Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч ******* /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005490514 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ******* ХХК-д туслах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-3 тоотод орших өөрийн гэрийн хашааны гадна хохирогч *******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь тоосгоор цохиж *******ын биед зүүн нүдний шилэнцэр болон торлогийн цус харвалт, шар толбоны хаван, зүүн нүдний хараа -0,3 зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг тухайн өдрийн 21 цагийн орчимд ах  “машин бариад өг” гэж дуудсан. Намайг очиход бэр эгч болон түүнтэй хамт нэг эмэгтэй согтуу байсан. Би бэр эгч болон тухайн эмэгтэйг унтуулж амраах гээд гэртээ оруулаад буцаад гарах гэтэл хохирогч болон тэнд байсан хүмүүс намайг гэрээс гаргахгүй “цагдаа дуудчихсан” гээд байсан. Би тэдэнд “энэ манай гэр” гэж хэлсэн боловч надад итгэхгүй байсан. Тэгээд би энэ асуудлаас болоод хохирогч маргасан. Тэнд байсан бүх хүмүүс над руу дайрсан. Хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь миний буруу...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч *******ын миний биед халдсан үйлдлийн улмаас нүдэнд минь гэмтэл учирсан. Одоо эрүүл мэндийн байдал дээрдсэн боловч хэрэг гарснаас хойш нүдний хараа маш их муудсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас Дорнод аймагт очиж өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож чадахгүй цахимаар шүүх хуралдаанд оролцож байна. Надад шүүгдэгчээс илүү мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан гаргасан эмчилгээний зардлаа баримттай нэхэмжилсэн. ...Миний бие учирсан гэмтлээс болж сар гарангийн хугацаанд эмнэлгийн байгууллагаар явснаас гадна тухайн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй. ******* цохиулсны дараа нүд юм харахгүй байсан учраас “залуу хүн байж сохорчихвий” гэж их айсан. Энэ хэргийн дараа ын ах, эгч нь удаа дараа “ганц цохиулчихаад юун сүртэй юм бэ, чи мөнгө авах гээд байгаа юм уу, бидэнд шүүх цагдаагаар олон танил бий” гэх мэтээр намайг дарамталж, доромжилсонд үнэхээр гомдсон. Тухайн үед өөрөө ууж согтсон ч гэсэн хар дээлтэй охин “найзыгаа аваад эмээд нь хүргэж өгнө, авч явахгүй бол болохгүй” гэсэн учраас “чи  өөрөө ороод аваад ир” гээд оруулсан боловч нөгөө охиныг ч буцаагаад гаргахгүй байсан. Би эхлээд ын ахтай маргалдаж байтал гарч ирээд намайг тоосгоор цохисон. Нэг мэдэхэд л машиныхаа хажууд очоод суусан байсан. 2024 онд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сэтгэл санааны хохирол олгодог болсон гэсэн. Би тухайн мөнгийг хуульд зааснаар гаргуулж, эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдсэн 85,000 төгрөгийг төлүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрийн найз Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 19-18 тоотод хурим найр хийсэн. ...Ингээд найзынхаа хурим найранд оролцоод архи уусан. ...найранд оролцож байсан хүмүүсээс нэг охин согтчихоод  гэр рүүгээ явлаа гэхэд нь Улаанбаатар хотоос хамт ирсэн гэх найзтайгаа тухайн охиныг хүргэж өгөхөөр гарсан. Тэнд мөн гэр рүүгээ хүргүүлэхээр нийт 3 охин, 2 залуу явсан. Тэгээд тухайн хүмүүсийг Ялалтын 4-3 тоотод хүргэж өгөөд нэг охин нь бидэнтэй хамт явах байсан юм. Тэгтэл нөгөө охин нь согтуу байсан тул бидэнтэй хамт явсан нэг залуу нь мөрлөөд байшин руу орсон. Тухайн охиныг байшин руу оруулж өгчихөөд гарч ирээд одоо та нар яв гэсэн. Бидэнтэй хамт ирсэн охин нь найз охиноо аваад явъя гэхэд тэр залуу биднийг яв гээд хөөгөөд байсан. Биднийг хоёр залуу хөөгөөд байсан бөгөөд нэг нь өндөр нуруутай, нөгөөх нь намхан нуруутай байсан. Тэгээд тэр хоёр залууд байшин руу оруулсан охиныг гаргаж ир гэсэн чинь нөгөө хоёр залуу над руу дайраад аль нэг нь миний нүүр рүү цохиход би газарт унаад ухаан алдсан. Нэг сэрэхэд намайг зодчихсон зүүн нүдний доод талаас цус гарч байсан. Тэр хоёр залуугийн хэн нь миний зүүн нүд рүү цохисныг бол хэлж мэдэхгүй байна. ...Гэхдээ тэнд байсан хүмүүсээс сүүлд сонсоход өндөр нуруутай залуу нь миний толгой руу тоосгоор цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ын эмчилгээний зардалд 106,190 төгрөгийг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн *******ын биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хуримд оролцоод найр тарах үед манай нөхөр хүн хүргээд ирье гээд гарч явсан. Хэсэг хугацааны дараа энд нэг асуудал гараад байна миний хайр хүрээд ир гээд намайг дуудсан. Тэгээд би найз , , нарын хамт Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-3 тоотод очиход найран дээр хамт байсан хар дээлтэй үл таних охин “би найзыгаа гэрт нь хүргэж өгөх ёстой. Гэтэл энэ залуучууд манай найзыг явуулахгүй мөрлөөд гэр рүүгээ аваад орсон” гэж хэлсэн. Уг хар дээлтэй үл таних охин найзыгаа авах гээд тухайн гэрт ороход мөн явуулахгүй байсан тул тухайн охин гэрээс гарч ирээд манай нөхөр , нөхрийн найз нарт “манай найзыг энэ залуус явуулахгүй байна. Намайг бас гаргахгүй байна. Манай найз биеэ хянах чадваргүй болтлоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа тул манай найзыг гэрээс гаргаад өгөөч” гэж хэлсэн. Манай нөхөр болон найзуудын зүгээс тухайн согтолттой байгаа охиныг найзад нь гаргаад өгчих гэхэд манай нөхөр ыг ...өндөр залуу нь зүүн нүдний доод хэсэгт нь тоосгоор цохисон. Тоосгоор цохиулсны улмаас манай нөхөр савж унах үед манай найрын эзэн болох “хүн цохиод яаж байгаа юм бэ” гээд очихоор нь манай нөхрийг эхлээд цохидог намхан залуу нь нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд олон хүмүүс бужигнаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

            Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ыг арагш алхаад эргээд урагш алхтал өндөр нуруутай залуу нь тоосгоор нүүр хэсэг рүү нь цохисон. Энэ үед саваад газарт унасан. Би дээр очоод босгоод сэгсэртэл нүүр нь битүү цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай гэр бүл хуримаа хийсэн. Манай эхнэрийн найз нь нөхөр , найз нар найранд орохоор ирсэн. Тэгээд найр дундаа явж байхад нь эхнэртэйгээ муудаад машинаа унаад явна гээд байхаар нь манай найз машиныг нь бариад , болон эхнэртэй нь машинд суугаад явсан. Араас нь манай эхнэрийн найз , , нар г хүргэж өгөх гээд араас нь дагаад явсан. Тухайн үед цаг их орой болсон байсан. Тэгээд би тэд нарын араас 22 цагийн орчим Хэрлэн сум 10 дугаар баг Ялалтын 4-3 тоотод байх ын гэр рүү такси бариад очсон. Тэгсэн чинь өөдөөс гарч ирээд гийн унаж байсан машинд суусан. Тэр үед байшин дотроос намхан залуу болох , өндөр залуу болох , нар гарч ирсэн. Тухайн үед архи их уусан нь ын гэрт үлдсэн байсан. нь ийг авч явна гээд ын гэр рүү очиход гэрээсээ гаргахгүй байна гэж хэлсэн. ын байшингийн гадаа явуулаач гэж хэлэх үед байшин дотроос , , нар гарч ирсэн. Тэр үед нь өндөр залуутай маргалдаад яагаад эмэгтэй хүн явуулахгүй байгаа юм гэж хэлэхэд өндөр залуу болох нь гараараа 2-3 удаа зүүн нүд, хацар хэсэгт цохисон чинь газарт унаад ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь хашаан дотор д хандаж ийг авч явна гэсэн чинь ын дүү нар болох намхан, өндөр хоёр залуу руу дээрэнгүй яриад байсан чинь дүү нар ингэх болоогүй гээд маргалдсан. Тэгээд хашааны цаашаа яваад ын эхнэртэй уулзаад зогсож байх хоорондоо муудалцаад нэг харсан чинь өндөр залуу нь тоосго барьчихсан ын өөдөөс далайсан байж байсан. Яг цохиж барихыг нь хараагүй. газарт унасан байсан. Тэгээд би очиж харахад нүүр нь битүү цус болсон, зүүн нүдний доод хэсэг урагдсан цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим манай нөхрийн найз болох ын хурим болоод оролцохоор очсон юм. ...би найранд байхдаа архи, пиво их хэмжээгээр уусан. Би тухайн үед нөхөртэйгөө найран дээр маргалдсан асуудал гарсан. Тэгээд ын найз нь манай машиныг бариад Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-3 тоотод байх манай гэр рүү ирсэн. Тухайн үед би архи их хэмжээгээр уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад манай төрсөн ах  намайг дуудсан. ...би найз хамт ах руугаа явсан. Тэгээд дэлгүүрийн гадаа очиход ахын машиныг нэг эгч барьсан, арын суудал дээр ах, өөр нэг эмэгтэй, мөн манай бэр эгч суусан явж байсан. Тэгээд бүгд манайх руу явсан. Очоод бэр эгчийг эмэгтэй найзтай нь оруулж өгөөд гарах гэж байхад машин барьж байсан эгч биднийг гаргахгүй, цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тэрээр намайг тэр эгчийг яаж ч магадгүй гээд цагдаад өгнө гээд байсан. ...намайг явах гэхэд машинаас цохиулдаг ах гарч ирээд “пиздануудаа байж бай, цагдаа дуудсан гэж байна” гээд над руу хүрч ирээд миний шанаа руу цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь цохиход тэр ах газарт унасан. ...Миний хувьд нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Ингэж цохиход түүний нүднийх нь доод талд язарсан байсан. Би ын эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 559 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед зүүн нүдний шилэнцэр болон торлогийн цус харвалт, шар толбоны хаван, зүүн нүдний хараа -0.3, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Зүүн нүдний харааны бууралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 51-52/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 49/

- Маршел мед эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 53-54/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/

- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 76-78/ болон шүүгдэгчээс шүүх хуралдааны өмнө эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөг төлсөн баримт, хохирогчоос эрүүл мэндтэй холбоотой нэхэмжилж буй баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-3 тоотод орших өөрийн гэрийн хашааны гадна хохирогч *******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь тоосгоор цохиж *******ын биед зүүн нүдний шилэнцэр болон торлогийн цус харвалт, шар толбоны хаван, зүүн нүдний хараа -0,3 зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б., С., Т., Н. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 559 тоот “...*******ын биед зүүн нүдний шилэнцэр болон торлогийн цус харвалт, шар толбоны хаван, зүүн нүдний хараа -0.3, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал болон няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Хохирогч *******  эмчилгээний зардалд баримтаар 1,085,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт 1,000,000 төгрөг авсан. Одоо үлдсэн 85,000 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд  гэм буруугийн шүүх хуралдааны үед үлдсэн 85,000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн болно.  

            Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт уг төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,960,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******т олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөг, хохирогчид 1,085,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,960,000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.           

 

5. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөх 106,190 төгрөг, хохирогчид 1,085,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА