| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
2025 02 05 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогч И.Б*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч ************ч,
Шүүгдэгч Д.Н********* нарыг оролцу**** тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******гийн Б*****ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******гийн Н********* нарт холбогдох эрүүгийн 24********* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ************ч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Д.Н*********: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ч нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Н*********н хулгайлсан Б.Т*****ийн өмчлөлийн улаан өнгийн улсын дугааргүй нүүдэлчин маркийн мотоциклийн эх үүсвэрийг нуун далдалж, иргэн Д.Г********гийг төөрөгдөлд ору****, эзэмших захиран зарцуулах эрхийг хууль бусаар шилжүүлэн өгч 800,000 төгрөгийг хууль бусаар олж авч, мөнгө угаасан,
Шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь бүлэглэн иргэн И.Б*********ын эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н********* нь иргэн Б.Т*****ийн улаан өнгийн улсын дугааргүй нүүдэлчин маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ************чтай бүлэглэн иргэн И.Б*********ын эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч явж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогду**** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч ************ч нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Н*********н хулгайлсан Б.Т*****ийн өмчлөлийн улаан өнгийн улсын дугааргүй нүүдэлчин маркийн мотоциклийн эх үүсвэрийг нуун далдалж, иргэн Д.Г********гийг төөрөгдөлд ору****, эзэмших захиран зарцуулах эрхийг хууль бусаар шилжүүлэн өгч 800,000 төгрөгийг хууль бусаар олж авч, мөнгө угаасан, шүүгдэгч Д.Н*********тай бүлэглэн иргэн И.Б*********ын эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч явж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогду**** Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 24********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************чийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны үед байхаа манай гэрт Н********* нь ирэхдээ улаан өнгийн мотоциклтой ирсэн тэгээд бид хоёр манай гэрт шил архи хувааж ууж байгаад Г********г буюу /М********/ нь нэг нутгийнхаа хүнтэй цуг явж байсан. Тэгээд бид 4 Хатгал тосгоны гүүрэн дээр таараад бид 4 уусан. Тэгээд ууж байгаад Г********г би харих гэсэн унаа байхгүй гэж хэлсэн. Н********* нь би тэгүүл найзад чинь мотоциклоо бэлэглэнэ гээд түлхүүрийг нь өгсөн. Тухайн үед нь би тэр мотоциклыг нь хулгайн мотоцикл гэж мэдээгүй байж байгаад өнөөдөр мэдэж байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Н*********н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би Чандмань-Өндөр сумын төвд Г*********тай хамт Хөвөн хорооллын гудамжинд архи уусан. Г********* нь нутгийн хүн байгаа юм. Тэгээд архи ууж байгаад Г********* тасраад уначихаар нь би түүний унаж явж байсан улаан өнгийн Нүүдэлчин маркийн мотоциклийг унаад Хатгал явсан. Орой барагцаагаар 19 цагийн үед Хатгалд орж ирээд М****** дэлгүүр ороод хоёр шил архи аваад бас хүнтэй уулзчихаад Г*********ын мотоциклийг унаад буцаад Чандмань-Өндөр сум руу гарах гээд Хатгалын урд гүүрээр гарж байсан чинь Б*****чтай таарсан. Тухайн үед Б*****ч бас нэг хүнтэй хамт явж байсан. Тэр хүн өөрийгөө Рэнчинлхүмбэ сумын хүн гэж байсан. Би авсан хоёр шил архиа Б*****ч болон нөгөө Рэнчинлхүмбэ сумын залуутай хамт хувааж ууж дуусгаад бид гурав буцаад Хатгал орсон. Хатгалд ороод хоёртой нийлээгүй таньдаг айлынхаа гэрт очиж хоноод маргааш нь Чандмань-Өндөр сум руу гарах гээд явж байсан чинь Хатгалын хамгийн доод талын хашааны хажууд Б*****чтай бас нөгөө хамт явж байсан залуутай нь таарсан. Рэнчинлхүмбэ сумын залуу унаа байхгүй нутаг руугаа явна гэж ярьж байхаар нь би Г*********ын мотоциклийг нь өгөөд явуулсан. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч И.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд оршин суудаг сая өнгөрсөн зун баярын үер 2024 оны 07-р сарын 10-ны өдөр манай Хатгал тосгоны Улсын баяр наадам болдог Хасагын хаяа гэх газарт эхнэрийн хамт хуушуур хийх гээд гэр бариад үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед 2024 оны 07-р сарын 08-ны өдөр Хатгал тосгоны худалдаа наймаа эрхэлдэг нутгийн хүмүүсийн дууддаг нэрээр шар Ганаа гэх хүнээс шинээр буюу хайрцагтай нь худалдаж авч байсан өөрийн эзэмшлийн улсын дугаар авч амжаагүй улсын дугааргүй Боронзон саарал өнгийн 150 моторын хүчин чадалтай Мустанг-5 маркийн мотоциклийг өдрийн 15-н цагийн үед хуушуур хийж байсан гэрийн хойноос хулгайд алдсан. Тэгээд би болон манай эхнэр бид 2 тэр хавиар хайгаад олоогүй хэсэг хугацаанд хүн амьтнаас асуугаад сураг гараагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Тухайн үед мотоцикл алаг болох үед манай хуушуур хийж байсан гэрийн урд талд манай хатгал тосгонд байдаг Чандмань-Өндөр сумын гаралтай Ж****** гэж дууддаг залуу байсан. Бусдыг нь танихгүй 4 хүн архи уусан сууж байсан. Тухайн үед түрээд явж байхыг нь хүн хараагүй сүүлд манай нутгийн хүн болох Тонт гэх нэртэй хүн надад хэлэхдээ танай мотоциклын цахилгааны утас буюу кондукторын утсыг нь Ж****** гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирээд тасалж байсан гэж хэлж байсан. Чандмань-Өндөр сумын Н********* гэх хүнд өгөөд явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
Гэрч Б.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манайх Хатгал тосгоны улсын баяр наадам Хасагын хаяа гэх газарт эхлээд манайх баяр наадам болж байсан газарт хоолны гуанз хийж байсан. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед манай гуанз хийж байсан гэрийн хойд талд машины урд талд байрлалтай байсан. Манай нөхрийн худалдаж авсан саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл алга болсон. ...манай гуанз хийж байсан гэрийн хойд талд Б*****ч, Чандмань-Өндөр сумын цэгэр гэх газарт байдаг Н*********, танихгүй хүрэн дээлтэй 2 хүн эд нар архи уусан сууж байсан. Манай хатгал тосгоны иргэн Тонт гэж дууддаг хүн Ж****** буюу Б*****ч танай мотоциклийн утсыг тастаад Д.Н********* гэх хүнд өгөөд явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Хохирогч Б.Т*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Чанд-Өндөр сумын 4-р багт мал малладаг. 2024 оны 06 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай төрсөн дүү Г********* нь надаас ах мотоциклоо өгөөч сумын төв ороод ирэх ажил байна гэхээр нь мотоциклоо өгөөд явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа манай дүү Б.Г********* нь хөдөө гэртээ ирэхгүй болохоор нь гайхаад муу бодоод сумын төв рүү утсаар холбогдоод хүнээр суруулсан чинь унаж явсан мотоциклоо хулгайд алдсан гэж явж байсан гэж ярьсан. Тэгээд манай дүү сумын төвөөс хүнээр хүргүүлж хөдөө гэртээ ирсэн. Ирэхээр нь мотоцикл яасан бэ гэж асуухад сумын гудамжнаас мотоцикл алдсан. Би танд мотоцикл олж өгнө гэж хэлэхээр нь уурлаж жаахан загнасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 80-81-р хуудас),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой нь миний хамт ирсэн машин Хатгалаас буцсан гэж би сонсоод тэнд байсан хүмүүст би архи ууж байгаад унаанаасаа хоцорлоо аймаг орж хүн тээврийн унаанд суухаас гэж хэлэхэд Ж****** гэдэг залуу унаагүй болсон юм уу миний мотоциклийг унаад яв гэхээр нь би үнийг нь яах юм гэж хэлэхэд сумандаа очоод утсаар ярьж байгаад мөнгийг нь өгнө биз дээ гэж хэлэхээр нь би мотоциклийг унаад явсан. Нүүдэлчин нэртэй улаан өнгийн мотоцикл байсан. Тэр Ж****** гэдэг залуу 800,000 төгрөгөөр зарсан. Би мөнгийг дансаар шилжүүлж хийсэн. Ж****** гэдэг залуу над руу утсаар яриад 5********** гэх дансны дугаар өгөөд энэ данс руу шилжүүл гэж хэлсэн. Би энэ данс руу нь 800,000 төгрөг шилжүүлэхэд Л.Х**** гэсэн хүний данс гарч ирсэн. Би Ж****** гэх залууд дансаар шилжүүлсэн 800,000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 85-86, 135-136-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 10-12-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924/11176 дугаартай “...Мустанг-5 маркийн 150сс мотортой мотоциклны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар 2,800,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 28-29-р хуудас),
“Мустанг ХҮТ” баталгаат засварын талон, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг (хх-ийн 61-64-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 76-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924/11177 дугаартай “...Нүүдэлчин маркийн 150сс мотортой мотоциклын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар 1,000,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 95-97-р хуудас),
2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 127-131-р хуудас),
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны 5******** тоот дансны хуулга (хх-ийн 138-р хуудас),
Шүүгдэгч ************чийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 42-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 44-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48, 106-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 50-52-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-55-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 56-58-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 148-153-р хуудас),
Шүүгдэгч Д.Н*********н хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47, 103-104-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 46, 105-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 45-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59, 107-р хуудас), Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хайрхан толгой багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 65, 110-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 66-67-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 24********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... ************чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Н*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өмгөөлөгч Ч.Будхүү гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Д.Н*********н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Д.Н********* нь иргэн Б.Т*****ийн улаан өнгийн улсын дугааргүй Нүүдэлчин маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ************ч нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Н*********н хулгайлсан Б.Т*****ийн өмчлөлийн улаан өнгийн улсын дугааргүй Нүүдэлчин маркийн мотоциклийн эх үүсвэрийг нуун далдалж, иргэн Д.Г********гийг төөрөгдөлд ору****, эзэмших захиран зарцуулах эрхийг хууль бусаар шилжүүлэн өгч 800,000 төгрөгийг хууль бусаар олж авч мөнгө угаасан,
Шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь бүлэглэн иргэн И.Б*********ын эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ************чийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Н*********н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч И.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас), гэрч Б.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас), хохирогч Б.Т*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 80-81-р хуудас), хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 85-86, 135-136-р хуудас), гэрч Б.Г*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 88-89-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 10-12-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924/11176 дугаартай дүгнэлт (хх-ийн 28-29-р хуудас), “Мустанг ХҮТ” баталгаат засварын талон, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг (хх-ийн 61-64-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 76-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 924/11177 дугаартай дүгнэлт (хх-ийн 95-97-р хуудас), 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 127-131-р хуудас), 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны 5******** тоот дансны хуулга (хх-ийн 138-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Д.Н********* нь иргэн Б.Т*****ийн улаан өнгийн улсын дугааргүй нүүдэлчин маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ************ч нь Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Н*********н хулгайлсан Б.Т*****ийн өмчлөлийн улаан өнгийн улсын дугааргүй Нүүдэлчин маркийн мотоциклийн эх үүсвэрийг нуун далдалж, иргэн Д.Г********гийг төөрөгдөлд ору****, эзэмших захиран зарцуулах эрхийг хууль бусаар шилжүүлэн өгч 800,000 төгрөгийг хууль бусаар олж авч, мөнгө угаасан,
Шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь бүлэглэн иргэн И.Б*********ын эзэмшлийн Мустанг 5 загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 2,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Н*********, ************ч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учру**** хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөнгө угаах гэдэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох бөгөөд шүүгдэгч ************ч нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь шүүгдэгч ************ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийн,
Шүүгдэгч Д.Н********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ************чид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Шүүгдэгч Д.Н*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Н*********, ************ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус журамлан ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Н*********, ************ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Н*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
шүүгдэгч ************ч нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, шүүгдэгч Д.Н********* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь хохирогч И.Б*********т 2,800,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч ************ч нь хохирогч Д.Г********гт 800,000 төгрөгийн хохирол, шүүдэгч Д.Н********* нь хохирогч Б.Т*****эд 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч Б.Т*****ийн эзэмшлийн Нүүдэлчин маркийн мотоциклийг шүүгдэгч Д.Н********* нь буцаан өгсөн болох нь хохирогч Б.Т*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 80-81-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Н*********г хохирогч Б.Т*****эд төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч ************ч нь хохирогч Д.Г********гт 800,000 төгрөгийн хохирол учруулсныг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч ************чийг хохирогч Д.Г********гт төлөх төлбөргүй гэж үзэв. Харин шүүгдэгч ************ч, Д.Н********* нар нь хохирогч И.Б*********т 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч нараас 2,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Б*********т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...************чид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 125 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч Д.Н*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Н*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ч нь урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48, 106-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 50-52-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-55-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 56-58-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 148-153-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч ************ч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч ************чид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Д.Н********* нь ам бүл 1, ганцаараа мал маллаж амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Н*********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ************ч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ************чид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************чид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************чид энэ шийтгэх тогтоолоор 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************чийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) жил 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А*********д овогт Б*******гийн Б*****чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ш*********д ургийн Д*******гийн Н*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б*******гийн Б*****чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Д*******гийн Н*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************чид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************чид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************чийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) жил 4 (дөрөв) сар 5 (тав) хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н********* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ************ч, Д.Н********* нараас 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч И.Б*********т олгосугай.
8. Шүүгдэгч ************чийн зорчих эрхийг хязгаарлах ялын, шүүгдэгч Д.Н*********н нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн 24********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцу**** сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ч, Д.Н********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР