Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Баянмөнх

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 410056505 дугаартай хэргийг 05 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 7-ны өдөр ******* хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* ******* -д санхүү бүртгэлийн хэлтсийн дарга ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* хот дүүрэг 11 дүгээр хороо Seven star 1-068 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 06 дугаар сарын 1-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан, ******* овогт ******* . /РД: ЖЭ8408705/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* ******* -ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа 03-04 оны хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар болон анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг нэр дээр бүртгэлтэй ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дугаарын дансыг ашиглан 97,188,170 төгрөгийг шилжүүлэн үүнээс 7,093,059 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би үлдэгдэл хохирол төлбөрийг 05 оны 10 дугаар сар гэхэд төлж барагдуулж дууссан байна...” гэв.

  Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхээр шүүхэд ирүүлсэн байна. ы үйлдлийн улмаас -д 7,093,059 төгрөгийн хохирол учирсан. Дээрх хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 17,093,059 төгрөгийг хэзээ, хэрхэн яаж барагдуулах талаар мэдмээр байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* нь ******* ******* -ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа 03-04 оны хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар болон анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг нэр дээр бүртгэлтэй ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дугаарын дансыг ашиглан 97,188,170 төгрөгийг шилжүүлэн үүнээс 7,093,059 төгрөгийг авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор мэдүүлэг өгөхгүй. Харин зардалтай холбоотой хэлэх тайлбар байна. Нийт хохирол 7,093,056 төгрөг гэж тогтоолд бичсэн байна. Үүнээс ******* -ийн зочид буудлын өрөөг тохижуулахад 3,400,000 төгрөгийг зарцуулсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар болох ,463,005 төгрөгийг хувьдаа ашиглаагүй тул хасаж өгнө үү гэж хүсэж байна. 1,30,056 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Надад зочид буудлын өрөөг 3,400,000 төгрөгөөр тохижуулсан талаар баримт байхгүй. Зочид буудлын 5 өрөөг 00 онд тохижуулсан. Буудлын өрөөнд хивс, хөшиг, ор, шүүгээ, телевиз DDISH-ийн төхөөрөмж зэрэг тавилга авч тохижуулахаар -ийн удирдлагууд шийдэж мөнгөө өөрсдөөсөө гаргасан. ...гэтэл тавилга хийсэн хүний цалинг олгоход мөнгө байгаагүй тул байгууллагын кассаас 3,400,000 төгрөг бэлнээр аваад өөрөөсөө 100,000 төгрөг нэмээд 3,500,000 төгрөгийг тавилга хийсэн бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч “...03 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 737,500 төгрөгийг ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны ...дугаарын данснаас өөрийнхөө Хаан банкны ...дугаарын ямар учиртай авсан бэ гэвэл цагаан сарын үеэр ...гэртээ манай нөхрөөр хүргүүлж цагаан сарын архи вискиний төрлийн зүйл тус үнийн дүнд өөрийнхөө хувийн хэрэгцээнд багтааж авсан. Манай компани  0 оны 1 дугаар сарын -ны өдөр  согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч Хэрлэн сумын 7 дугаар баг 31 дүгээр байрны хойд талд үйл ажиллагаа явуулах агуулахтай байсан. ...манай нөхөр станцын дулааны цехийн дарга гэж хүн байдаг, нэг дор ажилладаг болохоор манайхыг архи, виски зардаг гэдгийг мэддэг байсан. ...Түүний дараа ...46,400 төгрөгийг ...ямар учиртай авсан бэ гэвэл манай дэлгүүрээс 78,000 төгрөгийн хоёр ширхэг баглаа цэцэг 68,000 төгрөгийн баглаа цэцэг мартаар хэрэглэх гэж авсан. Би тухайн үед тай чаталж байсан чатаа хараад хэлж байна. 03 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 135,000 төгрөгийг бас баглаа цэцэг, бэлэг дурсгалын зүйл авсан. Яг хэнд зориулж авч байгаа талаар нь би асуудаггүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...03 оны 03 дугаар сарын сүүлээр билүү 04 дүгээр сарын эхээр гэж санаж байна. Манай байгууллагад аудитын шалгалт ирсэн цаг үе байсан. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан кассын орлогоос 3,400,000 төгрөгийг бэлнээр ажил тарсны дараа надаас авч байсан. Тухайн үед ахлах нягтлан бодогч ажлаасаа буусан гараад явчихсан байсан. Анхан шатны зарлагын баримт байхгүй болохоор кассын мөнгөнөөс бэлэн мөнгө гаргаж болох юм уу гэж асуугаад бэлэн мөнгө олгох хүссэн өргөдлөө бичихгүй юм уу гэхэд үгүй ээ яаралтай хэрэгтэй байна, юун өргөдөл бичих гэж хэлээд кассаас 3,400,000 төгрөгийг авсан. Маргааш баримтаа бичүүлнэ гэж хэлсэн боловч бичиж өгөөгүй өнгөрсөн. Харин аудитын шалгалт ирээд 10 хоноод байхад ажлын гадаа гараад мөнгө аваад касс руугаа хий гэж хэлсэн. Түүнийх нь дагуу 3,400,000 төгрөгийг бэлнээр тоолж аваад кассын бэлэн мөнгө рүү хийсэн. Миний хувьд удирдах дарга албан тушаалтан байсан тул даргын үүргийг л гүйцэтгэсэн. Тэрнээс тухайн мөнгөнөөс хувь авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Би одоо үнэн зөвөөр мэдүүлэхэд дээрх дөрвөн удаагийн гүйлгээгээр ******* ******* компаниас ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны данс руу шилжин орж ирсэн 6,137,000 төгрөгийг дандаа бэлнээр данснаас гаргуулж авч эгчид дамжуулж өгсөн. Би энэ мөнгөөр бараа материал худалдан авч нийлүүлсэн асуудал байхгүй. эгч энэ мөнгөөр бараа материал худалдан аваад нийлүүлсэн гэж хэлчих гээд надад мэдүүлэг өгөхөөс өмнө хэлсэн. ...Манай эхнэр эгчийг манай компанийн дансыг ашиглаж байгаа гэдгийг мэдэж байсан. Эхнэр маань энэ мөнгөнөөс хувьдаа ашигласан зүйл байхгүй, хэлсэн гүйлгээг нь хийж өгдөг байсан. ...Би танайхаас залгахаас өмнө эгч руу яриад энэ асуудлаас өөр асуудал байгаа юу гэж асуусан чинь 04 онд арчих материал авсан нэг асуудал байгаа гэж надад хэлж байсан. Дансны хуулгаа харахад 04 оны 0 дугаар сарын 8-ны өдөр ,100,000 төгрөгийн орлого станцаас материалын үнэ гэсэн утгатай орсон байх бөгөөд тухайн мөнгийг овогтой гэсэн хүний ... гэсэн дугаарын данс руу эхнэрийн дугаарыг бичээд шилжүүлсэн байдаг. Манай компанийн санхүүгийн баримт бичигт нийлүүлсэн гэх санхүүгийн баримт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “... 03 оны 03 дугаар сарын сүүлээр билүү 04 дүгээр сарын эхээр надад бэлэн мөнгөний хэрэгцээ байна 3,400,000 төгрөг олоод өгөх боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийн эхнэр шүдний эмнэлгийн үйл ажиллагааны өдөр тутмын орлогоос 3,400,000 төгрөгийг аваад ...ы хэлснээр кассын нярав бэлнээр тоолж өгч байсан. Тэгээд 03 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрээс зээлсэн мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед ХХК-аас шилжүүлсэн гэдгийг нь мэдээгүй сүүлд нь мэдсэн. Тэрнээс манай эхнэр шүдний эмнэлгээс шүдний эмчилгээ үйлчилгээ авсан асуудал байхгүй. Эхнэрээс мөнгө авах үедээ мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж хэлж авсан. Энэ асуудлаас болж эхнэр бид хоёр дунд хүнд мөнгө зээлээд асуудал боллоо гэдэг таагүй харилцаа үүссэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Миний бие 03 онд аас бэлнээр болон дансаар 3,400,000 төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг, тэнцэл аудит ХХК-ийн шинжээчийн 04 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 07/4 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, шүүгдэгч *******ы хохирол төлбөрөөс 10 сая төгрөг төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Шүүгдэгч ******* нь 016 оны 1 дугаар сарын 0-ны өдрөөс ******* ******* -ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон  04 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тус компаний захирлын тушаалуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 10,000,000 төгрөг төлж барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жил 04  сарын хугацаанд ******* хот дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

  Шүүгдэгч ******* нь  04 оны 06 дугаар сарын 1-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийтгүүлсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Шүүгдэгч *******ы үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д 04 оны 06 дугаар сарын 1-ний өдрийн 191 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

  Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ******* ******* -д 7,093,059 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 10,000,000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 17,093,059 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч *******аас 17,093,059 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ******* /******* ******* /-д, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ,000,000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36. дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            . Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ы нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д 04 оны 06 дугаар сарын 1-ний өдрийн 191 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах болон энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 04 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жил 04 сарын хугацаанд ******* хот дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

             7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 17,093,059 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ******* /******* ******* /-д олгосугай.

                8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ,000,000 төгрөгийг гаргуулж, Авлигатай тэмцэх газарт олгосугай.         

            9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА