| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/01941/И |
| Дугаар | 181/ШШ2021/00510 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2021/00510
| 2021 оны 03 сары 10 өдөр | 181/ШШ2021/00510 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жижиг, дунд үйлдвэрийн газар/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Түмэндэмбэрэл/РД: /,
Хариуцагч:Бямбасүрэн/РД: / нарт холбогдох,
359 640 453 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баднайсүрэн, төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч X.Түмэндэмбэрэл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/Цаашид Сан гэх/-аас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2016/3-51 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг Max ангилан савлах төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:
1. Хурай ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо Их тойруу 73/7-р байр зоорийн давхарт байрлалтай 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаартай, гэрчилгээний 000178463 дугаартай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө
2. Б.Отгон-Эрдэнэ, Н.Даваахүү нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2-р хороо Усны гудамжны 6/3-р байр 21 тоот хаягт байрлалтай 54,2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008265 дугаар, гэрчилгээний 0030194 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө
3. Б.Болор, X.Түмэндэмбэрэл, Б.Чоймаа, Б.Долгормаа, Б.Алтанзул нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо Өгөөж чихэр боов ХХК-ийн хойд талд байрлах 12 айлын орон сууцны 5 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2203008867 дугаартай, гэрчилгээний 0048180 дугаартай орон сууц, 1 машины зогсоолийн хамт барьцаалуулан зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 98,152,254 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 38,773,578 төгрөг нийт 136,925,832 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 796 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд Сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргаж байна. Үүнд:
I. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 125/2017/3-19 тоот зээлийн гэрээг цуцлах.
II. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах
А. Үндсэн зээлийн төлбөрт 351,847,746 төгрөг
Б. Зээлийн хүүгийн төлбөрт 2,293,251 төгрөг
В. 3ээлийн алданги 48,484 төгрөг
Г. Нотариатын зардал 26,500 төгрөг, Нийт 354,215,981 гаргуулах.
III. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө
1. Хурай ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо Их тойруу 73/7-р байр зоорийн давхарт байрлалтай 288 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаартай, гэрчилгээний 000178463 дугаартай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө
2. Б.Отгон-Эрдэнэ, Н.Даваахүү нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2-р хороо Усны гудамжны 6/3-р байр 21 тоот хаягт байрлалтай 54,2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008265 дугаар, гэрчилгээний 0030194 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө
3. Б.Болор, X.Түмэндэмбэрэл, Б.Чоймаа, Б.Долгормаа, Б.Алтанзул нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо Өгөөж чихэр боов ХХК-ийн хойд талд байрлах 12 айлын орон сууцны 5 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2203008867 дугаартай, гэрчилгээний 0048180 дугаартай орон сууц, 1 машины зогсоолийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Х.Түмэндэмбэрэл, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Бямбасүрэн нарт холбогдох иргэний хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2020.02.05-ны өдрийн 181/Ш32021/01736 тоот захирамжаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2016.12.16- ны өдрийн 2016/3-51 дугаар зээлийн гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргуулахаар шийдвэрлсний дагуу тус зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүргүүлэв.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тооцооллоор үндсэн зээлийн төлбөрт 351,847,746 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,293,251 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 48,484 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 354,215,981 төгрөг нэхэмжилсэн.
Тухайн үед мах ангилан савлахтай холбоотой үйл ажиллагаа зогссон талаар бидэнд баримт өгөөгүй, Ковидтой холбоотой мах савалгаа хийх ажил зогссон гэдэг. Засгийн газраас авагдсан арга хэмжээний хувьд махны экспорттой холбоотой ямар нэгэн ажиллагааг зогсоогоогүй. Ковид цар тахлын нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин байдлаас болоод ийм нөхцөл байдалд орсон гэж хариуцагч талаас тайлбар гаргадаг. Давагдашгүй нөхцөл байдалд орсон тухай МУ-ын ХАҮТ-аас баталгаажуулж тодорхойлолт олгодог. Энэ баримт авагдаагүй учраас Давагдашгүй нөхцөл байдалд ороогүй гэж үзэж байгаа. 3-рт Засгийн газраас явуулсан арга хэмжээнд мах, хүнсний бүтээгдэхүүний үйл ажиллагааг огт зогсоогоогүй. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх боломжоороо ажиллаж байсан гэж байсан. Тодорхой хугацаагаар тооцоход 450.000.000 төгрөгийн 1 жилийн хүү 10.500.000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд бидэнд үйл ажиллагаатай холбоотой хүсэлт болон үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон талаар тайланг гаргаад өгсөн бол бид нэхэмжлэлээ татаж авах байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй учраас зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаас өөр арга үлдсэнгүй. Бид эрх бүхий байгууллагаас гаргасан хууль, журмын дагуу зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн гэрээний үүргийн хугацаа 60 сараас илүүгүй байна гэж заасан байдаг учраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөлтийг хийх талаар боломжийг өнөөдрийг хүртэл олгож ирсэн. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн тайлбараар хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна
Нэхэмжпэлийн шаардлагаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тооцооллоор үндсэн зээлийн төлбөрт 351,710,604 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,878,557 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 24,792 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 359640453 төгрөг төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. гэв.
Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЖДҮХГ болон Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргийг зөрчсөн байна. ЖДҮХГ-аас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд барьцаалагдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нь зүйтэй гэж үзэж байна. гэв.
Хариуцагч Х.Түмэндэмбэрэл, хариуцагч Х.Бямбасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Түмэндэмбэрэл миний бие 2016 оны 12-р сарын 16-ны өдөр 2016/3-51 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 450 000 000 төгрөгийг Засгийн Газрын махны экспортыг дэмжих бодлогын хүрээнд Max савлан ангилах төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй зээлэн авч зээлийг зориулалтын дагуу зарцуулан авсан зээлийг графикийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 20 өдрийг хүртэл төлж барагдуулж ирсэн билээ.
Гэтэл 2016 онд байгуулагдсан Засгийн Газрын Max экспортлох тухай бодлого 2018-2019 онд шилжих өвөл, 2019 оны хавар махны үнэ өсч, УБ хотын оршин суугчид махны хомсдолд орсон, 2020 онд манай улсад улс төрийн сонгууль явагдах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас махны экспортыг хумих, бууруулах бодлогыг 2019-2020 онд шилжих өвлөөс хэрэгжүүлэх болсноор зээлээ хэвийн төлж байсан манай төсөлд эрсдэл учрах болсон юм.
Ийнхүү нөхцөл байдал хүндрэх цаг үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан COVID-19 хэмээх цар тахал өвчин гарсны улмаас гэнэтийн давагдашгүй хүчин зүйл үүсч, улмаар бизнес маань тэг зогсолт хийж энэ тухайгаа бид ЖДҮ-ийг дэмжих санд 2 удаа албан ёсоор мэдэгдсэн боловч тухайн сангийн зүгээс авсан зээлээ төл гэж байгаа нь бидэнд хүндээр тусаж байна. Улс орон даяар 2020 оны 01 сарын 27 өдрөөс эхлэн нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоож ард иргэд бид эдийн засгчйн хүндрэл бэрхшээлд ороод байгаа нь хүн бүхэнд ойлгомжтой үнзн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн гаргасан нэхэмжлэлд: ... Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 796 хоног хэтэрч ...
1. 2017 оны 10-р сарын 02-ны өдөр 125/2017/3-19 тоот зээлийн гэрээг цуцлах ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна. Учир юун гэвэл:
1. 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 сарын 19 ны өдрийг хүртэл зээл төлөх хугацаа маань 796 хоног биш харин 180 хоног хэтэрсэн байна. Үүнээс 2020 оны 01-р сарын 27 ны өдрөөс гэнэтийн давагдашгүй хүчин зүйл цар тахал өвчин гарч өнөөдрийн байдлаар УОК-оос бүрэн цуцлаагүй байна. Тиймийн тул манай зээл төлөх хэтэрсэн хугацаа нь ердөө 37 хоног юм.
2. 2017 оны 10-р сарын 02-ны өдөр 125/2017/3-19 тоот зээлийн гэрээг хариуцагч талаас байгуулаагүй харин 2016 оны 12-р сарын 16 ны өдөр 2016/3-51 тоот зээлийн гэрээг байгуулсан гэдгээ залруулж хэлэхийг хүслээ.
Мөн 80 орчим сая малтай Монгол Улсын Засгийн Газрын зүгээс оновчтой зөв зохион байгуулалт бүхий бодлого явуулж, мах экспортлох төслөө махны үнийн хөөрөгдөл; сонгууль зэрэг шалтгааны улмаас бууруулаагүй бол хариуцагч тал авсан зээлээ графикийн дагуу төлөх бүрэн боломж байлаа.
Хамгийн гол шалтгаан бол дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний улмаас махны экспортын бизнес бүрэн зогсоод байна.
Энэ 2 ноцтой шалтгааны улмаас зээлээ хугацаа хэтрүүлж төлж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл цар тахал өвчин багасч манай салбарын бизнес дахин сэргэх тэр үед хариуцагч талаас дээрх сангаас авсан 450 000 000 төгрөгийн үлдэгдэл 354 215 981 төгрөгийг бүрэн барагдуулах чадамжтай болохоо давтан хэлэхийг хүслээ.
Олон Улсын жишигт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл/forest major/ үүссэн үед нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан ойлголцож давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаанд гэрээний үйлчлэлийг түр түдгэлзүүлэх боломж ч байдаг. гэжээ.
Хариуцагч Х.Түмэндэмбэрэл, хариуцагч Х.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлгэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож тайлбарлах үүрэгтэй байдаг. Үндсэн зээлийн төлбөрт нийт 351.847.746 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг үнийн дүнд нэхэмжлэгч талтай санал нэг байна. Харин зээлийн хүүгийн төлбөрт 7.878.557 төгрөгт зөрүү гарсан байх. Алданги 24.792 төгрөг, нотариатын зардал 2500 төгрөг зэргийг тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадсангүй. Зээлийн гэрээний зөрчил яг хэдний өдрөөс тооцож байгаагаа тодорхойлж нотолж чадсангүй. Хүү, алдангийг хэзээнээс эхлэн тооцсоноо, нэг хоногт хэдэн төгрөгийн хүү алданги тооцож байгааг тооцож чадсангүй. Тооцоо хийх аргачлалыг тайлбарлаж өгөөгүй бөгөөд баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас тодорхойлох боломжгүй байна. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас баримт гаргаж өгөх хангалттай цаг хугацаа байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрөө тодорхой бус байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн төлбөрт бид аль болох гэрээгээ сунгаж хугацаагаа сунгах бодолтой байсан. Тийм учраас өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцагч Х.Түмэндэмбэрэл, хариуцагч Х.Бямбасүрэн нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 351 710 604/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун арван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг, зээлийн хүүний төлбөрт 7 878 557/долоон сая найман зуун далан найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг, зээлийн алдангийн төлбөрт 24 792/хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг, нотариатын зардалд 26 500/хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг, нийт 359 640 453/гурван зуун тавин есөн сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөгийг гургуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нар нь манай зээл төлөх хэтэрсэн хугацаа нь ердөө 37/гучин долоо/ хоног юм гэж маргасан.
Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь зээлдэгч нар гэрээний үүргийг зөрчсөн байна гэх тайлбар гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2016/З-51 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ болон 2016/Б-41 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 3-ын 3.1, 3.3, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь 450 000 000/дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг, жилийн 3/гурав/ хувийн хүүтэй, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 12/арван хоёр/ сар, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20/хорь/ байхаар хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт №1 зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт №1 зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ..., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд ... заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ... гэж заасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид зээлийн гэрээ байгуулсан байх боловч нэмэгдүүлсэн хүү төлөх хэсэгт болох Зээлийн гэрээний 3-ын 3.3 дахь хэсэг болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх ... тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх боловч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 351 710 604/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун арван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг, зээлийн хүүний төлбөрт 7 878 557/долоон сая найман зуун далан найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлийн гэрээний 8-ын 8.1-т Дараахь нөхцөл байдал бий болсон тохиолдолд Гэрээний үүргийг зөрчсөнд тооцно. Үүнд:, 8.1.1-т Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-т заасан Зээл буцаан төлөх хуваарь-ийг 3-с дээш удаа зөрчсөн, 10-ын 10.2-т Сан дараахь нөхцөлд гэрээг зөрчсөн гэж тооцон, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална., 10.2.1-т Энэхүү гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан гэжээ.
Хариуцагч нар нь Зээлийн гэрээний 8-ын 8.1, 8.1.1-т заасан зөрчил буюу 2019 онд Хавсралт №1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа буюу 3-с дээш удаа зөрчсөн зөрчил гаргасан болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт №1 зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 10-ын 10.2, 10.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцлах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүг нэхэмжилсэн байх тул тус өдрийг Зээлийг гэрээг цуцалсан өдөрт тооцно.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой ... байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно., 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах ... хугацаанд гэрээг цуцалж болно. гэж заасан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4/дөрөв/ жил, 6/зургаа/ сарын хугацаа өнгөрсөн байх ба нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой тул байх тул нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалсан үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалснаар зохигчид Зээлийн гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй бөгөөд Зээлийн гэрээг цуцлах хүртэлх Зээлийн гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл, түүний хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаанд Зээлийн гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү ба Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг хариуцагч нар нь хүлээнэ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Бямбасүрэн нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 450 000 000/дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй болно.
Зээлийн гэрээний 4-ийн 4.3.4-т Зээлийн төлбөрийг ... нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлнэ. гэжээ.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү гэх төлбөр тооцож аваагүй болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрт 98 152 254/ерэн найман сая нэг зуун тавин хоёр мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг, 5/тав/ жилийн үндсэн хүүний төлбөрт 50 159 683/тавин сая нэг зуун тавин есөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг төлөхөөс хүүнд 38 773 578/гучин найман сая долоон зуун далан гурван мянга таван зуун далан найм/ төгрөгийг, нийт 136 925 832/нэг зуун гучин зургаан сая есөн зуун хорин таван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээний болон Хавсралт №1 зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрт 351 847 746/450000000-98152254=351847746/ /гурван зуун тавин нэгэн сая найман зуун дөчин долоон мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 351 710 604/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун арван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагч нараас 351 710 604/гурван зуун тавин нэгэн сая долоон зуун арван мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн хүүний төлбөрт 7 878 557/долоон сая найман зуун далан найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нараас зээлийн үндсэн хүүний төлбөрт 7 878 557/долоон сая найман зуун далан найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн алдангид 24 792/хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд ... анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасан.
Иргэний 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анзын гэрээг бичгээр хийгээгүй байх тул хариуцагч нараас алдангид 24 792/хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардалд 26 500/хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь ... учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх нотариатчийн үйлчилгээний хөлсөд нийт 26 500/хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Мөнгөний тасалбар № 0001224-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас учирсан хохиролд 26 500/хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас нийт 359 615 661/351710604+7878557+26500=359615661/ /гурван зуун тавин есөн сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 24 792/хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1-т Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.
Нэхэмжлэгчийн хариуцагч нартай 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 2016/Б-41 дугаар Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/7-р байр, зоорийн давхар 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаартай, гэрчилгээний 000178463 дугаартай гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 63/3 байр, 21 тоот хаягт байрлалтай, 54.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008265 дугаар гэрчилгээний 0030194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Өгөөж чихэр боов ХХК-ийн хойд талд байрлах 12 айлын орон сууцын 5 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008867 дугаартай, гэрчилгээний 0048180 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Зохигчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 2016/Б-41 дугаар Барьцааны гэрээгээр нэг ширхэг машины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй байх тул тус үл хөдлөх эд хөрөнгөөр үүгийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нараас нийт 359 615 661/гурван зуун тавин есөн сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрлэлийн газарт олгож, үлдсэн 24 792/хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах, нэг ширхэг машины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/7-р байр, зоорийн давхар 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаартай, гэрчилгээний 000178463 дугаартай гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 63/3 байр, 21 тоот хаягт байрлалтай, 54.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008265 дугаар гэрчилгээний 0030194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Өгөөж чихэр боов ХХК-ийн хойд талд байрлах 12 айлын орон сууцын 5 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008867 дугаартай, гэрчилгээний 0048180 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нараас нийт 359 615 661/гурван зуун тавин есөн сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрлэлийн газарт олгож, үлдсэн 24 792/хорин дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулах, нэг ширхэг машины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/7-р байр, зоорийн давхар 288 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203013949 дугаартай, гэрчилгээний 000178463 дугаартай гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 63/3 байр, 21 тоот хаягт байрлалтай, 54.2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008265 дугаар гэрчилгээний 0030194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Өгөөж чихэр боов ХХК-ийн хойд талд байрлах 12 айлын орон сууцын 5 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2203008867 дугаартай, гэрчилгээний 0048180 дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Түмэндэмбэрэл, Х.Бямбасүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 026 228 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ