Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 232

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их мэргэд овогт Нэргүйн Баярбат, Очирбат овогт Бат-Очирын  Бум-Эрдэнэ нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярбат, Б.Бум-Эрдэнэ нарыг 03  жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярбат, Б.Бум-Эрдэнэ нарт тус тус оногдуулсан 03 жил 01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

     4. Энэ хэрэгт битүүжмлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Баярбат, Б.Бум-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч Н.Баярбат, Б.Бум-Эрдэнэ нарт тус тус оногдуулсан 03 жил 01 сар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Баярбат, Б.Бум-Эрдэнэ нарт бусдын батлан даалтанд  өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

                     

                   

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ОТГОНБАЯР