Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Уранчимэг, өмгөөлөгч Г.Баярмаа /ҮД:1814/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг, өмгөөлөгч Х.Оюунсүрэн /ҮД:1558/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гантогтохын Уранчимэгт холбогдох 201724000110 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-42 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гантогтохын Уранчимэг /РД:УК88081706/.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Уранчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Салхитын замд Тоёота Королла маркийн 65-66 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тооромсны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно; мөн дүрмийн хоёрдугаар хавсралт: “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил” 5.1.”Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, 5.2.”Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Батчимэгийн Халиуныг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уранчимэг мэдүүлэхдээ: “Би 2017 оны 02 дугаар сарын 09-ний оройн 20 цагийн үед 7 буудлаас Салхит орох гээд 2 хүнтэй явж байсан. Тухайн үед гадаа цас бороо ороогүй, зам хуурай, замын гэрэлтүүлэг асаалттай байсан. “Төгс” дэлгүүр орчим өгсүүр болохоор 40 гаруй км/ц-ийн хурдтай явж байсан. Хойноос хурц гэрэлтэй машинууд зөрж байсан. Гэнэт машины зүүн урд хэсэгт чимээ гарахаар нь тооромзоо гишгэж зогсоогоод хартал зам дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудсан бөгөөд хэргийн газрын хэмжилт хийсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг мэдүүлэхдээ: “Талийгаач миний том охин байсан. Шүүгдэгч Г.Уранчимэг хохиролд 5.000.000 төгрөг өгсөн.  Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, Г.Уранчимэгийн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. 

 

Гэрч У.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Автобусны буудал дээр зогсож байсан цагаан өнгийн марк, улсын дугаарыг нь анзаараагүй тээврийн хэрэгслийн арын суудалд суусан. Машиных нь жолооч эмэгтэй хүн байсан. Тэгээд би дөнгөж хөдлөөд явахад нь унтаад өгсөн. Тэгтэл түс гэх чимээ гараад машин зогссон … Ингээд бид нар машинаас буусан. Ямар ч байсан нэг эмэгтэй хүн мөргөчихсөн байсан ба ослын газар руу би ойртоогүй …замын унаанд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-67-68х/,

 

Гэрч Ж.Янжинлхамын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цаг өнгөрч байхад би гэр рүүгээ харих гээд 7 буудлын эцсийн ертөнцийн зүгээр зүүн талд байх автобусны буудал дээрээс 1000 төгрөгний цагаан өнгийн маркийг нь анзаараагүй суудлын унаанд суухад жолооч нь эмэгтэй хүн байсан ба ард талд бас нэг настай эмэгтэй хүн байсан юм. Тэгээд хөдлөөд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр …явж байхад нь би утсаа оролдоод сууж байсан. Тэгтэл түс тас гэх чимээ гараад зогссон. Тэгээд жолооч нь машинаас бууснаа урагшаагаа хараад би хүн дайрчихсан байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь би машинаас буусан. Тэгтэл зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд тэр жолооч эмэгтэй бид хоёр 102, 103-т дуудлага өгсөн. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Цаг агаарын байдал тогтуун, бороо, цас ороогүй замын гэрэлтүүлэгүүд асчихсан, хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ асфальтан зам байсан. Зам эвдрэлгүй” гэх мэдүүлэг /хх-70-71х/,

 

Гэрч А.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн зарах Тоёота Приус 20 маркийн 90-04 УНГ улсын дугаартай автомашиныг Буянаа гэх залууд өгч машинаа угаалгахаар болоод мөн өөрийн 80052888 гэсэн дугаартай утсаа үлдээчихээд яваад өгсөн юм …Буянаа 22 цаг өнгөрч байхад машин авчирч өгөөд мөн утсыг минь өгсөн …Буянаа надад хэлэхдээ “ах танайх руу ирж явахдаа нэг хүн аваад замдаа буулгачихаад ирье гэж бодсон чинь …Салхитын замд аваар гарчихсан байна гээд таны утаснаас замаас суусан хүн маань дуудлага өгсөн шүү гэж хэлчихээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-74х/,

 

Гэрч М.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Тахилтаас Гоодойн ам очих зорилгоор Салхитын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 45 орчим км/цагийн хурдтай явж байх үед миний урд ойролцоогоор 50-100 орчим метрийн зайтай мөн хоёрдугаар эгнээгээр цагаан өнгийн Тоёота Королла маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгтэл чахрах дуу чимээ гарч тухайн тээврийн хэрэгсэл нь тоормозоо гишгээд баруун тал руугаа болж зогссон ба ойртон ирэх үед замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд махлагдуу эмэгтэй хүн дээшээгээ хараад хэвтэж байхаар нь зүүн гар талаар нь тойрч эсрэг урсгал руу ороод гарангаа цагаан өнгийн Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон серийг нь цээжилж аваад өөрийн 86860116 гэсэн дугаараас 102, 103-т дуудлага өгөөд явсан. Цаг агаарын байдал тогтуун цас бороо ороогүй хальтиргаа гулгаагүй, замын гэрэлтүүлэгтэй зам байсан. Зам эвдрэлгүй …Миний баруун гар талд буюу нэгдүгээр эгнээнд урдаасаа хойшоо чиглэлтэй ямар нэгэн машин яваагүй байсан” гэх мэдүүлэг /хх-77-78х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 1068 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас санд MN0000ШШГ03503, MN005210005924, 2715799 дугаараар тус тус бүртгэгдсэн ЧД-н 17-р хороо Сурагчийн 24-231 тоотод амьдардаг 1986.05.19-нд төрсөн Батчимэгийн Халиун гэх хүний гарын дардастай тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэжээ /хх-84х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 388 тоот дүгнэлтэд:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Авто осол: Гавал, тархи, биеийн хавсарсан гэмтэл, гавлын хэлбэр алдагдал, гавлын орой болон суурь ёсны цөмөрсөн бяцарсан, хэлтэрхийт, шугаман хугарлууд, тархины суурийн эдийн няцрал, их, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, хүзүүний 1-р нугалмын хугарал, мултрал, гол судас, нугас тасрал, үнхэлцэг хальс, зүрхний урагдал, элэгний баруун дэлбэнгийн бяцрал, заддрал, дотуур цус алдалт /2500 гр/ цээжний зүүн талын суганы хоёр шугамаархи 3,4. 1-6-р хавирга, эгэм ясны хугарал, баруун талын суганы хоёр шугамаархи 1-6. 7-9-р хавирганы шууд хугарал, зүүн шилбэ яс, зүүн дунд чөмөг ясны доод хэсгийн далд хугарал, духны шарх, нүүр, бие, мөчдийн олон тооны зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд хатуу мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед дайрагдах, мөргөгдөх, нидрэгдэх, дарагдах, шахагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба гэмтлийн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, учрах үедээ амь насанд аюултай, шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.   Талийгаач нь дээрх гавал, тархи, биеийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач 2017.02.10-ны 00:25 мин байдлаар нас бараад 3-5 цаг болсон байж болохоор байна.

6. Талийгаачийн цусны АВО системээр О 1-р бүлгийн харъяалалтай байна.

7. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь авто ослын үед хэвтээ, босоо, хагас суугаа байрлалын алины ч үед үүсгэгдсэн байх боломжтой.

8. Талийгаачийн цусанд шүүх химийн шинжилгээгээр 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-111-113х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 1883 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “388 Нэр хаяггүй 35 эм II/10 А” гэж хаягласан цусанд 4.3 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли, шээсэнд 5.5 промилли спиртийн агууламж илэрсэн” гэжээ /хх-116х/,

 

 Техникийн шинжээчийн 122 тоот дүгнэлтэд: “1.Тоёота Королла маркийн 65-66 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Г.Уранчимэг нь МУ-ын ЗХД-ийн 9.1. заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Тээврийн хэрэгслийн ажлын тооромсны систем, жолооны механизм ажиллахгүй болсон чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдснаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно.

Мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил“ 5.1. “Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, 5.2. “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан” зэргийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Халиун нь МУ-ын ЗХД-ийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно”.

б/ Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна0

3. зам тээврийн осол гарахад нөлөөлсөн замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал тогтоогдохгүй байна” гэжээ /хх-136х/,

 

Г.Уранчимэгийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед би …Тоёота Королла маркийн 65-66 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа хоёр хүний хамтаар 7-н буудлаас Салхитын зуслан орох зорилгоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй машиныхаа гэрлийг ойр дээрээ тавьчихсан, 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 гаран км/цагийн хурдтай Салхитын “Төгс” дэлгүүр рүү дөхөж явахад эсрэг урсгалд явсан машинууд хурц гэрэлтэй зөрж өнгөрч явсан. Гэхдээ тухайн орой замын хажуу талын гэрэлтүүлэг асаалттай байсан. Зам орчин сайн харагдаж байсан санагдаж байна. Тэгтэл миний барьж явсан машины зүүн урд хэсэгт түс хийгээд л явах шиг болохоор нь тооромзоо шууд гишгээд тэр дороо зогссон. Улмаар машинаасаа буугаад харахад замын зорчих хэсэг дээр нэг эмэгтэй хүн дээшээгээ хараад хэвтэж байсан.  Би эсрэг урсгалд явсан машины гэрлийн гялбаанд ороогүй. Урдах зам сайн харагдаж байсан. Эсрэг урсгалтай машинтай зөрөх мөчид машины зүүн урд хэсэгт түс гэх чимээ гарсан, тэгэхэд нь л шууд тооромзоо гишгээд тэр дороо зогссон. Гэрлийн гялбаанд ороогүй. Хурдаа хасаагүй, тооромзоо гишгээгүй. Миний машины урд машин яваагүй байсан. Нэгдүгээр эгнээнд машин явсан. Миний хувьд зам дээр л хэвтэж байсан гэж бодоод байгаа юмаа, машины гэрэлд зам хөндлөн гарч буй хүн харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-150-153х/,

   

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-8х/,

 

 Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12х/,

 

Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-26-41х/,

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-160-163х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-174х/ зэрэг болно.    

Хавтаст хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Уранчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Салхитын замд Тоёота Королла маркийн 65-66 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тооромсны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно; мөн дүрмийн хоёрдугаар хавсралт: “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил” 5.1.”Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй”, 5.2.”Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Батчимэгийн Халиуныг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,   

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн өгсөн: “Талийгаач миний том охин байсан. Шүүгдэгч Г.Уранчимэг хохиролд 5.000.000 төгрөг өгсөн.  Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, Г.Уранчимэгийн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 Мөрдөн байцаалтад гэрч У.Оюунгэрэл /хх-67-68х/, гэрч Ж.Янжинлхам /хх-70-71х/, гэрч А.Батмөнх /хх-74х/, гэрч М.Мөнхтулга /хх-77-78х/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 1068 тоот дүгнэлт /хх-84х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 388 тоот дүгнэлт /хх-111-113х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 1883 тоот дүгнэлт /хх-116х/, Техникийн шинжээчийн 122 тоот дүгнэлт /хх-136х/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-8х/, Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12х/, Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-26-41х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-160-163х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-174х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас Г.Уранчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг нь хохиролд 5.000.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Уранчимэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.