Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2019/00107

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2019/00107

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг Дэнж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-д холбогдох

 

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 142/2019/00019/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, Н.*******, хариуцагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотоос МХЗЭ-ийн илгээлтээр тухайн үеийн Эрдэнэтийн овоонд ирж Монгол ажилчдын Нэгдсэн захиргааны Илгээлтийн Зөвлөлд илгээлтийн эзэд 1000 залуусын Захирал гэдэг албан тушаалд ажилласан. Эрдэнэтийн овооны их бүтээн байгуулалт буюу одоогийн Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтанд оролцож, идэр залуу нас эрчимт хөдөлмөрөө зориулсан. Илгээлтийн эздийн ууган анхдагчийн хувьд миний бие 2015 онд Баатар холбооны удирдлагад хандаж бүртгэлд орсон. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойгоор Баатар холбооны удирдлага үйлдвэрээс улирал тутамд 127 гишүүнд 200000 төгрөг авч өгдөг. Баатар холбооны гишүүнчлэл нь 512 хүн байдаг ба Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойгоор Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтанд оролцсон илгээлтийн эздэд 1000000 төгрөгний шагнал өгсөн бөгөөд нийт 127 хүнд 900000 төгрөгний шагналыг өгч үлдсэн гишүүдийнхээ эрх ашгийг хохироосон. Ингээд хохирсон гишүүд шаардлага тавьж яагаад зарим гишүүдийг ялгаварласан талаар тодруулахад намайг шаардлага тавьсанд өс санаж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор гишүүнчлэлээс чөлөөлөх хууль бус тогтоол гаргасан.

Миний бие Н.******* нь 1973 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монголын ажилчдын нэгдсэн захиргаанд жолоочоор орж ажиллаж эхэлсэн. Улмаар Эрдэнэт хотын дарга Цэвээний захирамжаар 35-р баазад жолоочоор ажиллаж байсан. Эрдэнэтийн овооны их бүтээн байгуулалтанд гар бие оролцсон анхдагчийн хувьд бие Баатар холбооны гишүүн билээ. Намайг холбооны гишүүнчлэлээс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор гишүүнчлэлээс чөлөөлөх хууль бус тогтоол гаргасан. Биднийг гишүүнчлэлээс чөлөөлөх тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг тогтоол нь хууль бус гэж үзэж байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай Н.*******, Г.******* нарыг холбооны гишүүнчлэлээс чөлөөлөх тухай тогтоолыг хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын дунд их будлиантай, маргаан болсон зүйл байхгүй. Бидний зөрчил юунаас болсон бэ? гэхээр илгээлтийн эзэд анхдагчдад Гок 1 сая төгрөг 2018 оны 04 сараас эхэлж өгсөн. Би 2015 онд Баатар холбоонд элсэж орж байсан. 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотоос МХЗЭ-ийн илгээлтээр тухайн үеийн Эрдэнэтийн овоонд ирж Монгол ажилчдын Нэгдсэн захиргааны Илгээлтийн Зөвлөлд илгээлтийн эзэд 1000 залуусын Захирал гэдэг албан тушаалд ажилласан. Бид хоёроос өөрөө олон хүнд 1 сая төгрөг өгөөгүй. Бид хоёр хохирогчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Алтангэрэл гэдэг хүнтэй очиж уулзсан. Баатар холбооны тэргүүн ирээд 127 хүнд өгнө гээд 127 хүний нэр өгч өгүүлсэн гэсэн. Үүний дараа даргад шаардлага тавьж эхэлсэн. Хурал хийсэн. Түүнээс үүдэж хэд хэдэн шаардлага тавьсан. Эцэст нь Баатар холбооны нэр төрийг гутаасан, гишүүдийн эрх ашигт халдсан, татвараа төлөөгүй гэж 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн цуглаан дээр Г.*******, Н.******* нарын талаар хэлэлцэж гишүүнээс хассан. Тэгэхэд хурал гэдэг зүйлийг нэг ч удаа хийж үзээгүй. Хурал гэдэг зүйл тусгай хэлбэрээр явагдах ёстой. Гэтэл тийм процесс явагдаагүй. Цуглаанд 60,70 хүн ирдэг байсан. Шууд энэ хоёр хүнийг яах вэ гэдэг асуудал тавьж гар өргүүлж санал хураасан. Энэ будлиан болж байна гээд зөвшөөрч байгаа нь бос гэж 112 хүний саналаар хаслаа гэсэн. Бид хоёр янз бүрийн хэрүүл маргаан гаргаагүй. Миний инээд хүрч байсан. Гарсан хойно ч гэсэн янз бүрийн довтолгоон гаргаагүй. 20 минутын дараа хурал тарсан. Тогтоол гарсан гэсэн. 7 хоногийн дараа гардаж авсан. Тамга тэмдэг байхгүй, тогтоол гардуулж өгсөн. Ийм процесс нь зөв эсэхийг шалгуулахаар шүүхэд хандсан. Сар болгоны 03-ны өдөр цуглаан хийдэг. Тэр цуглаанаар 28 хүний нэрийг уншиж Баатар холбооноос хаслаа гэсэн. Бурхан болсон хүний нэрийг хэлж байсан. Баатар холбооны нэр төрийг гутаахаар ажил хийгээгүй. Тэр олон гишүүдийн эрх ашгийг хөндсөн зүйл хийгээгүй. Бид нартай нэгдсэн 8,9 хүн өөрсдөө ирж нэгдсэн. Ийм шалтгаанаар бид хоёрыг Баатар холбооноос хассан гэв. Эрдэнэтийн овооны их бүтээн байгуулалт буюу одоогийн Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтанд оролцож, идэр залуу нас эрчимт хөдөлмөрөө зориулсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор гишүүнчлэлээс чөлөөлөх хууль бус тогтоол гаргасан гэж нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баатар холбооны гишүүн. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн цуглардаг цуглаанаар 1 сая төгрөг олгох асуудлын талаар санал тавьсан. Эрдэнэт-Үйлдвэрийн 40 жилийн ойг тохиолдуулан Үйлдвэрээс илгээлтийн эзэд анхдагчдад 1000000 төгрөг өгч байна гэсэн. Дансны дугаар аваад өгөх юм байх гэж бодсон. 2018 оны 9 дүгээр сард 127 хүнд өгч дууссан. Гэтэл үлдсэн хүмүүст нь өгөөгүй. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Баатар холбооны үйл ажиллагаатай зөрчилдсөн. өөрийн 127 хүний нэрийг Гокод өгсөн гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 03-ны цуглаан дээр очиж үгээ хэлж 12 зүйлийн шаардах хуудас өгсөн. Шаардах хуудасны хариуг 3 хоногийн дотор өгөхийг хүссэн. Гэтэл 10 хоногийн дараа шаардлага хангаагүй гэсэн хариу өгсөн. Дахиад 9 зүйлийн шаардах хуудас өгсөн. даргатай уулзъя гэсэн. дарга хот руу явсан байсан. Гокийн Алтангэрэл гэдэг хүнтэй уулзах гэсэн боловч даргаа дагуулж ирэхгүй бол уулзахгүй гэсэн. Тэгсээр байгаад сунжирч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн цуглааныг хурал болгож Г.******* бид хоёрыг холбооноос хөөсөн. Холбооноос хөөсөн тогтоол нь хууль бус байна гэж шүүхэд хандсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тамга тэмдэггүй тогтоол гардуулж өгсөн. даргын өмнө нь Буянбаатар гэдэг хүн дарга байсан 2015 онд Баатар холбооны тэргүүн болсон. Баатар холбооны тэргүүнээр гэдэг дарга улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Дүрмийг нь олж уншихаар холбооноос хөөнө гэсэн асуудал байхгүй байсан. Хариу тайлбар дээрээ татвараа төлөөгүй, холбооны нэр хүндэд халдаж, гишүүдийн эрх ашгийг зөрчсөн гэсэн утгатай зүйл бичсэн байсан. 2015 онд дарга дуудаж халамжаас хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхээ канондож авчир гэсэн. дарга надаар өргөдөл бичүүлсэн. Өргөдлөө бичээд хөдөлмөрийн дэвтрийн хуулбартай хамт 12000 төгрөгийн татвар төлсөн. Сард 1000 төгрөгийн татвар авдаг гэсэн. 2016 онд 8000 төгрөгийн татвар төлсөн. 2017 онд би татвар төлөөгүй. Татвар авах гэрээ байхгүй, тийм зүйл ажиглагдсан учраас би татвар төлөөгүй. Дүрмийг нь уншиж үзэхэд татварын талаар заагаагүй байсан. Хүнээс мөнгө авахдаа тухайн иргэнтэй заавал гэрээ байгуулж байж мөнгө авдаг. Гэрээг байгуулаагүй учраас татвараа төлөөгүй. Тиймээс холбооноос хөөсөн хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хууль бус зүйл маш их болсон. Цуглааныг хурал болгож санал авч бид хоёрыг хөөсөн. Мөн холбооноос 25 ахмадыг хөөсөн байсан. Бид нарыг ингэж хасах шалтгаан байгаа ч юм уу. Би 1974 онд анхдагчаар томилогдож ирж грушик хийж байсан. Ахмадынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэж үзэж байна гэв.

 

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-д 1999 оны 04 дүгээр сард илгээлтийн эзэд, анхдагчийн эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан. Үүнээс хойш бид 4 дэх удирдах зөвлөл нь болж сонгогдоод 4 жил ажиллаж байна. Г.******* нь 1974 оны 08 дугаар сарын 10-нд МАНЗ-д орж дотуур байрны зохицуулагч хийгээд 1980 оны 07 дугаар сарын 22-нд ажлаас чөлөөлөгдсөн. Эрдэнэтийн овоо холбооноос гарч 2015 онд өөрийн хүсэлтээр манай холбоонд дэмжигч гишүүнээр бүртгэгдсэн. Тухайн үед 2000 төгрөг өгсөн. Үүнээс хойш татварын мөнгө өгөөгүй 4 жил болсон. Харин Н.******* 1974 оны 11 дүгээр сарын 12-нд Монголын ажилчдын нэгдсэн захиргаанд орж 1976 оны 04 дүгээр сарын 11-нд ажлаас гарсан. Бас л Эрдэнэтийн овоо холбоонд өөрийн хүсэлтээр 2017 онд дэмжигч гишүүнээр элссэн. Тухайн үед 8000 төгрөг төлсөн. Г.*******, Н.******* нар манай холбооны дотоод дүрмийн 3.5-д заасан дагуу удаан хугацаагаар татвараа төлөөгүй болох нь тогтоогдсон. Гол асуудал нь 2018 онд Эрдэнэт-Үйлдвэрийн 40 жилийн ой болж анхдагч илгээлтийн эздэд 900000 төгрөгийн урамшуулал өөрсдийнх нь дансанд шилжүүлсэн. Манайхаас 127 хүн авсан. 127 хүн нь 13 жилийн өмнөөс Эрдэнэт-Үйлдвэрт бүртгэгдсэн хүмүүс байдаг. Энэ мөнгийг бид нарт мэдэгдээгүй, Үйлдвэр өөрсдөө 127 хүнийг автоматаар оруулсан байна лээ. Манай холбоо 5460 орчим гишүүнтэй. Үүнээс 900000 төгрөг авах 160 хүн байгаа. Бид үйлдвэрт хүсэлт тавин 7 сараас хойш хөөцөлдөж байгаа. Энэ бол Үйлдвэрийн дарга нарын шийддэг асуудал. Бид нарт огт хамаагүй. Н.*******, Г.******* нар бидний нэрийг албаар оруулахгүй хассан мэт гүтгэж бүх гишүүдийн хурлаар сонгогдсон зүгээр ажлаа хийж байгаа удирдах зөвлөлийг бүгдийг татан буулгана, аймгийн Засаг даргад очиж Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-д мөнгө өгч болохгүй гэж бичиг өгсөн байна. Уг нь бид гишүүдийг Манжуур луу аялуулж ирэхээр Засаг даргад 15000000 төгрөг хүсэж, гишүүдийн нэрийн өмнөөс албан бичиг өгч, ашигтай хариу өгсөн байсан. Н.*******, Г.******* нар нь холбооны нэр хүндийг унагаасан үйл ажиллагаа явуулсан өөрсдөө удирдлагыг авах сонирхолын зөрчилтэй байсан. Гишүүдэд буруу мэдээлэл өгч хамтран ажиллахыг уриалсан гэх мэт ажиллагаа явуулсан.Тэгээд олон жил гишүүнээр байсан бүх гишүүдийн дургүйцлийг хүргэж Н.*******, Г.******* нарыг гишүүнчлэлээс чөлөөлөхийг удирдах зөвлөлөөс шаардав. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Н.*******, Г.******* нарыг гишүүнчлэлээс чөлөөлсөн. Г.******* Н.******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүх гишүүддээ танилцуулахад Г.******* Н.******* нарыг дахин холбоондоо элсүүлэхгүй гэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргааны гол асуудал нь 1 сая төгрөг гэж байна. Анхдагч илгээлтийн эздэд олгох тогтоол гаргасан байсан. 2017 онд 40 жилийн ой болох үед бид нар Эрдэнэт хотыг барьж байгуулах бүтээн байгуулалтад гар бие оролцсон гэж Гок-ын ерөнхий захиралтай уулзсан. МАНЗ яаж байгуулагдсан талаар тайлбарлаж өгсөн. Би өөрийн биеэр Улаанбаатар хот руу явж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архиваас анхдагч илгээлтийн эздийн бичгийг олж ирсэн. 1974 оноос Эрдэнэт хотод бүтээн байгуулалт хийж их ажил эхэлж 1991 онд Эрдэнэт хотыг байгуулж дууссан. МАНЗ гэдэг нь Монгол ажилчдын нэгдсэн захиргаа гэж байгаа. Оросууд буцаж ажилгүй болж МАНЗ татан буулгасан. Баатар холбоо гэдэг нэр өгөөд энэ холбоог татан буулгасан. Би анх гишүүнээр нь явдаг байсан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүх гишүүдийн хурал зарлаж намайг энэ холбооны даргаар томилсон. 2014 онд Буянбаатараас ажлаа хүлээж авсан. Холбооны данс нээж гарын үсгийн баталгаа өгч нотариатаар батлуулах гэсэн боловч холбооны дүрмээ олж ир гэсэн. Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас дүрмээ хуулбарлаж тамга даруулж авсан. Би маш их ажил хийж гүйцэтгэсэн. 1 сая төгрөгийн асуудлаар Гокод удаа дараа санал, хүсэлт тавьж байсан. Алтангэрэл гэдэг хүнтэй байнга уулзаж, утсаар ярьдаг. Мөн энэ асуудлаар Отгонбаяр даргатай уулзсан. 515 хүний нэрийг гардуулж өгсөн. Отгонбаяр дарга хүлээн зөвшөөрч МАНЗ-ны талаар сайн мэднэ гэсэн. Таны энэ бичгийг хүлээж авлаа гэсэн. Жижиг асуудлаа Алтангэрэл гэдэг хүнтэй уулзаад ярилцаарай гэсэн. Тэрнээс хойш Алтангэрэлтэй уулзсан. Мөнгө төгрөгийн асуудал яригдаагүй байсан. Би Хэнтий аймаг руу эмчилгээнд явсан. Эрдэнэт-Үйлдвэрээс над руу ярьсан байсан. 27- ны өглөө Алтангэрэл над руу утасдаж 127 хүнд 1 сая төгрөг өгөх тушаал гарсан, дансны дугаараа өгөөрэй гэсэн. Үлдсэн хүмүүс нь яах юм бэ? гэсэн. Та материалаа аваад ир, шаардлага хангаж байвал мөнгийг нь өгнө гэсэн. Эрдэнэт-Үйлдвэр дээр үндсэн 127 хүний нэр байдаг юм байна лээ. Алтангэрэл надад 1 сая төгрөгийн талаар нэг ч үг хэлж байгаагүй. Тэр бол миний хийх ажил биш. 127 хүн автоматаар орсон байсан. Хэнтий аймгаас ирээд маш яаралтай Алтангэрэлтэй уулзсан. Үлдсэн хүмүүсийг нь яах юм бэ? гэсэн. Би яаж мэдэх юм. Та нар нэрээ өгөхгүй яасан юм гэсэн. Би жилийн өмнө 517 хүний нэр өгсөн. Алтангэрэл бид хоёр 30 гаруй минут маргалдсан. Тэр дор нь албан бичиг бичиж өгсөн. Үлдсэн хүмүүст нь олгоорой гэсэн. 293 хүн үлдсэн, мөнгийг нь яах юм бүгдэнд нь өгвөл өг гэсэн. Нэгэнт тогтоол тушаал гарчихсан. Та дансыг нь явуулчих гэсэн. Дараа энэ хүмүүст чинь олгож болно гэсэн. Тэгээд 127 хүний данс руу мөнгө орсон. 127 хүний нэр өгч бид нарын нэрийг хаасан байна гэж байгаа. Би шуурхай хөөцөлдөж эхний шаардлага хүргүүлж байгаа. Нэмээд 123 хүний нэр өгсөн. 250 хүний нэрийг явуулсан чинь Гокоос өөрөө шаардлагынхаа дагуу хассан байсан. 1974 оноос өмнө ажиллаж байсан хүмүүст мөнгө өгнө гэсэн. 1979 оноос хойш ирсэн хүмүүсийг хассан гэсэн. Зарим хүмүүсийнх нь регистрийн дугаар, дансны дугаар нь зөрдөг гэсэн. Хоёр нэхэмжлэгчийн нэр сүүлийн хүмүүсийн нэрсэд орсон. Н.******* болохоор 1974 онд ирсэн. Г.******* ах болохоор 1970 онд ирсэн байсан. Г.******* ах барилга дээр ажиллаж үзээгүй. Тэр талаар ямар ч асуудал тавиагүй. Тогтоолын талаар ярьсан. Тогтоолоо хавсралтаар явуулчих гэсэн. Н.*******д энэ талаар хэлсэн. Намайг байхгүйд 12 асуудлаар шаардлага тавьсан гэсэн. Бид нар Засаг даргад хүсэлт гаргаж аялалаар явах 15 сая төгрөг авах байсан. Засаг дарга дээр орж уулзаж зөвшөөрүүлсэн. Маргааш нь Засаг дарга над руу яриад нөгөө асуудал болохоо байсан гэсэн. Н.*******, Г.******* нар ирж мөнгө өгч болохгүй гэсэн. Н.*******, Г.******* нар ирээд уулзаад явсан. Дотоод зөрчлөө арилгахгүй бол болохгүй юм байна гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны цуглаанаар бүх гишүүдийг дуудаж уулзсан. Г.*******, Н.******* нар ийм асуудал тавьсан байна гэсэн чинь бид нарын эрх ашигт халдах ёсгүй гээд энэ хоёр хүний талаар санал асуулга явуулсан. Төрийн бус байгууллагын дүрэм боловсруулах дүрэм байдаг юм байна. Энэ дотоод журмын дагуу би гишүүддээ танилцуулж илээр санал хураасан. Татварын талаар холбооны дүрэмд заасан байдаг. Татвараа төлөөгүй бол гишүүнээс хасна гэж байгаа. Үйл ажиллагаанд саад учруулсан, гишүүдийн эрх ашигт халдсан, татвараа төлөөгүй гэж Баатар холбооноос хасах талаар санал авахад 95 хүн гараа өргөсөн. 5 хүн гар өргөөгүй. 1 сая төгрөгийн талаар 2 удаа өрөөндөө дуудаж уулзсан. Ерөөсөө ойлгоогүй. Би хэн нэгнийг ялгаварлаж байгаагүй. 127 хүн бол Үйлдвэрээс автоматаар сонгогдсон. Үлдсэн хүмүүсийн 1 сая төгрөг өнөө маргаашгүй данс руу нь шилжиж орно. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах гишүүдийн дунд Баасансүрэн гэдэг хүн гарын үсэг зурсан байсан. Баасансүрэнтэй уулзахад миний гарын үсэг биш гэсэн. Ийм асуудалд оролцоогүй гэсэн. Ор үндэсгүй юм зохиож бичсэн байсан. Би 200000 төгрөг авч өгдөг хүн биш. Улирал болгон өгдөг 50000 төгрөгийг 200000 төгрөг гэж ярьж байна. Нас барсан хүмүүс байвал нэрийг нь хасаж байгаад нөхөж оруулдаг. 8 жил тасралтгүй ажиллаж байсан хүнийг үндсэн гишүүнээр тооцно. Сар бүр 8000 төгрөгийн татвар өгсөн хүнийг үндсэн гишүүнээр тооцно гэж байгаа. Сард 1000 төгрөгийн татвар төлдөг хүнийг дэмжигч гишүүн гэдэг. Гэтэл МАНЗ-ны нэр хүндийг унагаж, гишүүдийн эрх ашигт халдсан. Сая 217 хүний нэр дотор нас барсан хүний нэр явж байна гэсэн. Би хэн нь нас барж байгааг мэдэхгүй. Нас барсан хүндээ хүндэтгэл үзүүлдэг. 1 хүний бичиг баримт алга болсон байсан. Гок дээр очоод бичиг баримт алга болох тохиолдол байдаг. 12 шаардлагын талаар баримт өгөөгүй. Тайлбараа бичиж өгсөн. Алтангэрэл гэдэг хүнд би 127 хүний нэрийг өгөөгүй. Алтангэрэл автоматаар 127 хүний нэр сонгож авсан байдаг гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Г.*******, Н.******* нар татвараа удаан хугацаагаар төлөөгүй, холбооны нэр хүндийг унагасан, үйл ажиллагаа явуулахад саад учруулсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол ажилчдын нэгдсэн захиргааны ажилчдын эрх ашгийг хамгаалах хорооны гишүүдийн хурлын тогтоолоор МАНЗ-ны анхдагч, илгээлтийнхний эрх ашгийг хамгаалах төрийн бус олон нийтийн байгууллага байгуулах шийдвэр гарч 2012 оны 05 сарын 24-нд Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ үүсгэн байгуулагдаж, холбооны дүрмийг баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ-ын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор холбооны 2018 оны 02 дугаар сарын 03-ны бүх гишүүдийн хурлаас баталсан дүрмийн 3.5-д заасны дагуу татвараа удаан хугацаанд төлөөгүй, МАНЗ баатар холбооны нэр хүндийг унагасан, үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, бүх гишүүдийн эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр 11 сарын 03-ны өдрийн удирдах зөвлөл ба хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын шийдвэрээр хуралд оролцсон бүх гишүүдийн саналыг илээр хурааж 95 хувь нь зөвшөөрснөөр тус холбооны гишүүн болох Н.*******, Г.******* нарыг холбооны гишүүнчлэлээс чөлөөлөх тогтоол гаргажээ.

 

Баатар холбоо ТББ-ын дотоод журам гэх бүх гишүүдийн хурлаас 2 тоот тогтоолоор батлав гэх дотоод журмын 3.5-д ...12 сарын турш татвараа төлөөгүй тохиолдолд уг гишүүнд сануулга өгөх, сануулснаас хойш 6 сар харна, тэр хугацаанд татвараа төлөөгүй гишүүнийг хасна гэх заалт байх ба уг дотоод журмыг бүх гишүүдийн хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн хурлаас баталсан эсэх нь тодорхойгүй байх ба уг дотоод журамд зааснаар татвараа төлөөгүй гишүүнд сануулга өгөх, сануулснаас хойш 6 сар харах, тэгээд гишүүнээс хасах заалтын дагуу ажиллагааг хийж хэрэгжүүлсэн эсэх, түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Мөн тус холбооны гишүүн Н.*******, Г.******* нар Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ-ын нэр хүндийг унагасан, үйл ажиллагаагаа явуулахад нь саад учруулсан, бүх гишүүдийн эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулсан байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагчийн төлөөлөгч нь хариу тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө, гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 03-нд бүх гишүүдийн хурлыг хийсэн атлаа 2018 оны 12 дугаар сарын 04-нд 07 дугаартай тогтоолыг гаргасан, уг тогтоол нь хуульд үндэслэж гараагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.*******, Г.******* нарын Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-д холбогдуулан гаргасан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-ын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Монгол ажилчдын нэгдсэн захиргааны эрх ашгийг хамгаалах баатар холбоо ГҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******, Г.******* нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ