| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
2025 02 03 2025/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч *************й, Н.Н********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М****ын Н******й, Н**********ын Н********* нарт холбогдох эрүүгийн 2438********* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Б*******” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр 35 кг хаш чулууг олборлож 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Б*******” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр 35 кг хаш чулууг олборлож 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *************йн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүргэн Н*********гийн хамтаар Цагааннуур сумын 2 дугаар багийн нутагт байдаг Б******* гэх нэртэй газар луу өөрийн эзэмшлийн цасны мотоцикл /Буран/-тай явж очиход тухайн газар нь цас ихээр орсон байсан учир хаш чулуу ухаж авах боломжгүй байсан учир асган д**** ил байсан. Дараагаар сумын төвд гэртээ байж экологийн цагдаагаас хүмүүс ирж намайг Б******* гэдэг газраас ногоон чулуу олборлосон байна гэж манай гэрт үзлэг хийж Н********* бид хоёрын авчирсан шуудайтай чулууг хурааж авсан, ийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Н*********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр намайг гэртээ байж байхад манай хадам ах *************й ах манай гэрт ирээд хоёулаа хамт Б******* гэдэг газар луу явалцаад өгөөч надтай хамт явах хүн олдохгүй байна гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч хамт явсан. Бид хоёр ирж очихдоо нийт 4 хоног явж ирсэн. Тухайн Б******* гэдэг газар луу явахдаа *************йгийн цасны мотоциклоор явж ирсэн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Б******* гэх газарт хууль бусаар ногоон хаш гар аргаар бэлтгэсэн гэх мэдээлэлд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг газар нь Улаан тайгын тусгай хамгаалалтай газрын бүс нутагт хамаардаг мөн хилийн зурвас хэсэгт байрлах ногоон хаш чулуутай Б******* гэх уултай газар байгаа юм. Уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй, байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 81-р хуудас),
Гэрч П.Б***********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 27, 28-ны үед байх гэж бодож байна. Тухайн цаг хугацаанд Б******* хаш руу явахаар өмнө ярилцаж тохиролцсон хүмүүсийн хамт Живлэг газарт цугларч ачаа бараагаа янзалж 3 цасны мотоциклтой 12 хүний бүрэлдэхүүнтэй цааш Б*******гийн хаш руу явцгаасан замдаа нийт 4 хонож очсон. Тэгээд бид очиж хоночхоод өглөө би ганцаараа уулын орой дээр сүлжээнд гарахад миний гар утсанд манай эгч та нарын араас тусгай хамгаалалт, цагдаа, тагнуул, хилийн цэрэг гээд олон хүмүүс гарсан сурагтай байна. Яаралтай гэртээ ирцгээ гэсэн утгатай мессеж ирсэн байсныг дагуу би доор бууж хүмүүстэй хэлээд болохоо байлаа бүгдээрээ буцъя гээд би гурван хүний хамт нэг цасны мотоциклтой нөхцөл байдлаа судлахаар буцсан. Буцаад замд явж байхад Хоримдогийн даваан дээр шалгалтын хүмүүстэй таарч бид нарыг сумын төв рүү буцаасан. Энэ ажлыг Б******х бид хоёр удаан хугацаанд ярьж төлөвлөж байгаад явцгаасан хүмүүс байгаа юм. Бусад хүмүүс нь туслалцаа дэмждэг болгох зорилгоор нутгийн таньдаг хүмүүстээ хэлж авч явсан юм. ...олборлоогүй ямар нэгэн байдлаар газрыг хөндөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 85-87-р хуудас),
Гэрч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 1 сарын 25-ны өдөр Цагааннуур сумын төвөөс Б******* хаш байх газар руу хөдөлсөн замдаа тусгай хамгаалалтын газрын ажилтан Г********ын гэрт очсон. Г********ынд очоод Б*******гийн хашинд хүмүүс очсон байна, араас нь бид 2 явж байна гэхэд Г******** үгүй тэр газар руу хүмүүс явахгүй. Дээрээс нь энэ газар тусгай хамгаалалтанд байдаг газар болохоор тийшээ явж болохгүй гэж хэлсэн. Тэднийд байж байхад араас 10 залуу ирсэн. Би тэр хүмүүсийг хаанаас ямар байдлаар цугларч ирсэнг мэдэхгүй. ...Г********ыг согтуу тасарч унасан байхад бид нар цаашаа хөдөлсөн. Тэгээд бид нар явсаар Б*******гийн хаш байдаг газар очиход нийтдээ 4 хонож 5 дахь хоногийн шөнө очиж хоносон. Тэгж хоночихоод өглөө нь Б*********** нэг залуутай өндөр уулын орой дээр гарч сүлжээнд орж хүнтэй холбогдоход сумын төвөөс хэн хэлснийг мэдэхгүй Б***********д та нарын араас цагдаа, хилийн цэргийн хүмүүс та нарыг хайж байна гэсэн мэдээ ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-91-р хуудас),
Гэрч Ц.П********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*********** л намайг буран бариад яваад өгөөч гэхээр нь барьж үзээд мотоцикль шиг байхаар нь бариад явсан. Хаш чулуу олборлоод олсон зүйлээ хувааж авна гээд л явсан. ...Бид нар ямар нэгэн байдлаар хаш чулуу олборлосон зүйл байхгүй очоод нэг хонож байхад араас хилийн цэрэг, цагдаа нар ирээд бид нарыг буулгасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 94-95-р хуудас),
Гэрч С.О*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд замдаа 4 хонож очсон. Орой нь майхнаа барьж хоночихоод байж байхад бид нартай явсан хүн сүлжээтэй газар яриад та нарын хойноос цагдаа, хилийн цэргийн хүмүүс явцгаасан. Даруйхан буцъя гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 98-100-р хуудас),
Гэрч Б.Х****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагааннуур сумаас 2024 оны 1 сарын 29-30-ны үед байх гэж бодож байна. Б***********, О*****ь болон бусад хүмүүсийн хамт нийтдээ 12 хүн хаш олборлохоор очсон. Бид 4 хонож очсон. Тэгээд нэг хоночхоод өглөө нь буусан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 98-100-р хуудас),
Гэрч Д.О******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*********** ах 2023 оны зун надтай утсаар өвөл хаш чулуунд Б******* руу явна шүү гэж ярьж байсан. 2024 оны 1 сард над руу 86309192 утаснаас яриад Б******* руу явна хувийн бэлтгэлээ хангаад байж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-109-р хуудас),
Гэрч З.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар эхний өдрөө очоод ачаа бараа янзлаад байрлаад байж байхад хилийн цэргийн албан хаагч, цагдаагийн албан хаагч тусгай хамгаалалтын газраас хүмүүс ирсэн. ...Б******х, Б*********** хоёр санаачилга гаргасан түүж бэлтгэж олборлосон ногоон хашийг худалдаанд борлуулах ажлыг Б******х, Б*********** хоёр хариуцна гэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 112-114-р хуудас),
Гэрч М.Ш*********гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*********** ах 2024 оны 01 сарын 21-ний өдөр над руу яриад хаш чулуунд Б******* явах уу гэхээр нь би зүгээр байж байхаар гэж бодоод цуг явсан юм. ...хаш чулуу олборлох зорилгоор нутгийн ах дүү нарын хамт явсан. ...Б******* гэх уул руу гарч үзээгүй очоод удаагүй майхан саваа бариад байж байсан Б*********** уул руу гарч үзээд хүн ухаж хаш авсан байна гэсээр ирсэн. Бид нарын хувьд хаш чулууг гар аргаар олборлоод авсан зүйл байхгүй, хууль хүчний байгууллагын хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 117-119-р хуудас),
Гэрч Д.Г********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*********** ах 2024 оны 1 сарын 21-ний өдөр над руу яриад хаш чулуунд Б******* явах Б******* гэх уул руу гарч үзээгүй очоод удаагүй майхан саваа бариад л байж байсан Б*********** уул руу гарч үзээд хүн ухаж хаш авсан байна гэсээр ирсэн. Бид нарын хувьд хаш чулууг гар аргаар олборлоод авсан зүйл байхгүй байж байхад хууль хүчний байгууллагын хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 122-124-р хуудас),
Гэрч Б.Э********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3 цасны мотоцикльтой нийт 12 хүн явсан. ...Б******* гэх уул руу гарч үзээгүй очоод удаагүй майхан саваа бариад байж байсан. Б*********** уул руу гарч үзээд хүн ухаж хаш авсан байна гэсээр ирсэн. Бид нарын хувьд хаш чулууг гар аргаар олборлоод авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 127-129-р хуудас),
Гэрч Б.Э********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*********** 2024 оны 2 сарын 26-ны өдөр байж гэж бодож байна. Над руу утсаар залгаад би хүмүүсийн хамт Б******* явах гэж байна гэхээр нь хамт явъя гэсэн чинь өөрөө мэдэхгүй юу гэхээр нь дагаад явсан. Бид нарыг очиход хүмүүс явсан мөр гарсан байсан. Манай дүү Б*********** очиж үзээд хаш чулуу олборлож авсан гэж ярьж байсан. Өмнө очсон хүмүүсийн хэвтрийг харахад 2-3 хүн байсан юм шиг харагдаж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 132-133-р хуудас),
Гэрч П.Г*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар очиж хоноод байж байхад шалгалтын хүмүүс очоод буулгасан. Ямар нэгэн байдлаар газар ухаж хаш чулуу олборлоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 135-136-р хуудас),
Гэрч Л.А******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ********-т уул уурхайн улсын байцаагчаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Миний өөрийн мэргэжил бол геологич мэргэжилтэй. Байгалийн хаш чулуу нь цахиур, кальци, төмөр, никель хлор, хром мангани, цайр зэрэг химийн элементээс бүрдэнэ. Тухайн чулуу нь өнгө структур, текстур, хатуулга зэрэг үндэслэн тодорхойлно. Лобарторын петраграфын шинжилгээгээр чулуулгийн нэршлийг тогтооно. Геологич хүн нүдээр хараад ямар чулуу болохыг тодорхойлж нэрлэж болно. Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалтад орсон байдаг. Байгалийн чулуу нь гоёл чимэглэлийн ангилалд багтана. Байгалийн ногоон хаш нь ашигт малтмал мөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 20-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 22-26-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 27-29-р хуудас),
Хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийг хүлээлгэн өгсөн дүнгийн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 30-31-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 32-41-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 55-59-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 64, 69-р хуудас),
Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 65, 70-71, 73-р хуудас),
Хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 68, 72, 74-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 76, 78-79-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1420 дугаартай шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн чулууг ямар чулуу эсэхийг тодорхойлоход шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн чулуу нь цахиур-/Si-37.950%/, кальци-/Са-35.645%/, төмөр-/Ре-22.645%/, никель-/Ni-1.224%/, хлор-/АI-1.053%/, хром-/Сг-0.788%/, мангани-/Мn-0.616%/, цайр-/Zn-0.034%/, мөнгө-/Ag-0.115%/ зэрэг химийн элементийн найрлагатай байгаа тул байгалийн чулуу байх боломжтой байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 159-162-р хуудас),
Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн хохирлын үнэлгээ (1-р хх-ийн 172-178-р хуудас),
Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 179-181-р хуудас),
2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07/716 дугаар Стандарт хэмжил зүйн газрын албан тоот (1-р хх-ийн 188-р хуудас),
2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний “...35 кг жинтэй хаш чулуу 1,050,000 төгрөг...” гэх тайлан (1-р хх-ийн 196-202-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-924/9651 дугаартай “Төмөр лоом “Буран” буюу цасны мотоциклын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 2,010,000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт (1-р хх-ийн 208-210-р хуудас),
Д.Б***********н 5915007570 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 231-250, 2-р хх-ийн 01-28-р хуудас),
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 31, 44-р хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 45-р хуудас),
Иргэний үнэмлэхийн хуулбар (2-р хх-ийн 46-р хуудас),
Техникийн тодорхойлолт (2-р хх-ийн 47-р хуудас),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 32-33-р хуудас),
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2-р хх-ийн 34-р хуудас),
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 35-48-р хуудас),
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого (2-р хх-ийн 36-40, 49-52-р хуудас),
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 29, 41-р хуудас),
Иргэний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 43-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *************й, Н.Н********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Б*******” гэх газарт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр 35 кг хаш чулууг олборлож 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************йн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.Н*********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 81-р хуудас), гэрч П.Б***********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 85-87-р хуудас), гэрч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 89-91-р хуудас), гэрч Ц.П********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 94-95-р хуудас), гэрч С.О*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 98-100-р хуудас), гэрч Б.Х****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 98-100-р хуудас), гэрч Д.О******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 107-109-р хуудас), гэрч З.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 112-114-р хуудас), гэрч М.Ш*********гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 117-119-р хуудас), гэрч Д.Г********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 122-124-р хуудас), гэрч Б.Э********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 127-129-р хуудас), гэрч Б.Э********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 132-133-р хуудас), гэрч П.Г*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 135-136-р хуудас), гэрч Л.А********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 83-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 20-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 22-26-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 27-29-р хуудас), хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан иргэдийг хүлээлгэн өгсөн дүнгийн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 30-31-р хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 32-41-р хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 55-59-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 64, 69-р хуудас), эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 65, 70-71, 73-р хуудас), хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 68, 72, 74-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 76, 78-79-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1420 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 159-162-р хуудас), Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн хохирлын үнэлгээ (1-р хх-ийн 172-178-р хуудас), Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 179-181-р хуудас), 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07/716 дугаар Стандарт хэмжил зүйн газрын албан тоот (1-р хх-ийн 188-р хуудас), 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 196-202-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-924/9651 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлосон болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар ашигт малтмал хайсан, ашигласан, олборлосон гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *************й, Н.Н********* нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *************й, Н.Н********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь экологи эдийн засагт 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь 1,050,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч *************й, Н.Н********* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч *************й, Н.Н********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************й, Н.Н********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 29, 41-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *************й нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Н.Н********* нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М****ын Н******й, Н**********ын Н********* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *************й, Н.Н********* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2438********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Буран” буюу цасны мотоциклын эзэмшигч нь *************й болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд эрүүгийн 2438********* дугаар хэрэгт Буран буюу цасны мотоциклыг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *************й, Н.Н********* нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Буран” буюу цасны мотоциклын үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөгийг шүүгдэгч *************й, Н.Н********* нараас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2438********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 1 ширхэг, 35 кг хаш чулууг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Цаг*************ар овогт М****ын Н******й, Ша********* овогт Н**********ын Н********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М****ын Н******й, Н**********ын Н********* нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *************й, Н.Н********* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *************й, Н.Н********* нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************й, Н.Н********* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2438********* дугаар хэрэгт Буран буюу цасны мотоциклыг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *************й, Н.Н********* нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Буран” буюу цасны мотоциклын үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөгийг шүүгдэгч *************й, Н.Н********* нараас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 2438********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 1 ширхэг, 35 кг хаш чулууг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн д**** шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************й, Н.Н********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР