| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00765/И |
| Дугаар | 142/ШШ2019/00814 |
| Огноо | 2019-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2019/00814
| 2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 142/ШШ2019/00814 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нэлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: КБ
Хариуцагч: Х.О
Хариуцагч: Г.М
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 21 140 423 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч бөгөөд хариуцагч Г.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэг. Иргэн Х.О , Г.М болон Капитрон банкны хооронд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №-- тоот Зээлийн гэрээ- г хугацаанаас нь өмнө цуцлуулах, Хоёр. №-- тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцлуулж, байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл, мөн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, тэдгээрийн нийлбэр болох 20 878 082 /Хорин сая найман зуун далан найман мянга наян хоёр/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 341 /Хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөг, нийт 21 140 423 /Хорин нэгэн сая нэг зуун дөчин мянга дөрвөн зуун хорин гурван/ төгрөгийг зээлдэгч Х.О , Г.М нараас гаргуулах.
Гурав. №-- тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-нд тусгагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Х.О , Г.М нар нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус банктай №-- тоот Зээлийн гэрээ'-г байгуулж, 24 000 000 /Хорин дөрвөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Дээрх зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10-р баг, Н № гудамж, 3 тоот хаягт байрлах 160.0 м.кв Ү-"" улсын бүртгэлийн дугаартай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 363.0 м.кв талбайтай Г-:: улсын бүртгэлийн дугаартай газар барьцаалж, барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Х.О , Г.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, зөрчил үүсгэсээр байна. Удаа дараа зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Улмаар зээлийн гэрээний дагуу төлөх зөрчлийн хэмжээ 20 878 082 / Хорин сая найман зуун далан найман мянга наян хоёр төгрөг/ мөнгө болж, зөрчигдсөн хоногийн тоо 120 хоногт хүрээд байна. Зээлийн төлбөрийн зөрчигдсөн хэмжээ болон зөрчигдсөн хоногийг тооцвол Х.О , Г.М нар нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл нэгэнт бүрдсэн байна. Иймд зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2019 оны 05 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаарх зээл болон хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нийт 21 140 423 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Г.Мөнгөнсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Капитрон банкны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би 24 000 000 төгрөгний зээл авсан бөгөөд уг зээлээрээ Орхон аймгийн Баян өндөр сумын Н багийн 40-03 тоот байрлах Од зочид буудлыг нөхөр Бичаа овогтой Гантулгын хамт ажиллуулж байсан.Тухайн зээлийг авахад хүү Х.М хамтран зээлдэгчийн гарын үсэг зурсан ба хүү Х.М нь уг зээлээс хэрэглээгүй. Тухайн үед Улаанбаатар хотод ажил эрхэлдэг байсан. Капитрон банкнаас 24 000 000 төгрөгийн зээл аваад уг зээлийн 5 жилийн хугацаанд төлж барагдуулах байсан боловч зээлийн хугацаанд үндсэн зээл 24 000 000 төгрөг, хүү 20 311 037 төгрөгийг төлөх үүрэг хүлээж нийт 44 311 037 төгрөг төлөхөөр өндөр хүүтэй зээл авсан. Зээлийн хугацаанд хэвийн зээлээ төлж байх үед нөхөр Б.Гантулга нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн төрсөн эгч Мядагмаагийн нөхөр В.Даваасамбууг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогдож, хохирогчид 10 000 000 гаруй төгрөгийн төлбөр төлсөн. Ингээд зээлээ төлж чадахгүй байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар 14 700 000 төгрөгийг зэээлийн хугацаанд төлсөн бөгөөд зээлийн хугацаа дуусаагүй байгаа тул уг хугацаанд зээлийг төлж барагдуулна. Харин нөхөр маань 8 жилийн ял авч ялаа биечлэн эдлэх болсон учир зээлийг сар бүрээр өндөр хүүтэйгээр төлж чадахгүй байдалд хүрсэн нөхцөл байдлыг хүлээн авч зээлийн үлдэгдлийг буюу нэхэмжилж байгаа зээлийг төлөх боломжит хугацааг олгож, сар бүр 350 000 төгрөгөөр 2024 он хүртэл төлөх боломжийг олгож өгнө үү. Банкинд зээлийн төлбөр төлөх нь үнэн тул зочид буудлаа зарах хугацаа олгож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч Х.О , Г.М нарт холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан-- тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20 878 082 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 262 341 төгрөг, нийт 21 140 423 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нар банкны төлбөрийг төлөх нь гарцаагүй боловч зээл төлөх хугацааг сунгаж, мөнгөн дүнг бууруулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах хугацаа олгохыг нэхэмжлэгчээс хүсэж байна.
Зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр-- тоот зээлийн гэрээ байгуулагдан 24 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
Зээлдэгч нар уг зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан бөгөөд зээлийн үр дүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н баг № дугаар гудамжны 3 тоотод байрлах 363 м.кв талбайтай Г-:: улсын бүртгэлийн дугаартай газар, мөн хаягт байрлах 160 м.кв талбайтай Ү-"" улсын бүртгэлийн дугаартай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч барьцаанд бариулсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.
Зээл авсан хийгээд үнийн дүнгийн талаар талууд маргаагүй, хариуцагч нарт эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэний улмаас зээл буцаан төлөхөд хүндрэлтэй болж хугацаа хоцроож байсан талаар хариуцагч Х.О тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч Х.О , Г.М нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нарт нэмэлт хугацаа олгосон эсэх нь тодорхойгүй, шаардлага мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт баримт ирүүлээгүй байх тул 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан-- тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн хариуцагч Х.О хугацаа хоцроогоод ч болов зээлээ төлөхийг мэрийж байсан гэсэн тайлбар нь банкны гаргаж өгсөн зээл, зээлийн хүүний тооцоололоор нотлогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ний зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул үүргийг дуусгавар болгох боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй зээлийн төлбөр болох 2 100 335.59 төгрөгийг хариуцагч Х.О , Г.М нараас гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 040 087.41 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н баг № дугаар гудамжны 3 тоотод байрлах 363 м.кв талбайтай Г-:: улсын бүртгэлийн дугаартай газар, мөн хаягт байрлах 160 м.кв талбайтай Ү-"" улсын бүртгэлийн дугаартай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон нь буруу юм. Өөрөөр хэлбэл улсын тэмдэгтийн хураамжийг хуулиар зохицуулдаг бөгөөд урьдчилан нэхэмжлэгч төлж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулан шийдвэрлэдэг.
Иймд нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ний тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 262 341 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О , Г.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 48 555.36 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Х.О , Г.М нараас 2 100 335.59 /хоёр сая нэг зуун мянга гурван зуун гучин таван төгрөг тавин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 040 087.41 төгрөг болон Капитрон банк ХХК, хариуцагч Х.О , Г.М нарын байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн-- тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Х.О , Г.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н баг № дугаар гудамжны 3 тоотод байрлах 363 м.кв талбайтай Г-:: улсын бүртгэлийн дугаартай газар, мөн хаягт байрлах 160 м.кв талбайтай Ү-"" улсын бүртгэлийн дугаартай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 262 341 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О , Г.М нараас 48 555.36 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ