| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0005/э |
| Дугаар | 2025/ ШЦТ/23 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000510494 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д ******* ажилтан хийдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 4 болон 8 дугаар багуудад үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрт 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа материал, бэлэн мөнгөний орлогоос нийт 20,190,958 /хорин сая нэг зуун ерэн мянга есөн зуун тавин найм/ төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хүнсний дэлгүүрт ажиллах хугацаандаа өрөнд орчихно гэж бодоогүй. Итгэл алдсанд уучлаарай. Дутаасан мөнгийг ажил хийж төлнө” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “******* манай дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа нийт 21,000,000 төгрөгийн бараа дутаасан. Үүний 21 хүний 1,290,480 төгрөгийг дансаар, 13 хүний 1,244,030 төгрөгийг бэлнээр тооцож авсан. Үлдэгдэл 18,943,000 төгрөг, шинжээчийн төлбөрт 1,147,800 төгрөг нийт 20,090,882 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Би өөрөө хорт хавдартай байнга эмчилгээнд явдаг. Энэ мөнгө дутааснаас болж дэлгүүр маань ашиггүй болж дэлгүүрээ зарсан. Би гомдолтой байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн суманд гурван хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Тухайн гурван хүнсний дэлгүүрийн хоёр салбар болох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүр, сумын 8 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан ******* дэлгүүрт орсон орлогоос хувьдаа завшиж надад нийт 21,478,392 төгрөгийн хохирол учруулаад байна. ******* 2018 оноос эхлээд манай *******хны цехэд *******аар ажилд орж байсан ба *******хны цехэд ажиллаж байхдаа маш сайн ажиллаж байсан. *******ийг сайн ажиллаж байсан болохоор нь итгээд найдвартай хүүхэд, сайн хүүхэд гэж боддог байсан мөн надад халуунд ажиллахаар хэцүү байна гээд байсан болохоор нь дэлгүүр рүүгээ оруулчихсан. ******* нь 2020 оноос сумын 4, 8 дугаар багийн хоёр хүнсний дэлгүүрт ээлжээр худалдагч хийж эхэлсэн. Энэ хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сард сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн салбараас нийт 5,282,205 төгрөгийн бараа дутаасан. Тооллого хийхэд худалдан авсан бараа болон орж ирсэн үнийн дүн зөрүүтэй байсан. Тэгээд ээс 5,282,205 төгрөгийн *******аар асуухад “3,900,000 төгрөгийг хүмүүсээс авч өгнө, би бараа зээлчихсэн байгаа, найдвартай хүмүүс надад өгнө бас миний өөрийн хэрэглэсэн зүйл байгаа” гэж хэлсэн. “Танд төлнө, буцаад ажлаа сайн хийж байгаад танд буцаагаад төлье, би ээлжээр ажиллахгүй, цехэд ч гэсэн хамт ажиллаж байгаад би таны өрийг төлье, надад мөнгө л хэрэгтэй байна” гээд байхаар нь би өрөвч зөөлөн хүн болохоор нь ийг ажлаас нь халахгүйгээр итгэл үзүүлж сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” салбар дэлгүүрт худалдагчаар ажиллуулсан. ******* нь сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” салбар дэлгүүрт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. *******ийг ажиллах хугацаанд нэг ч удаа тооллого хийгээгүй ба энэ хугацаанд орж байгаа орлого нэг л бага болоод байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр тооллого хийсэн. Тэгсэн тооллого хийхэд 16,196,187 төгрөгийн бараа дутсан. Энэ их мөнгө дутаасан *******аар *******ээс асуухад “9,000,000 төгрөгийн барааг бусад хүмүүст зээлсэн байгаа, үлдсэн мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн, би танд мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд байгаа юм. ...Худалдагч *******ийн бараагаар дутаасан 2,310,318 төгрөгийн хохиролд хүмүүст зээлээр олгосон бараануудын мөнгөн дүн холилдож орсон байгаа. Бараагаар дутаасан 2,310,318 төгрөгийн хохирол бол миний *******т анх худалдагчаар ажилд ороход нь хүлээлгэж өгсөн нийт барааны мөнгөн дүнгээс худалдагчийн ажлыг нь хүлээж аваад тооллого хийсэн барааны дүн, надад шилжүүлээгүй дэлгүүрийн орлогын мөнгөн дүнг хасаж тооцож гаргасан хохирол юм. Хэрэгт санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээч намайг болон худалдагч бид хоёрыг цуг байлцуулж, дэлгүүрийн барааг анх хүлээлгэж өгсөн баримт, дэлгүүрийн барааг буцааж, тоолж авсан баримтуудыг нэг бүрчлэн тооцож, үзэж шалгасан. Товчхондоо бол ийн анх хүлээж авсан барааны мөнгөн дүн нь үлдэгдэл барааны мөнгөн дүн болон надад шилжүүлсэн дэлгүүрийн орлогын барааны нийлбэртэй тэнцэж байх ёстой. Гэтэл ийн анх хүлээж авсан барааны тооллогоос ажлаасаа гарах үед надад хүлээлгэж өгсөн барааны тооллогыг хасах үед ийн надад тушаах ёстой байсан орлого нь гарч ирээгүй. Өөрөөр хэлбэл тооллогын зөрүү болох 22,446,173 төгрөгөөс 20,144,173 төгрөгийг өөрийнхөө банкны хувийн дансанд аваад, уг мөнгийг бензин, мах, машины сэлбэг, хоол, ДДИШ болон хүүхдийнхээ багшийн данс руу шилжүүлээд хувьдаа ашиглачихсан байсан. Түүний өөрийнхөө дансанд дэлгүүрийн орлогыг төвлөрүүлж босгосон 20,144,173 төгрөгийг нийт дутаасан 22,446,173 төгрөгөөс хасахаар түүний бараа хэлбэрээр дутаасан 2,302,000 төгрөг гарч байгаа юм. Уг 2,302,000 төгрөгийн барааг хүмүүст зээлээр өгсөн ч байх боломжтой, эсхүл өөрөө гэр рүүгээ авч яваад идчихсэн ч байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 38-42/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* гэх эмэгтэй 2022 онд ******* эгчийн ажиллуулдаг сумын 4 болон 8 дугаар багуудад байрлах “” хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сумын 8 дугаар багт байрлах “” дэлгүүрийн худалдагч ******* ээлжээс буугаад түүний ээлжийг гэх худалдагч хүлээж авсан. Ингээд *******, хоёр дэлгүүрийн бараагаа тоолоод хүлээлцэж авсан. Түүнээс хойш 10 орчим хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******ийн сумын 8 багийн “” дэлгүүрт худалдагчаар очихдоо хүлээж авсан барааны баримт, т хүлээлгэж өгсөн барааны баримтыг тулгалт хийж үзэхэд 16,466,687 төгрөг бүхий мөнгөн дүнгийн дутагдал гарсан. Түүний өмнө ажиллаж байсан сумын 4 дүгээр багт байрлах “” дэлгүүрээс 5,978,835 төгрөг бүхий мөнгөн дүнгийн дутагдал гарсан байсан. Ингээд нийт /16,446,687+5,978,835=22,425,522/ төгрөгийн дутагдал гарсан юм. Санхүүгийн тооцоог бодохдоо *******ийн хүлээж авсан барааны эхний үлдэгдэл дээр тухайн хүний бараа татан авалтын мөнгөн дүнг нэмж, эцсийн үлдэгдлийг хасах үед *******ийн нийт борлуулсан орлого гарч ирэх ёстой. Ингэж бодоод үзэхэд худалдагч *******ийн дэлгүүрийн орлогоос захирал *******ад тушаах ёстой байсан мөнгөн дүнгээс 22,425,522 төгрөг дутсан. Би дээрх дутсан 22,425,522 төгрөгийг яаж дутсан болохыг тогтоохоор 2023 оны 11 дүгээр сарын дундуур худалдагч *******ийг дуудаж, дэлгүүрийн бараа тооллогын баримтуудад дахин нэг бүрчлэн тулгаж, няг*******ж шалгахад *******ийн дутаасан барааных нь нэр, үнэ, баримтууд нь байхгүй байсан. Би түүнээс дутаад байгаа 22,425,522 төгрөгт ямар бараа дутсан, баримтууд хаана байгаа *******аар асуухад "би барааны баримт нуугаагүй, бүх баримтаа гаргаж өгсөн, баримт нууж устгаагүй” гээд байсан. Та 22,425,522 төгрөгийн өрөнд орчихлоо, дээрх мөнгөнүүдийг яаж дутаасан юм гэж асуухад дуугүй суугаад ямар нэгэн тайлбар хэлэхгүй байсан бөгөөд дэлгүүрийн бараа тооллого, бодсон баримт дээр худалдагч ******* гарын үсгээ зурж, 22,425,522 төгрөгийн бараа дутааснаа хүлээн зөвшөөрсөн. Ингээд худалдагч ******* ажлаасаа гарсан бөгөөд түүний дараа би өөр ажилд ороод “” ХХК-ийн нягтлан бодогч хийхээ больсон. Сүүлд би захирал ******* эгчтэй уулзахад "******* манай дэлгүүрийн орлогыг өөрийнхөө ХААН банкны дансанд мобайл банкаар шилжүүлж аваад өөртөө үрээд ашиглачихсан байна лээ" гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 43-45/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би сумын 8 дугаар багт байрлах Төмөр замын “” дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тухайн үед дэлгүүрийн эзэн намайг хуучин худалдагч ээс бараагаа тоолоод хүлээгээд авчих гэсэн. Ингээд би дэлгүүр дээр очоод худалдагчаас бараагаа тоолоод хүлээж авахад 30 гаран сая төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа эгч манай дэлгүүр дээр ирээд “эгч нь чамд дутуу бараагаа хүлээлгээд өгчихсөн байгаа, одоо эгчтэй тооцоо хийх гээд байна, чи надаас 10 сая төгрөгийн барааг хий хүлээгээд авчих, би чамд хүлээлгэж өгсөн гээд барааны жагсаалт бичээд аваад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд уг жагсаалтыг нь харахад 10 саяар нэг, 3 саяар нэг, 5 саяар нэг, нийт 3 хуудас цаасан дээр 19 сая төгрөгийн бараа биччихсэн байсан. Би 3 хуудас 19 сая төгрөгийн барааны жагсаалтын зургийг нь гар утас дээрээ аваад “би ийм их мөнгөний барааг аваагүй байж авсан гээд гарын үсэг зурж чадахгүй” гэж хэлсэн. Тэр үед эгч “би 14 хоногийн дараа чамаас ээлж авахдаа 19 сая төгрөгийн бараагаа буцаагаад өөрөө хий хүлээгээд авна, чамд ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Би эгчид зөвшөөрөөгүй. Тэр үед би эгчийн фэйсбүүк чат руу нь эгчийн надад хий хүлээлгэж өгөх гэж байсан 19 сая төгрөгийн зургийг нь явуулаад “ эгч энэ бараануудыг надад өгсөн гээд бичиг үйлдээд байна, би энэ бараануудыг хүлээж аваагүй шүү” гэж бичсэн...” гэжээ. /хх-ийн 46-49/
Санхүүгийн шинжээч гийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот “...Хавтаст хэрэгт хавсаргасан “” дэлгүүрийн тооллого тооцооны баримтыг түүвэрлэн шалгаж үзэхэд 22,446,173 төгрөг 00 мөнгөний дутагдал гарсан болох нь уг баримтуудаар нотлогдож байна. “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа өөрийн хувийн ХААН банкин дахь 5414002605 тоот дансанд 20.501.143 төгрөг 19 мөнгөний дэлгүүрийн орлогыг хүлээн авч 2022 оны 07 дугаар сарын 02-ноос 2022 оны 11 дүгээр сарын 02-ны хугацаанд 5405310473 тоот дансанд /3 удаа/ 585.000 төгрөг машин гэсэн утгатайгаар, 5405310473 тоот дансанд /3 удаа/ 1.690.000 төгрөг аккумлятор, сэлбэг гэсэн утгатайгаар, мах гэсэн утгатайгаар /4 удаа/ 505.800 төгрөг, Соно финтек ББСБ-ын 5015399636 тоот дансанд /3 удаа/ 379.800 төгрөг, Сод монгол ШТС-д /18 удаа/ 1.403.500 төгрөг, Баяндэлгэрхаан дэлгүүрт /7 удаа/ 1.651.500 төгрөг, Булгын ундарга дэлгүүрт /3 удаа/ 239.000 төгрөг, Нарлаг маркет дэлгүүрт /14 удаа/ 759.375 төгрөг, Ами тами Дорнод дэлгүүрт 40.000 төгрөг, Шүр захын складад 59.580 төгрөг, Шүр захын тамхины бөөний төвд /2 удаа/ 170.900 төгрөг, Багш ......... тоот дансанд /3 удаа/ 850.000 төгрөг, Сувд захад /4 удаа/ 531.000 төгрөг, 5423037194 тоот дансанд зээл төлөлт 300.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-нд заал 50.000 төгрөг, хоолонд /10 удаа/ 426.200 төгрөг, DDish авахад 150.000 төгрөг, ...... тоот дансанд 200.000 төгрөг, Эрдэнэчимэгийн ..... тоот дансанд /33 удаа/ 2.695.100 төгрөг, ...... дансанд /23 удаа/ 1.630.300 төгрөг 70-н дэлгүүр гэсэн утгатайгаар, ........ тоот дансанд /2 удаа/ 307.800 төгрөг, ....... тоот дансанд 100.000 төгрөг тус тус шилжүүлж, АТМ-ээс /21 удаа/ 5.420.000 төгрөгийн бэлэн мөнгө авсан ба нийт 20.144.855 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хавтаст хэрэгт хавсаргасан дансны хуулгаар нотлогдож байна. Энэ үйлдэл нь 22.446.173 төгрөгний бэлэн мөнгөний дутагдал гарах гол шалтгаан болсон гэж үзэж байна. “” ХХК-ийн харъяа “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан *******т мөнгөн дүнгээр 22.446.173 төгрөг 00 мөнгөний дутагдал гарсан ба сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 7.156.144 төгрөгний дутагдал гаргаснаас олгогдоогүй цалин 619.300 төгрөг 71 мөнгийг хасч 6.536.843 төгрөг 29 мөнгийг төлөхөөр, сумын 8 дугаар багт байрлах дэлгүүрт ажиллаж байхдаа 15.290.029 төгрөг дутааснаас олгогдоогүй цалин 1.635.913 төгрөг 70 мөнгийг хасч 13.654.115 төгрөг 30 мөнгөний дутагдал гарсан. Нийт 20.190.958 төгрөг 59 мөнгөний дутагдал гарсан болох нь хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. ... дэлгүүрийн эзэн ад 20.190.958 төгрөг 59 мөнгийг иргэн ******* төлж барагдуулах нь хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа өөрийн хувийн ХААН банкин дахь ........ тоот дансанд 20.501.143 төгрөг 19 мөнгөний орлогыг хүлээн авч болон барааны орлогыг өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эд хариуцагчийн дүрэмд заасан “Эд хариуцагч нь энэ дүрмийн шаардлагыг зөрчих, хариуцсан өмч хөрөнгийг гэмтээж чанар алдагдуулах, тооцоог будилаантуулах, идэж ашиглах үрэгдүүлсэн явдал илэрвэл хууль зүйн дагуу зохих хариуцлагыг хүлээж гарсан хохирлыг учирсан хохирлоор шууд тооцож, тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон нөхөн төлж барагдуулна. Хохирлын хэмжээг нягтлан бодох бүртгэлд тусгагдсан үнэ түүнээс холбогдох хууль тогтоомжийн дагуу бодсон элэгдэл, хорогдлыг хасч, жинхэнэ гарсан алдаагаар тооцно, гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэх дүгнэлт, холбогдох баримтууд /хх-ийн 102-112/
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би шинжилгээ хийхдээ дэлгүүрийн эзэн болох *******, худалдагч ******* нарыг хоёуланг нь оролцуулж, хавтаст хэрэгт хавсаргасан санхүүгийн баримтуудад тулган ба*******гаажуулалт хийж дүгнэлтээ гаргасан. Тухайн үед ******* өөрийн дутаасан 22,446,173 төгрөгөөс бусдад зээлүүлсэн гэж хэлж байсан боловч зээл олгосон цаг хугацаа, зээл авсан хүний нэр, гарын үсэгтэй падаан баримт байгаагүй. Зөвхөн зээл олгосон гэх нэг дэвтэр байсан. Уг дэвтэрт ямар ч ойлгомжгүй, зээл авсан хүний нэр, гарын үсэг, огноо байхгүй, зээлийн дэвтэрт мөнгөн дүн нэмж бичих, зээлээ төлөөгүй хүмүүсийн зээлийг дарах гэх мэтээр *******ийн зүгээс дэвтэрт өөрийн дураар засвар оруулах боломжтой байсан учраас тухайн дэвтрийг санхүүгийн баримт гэж үзээгүй. *******ийн өөрийн дураар хүмүүст бараа зээлээр олгосон үйлдэл нь эд хариуцагчийн дүрэмд заасан тооцоог будилаантуулах нэг хэлбэр юм. Хэрэв ******* үнэхээр хүмүүст зээл олгож байгаа бол тусгай баримт падаан дээр зээл олгосон барааны нэр төрөл, үнийн дүн, он сар, зээл авсан хүний нэр, утас, хаяг, гарын үсэг зэргийг зуруулж, нэг хувийг нь нөгөө хүндээ өгч байх ёстой. Гэтэл ******* нэг дэвтэр дээр хүний нэр бичээд, ард нь мөнгөн дүн биччихсэн байсан. Уг дэвтэр дээр хүний бүтэн нэр ч ховор байсан. Дээрх нэр хаяг, утасгүй хүмүүсийн нэрийг ******* зохиомлоор бичиж, зохиомол өр үүсгэж, өөрийн завшсан мөнгийг нуун дарагдуулах ч боломжтой. Бүтэн нэртэй зээл авсан хэд хэдэн хүнтэй, би *******ийг байлцуулж байгаад түүний дэргэд зээл авсан гээд байгаа хүмүүсийнх нь утсыг *******ээс авч, тэдгээр хүмүүстэй утсаар ярьж зээлсэн барааных нь мөнгөн дүнг тулгасан. Тэр үед *******ээс зээл авсан хүмүүс нь зээлийн дэвтэрт бичигдсэн мөнгөн дүнг зөвшөөрөөгүй бөгөөд зээлсэн мөнгөнөөс нь илүү мөнгөн дүн дэвтэрт бичигдсэн байна гэж хэлээд *******тэй хэрэлдээд дууссан. Тийм учраас би *******ийн зээл олгосон дэвтрийг нь санхүүгийн баримтаар тооцоогүй. Төмөр замд байрлах “” дэлгүүрийн зээлийн дэвтэр л байсан. Харин ын гудамжинд байрлах “” салбар дэлгүүрийнх нь зээлийн дэвтэр байгаагүй. Зээлийн дэвтрээ гаргаж өгөөгүй учраас худалдагч *******ийн хүмүүст зээл олгосон ч эргэлзээтэй. ...дутаасан 22,446,173 төгрөгөөс 20,144,855 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр дутаасан. Уг мөнгийг ******* өөрийнхөө ХААН банкны хувийн дансанд хийж, худалдан авалт хийж, идэж ашигласан байсан. Сангийн яамнаас ба*******сан эд хариуцагчийн дүрмийн дагуу худалдагч нь дэлгүүрийн орлогыг өөрийнхөө хувийн дансанд хүлээн авах ёсгүй. Энэ үйлдэл нь эд хариуцагчийн дүрэмд заасан хариуцсан өмч хөрөнгийг идэж, ашиглаж, үрэгдүүлсэн үйлдэл юм. Зөрүү 2,301,318 төгрөгийг ******* нь бараа хэлбэрээр дутаасан байсан...” гэжээ. /хх-ийн 115-118/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сард сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрийн ар *******ын Налина гэх *******хны цехэд ******* ажилтнаар ажилд орж байсан юм. Тухайн үед намайг цехийн дарга эгч ажилд авч байсан. 2021 оны 02 дугаар сараас эхлэн би сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрт нь худалдагчаар ажилд орсон. Тухайн үед би 15 хоног ажиллаад 15 хоног амардаг байсан бөгөөд би , гэх хүмүүстэй ээлжлэн гардаг байсан. 2022 оноос эхлэн дэлгүүр дээр худалдагч нар 1 сараар ээлжлэн суудаг болсон. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гэх худалдагчаас дэлгүүрийн бараагаа тоолж авсан юм. Бараа тоолж авах үед ямар нэгэн мөнгө болон барааны зөрүү гараагүй дэлгүүрийн барааг бүрэн хүлээж авсан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрээс бууж, бараагаа худалдагч д хүлээлгэж өгсөн. Бараа хүлээлгэж өгсөн баримтаа би нягтлан бодогч гэх залууд өгсөн. Тухайн үед нягтлан бодогч надад "Чиний хүлээлгэж өгсөн 4 дүгээр багийн дэлгүүрээс 6 сая төгрөгийн бараа дутаж байна" гэж хэлсэн. Тухайн үед би эгчтэй цуг дахин барааны тооллого хийсэн боловч яах аргагүй 6 сая төгрөг дутаж байсан. Тухайн үед дэлгүүрийн эзэн эгч миний дэлгүүрт суусан 1 сарын цалин болон хоолны мөнгийг миний дутаасан 6 сая төгрөгөөс хасаж тооцоод 5.282.000 төгрөг төлөх ёстой гэж надад хэлсэн. Би тэр үед эгчид "Би 2.000.000 төгрөгийн барааг хүмүүст зээлээр өгөөд үлдсэн 3.282.000 төгрөгийн барааг нь гэр рүүгээ зөөж хүнсэндээ хэрэглээд дутаачихсан юм" гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би сумын 8 дугаар багт байрлах дэлгүүрийн салбарт нь худалдагчаар ажиллахаар болж тухайн үед ээлжээс бууж байсан гэх худалдагчаас бараа хүлээж авсан. Бараа хүлээж авсан баримтаа нягтлан бодогчоор шалгуулахад ямар нэгэн зөрчил гараагүй ба бараа болон кассад байгаа мөнгө яг мөргөөд таарч байсан. Тухайн 8 дугаар багт байрлах дэлгүүрийн салбарт 11 дүгээр сарыг хүртэл тасралтгүй 4 сар ажилласан. 2022 оны 11 сарын 01-ний өдөр би уг салбараас буугаад бараагаа маа гэх шинэ худалдагчид хүлээлгэж өгсөн. Бараа хүлээлгэж өгөх үед 16.196.000 төгрөгийн бараа дутаж байсан. Тухайн үед дэлгүүрийн эзэн эгч, нягтлан бодогч нар намайг оффисынхоо өрөөнд дуудаад 8 дугаар багийн дэлгүүрийн салбараас дутаж буй 16.196.000 төгрөгийн *******аар надаас асуусан. Би тэр хоёрт “16.196.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийн барааг нь хүнд зээлсэн, 100.000 төгрөгөөр нь посс машиныхаа датаг нь сунгасан, үлдэгдэл 7.096.000 төгрөгийн хүнсний барааг нь гэр рүүгээ зөөгөөд хэрэглэчихсэн" гэж хэлсэн. Тухайн үед эгч намайг "Чи нийт 21.478.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөгийн бараа дутаасан байна" гэж хэлсэн. Тухайн үед би эгчид “Танай хоёр дэлгүүрээс дутаасан 21.478.000 төгрөгийн хохирлоо би *******хны цехэд ажиллаж байгаад төлье, хүмүүст зээлүүлсэн мөнгөө би цуглааж аваад төлнө" гэж хэлсэн юм. Ингээд эгч намайг хохирлоо төлөхгүй удсан болохоор цагдаагийн газарт гомдол гаргасан юм... Би шинжээч Д.Дамдимаагийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэгт тусгагдсан дутагдлын мөнгөн дүн, хохирогч ад төлбөл зохих хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна... Би эгчид одоогоор ямар нэгэн төлбөр төлж, хохирлыг нь барагдуулаагүй байна. Миний зээл олгосон хүмүүсийн зарим нь эгчид зээлээ буцааж төлсөн. Яг хэдэн хүн нь зээлээ төлсөн эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 170-174/
Гэмт хэргийн *******аарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27/
Хохирогч *******ын Дорнод аймгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 28-31/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-36/
Гэрч Б.аас гаргаж өгсөн баримт /хх-ийн 50-52/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-63/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-68/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-71/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-78/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-81/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-84/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-87/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-90/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-93/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-96/
*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-58, 97-99/
Зээлдэгч нарын зээл төлсөн тооцооны хүснэгт /хх-ийн 121/
*******ын ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 122-123, 130/
*******ийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 124-129/
Дэлгүүрийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх орлого, зарлагын тооллогын баримт /хх-ийн 131-167/
Хохирогч *******аас шинжээчийн ажлын хөлс төлсөн баримт /хх-ийн 184/
*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 175-180, 181/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн зүгээс шинээр гаргаж өгсөн “******* ******* *******” ХХК-д ажиллаж байгаа *******аарх албан бичиг /1 хуудас/, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /1 хуудас/, *******ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хуудас/, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /1 хуудас/, Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан, *******ийн бараа зээлээр олгосон хүмүүсийн тооцооны дэвтэр гэх А4 хэмжээтэй, саарал өнгийн хавтас бүхий 17 хуудас, тооны шугам бүхий дэвтэр 1 /нэг/ ширхгийг шинжлэн судалсанд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ******* бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх *******аар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Дорнод аймгийн сумын 4 болон 8 дугаар багуудад үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа материал, бэлэн мөнгөний орлогоос 22,446,173 төгрөгийг завшсан болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээсэн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гэх худалдагчаас дэлгүүрийн бараагаа тоолж авсан юм. Бараа тоолж авах үед ямар нэгэн мөнгө болон барааны зөрүү гараагүй дэлгүүрийн барааг бүрэн хүлээж авсан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрээс бууж, бараагаа худалдагч д хүлээлгэж өгсөн. Бараа хүлээлгэж өгсөн баримтаа би нягтлан бодогч гэх залууд өгсөн. Тухайн үед нягтлан бодогч надад "Чиний хүлээлгэж өгсөн 4 дүгээр багийн дэлгүүрээс 6 сая төгрөгийн бараа дутаж байна" гэж хэлсэн. Тухайн үед би эгчтэй цуг дахин барааны тооллого хийсэн боловч яах аргагүй 6 сая төгрөг дутаж байсан. Тухайн үед дэлгүүрийн эзэн эгч миний дэлгүүрт суусан 1 сарын цалин болон хоолны мөнгийг миний дутаасан 6 сая төгрөгөөс хасаж тооцоод 5.282.000 төгрөг төлөх ёстой гэж надад хэлсэн. Би тэр үед эгчид "Би 2.000.000 төгрөгийн барааг хүмүүст зээлээр өгөөд үлдсэн 3.282.000 төгрөгийн барааг нь гэр рүүгээ зөөж хүнсэндээ хэрэглээд дутаачихсан юм" гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би сумын 8 дугаар багт байрлах дэлгүүрийн салбарт нь худалдагчаар ажиллахаар болж тухайн үед ээлжээс бууж байсан гэх худалдагчаас бараа хүлээж авсан. Бараа хүлээж авсан баримтаа нягтлан бодогчоор шалгуулахад ямар нэгэн зөрчил гараагүй ба бараа болон кассад байгаа мөнгө яг мөргөөд таарч байсан. Тухайн 8 дугаар багт байрлах дэлгүүрийн салбарт 11 дүгээр сарыг хүртэл тасралтгүй 4 сар ажилласан. 2022 оны 11 сарын 01-ний өдөр би уг салбараас буугаад бараагаа маа гэх шинэ худалдагчид хүлээлгэж өгсөн. Бараа хүлээлгэж өгөх үед 16.196.000 төгрөгийн бараа дутаж байсан. Тухайн үед дэлгүүрийн эзэн эгч, нягтлан бодогч нар намайг оффисынхоо өрөөнд дуудаад 8 дугаар багийн дэлгүүрийн салбараас дутаж буй 16.196.000 төгрөгийн *******аар надаас асуусан. Би тэр хоёрт “16.196.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийн барааг нь хүнд зээлсэн, 100.000 төгрөгөөр нь посс машиныхаа датаг нь сунгасан, үлдэгдэл 7.096.000 төгрөгийн хүнсний барааг нь гэр рүүгээ зөөгөөд хэрэглэчихсэн" гэж хэлсэн. Тухайн үед эгч намайг "Чи нийт 21.478.000 /хорин нэгэн сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөгийн бараа дутаасан байна" гэж хэлсэн. Тухайн үед би эгчид “Танай хоёр дэлгүүрээс дутаасан 21.478.000 төгрөгийн хохирлоо би *******хны цехэд ажиллаж байгаад төлье, хүмүүст зээлүүлсэн мөнгөө би цуглааж аваад төлнө" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүр, сумын 8 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан ******* дэлгүүрт орсон орлогоос хувьдаа завшиж надад нийт 21,478,392 төгрөгийн хохирол учруулаад байна. ...2022 оны 06 дугаар сард сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн салбараас нийт 5,282,205 төгрөгийн бараа дутаасан. Тооллого хийхэд худалдан авсан бараа болон орж ирсэн үнийн дүн зөрүүтэй байсан. Тэгээд ээс 5,282,205 төгрөгийн *******аар асуухад “3,900,000 төгрөгийг хүмүүсээс авч өгнө, би бараа зээлчихсэн байгаа, найдвартай хүмүүс надад өгнө бас миний өөрийн хэрэглэсэн зүйл байгаа” гэж хэлсэн. ...******* нь сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” салбар дэлгүүрт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. *******ийг ажиллах хугацаанд нэг ч удаа тооллого хийгээгүй ба энэ хугацаанд орж байгаа орлого нэг л бага болоод байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны үеэр тооллого хийсэн. Тооллого хийхэд 16,196,187 төгрөгийн бараа дутсан. Энэ их мөнгө дутаасан *******аар *******ээс асуухад “9,000,000 төгрөгийн барааг бусад хүмүүст зээлсэн байгаа, үлдсэн мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн, би танд мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч Б.ын “...*******ийн сумын 8-р багийн “” дэлгүүрт худалдагчаар очихдоо хүлээж авсан барааны баримт, т хүлээлгэж өгсөн барааны баримтыг тулгалт хийж үзэхэд 16,466,687 төгрөг бүхий мөнгөн дүнгийн дутагдал гарсан. Түүний өмнө ажиллаж байсан сумын 4 дүгээр багт байрлах “” дэлгүүрээс 5,978,835 төгрөг бүхий мөнгөн дүнгийн дутагдал гарсан байсан. Ингээд нийт /16,446,687+5,978,835=22,425,522/ төгрөгийн дутагдал гарсан юм. Санхүүгийн тооцоог бодохдоо *******ийн хүлээж авсан барааны эхний үлдэгдэл дээр тухайн хүний бараа татан авалтын мөнгөн дүнг нэмж, эцсийн үлдэгдлийг хасах үед *******ийн нийт борлуулсан орлого гарч ирэх ёстой. Ингэж бодоод үзэхэд худалдагч *******ийн дэлгүүрийн орлогоос захирал *******ад тушаах ёстой байсан мөнгөн дүнгээс 22,425,522 төгрөг дутсан. ...худалдагч ******* гарын үсгээ зурж, 22,425,522 төгрөгийн бараа дутааснаа хүлээн зөвшөөрсөн...” гэх, гэрч Б.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би сумын 8 дугаар багт байрлах Төмөр замын “” дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тухайн үед дэлгүүрийн эзэн намайг хуучин худалдагч ээс бараагаа тоолоод хүлээгээд авчих гэсэн. Ингээд би дэлгүүр дээр очоод худалдагчаас бараагаа тоолоод хүлээж авахад 30 гаран сая төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа эгч манай дэлгүүр дээр ирээд “эгч нь чамд дутуу бараагаа хүлээлгээд өгчихсөн байгаа, одоо эгчтэй тооцоо хийх гээд байна, чи надаас 10 сая төгрөгийн барааг хий хүлээгээд авчих, би чамд хүлээлгэж өгсөн гээд барааны жагсаалт бичээд аваад ирсэн” гэж хэлсэн. ...барааны жагсаалтын зургийг нь гар утас дээрээ аваад “би ийм их мөнгөний барааг аваагүй байж авсан гээд гарын үсэг зурж чадахгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, санхүүгийн шинжээч гийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот “...“” ХХК-ийн харъяа “” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан *******т мөнгөн дүнгээр 22.446.173 төгрөг 00 мөнгөний дутагдал гарсан ба сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 7.156.144 төгрөгний дутагдал гаргаснаас олгогдоогүй цалин 619.300 төгрөг 71 мөнгийг хасч 6.536.843 төгрөг 29 мөнгийг төлөхөөр, сумын 8 дугаар багт байрлах дэлгүүрт ажиллаж байхдаа 15.290.029 төгрөг дутааснаас олгогдоогүй цалин 1.635.913 төгрөг 70 мөнгийг хасч 13.654.115 төгрөг 30 мөнгөний дутагдал гарсан. Нийт 20.190.958 төгрөг 59 мөнгийг төлж барагдуулна...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч гийн мэдүүлэг, гэмт хэргийн *******аарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зээлдэгч нарын зээл төлсөн тооцооны хүснэгт, *******ын ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг гэж хууль ёсны өмчлөгчөөс хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлт, ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь “” хүнсний дэлгүүрийн хоёр салбарт худалдагчаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээндээ үнийг төлөхгүйгээр зарцуулах, бэлэн мөнгөний орлогыг өөрийн дансанд шилжүүлэн авах, бусдад дур мэдэн зээлээр бараа бүтээгдэхүүнийг өгөх зэргээр зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулсны улмаас “” дэлгүүрт бэлэн мөнгөний орлого 20,144,855 төгрөгөөр дутагдаж, 2,301,318 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал гарч, нийт 22,446,173 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан санхүүгийн шинжээч гийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот “...“” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан *******т мөнгөн дүнгээр 22.446.173 төгрөг 00 мөнгөний дутагдал гарсан ба сумын 4 дүгээр багт байрлах дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 7.156.144 төгрөгний дутагдал гаргаснаас олгогдоогүй цалин 619.300 төгрөг 71 мөнгийг хасч 6.536.843 төгрөг 29 мөнгийг төлөхөөр, сумын 8 дугаар багт байрлах дэлгүүрт ажиллаж байхдаа 15.290.029 төгрөг дутааснаас олгогдоогүй цалин 1.635.913 төгрөг 70 мөнгийг хасч 13.654.115 төгрөг 30 мөнгөний дутагдал гарсан. Нийт 20.190.958 төгрөг 59 мөнгийг төлж барагдуулна...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Түүнчлэн санхүүгийн шинжээч нь шүүгдэгч *******ийн “” хүнсний дэлгүүрээс дутаасан бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгөний орлогын тооцоог гаргахдаа дэлгүүрийн эзэн *******, худалдагчаар ажиллаж байсан ******* нарыг оролцуулан хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудад тулгалт хийж, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлээр авсан барааны үнийг буцааж төлсөн дүнг хасаж, улмаар эцсийн мөнгөний дутагдлыг 22,446,173 төгрөг гэж тооцсон байх ба үүнээс *******ийн ажилласан хугацаанд олгогдоогүй цалин 2,255,214.41 төгрөгийг хасаж, шүүгдэгчийн хохирогчид төлж барагдуулбал зохих хохирол нь 20,190,958 төгрөг гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дээрх шинжээчийн дүгнэлтийг хохирлыг бодьтой тогтоосон, үндэслэл бүхий болсон гэж үзэж нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч ******* нь “” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 22,446,173 төгрөгийг завшсан байхад Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь яллах дүгнэлтдээ шүүгдэгч *******ийн завшсан 22,446,173 төгрөгөөс түүний ажилласан хугацаанд олгогдоогүй цалин 2,255,214.41 төгрөгийг хасаж тооцсон 20,190,958 төгрөгийг завшсан гэж зөрүүтэй дүгнэсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хавтаст хэргийг хүрээнд нотлогдож байх тул зөвтгөж бичсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр *******аар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн *******аар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 22,446,173 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, одоогоор “******* ******* *******” ХХК-д ******* ажилтан хийдэг, ам бүл 3, бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, тоотод оршин суудаг, суманд байрлах “******* ******* *******” ХХК-д ажилладаг болох нь Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, “******* ******* *******” ХХК-ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2 тоот албан бичиг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “” дэлгүүрийн захирал *******ад учирсан хохирлыг тооцохдоо санхүүгийн шинжээч нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлээр авсан барааны үнийг бэлэн мөнгөөр өгсөн 13 хүний 1,244,030 төгрөг, дансаар шилжүүлсэн 21 хүний 1,290,480 төгрөг нийт 2,534,510 төгрөгийг дутаасан үнийн дүнгээс хасаж тооцсон байх ба нийт дутаасан 22,446,173 төгрөгөөс шүүгдэгч *******т олгогдоогүй цалин хөлсийг хасаж хохирогчид төлж барагдуулбал зохих хохирлыг 20,190,958 төгрөг гэж тооцож гаргасан. Шүүгдэгчийн тухайд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй ба хохирогч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 1,147,800 төгрөгийг нэмж нэхэмжилж байхаас гадна санхүүгийн шинжээч дүгнэлт гарснаас хойш зээлээр авсан барааны үнийг цалингаас нь суутган авах боломжтой өөрийн ажилтан төлөх 360,000 төгрөгийг хохирлоос хасахыг зөвшөөрсөн болно. Мөн хохирогч *******ын дансанд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэрээр хийсэн 202,650 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэрээр хийсэн 115,500 төгрөг нийт 318,150 төгрөгийг шинжээчийн дүгнэлт гарснаас хойш зээлээр авсан барааны үнэд шилжүүлсэн байх тул мөн хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******ээс хөрөнгө завших гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулбал зохих 20,190,958 төгрөгөөс зээлээр авсан барааны үнэд сүүлд төлсөн /360,000+318,150=678,150₮/ 678,150 төгрөгийг хасаад 19,512,808 төгрөг дээр хохирогчоос шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 1,147,800 төгрөгийг нэмээд нийт 20,660,608 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А4 хэмжээтэй, саарал өнгийн хавтас бүхий 17 хуудас, тооны шугам бүхий дэвтэр нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн ба*******гаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 22,446,173 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 20,660,608 /хорин сая зургаан зуун жаран мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Тугалчин овогт ад олгохоор тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А4 хэмжээтэй, саарал өнгийн хавтас бүхий дэвтэр нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн ба*******гаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА