| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2021/03461/И |
| Дугаар | 181/ШШ2021/01072 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2021/01072
|
|
| СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ 2021 оны 06 сарын 02 өдөр Дугаар 181/ШШ2021/01072 Улаанбаатар хот |
| г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, нэхэмжлэгч: Х.О-ын хариуцагч: Г.От холбогдох, 2020 оны 10 сарын 28-ны өдрийн "сануулах” сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжпэл бүхий хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжпэгч Х.Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Халиун, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, гэрч С.******* /РД:АЮ67022470/, Т.******* /РД:Ш356010568/, Д.Барсболд /РД:ПЕ86040711/, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн ******* \Л/егпег/оршин суух зөвшөөрлийн дугаар ОЕШ000001274/ орчуулагч Н.Болормаа /РД:ПЯ89072406, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Х.Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа:Би Г.Оийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт өнөөдрийг хүртэл 25 орчим жилийн хугацаанд жолоочийн албан тушаалд үнэнч шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч байгууллагын хэрэгжүүлж буй Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж төсөлд жолоочийн албан тушаалд ажиллаж байгаа ба ажил олгогчоос намайг ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан, байгууллагын ёс зүйн дүрэм журмыг |
| 1 |
| 00004207 |
| зөрчсөн тул надад “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар мэдэгдэж, “Сануулга"-ыг бичгээр шууд 2020 оны 10 сарын 28-ны өдөр гардуулсан. Энэхүү сахилгын шийтгэлийг би үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Сануулга”-д “...дотоод шалгалтаар замын хуудас болон шатахууны хэрэглээнд зарим зөрүүтэй зүйлс илэрсэн. Үүнтэй холбоотойгоор дахин шалгахад та замын хуудсанд явсан километрийн заалтыг удаа дараа буруу тэмдэглэсэн байна. Энэ нь 012-н ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл ” гэж дурьдсан нь үндэслэлгүй. Учир нь би байгууллагадаа өнөөдрийг хүртэлх ажилласан энэ 25 орчим жилийн хугацаанд ганц ч удаа замын хуудсыг буруу тэмдэглэж, байгууллагын шатахуун, эд хөрөнгийг хувьдаа завшиж, хэрэглэж байгаагүй. Тийм ч учраас ажил олгогчоос 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Сануулга”-д намайг замын хуудасд явсан километрийн заалтыг хэзээ, хэдэн удаа, хэрхэн яаж, буруу бичсэнийг тодорхой дурьдаж, ажилтан миний хэзээ гаргасан, яг аль үйлдэл нь байгууллагын ёс зүйн дүрэм журмын аль заалтыг зөрчсөнийг бичээгүй байгаа. Өөрөөр хэлвэл би уг сануулгад дурдсан замын хуудасд явсан километрийн заалтыг буруу бичсэн үйлдэл огт гаргаагүй болно. Гэвч ажил олгогчоос намайг дээрх үйлдлийг гаргасан гэж буруутган сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн уг сануулгад дурдсан шиг би хамт олон, ажилтнуудтайгаа ёс зүйгүй харьцсан зөрчлийг гаргаагүй, нэг ч ажилтантай ёс зүйгүй харьцсан, хэл амаар доромжпох гэх мэт үйлдлийг гаргаагүй байтал ажил олгогчоос намайг доголдол гаргасан гэж үзэж, түүнийгээ уг сануулах сахилгын шийтгэлийн үндэслэл болгож байгаад гомдолтой. Улмаар дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулж, 2020 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, Хөдөлмөрийн гэрээг сунгах эсвэл шинэчлэх боломжгүй гэдгийг мэдэгдэж, “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тухай мэдэгдэл”-ийг 2020 оны 10 сарын 28-ны өдөр гардуулсан. Ажил олгогчоос миний 25 жил үнэнчээр ажилласан хөдөлмөр, зүтгэлийг минь үгүйсгэж, үндэслэлгүйгээр надад 2020 оны 10 сарын 28-ны өдөр “сануулах" сахилгын шийтгэл ногдуулсны улмаас байгууллагын ажилтнуудын дунд “...ажилтан намайг 25 жилийн хугацаанд замын хуудасд явсан километрийн заалтыг буруу бичиж, шатахуун хувьдаа авч хэрэглэдэг байсан, үүнээсээ болоод ажлаас чөлөөлөгдөж байгаа гэх буруу, ташаа ойлголт үүсч, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт: “...Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна...” гэж заасан байх боловч ажил олгогчоос надад сахилгын шийтгэл ногдуулж буй шийдвэр буюу тушаал гаргаж гардуулаагүй. Энэ талаар би байгууллагынхаа удирдлагад 2020 оны 11 сарын 18-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргаж өгөхийг хүссэн ч хариу өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан. Иймд ажилтан Х.Х.О надад ногдуулсан 2020 оны 10 сарын 28-ны өдрийн сануулах” сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгож өгнө үү. |
| 2 |
| Нэхэмжлэгч Х.Х.О нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: сануулах сахилгын шийтгэлийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй, дурдагдаж буй асуудалд өөрийн үнэн зөв, бодит тайлбарыг хийхийг хүссэн боловч “...нэгэнт гарсан шийдвэр, таны тайлбарыг сонсохгүй, гарын үсэг зурах ёстой..." гэж хүчээр тулган шаардсан тул би аргагүйн эрхэнд энэхүү сануулах сахилгын шийтгэлийн талаар шүүхэд гомдол гаргахгүй гэх агуулгатай бичигт гарын үсэг зурсан. Ийнхүү миний хууль ёсны эрхийг хязгаарласан бичигт гарын үсэг зуруулсан болохоо хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Миний бие ажил олгогч байгууллагын хэрэгжүүлж буй Эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж төсөлд жолоочийн албан тушаалд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "Хөдөлмөрийн гэрээ"-г байгуулсан ба ингэхдээ ажил олгогч нь өөрийн урьдчилан бэлтгэсэн гэрээний төсөл дээр шууд гарын үсэг зуруулж авсан. Ийнхүү Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацааг 1 жил гэж тусгасан боловч энэ талаар ажилтан, ажил олгогч бид хоорондоо харилцан тохиролцсон зүйл огт байдаггүй, ажил олгогчоос гэрээний энэ нөхцлийг дангаараа тодорхойлсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажпын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй” байхаар хуульчилсан байх ба миний ажиллаж байсан жолоочийн ажлын байр нь байнгын ажлын байр юм. Гэтэл ажил олгогчоос байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Дээрх Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүр нь мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл болно. |
| Нэхэмжлэгчийн ажиллаж байсан жолоочийн ажлын байр одоо хүртэл байгаа тул хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр 2020 оны 12 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. |
| 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна. Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон" гэсэн үндэслэлээр 2020 оны 12 сарын 31-ний өдрийн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал гаргаж намайг ажпаас чөлөөлснөөр иргэн миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, энэ хугацаанд авах байсан алин хөлсөөрөө хохирч байна. Миний бие ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сард нийт 7 899 168 төгрөгийн цалин авсан. Тиймээс 2020 оны 12 сарын 31-ний өдрийн |
| з |
| “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан 2021 оны 1 сарын 02-ны өдрөөс 2021 оны 5 сарын 11-ий өдөр хүртэл хуанлийн 130, ажлын 90 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,503,612 төгрөг (сарын а/х20,6)төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд 2020 оны 10 сарын 29-ний өдрийн "сануулах” сахилгын шийтгэлийг хүчингүй болгон, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт тус бүрийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай”тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжпэгчийг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,503,612 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа дэмжинэ гэв. Хариуцагч Г.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Г.О нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын санхүүжилт, захиалгаар тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд боловсрол, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, байгаль орчин, энх тайван, аюулгүй байдлыг бататгах чиглэлээр дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, буцалтгүй тусламж хэлбэрээр хөгжиж буй орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага ба Монгол Улсад удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, нийгмийн хөгжилд дэмжлэг болохуйц хэрэгжүүлж буй төслүүдийг нэг нь “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөл. Ажилтан Х.Х.О нь дээрх төсөлд жолоочийн албан тушаал эрхэлдэг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллагсадтайгаа удаа дараа ёс зүйгүй харьцсан, ажил үүргээ зааварчилгааны дагуу тохиролцсон ёсоор гүйцэтгэхгүй байгаа талаар гомдол, мэдээлэл гарсан. Ажил олгогчийн зүгээс Х.Х.Оын үйлдэл нь байгууллагын дотоод дүрэм журам зөрчиж буй талаар амаар сануулга өгсөөр атал энэ үйлдлээ зогсоохгүй зөрчлийг давтан гаргасан тул 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, Хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм журамд заасныг үндэслэн түүнд сануулах арга хэмжээ ногдуулсан. 2020 оны 9, 10 сард ажилтан Х.Х.Оын дээрх байдал дахин давтагдаж, урьд нь ёс зүй харилцаа хандлага, ажил үүргээ зохистой биелүүлэх талаар сануулга, анхааруулга удаа дараа өгснийг үл тоон сахилгын зөрчил давтан гаргаснаар түүнд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин сануулгын шийтгэлийг ногдуулсан. Энэхүү сануулах арга хэмжээ ногдуулах болсон үндэслэл нь 2020 оны 10 сард ажлын байрандаа зохисгүй байдал гарган бусад ажилтнуудад бүдүүлэг, ёс зүйгүй авирлах, өөрийнхөө ажил үүрэгт хамааралгүй асуудлаар байнга зохисгүй заавар зөвлөмж өгөх, ажил ихтэй үед тэвчишгүй зохисгүй байдал гаргах, дураар аашлах, ажил үүрэгтээ хайнга хандах зэрэг байдал тогтоогдсон. Байгууллагын санхүүгийн хяналт шалгалтаар Х.Х.Оын эзэмшиж байсан УБЧ 37-15 улсын дугаартай автомашины замын хуудас болон шатахууны |
| 4 |
| хэрэглээнд зөрүүтэй байдал илэрч, бензин зарцуулалт хэт их, замын хуудас явсан километрийн заалт буруу тэмдэглэсэн зэрэг нь байгууллагын эрх, ашигт сөрөг үр дагаврыг бий болгож, хамтран ажиллагсаддаа хүндэтгэлгүй хандаж, бусад ажилтнуудын тайван ажиллах нөхцөлд саад болсон ёс зүйгүй үйлдэл юм. Ажил олгогч нь хуульд заасан сахилгын шийтгэлийн хэлбэрээс хамгийн хөнгөнийг буюу "Сануулах” сахилгын шийтгэл сонгон Х.Х.Оад ногдуулсан. Ажил эрхлэлтийн гарын авлага буюу Монгол дахь 012-ийн ажил эрхлэлтийг зохицуулах дүрэм журам нь ажилтнуудад тавигдах шаардлагууд, ажил үүрэгтээ баримтлах зарчим, ёс зүйн дүрэмтэй холбоотой бүхий л мэдээллийг агуулах бөгөөд С12 болон үндэсний ажилтны хооронд байгуулах гэрээний нэг хэсэг болдог. Х.Х.Оын гаргасан зөрчил нь Ажил эрхлэлтийн гарын авлагын 2-т “ёс зүйн дүрэм нь гарын авлагын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бүх ажилтнуудад хамааралтай. Эдгээр зарчмыг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулна", 3.7-д “дүрэм журам болон ёс зүйн дүрмүүдийг баримтална”, 3.9-д ёс дүрмүүдэд тусгагдсан дүрэм журмыг баримтлана”, 3.10-т "Автомашиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглана”, “ажилтнууд бие биетэйгээ хүндэтгэлтэй харилцаж ямар нэг доголдолтой харилцаа нэгнийгээ үгүйсгэх айлгах гутаан доромжлох үйлдэлгүй уур амьсгалыг бүрдүүлнэ. Доголдолтой үйлдлийг удирдах ажилтнууд дор нь илрүүлж шаардлагатай нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх ба тохирох шийтгэл ногдуулж ажиллана", Ажилтнуудын баримтлах зарчимд “бид харилцан хүндэтгэл үзүүлнэ”, бид өөр хоорондоо хүндэтгэлтэй шудрага харилцаж, харилцан бие биеэ дэмжин туслаж, итгэл үнэмшилтэй ойлгомжтой байдлаар ажиллана, Бид үр бүтээлч, шүүмжлэлд бэлэн ёс зүйтэй үнэнч байж, гаргасан шийдвэртээ бат зогсох болно”, мөн талуудын хооронд 2018.12.19-ний өдөр байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 10-р зүйл 1/-д "Ажилтан ажил үүргээ байгууллагын ёс зүйн дүрэмд нийцүүлэн гүйцэтгэнэ", 2/-т "Байгууллагын ёс зүйн дүрэм тус гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно" гэснийг тус тус зөрчсөн. Иймд "Хөдөлмөрийн гэрээ"-ний 10-р зүйл, Ажил эрхлэлтийн гарын авлага буюу Монгол дахь (312-ийн ажил эрхлэлтийг зохицуулах дүрэм журмын 3.12., Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилтан Х.Х.Оад сахилгын шийтгэл ногдуулсон. Ажил эрхлэлтийн гарын авлага буюу Монгол дахь 012-ийн ажил эрхлэлтийг зохицуулах дүрэм журмын 10 дугаар зүйлд зааснаар зан суртахууны доголдол, ёс зүйн дүрэм зөрчих, үнэнч бус байдал албан тушаалыг буруугаар ашиглах зэрэг нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамаарна. |
| Жолооч Х.Х.О нь сахилгын зөрчил давтан гаргасан нь түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа хэдий ч түүний олон жил ажилласан байдал, үүнээс үүсэх эрх зүйн үр дагавар /тэтгэмжийн асуудал зэрэг/-ыг харгалзан ийм шийдвэр гаргаагүй. |
| Х.Х.Оад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар болон Холбооны эдийн засаг, хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны шийдвэрээр цаашид Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэхгүй болсонтой холбоотойгоор Г.О((В12)-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хумигдаж, 2023 он гэхэд бүхий л төслүүд дуусч, тус улс дахь үйл ажиллагаа нь бүрэн зогсоохоор ажиллаж байна. Эдгээр хэрэгжих хугацаа нь дахин сунгагдахгүйгээр дуусч буй төслүүдийн нэг нь "Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөл бөгөөд 2021 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл |
| 5 |
| хэрэгжих хугацаа нь дуусч буй төсөл юм. Иймд төслийн санхүүжилт зогсч, хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор Г.Оийн бүтэц зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орох, төслийн ажилтнуудын ажлын байр цомхотгох, гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй байх зэрэг зайлшгүй шаардлага үүссэн болно. Дээрх үндэслэлээр эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж төслийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, цаашид жолоочийн орон тоо, ажлын байр байхгүй болсон учраас Х.Х.Оын “Хөдөлмөрийн гэрээ” сунгагдах боломжгүй болсон. "Монгол дахь 612-н ажил эрхлэлтийн гарын авлага” нь Монгол дахь 012-н ажилтнуудад тавигдах шаардлага хөдөлмөр эрхлэлттэй холбоотой холбоотой бүхий л мэдээллийг агуулж, тухайн байгууллагын дотоодод хатуу мөрддөг дүрэм юм. Энэхүү гарын авлагын 3 дугаар зүйлийн 3.1-д “012”-н Суурин Төлөөлөгчийн Газар нь үндэсний ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах бөгөөд гэрээний үргэлжпэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанаас хэтрэхгүй, мөн гэрээ нь Монгол Улсын "Хөдөлмөрийн тухай хууль” болон “012”-Н дотоод дүрэм, журам, зохицуулалтууд нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг байхаар зохицуулсныг ажилтан нь гэрээнд гарын үсэг зурснаар ажилтанд тавигдах шаардлага, гэрээ ба ажил эрхлэлтийн гарын авлагад тусгагдсан заалтуудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ"гэжээ. Иймд “Монгол дахь 012-н ажил эрхлэлтийн гарын авлага”-ыг төслийн ажилтан бүрд танилцаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг. Ажил олгогч ажилтан Х.Х.Отай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр "Хөдөлмөрийн гэрээ” байгуулснаар “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөлд жолоочоор ажиллах болсон.Хөдөлмөрийн гэрээний 1.4-т зааснаар “Хөдөлмөрийн гэрээ” нь төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Гэрээний энэхүү нөхцөлд 2020.01.01, 2020.07.01 -ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт орж, Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор зохицуулсныг ажилтан Х.Х.О нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21,7-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр болно. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүд нь хэлцэлд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан, эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулагдаж, хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн, хуульд нийцсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй. Дээрх гэрээг байгуулахад ажил олгогчийн хууль бус шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл тогтоогдоогүй, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Нөгөөтэйгүүр төслийн ажилтны ажпын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажпын байр"-д хамруулан үзэх эрх зүйн боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно", 23.2.2-т “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болно”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болох хугацааг талууд тохиролцсон байх тул уг гэрээг “хугацаатай байгуулсан” гэж үзнэ. Мөн тухайн байгууллагын үйл ажиллагаандаа дагаж мөрдөж ажилладаг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 176 тогтоолоор батлагдсан “Гадаадын зээл тусламж авах, зарцуулах, удирдах бүртгэх, тайлагнах журам”-ын 15.6-д |
| 6 |
| ‘Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах бөгөөд гэрээг тухайн жилийн эцсээр дуусгавар болохоор зохицуулсан байна” гэсэнтэй нийцсэн. |
| Дээрх үндэслэлээр Х.Х.Отай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 11 503 642 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. |
| Нэхэмжпэгч Х.Х.О нь талуудын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тухай №2/2020 дугаартай ажил олгогчийн шийдвэрийг 2021.01.05-ны өдөр гардан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан нь гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш нэг сарын дотор буюу 30 хоногийн дотор гаргана” гэснийг зөрчин, шүүхэд 2021.03.02- ны өдөр нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна. Төсөл хөтөлбөрийн хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон, Г.О 012-ийн үйл ажиллагаа дуусгавар болохоор ажиллаж буй нөхцөлд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчийг буруутгах, төслийн ажилтны хөдөлмөрийн гэрээг сунгах боломж нөхцөл, эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Х.Х.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хэрэгт авагдан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: |
| Нэхэмжлэгч Х.Х.О 2020 оны 11 сарын 30-ны өдөр Г.От холбогдуулан 2020 оны 10 сарын 29-ний өдрийн "сануулах” сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах, -2021 оны 03 сарын 01-ний өдөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 сарын 31- ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, түүнийг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 984 911 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмэгдүүлэн, -2021 оны 05 сарын 11-ний өдөр энэ өдрийг хүртэл ажилгүй байсан нийт хуанлийн 131 буюу 90 ажлын хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,503,642 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож, нэхэмжлэлийн 3 шаардлагаа бүрэн дэмжсэн болно. |
| Хариуцагч Г.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч, Х.Х.О нь 2020 оны 10 сард ажлын байранд бусад ажилтнуудад бүдүүлэг, ёс зүйгүй авирлах, өөрийнхөө ажил үүрэгт хамааралгүй асуудлаар байнга зохисгүй |
| 7 |
| заавар зөвлөмж өгөх, ажил ихтэй үед тэвчишгүй зохисгүй байдал гаргах, дураар аашлах, эд хогшлыг дураараа ашиглах, ажил үүрэгтээ хайнга хандах зэрэг зохисгүй байдал гаргасан нь тогтоогдсон, байгууллагын санхүүгийн хяналт шалгалтаар Х.Х.Оын эзэмшиж байсан УБЧ 37-15 улсын дугаартай автомашины замын хуудас болон шатахууны хэрэглээнд зөрүүтэй байдал илэрч, бензин зарцуулалт хэт их, замын хуудас явсан километрийн заалт буруу тэмдэглэсэн зэрэг байгууллагын эрх, ашигт сөрөг үр дагаврыг бий болгож, хамтран ажиллагсаддаа хүндэтгэлгүй хандаж, бусад ажилтнуудын тайван ажиллах нөхцөлд саад болсон ёс зүйгүй үйлдэл гарган хууль дүрэм зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан, харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгаварласан тул ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжпэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргана. |
| Ажил олгогч Г.О ажилтан Х.Х.Отай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөлд жолоочийн ажпын байранд 2019 оны 1 сарын 1-ий өдрөөс ажиллахаар "Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ба гэрээний 1.-ийн 4.-т төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2019 оны 12 сарын 31-ий өдөр хүртэл хугацаа зааж тохиролцон ажиллуулсан ба 2020 оны 01 сарын Об-ны өдөр "Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт”гэрээгээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг, гэрээний 1.4-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан, 2020 оны 07 сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт”гэрээгээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг, төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохоор тус тус харилцан тохиролцсон/хэргийн 8-28, 41-67/, эдгээр гэрээний дагуу ажилтан Х.Х.О 2020 оны 12 сарын 31-ий өдрийг дуустал хугацаанд төслийн жолоочийн ажил үүргээ гүйцэтгэсэн, ажил олгогч ажилтанд ажлын хөлсийг нь олгосон үйл баримтад талууд маргаагүй. Ажил олгогчоос ажилтан Х.Х.Оад 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, Х.Х.Оыг хамтран ажиллагсадтайгаа ялангуяа захиргааны ажилтнуудтай ёс зүйгүй дуун өнгөөр харьцсан, энэ нь багийн уур амьсгалд нөлөөлж байна, мөн холбогдох ажилтнуудын өгсөн зааварчилгааны дагуу ажиллахгүй байна. Энэ талаар олон удаа аман сануулга өгсөн хэдий ч энэ ёс зүйгүй харьцааг давтан гаргаж байгаа тул гэж сануулга/хэргийн 71/ хүргүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 31-ий өдөр дуусгавар болж байгаа, цаашид гэрээг сунгах, шинэчлэх боломжгүй тухай бичгээр мэдэгдсэн/хэргийн 4/ба энэ талаар талууд маргаагүй. Талуудын хооронд бичгээр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ нь, хөдөлмөрийн харилцаа үүсгэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, эрхлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцлийг тусган гэрээний агуулгаа харилцан тохиролцсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,-д заасан шаардлагыг хангасан, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2,-т заасан талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулагдсан, хугацаа сунгаж тохиролцсон байна. Нэхэмжпэлийн нэгдүгээр шаардлага: |
| 8 |
| Х.Х.Оыг ажил үүргээ гүйцэтгэж байх явцад ажил олгогч Г.Оээс, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х.Х.Оыг, “төсөлд хийгдсэн дотоод шалгалтаар замын хуудас болон шатахууны хэрэглээнд зарим зөрүүтэй зүйлс илэрсэн, үүнтэй холбоотойгоор дахин шалгахад замын хуудсанд явсан километрийн заалтыг нэлээд удаа буруу тэмдэглэсэн, энэ нь ёс зүйн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл юм. Үүнээс гадна 2020 оны 5 сарын 25-ны өдөр төслийн ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан талаар бичгээр сануулга өгсөн хэдий ч ажилтнуудын зүгээс гомдол ирсэн. Дээрх доголдлыг сануулсаар байтал давтан гаргасан мөн дүрэм журмыг зөрчсөн учир дахин сануулга хүргүүлж байна.” /хэргийн 5-6, 69-70/ гэж бичиж, сануулах арга хэмжээ авсан, |
| энэ шийдвэрийг нэхэмжлэгч үл зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй гэсэн үндэслэл зааж сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардана. Маргаж буй 2020 оны 10 сарын 29-ний өдрийн "сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг, хариуцагч Г.О 2020 оны 10 сард ажлын байранд бусад ажилтнуудад бүдүүлэг, ёс зүйгүй авирлах, өөрийнхөө ажил үүрэгт хамааралгүй асуудлаар байнга зохисгүй заавар зөвлөмж өгөх, ажил ихтэй үед тэвчишгүй зохисгүй байдал гаргах, дураар аашлах, эд хогшлыг дураараа ашиглах, ажил үүрэгтээ хайнга хандах зэрэг зохисгүй байдал гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарлаж байх ба талуудын бүрдүүлсэн нотлогооны хэрэгслээр;
|
| Ажил үүргийн хуваариар, -Тээвэрлэлт: оффис, хөтөлбөр, төслийн ажилтнууд түүнчлэн албан болон ердийн зочдыг албаны машинаар тээвэрлэх, төсөл, оффист ойр зуурын худалдан авалт хийх тухайлбал захиа, мэдээ явуулах, нэхэмжлэлүүдийн төлбөр хийх, бага зэргийн оффисийн хэрэгцээний материал худалдан авах, эд зүйлсийг тээвэрлэхэд туслах, жолоочийн замын хуудсыг С12 стандартын дагуу үнэн зөв бөгөөд нягт нямбай бөглөх, |
| -Машины засвар үйлчилгээ: Машины дотор болон гадна талыг тогтмол цэвэрлэх, тос, ус, тоормоз, тоормозны шингэн, дугуйн даралт, баттарейн шингэн зэргийг мөн сар бүр машинаа бүхэлд нь эсвэл 5000 км явалтын дараа өмнө нь юу болж байснаас шалтгаалан урд гэрлийн шилнүүд, тоормоз, их биед хонхорхой үүссэн эсэх г.м. -ийг шалгах, төслийн машины баримт бичиг тэдгээрийн бүрэн бүтэн байдал, жолоочийн замын хуудсыг өдөр бүр хөтлөх, сарын үйлчилгээг тэмлэглэх, өдөр тутмын кассын бүртгэл болон сарын зардлын тооцооны римтжуулалтад зориулан сар тутмын бензин, тос, тосолгооны материалын |
| 9 |
| хэрэгцээг тооцох, засвар үйлчилгээний хэрэгцээг мэдэгдэж, бага зэргийн засварыг өөрөө гүйцэтгэх, төслийн машин зам тээврийн осолд орох, гэмтэх, хохирол гарах эсвэл машины тоноглолоос хулгайлагдах зэрэгт тухай бүр хэдий үл ялиг байлаа ч гэсэн яаралтай мэдэгдэж байх үүргүүдийг гүйцэтгэх, -Бусад нэмэлт үүрэг нь бичиг баримтыг хувьлах, сканердах болон ялгах зэрэг бага зэргийн оффис ажлыг гүйцэтгэж туслах, оффисын утсанд хариу өгч, цай кофе бэлдэх болон уух усны хангамжийг хариуцах, зочид болон зөвлөх мэргэжилтнүүдэд аар саар зүйлд туслаж, дэмжих, ирсэн, гарсан бичиг баримт, захиа шууданг бүртгэхэд туслах, явах ажилгүй үедээ төсөл, оффисийн ажилтнуудад хэрэгцээтэй туслалцааг үзүүлэх, зааврын дагуу оффисийн бусад ажил үүргийг гүйцэтгэх/хэргийн 48-49/ үүрэгтэй байна.
3.7,-д “дүрэм журам болон ёс зүйн дүрмүүдийг баримтална”, 3.9,-д ёс зүйн дүрмүүдэд тусгагдсан дүрэм журмыг баримтлана”, З.Ю.-т "Автомашиныг зөвхөн албан зориулалтаар ашиглана”, 3.12-т “Сахилгын арга хэмжээ” заалтад, “Энэхүү 3.4-3.11-д заасныг зөрчсөн тохиолдолд ажил олгогчийн зүгээс сахилгын арга хэмжээ оногдуулах боломжтой. Зөрчлийн хэмжээнээс хамаарч сахилгын арга хэмжээ нь амаар сануулах, бичгээр сануулах, цалин хасах эсхүл ажпаас халах хэлбэртэй байж болно. Сануулгыг 012-ийн Суурин Төлөөлөгчийн Газраас гаргах бөгөөд хоёр гарын үсэг зурснаар хүчинтэй болно. Хоёр удаагийн сануулга нь ажлаас халах үр дагавартай байж болно. Сахилгын арга хэмжээг заавал алхам алхмаар оногдуулах ёстой биш. Харин ялгаатай ногдуулах ба зөрчлийн үр дагавар, хамрах хүрээ болон хэмжээг харгалзан үзэх ёстой.”гэж заажээ. |
|
| 4. б. дахь эрчим |
| нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Д.Барсболд:Би Монгол 10 |
| хийдэг, ажил хэргийн шугамаар Н.Халиуныг танина, Ц.Х.Отай нэг төсөл дээр хамт ажиллаж байсны хувьд танина. Ц.Х.О жолооч намайг ажилд хүргэж өгдөг. Замын түгжирлээс шалтгаалаад замаа товчлох эсхүл түгжрэлгүй замаар очих ёстой газрыг тойрох явдал байсан. Харин Ц.Х.О нь надтай зөв бус харьцаж маргалдаж байсан зүйл байхгүй. Ц.Х.О н.******* эгчтэй маргалдаж байсан асуудлыг сонсож байсан. Өөр зүйл санахгүй байна., 4. в. нэхэмжпэгч талын хүсэлтээр оролцсон гэрч С.*******: 2018 оноос хойш Ц.Х.Отай хамт ажилласан. Ц.Х.О ааш зангийн хувьд шударга, ажилсаг хүн. Жолоочийн ажил үүргийнхээ дагуу ажлын шугамаар хүргэж өгдөг байсан ба замын түгжрэлээс шалтгаалаад замаа тойрч явах тохиолдол гардаг байсан. Ц.Х.О хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. 2020 оны 10 дугаар сард төслийн менежер н.******* болон Ц.Х.О нарын хооронд үл ойлголцол гарсан талаар мэдэхгүй байна. Барилгын нэг төсөл тухайн барилга дээрээ оччоод өөр барилга руу явахад яаралтай бол тухайн газар дээрээсээ л явчихдаг байсан. Ц.Х.Отай хамт ажиллаж байхад зан харилцааны хувьд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй гэв. 4. г. Хариуцагч талын гэрч Т.******* шүүх хуралдаанд оролцон: Би тус байгууллагад эрчим хүчний төслийн нягтлан бодогч ажилтай. Ц.Х.Отай нилээн удаан нэг байгууллагад хамт ажилласан хүмүүс. Тухайн үед би тээврийн хэрэгслийн замын хуудсыг шалгах үүрэгтэй байсан. 2019 оны сүүлчээр би хяналт шалгалт хийсэн. 2020 оны 10 сард зөрчлүүд гарч байсан. Үүнээс өмнө ч зөрчлүүд гарч байсан. Өмнө нь гарч байсан зөрчлүүдийг Ц.Х.О бид 2 хоорондоо яриад зохицуулж байсан ч удаа байгаа. Ц.Х.Оын гарсан зөрчил нь тухайн явсан замын километрээс зөрүүтэй байсан, дүгнэлт гарсан. Нилээн хэдэн литр бензины дутагдал гарсан. Гэхдээ яг хэдэн литр дутсаныг санахгүй байна. Би Ц.Х.Отай ам зөрж байсан удаа байгаа. Сүүлд нэг айхтар муудалдсан. Гэхдээ сайндсан. Үүнээс хойш ямар нэгэн юм болоогүй, ажлаас болж маргалдаад дараа нь эвлэрсэн гэдгээ даргадаа албан ёсоор мэдээлсэн. Маргалдах үед ажпын байранд байсан хүмүүс сонсож байсан. Нилээн хугацаа өнгөрсөн учраас санахгүй байна. Гэхдээ санаж байгаа нь би өөрийн гэсэн ажлын чиг үүрэгтэй хүн. Тэгээд өөрийн үүрэгт ажлаа хиймээр байхад надад дараатай байсан. Би Ц.Х.Оад заавар зааварчилга өгөөд бичиг хүргээд ир гэхээр өөр өрөөнд байж байдаг. Энэ нь миний эгдүүцлийг хүргэдэг байсан. Энэ нь надад хэцүү байсан. Энэнээс болж л ам муруйсан. Бид хоёрын энэ мууцалдаан бусад хүмүүст маш таагүй байсан. Гэхдээ Ц.Х.О дараа нь надад шоколад авчирч өгөөд бид 2 бүх ажилчдаас уучлал гуйсан. 2020 оны 10 сарын 28-нд би захиргаанд маргалдсан талаараа тодорхойлолт бичиж өгсөн байгаа. Замын хуудас дээр Ц.Х.О өөрөө гарын үсэг зурдаг. Шатахууны бодолт дээр би зурдаг. Ер нь явсан километрыг шалгадаггүй. Зөвхөн шатахуунаа л шалгадаг. Ц.Х.Оад заасан маршрутын замаар яв, өөр замаар явж болохгүй гэсэн зааварчилга өгөх боломжгүй. Жолооч өөрөө л замаа сонгоно. Манай байгууллага скүүтертэй байсан. Энэ скүүтерийг жолооч унаж байгаад аюулгүй байдал буюу даатгалын зүгээс асуудлыг шийдээгүй учраас ажилчдыг унахгүй гэсэн. Ц.Х.О нь өөрөө сайн дураараа л уначихсан юм шиг билээ. Ц.Х.О нь ажил тасалж байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг тус тус гаргасан. |
| 11 |
шалгасан УНЧ 37-158 дугаартай тээврийн хэрэгслийг Х.Х.О унаж ажил үүрэг гүйцэтгэсэн автомашин мөн эсэх нь тодорхойгүй, хариуцагч талын нэхэмжлэлд гаргасан тайлбарт/хэргийн 38дахь тал/ Х.Х.Оыг УБЧ 37-15 дугаартай тээврийн хэрэгслийг унаж ажил үүрэг гүйцэтгэсэн гэсэн ба тухайн 2 ажилтан ямар удирдамж хэний шийдвэрээр ямар үндэслэлээр яагаад энэ хугацааг сонгож авч үзэж, шалгалт хийсэн үндэслэл тодорхойгүй, шалгалт хийгдсэн үндсэн баримт байхгүй, албан ёсны томилолт, гүйцэтгэсэн ажлын чиглэл заалт байхгүй, юүг үндэслэж километрийн хэмжээ зайг хэмжсэн нь ойлгомжгүй, хяналт шалгалтаар хэн гэдэг ажилтны, ямар ажлын гүйцэтгэлд ямар зөрчил гаргасан болохыг дүгнэж тогтоосон зүйлгүй үнэлэхэд учир дутагдалтай байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-Д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан ба сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахад ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байж хуульд нийцэх юм. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны агаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага |
| 12 |
| хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал болно. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжпийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна. Ажилтныг буруутгаж байгаа хариуцагч талын замын хуудас болон шатахууны хэрэглээнд зарим зөрүүтэй зүйлсийг дотоод шалгалтаар илрүүлсэн гэсэн нь нотлогдохгүй, үнэлэх баримтгүй байна. Х.Х.Оын ажил үүрэг гүйцэтгэж байсан тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хэзээ хаана ямар ажил үүрэг гүйцэтгэх үед ямар зөрчил гаргасан болох тухай үндсэн баримтгүй, С12 стандартын дагуу үнэн зөв бөглөгдөөгүй эсвэл явсан километрийн заалтыг буруу тэмдэглэсэн замын хуудас болон тухайн ажил үүрэг гүйцэтгэх албан томилолт, гүйцэтгэсэн ажлын чиглэл заалт, явсан километрийн хэмжээ зай, зарцуулсан шатахууны үндсэн ямар нэг баримтгүй байгаа нь гаргасан сахилгын зөрчил нь тогтоогдохгүй байна. Гэрч нарын мэдүүлгээр энэ талаар тодорхой үйл баримтыг тодруулсангүй. Хариуцагч талын гэрч Т.*******ы ...2019 оны сүүлчээр би хяналт шалгалт хийсэн. 2020 оны 10 сард зөрчлүүд гарч байсан. Үүнээс өмнө ч зөрчлүүд гарч байсан. Өмнө нь гарч байсан зөрчлүүдийг Ц.Х.О бид 2 хоорондоо яриад зохицуулж байсан ч удаа байгаа. Ц.Х.Оын гарсан зөрчил нь тухайн явсан замын километрээс зөрүүтэй байсан, дүгнэлт гарсан. Нилээн хэдэн литр бензины дутагдал гарсан. Гэхдээ яг хэдэн литр дутсаныг санахгүй байна. Би Ц.Х.Отай ам зөрж байсан удаа байгаа. Сүүлд нэг айхтар муудалдсан. Гэхдээ сайндсан. Үүнээс хойш ямар нэгэн юм болоогүй, ажлаас болж маргалдаад дараа нь эвлэрсэн гэдгээ даргадаа албан ёсоор мэдээлсэн. Маргалдах үед ажпын байранд байсан хүмүүс сонсож байсан. Нилээн хугацаа өнгөрсөн учраас санахгүй байна. Гэхдээ санаж байгаа нь би өөрийн гэсэн ажлын чиг үүрэгтэй хүн. Тэгээд өөрийн үүрэгт ажлаа хиймээр байхад надад дараатай байсан. Би Ц.Х.Оад заавар зааварчилга өгөөд бичиг хүргээд ир гэхээр өөр өрөөнд байж байдаг. Энэ нь миний эгдүүцлийг хүргэдэг байсан. Энэ нь надад хэцүү байсан. Энэнээс болж л ам муруйсан. Бид хоёрын энэ мууцалдаан бусад хүмүүст маш таагүй байсан. Гэхдээ Ц.Х.О дараа нь надад шоколад авчирч өгөөд бид 2 бүх ажилчдаас уучлал гуйсан. ..Замын хуудас дээр Ц.Х.О өөрөө гарын үсэг зурдаг. Шатахууны бодолт дээр би зурдаг. Ер нь явсан километрыг шалгадаггүй. Зөвхөн шатахуунаа л шалгадаг. Ц.Х.Оад заасан маршрутын замаар яв, өөр замаар явж болохгүй гэсэн зааварчилга өгөх боломжгүй. Жолооч өөрөө л замаа сонгоно. Манай байгууллага скүүтертэй байсан. Энэ скүүтерийг жолооч унаж байгаад аюулгүй байдал буюу даатгалын зүгээс асуудлыг шийдээгүй учраас ажилчдыг унахгүй гэсэн. Ц.Х.О нь өөрөө сайн дураараа л уначихсан юм шиг билээ. |
| Ц.Х.О нь ажил тасалж байсан удаа байхгүй ..гэсэн мэдүүлгээр ямар эм журмыг зөрчсөн яг ямар үйлдэл болох нь нотлогдохгүй байна. |
| 13 |
| Өөрөөр хэлбэл Х.Х.Оад 2020 оны 5 сард сануулах арга хэмжээ авагдсаны дараа 2020 оны 10 дугаар сард төслийн ажилтнуудтай ёс зүйгүй харьцсан талаар ажилтнууд үндэслэл бүхий гомдол гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг биелүүлээгүй, “Ажил эрхлэлтийн гарын авлага Монгол дахь С12-ийн ажил эрхлэлтийг зохицуулах байгууллагын дотоод дүрэм журам”ын 3.4-3.11-д заасныг зөрчсөн байгууллагын ямар эд хөрөнгийг дураараа ашигласан, хор хохирол үр дагавар учруулсан ажилтны гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдхүй тохиолдол бий болсон гэх асуудал хуулийн шаардлага хангасан бичмэл баримт, ямар нэг нотлогооны хэрэгслээр нотлогдсонгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд, 131.2.”Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.”гэж хуульд заасан хугацааг тооцох нөхцөл байхгүй юм. Иймд хариуцагч талын, Х.Х.Оыг 2020 оны 10 сард ажлын байранд бусад ажилтнуудад бүдүүлэг, ёс зүйгүй авирлах, өөрийнхөө ажил үүрэгт хамааралгүй асуудлаар байнга зохисгүй заавар зөвлөмж өгөх, ажил ихтэй үед тэвчишгүй зохисгүй байдал гаргах, дураар аашлах, , ажил үүрэгтээ хайнга хандах зэрэг зохисгүй байдал гаргасан гэх маргаж буй үндэслэл тогтоогдохгүй, санхүүгийн хяналт шалгалтаар Х.Х.Оын эзэмшиж ажил үүрэг гүйцэтгэж байсан УБЧ 37-15 улсын дугаартай автомашины замын хуудас болон шатахууны хэрэглээнд зөрүүтэй байдал илэрсэн, бензин зарцуулалт хэт их, замын хуудас явсан километрийн заалт буруу тэмдэглэсэн, хамтран ажиллагсаддаа хүндэтгэлгүй хандаж, бусад ажилтнуудын тайван ажиллах нөхцөлд саад болсон гэсэн тайлбар нотлогдохгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буруутай гэж үзсэн нөхцөл шалтгаан тогтоогдсон баримт нотолгоо байхгүй, хор уршиг учирсан байдал байхгүй, нэхэмжлэгч талын үл зөвшөөрч гаргасан шаардлага үгүйсгэгдэхгүй байгаа нь байгууллагын эрх, ашигт сөрөг үр дагаврыг бий болгосон, ёс зүйгүй үйлдэл гарган хууль дүрэм зөрчсөн гэж үзэх сахилгын зөрчил тогтоогдохгүй байх тул сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр үндэсгүй, хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэл болж байна. |
| Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага: - 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ” хэрэгжиж ажил олгогч гэрээгээр тохирсон ажпын байранд ажилтныг ажиллуулан ажлын хөлсийг олгосон, ажилтан тохирсон ажлаа гүйцэтгэн хөдөлмөрийн хөлсөө авч ажилласан ба 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 6 сарын 30-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээний хугацааг талууд тохиролцон сунгасан, 2020 оны 12 сарын 31-ий өдөр хүртэл хугацаанд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн байна. |
| Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1,-д хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байхаар заасан ба 23.2.1,-д хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, харин хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахыг зохицуулсан. |
| 14 |
| Хариуцагч талаас хэрэгт ирүүлсэн, Техникийн хамтын ажиллагааны тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хэлэлцээр, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хэлэлцээний протоколыг бататган, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ноот бичиг солилцоогоор байгуулсан тохиролцооны дагуу Монгол Улсын Эрчим хүчний яам болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Г.О хооронд байгуулсан “Төсөл хэрэгжүүлэх гэрээ”-ний үргэлжлэх хугацааг 2019 оны 1 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар дуустал үйлчлэхээр заасан байна/хэргийн 222-227/. Ажилтан ажил олгогч нар хоорондоо тохиролцон, хөдөлмөрийн гэрээг ажил үүрэг гүйцэтгэж буй төслийн хугацаагаар байнгын ажлын ажпын байранд хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтад нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул хуулиар зөвшөөрөгдсөн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэлээр шаардаж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул хөдөлмөрийн гэрээ, түүний хугацаа сунгасан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байхыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй, хангаж шийдвэрлэх үндэсгүй болно. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага: Г.Оийн суурин төлөөлөгчийн 2/2020 тоот 2020 оны 12 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. заалтыг үндэслэн, Г.Оийн “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж” төсөлд жолооч Х.Х.Оыг 2021 оны 01 сарын 01-ий өдрөөс үүрэгт ажпаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,-д Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд 37.1.3.”хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”гэж заасан. Ажилтны хөдөлмөрийн гэрээний нэг дэх хэсгийн 4-т энэхүү хөдөлмөрийн гэрээ нь төсөл дуусахаас нэг сарын өмнө сунгагдаагүй бол 2019 оны 12-р сарын 31-ий өдөр дуусгавар болно, 15-д энэ гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт тусгайлсан тохиролцоог бичгээр хийнэ гэж тохиролцсон, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус тус бичгээр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээний хугацааг талууд тохиролцон сунгасан, Х.Х.Оад 2020 оны 10 сарын 28, 2020 оны 12 сарын 03- ны өдрүүдэд ажил олгогчоос гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа тул цаашид гэрээг сунгах, шинэчлэх боломжгүй талаар мэдэгдэл/хэргийн 4, 68/ тус тус хүргүүлсэн байна. “Ажил эрхлэлтийн гарын авлага Монгол дахь Ө12-ийн ажил эрхлэлтийг зохицуулах байгууллагын дотоод дүрэм журам”-ын 3-т ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг төсөл хэрэгжих хугацаагаар байгуулж, хөдөлмөрийн гэрээний ^сугацаа дуусахаас сарын өмнө дуусгавар болгох тухай мэдэгдэнэ гэжээ. |
| 15 |
| Хөдөлмөрийн гэрээ бол нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн 2 талын тохиролцоо юм. Хоёр талын хэлцэлд эрх зүйн чадамжтай этгээдүүд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулан, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлно. Иймд хоёр улсын хэрэгжүүлж байгаа төслийн ажилтантай байгуулсан гэрээний ажилтан ажил олгогч хоёрын тохиролцсон гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон байх тул Г.Оийн суурин төлөөлөгчийн 2/2020 тоот 2020 оны 12 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг буруутгах үндэслэлгүй байна. |
| Нэгэнт хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэсгүй тул түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрх үүсэхгүй. Иймд 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 2/2020 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, түүнийг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгч Х.Х.Оад Г.Оийн төслийн удирдагчийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн "сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож ханган, үлдэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Х.Х.Оыг өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тооцон хариуцуулав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118., 160 дугаар зүйлийн 160.1.1,-д тустус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
| 16 |
| 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2020 оны 12 сарын 31- ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 503 642 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
|
|
|
| 17 |