Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2017/00919

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 28 дугаар гудамжны 18 тоотод оршин суух Питай овогт Нын Д ,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 28 дугаар гудамжны 18 тоотод оршин суух Э, Эийн , Эийн Г , Эийн  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугааагийн 36 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Мэргэд овогт Гийн Л ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Г.Э , Г.П нарт холбогдох,

Газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Г.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Д нь өөрийн төрсөн хүүхдүүд болох Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б бид нарын өмчлөлийн Мөрөн сумын 5-36-05 тоотод байрлах хашаа байшин, газрыг хариуцагч Л, түүний хүүхдүүд болох П, Э нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын алба болон үл хөдлөх хөрөнгийн газрын ажилчидтай хувилдаж хашаа байшин газрын гэрээ гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Энэ талаар холбогдох газарт нь хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан юм. Би өвлөгчөөр тогтоолгож өөрт оногдох мөнгөө авахгүй, харин өөрийн эзэмшлийн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байгаа.Манай хүүхдүүд болох Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нар нь сэтгэцийн өвчтэй тул тусдаа гараагүй надтай хамт миний асрамжинд байдаг ба шүүхэд ирээд үг хэлж тайлбар өгч чадахгүй тул би өмнөөс нь эрх ашгийг нь хамгаалахаар шүүхэд оролцож байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Н.Д намайг болон хүүхэдүүд болох Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б бид нарыг Хөвсгөл аймаг Мөрөн сумын 5-36-05 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Л шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л нь 1997 онд нөхөр Гтай танилцаад 1999 оноос хойш одоогийн амьдарч байгаа Мөрөн сумын 5-36-05 тоотод байрлах хашаа байшинд хүү Г.П, охин Г.Э нарын хамт амьдарч байна. Нөхөр Э.Г нь 2012 онд өвчний учир нас барьж өнчин хоёр хүүхдийн хамт би уг хашаа байшиндаа үлдсэн боловч хүү Гийг нас барснаас хойш хадам ээж Д нь уг хашаа байшинг булаацалдаж ирсэн. Нөхөр Г өөрөө амьд сэрүүн байхдаа газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг авсан байтал намайг хуурамчаар авсан мэтээр олон жил худлаа ярьж байгаад би гайхаад бүүр сүүлдээ сэтгэцийн байдлыг нь хүртэл тогтоолгохоор шүүхэд хандаж боловч хараахан тогтоогоогүй байна. Харин би хадам ээжийгээ бодоод Гт оногдох хэсгийг нь Дд өвлөлөөр өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч авахгүй хашаа байшин авна гэж маргаад байдаг юм. Захиргааны хэргийн болон Улсын дээд шүүхийн олон хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байтал заавал өмчлөгчөөр тогтоолгоно гээд байдаг.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.П, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү П бол нөхөр Гийн хүүхэд биш харин би нөхөр Гтай суугаад охин Эг төрүүлсэн юм. Гэтэл хадам ээж Н.Д нь ач охиноосоо хөрөнгө нэхээд байгааг ойлгохгүй байсан тул сэтгэцийн байдлыг нь тогтоолгохоор шүүхэд хүсэлт өгсөн юм.Одоо нэгэнт сэтгэцийн байдлыг нь тогтоох боломжгүй байгаа учир нэхэмжлэгч Н.Д үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Д нь хүү Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нарыг газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Газар болон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.Д нь хүү Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нарын өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь Тухайлбал: Нэхэмжлэгч Н.Д: ....миний хүүхдүүд болох Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нар нь сэтгэцийн өвчтэй группд байдаг тусдаа гараагүй надтай хамт миний асрамжинд байдаг.... гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг,

Нэхэмжлэлд дурьдсан Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нар нь сэтгэцийн эмгэгийн улмаас группд байдаг болох нь хэрэгт авагдсан Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №03 тоот дүгнэлт,

Мөрөн сумын Далайн элбэрэлт өрхийн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолтууд, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, Хөвсгөл аймаг эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргээр нотлогдож энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Н.Д нь тэдний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах төлөөлөх эрхтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Г.Л нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Д нь хүү Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нарыг газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:

Маргаж байгаа Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Э. Г РЭ-70050679, Г.Л РБ-73122708, Г.П РЛ-95072016, Г.Э РЭ-99080445 нар болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-1723001964 дугаартай Гэрчилгээний хуулбар,

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2009 оны №210707081 дугаар бүхий Газар эзэмших гэрчилгээ, 2009 оны №482 дугаартай газрын гэрээ, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/130 дугаартай, Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/500 дугаартай тодорхойлолтууд, кадастрын зураг Мөрөн сумын засаг даргын 2009 оны №138 дугаартай захирамжийн хуулбарууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Д: ....бид нарын өмчлөлийн Мөрөн сумын 5-36-05 тоотод байрлах хашаа байшин, газрыг хариуцагч Л, түүний хүүхдүүд болох П, Э нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын алба болон үл хөдлөх хөрөнгийн газрын ажилчидтай хувилдаж хашаа байшин газрын гэрээ гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Энэ талаар холбогдох газарт нь хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан юм.... гэх тайлбар мэдүүлэг өгч байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба харин уг маргаж байгаа газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ-ний хүчинтэй эсэх талаарх Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийн хуулбар хэрэгт авагдсан байна.

Мөн Питай овогт Эийн Г нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг 2004 онд, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 онд тус тус нэхэмжлэгч Н.Д талийгаач хүү Э.Г нь өөрийн нэр дээр авч байснаас дүгнэхэд хариуцагч Г.Л, Г.П, Г.Э нарыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байна гэж үзэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0074429 дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0262729 дугаартай тус тус гэрчилгээг хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Д Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Д, Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нарыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч Н.Д нь талийгаач хүү Э.Гт үл хөдлөх эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг өвлөлийн журмаар хариуцагч Г.Лоос нэхэмжлэх эрхтэй байна.

Хавтаст хэргийн 49-63, 79-84, 94-95, 97, 100-104, 105, 107 дугаарт авагдсан баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Учир нь: Нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт нотлогооны ач холбогдолгүй, зарим баримт нь хавтаст хэрэгт хоёр хувь байна.

Нэхэмжлэгч Н.Дарийг шүүхээр эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Д Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Д, Э.Э, Э.Э, Э.Г, Э.Б нарыг тогтоолгохыг хүссэн хариуцагч Г.Л, Г.П, Г.Э нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Дарийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ