иргэн Б.Батчулууны эзэмшлийн өвлийн байшингийн вакуум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөөрөг, мөнгөн ээмэг, гинж, бөгж, монетон ээмэг, гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 953.900 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 51-10 тоотод оршин суух иргэн Д.Сарантуяагийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ээмэг бөгж, хуванцар хуйтай хутга, шаазан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 112.300 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-59 тоот З.Батбаатарын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6см өндөртэй шар толгойтой хөөрөг, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг ашиглаж 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 15-14 тоот Д.Дайриймаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 13-31 тоот Н.Золбоогийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн аяг, 42 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 4-283 тоот Д.Даваажамцын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “BSB” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилын 13-122 тоот О.Одончимэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бор цүнх, бор өнгийн савхин хүрэм зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 8-21в тоот Д.Ундралын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ээмэг 2 хос 4 ширхэг, нөхрийн мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг мега загварын гар утас 1 ширхэг, нөхрийн өмсөж байсан хавар намрын хар өнгөтэй хүрэм 1 ширхэг, эрэгтэй цаг 1 ширхэг, 43 инчийн “Ротенза” загварын зурагт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монгол керамик 1-4а тоот П.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан түрийвч, Парада нэртэй скайтелийн гар утас зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Учрах саадыг арилгах зорилгоор 34-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг ашиглаж, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 10-14 тоот Ц.Даваацэрэнгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Haier” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан, 

17. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 13-1А тоот Н.Оюунцацралын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Panasonic” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 29-13 тоот Б.Үржинлхамын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 ширхэг хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ 18-450 тоот Ч.Төгсжаргалын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 1 ширхэг хурган дотортой дээл, манан хөөрөг, “Самсунг” брэндийн 42 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 927.000 төгрөгийн хохирол учруулсан,

          20. 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 48-36 тоот Ч.Отгонжаргалын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 48 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,  

21. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 22-2б тоот С.Цогзмаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөнгөн ээмэг бөгжний хослол, 9 ширхэг дээлний мөнгөн товч, өргөлийн жижиг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, шинэ цагийн хаш соруултай гаанс 1 ширхэг, гоо сайхны хумс янзалдаг ком багаж, 37 размерийн эмэгтэй хүний хар өнгийн арьсан гутал нэг хос, эмэгтэй хүний дунд зэргийн арьсан цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 872.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2018 оны 4 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 32-1А тоот Ц.Цэрэндоржийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 51 инчийн “Samsung” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 110-25а тоот Д.Сарантуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 46 инчийн “LG” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 15-114 С.Ариунаагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, монетон хос ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 989.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 41-09 тоот Ж.Оюун-Эрдэнийн эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 50 инчийн “Funai” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Далангийн 9 тоот Б.Батзаяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 43 инчийн “Sony” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 12-153 тоот Х.Бариаширийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 39 инчийн “Sharp” брэндийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2018 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-17е тоот Д.Батцэнгэлийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, монетон хос бөгж, монетон, бөгж, гинжний хослол бугуйн цаг, бэлэн 30,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-550б тоот А.Батбаярын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 7 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, дунд гарын халтар манан хөөрөг, их гарын мөнгөн хөөрөг, эрэгтэй савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.780.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4-22 тоот Г.Нэргүйн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, инч, марк үл мэдэх шинэ зурагт, гитар, 16 инчийн “Dell” брэндийн хар өнгийн дэлгэц, кень загварын тасдагч дрилл том өрөөний баруун хананд байрлах шаргал өнгийн зурагтын тавиур дээр байсан 42 инчийн “Toshiba” брэндийн зурагт, “Samsung” брэндийн зургийн аппарат, “Чайка” брэндийн цахилгаан оёдлын машин, “Konica” брэндийн цахилгаан халаагуур, гоо сайхны хэрэгслүүд, гоёлын болон мөнгөн ээмэг бөгж, чулуун бугуйвч, зүүлтнүүд, даралтад хөгжим зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2019 оны1 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Горихийн 2-5А тоот М.Алтанцэцэгийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, алтан хос ээмэг, бөгж, сүүлийн үеийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннаран 10-76 тоот, Х.Амарсайхны эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн “Samsung” зурагт, бэлэн 5.000 төгрөг, 42 размерийн пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 586.100 төгрөгийн хохирол учруулсан,

33. 2019 оны 3 дугаар сарын 12-наас 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Нуурын 1-25 тоот, Д.Оюунчимэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг 20 размерын гоёлын обудтай дугуй, 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн толь, мөнгөн бөгж, бэлэн 95.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.225.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 40-619 тоот, Э.Одхүүгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 43 инчийн “Samsung” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 9-146 тоот, Э.Мөнгөнхундагын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Lenovo” брэндийн жижиг нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.З нь:  

1. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 25-9а тоот иргэн Д.Борхүүгийн эзэмшлийн өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 ширхэг мөнгөн аяга, очир-эрдэнийн шигтгээтэй загалмайн хэлбэртэй зүүлт 1 ширхэг, 3 хос сваровски шигтгээтэй ээмэг, гинжний хослол, мөнгөн ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, “касио” үйлдвэрийн цагаан төмөр бугуйн цаг 1 ширхэг, 2 симтэй гар утас, хөөрөг, хөөрөгний даалин, хар өнгийн цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Э.М, Э.Д нарын бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан эд зүйлс болох 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Дайриймаагийн гэрээс авсан 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, иргэн Д.Даваажамцын гэрээс авсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт, иргэн Н.Золбоогийн гэрээс авсан 42 инчийн “Samsung” брэндийн зурагт, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Ундралын гэрээс авсан 43 инчийн “Ротензо” брэндийн зурагт, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Батзаяагийн гэрээс авсан 42 инчийн “Sony” брэндийн зурагт, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Батцэнгэлийн гэрээс авсан 1 ширхэг мөнгөн аяга, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Х.Сарантуяагийн гэрээс авсан 32 инчийн “ТСЛ” брэндийн зурагт, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Г.Оюун-Эрдэнийн гэрээс авсан 42 инчийн “Тoshiba” брэндийн зурагт, зэс аяга, 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Б.Батчулууны гэрээс авсан хөөрөг, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн З.Батбаатарын гэрээс авсан шар өнгийн манан чулуун гуулин нуухтай өөрөөсөө толгойтой 6см өндөртэй шар толгойтой хөөрөг, мөнгөн тоногтой битүү мөнгөн ороолттой хазаар, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн П.Хишгээгийн гэрээс авсан булган малгай, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Үржинлхамын гэрээс авсан 1 ширхэг хөөрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Н.Оюунцацралын гэрээс авсан 42 инчийн “Panasonic” брэндийн зурагт, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Сарантуяагийн гэрээс авсан шаазан хөөрөг, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Х.Амарсайхны гэрээс авсан 42 инчийн “Samsung” зурагт, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.Ариунаагийн гэрээс авсан 42 инчийн “Тошиба” брэндийн зурагт зэрэг эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж тус тус авсан,

Шүүгдэгч Х.Х нь:   

          шүүгдэгч Э.М, Э.Д нарын бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан эд зүйлс болох 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Дайриймаагийн гэрээс авсан 32 инчийн “Sharp” брэндийн зурагт, иргэн Д.Даваажамцын гэрээс авсан 32 инчийн “BSB” брэндийн зурагт, иргэн Н.Золбоогийн гэрээс авсан 42 инчийн “Samsung” брэндийн зурагт, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Ундралын гэрээс авсан 43 инчийн “Ротензо” брэндийн зурагт, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Батзаяагийн гэрээс авсан 42 инчийн “Sony” брэндийн зурагт, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн П.Батцэнгэлийн гэрээс авсан мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 52-11 тоот гэртээ хүлээж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.М, Э.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Г.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Дыг хулгайлах гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн 48 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Э.Мыг хулгайлах гэмт хэргийг ганцаар болон бусадтай бүлэглэн 51 удаагийн үйдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,    

Г.Зийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, 

Г.З, Х.Х нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Э.Мыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Дыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3  жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ялаар дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцон нийт 46 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 9 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар  тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын эдлэх 9 жилийн хорих ялыг, Э.Дын эдлэх 9 жил  1 сар 16 хоногийн хорих ялыг, Г.Зийн эдлэх 4 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Э.Мын 540 хоногийг, Э.Дын 540 хоногийг, Г.Зийн 138 хоногийг тухайн шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар:   

А. Шүүгдэгч Г.Зоос 3.760.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Борхүүд олгож,

Б. Шүүгдэгч Э.Даас нийт 8.150.812 төгрөг гаргуулж:  

-хохирогч С.Буянжаргалд 1.011.360 төгрөг, хохирогч Н.Хуяг-Очирт 1.079.772 төгрөг, хохирогч Б.Ганчимэгт 555.000 төгрөг, хохирогч Б.Бумбанямбууд 495.000 төгрөг, хохирогч Б.Дангаасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 431.680 төгрөг, хохирогч В.Гантулгад 435.000 төгрөг, хохирогч Ч.Доржсүрэнд 975.000 төгрөг, хохирогч Б.Амарзаяд 400.000 төгрөг, хохирогч Ч.Баатарсүхэд 466.000 төгрөг, хохирогч Г.Оюунчимэгт 630.000 төгрөг, хохирогч М.Цагаансувдад 850.000 төгрөг, хохирогч Ө.Одод 522.000 төгрөг тус тус олгож,       

В. Шүүгдэгч Э.Маас нийт 11.208.480 төгрөг гаргуулж: 

-хохирогч Л.Ганбатад 3.049.000 төгрөг, хохирогч Д.Батчулуунд 216.080 төгрөг, хохирогч Б.Баярцэнгэлд 1.105.000 төгрөг, хохирогч З.Шаравдогмидод 251.680 төгрөг, хохирогч Д.Баярбямбад 470.000 төгрөг, хохирогч Н.Оюунгэрэлд 428.360 төгрөг, хохирогч Л.Нямбаярт 1.307.000 төгрөг, хохирогч С.Одгэрэлд 295.000 төгрөг, хохирогч Г.Баярмаад 1.022.000 төгрөг, хохирогч М.Энхжаргалд 940,000 төгрөг, хохирогч Д.Цэцэгмаад 245.000 төгрөг, хохирогч О.Отгонбаатарт 350.000 төгрөг, хохирогч О.Хуягтбаатарт 350.000 төгрөг, хохирогч Д.Хишгээд 300,000 төгрөг, хохирогч Р.Ганхүүд 736.000 төгрөг, хохирогч Б.Бямбасүрэнд 143.360 төгрөг тус тус олгож, 

Г. Шүүгдэгч Э.М, Э.Д нарын хамтран хувь тэнцүү төлөх нийт 25.020.060 төгрөгийн хохирлыг дараах байдлаар:          

1. Э.Маас 430.690 төгрөг, Э.Даас 430.380 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Ууганбаатарт,

2. Э.Маас 168.090 төгрөг, Э.Даас 168.090  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ж.Отгонзаяад,

3. Э.Маас 496.680 төгрөг, Э.Даас 496.680  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Х.Ариунаад,

4. Э.Маас 250.840 төгрөг, Э.Даас 250.840  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Пунсалдуламд,

5. Э.Маас 176.950 төгрөг, Э.Даас  176.950 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Батчулуунд,

6. Э.Маас 31.150 төгрөг, Э.Даас  31.150 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Сарантуяад,

7. Э.Маас 293.340 төгрөг, Э.Даас  293.340  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Н.Золбоод,

8. Э.Маас 86.680 төгрөг, Э.Даас 86.680 төгрөг тус тус гаргуулж, хохирогч О.Одончимэгт,

9. Э.Маас 215.500 төгрөг, Э.Даас 215.500  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Н.Ундралд,

10. Э.Маас 390.000 төгрөг, Э.Даас 390.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч П.Батцэнгэлд,

11. Э.Маас 300.000 төгрөг, Э.Даас 300.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Н.Оюунцацралд,

12. Э.Маас 51.680 төгрөг, Э.Даас 51.680 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Үржинлхамд,

13. Э.Маас 464.340 төгрөг, Э.Даас 461.340  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ч.Төгсжаргалд, 

14. Э.Маас 391.680 төгрөг, Э.Даас 391.680  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ч.Отгонжаргалд,

15. Э.Маас 436.000 төгрөг, Э.Даас 436.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч С.Цогзолмаад,

16. Э.Маас 400.480 төгрөг, Э.Даас 400.480 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ц.Цэрэндоржид,

17. Э.Маас 276.680 төгрөг, Э.Даас 276.680  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Сарантуяад,

18. Э.Маас 494.500 төгрөг, Э.Даас 494.500 төгрөг тус тус гаргуулж, хохирогч С.Ариунаад,

19. Э.Маас 250.840 төгрөг, Э.Даас 250.840  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ж.Оюун-Эрдэнэд,

20. Э.Маас 600.000 төгрөг, Э.Даас 600.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Батзаяад,

21. Э.Маас 292.500 төгрөг, Э.Даас 292.500  төгрөг тус тус гаргуулж, хохирогч А.Бариаширт,

22. Э.Маас 737.500 төгрөг, Э.Даас 737.500  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Батцэнгэлд,

23. Э.Маас 890.000 төгрөг, Э.Даас 890.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч А.Батбаярт,

24. Э.Маас 1.825.000 төгрөг, Э.Даас 1.825.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Г.Нэргүйд,

25. Э.Маас  1000.000 төгрөг, Э.Даас 1000.000  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Алтанцэцэгт,

26.  Э.Маас 293.050 төгрөг, Э.Даас 293.050  төгрөг тус тус гаргуулж, хохирогч Х.Амарсайханд,

27. Э.Маас 1.113.340 төгрөг, Э.Даас  1.113.340 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Д.Оюунчимэгт,

28. Э.Маас 150.000 төгрөг, Э.Даас 150.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч О.Одхүүд тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д 4.000.000 төгрөг, Э.Маас 4.000.000 төгрөг, шүүгдэгч Г.Зоос 266.000 төгрөг, шүүгдэгч Х.Хаас 150.000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлого болгож, 34-54 УНВ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Г.Чинбатад буцаан олгож, тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, самсунг брэндийн 49 инчийн эвдэрхий зурагт 1 ширхэг, самсунг брэндийн 42 инчийн, эвдэрхий зурагт 1 ширхэг, 1 ширхэг цоож зэргийг тус тус зохих журмын дагуу устгаж, Х.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Э.Д, Э.М, Г.З нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний зүгээс гэрч Н.Лхагвасүрэнг шалгуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь, Н.Лхагвасүрэн нь хулгайн эд зүйлсийн захиалагч, борлуулагч хэлбэрээр оролцдог байсан. Мөн Н.Лхагвасүрэн нь өргөн хэрэглээний бараа болох зурагтыг тухай бүрт нь бэлэн мөнгөөр худалдаж авдаг байсан. Харин хөөрөг, хазаар, мөнгөн аяга болон үнэд хүрэх эд зүйлсийг нь бөөгнүүлж байгаад хөдөө орон нутгаар борлуулж ирээд мөнгөө хувааж авах зорилгоор оролцдог байсан. Иймд Н.Лхагвасүрэнгийн үйлдлийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ тухай прокурор болон мөрдөгчид удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан боловч гаргасан хүсэлт, гомдлыг минь хүлээн авч, шийдвэрлэж өгөөгүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар мэдүүлэг өгсөн боловч авч хэлэлцээгүй. Н.Лхагвасүрэн нь Төв аймгийн Цагдаагийн газарт хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Горихын 2-5а тоотод оршин суух иргэн Алтанцэцэгийн гэрт Э.Д нь надтай хамт нэвтрэн орж хохирол учруулаагүй, Г.Зтой хамт орсон талаар анхан шатны шүүх хуралдаанд Э.Д, Г.З нар тус тус мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийлгүй намайг хамаатуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 8-6 тоотод оршин суух иргэн Ганбатын эзэмшлийн орон сууцанд нэвтэрч хохирол учруулсан гэмт хэргийг миний бие Г.Зтой тохирсны үндсэн дээр дааж авсан юм. Гэтэл Г.Зт тохирсон ёсоор хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй нь миний хохирлын хэмжээг нэмэгдүүлж, миний эрх зүйн байдлыг дордуулж, Г.З нь ял завшиж байгаа тул уг хулгайн үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Борхүү гэдэг айлаас хулгай хийсэн нь үнэн боловч 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 6 сар хорих ял аван биечлэн эдэлж гартал өмнө 2017 оны шүүх дээр хэлж байсан дээрх Борхүү гэх айлын хэргийг нэгтгэн үзэлгүйгээр тасалсан ба миний эрх зүйн байдлыг дордуулан ял дууссаны дараа дахин яллаж байна. Миний бие хохирогч Борхүүгийн хохирлыг бүрэн төлж барагдуулна.

2. Э.М, Э.Д хоёрын эд зүйлийг Лхагвасүрэн гэх хүнд хэлж, утасны дугаарыг нь өгтөл тэр 2 Лхагвасүрэнтэй уулзаж эд зүйлээ зарсан байсан. Уг үйлдэлд намайг буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Мөн Э.М нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр над дээр ирээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48-06 тоотод оршин суух иргэн Л.Ганбатаас хулгайлсан монетон ээмэг, бөгж, кулоны хослол 2 ширхэг, эрэгтэй монетон бөгж, сваровский шигтгээтэй ээмэг, гинж, кулоны хослол, эрэгтэй мөнгөн гинж, монетон кулон, “Самсунг эс 7 ЭДЖ” загварын гар утас зэрэг эд зүйлийг зараад өгөөч гэсэн. Би дээрх эд зүйлийг энэ хэрэгт хамт холбогдсон Х.Хын нөхөр Есөнтогоо гэх хүнд зарсан. Есөнтогоо нь дээрх эд зүйлийг эхнэр Х.Х авсан гэж мэдүүлсэн байсан. Ийм мэдүүлэг өгсөн байхад Х.Х, Есөнтогоо нар нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй үлдчихлээ.

Лхагвасүрэн, Есөнтогоо нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй ба Х.Х нь энэ их хулгайн эд зүйлийг авчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй, цагаатгагдаж байна. Гэтэл миний бие Г.З нь ямар ч авсан, борлуулсан зүйлгүй байтал 1 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Мөн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүд дээр миний үйлдсэн нэг, нэг хэрэг байгаа. Үүнийгээ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Эдгээр үйлдлүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв. 

Шүүгдэгч Э.Д: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Н.Лхагвасүрэн хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулж байсан гэж хэлж байгаа боловч шүүгдэгч Г.З “би ломбард ажиллуулж байгаа юм. Илүү гарсан зүйлээ хадгалуулж байгаа юм” гэж хэлээд өгсөн байсан. Хадгалуулсан эд зүйлээ Г.З өөрөө Н.Лхагвасүрэнгээс авч цагдаад хүлээлгэж өгсөн. Н.Лхагвасүрэнг эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Б.Алтанцэцэг, Л.Ганбат нарын орон сууцнаас эд хөрөнгө хулгайлсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Хулгайн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг учир сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд шүүгдэгч Э.Д, Э.М, Г.З, Х.Х нарын үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Х.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д нь ганцаараа 13, бусадтай бүлэглэн 35, нийт 48 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэмт хэргийг,  

Шүүгдэгч Э.М нь ганцаараа 16, бусадтай бүлэглэн 35, нийт 51 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.З нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.З, Х.Х нар нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Борхүүгийн “...Би 2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг 10 минутын үед гэрээсээ гараад орой 21 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 25-9а тоотод байх гэртээ ирэхэд миний эзэмшлийн 2 давхар хүрэн улаан өнгийн тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж гэрт хулгайч орсон байсан ба байшингаас их гарын мөнгөн аяга 1 ширхэг, casio edifice 550d /касио эдифайс 550д/ бугуйн цаг 1 ширхэг, брилант шигтгээний зүүлт 1 ширхэг, сваровский шигтгээтэй гинж ээмэгний хамт 1 хос, сваровский шигтгээтэй ээмэг, гинж хамт 1 хос, сваровский шигтгээтэй ээмэг гинж хамт 1хос, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, жижиг мөнгөн ээмэг 1 хос, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хар өнгийн арьсан цонх 1 ширхэг, 2 симтэй гар утас, цагаан өнгийн орчин цагийн хөөрөг зэрэг алга болсон байсан. Хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /1хх 60-65, 2хх 106-108/,

хохирогч Б.Ууганбаатарын “...2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гэрт хулгай орсон байсан. Мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж, бэлэн 550.000 төгрөг, нокиа маркийн гар утасны цэнэглэгч, LD нэртэй тамхи 5 хайрцаг, сахлын машин, жижиг машины бүтээлэг, түлхүүр багажны ком, дугуй хийлэгч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм. ...” /2хх 124-131, 132-134/,

хохирогч Ж.Отгонзаяагийн “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж, делл болон жениүс студент маркийн 2 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлсан байсан. Хохирлоо авахыг хүсэж байна. ...” /2хх 179-181, 182, 183-185/,

хохирогч Х.Сарантуяагийн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манайд хулгай орсон. Манай гэрээс 32 инчийн TCL маркын зурагт алдагдсан байсан. Би хулгайд алдсан зурагтаа буцааж авсан. ...” /2хх 226-232, 233-235/,

хохирогч Х.Ариунаагийн “...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай гэрийн үүдний амбаар болон монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж, 42 инчийн тошиба маркийн зурагт, орны бүтээлэг, эмэгтэй хүний 50 граммтай үнэртэй ус, 5 хос мөнгөн ээмэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан юм. ...” /3хх 36-39, 40-42/,

хохирогч Д.Пунсалдуламын “...гэрийн хаалганы цоожийг эвдэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хулгайч орж, 42 инчийн монел зурагт хулгайд алдагдсан юм. ...” /3хх 106-109, 110-112/,

хохирогч Г.Оюун-Эрдэнийн “...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хулгайч орж 42 инчийн Смарт маркийн зурагт хулгайд алдагдсан юм. Өөрийн эзэмшлийн 42 инчийн смарт маркийн зурагт болон зэс аягаа бүрэн бүтэн буцааж авсан. ...” /3хх 164-170, 171-173, 174-176/,

хохирогч Б.Батчулууны “...хулгайч орж, Чүнчигноров хөөрөг, бага гарын, ясан халбагатай, гуулин нуухтай, мөнгөн ээмэг, гинж, бөгж, монетон ээмэг, гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Би хөөргөө буцааж авсан. Хөөрөгнөөс бусад эд зүйлсийнхээ хохирлыг авахыг хүсэж байна. ...” /3хх 229-235, 236-238/,  

хохирогч Д.Сарантуяагийн “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж, мөнгөн ээмэг, бөгж, хуванцар хуйтай хутга, шаазан хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /4хх 57-61, 62-64/,  

хохирогч З.Батбаатарын “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хулгайч орж, хөөрөг, хазаар алдагдсан. Би өөрийнхөө хулгайд алдсан эд зүйлсээ олж авсан. ...” /4хх 108-112, 113-115, 116-118/,

хохирогч Д.Дайриймаагийн  “...зурагт хулгайд алдсан. Би хулгайд алдсан зурагтаа буцааж авсан. ...” /4хх 158-165, 166-168/,

хохирогч Н.Золбоогийн “...хулгайч орж 42 инчийн “самсунг” маркийн зурагт, жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /4хх 212-219, 220-222/,

хохирогч Д.Даваажамцын “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр монгол гэрийн хаалганы цүүг эвдэн хулгайч орж, 32 инчийн BSB брендийн зурагтаа хулгайд алдсан. ...Би хулгайд алдсан зурагтаа буцааж авсан. ...” /5хх 17-24, 25-27/,  

хохирогч О.Одончимэгийн “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай гэрийн үүдний амбаар болон монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж, бор өнгийн цүнх, савхин куртик зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...эд зүйлээ олж авмаар байна. ...” /5хх 68-73, 74-76/,

хохирогч Д.Ундралын “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манай гэрийн хаалганы цүүг хөшиж хулгайч орж, 43 инчийн ротензо маркийн зурагт, эмэгтэй мөнгөн ээмэг 2 хос, эмэгтэй мөнгөн бөгж нэг ширхэг, эрэгтэй мөнгөн ээмэг 1 хос, самсунг мега маркийн гар утас, хавар, намрын эрэгтэй куртик, эрэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...43 инчийн ротензо маркийн зурагтыг буцааж авсан. ...” /5хх 119-122, 123-125/,

хохирогч П.Батцэнгэлийн “...байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй арьсан түрийвч, парада нэртэй гар утас нэг ширхэг хулгайд алдагдсан. ...” /5хх 171-174, 175-177/,  

хохирогч Ц.Даваацэрэнгийн “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж, 32 инчийн haier маркийн зурагт хулгайд алдагдсан. ...би хулгайд алдагдсан зурагтаа буцааж авсан. ...” /5хх 217-221, 222-224/,

хохирогч Н.Оюунцацралын “...42 инчийн панасоник маркын хар өнгөтэй зурагтыг хулгайлаад гарсан байсан. ...” /6хх 23-27, 28-30/,

хохирогч Б.Үржинлхамын “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хулгайч орж 1 ширхэг их гарын халтар манан хөөрөг, 1 ширхэг цагаан чулуун хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /6хх 80-83, 84-86, 87-89/,

хохирогч Ч.Төгсжаргалын “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хар өнгийн 42 инчийн самсунг маркийн лсд зурагт, хурган дотортой дээл, шинэ цагийн манан хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /6хх 137-140, 141-143/,

хохирогч Ч.Отгонжаргалын “...48 инчийн самсунг маркийн зурагт хулгайд алдагдсан. ...” /6хх 192-195, 196-198/,

хохирогч С.Цогзмаагийн “...хулгайч орж бөгжний хослол, мөнгөн товч, жижиг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хаш соруултай гаанс 1 ширхэг, ком багаж, арьсан гутал, арьсан цүнх зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /6хх 245-249, 250, 7хх 1-2/,

хохирогч Ц.Цэрэндоржийн “...51 инчийн Самсунг маркын шаргал өнгийн хүрээтэй led зурагт алдагдсан. ...” /7хх 46-49, 50-52/,

хохирогч Д.Сарантуяагийн “...хулгайч орж 46 инчийн хар өнгийн лж маркийн зурагтыг хулгайлсан. ...” /7хх 102-106, 107-109/,

хохирогч С.Ариунаагийн “...3 ширхэг мөнгөн аяга, бас миний монетон хос ээмэг бөгж зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /7хх 160-163, 164-166/,

хохирогч Ж.Оюун-Эрдэнийн “...хулгайч орж 50 инчийн “funai” брэндийн зурагт хулгайд алдагдсан. ...” /7хх 209-215, 216-218/,

хохирогч М.Батзаяагийн “...хаалганы цүүг хөшиж хулгайч ороод 43 инчийн “sony” брэндийн зурагт хулгайлсан. ...” /8хх 30-34, 35-37/,

хохирогч Х.Бариаширийн “...хулгайч орж, 39 инчийн шарп маркийн зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлсан. ...” /8хх 86-91, 92-94/,  

хохирогч Д.Батцэнгэлийн “...монетон хос бөгж, монетон ээмэг, бөгж, гинжний хослол, хүүхдийн ухаалаг цаг, бэлэн 30.000 төгрөг хулгайд алдагдсан. ...” /8хх 146-151, 152-154/,

хохирогч А.Батбаярын “...8 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, нэг ширхэг савхин куртик хулгайд алдагдсан. ...” /8хх 209-214, 215-217/,  

хохирогч Г.Нэргүйгийн “...42 инчийн тошиба маркийн зурагт, 40 инчийн марк тодорхойгүй зурагт, оёдлын машин, гитар, халаагуур, хөгжим, зургийн аппарат, гоо сайханы хэрэгсэл, тасдагч өрөм зэрэг эд зүйлс хулгайлсан. ...” /9хх 24-29/,

хохирогч Б.Алтанцэцэгийн “...11 граммтай алтан хос ээмэг, бөгжний хослол, сүүлийн үеийн шинэ цагийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...” /9хх 90-93, 94-96/,

хохирогч Х.Амарсайханы “...42 инчийн хар өнгийн Samsung-ийн LED зурагт, 5.000 төгрөг, 42 размерийн пүүз зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /9хх 136-139, 140-143/,

хохирогч Д.Оюунчимэгийн “...4 ширхэг 20 размерын гоёлын обудтай дугуй, их гарын мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, мөнгөн толь, мөнгөн бөгж, бага гарын мөнгөн аяга, бэлэн 95.000 төгрөг хулгайд алдагдсан. ...” /9хх 212-215, 216-218/,

хохирогч Э.Одхүүгийн “...43 инчийн самсунг маркийн зурагт хулгайд алдсан. ...”  /10хх 54-58, 59-61/,

хохирогч Э.Мөнгөнхундагын “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж, жижиг хар өнгийн ленова маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан. ...” /10хх 125-129, 130-132/,

хохирогч С.Буянжаргалын “...2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хулгайч орж, мөнгөн аяга, самсунг жи-4 маркийн гар утас, шигтгээ-2 загварын пүүз болон хар өнгийн биеийн тамирын хослол, уг хослол нь 150.000 төгрөгийн үнэтэй, улаан өнгийн ноосон цамц хулгайд алдагдсан. ...” /10хх 198-201, 202-204/,

хохирогч Н.Хуяг-Очирын “...номин шигтгээтэй эмэгтэй монетлн бөгж, хатан сүйхтэй эмэгтэй монетон бөгж, толин шигтгээтэй монгол эмэгтэй монетон бөгж, цул монгол монетон бөгж, 2 долларын дэвсгэрт 1 ширхэг, 10 долларын дэвсгэрт 1 ширхэг, вон 15.000, бэлэн 30.000 төгрөг алдагдсан. ...” /11хх 3-9, 10-12/,

хохирогч Б.Ганчимэгийн “...Haier маркийн 42 инчийн лсд зурагт, 5 кг мах, 2 хүний хийлдэг гудас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /11хх 55-60, 61-63/,

хохирогч Д.Бумбанямбуугийн “...2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хулгай орж, “Тошиба” брендийн зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /11хх 99-104, 105-107/,

хохирогч Б.Дангаасүрэнгийн “...2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хулгайч ороод, байшинд байсан төмөр сейфийг эвдээд дотор нь байсан мөнгөн царыг авч явсан байсан. ...” /11хх 145-152, 153-155/,

хохирогч Б.Мөнхцэцэгийн “...пийсүү хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. ...” /11хх 194-200, 201-203/,

хохирогч В.Гантулгын “...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хулгайч орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөгний халбага, нуух, бэлэн 40.000 төгрөг хулгайд алдагдсан. ...” /12хх 1-5, 6-8/,

хохирогч Ч.Доржсүрэнгийн “...самсунг маркийн зурагт, бугуйн цаг, биет 5.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлсан байсан. ...” /12хх 43-50, 51-52, 53-55/,

хохирогч Б.Амарзаяагийн “...манай байшингийн вакум цонхыг түлхэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хулгайч орж 1 ширхэг “Acer брендийн зөөврийн компьютерыг хулгайлсан. ...” /12хх 155-159, 160-162/,

хохирогч Ч.Баатарсүхийн “...гэрийн хаалганы цоожийг эвдэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хулгайч орж, 32 инчийн зурагт, 3 ширхэг мөнгөөр бүрсэн аяга, эрэгтэй хүний хар куртик зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /12хх 217-222, 223-225/,

хохирогч Г.Оюунчимэгийн “...манай өвлийн байшингийн цонхоор 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хулгайч орж, 42 инчийн хьюндай гэсэн бичигтэй ЛСД зурагтыг удирдлаганы хамт хулгайлж авч явсан байсан. ...” /13хх 20-25, 26-28/,

хохирогч М.Цагаансувдын “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байшингийн цонхыг түлхэн хулгайч орж, монетон гинж, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, төмөр ээмэг, бэлэн 500.000 төгрөг хулгайд алдагдсан. ...” /13хх 70-73, 74-76/,

хохирогч Ө.Одын “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хулгайч орж, эхийн 2 дугаар одон, жижиг чулуун хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар ягаан өнгийн гарнет 2 пүүз хулгайд алдагдсан. ...” /13хх 121-124, 125-127/,

хохирогч Л.Ганбатын “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж, хар хөх өнгийн чулуун шигтгээтэй, дугуй хэлбэртэй монетон ээмэг, бөгж, гинж, кулоны хамт /грамм тодорхойгүй/, эрвээхэй хэлбэртэй монетон ээмэг, бөгж, гинж, кулоны хамт /грамм тодорхойгүй/ эмэгтэй монетон кулон, эрэгтэй хүний очир хэлбэртэй монетон бөгж, шаргал чулуун сваровский шигтгээтэй ээмэг, гинж, купоны хамт, жижиг дөрвөлжин холбоостой эрэгтэй хүний мөнгөн гинж, эрэгтэй хүний морины толгойн хэлбэртэй мөнгөн бөгж, самсунг галакси эс-7 эджи маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлсан. ...” /13хх 174-181, 182-184/,

хохирогч Д.Батчулууны “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрийн хаалганы хятад цоожийг эвдлэн хулгайч орж, 32 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайд алдагдсан. ...” /13хх 237-239, 240-242/,

хохирогч Б.Баярцэнгэлийн “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай байшингийн цонхыг түлхэн хулгайч орж, биетээр 15.000 төгрөг, самсунг брендийн 65 инчийн зурагт, цэнхэр дайлантай ногоон шүрэн толгойтой, бага гарын цагаан өөхөн хөөрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /14хх 36-42, 43-45/,

хохирогч З.Шаравдогимын “...манай гэрийн хаалганы цоожийг эвдэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хулгайч орж, “Панасоник” маркийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан. ...” /14хх 87-92, 93-95/,

хохирогч Д.Баярбямбын “...манай өвлийн сууцны байшингийн цонхоор 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хулгай орж, бэлэн 180.000 төгрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, кулон, гоёлын шармал шигтгээтэй ээмэг, хүүхдийн жижиг хайрцагтай ээмэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /14хх 174-181, 182-184/,

хохирогч Н.Оюунгэрэлийн “...манай гэрийн хаалганы цоожийг эвдэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хулгайч орж, “шарп” брендийн 32 инчийн зурагт, хивс зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /14хх 189-193, 194-196/,

хохирогч Л.Нямбаярын “...манай байшингийн цонхыг түлхэн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хулгайч орж, хиймэл үстэй дээл, эрэгтэй түрийтэй гутал, “тошиба” маркийн нөүтбүүк, олон үйлдэлтэй будаа агшаагч, ажлын гутал, гоёлын ээмэг, зүүлт, эмэгтэй өмд, олон залгуур, сахалын татуурга, хөх өнгийн гар цүнх зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /15хх 2-5, 6-8/,

хохирогч С.Одгэрэлийн “...2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж, мөнгөн хос ээмэг, гоёлын хүзүүний гинж, төмөр ээмэг, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /15хх 46-53, 54-56/,

хохирогч Г.Баярмаагийн “...хромон гутал, хагас түрийтэй гутал, Жордан пүүз, делл маркийн зөөврийн компьютер монетон ээмэг, үүргэвч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /15хх 99-104, 105-107/,

хохирогч М.Энхжаргалын “...2019 оны 3 дугаар сарын 19-ны өдөр байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг, зүүлт, бөгж, мөнгөн ээмэг, кулон, үүргэвч, минжин оруулгатай малгай зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /15хх 159-167, 168-170/,  

хохирогч Д.Цэцэгмаагийн “...дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, чонын мөнгөн шагай 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. ...” /15хх 216-220, 221-223/,

хохирогч О.Отгонбаатарын “...Би 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд миний байшингийн урд талын цонхыг түлхэн хулгайч орж, 32 инчийн зурагтыг маань авч явсан байсан. ...” /16хх 7-11, 12-14/,

хохирогч О.Хуягбаатарын “...манай байшингийн цонхыг түлхэн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хулгайч орж, 32 инчийн монел маркийн зурагт хулгайд алдагдсан. ...” /16хх 61-65, 66-68/,

хохирогч П.Хишигээгийн “...манай байшингийн цонхыг түлхэн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хулгайч орж, булган малгай, гар утас, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлсан. ...” /16хх 119-122, 123-125/,

хохирогч Р.Ганхүүгийн “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай гэрийн үүдний амбаар болон хаалганы 2 ширхэг хятад цоожийг эвдлэн хулгайч орж, 40 инчийн хар өнгийн шарп маркийн зурагтыг хулгайлсан байсан. ...” /16хх 186-190, 191-193/,  

хохирогч Б.Бямбасүрэнгийн “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хулгайч орж, “Micheal kors брендийн шаргал өнгийн эрэгтэй, эмэгтэй бугуйн хос цаг, хар өнгийн самсунг эс-2 маркийн гар утас хулгайд алдагдсан. ...” гэх мэдүүлэг, /16хх 234-239, 240-242/,

гэрч Н.Амгаланбаатарын “...Манай гэрийн 32 инчийн ТСЛ маркийн зурагт зурагт алдагдсан. Би 3 жилийн өмнө наадмаар ВСВ цахилгаан барааны дэлгүүрээс авч байсан. Мөн манай охины мөнгөн ээмэг, бөгж зүүлт байсан. Би хайлуулж байгаад юм хийх гэж байсан юм. ...” /2хх 237/,

гэрч Д.Ганцэцэгийн “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байхад Э.М өөрийн найз нартайгаа ирээд манай зочид буудалд өрөө авсан. Буудалд өрөө авахдаа Э.М надад 42 инчийн зурагт байна, та авах уу гэхээр нь тохиролцсон. Э.М бүдүүн найзтайгаа буудалд хоносон. Шөнөдөө хэд хэдэн удаа гарч ороод байсан. Тэр өдрийнхөө орой Чинбатын машинтай Э.М буудал руу оруулж ирээд надад 32 инчийн хар өнгийн “Haier маркийн зурагт, жижиг нөүтбүүк авчраад та энийг авчих манай найз зарж байгаа гэсэн. Э.М нь нийтдээ надаас 400.000 төгрөг авсан ба би зурагт нөүтбүүк хоёр л авсан. Би худалдаж авахдаа хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. ...” /5хх 229-230/,

гэрч Н.Лхагвасүрэнгийн “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэж санаж байна. Гэрээсээ гараад явж байхад зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай таарсан. Маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр надруу залгаад манай нэг найзад зурагт байгаа юм, бичиг баримт байхгүй 42 инчийн Панасоник зурагт байна. Гэрийн чинь ойролцоо байна гэхээр нь би гарч уулзахад хар өнгийн 42 инчийн хэмжээтэй зурагт байсан бөгөөд би 225.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь дараа өгөхөөр тохироод зурагтыг нь аваад гэртээ оруулж тавиад хөдөө явчихаад 3 хоноод ирэхэд цагдаагаас залгаад хулгайн зурагт авсан байна гээд ирсэн байна. ...Тэр үед Г.Зоо гэдэг залуу өөрөө над руу яриад, манай гэрт ирж уулзаад “ажил төрөл хийе, барилга дээр ажиллах хүн байгаа, би ломбард ажиллуулж байгаа, чамд ломбарднаас гарсан зүйлээ барьцаалж байя, өөрөө ломбарданд байлгах гэхээр болохгүй байна” гэж хэлэхээр нь би “хулгайн эд зүйлс биш биз дээ” гэж асуухад “тийм зүйл байхгүй. Манай хадмын талынхан ажиллуулдаг” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 12 дугаар байр, 11 тоот гэртээ байж байхад Г.Зоо ирээд хашааны үүдэнд 42 инчийн 2 зурагт авч ирж өгсөн, нийлүүлээд 350.000 төгрөг авсан ба надад бол барьцаалж байна гэж хэлсэн. Үүний дараа надад 2019 оны 4 дүгээр сарын 25-ны үед Г.Зоо надад 3 хөөрөг авч ирж өгсөн ба хадгалж байгаарай гэж хэлсэн. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр билүү 28-ны өдөр над руу залгаад “гэрийн чинь ирчихсэн уулзъя” гэхээр нь гарч уулзахад том, жижиг 2 зурагт байна. Дахиад барилгын ажил хийх гэсэн чинь төсөв мөнгөгүй болчихоод байна. Чи нийлүүлээд 250.000 төгрөгөнд авчих, урьд нь 350.000 төгрөгөөр авсан шүү дээ, дээр нь  би чамд нэмээд нэг морины мөнгөн хазаар, цагаан зэс аяга хоёрыг хадгалуулъя, түр хадгалж байгаарай, би буцаад авъя гэж хэлсэн. Тэр үед Г.Зоо өөр 2 хүнтэй хамт гурвуулаа улаан өнгийн тоёота приүс-20 маркийн машинтай явж байсан ба надад үзүүлсэн 2 зурагт, мөнгөн хазаар, зэс аягыг манай найзынх гээд байсан. Ингээд би 250.000 төгрөг өгөөд уг эд зүйлсийг авсан. Г.Зоо надад 5 сарын эхээр өгнө гэж хэлж байсан. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Г.Зоотой утсаар яриад эд зүйлсээ аваачээ мөнгөө авъя гэж хэлсэн чинь битгий үрээрэй, чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Гэтэл маргааш орой нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ярьсан. Тэдгээр эд зүйлсийг цагдаад өгсөн. Ингээд би тэд нараас авсан 10 эд зүйлсээс 8-ыг нь цагдаад өгсөн ба нэг зурагтыг нь Г.Зоо өөрөө буцаагаад аваад явсан. ...” /6хх 33-36, 18хх 69-73/,

гэрч Т.Чинбатын “...миний машиныг авч явахад нь хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг нь мэдээгүй. ...” /4хх 66-68/,

яллагдагчаар Э.Дын “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна., ...Би 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр найз Э.Мын хамт, найз Чинбатын машиныг гэрээс нь буюу Баянхошуунаас очиж авсан. Тэндээс 10 цагийн орчимд хөдлөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 51-10 тоот хашаанд байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод, гэр дотроос нь мөнгөн ээмэг, бөгж хосоор нь, мөн шаазан хөөрөг авсан., ...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр найз Э.Мын хамт эзэнгүй байхад нь монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод, гэр дотроос нь мөнгөн хазаар, шар өнгийн хөөрөг хулгайлаад гарсан., ...Э.Мтай хашаа руу орж бид хоёр уг гэрийн цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт нь орж, 32 инчийн “Шарф” брендийн зурагт 1 ширхэгийг аваад гарсан. Тухайн өдөр  нийтдээ 3 ширхэг зурагт Х.Хд 450.000 төгрөгөөр зарсан., ...Э.Мтай уг гэрийн цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт орж, 42 инчийн Самсунг брендийн зурагт 1 ширхэг, жижгэвтэр мөнгөн аяга 1 ширхэгийг аваад гарсан. Тэр зурагт, мөнгөн аягыг бид хоёр авч яваад Х.Х гэх эмэгтэйд зарсан., ...Э.М бид 2 уг гэрийн цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт нь орж 32 инчийн “BSB брендийн зурагт 1 ширхэгийг аваад гарсан. Бид 2 авч яваад Х.Х гэх танил эмэгтэйд зарсан., ...Бид 2 тахилт орчимд өөрийн найзын эзэмшлийн 34-54 УНВ улсын дугаартай машинтай хулгай хийх зорилготой явж байгаад айлын хаалганы цоожийг бахь ашиглаж эвдэлж онгойлгоод цуг дотогш орсон. Тэгээд бор өнгийн гар цүнх, савхин куртик байхаар нь аваад гарсан., ...Э.М бид 2 уг гэрээс хар өнгийн зурагт, 1 ширхэг мөнгөн бөгж, хоёр ширхэг цагирган ээмэг, дахиад 1 ширхэг мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг аваад гарсан., ...Э.М бид 2 баруун талынх нь цонхоор дотогш орж 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний гар цүнх, түрийвч, утас аваад гарсан. Би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз Э.Мтай хамт гэрт орж 32 инчийн “HAIER брендийн зурагт 1 ширхэгийг аваад гарсан. Мөнгө олох зорилгоор үйлдсэн., ...хар өнгийн 42 инчийн Панасоник зурагтыг аваад цонхоор дамжуулж Э.Мт өгсөн., ...Э.Мтай хамт явган явж байгаад айлын хаалгыг онгойлгоод 2 ширхэг хөөрөг шургуулганд нь байхаар нь би авч халаасандаа хийсэн., ...Э.Мын хамт хаалгыг нь эвдэж ороод хойморт нь байсан зурагт, нэг ширхэг хөөргийг аваад гарсан., ...Би Э.Мын хамтаар 48 инчийн зурагтыг хулгайлсан. Тэгээд Х.Хд өгөөд явуулсан., ...Би Э.Мын хамтаар хаалганы цоожийг эвдэж ороод мөнгөн товчнууд, мөнгөн ээмэг, бөгж авсан., ...Э.М бид 2 монгол гэрийн үүдний амбаарны цоожийг нь эвдэж ороод гэрт байсан 51 инчийн самсунг маркийн зурагтыг аваад Х.Хын машинд хийж явуулаад 200.000 төгрөг авсан., ...Э.Мын хамт 46 инчийн лж маркын зурагтыг нь хулгайлсан., ...Э.Мтай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрийн хаалганы цоожийг эвдэж 1 ширхэг мөнгөн аяга авсан., ...Э.Мтай хамт айлын цонхоор ороод нэг ширхэг “funai брендийн зурагтыг хулгайлж гарсан., ...Э.Мтай хамт43 инчийн “sony брендийн зурагт хулгайлсан., ...Э.Мтай хамт байшингийн цонхоор ороод 39 инчийн “sharp брендийн зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг авч гараад Хархорин зах дээр аваачаад Зулаа гэдэг эмэгтэйд зарсан., ...Э.Мтай хамт 2018 оны 12 дугаар сарын сүүлээр байшингийн цонхоор ороод монетон эдлэл, бугуйн цаг, бэлэн мөнгө авсан., ...Э.Мтай хамт 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цонхоор нь ороод 8 ширхэг мөнгөн аяга, 2 хөөрөг, эрэгтэй савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад Хархорин зах дээр байдаг Зулаа гэх эмэгтэйд зарсан., ...Э.Мтай хамт цагдан хоригдохоосоо хэд хоногийн өмнө блокоор баригдсан хашаа руу орсон. Уг хашаан дотор нэг давхар модон байшин байсан ба уг байшингийн цонхоор ороод олон төрлийн зүйлс авсан., ...Э.М бид 2 алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг 1 ширхэгийг тус бүр авсан., ...Э.Мын хамт амбаарны цоожийг төмрөөр эвдэж ороод Самсунг гэсэн бичигтэй хар өнгийн 42 инчийн зурагт, улаан өнгийн пүүз хоёрыг аваад гарсан., ...найз Э.Мтай хамт хаалганы цоожийг би эвдээд машины 4 дугуй обудтайгаа байсныг авсан. Мөн гэрийн хойморт байх авдар дотор бөөгийн мөнгөн толь, мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэргийг аваад бид 2 дөрвөн дугуйг хоёр хоёроор нь бариад гараад такси бариад нарантуул захын хажууд талын өгөөмөр техникийн зах явж тэр хавиар явж байсан явуулын нэг эрэгтэй хүнд дугуйгаа 600.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн эдлэлүүдийг нь Хархорин захын гадна зогсож байдаг Х.Х гэдэг ченжид бүгдийг нь нийлүүлээд 200.000 орчим төгрөгөөр зарсан., ...зурагт байхаар нь найз болох Э.Мтай хамт аваад Модны хоёрын тэнд нэг ломбарданд 180.000 төгрөгөөр тавьсан., ...Э.Май жижиг нөүтбүүк байхаар нь аваад гараад явсан., ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч харамсаж, гэмшиж байна., ...Г.З зааж өгөөд намайг аваач гэж гуйсан юм. Би энэ хэргийг хийгээгүй., ...зурагтаа аваад 21 дүгээр хорооллын тэнд явуулын хүнд 200.000 төгрөгөөр зараад хийлдэг гудастай нь боогоод явуулчихсан., ...4 ширхэг мөнгөн аягыг жижиг нөүтбүүктэй авсан., ...сейфийг унагааж цохиж эвдлээд дотор нь дугуй мөнгөн цар байхаар нь авч гараад буцаж автобусанд суугаад 1 дүгээр хорооллын тэнд явж байгаад явуулын танихгүй хүнд 60.000 төгрөгөөр зарсан., ...1 ширхэг мөнгөн аяга, хойд талын шургуулганаас 1 ширхэг хөөрөг авч гараад гудамжинд явж байсан хүнд 50.000 төгрөгөөр зарсан., ...зүүн талын вакум цонхыг нь түлхэн дотогш орж том өрөөний сервантан дотор байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, хөөрөгний халбага, шаргал өнгийн нуух, түрийвчин дотор байсан 40.000 төгрөг аваад орсон цонхоороо буцаж гарсан., ...42 инчийн Самсунг брендийн хар өнгийн зурагт, бугуйн цагийг аваад орсон цонхоороо буцаж гараад байшингийн зүүн талаар тойроод хашааны ардуур хашаа давж гарсан., ...Асер маркийн нөүтбүүк аваад гарсан., ...Ганцаараа хулгай хийх зорилготой явж байгаад Монгол гэртэй айл байхаар нь цоожийг нь эвдэж онгойлгоод дотогш орж хойморт нь байсан 32 инчийн зурагт, зурагтны доор байсан шургуулганаас 3 ширхэг аяга аваад юм аа тэвэрч гараад, зам дээрээс такси аваад 10 дугаар хороолол явж байгаад явуулын хүнд аяга зурагтаа нийлүүлээд 200.000 төгрөгөөр зараад, өөрөө хэрэглээд дууссан., ...42 инчийн зурагтыг нь аваад цонхоор гарсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Хулгай хийж мөнгөтэй болох гээд явж байсан., ...мөнгөний гахайг хагалж дотор нь байсан дандаа задгай дээд тал нь 5.000 төгрөгийн дэвсгэртээр ойролцоогоор 40.000-50.000 төгрөг байсан гэж санаж байна. Тэгээд өөр авах юм байхгүй болохоор нь буцаад цонхоор нь гараад явсан., ...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөн гутлын тавиур дээр байсан пүүзийг хулгайлсан., ...Надад урьд ярьсан мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. Би Э.Мтай хамтарч үйлдсэн 2 хэрэг байгаа. ...” /2хх 163-165, 213-215, 3хх 23-25, 87-89, 147-148, 208-209, 4хх 35-36, 96-97, 147-148, 196-197, 5хх 8-9, 56-57, 101-103, 158-159, 197-198, 6хх 12-13, 71-73, 128-129, 175-176, 222-223, 7хх 31-32, 83-84, 139-140, 193-194, 8хх 12-14, 68-70, 125-127, 186-188, 9хх 4-6, 70-72, 118-120, 187-189, 10хх 30-33, 107-109, 177-178, 237-239, 11хх 39-40, 85-86, 132-133, 179-180, 241-242, 12хх 34-35, 127-128, 199-201, 13хх 6-7, 56-57, 104-105, 160-162, 18хх 116-119/,

яллагдагч Э.Мын “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна., ...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хэрэгт хамт шалгагдаж байгаа Э.Дтай хамт хулгай хийж, цоожийг хөшиж онгойлгон гэр орж гэрийн хойморт байсан 42 инчийн Тошиба брендийн зурагтыг орны бүтээлгээр ороогоод авч гарсан. Чинбатын эзэмшлийн автомашинтай явж байсан. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан., ...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 14-15 цагийн хооронд гэж санаж байна. Э.Дын хамт гэрийн цоожийг төмрөөр эвдэж ороод зурагтны хажууд байсан тавилга дотроос 1 ширхэг шаазан хөөрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, хуванцар шар өнгийн хутга зэргийг авсан., ...Э.Дын хамт гэрийн цоожийг машинд байсан бахиар эвдэж ороод хойморт байсан тавилга дотроос мөнгөн хазаар, шар өнгийн хөөрөг 1 ширхэг зэргийг аваад гарсан., ...Э.Дтай хамт Чинбатын машинтай явж байгаад гэрийн цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт орж, 32 инчийн “Шарф” брендийн зурагт 1 ширхэгийг аваад гарсан. Тэгээд Х.Х гэх эмэгтэйд зарсан., ...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз Э.Дтай, Чинбатын автомашинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны 31 тоотын гадаа явж байтал үүдэндээ амбаартай хаалга нь цоожтой гэр байсан. Хулгай хийхээр болоод бид хоёр хаалганы цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт орж, 42 инчийн Самсунг брендийн зурагт 1 ширхэг, жижгэвтэр мөнгөн аяга 1 ширхэгийг аваад гарсан. Тэгээд Х.Х гэх эмэгтэйд зарсан., ...Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз Э.Дтай, Чинбатын автомашинтай явж байгаад Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 283 тоотод байх айлын хаалганы цоожийг бахиар хөшиж эвдээд гэрч орж, 32 инчийн “BSB брендийн зурагт 1 ширхэгийг аваад гарсан., Тэгээд Х.Х гэх эмэгтэйд зарсан., ...Э.Дтай цуг дотогш ороод эрэгтэй бор өнгийн гар цүнх, эрэгтэй цайвар ногоон өнгийн савхин куртик аваад гарсан., ...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Э.Д бид хоёр монгол гэрийн цоожийг эвдэлж дотогш орж, уг гэрээс хар өнгийн зурагт 1 ширхэг, мөнгөн бөгж, хоёр ширхэг цагирган ээмэг, дахиад 1 ширхэг мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг аваад тухайн гэрээс гарч явсан., ...Э.Д бид 2 баруун талынх нь цонхоор дотогш орж, 4 ширхэг мөнгөн аяга аваад эмэгтэй хүний гар цүнх шиг юм байхаар нь тэр дотор нь 4 ширхэг мөнгөн аяга хийгээд авч гарсан., ...Би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Э.Дтай хамт гэрийн цоожийг бахиар хөшиж эвдээд гэрт орж, 32 инчийн “HAIER брендийн зурагт 1 ширхэгийг аваад гарсан., ...Э.Д вакум цонхыг нь түлхэж дотогш орсон. Би гадна нь хүн харж байсан бөгөөд надад онгойлгосон цонхоороо хар өнгийн 42 инчийн Панасоник зурагтыг өгсөн. Мөнгө олох зорилготой хоорондоо ярилцаж байгаад хулгай хийсэн юм., ...2 ширхэг хөөрөг байхаар нь халаасандаа хийгээд явсан. ...Э.Дын хамт зурагт, нэг ширхэг хөөргийг аваад гарсан., ...Э.Дын хамт 48 инчийн зурагт хулгайлсан. Тэгээд Х.Хд өгөөд явуулсан., ...Э.Дын хамт хаалганы цоожийг эвдэж ороод мөнгөн товчнууд, мөнгөн ээмэг, бөгж авсан., ...Э.Д бид 2 гэрт байсан 51 инчийн самсунг маркийн зурагтыг аваад Х.Хын машинд хийж явуулаад 200.000 төгрөг авсан., ...Э.Дын хамт 46 инчийн лж маркийн зурагт хулгайлсан., ...Э.Д бид хоёр 1 ширхэг мөнгөн аягыг авч гараад Зурагтын эцэст байх ломбарданд 40.000 төгрөгөөр тавьсан., ...Э.Дтай хамт нэг ширхэг “funai брендийн зурагтыг хулгайлж гарсан., ...Э.Дтай хамт 43 инчийн “sony брендийн зурагт хулгайлсан., ...Э.Дтай хамт байшингийн цонхоор ороод 39 инчийн “sharp брендийн зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аягыг авч гараад Хархорин зах дээр аваачаад Зулаа гэдэг эмэгтэйд 250.000 төгрөгөнд бодож өгсөн., ...Э.Дэлгэбаяртай хамт байшингийн цонхоор ороод монетон эдлэл, бугуйн цаг, бэлэн мөнгө авсан., ...Э.Дтай хамт 8 ширхэг мөнгөн аяга, 2 хөөрөг, эрэгтэй савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж аваад Хархорин зах дээр байдаг Зулаа гэж эмэгтэйд зарсан юм. Э.Д бид 2 байшингийн цонхоор олон төрлийн зүйл авсан. Уг эд зүйлсийг Хархорин зах дээр аваачаад зарчихсан., ...Э.М бид хоёр модон авдар дотор байх төмөр хайрцагнаас Алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг 1 ширхэг тус бүр авсан., ...Э.Д аваад хаалгыг нь эвдэхээр нь бид 2 гэр рүү хамт орсон. Самсунг маркын хар өнгийн 42 инчийн зурагтыг мөн үүдэнд байсан улаан өнгийн пүүзийн хамт авч гарсан., ...Э.Дын хамтаар машины 4 ширхэг дугуй, обудтай нь хамт бөөгийн мөнгөн толь, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч зэргийг авч гараад такси бариад өгөөмөр зах явж тэнд нэг явуулын хүнд 4 дугуйг обудтай нь хамт 600.000 төгрөгөөр зарсан мөнгөн эдлэлийг Хархорин зах дээр алт мөнгөний ченжийн ажил хийдэг Х.Хд зарсан., ...Нөүтбүүк байхаар нь Э.Д аваад гараад явсан. Миний санаж байгаагаар уг айлаас өөр эд зүйл аваагүй., ...байшингийн модон хаалгыг эвдэж ороод том өрөөний зурагтын хажууд байрлах сейфийг эвдэж дотроос нь монетон ээмэг, бөгжний хослол 2 буюу нийт 2 ээмэг, 2 бөгж, 2 гинж, эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, шаргал өнгийн Самсунг загварын гар утас 1 ширхэгийг аваад явсан., ...Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэж санаж байна. Вакум цонхыг нь түлхээд орж том өрөөний тавиур дээр байсан 65 инч байх аа том хэмжээтэй хар өнгийн самсунг маркийн зурагтыг аваад даавуунд ороогоод хөөргийг халааслаад өөрөө цонхоор нь буцаж гарсан., ...Би 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин орчмоор явж байгаад цоожийг нь хөшиж эвдлээд дотогш орж, хойморт байсан 32 инчийн Панасоник маркийн хар өнгийн ЛСД зурагтыг аваад гарсан., ...Вакум цонхыг нь түлхээд дотогш орж түрийвчнээс бэлэн 180.000 төгрөг аваад, мөнгөн хослол, ээмэг бөгж зэрэг ил байхаар нь халаасандаа хийгээд орсон цонхоороо буцаж гарсан., ...Би 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчмоор явж байгаад шинэ модон банзан хашаатай, хаалгагүй, дотроо ганц гэр байхаар нь орж үүдний модон амбаарынх нь цоожийг чулуугаар цохиж эвдлээд дотогш орж хойморт байх 32 инчийн хар зурагтыг аваад даавуунд ороож гараад явуулын хүнд 80.000 төгрөгөөр зарсан., ...нөүтбүүк, будаа агшаагч, гутал хувцас зэрэг эд зүйлс авсан., ...вакум цонхыг нь түлхэж ороод том өрөөнд ээмэг, гинж, бөгж зэргийг аваад өмднийхөө халаасанд хийгээд орсон цонхоороо буцаж гарсан., ...вакум цонхыг нь түлхэн орж зөөврийн компьютер, эмэгтэй монетон ээмэг, хар хромон гутал, түрийтэй хар өнгийн эрэгтэй гутал, пүүз зэргийг авсан., ...вакум цонхыг нь түлхэж ороод, авдран дотроос мөнгө аяга, ээмэг, гинж, бөгж, шаргал өнгийн аяга, нэхий малгай зэргийг авсан., ...2 ширхэг мөнгөн аяга авсан., ...том өрөөний гол хэсэгт тавиур дээр байсан 32 инчийн зурагтыг аваад машиндаа хийгээд Хархорин захын орчим явуулын хүнд 90.000 төгрөгөөр зарсан., ...вакум цонхыг нь түлхэн дотогш орж, 32 инчийн Монел маркийн зурагтыг нь авсан., ...вакум цонхыг нь түлхэн дотогш орж, хувцасны шүүгээн дотроос нь булган малгай, тавиур дээр нь байсан жижиг мөнгөн аяга, шаргал өнгийн самсунг эс-6 маркийн гар утас зэргийг авсан., ...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. Гэхдээ одоо миний хийсэн, зам шалгалтаар зааж чадаагүй 2-3 үйлдэл байгаа. ...” /2хх 158-160, 208-210, 3хх 18-20, 93-94, 152-153, 213-214, 4хх 39-40, 92-93, 143-144, 202-203, 5хх 2-3, 48-49, 108-110, 150-151, 205-206, 6хх 6-7, 65-67, 125-126, 179-180, 226-227, 7хх 35-36, 87-88, 143-144, 196-197, 8хх 17-19, 63-65, 130-132, 191-193, 9хх 9-11, 65-67, 124-126, 192-194, 10хх 37-40, 183-185, 13хх 221-224, 14хх 18-20, 75-76, 129-130, 177-178, 239-240, 15хх 34-35, 85-86, 146-147, 203-205, 247-248, 16хх 50-51, 103-104, 162-163, 219-220, 17хх 15-16, 18хх 141-144/,

яллагдагч Г.Зийн “...2017 оны 8 дугаар сарын орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаан дотроо 2 байшинтай айлын 2 байшингийн урд талын мансардтай 2 давхар, улаан өнгийн тоосгон байшингийн урд талын хананд байсан цагаан өнгийн вакум цонхны салхивчийг тухайн хашаан дотор газар байсан нарийн төмрөөр хөшиж онгойлгон дотогш орсон. Байшин дотроос 4 ширхэг мөнгөн аяга, 1 хос монетон ээмэг, хар өнгийн гадаргуйтай хунгийн дүрстэй, монетон биш гадаргуйтай гинж, ээмэг, бөгж 3 хос, нокиа загварын гар утас, цагаан өнгийн эрэгтэй хүний бугуйн цаг, хөөрөг, загалмай хэлбэртэй зүүлт, мөнгөн ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж байшингийн шкафан дотор байсан хар өнгийн жижиг гар цүнхэнд хийгээд орсон цонхоороо гарч явсан., ...Э.М нэг зурагт ломбарданд тавиад өгөөч гэхээр нь Монел маркийн зурагтыг 150.000 төгрөгөнд ломбарданд тавьж өгсөн., ...Э.М буудал дээр ганцаараа тортой юм барьчихсан зогсож байсан. Тэгээд яасан юм бэ, юу юм бэ гэхэд нэг малгай, аяга 2 байна. Зараад өгөөч хөгшөөн гэхээр нь заза тэгье гээд юмыг нь авсан. Мөн хэд хэдэн удаа Э.Дтай хамт Э.М явж байгаад надад 3-4 зурагт, хөөрөг, хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлс зарж байсан., ...2019 оны 4 дүгээр сарын дундуур Э.Д, Э.М гэх манай хоёр найз хамт явж байгаад хулгай хийсэн 1 ширхэг ЛЕД зурагтыг надад 200.000 төгрөгөөр зарсан. Тэр зурагтыг би найз Лхагважавын гэрт нь хадгалуулж байсан. Түүний маргааш Э.Д, Э.М нар 40 инчийн, 32 инчийн ЛСД маркийн зурагтыг авчирч өгөөд намайг 200.000-300.000 төгрөгөөр зараад өгөөч гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул найз Лхагважаваас 300.000 төгрөг зээлж аваад Э.Д, Э.М нарт өгсөн. Тэгээд маргааш нь дахин Э.Д, Э.М нар 40 инчийн ЛЕД зурагт авч ирсэн ба тэр зурагтыг би худалдан авах мөнгө байхгүй байсан тул дараа мөнгийг нь өгнө гээд аваад үлдсэн., ...би тэр хоёрын хулгайлсан эд зүйлсийг аваад Х.Хд 5 зурагт, 1 мөнгөн аяга, Н.Лхагвасүрэнд 4 зурагт, 4 хөөрөг, 1 мөнгөн хазаар, нэг зэс аяга буюу нийт 10 эд зүйлс, харин би өөртөө нэг булгайн малгай, нэг эвдэрхий зурагтыг байлгаж байгаад буцаагаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр аваачиж өгсөн. Дээрх 2 хүнтэй хамт явж хулгай хийсэн зүйл байхгүй. Харин дээрх эд зүйлсийг зарж өгсний хөлсөнд би 200.000 төгрөгийг цувуулж авсан. ...” /1хх 4-7, 16хх 108-110, 167-169, 18хх 87-89, 19хх 82-84/,

яллагдагч Х.Хын “...Э.Д, Э.М, Г.З нар нь 2019 онд манай гэрт 3 ширхэг зурагт авч ирж өгсөн юм., ...Би Э.М, Э.Д нартай хамт явж хулгай хийсэн зүйл байхгүй. Харин дээрх 2 хүн болон Г.З нарын авч ирж өгсөн 2 ширхэг 32 инчийн зурагт, 2 ширхэг 42 инчийн зурагт, 1 ширхэг 43 инчийн зурагт, нэг мөнгөн аягыг худалдаж авсан нь үнэн. Уг эд зүйлсээс 2 ширхэг 32 инчийн зурагт, 1 ширхэг 43 инчийн зурагтыг буцааж өгсөн. Харин нэг 42 инчийн зурагтыг нь Г.З буцааж авч явсан. Харин үлдсэн нэг 42 инчийн самсунг маркийн зурагтыг нь би Хархорин зах дээр аваачаад зарсан. Мөн нэг ширхэг мөнгөн аягыг нь хуулаад зарсан. ...” /13хх 161-164, 165-167, 19хх 69-72/ гэх мэдүүлгүүд болон  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 22-24, 2хх 119-120, 174-175, 222-223, 3хх 31-33, 101-102, 157-158, 220-221, 4хх 52-54, 103-105, 154, 207, 5хх 12, 62, 115, 168, 212-213, 6хх 18-20, 77, 134-135, 187-188, 238-240, 7хх 43, 98-99, 153-155, 205-206, 8хх 27, 81-82, 142-143, 203-205, 9хх 20, 82-84, 132, 206-207, 10хх 48-50, 121, 194-195, 248-249, 11хх 50-51, 93-94, 141-142, 187-188, 247, 12хх 38, 151-152, 213-214, 13хх 16-17, 64-65, 116-117, 169, 234, 14хх 32-33, 84, 138-139, 185, 249, 15хх 42, 93-94, 154-155, 211-212, 16хх 4-5, 57-58, 115, 180, 229/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-28, 2хх 121-123, 176-177, 224-225, 3хх 34-35, 103-105, 159-162, 222-228, 4хх 55-56, 106-107, 155-157, 208-210, 5хх 13-15, 63-66, 116-117, 169-170, 214-215, 6хх 21-22, 78-79, 136, 189-191, 241-243, 7хх 44-45, 100-101, 156-159, 207-208, 8хх 28-29, 83-85, 144-145, 206-208, 9хх 21-23, 85-89, 133-135, 208-211, 10хх 51-53, 122-123, 196-197, 250, 11хх 1-2, 52-54, 95-98, 143-144, 189-193, 248-250, 12хх 39-42, 153-154, 215-216, 13хх 18-19, 66-69, 118-120, 170-173, 235-236, 14хх 34-35, 85-86, 140-141, 186-188, 250, 15хх 1, 43-45, 95-98, 156-158, 213-215, 16хх 6, 59-60, 116-118, 181-183, 230-233/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд /2хх 152-154, 3хх 73-78, 4хх 23-25, 7хх 23-27, 75-79, 8хх 4-8, 10хх 23-25, 11хх 76-80, 127-128, 12хх 131-139, 248-250, 13хх 1, 14хх 63-70, 18хх 45-49, 55-57/,

эд зүйлийн үнэлгээ буюу хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 37-38, 104-112, 2хх 140-147, 194-198, 248-250, 3хх 52-58, 127-133, 192-197, 4хх 4-6, 83-85, 126-131, 175-178, 229-235, 5хх 30-33, 85-91, 135-138, 184-187, 231-234, 6хх 38-41, 101-107, 149-154, 201-208, 7хх 10-13, 59-65, 116-121, 174-177, 237-243, 8хх 46-49, 101-107, 161-164, 226-229, 9хх 40-44, 101-103, 153-155, 241-249, 10хх 85-86, 144-147, 213-222, 11хх 17-22, 70-73, 116-122, 162-165, 212-221, 12хх 15-18, 64-67, 171-174, 232-238, 13хх 37-40, 84-87, 132-138, 197-200, 247-250, 14хх 1, 54-60, 99-105, 158-162, 199-208, 15хх 15-19, 63-66, 116-119, 178-182, 231-234, 16хх 23-27, 77-81, 135-141, 201-204, 249-250, 17хх 1-5/

Илтгэх хуудас “...уг бичлэг дээр Гантөмөр овогтой Г.З нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа болох нь бичигдэж үлдсэн байлаа. ...” /1хх 30/, Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл  /1хх 40, 44/,

шинжээчийн дүгнэлт “...шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн этгээд нь дунд зэргийн чацтай /165-175см/, зууван нүүртэй, тод нарийн хар хөмсөгтэй, дунд зэргийн өндөртэй-нарийн эрүүтэй, духны баруун хэсэг, баруун хацрын дээд хэсэг, хамрын угалзны зүүн хэсэгт мэнгэ /сорвитой/, хүзүүний баруун хэсэгт, шивээстэй, гадагш гишгэгдэлтэй, туранхайвтар эрэгтэй хүн байна. Уг этгээд нь “NY гэсэн бичигтэй саравчтай хар малгайтай, хүзүүндээ гинжтэй, дугуй захтай, энгэрт “UNDER ARMOUR гэсэн бичигтэй, улаан өнгийн “Х” үсэг мэт логотой, хөх өнгийн цамцтай, зүүн шуунд хар оосортой, цагаан өнгийн цагтай, сарвуундаа 5 хурууны даавуун бээлийтэй, улаан хүрэн өнгийн бүстэй, олон халаастай саарал өнгийн өмдтэй, салангид өсгийтэй хар өнгийн бодинкон гуталтай байна. ...”/1хх 75-79/,

“...бичлэгт харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд Гантөмөр овогтой Г.З дүрслэгдсэн байна. ...” /1хх 81-87/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “хар өнгийн 32 инчийн зурагт доод хүрээ нь саарал TCL гэсэн бичигтэй, шилэн мэт өнгөгүй, хар өнгийн хүрээтэй суурьтай, TCL маркийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зурагтыг Н.Амгаланбаатарт хүлээлгэн өгөв. ...” /3хх 8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...хар өнгийн 42 инчийн тошиба маркийн зурагт нэг ширхэг, ногоон өнгийн модон тагштай цагаан зэс аяга нэг ширхэгийг Г.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгөв. ...” /3хх 191/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...бага гарын чүнчигноров хөөрөгийг бүрэн бүтэн Б.Батчулуунд хүлээлгэн өгөв. ...” /4хх 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...улаан өнгийн даваа толгойтой, 2 талын мөрөн дээрээ хээтэй, төмөр халбагатай, дунд гарын цагаан өнгийн шаазан хөөрөг 1 ширхэгийг хохирогч Д.Сарантуяад хүлээлгэн өгөв. ...” /4хх 65/, эд зүйлс баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...мөнгөн тоногтой суран хазаар нэг ширхэг, шар өнгийн өөрөөрөө толгойтой, манан чулуун хөөрөг нэг ширхэгийг хохирогч З.Батбаатарт хүлээлгэн өгөв. ...” /4хх 119/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Д.Дайриймаа нь 2 дугаар байрлуулсан шарф брендийн 32 инчийн зурагтыг заасан ба уг зурагтны хөл хэсгийг харуулахад манай зурагтны хөл нь арилдаггүй толботой гэсэн. Мөн түүний таньсан 2 дугаарт байрлуулсан шарф брендийн 32 инчийн зурагтыг 1 дугаарт байрлуулан дахин таниулахад 1 дугаарт байрлуулсан зурагтыг таньсан. ...” /4хх 188-189/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...шарф брендийн 32 инчийн зурагтыг хохирогч Д.Дайриймаад хүлээлгэн өгөв. ...” /4хх 191/,

эд зүйлс хураан авсан тэмдэглэл “...BSB маркийн хар өнгийн 32 инчийн хэмжээтэй хар өнгийн залгууртай хэвийн ажиллагаатай зурагтыг Х.Хаас хураан авав. ...” /5хх 39/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...BSB брендийн 32 инчийн зурагтыг хохирогч Д.Даваажамцад хүлээлгэн өгөв. ...” /5хх 40/, эд зүйлс хүлээн авсан тэмдэглэл “...Э.Даас Rotenzo гэх цагаан өнгийн бичиглэлтэй 43 инчийн хар өнгийн зурагтыг хүлээн авав. ...” /5хх 142/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...хар өнгийн гадаргуутай, дэлгэцний доод хэсэгт Rotenzo гэх цагаан өнгийн бичиглэл бүхий 43 инчийн зурагт 1 ширхэгийг хохирогч Д.Ундралд хүлээлгэн өгөв. ...” /5хх 143/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...хохирогч Ц.Даваацэрэн нь 1 дугаар байрлуулсан haier  брендийн 32 инчийн зурагтыг заасан. Мөн түүний таньсан зурагтыг 2 дугаар байрлуулан дахин таниулахад 2 дугаар байрлуулсан зурагтыг таньсан. ...” /5хх 244-245/, эд зүйл хураан авсан тэмдэглэл “...Haier маркийн хар өнгийн 32 инчийн хэмжээтэй хар өнгийн залгууртай, хэвийн ажиллагаатай зурагтыг Х.Хаас хураан авав. ...” /5хх 248/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Haier брендийн 32 инчийн зурагтыг хохирогч Ц.Даваацэрэнд хүлээлгэн өгөв. ...” /5хх 249/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...шүрэн толгойтой, гуулин нуухтай, мөнгөн халбагатай, халбаган дээрээ хулгана сийлбэртэй дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэгийг хохирогч Б.Үржинлхамд хүлээлгэн өгөв. ...” /6хх 90/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...хар өнгийн ленова маркийн зөөврийн компьютерийг хохирогч Э.Мөнгөнхундагад хүлээлгэн өгөв. ...” /10хх 133/, эд зүйлс, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл “...самсунг маркийн 43 инчийн хар өнгийн лсд эвдэрхий зурагт, самсунг маркийн 43 инчийн лсд зурагтны тайлбар номыг хүлээн авав. ...” /12хх 70/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “...самсунг маркийн 43 инчийн хар өнгийн лсд эвдэрхий зурагт, самсунг маркийн 43 инчийн лсд зурагтны тайлбар номыг эд мөрийн баримтаар тооцов. ...” /12хх 73-74/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “...хар өнгийн дэлгэц нь хагарсан 40 инчийн суурьгүй лсд зурагтыг эд мөрийн баримтаар тооцов. ...” /18хх 174/,

эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл “8.200.000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг улаан өнгийн 34-54 УНВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн 2004  онд үйлдвэрлэгдсэн, эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгслийг битүүмжлэв. ...” /12хх 96-99/, тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /12хх 100-103/, тээврийн хэрэгсэл өмчлөлийн талаарх баримтууд /12хх 88-93/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл “...Г.Зоос алдагдсан гэх булган малгайг хураан авав. ...” /12хх 144/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...хар өнгийн 4 талтай булгайн малгай нэг ширхэгийг П.Хишгээд хүлээлгэн өгөв. ...” /16хх 145/, зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Д, Э.М нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Зийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.З, Х.Х нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу мөнгө угаах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Д, Э.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар, 18.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Э.Дт Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцон нийт 46 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 9 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд нь тохирсон байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасантай нийцжээ.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг прокурорын яллах дүгнэлтэнд алдаатай буюу гэмт хэрэг гарсан байдлын талаарх огноо буруу бичигдсэнийг зөвтгөлгүйгээр, хуулбарлан бичиж уг алдааг давтсан байна.

Тухайлбал, яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: хохирогч Б.Ганчимэг нь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө эд зүйлсээ алдсан байхад 2018 оны 12 дугаар сарын 15-наас 29-нд шилжих шөнө гэж, хохирогч Б.Дангаасүрэнд 300.000 төгрөгийн хохирол учирсан байхад 100.000 төгрөг гэж, хохирогч З.Шаравдогимын нэрийг “З.Шаравдогмид” гэж, хохирогч С.Цогзмаагийн нэрийг “С.Цогзолмаа” гэж алдаатай бичигдсэнийг,

мөн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: хохирогч С.Цогзмаа, Д.Сарантуяа, С.Ариунаа, Ж.Оюун-Эрдэнэ нарын эд зүйлсийг 2019 онд хулгайлсан байхад “2018 онд” гэж, хохирогч С.Цэрэндоржийн гэрээс эд зүйлс алдагдсан хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө байхад “2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө” гэж тус тус алдаатай бичигдсэнийг энэхүү магадлалаар зөвтгөн өөрчлөлт оруулав.

Э.М нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байхад улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ тухайн цаг хугацаанд буюу хоригдож байхдаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс мөн түүнийг хуулбарлан бичжээ.

Цаашид прокурор, шүүх нь гэмт хэрэг гарсан байдал буюу он, сар, өдрийг зөв бичиж байхыг анхаарвал зохино.

Иймд энэхүү алдааг залруулах зорилгоор шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын В дэх хэсэгт “...хохирогч З.Шаравдогмид...” гэснийг “...хохирогч З.Шаравдогим...” гэж, Г дэх хэсгийн 15 дахь заалтад “...хохирогч С.Цогзолмаад...” гэснийг “...хохирогч С.Цогзмаад...” гэж,

В заалтад “...Д.Баярбямбад 470.000 төгрөг...” гэсэн боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Баярбямбад 290.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул “...Д.Баярбямбад 290.000 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох 7 дахь заалтад шүүгдэгч Г.Зийн цагдан хоригдсон хугацааг 138 хоног гэж бичсэн боловч хавтас хэрэгт авагдсан /1хх 119, 2хх 15, 65, 77, 102, 17хх 17, 20, 20хх 75/ нотлох баримтуудаар Г.З нь 141 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Д, Э.М нар нь өмнө нь энэ төрлийн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн арга, хохирол, хор уршгийн шинж чанар, 2018 оноос 2019 оны хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, тоо хэмжээний байдал зэрэг нь гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангажээ.

Шүүгдэгч Э.Д, Э.М, Г.З, Х.Х нарт холбогдох хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч нарын гэм бурууд тус тус тохирсон, хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Г.З нь өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухай баримт хэрэгт авагдаагүй,

шүүгдэгч Э.М нь хохирогч, Б.Алтанцэцэг, Л.Ганбат нарын эд зүйлсийг дангаараа хулгайлсан үйлдсэн нь тогтоогдсон, Г.Зтой бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас судалж үзэхэд шүүгдэгч Э.М, Г.З нар нь Н.Лхагвасүрэн, Х.Х, Есөнтогтоо нартай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх баримт тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч шүүгдэгч Э.М, Г.З нарын гаргасан “...хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, магадлалд дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/1113 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтад заасан “...Г.З нь 138 хоног цагдан хоригдсон...” гэснийг “...шүүгдэгч Г.З нь 141 хоног цагдан хоригдсон...” гэж,

            8 дахь заалтад “хохирогч Д.Баярбямбад 470.000 төгрөг” гэснийг “хохирогч Д.Баярбямбад 290.000 төгрөг” гэж,  

“...хохирогч З.Шаравдогмидод...” гэснийг “...хохирогч З.Шаравдогмид...” гэж,

“...хохирогч С.Цогзолмаад...” гэснийг “...хохирогч С.Цогзмаад...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М, Г.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ