| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Иргэний нэхэмжлэгч Н.Отгончимэг,
Шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ийн Т холбогдох эрүүгийн 2438000000480 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт П-ийн Т , 1993 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймаг, Цэцэрлэг сум ................ багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....................... дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Т нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орчимд Хөвсгөл аймгийн ............... сумын ................ дугаар багийн нутаг ...............” гэх газраас малын хашаа сэлбэх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 2,99 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 907,701 төгрөгийн хохирол учруулсан,
мөн хууль бусаар бэлтгэсэн модыг Хөвсгөл аймгийн Рашаант сумын ............. дугаар багийн нутаг “...............” гэх газраас Архангай аймгийн Цэцэрлэг сумын ................... багт байх өөрийн өвөлжөөний хашаа руу Бонго портер маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч П.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”… “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус сумын .............. дугаар багийн нутаг дэвсгэрт сумын цагдаагийн хамт хяналт шалгалтаар явж ажиллах үед тус багийн нутаг “...............” гэх газарт их хэмжээний мод бэлтгэсэн байсан. Тэгээд тодруулахад манай сумын 3 дугаар багийн нутагтай хил залгаа байдаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын ............ дүгээр багийн иргэн П.Т хууль бусаар 54 ширхэг босоо мод унагааж зөөвөрлөн өвөлжөөний хашаан дээрээ буулгасан байсан. П.Т ын үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учирсан. Уг хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна...”гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2438000000480 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Н.Н-ын мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.О-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-23 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 32 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээч И.Лхачинбатын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1001933 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-924/11297 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-88 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/,
Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого /хх-ийн 103 дугаар хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 109 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.О-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
2.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлтийн талаар.
Шүүгдэгч П.Т нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орчимд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн нутаг ...............” гэх газраас малын хашаа сэлбэх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 2,99 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт сумын цагдаагийн хамт хяналт шалгалтаар явж ажиллах үед тус багийн нутаг “...............” гэх газарт их хэмжээний мод унагааж бэлтгэсэн байдалтай байсан.
Тухайн модыг манай сумын ....... дугаар багийн нутагтай хил залгаа байдаг Архангай аймгийн Цэцэрлэг сум ........... дүгээр багийн иргэн П.Т гэдэг хүн хууль бусаар 54 ширхэг босоо мод унагааж 3-4 метрийн урт хэмжээтэй 54 ширхэг мод бэлтгэж зөөвөрлөн өөрийн өвөлжөөний хашаан дээрээ буулгасан байсан тул энэ талаар манай сумын цагдаа аймгийн төв рүү мэдэгдсэн байгаа. Иргэн П.Т гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна.
...Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Түвшинбаатар намайг мод ачаад өгөөч гэж 2-3 удаа гуйсан. Тэгэхээр нь өөрийн эзэмшилд байдаг цагаан өнгийн Пронтер маркийн ...............Н улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын “...............” гэдэг газраас энэ оны 08 дугаар сарын 20-ны орчим байхаа 1 удаа 50 гаруй ширхэг мод ачиж өгсөн. Манай гэрт Т-т мод ачиж өгөөч гэж гуйж ирээд байхаар нь “чи мод бэлтгэх эрхийн бичиг гоожин байгаа юм уу?” гэж асуухад Т надад хэлэхдээ “надад мод бэлтгэх эрхийн бичиг баримт /гоожин/ байгаа”. Тэгэхээр нь “чи энэ их мод бэлтгэж яах гэж байгаа юм бэ” гэхэд “малын хашаа сэлбэх гэж байгаа юм аа” гэж надад хэлсэн. Тэгээд би бичиг баримттай мод юм байна гэж бодоод тухайн хүний модыг өөрийн тээврийн хэрэгслээр ачиж өгсөн байгаа. Миний тээврийн хэрэгсэлд ачсан мод Хөвсгөл аймгийн Рашаант сумын ....... дугаар багийн нутаг "..............." гэх газарт модны захад гаргаад хураасан мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын .............. дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байхад тус багийн нутаг "...............” гэдэг газарт 54 ширхэг босоо мод унагааж бэлтгэсэн байдалтай байсан. Тэгээд тухайн модыг бэлтгэсэн эзнийг нь олох зорилгоор ойр орчмын айлуудаар явж асуухад Архангай аймгийн Цэцэрлэг сумын ................ дүгээр баг ............... гэх газарт оршин суух иргэн П-ийн Т гэх залуу энэ оны 08 дугаар сарын сүүлээр Цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр уг газраас мод ачаад явж байсан гэх мэдээлэл авагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-23 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 32 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээч И.Лхачинбатын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай “...иргэн Т-ын бэлтгэсэн гэх мод нь 2,99-4,2 дундаж метрийн урттай, 8-16 сантиметрийн диаметртай, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс байв.
П Т-ын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 907,701 төгрөг, 2012 оны ой зохион байгуулалтын материалд тусгагдсанаар 100 дугаар хэсэглэлийн 19 дүгээр ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужийн ойд хамаарч байна. /Мод бэлтгэсэн газрыг хэргийн газрын үзлэгт хавсаргасан газар зүйн байршпын солбилцлыг үндэслэв. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын" 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “...Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 2,723,103 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1001933 дугаартай “...Б.Б-ийн эзэмшлийн ................. улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашины 2024 оны 11 дүгээр сарын 07-ны тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-924/11297 дугаартай “Үнэлэгдэж буй Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 50,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 83-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон.
Шүүгдэгч П.Т нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орчимд Хөвсгөл аймгийн Рашаант сумын .......... дугаар багийн нутаг ...............” гэх газраас малын хашаа сэлбэх зорилгоор цахилгаан хөрөө ашиглан 2,99 м3 хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Тодруулбал Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:…29.1.7-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах;” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.”, 35 дугаар зүйлийн 35.4-т “дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн; 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”; 35.4.3-т “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч П.Т нь Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхитэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан зөөж, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхитэй үйлдлийг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх шинжгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч П.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 907,701 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 2,723,103 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Т-аас гэмт хэргийн хохиролд 2,723,103 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Иймд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн түүний хувийн байдал буюу урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй…гэх дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч П.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Түүнчлэн П.Т-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1993 онд төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч П.Т-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Т мэдэгдэв.
5. Бусад асуудал.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна., 2 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно., 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах ...” гэж тус тус хуульчилсан.
Иймээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Т ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго портер маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө байх тул битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, П.Т-аас тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулах, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 4,2 метрийн дундаж урттай, 8-1 сантиметрийн диаметртэй, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 54 ширхэг, 2,99 метр3 хэмжээтэй хуурай шинэс мод болоод П.Т-ын автомашины үнэд гаргуулсан 1,500,000 төгрөгийг тус тус түүний ойн санд учруулсан 2,723,103 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, НБ-85.95 гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө хөрөөг хурааж, улсын орлого болгов.
Түүнчлэн энэ хэрэгт шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт П-ийн Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П-ийн Т-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин ...............дөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Т-аас байгаль экологид учруулсан хохирол 2,723,103 /хоёр сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Вонго портер маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Т-аас гаргуулах, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 4,2 метрийн дундаж урттай, 8-1 сантиметрийн диаметртэй, хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 54 ширхэг, 2,99 метр3 хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, нийт үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий, БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, НБ-85.95 гэсэн бичиглэлтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
7.Хэрэгт шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ...............дөр болтол шүүгдэгч П.Т-аас авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйылийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ