Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг "*******"-ын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө

Дорнод аймгийн******* сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 12 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан 2 жил 12 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, овогт ын /РД: ЛМ87*******22/,

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд холбогдон 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдер тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "" караокеноос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг дүгээр гудамжны авто зам хүртэлх зайд "" маркийн улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг 2.31 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Миний буруу, би харамсаж байна гэв.

 

******* дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

              Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл/хх-ийн 2 х/

               Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-4 х/

 

              ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10 х/

 

              Эд зүйл /баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 11 х/

 

              *******ын согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахаар зохицуулагч, цагдаагийн дэслэгч дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 12-р хуудас/

 

               Гэрч өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шилжих шөнө 02 цагийн орчим Баруун-Урт сумын 9 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед тус сумын дүгээр гудамжны авто замаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад овогтой нь жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож явсныг түр саатуулан Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд согтолтын зэрэг шалгадаг драйгер багаж үлээлгэн шалгахад 2.31 хувийн согтолттой гарч байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь ганцаараа явж байсан... Тухайн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х. ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан." гэх мэдүүлэг, / хх-ийн 16-17-р/

 

              Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар,  /хх-ийн 53-58 х/

 

              Яллагдаг *******ын өгсөн. Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн үед Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй караоке руу орж ганцаараа "" нэртэй 0.75 литрийн архи уусан. Тухайн үед би өөрийн Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан. Тэгээд "" нэртэй караокег хаалаа гэхээр нь би тухайн караокеноос гарч явсан. Тэгээд машинаа бариад аавынх руугаа явж байгаад морьтой хөшөөний ард талд дүгээр гудамжинд явж байгаад цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн газар ирээд драйгер багаж үлээгээд 2.31 хувьтай гарсан гэх /хх-ийн 27-28 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 30 х/

 

              Дорнод аймгийн******* сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-35 х/

 

              Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-39 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай  шийтгэврийн хуулбар / хх-ийн 54-58 х /

 

Шүүгдэгч *******ын Цагдаагийн газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймгийн ТPS сангийн тодорхойлолт   /хх-ийн 63 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 х/

 

              Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 66 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд холбогдон 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын  16-ны  шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "" караокеноос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг дүгээр гудамжны авто зам хүртэлх зайд "" маркийн улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг 2.31 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

              Гэрч өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шилжих шөнө 02 цагийн орчим Баруун-Урт сумын 9 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед тус сумын дүгээр гудамжны авто замаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад овогтой нь жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож явсныг түр саатуулан Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд согтолтын зэрэг шалгадаг драйгер багаж үлээлгэн шалгахад 2.31 хувийн согтолттой гарч байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь ганцаараа явж байсан... Тухайн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан.

              Яллагдагч *******ын өгсөн. Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн үед Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй караоке руу орж ганцаараа "" нэртэй 0.75 литрийн архи уусан. Тухайн үед би өөрийн Бонго-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан. Тэгээд "" нэртэй караокег хаалаа гэхээр нь би тухайн караокеноос гарч явсан. Тэгээд машинаа бариад аавынх руугаа явж байгаад морьтой хөшөөний ард талд дүгээр гудамжинд явж байгаад цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн газар ирээд драйгер багаж үлээгээд 2.31 хувьтай гарсан гэх мэдүүлгүүд

               Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

              ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

              Эд зүйл /баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл,

              *******ын согтолтын хэмжээг драйгер багажаар шалгахаар зохицуулагч, цагдаагийн дэслэгч дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

              Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд холбогдон 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "" караокеноос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг дүгээр гудамжны авто зам хүртэлх зайд "" маркийн улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг 2.31 хувийн согтолттойгоор жолоодож гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

   Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  амьсгал дахь спиртийн агууламж 2,31 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг  2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр,  тэрээр тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай  шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.

 

Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс: “...шүүгдэгч Х.Билэгтбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул түүнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү, яагаад вэ гэхээр шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр ажил эрхэлдэг  зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ын ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн  хугацаагаар хасаж, 300 (гурван зуу)  цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй             

 

4. Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР