Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2021/01276

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2021/01276

Хаймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: С.Чийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ш.И,

хариуцагч: Ж.Э,

хариуцагч: А.Д нарт холбогдох,

Х ард түмний телевизийн захирал Ж.Эээс нэр төр гутаасан хохиролд 10,000,000 төгрөг, Х амгийн Засаг дарга Ш.Игаас нэр төр, алдар хүнд гутаасан, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, А.Дгаас нэр төр гутаасан, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 155/2021/00791/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч С.Ч, хариуцагч Х ард түмний телевизийн төлөөлөгч Ж.Э, хариуцагч А.Д, хариуцагч Х амгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтаншагай, Х.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, Х ард түмний телевизийн төлөөлөгч Ж.Эийн өмгөөлөгч Б.Алтандөш, Б.Пүрэвсүрэн, гэрч Э.П, В.Н, М.Ү (цахим) нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлдээ тодорхой бичсэн. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Аймгийн Засаг дарга Ш.И Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон тасгийн эрхлэгч нартай уулзсан. Эмнэлгээр явж үйл ажиллагаатай танилцаагүй мөртлөө тасгийн эрхлэгч удирдлагын багийн хурал хийж, хурал дээр шууд орж ирээд эмнэлгийн үйл ажиллагаа болохгүй байгаа, энэ бол удирдлагатай холбоотой, удирдах арга барил хуучирсан, захиргаадаж ажилладаг, хамт олноо хагаралдуулдаг, үглээ яншаа байдлаар ажил хийдэг гэх мэтээр хэлсэн. Шууд ийм байдлаар нэр төрд халдаж эхэлсэн гэж үзэж байна. Тухайн хурал 12 цаг 30 минутад дууссан. Үүн дээр чанарын албанаас протокол хөтөлж тэр протоколыг аваад өгье гэсэн боловч устгасан байсан. 2 дугаар сард Авлигатай тэмцэх газар өгсөн протоколыг өөрийн биеэр явж бичиг хэргээс нь авчирч өгч байгаа юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн газрын дарга М.Үаас Засаг дарга уулзана шүү гэж мессеж ирсэн. Тэгээд 14 цагт уулзана гэж мэдэгдсэн. Улмаар Эрүүл мэндийн газрын дарга М.Ү болон Засаг даргатай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 50 минутаас 16 цаг 30 минут хүртэл уулзсан. Эхлээд шууд ажлаа өг гэж ярьсан. Би бол Нэгдсэн эмнэлгийг 8 жил удирдсан. Хийсэн ажилтай, энэ жил манайх 90 жилтэй, би сүүлийн гурван жил ажилчдаараа нэлээн их бүтээн байгуулалт хийлгэсэн, санаачилсан. Ажилчдынхаа 90 жилийг тэмдэглээд Цусны транспизологийн курст сурна, 10 дугаар сард өөрөө ажлаа өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлсэн. Энэ байдлыг маань хүлээж аваагүй. Ямар ч байсан ямарваа нэгэн аргаар авч болно гэж өөрөө шууд хэлсэн. Тухайн үед бичлэг хийгээгүй биз дээ гэж асуусан. М.Ү та бид гурвын хүрээний ярилцсан асуудал болно гэсэн. Ингээд миний хувьд ажлаа өгөхгүй гэдгээ хэлээд гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлын хэсэг байгуулах тухай А/08 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарч Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Д, Э.П нар ирж 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ийм хяналт шалгалт орох боллоо гэдгийг танилцуулсан. Тухайн үедээ үнэхээр төлөвлөгөөт шалгалт юм уу, нийцлэлийн аудит юм уу, явцын шалгалт юм уу гэдэг нь тодорхойгүй. Удирдамж нь номергүй, уг удирдамжид Эрүүл мэндийн сайдын 4 тушаал дурдагдсан байдаг. Үүний 3 тушаал нь хүчингүй болсон нэг нь Хөдөө аж ахуйн газартай харьяалалтай тушаалыг барьсан хяналт шалгалт хийхээр ийм удирдамжтай орж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бид нартай уулзаад 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би удирдамж чинь хууль зөрчөөд байна гэж хэлсэн. Гэтэл хяналт шалгалт хийсэн. Сая гаргаж өгсөн баримтад нэлээн их дарамттай шалгалт хийсэн гэх зүйл ярьж байна. Би хяналт шалгалт хийсэн хүмүүстэй 3 удаа өөрийн биеэр уулзсан. Учир нь манай чанарын алба, дотоод хяналтын алба, тасаг нэгжийн ахлах сувилагч нарыг хяналт үнэлгээндээ нэлээн их татан оролцуулсан. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш хүмүүс учраас их зөрүү гаргаж байсан. Үүнийг нь би дахин нягтлуулсан. 2,000,000 хүртэлх төгрөгийн зөрүү гарсан зүйлийг 20,000 төгрөг хүртэл бууруулж би давхар хяналт тавьсан. Ийм байдлаар А.Дтай орж уулзсан. Яагаад энэ хяналт шалгалт ингэж явагдсан юм бэ гэхээр Төрийн хяналт шалгалт чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хяналт шалгалт нь ажилчдад дарамттай байсан. Бүх агуулах саваар яваад өөрөө тоолж бүртгээд тоолсон материалаа хүнд үзүүлэхгүй байсан. Тэгээд бүх ахлах сувилагч нар нярвуудыг дутаасан байна гээд байсан. Өөрийнх нь тоотой нийлж байх ёстой юм шиг тулгаж юу байсныг мэдэхгүй шалгуулахад үнэхээр хүндрэлтэй байсан. Тэгээд ахлах сувилагч нар орж ирээд хэцүү шалгалт байна. Бид нарыг оролцуулж байна. Бид нар үнэхээр мэдэхгүй байна гэж байсан. Би байгууллагын удирдлагын хүрээнд А.Дтай орж уулзсан. Ажилчдаас ийм санал хүсэлт байна гээд чанарын албаны дарга, хоёр ахлах сувилагчтай орж санхүүгийн хяналт шалгалтад манайхыг татан оролцуулах шаардлагагүй байна гэж хэлсэн.

Шалгалт хийж байх явцад буюу 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Х ард түмний телевизээс зориудаар мэдээ мэдээлэл бэлтгэсэн гэж үзэж байна. Энэ үйл ажиллагаанд Засаг дарга оролцсон. Засаг даргаас орж асуусан. Мөн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга В.Нгээс асуусан. Аудитор А.Дгаас орж асуусан. Нэгдсэн эмнэлэг гээд тодорхой яриад Нэгдсэн эмнэлгийн удирдлага, дарга гэж тодорхой ярьсан. Хариуцагч өөрөө нэр цохоогүй гэж яриад байна. Бүхэл бүтэн байгууллагыг удирдаж байгаа намайг л тодруулж яваад байгаа юм. Энэ нь миний нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа юм. Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа болохгүй байна. 11 дүгээр сард хүн нас барсан. Тэрэнд дарга нь арга хэмжээ аваагүй гэх мэтээр бүх тодруулга дээр нэгдсэн эмнэлгийн дарга, удирдлага нь болохгүй байна. Зохион байгуулж чадахгүй байна гэх байдлаар бүгд оролцож мэдээлэл тавьсан. Мэдээлэл нь телевизээр гарснаас гадна фэйсбүүк дээр мөн тавигдсан. Бас нэгдсэн эмнэлгийн удирдлага муу байгаа гээд байдаг. Тэр мэдээлэл нь надад маш их сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Надад битгий хэл манай гэр бүл, үр хүүхдүүдэд хүртэл нөлөөлсөн. Би 4 охинтой. Шөнийн 4 цаг хүртэл унтахгүй, аав таныг тэгж байна ингэж байна гээд байдаг. Эхнээсээ тийм зүйл тавиагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Иймд миний ажлын алдар нэр болон хувийн нэр хүндэд халдсан гэж гэж үзэж байна. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдээллийг мөн тавьсан. Үүн дээр шалгалтын актад би гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй. Төрийн хяналт, шалгалтын хууль болон дотоод аудитын дүрмийн дагуу дээд шатны байгууллага болох Сангийн яамны сайдад хандсан. Ингээд илт хууль бус шалгалт байна гэдэг нь нотлогдсон. Ийм баримт нотолгоогүй мэдээллээр 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хандсан. Намайг ажилд орохоос 10 жилийн өмнө манай эгч ажилд орсон хүн байсан. Төрсөн эгчтэйгээ нийлсэн гэх зэргээр мэдээллэсэн. С.Ч гэж хэлээгүй ч гэсэн Нэгдсэн эмнэлгийн дарга нь эгчийгээ ажиллуулдаг гэх асуудал ярьсан. Иймд миний хувийн болон байгууллагын удирдлага хүний нэр хүндэд халдсан гэж нэхэмжилж байна. Сэтгэл зүйн дарамт хүнд байсан. Би 11 дүгээр сараас хойш сэтгэл зүйн дарамттай, айдастай байна. Үр хүүхэд хүртэл ийм байдалд орсон. Иймд уг нэхэмжлэлийг гаргасан юм.

...Тухайн үед Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Ч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдсан. Х амгийн Засаг дарга Ш.И нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар тавигдсан мэдээлэлд Нэгдсэн эмнэлгийн удирдлага болохгүй байна гэж хэлж Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Чийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Шалгалтыг би хүлээн зөвшөөрөөгүй байхад бодит бус мэдээлэл тарааж ийм олон зөрчил гаргаж байна гэж хэлсэн.

...Х ард түмний телевизийн захирал Ж.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэг хийж Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зохион байгуулалт муугаас болж хүний амь нас эрсдэж байна. Шалгалт удаашралтай байгаад намайг нөлөөлж байна. Эгч нь нярваар ажилладаг. Ийм их зөрчил гаргаж байгаа хүнийг ажиллуулсаар байх уу гэж олон нийтэд мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Д нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэгт Маш дарамттай шалгалт хийлээ. Нэгдсэн эмнэлгийн даргын дарамттай шалгалт хийлээ. Их хэмжээний зөрчил илэрсэн гэж Х амгийн Засаг даргыг худал мэдээллээр хангасан. Нярав эгчтэйгээ ажиллаж байна. Албан тушаал нь өөрчлөгдөөгүй байна гэж мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан.

...Сэтгэл санааны хохирол Х амгийн Засаг дарга Ш.Игаас 10,000,000 төгрөг, Х ард түмний телевизийн захирал Ж.Эээс 10,000,000 төгрөг, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Дгаас 5,000,000 төгрөг тус тус гаргуулна.

...Х амгийн Засаг дарга Ш.И, Х ард түмний телевизийн захирал Ж.Э, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Д нар нь Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар Бүрэн гүйцэд мэдээллээгүй, бодит мэдээлэл өгөөгүй, буруу мэдээлэл тараасан гэж С.Чоос уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү.

...Тухайн хүн нь намайг ажилд орохоос өмнө нярваар ажиллаж байсан хүн юм. Би үүнийг 2-3 удаа шалгуулсан болохоор болох юм байна гэдэг байдлаар зохицуулсан. ...Надтай олон удаа утсаар ярьж сурвалжилга авъя гэсэн зүйл огт байхгүй. 8 жил ажиллахад Ж.Э сэтгүүлч нэг ч удаа над руу залгаж байсныг санахгүй байна. Над шиг ажлын байран дээрээ байдаг дарга байхгүй.

...Дээд шатны байгууллагаас хяналт хийгээд хариу ирүүлсэн байна. Хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байхад та нар ийм мэдээлэл цацсан. ...Би угаасаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Манай ерөнхий нягтланд ийм акт тавигдлаа гээд өгөөд явсан байсан. Надад өгөөгүй. Хугацаатай албан бичиг байсан. Манай ерөнхий нягтлан бодогч 3 актыг хариуцсан хүмүүсээр нь төлүүлсэн байсан.

....Одоо надад хэцүү байна. Би Хаймагт ажиллахгүй байна. Хамт олон дотор удирдлагыг ажиллуулахгүй хэмжээнд хүртэл хүнийг ийм болгодог юм байна. Би 8 жил ажилласандаа бардам байгаа. Нярав эгчтэйгээ хамт ажилладаг гээд хууль бус зүйл хийсэн, юм шамшигдуулсан зүйл байхгүй....гэв.

Хариуцагч Х ард түмний телевизийн төлөөлөгч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х ард түмний телевиз боловч нэхэмжлэлийн шаардлагадаа захирал Ж.Э нэр төр гутаасан гэж оруулсан байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өөрөө ил тод байдлыг болж байгаа үйл явдлыг бодитоор мэдээллэхийг хэлдэг онцлог байгууллага. Хэн нэг даргаас мэдээ авахдаа би танаас мэдээ авч болох уу гэх зөвшөөрөл авдаггүй. Тухайн үед явагдаж байгаа процессыг явуулдаг. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт урьд өмнө нь 2019 онд шалгалт ороод шалгалтын дүн нь тодорхой бусаар гарсан хэн хариуцаж, хэн мэдээлэл хийж байгаа нь мэдэгдэхгүй өнгөрч байсан. Дахиад 2021 онд шалгалт орлоо гэдгийг сонсоод газар дээр нь ямар хүн шалгаж байгаа, А.Д гээд эмэгтэйтэй анх удаа таарч шалгаж байх үед нь яриа авсан. Нэгдсэн эмнэлэгт Санхүүгийн дотоод аудитын шалгалт орсон байгаа юм байна. Танай шалгалт их олон хоног үргэлжилж байна, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгаа вэ, танай шалгалт дандаа хойшилдог нь ямар учиртай юм бэ? гэсэн асуудлыг би шууд лайваар өгсөн. Би телевизээр бол явуулаагүй. Хүмүүс хэвлэл мэдээллийг ойлгохгүй байна. Телевиз гэдэг нь өөрөө өргөн нэвтрүүлгийн статустай байдаг. Би энэ өдөр телевизээр явуулаагүй. Гэтэл намайг гүтгэж байна. Харин онлайнаар, лайваар бол явуулсан. Би бодит мэдээллийг газар дээрээс нь болж байгаа үйл явдлыг яг энэ хүний тайлбарлаж байгаагаар нь асуухад А.Д шалгагч дарга В.Н гэдэг хүнээс асуу, би мэдэхгүй, ямар ч байсан би ийм удирдамжийн дагуу шалгалтаа хийгээд байж байна гээд удирдамжаа надад өгөөд танилцуулсан. А.Дгийн хувьд бол үнэхээрийн гэнэтийн зүйл болсон. Амнаасаа ааруулаа ч авч чадаагүй, миний асуултад тулгамдаж хариулж байсныг та нар өөрсдөө анзаарч харсан байх гэж бодож байна. Тэгэхээр удаашраад байгаа шалгалт ямар учиртай юм бэ гэдгийг тодруулсан. Өнөөдөр Зариг.мн шууд ороод л ярьдаг. Улсын нууцтай холбоотой биш л бол бүх мэдээ мэдээллийг ил тодоор иргэддээ байгаа бодитоор нь хүргэж чаддаг. Гэтэл Хаймагт яагаад бодит мэдээллийг газар дээрээс нь хүргэж болдоггүй юм. ...Х ард түмний телевиз гээд пэйж хуудсаараа гаргасан. ...Гэтэл нэрийг нь хэлээгүйн төлөө, аймгийн Нэгдсэн эмнэлэгт шалгалт орсных нь төлөө өнөөдөр С.Ч гэдэг хүн нэгдсэн эмнэлгийг төлөөлөөд Нэгдсэн эмнэлэг гэхээр С.Ч гэж дуугарч байгаа юм шиг өөрийгөө эзэмдээд авчихсан юм шиг ийм байж болохгүй. Бид 4 дэх засаглал учраас хийх ёстой ажлаа хийсэн. Ёс зүйтэй байсан. Тэнцвэрт байдлыг хангасан. Ийм учраас энэ асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож байна.

...Эгч нь нярваар ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчил юм. Би хуульч хүн биш ч гэлээ хэвлэл мэдээллийнхэн бид нар бүх тал дээр мэдээ мэдээлэлтэй байх ёстой. ...Х амгийн Нэгдсэн эмнэлэг хүн эмчилдэг эмнэлгийн газар болохоос ашиг сонирхлын зөрчилдөө автагдаад эгчийгээ ажиллуулаад намайг эгчийгээ ажиллуулсныг буруу гэж хэлээд байна, тендер хамт иддэг гэж хэлээд байна гэж хэлсэн юм шиг ярьж байна. Би тийм зүйл яриагүй. Эгч нь ажиллаж байсан гэдэг нь үнэн гэдэг нь өнөөдөр хариуцагч А.Дгийн өгсөн Х амгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны Санхүүгийн хяналт хийсэн ажлын тэмдэглэлийн 12-30 дугаар хуудаст миний яриад байгаа зүйлийг цагаан дээр хараар бичээд гаргаад ирсэн байна. ...Би тендертэй холбоотой зүйл яриагүй. Нэхэмжлэгч хэлэх үгээ сайн бодож яримаар байна. Надад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлага нь гэм хорын, нэр төр гутаасан хохирол гэж байгаа. Тодруулсан шаардлагын хүрээнд сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...Би хүн нас барсанд удирдлага арга хэмжээ аваачээ гэж хэлсэн болохоос удирдлагын гэм буруугаас болж хүн нас барсан гэж хэлээгүй. Хүн нас барахад та яахаараа тэнд хүнийг нас баруулах гээд сууж байх юм бэ. Ийм утгагүй зүйл ярихаа болино уу. ...Та уучлалт гуйлгахыг шаардаж байна. Яг бодит байдал дээр уучлалтыг чинь харин энэ олон хуудас материалуудаар баримттай болгоод дэлгэрэнгүйгээр процессуудыг нь яриад та өөрөө өөрийгөө цахимаар илрүүлэх ийм ажиллагаа хийхийг шаардаж байна. Удирдагч хүний ёс зүй байхгүй юм. Эдгээр ярьсан бүх зүйл баримттайгаа байна. М.Алтаншагай болон А.Дгийн өгсөн баримтууд байна. Гэтэл би санаанаасаа зохиогоод ярьсан юм шиг яриад байна. Би таныг танихгүй, мэдэхгүй. ...Өөр хэлэх зүйлгүй.

...Та тухайн үед ажил дээрээ ерөөсөө байдаггүй байсан. Тухайлбал би А.Дтай шууд ярилцлага хийгээд гараад Нэгдсэн эмнэлгийн даргын өрөө рүү орох гэтэл байхгүй байсан. Танайхан үүнийг мэдэж байгаа. Энэ процесс үнэн юм уу, Танай дээр ажил удаашраад байдаг юм уу гэж асуух гэхээр та өөрөө байдаггүй. Та юу хийж явдаг юм мэдэхгүй. Би таныг олоогүй...гэв.

Хариуцагч А.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Д гэдэг хувь хүн биш, би төрийн албан хаагч, Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор гэх албан тушаалынхаа чиг үүргийг гүйцэтгэж хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд ямар процессын алдаа, ямар дарамт шахалт байсан, ер нь үүнээс болж төрийн албан хаагч гэдэг хүн яагаад ингэж хохирч байгаа гэдгийг өөрийн биеэр туулсан зүйл юм. Үүнээс бол би С.Чийн нэр хүндэд халдаагүй. Сангийн сайд шалгалтыг хүчингүй болгосон гээд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 13/2/3364 гэсэн Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга В.Н танаа гэх албан бичгийг үндэслээд танай хяналт шалгалт үндэслэлгүй байсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн актыг хянасан тухайн процесс нь өөрөө маш их сонин. Би 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр уг байгууллагад хийж байсан хяналт шалгалтаа дуусаад 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэнэт ажлаасаа халагдсан. 2015 онд хяналт шалгалт хийсэн ажлынхаа хариуцлагаар халагдсан. Би энэ ажиллагаа дээр, өөрийнхөө хийсэн хяналт шалгалттай холбоотой нэг ч тайлбар өгч чадаагүй. Нэг ч зүйл ажлаасаа гаргуулж авч чадаагүй. 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манайд ийм бичиг ирсэн байдаг. Тэгээд би буцаад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа ороод Сангийн яам руу яг энэ асуудлаар хандсан байгаа. Яагаад шалгалтыг ахалж орсон ажлын хэсгийн ахлагч буюу надаас, хяналт шалгалтад орж ажилласан Э.П гэдэг улсын байцаагч нараас нэг ч тайлбар авахгүйгээр Сангийн сайдын бичиг гарсан байдаг юм бэ гэдэг талаар удаа дараа Сангийн яаманд хүсэлтээ тавьж, энэ дээр ажиллагаа явуулж байгаа. Шаардлагатай тохиолдолд Сангийн сайд буюу Сангийн сайдын харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандах болохоо уламжилсан байгаа.

...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэвтрүүлэг цацсан гэж байна. Би сайн санахгүй байна. Хяналт шалгалт хийж байх явцад Х ард түмний телевиз шууд орж ирсэн. Энэ удаагийн хяналт шалгалт яагаад дуусахгүй байна, яагаад удааширсан, өмнөх хяналт шалгалттай холбоотой гэх мэт асуултуудыг асуусан. Би хяналт шалгалт яагаад дуусаагүй байгаа, хэрхэн сунгагдсан, хяналт шалгалтын явц ямар байгаа талаар тухайн үед хэлсэн. Үүнээс цааших мэдээллийг өгөх нь зохимжгүй юм. Албан ёсны мэдээллийг манай Санхүүгийн хяналт аудитын албаны даргаас аваарай гэж хэлсэн. Тухайн үед урьдчилсан дүгнэлт хийж, С.Ч гэх хүнтэй холбоотой мэдээ мэдээллийг өгөөгүй. Өмнөх шалгалттай холбоотой асуудал маш их яригдаж байсан. ...Нэр төр гутаасан сэтгэл санааны хохирол нэхэмжлээд байгаа юм. Бидний багаар ажилласан шалгалтын танилцуулгад С.Ч гэдэг хүний нэр төрийг гутаасан зүйл огт байхгүй. Энэ хүнийг Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн захирагч буюу 1 дүгээр гарын үсэг зурдаг хүнийх нь хувьд хандаж акт албан шаардлага зөрчлөө хариуцуулж байгаа болохоос биш хувь хүнд нь холбогдуулж ямар нэгэн байдлаар нэр төрд нь халдаж гутаасан зүйл байхгүй

...2015 оны Засгийн газрын 483 дугаартай манай дотоод аудитын дүрэм байдаг. Би энэ дүрмийн дагуу мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу удирдах дээд байгууллагын албан тушаалтны өгсөн чиг үүргийн дагуу өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэсэн. Хэн нэгний ажил хэргийн нэр хүндэд халдсан удаа байхгүй. Би хэвлэл мэдээллийн телевизэд өөрөө очиж ярилцлага өгөөгүй. Засаг даргын байгуулсан хэсгийг ахлаж орсон. Би ганцаараа шалгалт хийгээгүй. Хамтарсан хяналт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт гарч бид нар Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Яг ахлах аудитор буюу албан тушаалын чиг үүрэг захирамжийн дагуу ажлын хэсгийг ахлаж орсон хүнийхээ хувьд шалгалтын явцад илэрсэн асуудлыг холбогдох хүмүүс болон тэнд байгаа хүмүүсийг мэдээллээр хангаж илэрсэн асуудлыг бодитойгоор гаргаж ирсэн. Үүнээс болж Нэгдсэн эмнэлэг гэх энэ байгууллагын дарга С.Ч гэдэг хүний алдар хүндэд халдсан зүйл байхгүй. Би төрийн албан хаагчийн хувьд ажлаа хийсэн.

...Дарамталсан гэдэг асуудал хурлын тэмдэглэлүүд дээр байгаа. Манай ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүмүүсийг дарамталсан, мөн Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд орж та нарыг Авлигатай тэмцэх газарт бүгдийг чинь өгч шалгуулна гэж дарамталсан. Энэ нөхцөл байдал ганц надад байгаагүй. Энэ бол ажлын хэсгийн бүх хүмүүст байсан. Энэ нь ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс харагдана. Бид нар аймгийн Засаг даргад болон түүний орлогчид, албаныхаа даргатай удаа дараа орж уулзан үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Нөлөөлөл байгаа бол мэдэгдэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу би мэдэгдэж байсан. ...Гэтэл өнөөдөр нэр төрд халсан болоод байж байна. Би төрийн албан хаагчийнхаа хувьд ажил үүргээ гүйцэтгэсэн. Бусдаар бол би энэ хүний нэр хүндэд халдаагүй гэж үзэж байна....гэв.

Хариуцагч Х амгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хариуцагч болох аймгийн Засаг дарга Ш.Игаас нэр төр, алдар хүнд гутаасан сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа хэд хэдэн үндэслэл дурдсан байдаг. Аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/1712 дугаартай албан бичгээр хариу тайлбараа ирүүлсэн. Энэ хариу тайлбарын хүрээнд дурдагдсан асуудлуудыг нэмж тодруулж хэд хэдэн зүйл дээр тайлбар хэлье. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаа С.Ч гэх хүний албан тушаалыг нь авах зорилгоор өөрт нь ажлаа өг гэдэг шаардлага хүргүүлсэн. Ажлаа өгөхгүй гэсэн болохоор шалгалт оруулсан. Тэгээд халсан гэх үйл баримтыг дурдсан. Аймгийн Засаг даргын зүгээс С.Ч гэх хүний хувийн орон зай, хувь хүнийх нь нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл огт гаргаагүй гэдэг байр суурьтай байгаа. Эрүүл мэндийн байгууллага, түүн дотор Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай холбогдолтой үйлчилгээний зохион байгуулалтын холбогдолтой иргэд болон холбогдох байгууллагуудаас саналаа удаа дараа Засаг даргад ирүүлсэн. Мөн олон нийтийн цахим сүлжээнд Лайв ТВ мэдээллийн сайтаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтэд цацагдсан. Мөн иргэдээс ирсэн мэдээллийн хүрээнд удирдлага зохион байгуулалт, үйлчилгээний хувьд албан хаагчдыг удирдан зохион байгуулж байгаа хүнийх нь хувьд Эрүүл мэндийн газрын дарга М.Ү болон Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч хоёрыг дуудаж уулзсан байдаг. Үүний дараа энэ хүрээнд үүссэн нөхцөл байдлын хувьд мөн өмнөх шалгалт 2017 онд дууссан, дуусаагүй гэх асуудалтай холбогдуулаад санхүүгийн хяналт, шалгалт оруулах нөхцөл байдал үүссэн байна гэж үздэг. Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Энэ захирамжаар хоёр асуудлыг шийдвэрлэдэг. Үүнд бүрэлдэхүүн болон энэ шалгалтын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, Засаг даргын зөвлөлөөр оруулахыг ажлын хэсгийн ахлагч А.Дд үүрэг болгосон. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан. Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ийм шалгалтын асуудлыг оруулж, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай холбогдуулж шалгалтаа оруулсан байгаа. Хувь хүн С.Ч гэдэг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор ийм үйл ажиллагааг зохион байгуулаагүй гэдгээ Ш.И даргын хувьд тайлбарлаж байгаа.

...Нэхэмжлэгчийн зүгээс Х ард түмний телевизийн 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Х ард түмний телевизийн мэдээлэл өгсөн гэсэн байсан. Нэгдсэн эмнэлэг дээр удаа дараа хүний амь нас эрсэдсэн, үйл ажиллагаатай холбогдолтой гомдол санал шүүмжлэлийн хүрээнд Засаг даргын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл өгөх саналыг тавьсны дагуу мэдээллээ өгсөн гэж байгаа. Эхний 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн мэдээллийг харах юм бол удирдлага тэгсэн ингэсэн гэсэн зүйл огтхон ч байхгүй байгаа. Тухайлбал нэхэмжлэгч С.Ч руу чиглэсэн зүйл байхгүй. Энэ бол тухайн байгууллага дээр үүсээд байгаа үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуудлын хүрээнд юун дээр анхаарах ёстой, ямар нөхцөл байдал үүсээд байгаа гэдэг талаар мэдээлэл өгсөн болохоос тэр удирдлагыг онцлон тухайлан нэр зааж удирдлага нь болохгүй байгаагаас Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа нь болохгүй байгаа юм байна. Удирдлага нь болохгүй байгаагаас үйлчилгээ нь болохгүй байгаа юм байна гэдэг зүйл огт яригдаагүй. Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн мэдээлэл нь хяналт шалгалт орсон. Хяналт шалгалтын асуудал юу болсон бэ гэх агуулгын хүрээний мэдээлэл юм. Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон эрх хүрээнд иж бүрэн хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь ганцхан санхүүгийн тал руу чиглэсэн юм шиг ойлгоод байна. Ийм асуудал байгаагүй. Удирдамжаас нь харахаар нэлээн олон асуудлын хүрээнд юм. Ажлын хэсэгт орсон гишүүдийн хувьд ч гэсэн ямар чиг үүрэгтэй хүмүүс оролцож байгаа гэдэг нь харагдаж байгаа. Санхүүгийн чиглэлийг Э.П, А.Д нарт хариуцуулж хяналт, шалгалт хийсэн. н.Янжиндолгор гэдэг хүн манай Тамгын газрын дотоод хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга. Байгууллагын дотоод аудит хяналт шинжилгээ яаж явагдах ёстой хүрээнд хянан шийдвэрлэгддэг. Мөн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан мэргэжилтэн н.Мөнх-Аюуш гэх хүн оролцсон. Нийтдээ 16 төрлийн асуудлын хүрээнд хяналт шалгалт хийсэн байгаа. Энэ шалгалттай холбогдолтой асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ ажлын хэсэг ажлынхаа үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж танилцуулагдсан юм. Тийм учраас С.Ч гэдэг хүний араас мөшгөсөн, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан асуудал байхгүй. Хууль тогтоомжийн хүрээнд шалгалт орсон. Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 13-2/3364 дугаартай албан тоот нь улсын байцаагчийн тавьсан актын хүрээнд илт хууль бус гэсэн болохоос аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаар захирамжийг хөндөөгүй юм. Тухайн актыг л хууль бус гэсэн юм. Энэ захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн хууль зүйн үндсийг үгүйсгэх боломжгүй. Энэ ажиллагаа хуулийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаа болохоос хэн нэгэн С.Ч гэдэг хүн рүү чиглэсэн үйл явдал ерөөсөө биш. Энэ нь баримтаар тогтоогдож байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага Засаг даргаас ийм мэдээлэл авъя, энэ мэдээллийг тодруулаач гээд гэх хүрээнд нь тодруулга өгч байгаа болохоос хэвлэл мэдээллийг өөрөө дуудаад С.Чийн тухай ярьсан үйл явдал ерөөсөө биш. Энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагч Х амгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Аймгийн Засаг дарга Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаартай захирамж гаргаж Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Аймгийн Засаг даргаар батлуулсан 01 дугаартай ажлын удирдамж байгаа. Уг удирдамжийн 7 дугаар заалтад тухайн ажлын хэсгийн ахлагчид ажлын хэсгээр илэрсэн зөрчил дутагдал, холбогдох мэдээллийг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуул гэсэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд тухайн ажлын хэсгээс Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох мэдээллийг танилцуулсан. Мөн нэхэмжлэгч С.Ч Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгээр энэ хийсэн хяналт шалгалтыг хууль бус гэдгийг нотолсон гэж тайлбарлаж байна. Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 13-2/3364 албан бичгээр ажлын хэсгээс гаргасан 11 актын 7 нь илт хууль бус болохыг тогтоосон. 4 актыг нь нэхэмжлэл гаргагч С.Ч хүлээн зөвшөөрч төлбөрийг барагдуулсан байсан. Энэ Сангийн сайдын албан бичгээр энэхүү хяналт шалгалт хууль бус хяналт шалгалт явсан гэж тогтоогоогүй. Мөн энэ хяналт шалгалтаас гарсан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох шаардлагад нийцээгүй 7 актыг илт хууль бус гэж тогтоосон асуудлыг хууль бус шалгалт явсан байна гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна.

...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа аймгийн Засаг дарга Ш.И нь миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, нэгдсэн эмнэлгийн удирдлага зохион байгуулалт болохгүй байна гэсэн мэдээллийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд цацсан гэсэн тайлбар өгч байна. Энэхүү мэдээллийг аймгийн Засаг дарга цацаагүй. Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэлийн эрх чөлөөхэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллэсэн. Сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Аймгийн Засаг дарга Төрийн хяналт шалгалтын тухай хууль, бусад холбогдох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд цогц хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн болохоос энэ хүний сэтгэл санаанд гэм хор хохирол учруулах асуудлыг яриагүй мөн хийгээгүй...гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ч нь Х амгийн Засаг дарга, Х ард түмний телевиз, А.Д нарт холбогдуулан Х ард түмний телевизийн захирал Ж.Эээс нэр төр гутаасан хохиролд 10,000,000 төгрөг, Х амгийн Засаг дарга Ш.Игаас нэр төр, алдар хүнд гутаасан, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, А.Дгаас нэр төр гутаасан, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлгахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаа Х амгийн Засаг дарга Ш.Ид холбогдуулан Х амгийн Засаг дарга Ш.И нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар тавигдсан мэдээлэлд Нэгдсэн эмнэлгийн удирдлага болохгүй байна гэж хэлж Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Чийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах, Х ард түмний телевизийн захирал Ж.Эт холбогдуулан Х ард түмний телевизийн захирал Ж.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэг хийж Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зохион байгуулалт муугаас болж хүний амь нас эрсдэж байна. Шалгалт удаашралтай байгаад намайг нөлөөлж байна. Эгч нь нярваар ажилладаг. Ийм их зөрчил гаргаж байгаа хүнийг ажиллуулсаар байх уу гэж олон нийтэд мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Дд холбогдуулан Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэгт Маш дарамттай шалгалт хийлгэлээ. Нэгдсэн эмнэлгийн дарга дарамттай шалгалт хийлээ. Их хэмжээний зөрчил илэрсэн гэж Х амгийн Засаг даргыг худал мэдээллээр хангасан. Нярав эгчтэйгээ ажиллаж байна. Албан тушаал нь өөрчлөгдөөгүй байна гэж мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах, Х амгийн Засаг дарга Ш.И, Х ард түмний телевизийн захирал Ж.Э, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Д нар нь Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар Бүрэн гүйцэд мэдээллээгүй, бодит мэдээлэл өгөөгүй, буруу мэдээлэл тараасан гэж С.Чоос уучлалт гуйлгахыг даалгах гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг зөвшөөрөөгүй, актад гарын үсэг зураагүй байхад нэгдсэн эмнэлгийн удирдлага муу байна, олон зөрчил илэрсэн мэтээр фэйсбүүкт тавьсан, тухайн актууд нь илт хууль бус болох нь тогтоогдсон. ...Нэгдсэн эмнэлгийн удирдлага гэж хэлсэн.... гэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Х ард түмний телевизийн төлөөлөгч Ж.Э ...Бодит мэдээллийг газар дээрээс нь хүргэсэн, ...С.Ч гэж нэр цохиж яриагүй, нэр хүндэд нь халдаагүй, ...бид 4 дэх засаглал учраас хийх ёслоо ажлаа хийсэн... гэж, Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д ...Төрийн албан хаагчийн хувьд хийх ёстой ажлаа хийсэн, ...Бидний багаар ажилласан шалгалтын танилцуулгад С.Ч гэдэг хүний нэр төрийг гутаасан зүйл огт байхгүй. Энэ хүнийг Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн захирагч буюу 1 дүгээр гарын үсэг зурдаг хүнийх нь хувьд хандаж акт, албан шаардлага зөрчлөө хариуцуулж байгаа болохоос биш хувь хүнд нь холбогдуулж ямар нэгэн байдлаар нэр төрд нь халдаж гутаасан зүйл байхгүй... гэж, Х амгийн Засаг дарга Ш.Игийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...Аймгийн Засаг даргын зүгээс С.Ч гэх хүний хувийн орон зай, хувь хүнийх нь нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл огт гаргаагүй... гэж тус тус тайлбарлав.

Х амгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/08 дугаартай захирамжаар Х амгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, нэгдсэн удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Х амгийн Нэгдсэн эмнэлгийн 219-2020 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

Дээрх хяналт, шалгалтын талаар Х ард түмний телевиз нэртэй фөйсбүүк хаягаар 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шууд бичлэг хийсэн, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х амгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн шалгалтын талаар мэдээлсэн болох нь зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

С.Ч нь 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилогдон Х амгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөгджээ. (2 дугаар хавтаст хэргийн 52, 197 дугаар тал)

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д ...Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Эдийн бус гэм хорыг арилгах үндэслэл нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байх, уг тараасан мэдээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй байх гэсэн хоёр үндсэн шалгуурыг хангасан байхыг шаардана.

Иргэний нэр төр нь тухайн хүний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаар бусдаас өгч буй эерэг үнэлгээ бөгөөд нэр төртэй байх явдал нь хүний төрсөн цагаас эхлэн зөвхөн өөрт байх салшгүй чанар бүхий заяамал эрх, харин бусдаас өгсөн энэ үнэлгээнд үндэслэн өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж нь алдар хүнд болдог. Ажил хэргийн нэр хүнд гэдэгт иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй үйл ажиллагааг бусдаас үнэлэх үнэлэмжийг хэлдэг.

Харин иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараах гэдэг нь бодит байдалд нийцээгүй мэдээллийг хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно.

2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар Х амгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн шалгалтын явц, танилцуулгын талаарх хийсэн шууд бичлэг болон мэдээлэлд Х амгийн Засаг дарга нь ...Нэгдсэн эмнэлгийн удирдлага болохгүй байна..., Х ард түмний телевизийн захирал Ж.Э нь Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зохион байгуулалт муугаас болж хүний амь нас эрсдэж байна..., Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д нь Маш дарамттай шалгалт хийлгэлээ. ...Их хэмжээний зөрчил илэрсэн гэж Х амгийн Засаг даргыг худал мэдээллээр хангасан. гэснийг зөвхөн нэхэмжлэгч С.Чид хамааруулан, түүний зөвшөөрөөгүй зөрчлийн талаар нийтэд мэдээлснийг С.Чийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж ойлгоход учир дутагдалтай байна.

Мөн нэхэмжлэгч С.Чийг Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байх хугацаанд түүний төрсөн эгч нь нярваар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Х ард түмний телевизийн захирал Ж.Эийн ...Эгч нь нярваар ажилладаг... гэх, Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Дгийн ...Нярав эгчтэйгээ ажиллаж байна. Албан тушаал нь өөрчлөгдөөгүй байна гэх мэдээллүүд нь бодит байдал нийцжээ.

Харин хариуцагч Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Дгийн Маш дарамттай шалгалт хийлээ. Нэгдсэн эмнэлгийн дарга дарамттай шалгалт хийлгэлээ..., Х ард түмний телевизийн захирал Ж.Эийн ...Шалгалт удааширалтай байгаад намайг нөлөөлж байна... гэснийг няцаасан баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэг хүлээдэг.

Өөрөөр хэлбэлхариуцагч нарын өгсөн 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар Х амгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн шалгалтын явц, танилцуулгын талаар хийсэн шууд бичлэг болон мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй, уг шууд бичлэг болон мэдээллээс хамаарч нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хэрхэн гутаагдаж, сэтгэл санаа, эрүүл мэнд хэрхэн яаж хохирсныг нотлох үүргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хүлээнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх шууд бичлэг болон мэдээллэээс шалтгаалж сэтгэл санааны хохирол Х амгийн Засаг дарга Ш.Игаас 10,000,000 төгрөг, Х ард түмний телевизийн захирал Ж.Эээс 10,000,000 төгрөг, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Дгаас 5,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн боловч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч С.Чийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан, бодит байдал нийцээгүй, худал мэдээлэл тараасан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд дээрх бичлэг болон мэдээлэл нь нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэх хохиролтой хэрхэн хамааралтай болох, эрүүл мэндээ хамгаалж эмчийн үзлэг, оношлогоонд хамрагдсан, төлбөр төлсөн гэх баримт бичгүүд хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хамт тус шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлсэн гадна талдаа НЭ-ийн талаарх мэдээлэл гэж хар өнгийн зүйлээр бичсэн 16 минутын дуу, дүрсний бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх уг CD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлтэй, Х амгийн Засаг дарга Ш.И, Х ард түмний телевизийн захирал Ж.Э, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Д нарт холбогдох, Х амгийн Засаг дарга Ш.И нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар тавигдсан мэдээлэлд Нэгдсэн эмнэлгийн удирдлага болохгүй байна гэж хэлж Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Чийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах, Х ард түмний телевизийн захирал Ж.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэг хийж Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зохион байгуулалт муугаас болж хүний амь нас эрсдэж байна. Шалгалт удаашралтай байгаад намайг нөлөөлж байна. Эгч нь нярваар ажилладаг. Ийм их зөрчил гаргаж байгаа хүнийг ажиллуулсаар байх уу гэж олон нийтэд мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах, Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэгт Маш дарамттай шалгалт хийлээ. Нэгдсэн эмнэлгийн дарга дарамттай шалгалт хийлгэлээ. Их хэмжээний зөрчил илэрсэн гэж Х амгийн Засаг даргыг худал мэдээллээр хангасан. Нярав эгчтэйгээ ажиллаж байна. Албан тушаал нь өөрчлөгдөөгүй байна гэж мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах, Х амгийн Засаг дарга Ш.И, Х ард түмний телевизийн захирал Ж.Э, Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д нар нь Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар Бүрэн гүйцэд мэдээллээгүй, бодит мэдээлэл өгөөгүй, буруу мэдээлэл тараасан гэж С.Чоос уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,050 (таван зуун арван таван мянга тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хамт тус шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт үлдээхээр тогтов.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

1 дүгээр хавтаст хэргийн 6-10, 62, 2 дугаар хавтаст хэргийн 45-51, 55-161, 208-209, 212, 216-217, 249, 3 дугаар хавтаст хэргийн 34-57, 73-75 дугаар хуудсанд авагдсан баримтуудын хуулбарууд нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, 1 дүгээр хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудсанд авагдсан Хаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, 1 дүгээр хавтаст хэргийн 138-146, 3 дугаар хавтаст хэргийн 58-72, 76-80 дугаар хуудсанд авагдсан баримтуудад аливаа байгууллага өөрийн байгууллагаас гаргасан бичмэл баримтад өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулах байтал өөр байгууллагын гаргасан бичмэл баримтад Х амгийн Нэгдсэн эмнэлэг, Х амгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч С.Чийн нэхэмжлэлтэй, Х амгийн Засаг дарга Ш.И, Х ард түмний телевизийн захирал Ж.Э, Х амгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор А.Д нарт холбогдох, Х амгийн Засаг дарга Ш.И нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар тавигдсан мэдээлэлд Нэгдсэн эмнэлгийн удирдлага болохгүй байна гэж хэлж Х амгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Чийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах, Х ард түмний телевизийн захирал Ж.Э нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэг хийж Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зохион байгуулалт муугаас болж хүний амь нас эрсдэж байна. Шалгалт удаашралтай байгаад намайг нөлөөлж байна. Эгч нь нярваар ажилладаг. Ийм их зөрчил гаргаж байгаа хүнийг ажиллуулсаар байх уу гэж олон нийтэд мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах, Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д нь 2021 оны 3 дугаар сарын 02, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар шууд бичлэгт Маш дарамттай шалгалт хийлээ. Нэгдсэн эмнэлгийн дарга дарамттай шалгалт хийлгэлээ. Их хэмжээний зөрчил илэрсэн гэж Х амгийн Засаг даргыг худал мэдээллээр хангасан. Нярав эгчтэйгээ ажиллаж байна. Албан тушаал нь өөрчлөгдөөгүй байна гэж мэдээлж ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах, Х амгийн Засаг дарга Ш.И, Х ард түмний телевизийн захирал Ж.Э, Х амгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитор А.Д нар нь Х ард түмний телевиз нэртэй фэйсбүүк хаягаар Бүрэн гүйцэд мэдээллээгүй, бодит мэдээлэл өгөөгүй, буруу мэдээлэл тараасан гэж С.Чоос уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,050 (таван зуун арван таван мянга тавьтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хамт тус шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х амгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА