Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж                             
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Д.Ариунжаргал
Хохирогч С.Мягмардулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Амарбаатарт холбогдох 201707000065 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын Оргил багийн 16-р байрны 4 тоотод оршин суух, 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ажилгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ДЭ87062914 регистрийн дугаартай, Жалайр овогт Намширын Амарбаатар. 
Шүүгдэгч Н.Амарбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 9-р гудамж 4-4 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн С.Мягмардуламыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
                                                   ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Амарбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ:  Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз нартайгаа архи уучихаад найз охиныдоо очиж маргаан үүссэн. Тэгээд маргалдаж байгаад би гар хүрсэн. Тийм зүйл болно гэж бодоогүй, харамсаж байна. 7 хүн нийлж 3 шил архи уусан. Гэхдээ өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Бид хоёр үерхээд 7 сар болж байгаа. Өмнө нь нэг удаа гар хүрч байсан. Тухайн өдрийн өмнө шөнө 4 цаг болж байхад би Улаанбаатар хотоос ирсэн. Тэгэхэд Мягмардулам утсаа авахгүй архидаад байсан. Түүнээс болж маргаан үүссэн. Одоо тусдаа амьдарч байгаа гэв. 
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мягмардулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ дуусч байхад Амарбаатар хэтэвчээ авъя гэж ярьсан 12 цагийн үед намайг дүү нарийнхаа хүүхдүүдийг харж байхад ирсэн. Тэгээд хэрүүл хийгээд байхаар нь тайвшруулах санаатай дуугараагүй. Тэгсэн дуугарсангүй гэж өшиглөсөн тэгэхээр нь эсэргүүцлээ илэрхийлэхэд чи том дуугарлаа гэж үснээс чирж, зодсон. Тухайн өдөр байгууллагын тэмдэглэлт баярын өдөр байсан тэрийг хэлэхээр цуг явсан хүмүүс руу яриад хэл ам хийгээд байдаг учраас хэлээгүй. Өмнө нь зодохдоо толгой руу цохисноос болж нүдэнд цус хурсан байсан. Тухайн үед цагдаад хэлэлгүй уучлалт гуйгаад өнгөрсөн. Одоо Амарбаатартай ярилцаад эвлэрсэн. Миний эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг өгнө гэсэн. Бид нар эвлэрсэн гэв. 
Хавтаст хэргийн материалаас улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч С.Нямдаваагийн мэдүүлэг /хх20-22/, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх13-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Н.Амарбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 9-р гудамж 4-4 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн С.Мягмардуламыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Амарбаатарын “...Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз нартайгаа архи уучихаад найз охиныдоо очиж маргаан үүссэн. Тэгээд маргалдаж байгаад би гар хүрсэн. Тийм зүйл болно гэж бодоогүй, харамсаж байна....”
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Мягмардуламын “...дуугарсангүй гэж өшиглөсөн тэгэхээр нь эсэргүүцлээ илэрхийлэхэд чи том дуугарлаа гэж үснээс чирж, зодсон...”
гэрч С.Нямдаваагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 15 цаг өнгөрч байхад би эгч Мягмардуламын гар утас руу нь залгаад хүүхдүүд яаж байна гэж асуусан чинь манай эгч ирж ав гэж хэлээд уйлсан. Тэгэхээр нь би гэрт нь очтол намайг Амарбаатар зодлоо гэж хэлсэн. Тэгээд хамт явъя гэж хэлээд явах гэтэл Амарбаатар өөрсдөө учраа олчихно гэж хэлээд явуулахгүй байсан... Амарбаатар миний харснаар нэг их согтуу биш байх шиг байсан...Амарбаатар Улаанбаатар хот явж байгаад ирчихээд хардсан юм шиг байна лээ...”  гэх мэдүүлэг /хх20-22/
шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 136 дугаартай “... 1. С.Мягмардуламын биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, баруун дээд зовхи, баруун эгэм, зүүн буглага, баруун бугуй, баруун гарын сарвуу, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх13-14/, зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж  дүгнэлээ.
Иймд шүүхээс Н.Амарбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн С.Мягмардуламыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Амарбаатар гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч С.Мягмардулам нь гомдол саналгүй болох нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “...Н.Амарбаатар нь миний эрх чөлөөнд халдаж миний биед гэмтэл учруулсан ч эмчилгээ сувилгааны зардал бүрэн төлж, хохиролгүй болгосон тул С.Мягмардулам миний зүгээс цаашид Н.Амарбаатараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэх бичвэртэй нотариатаар гэрчлүүлсэн бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгааг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсгүүдэд зааснаар түүнд холбогдох 201707000065 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан Н.Амарбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Амарбаатарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. 
Хэрэгт хураагдсан шүүгдэгч Н.Амарбаатарын ДЭ87062914 регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох үндэслэлтэй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Намширын Амарбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн  208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэгт тус тус зааснаар 201707000065 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Амарбаатарыг эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Амарбаатарын ДЭ87062914 регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Амарбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА