Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа дарж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421003080516 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* ******* ******* ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны орчимд хохирогч *******тай мардаж улмаар нүүрэн тус ******* нь цохиж хохирогч *******гийн биед хамрын хянга ясны няцарсан хугарал, хамрын нурууны мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, алимын салстын цус харвалт, дээд доод зовхины язарсан шарх, алимын салстын цус харвалт дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул юу болсон талаар бүрэн санахгүй байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хамраа чих, хамар хоолойн эмч үзүүлсэн. Надад учирсан гэмтлийг засах хагааны зардал 3,500,000-4,500,000 төгрөг болно гэсэн. Эхнэр ажилгүй, гэртээ байгаа болохоор хагаа хийлгэх боломжгүй өнөөдрийг хүрсэн. Би хэрэг болсны дараа Маршал мед эмнэлэгт үзүүлээд 30,000 төгрөгийн зардал гарсан. Мөн гэмтэл учирснаас хойш байнга хамрын цацлага цацдаг болсон. Гэхдээ энэ талаар баримт байхгүй байна. ...Би аас хагааны зардлаас өөр зүйл нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй...” гэв.

 

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд 10 жилийн хэсэг найзуудтайгаа уулзах гээд Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг одоогийн нэршлийг нь мэдэхгүй хуучнаар "То Ван" ресторанд уулзацгаасан. Тухайн үед би ангийнхаа 2 залуу болон 2 хүүхний хамтаар нийтдээ тавуулаа ...хүн тус бүр 2 пиво болон 0.7 литрийн "Эдэн" гэх шошготой архийг хоорондоо юм ярьж сууж ууцгаасан. Тэгээд тухайн газраас бид нар 22 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд гадаа үүдэнд намайг зодсон онцгой ******* хувцастай залуу болон өөр нэг махлаг биетэй залуу байсан. Ингээд бид нарыг явж байхад нөгөө онцгой ******* хувцастай залуу өөрөө араас ирж хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд ер нь бид нарыг гарч байхад "МАН-ын гөлөг сонгуулийн шоу" гэх зэргээр хэлсэн ба бид нарын хувьд тухайн залууд олигтой зүйл хэлэлгүй ер нь зайлсхийгээд явж байсан. Тэгээд бид нарыг 6 дугаар байрны ойролцоо ирж байхад араас ирээд шууд миний араас татаж хэрүүл маргаан үүсгэхээр нь миний хувьд эхлээд тухайн залууг цохисон байх тэрийг бол үгүйсгэхгүй. Ингээд тухайн залуу бид хоёр бие биеэ цохиж байхад гэнэт тас хийгээд миний хамрын зүүн дээд хэсгээс их хэмжээний цус гарахаар нь би шууд доош суусан. ...Удалгүй цагдаагийн алба хаагч ирээд намайг зодсон залууг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

“...Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой ыг зодож цохисон зүйл байхгүй. ...тухайн үед эмнэлэгт эм тариа хийлгээд оёдол тавиулаад цагдаагийн ******* ирж мэдүүлэг өгсөн.  Толгой тархи эргэсэн байсан учраас ыг цохисон байж магадгүй гэж мэдүүлэг өгсөн байна. Тэрнээс биш цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн 30 жилийн ойн арга хэмжээ 2024 онд тохиож байсан бөгөөд Дорнод аймгийн төвд ажиллаж амьдардаг хүүхдүүд То ван зочид буудлын ресторанд 19 цаг орчим уулзахаар болоод Б.Баяржар, Ц.Баяржар, , бид 5 уулзаад хоол идээд хүний 2 ширхэг 0,5 граммтай пиво ууж суугаад ойн арга хэмжээгээ ярилцаад их чимээтэй байхаар нь гарч явахаар болоод бид 4 түрүүлж гараад 00 өрөө орсон. Ингээд бид 4 гадаа г хүлээгээд зогсож байсан чинь эрээн хувцастай залуу шал согтуу бид нарт хандаж “та нар саналаа худалдаж яваа биз дээ, бид 2-г 3 эрэгтэй хүнтэй явж байдаг янхнууд байна” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байхаар нь бид нар согтуу хүнтэй хэрэлдээд яах вэ гэж бодоод г гарч ирэхээр нь яваад 6 дугаар байрны баруун талд нь явж байхад нөгөө эрээн хувцастай залуу араас гүйж ирээд дахиад хэл амаар доромжлоод миний хажууд гүйж ирэхээр нь “цаашаа яв” гээд байж байтал эрээн хувцастай залуу г “халзан толгойтой пизда минь” гэж хэлэхээр нь эргэж хараад өөдөөс нь очиход шууд цохиод авсан. Энэ үед нүүрээ дараад доошоо суухад нүүрнээс нь их цус гарахаар нь нүдийг нь цохисон байж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа удалгүй ирсэн. Ингээд цагдаа нар эрээн хувцастай залууг авч явсан бөгөөд бид нар г аваад эмнэлэгт очиж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

            Гэрч Ц.Баяржарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цэргийн юм шиг хувцастай эрэгтэй хүн согтуу “бид нарт хандаж чамайг би сонгуульд саналаа хэдээр өгөхийг чинь мэдэж байгаа шүү, чи сонгуульд нэр дэвшиж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ангийнхандаа хандаж “согтуу хүнтэй юу ярих вэ, г хүлээж байгаад гарч ирэхэд нь явъя, гарч ирээд мардаж магадгүй гээд хүлээж байсан. Тэгээд г гарч ирэх үед эрээн хувцастай залуу бас янз бүрээр хэлээд байхаар нь г нааш ир гэж дуудаад бид 5 явцгаасан. Ингээд 5 дугаар байшингийн баруун талын буланд явж байтал нөгөө залуу гүйж ирээд хөөе гэхээр нь эргээд харахад шууд нүүр хэсэг рүү нь цохиж авсан. Энэ үед нүүрээ бариад ******* унахад их цус гарсан ба нөгөө залууг зугтаах гэхээр нь манай ангийн , нар цагдаа дуудаад зугтаалгахгүй барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

            Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эрээн хувцастай залуу гүйж ирээд г халзан толгойтоо гэхээр нь эргэж хараад очсон чинь г нөгөө залуу цохиод авахад доошоо суусан. Ингээд нөгөө эрээн хувцастай залуу зугтаах гээд байхаар нь бид нар барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

            Шинжээч эмч Ж.Жарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шивнүүр ясны хугарал нь хүний нүүр хэсэг рүү цохих үед өөрт нь учрах боломжтой. *******ын биед хийсэн үзлэгээр баруун гарын 4,5-р хурууны дунд болон угийн үе хамарсан цус хуралт, 4-р хурууны угийн үенд зулгаралт, рентген зурагны хариунд алганы 4-р шивнүүрийн дээд 1/3 хэсэгт хугарал тогтоогдсон. Алганы шивнүүрийн дээд 1/3 хэсгийн хугарал гэдэг нь зангидсан гарын 4-р хурууны угийн дээд хэсэгт байрлах төвгөр ясны хугарал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны орой найз хамт Стейк хаус ресторанд орж 4 шил 0,5 граммтай пиво уусан. Ингээд тэндээс гараад гэр рүүгээ явах гээд Хамелтон рестораны үүдэнд явж байхад танил тааралдаад дотогшоо орсон. Энэ үед нь би гадаа сууж байсан ба хэсэг хүмүүс гарч байхаар нь тухайн хүмүүстэй мардсан. Чухам яг юунаас болж мардсаныг сайн санахгүй байна. Ингээд мардаж байгаад би нөгөө нэг ахын нүүр хэсэг рүү цохисон ба тухайн үед миний гар гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 357 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.  /хх-ийн 40-41/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 тоот нэмэлт дүгнэлтэд:

1. *******гийн биед хамрын хянга ясны няцарсан хугарал, хамрын нуруунд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх хамрын хянга ясны няцарсан хугарал, хамрын нурууны мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, алимын салстын цус харвалт, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 51-53/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 357 тоот дүгнэлт /хх-ийн 40-41/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42/

- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-82/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны гадна согтуугаар хохирогч *******тай мардаж улмаар нүүрэн тус ******* нь цохиж *******гийн эрүүл мэндэд хамрын хянга ясны няцарсан хугарал, хамрын нурууны мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, алимын салстын цус харвалт, дээд доод зовхины язарсан шарх, алимын салстын цус харвалт дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г., Ц.Баяржар, Г. нарын мөрдөн шалтгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 357 тоот “...*******гийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 тоот “*******гийн биед хамрын хянга ясны няцарсан хугарал, хамрын нуруунд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, алимын салстад цус харвалт, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  Дээрх хамрын хянга ясны няцарсан хугарал, хамрын нурууны мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, алимын салстын цус харвалт, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх нэмэлт дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг ханттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл ******* улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй ******* эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчээс хамрын хагаанд орох зардлаа нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад хохирол нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч ******* нь шүүхэд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА