Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болойтон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005590509 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологийн өрмийн мастер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Болойтон овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны  өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газраас маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр нийт 110 ширхэг бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ярьсан зүйл үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Иргэний нэхэмжлэгч “ Капитал” ББСБ-ын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манайхаас маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахаар зээл  гаргуулсан. Зээлийн гэрээнд зааснаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *******, харин өмчлөгч нь манай байгууллага мөн болно. Иймд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагын өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 3 дугаар багийн иргэн *******ын хууль бусаар 2,20 метрийн урттай 110 ширхэг буюу 8,844м3 нарс мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 5,701,182 /таван сая долоон зуун нэг мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн модны экологи-эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна. ...*******ын мод бэлтгэсэн ******* сум 1 дүгээр баг “ ” гэх нэртэй ой мод бүхий газар нь сумын төвөөс 30 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуй нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар юм...” гэжээ. /хх-ийн 35-36/

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... овогтой ******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаальтай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай банк бусаас барьцаалан 8 сая төгрөгийн зээл хүсэж орж ирсэн. Уг харилцагчийн зээлийг судалж үзэхэд зээл олгоход ямар нэгэн асуудал байгаагүй тул 8 сая төгрөгийн зээлийг олгосон. ******* нь уг зээлийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаатай сарын төлөлт 469.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаар дээрх тээврийн хэрэгсэл манай банк бусын өмчлөлд шилжсэн. ******* нь манай байгууллагаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 6,734,608 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба зээл гаргуулснаас хойш сарын төлөлтөө хугацаанд нь хийдэггүй хугацаа алдаж шилжүүлдэг. Уг зээлдэгчид 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өдөрт 6721 төгрөгийн хүү бодогдож байгаа...” гэжээ. /хх-ийн 43-44/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Ойн газраас хяналт шалгалтаар ирсэн хоёр мэргэжилтний хамт суманд үйл ажиллагаа явуулдаг мод бэлтгэдэг компанийн үйл ажиллагааг шалгах, мод бэлтгэхээр талбай тусгаарласан газрыг газар дээр нь очиж үзэж шалгах санаа зорилготой хяналт шалгалтаар явсан. Гэтэл тус сумын 1 дүгээр баг “ ” гэх нэртэй ой мод бүхий газраар явахад тус сумын 3 дугаар багийн иргэн ******* нь эхнэр хамт хөх өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 метр орчим урттай 18 ширхэг бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэн ой модон дотор явж байсан тул сумын төв рүү дагуулан ирж экологийн цагдаад хүлээлгэн өгсөн.. ...******* нь ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Ер нь сумын хэмжээнд иргэнд олгодог түлээний модны хэмжээ дууссан. 2024 оны 8 дугаар сараас хойш түлээний мод бэлтгэх эрхийн бичиг огт бичигдээгүй...” гэжээ. /хх-ийн 47-48/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот “...Шинжилж буй 110 ширхэг мод нь Нарсны овгийн (Pinaceae), Сибирь Нарс /Pinus sibirica.Ledeb/ байна, нийт хэмжээ нь 8.844 метр куб. Шинжилж буй дээжийг MNS2470:1978 стандартын дагуу хэмжиж жингийн алдагдлыг тооцоход 4 дугаартай дээж 23.1%, 27 дугаартай дээж 42.7% буюу нойтон моднууд байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон 4, 27 дугаартай дээжийн чийгшлийн хэмжээнээс үзэхэд ургах чадвартай байсан байна. ...Нарсны овгийн Сибирь Нарс нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг түлээ /нойтон/-1,4 итгэлцүүрээр үржүүлэн тооцоход шинжлэгдэж буй моднууд нийт 5,701,182 /таван сая долоон зуун нэг мянга нэг зуун наян хоёр/ төгрөг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-62/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг “” гэх газар эхнэр хамт өөрийн цөөн тооны малыг маллан амьдардаг. Би төрсөн охин тусад нь гаргаж байшин барьж өгөх санаа зорилготой өөрийнхөө эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан эхнэр хамт 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд сумын төвөөс хойш 32 километр зайтай тус сумын 1 дүгээр баг " " гэх нэртэй ойн сан бүхий газарт очоод тэндээс босоо байсан 4 ширхэг модыг өөрийнхөө цагаан өнгийн бензин моторт хөрөөгөөр тайрч унагаад мөчрийг модон иштэй сүхээр тасдаж тайрахад нийт 2 метр орчим урттай 18 ширхэг бөөрөнхий мод болсон. Манай эхнэр Б. нь надтай хамт явсан боловч нуруу нугасны суулттай тул хүнд юм өргөж болдоггүй болохоор би эхнэрээрээ мод өргүүлээгүй ганцаараа тайрч бэлтгээд машиндаа ачсан. Ингээд тайрсан модоо ганцаараа ачиж дуусаад эхнэрийн хамт ой модон дотор явж байхад өөдөөс цагаан өнгийн жийп машин гарч ирээд намайг зогсоосон. Тэр машин дотроос ойн ангийн инженер өөр танихгүй хоёр хүний хамт бууж ирээд шалгасан. Би ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй нарс мод тайрч бэлтгэн ачиж явсан тул намайг дагуулж авчраад экологийн цагдаад хүлээлгэн өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр экологийн цагдаа байгаль хамгаалагч нарын хамт хэргийн газрын үзлэгээр яваад сумын төвд орж ирээд манай хашааг очиж үзсэн. Манай гэрийн хашааны зүүн хойд талын булангийн малын хашаан дотор хүний нүдэнд ил харагдахуйц 2 метр урттай 92 ширхэг бөөрөнхий нарс мод хураалттай байсан. Дээрх модыг би ганцаараа 2024 оны 07 дугаар сарын сүүлээр буюу 2024 оны 07 дугаар сарын 25-нд нэг удаа, 2024 оны 08 дугаар сарын 10-нд нэг удаа, 2024 оны 08 дугаар сарын 12-нд нэг удаа, 2024 оны 09 дүгээр сарын 15-нд нэг удаа явахдаа өөрийнхөө эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тус сумын 1 дүгээр баг “ ” гэх газраас нэг удаагийн явалтаар 24 ширхэг бөөрөнхий мод ачиж ирээд хашаан дотроо хураасан байсан. Би 5 удаа модонд явахдаа тус сумын 1 дүгээр баг “ ” гэх газраас босоо байсан нийт 24 ширхэг мод тайрч унагахад нэг мод 2 метр орчим урттай 4-6 ширхэг мод болж байсан. Эдгээр модыг би охиндоо байшин барих санаатай ойгоос тайрч бэлтгэн авчирсан байсан. ...Миний төрсөн охин нь Хэнтий аймгийн суманд нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч байгаад 2020 онд охины нөхөр Балжинням ослын улмаас нас барж охин 4 хүүхдийн хамт үлдсэн. Иймд би 2021 онд Хэнтий аймгийн сумаас охин 4 хүүхдийн хамт өөр дээр ******* суманд авчирсан. Манай охин сумын төвийн гэрийн хашаанд монгол гэр барьж тусдаа хүүхдүүдийн хамт одоог хүртэл амьдарч байна. Би охиндоо байшин барьж өгөх санаа зорилготой ойн сангаас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн авто машин мөн. Гэхдээ тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшилд биш банк бусын эзэмшилд байдаг. Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “ капитал” гэх банк бусаас 8 сая төгрөгийн зээл гаргуулан авсан. Зээлээ сар сардаа төлөөд явж байгаа. ...Би дүгнэлтүүдтэй танилцсан. Надад үнэлгээ, шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...Одоогоор тухайн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Цаашид байгаль экологид учирсан хохирлыг төлж барагдуулна. ...Надад байнгын тогтмол орлого, цалин хөлс тэтгэмж гэж байхгүй. Би өөрийн 500 гаруй толгой малыг маллан амьдралаа залгуулдаг...” гэжээ. /хх-ийн 85-87/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-29, 63-65/

  улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн РЦ-24-368 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-77/

*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94-96/

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-93/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн *******ын 2024 оны мал тооллогын баримт /4 хуудас/, *******ын ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /5 хуудас/, , нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /1 хуудас/, нас барсны гэрчилгээний хуулбар /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн их бие нь цагаан өнгөтэй, хар тагтай бензин моторт хөрөө 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны  өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр нийт 110 ширхэг бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэж, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 5,701,182 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Болойтон овогт ******* ******* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас ургаж байсан 24 ширхэг нойтон нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар тайрч, 8.844 метр куб хэмжээтэй 110 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 5,701,182 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...Би төрсөн охин тусад нь гаргаж байшин барьж өгөх санаа зорилготой өөрийнхөө эзэмшлийн маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тус сумын 1 дүгээр баг " " гэх нэртэй ойн сан бүхий газраас ... 2024 оны 07 дугаар сарын 25-нд нэг удаа, 08 дугаар сарын 10-нд нэг удаа, 08 дугаар сарын 12-нд нэг удаа, 09 дүгээр сарын 15-нд нэг удаа, 10 дугаар сарын 12-нд нэг удаа нийт 5 удаа явахдаа ...босоо байсан 24 ширхэг мод тайрч унагахад нэг мод 2 метр орчим урттай 4-6 ширхэг мод болж байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ын “...******* хууль бусаар 2,20 метрийн урттай 110 ширхэг буюу 8,844 м3 нарс мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 5,701,182 төгрөгийн модны экологи-эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна. ...*******ын мод бэлтгэсэн ******* сум 1 дүгээр баг “ ” гэх нэртэй ой мод бүхий газар нь сумын төвөөс 30 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуй нэгж болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Ойн газраас хяналт шалгалтаар ирсэн хоёр мэргэжилтний хамт суманд үйл ажиллагаа явуулдаг мод бэлтгэдэг компанийн үйл ажиллагааг шалгах, мод бэлтгэхээр талбай тусгаарласан газрыг газар дээр нь очиж үзэж шалгах санаа зорилготой хяналт шалгалтаар явсан. Гэтэл тус сумын 1 дүгээр баг “ ” гэх нэртэй ой мод бүхий газраар явахад тус сумын 3 дугаар багийн иргэн ******* нь эхнэр хамт хөх өнгийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 метр орчим урттай 18 ширхэг бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэн ой модон дотор явж байсан тул сумын төв рүү дагуулан ирж экологийн цагдаад хүлээлгэн өгсөн. ******* нь ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ” гэх газраас ургаж байсан 24 ширхэг нойтон нарс модыг тайрч, 8.844 метр куб хэмжээтэй 110 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 5,701,182 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Харин гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэх хүндрүүлэх шинж нь тооны хувьд гурваас дээш үйлдлийг хэлэх боловч хууль зүйн шинжийн хувьд нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, тогтвортой үйлдэж, хэвшил болгосон ашиг олох зорилготой идэвхтэй үйлдлийн нэгдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд хоёр сар гаруй хугацаанд таван удаагийн үйлдлээр 24 ширхэг ургаа модыг хууль бусаар тайрч байшин барих зорилгоор 110 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж тээвэрлэсэн үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь ургаж байсан нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч *******аас хууль бусаар бэлтгэсэн нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 5,701,182 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 17,103,546 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12,495,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч *******, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 12,495,000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураасан 109,000 төгрөгийн үнэлгээтэй, их бие нь цагаан өнгөтэй, хар тагтай 1 ширхэг бензин моторт хөрөө, 1 ширхэг модон иштэй сүх, гэмт хэрэг үйлдэж олсон 110 ширхэг нойтон нарс модны хамт гаргуулж, түүний ойн санд учруулсан 17,103,546 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 12,495,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т буцаан олгож, 110 ширхэг нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бензин моторт хөрөө, 1 ширхэг модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлбэл зохино.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Болойтон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас ойн санд учруулсан хохиролд 17,103,546 /арван долоон сая нэг зуун гурван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас тээврийн хэрэгслийн үнэ 12,495,000 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг, 1 ширхэг бензин моторт хөрөө, 1 ширхэг сүх, 110 ширхэг нойтон нарс модыг тус тус хураан авч шүүгдэгчийн ойн санд учруулсан 17,103,546 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц УАX улсын дугаартай, Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т буцаан олгож, 110 ширхэг нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бензин моторт хөрөө, 1 ширхэг модон иштэй сүхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА