Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

188/2020/1066/Э

 

 

 

  2020             12            24                                        2021/ДШМ/11    

 

Ц.Г-, Б.Д-,

М.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Г-, Б.Д-, М.Б- нарт холбогдох эрүүгийн 2008003440957 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г-,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх’’ тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, 07 сар 25 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож, өршөөн сулласан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон 62 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосон.

 

2. Д-,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

 

3. Б-,

 

Ц.Г-, Б.Д- нар нь:

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 79-4А тоотод байрлах иргэн Ж.Ө-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэгийг хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 118-13А тоотод байрлах иргэн Б.Д-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, эрэгтэй хүний 40 размерын шар өнгийн хуучин Timberland гутал 1 ширхэг, эрэгтэй хүний 2 мөртэй цүнх 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт, гинж, ээмэг, бөгж нийт 4 хос эдлэл зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 545.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 119-22А тоотод байрлах иргэн Г.Г-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Саnоn 60D загварын зургийн аппаратыг хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 93-18 тоотод байрлах иргэн Н.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, кулонтой гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 139.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Г-, М.Б- нар нь:

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 23-20 тоотод байрлах иргэн М.О-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай халтар манан хөөрөг 1 ширхэг, LG загварын гар утас 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 27-124 тоотод байрлах иргэн Б.Л-ын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, Sharp загварын 55 инчийн зурагт 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 1-14-17 тоотод байрлах иргэн Ц.С-ын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, Samsung” загварын 65 инчийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн LCD зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний бүдүүн мөнгөн гинж /100 гр/ 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй бугуйн цаг болон хамт зүүдэг бугуйвчтайгаа 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн шигтгээтэй цаг 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, цэцэгтэй ээмэг бөгжний сав 1 ширхэг, Ddish хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Г- ганцаараа, нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан- Овоогийн 2-61 тоотод байрлах иргэн Б.Б-ийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, цахилгаан нь эвдэрсэн хар өнгийн хуучин Garnet 4 пүүз, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 10, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,

Б.Д-, М.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Д-, Б- нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ц.Г-ийг 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Д-ийг 3 жил 6 сарын хорих ялаар, М.Б-ийг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 7 /долоо/ жил, 10 /арав/ сар, 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Г-ийн цагдан хоригдсон 133 хоногийг, Б.Д-ийн цагдан хоригдсон 135 хоногийг, М.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-оос нийт 1.057.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ө-т 400.000 төгрөг, хохирогч Б.Д-д 122.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Отгончимэгт 40.000 төгрөг, хохирогч Г.Г-д 425.000 төгрөг, хохирогч Н.Ц-д 69.500 төгрөг, М.Б-ээс нийт 1.675.000 төгрөг гаргуулан хохирогч М.О-т 635.000 төгрөг, хохирогч Б.Л-ад 475.000 төгрөг, хохирогч Ц.С-ад 565.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Ц.Г- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Гал- Эрдэнэ, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатнаас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж шүүх шийдвэрээ гаргах хүртэл шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж чадаагүй байсан бэ энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх тухайн цаг үед шүүгдэгчийн эхнэр жирэмсэн байсан, мөн шүүгдэгч нь ажил олгогчоос цалин хөлсөө авч чадаагүй байсан учраас хохирогч нарт хохирлыг төлж барагдуулж чадахгүй байдалд хүргэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгчийн ажил олгогчтой уулзаж ажилласан хугацааны цалин хөлсийг авч, улмаар нэр бүхий хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирлыг төлж барагдуулсан дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч хувийн байдлын хувьд 22 настай эхнэр, нэг сартай охины хамтаар амьдардаг, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж үнэн зөвөөр мэдүүлгээ өгч байсан зэрэг нөхцөл байдлыг анхааран үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Б-ийн хувьд гурван удаагийн үйлдэлтэй. Анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.675.000 төгрөгийг барагдуулаагүй байсан. Эрүүгийн хариуцлагийн шүүх хурал дээр хохирол төлөх үндэслэлээр завсарлага авсан боловч хохирлыг төлөөгүй учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж 2 жилийн хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн:

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 79-4А тоотод байрлах иргэн Ж.Ө-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга хоёр ширхэгийг хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 118-13А тоотод байрлах иргэн Б.Д-гийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, эрэгтэй хүний 40 размерын шар өнгийн хуучин Timberland гутал 1 ширхэг, эрэгтэй хүний 2 мөртэй цүнх 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн зүүлт, гинж, ээмэг, бөгж нийт 4 хос эдлэл зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 545.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 119-22А тоотод байрлах иргэн Г.Г-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Саnоn 60D загварын зургийн аппаратыг хулгайлан авч, бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 93-18 тоотод байрлах иргэн Н.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, кулонтой гинж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 139.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Г-, М.Б- нар нь бүлэглэн:

2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 23-20 тоотод байрлах иргэн М.О-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, даваа толгойтой, гуулин нуухтай, ясан халбагатай халтар манан хөөрөг 1 ширхэг, LG загварын гар утас 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 27-124 тоотод байрлах иргэн Б.Л-ын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, Sharp загварын 55 инчийн зурагт 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 1-14-17 тоотод байрлах иргэн Ц.С-ын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, Samsung” загварын 65 инчийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн LCD зурагт 1 ширхэг, эрэгтэй хүний бүдүүн мөнгөн гинж /100 гр/ 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй бугуйн цаг болон хамт зүүдэг бугуйвчтайгаа 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн шигтгээтэй цаг 1 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, цэцэгтэй ээмэг бөгжний сав 1 ширхэг, Ddish хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Г- нь ганцаараа, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан- Овоогийн 2-61 тоотод байрлах иргэн Б.Б-ийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, цахилгаан нь эвдэрсэн хар өнгийн хуучин Garnet 4 пүүз, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 10, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нар нь бүлэглэн, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд дөрвөн удаагийн үйлдлээр, Ц.Г-, М.Б- нар нь бүлэглэн, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд гурван удаагийн үйлдлээр, Ц.Г- нь ганцаараа 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр нэг удаагийн үйлдлээр тус тус бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад нийт 6.294.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Эд зүйлээ хулгайд алдсан талаарх хохирогч Ж.Ө- /1хх 24-25/, хохирогч Б.Д- /1хх 111-112/, хохирогч Г.Г-  /1хх 217-218/, хохирогч М.О- /2хх 39-40/, хохирогч Б.Л-а /2хх 103/, хохирогч Ц.С- /2хх195-196/, хохирогч Н.Ц- /Зхх 1/, хохирогч Б.Б-э /Зхх 54-55/ нарын мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Д.О “..гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд хоёр ширхэг мөнгөн аяга ломбарданд тавья гэж хэлсэн. ...Тэр залуу надад Батсүхийн Д- гэсэн иргэний үнэмлэхээ өгсөн. ...Уг залууд 80.000 төгрөгийн зээл гаргасан. …/1хх 120-121/,

гэрч Г.Ц “...хамтран амьдрагч Б-ийг 2020 оны 1 дүгээр
сарын сүүлээр манай гэрт ирээд аваад явахаар нь би яасан талаар асуухад цагдаа нар
танай нөхөр гэмт хэрэгт холбогдсон
, шалгах хэрэгтэй байна гэхээр нь би Б-ээс
асуухад
согтуу байхдаа нэг хэрэг хийсэн байгаа гэж хэлсэн. ...”
/2хх
97/,

гэрч Б.М “...2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Г- манай гэрийн гадаа ирээд намайг дуудаад надад ийм бүдүүн мөнгөн гинж байна, чи авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би авна хэдээр өгөх юм гэж асуухад 25.000 төгрөг өгчих гэж Г- хэлсэн. …Галаад 25.000 төгрөг өгсөн. ...” /2хх 160/,

шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 56, 126-129, 131-132, 147, 238/, /2хх 45-46, 50, 110, 167, 170, 202/, /3хх 7-8/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 133-140/, /2хх 177-185/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 31, 103, 190/, /2хх 30, 86, 153, 241/, /3хх 44/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 117/, /2хх 164/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-13, 73-80, 167-171/, /2хх 2-6, 66-72, 130-135, 224-228/, /3хх 27-24/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Ц.Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Б.Д-, М.Б- нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Б.Д-, М.Б- нарын үйлдлийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ц.Г-, Б.Д- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал /Ц.Г- өмнө 7 удаа, Б.Д- 2 удаа ял шийтгүүлж байсан/ зэргийг харгалзан үзэж, Ц.Г-д тухайн зүйл заалтад зааснаар 7 жил 10 сар 14 хоногийн хорих ялаар /өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэсэн/,  Б.Д-ид 3 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

 

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал “...М.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн  давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

 

Шүүгдэгч М.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан /давж заалдах шатны шүүхэд нэр бүхий хохирогч нар хохирлоо авсан талаарх хүсэлтээ ирүүлсэн/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сар болгон багасгаж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадралын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б- нь хохирогч М.О-т 635.000 төгрөг, Б.Л-ад 475.000 төгрөг, Ц.С-ад 565.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/1129 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ... М.Б-ийг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Б-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч А.Очбадралын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авсугай

 

2. Шүүгдэгч М.Б- нь хохирогч М.О-т 635.000 /зургаан зуун гучин таван мянга/ төгрөг, Б.Л-ад 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг, Ц.С-ад 565.000 /таван зуун жаран таван мянга/  төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН