Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

  2025      02         03                                    2025/ШЦТ/56

 

 

                          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

-улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал,

-шүүгдэгч “М” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч А.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М” ХХК-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230200480418 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Хуулийн этгээдийн мэдээлэл:

М” ХХК, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар ****, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, регистрийн дугаар ****, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний дугаар ***, Хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, Авто машины худалдаа, Аялал жуулчлал, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Өөрийн болон лизингийн үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг, Ашгийн төлөө, Улаанбаатар хот, **** дүүргийн *** дүгээр хороо, ***, *** тоотод үйл ажиллагаа явуулдаг,

 

Шүүгдэгч “М” ХХК-ийн хууль ёсны  төлөөлөгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ****-нд өмгөөлөгчийн туслах ажилтай, ам бүл 6, ээж, дүү, эгч нарын Улаанбаатар хот, *** дүүрэг, **** дугаар байр, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овгийн А-ийн Ж /РД:*******/ гэв.

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

"М" ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр *****сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 448 дугаарт багтсан Аммонний персульфат "Ammonium persulfate ((NH4)2SO4)" нийт 17 литр хэмжээтэй, 506 дугаарт багтсан Калийн гидроксид "Potassium hydroxide (КОН)" 500 граммын хэмжээтэй 1 сав, 854 дугаарт багтсан Этилийн спирт "Ethanol (C2H6O)" буюу нийт 11,5 литр хэмжээтэй, 536 дугаарт багтсан Калийн перманганат "Potassium permanganate (KMnO4), 500 граммын хэмжээтэй 1 сав зэрэг 4 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,

 

Шүүгдэгч "М" ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр **** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 448 дугаарт багтсан Аммонний персульфат "Ammonium persulfate ((NH4)2SO4)" нийт 17 литр хэмжээтэй, 506 дугаарт багтсан Калийн гидроксид "Potassium hydroxide (КОН)" 500 граммын хэмжээтэй 1 сав, 854 дугаарт багтсан Этилийн спирт "Ethanol (C2H6O)" буюу нийт 11,5 литр хэмжээтэй, 536 дугаарт багтсан Калийн перманганат "Potassium permanganate (KMnO4), 500 граммын хэмжээтэй 1 сав зэрэг 4 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйл баримт тогтоогдов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж: ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар доор дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал,

 

Эрүүгийн 2302***** дугаартай хэргээс:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11/3114 дугаартай албан бичиг, шалгалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-хх- 8-28-тал/,

-2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх- 29-36- тал/

-2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 322 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-хх-39-41- тал/,

-Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 07/5079 дугаартай албан бичиг /1-хх-43-тал/,

-Гэрч Э.У-ийн мэдүүлэг /1-хх-45-тал/,

-Гэрч Л-ны мэдүүлэг /1-хх-66-68, 73- тал/,

-Гэрч Ч-ны мэдүүлэг (1-хх- 79, 84-тал/,

         -Гэрч Ж-ны мэдүүлэг /1-хх-89-тал/,

-Гэрч Л.Б-ын мэдүүлэг 1-хх-93-тал/,

-Гэрч Н.Н-ийн мэдүүлэг /1-хх-95-96, 98 тал/,

         -Гэрч Г.О-ын мэдүүлэг /1-хх-100, 102-тал/,

-Гэрч Ү.С-ийн мэдүүлэг /1-хх-109-тал/,

-Гэрч С.Э-ын мэдүүлэг /1-хх-111- тал/,

        -Хими, химийн технологийн хүрээлэнгийн химич Ш.Нямдэлгэрийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт: -Хариулт 4. Дээж 8, 20. Аммонийн персульфат нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 448 дугаарт багтсан.” зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “ ...мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй.” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.  

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт.

 

Химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн элемент, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэг нь нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

1.5.Хохирол, хор уршиг.

Тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол байхгүй тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч "М" ХХК-иас гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

2.1 Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагч У.Анхжаргалаас:

"М" ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 448 дугаарт багтсан Аммонний персульфат "Ammonium persulfate ((NH4)2SO4)" нийт 17 литр хэмжээтэй, 506 дугаарт багтсан Калийн гидроксид "Potassium hydroxide (КОН)" 500 граммын хэмжээтэй 1 сав, 854 дугаарт багтсан Этилийн спирт "Ethanol (C2H6O)" буюу нийт 11,5 литр хэмжээтэй, 536 дугаарт багтсан Калийн перманганат "Potassium permanganate (KMnO4), 500 граммын хэмжээтэй 1 сав зэрэг 4 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед "М" ХХК нь “Л” ХХК-ийн байранд түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Эдгээр бодисыг талаар "М" ХХК-ны холбогдох хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Уг байранд анхнаасааа байсан” гэх талаар мэдүүлдэг. “Л” ХХК-ны холбогдох хүмүүсээс мэдүүлэг авахад мөн “өмнө нь байсан” гэж нэгэн рүүгээ халдаан мэдүүлдэг. Хавтаст хэрэгт "М" ХХК өөрсдөө ашиглан, хадгалсан нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Шалгахад “Г” ХХК эдгээр бодисуудыг оруулж ирсэн, эдгээр компанийн хүмүүс нь хоорондоо хамааралтай, эдгээр бодисыг ашиглаж байгаа гэдэг нь тогтоогддог. “Л” ХХК, “Г” ХХК-тай н.Б, н.Н гэх хүмүүстэй холбоотой, одоо хүртэл байгаа. Л гэх хүн Монгол улсад байхгүй байгаа. /3хх-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр Л нь шалгана уу гэх 30 хуудас баримт шалгаж өгнө үү гэсэн байгаа. Мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа. Үүнд  “Г” ХХК байхгүй, “Л” ХХК байгаа. “Л” ХХК удирдлагууд тодорхойгүй. Энэ бүгдийг дүгнэн хуулийн этгээд "М" ХХК тухайн бодисуудыг ашиглаж, хадгалж байсан нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа. Зөвшөөрөл өгсөн нь хэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Харин ашигласан, хадгалсан үйл баримт хангалттай тогтоогдсон. Зөвшөөрөл өгсөн этгээдийг олж тогтоох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж тогтоох хэрэгтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгийг хуулбарлан дахин шалгахаар явуулсан нөхцөл байдал байгаа. "М" ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож өгнө үү. Эрүүгийн хариуцлагын төрд учирсан хохирол байхгүй. Ашигласны улмаас хохирсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, 20,000-120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын төрөлтөй байдаг. Иймд "М" ХХК-ны аялал жуулчлалын  үйл ажиллагаа эрх зөвшөөрлийг хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 4 төрлийн бодисыг Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст даалгах, бусад бодистыг зохих байгууллагад буюу Нийслэлийн ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар шилжүүлэх санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч "М" ХХК

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-өөс /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцсон/: “Хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус шүүхэд гаргав.

Шүүх улсын яллагчийн шүүхэд гаргасан санал үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг яллах нотлох баримтад үнэлэх боломжтой,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд  "М" ХХК-нь үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис “аюултай бодис”-т хамаарагдах Аммонний персульфат, Калийн гидроксид, Этилийн спирт, Калийн перманганат зэрэг бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь заасан гэм буруутайд тооцож, прокурорын дүгнэлтийн хүрээнд "М" ХХК-ийг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу, 40,000,000 төгрөгөөр торгож ял шийтгэж, торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх мөн аялал жуулчлал, авто машины худалдаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах оногдуулж шийдвэрлэлээ.

 

М” ХХК нь хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, авто машины худалдаа, аялал жуулчлал, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, өөрийн болон лизингийн үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулах 5 төрлийн  зөвшөөрөлтэй байх тул үүнээс авто машины худалдаа, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх 2 зөвшөөрлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч “М” ХХК-ийг аялал жуулчлал, автомашины худалдаа эрхлэх зөвшөөрлийг хасах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Аммонний персульфат "Ammonium persulfate ((NH4)2SO4)" нийт 17 литр хэмжээтэй, 506 дугаарт багтсан Калийн гидроксид "Potassium hydroxide (КОН)" 500 граммын хэмжээтэй 1 сав, 854 дугаарт багтсан Этилийн спирт "Ethanol (C2H6O)" буюу нийт 11,5 литр хэмжээтэй, 536 дугаарт багтсан Калийн перманганат "Potassium permanganate (KMnO4), 500 граммын хэмжээтэй 1 сав зэрэг 4 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс газарт устгахыг даалгаж,

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар  Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ны агуулахад хадгалагдаж байгаа Carbon steel гэх бичлэгтэй Хятад ханзаар бичсэн 100 граммын савлагаатай 1 ширхэг, Хар өнгийн тагтай төмрийн нунтаг бодис гэх 50 граммын шилтэй 1 ширхэг, Thumol Phthalein гэх бичиглэлтэй 25 граммын савтай 1 ширхэг, Төмрийн исэл 1 ширхэг хуванцар 25 граммын савтай 1 ширхэг, Төмрийн исэл 1 ширхэг хуванцар 25 граммын савтай 1 ширхэг, Цагаан өнгийн хуванцар 25 граммын савтай 1 ширхэг, Цагаан өнгийн 25 граммын савтай 1 ширхэг, Хар өнгийн 25 граммын савтай бодис 1 ширхэг, Атmorirum Rerrhennte гэх бичиглэлтэй 500 граммын хар өнгийн тагтай 1 ширхэг, Титаны оксид тосолдог гэх бичиглэлтэй 500 граммын савтай 1 ширхэг, Postassivm hedroxide rэх бичиглэлтэй 500 граммын савтай бодис 1 ширхэг, Этилийн спирт гэх бичигтэй 500 граммын савтай 1 ширхэг, Nitric acid rэх бичиглэлтэй 500 граммын савтай 1 ширхэг, Ethanol absalytc гэх бичиглэлтэй 500 грамм савтай 1 ширхэг, Калийн пермангано гэх бичиглэлтэй 500 граммын савтай 1 ширхэг, Нэршил тодорхойгүй 500 граммын савтай Хятад ханз бичигтэй 1 ширхэг, Ethanol absalytc гэх бичиглэлтэй 500 грамм савтай 1 ширхэг, Нэршил грамм тодорхойгүй 50 граммын хуванцар савтай бодис 1 ширхэг, Нэршил грамм тодорхойгүй 200 граммын хуванцар савтай 1 ширхэг, Нэршил грамм тодорхойгүй 200 граммын хуванцар савтай 1 ширхэг, Chemical reagent гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай 500 граммын 1 ширхэг, Борын хүчил гэх хуурай бодис 91 кг, 330 граммын хуванцар савтай бодисыг хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “М” ХХК-ийг үргэлжилсэн үйлдлээр “Химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, хадгалсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч “М” ХХК-ийг аялал жуулчлал, автомашины худалдаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийг хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч “М” ХХК-д оногдуулсан аялал жуулчлал, автомашины худалдаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийг хугацаагаар хассан хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4.Эрүүгийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М” ХХК-д оногдуулсан 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “М” ХХК нь торгох ялыг 1 жилийн  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Аммонний персульфат "Ammonium persulfate ((NH4)2SO4)" нийт 17 литр хэмжээтэй, 506 дугаарт багтсан Калийн гидроксид "Potassium hydroxide (КОН)" 500 граммын хэмжээтэй 1 сав, 854 дугаарт багтсан Этилийн спирт "Ethanol (C2H6O)" буюу нийт 11,5 литр хэмжээтэй, 536 дугаарт багтсан Калийн перманганат "Potassium permanganate (KMnO4), 500 граммын хэмжээтэй 1 сав зэрэг 4 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэс газарт устгахыг даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар  Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ны агуулахад хадгалагдаж байгаа Carbon steel гэх бичлэгтэй Хятад ханзаар бичсэн 100 граммын савлагаатай 1 ширхэг, Хар өнгийн тагтай төмрийн нунтаг бодис гэх 50 граммын шилтэй 1 ширхэг, Thumol Phthalein гэх бичиглэлтэй 25 граммын савтай 1 ширхэг, Төмрийн исэл 1 ширхэг хуванцар 25 граммын савтай 1 ширхэг, Төмрийн исэл 1 ширхэг хуванцар 25 граммын савтай 1 ширхэг, Цагаан өнгийн хуванцар 25 граммын савтай 1 ширхэг, Цагаан өнгийн 25 граммын савтай 1 ширхэг, Хар өнгийн 25 граммын савтай бодис 1 ширхэг, Атmorirum Rerrhennte гэх бичиглэлтэй 500 граммын хар өнгийн тагтай 1 ширхэг, Титаны оксид тосолдог гэх бичиглэлтэй 500 граммын савтай 1 ширхэг, Postassivm hedroxide rэх бичиглэлтэй 500 граммын савтай бодис 1 ширхэг, Этилийн спирт гэх бичигтэй 500 граммын савтай 1 ширхэг, Nitric acid rэх бичиглэлтэй 500 граммын савтай 1 ширхэг, Ethanol absalytc гэх бичиглэлтэй 500 грамм савтай 1 ширхэг, Калийн пермангано гэх бичиглэлтэй 500 граммын савтай 1 ширхэг, Нэршил тодорхойгүй 500 граммын савтай Хятад ханз бичигтэй 1 ширхэг, Ethanol absalytc гэх бичиглэлтэй 500 грамм савтай 1 ширхэг, Нэршил грамм тодорхойгүй 50 граммын хуванцар савтай бодис 1 ширхэг, Нэршил грамм тодорхойгүй 200 граммын хуванцар савтай 1 ширхэг, Нэршил грамм тодорхойгүй 200 граммын хуванцар савтай 1 ширхэг, Chemical reagent гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай 500 граммын 1 ширхэг, Борын хүчил гэх хуурай бодис 91 кг, 330 граммын хуванцар савтай бодисыг хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-өд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ