| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
2025 01 09 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Жамъяндорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2430000000313 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “G store” дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 2, 6 настай хүүгийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн 723 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:*******/, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны зүүн талын авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2430000000313 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 3 х/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 5 х/
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6 х/
Гэрч ******* өгсөн “...Ингээд 00 цагийн орчимд Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад Ногоон хотхоны зүүн талын засмал замаар хойноос урагш чиглэлтэй нэг чигийн урсгалтай замд Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байхаар нь ард нь очоод тээврийн хэрэгслийнхээ дуут дохиог дугаргахад тухайн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл урагшаагаа хөдлөөд зогсоол руу ороод зогссон тэгээд тухайн тээврийн хэрэгслийг бууж шалгахад жолооч эмэгтэй болон урд талын суудалд бас нэг эмэгтэй сууж байсан тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтаа шалгуул гэхэд надад хариу өгөхгүй, овог нэр болон регистрийн дугаараа хэлэхгүй байсан учраас тухайн жолооч эмэгтэйг машинаас нь буулгахад тухайн жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Ингээд тухайн жолоочийг драйгер багажаар шалгахаар цагдаагийн газар дээр авч ирсэн. Тухайн жолоочийг замын цагдаагийн тасгийн өрөөнд оруулан драйгер багажаар согтуурлыг нь шалгах гэхэд драйгер багаж үлээхээс татгалзсан, мөн цуснаасаа дээж өгөх эсэхийг нь асуухад мөн цуснаасаа дээж өгөхгүй гэж татгалзсан. Тухайн жолоочийг торгуулийн багажаар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан ба ******* гэх иргэн байсан. Ингээд тухайн асуудлыг цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд оруулсан...Тухайн жолооч нэлээн их согтолттой байсан. Хэдий хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг нь асуухад “1 цаг 30 минутын өмнө 2 хундага пиво уусан” гэж хэлж байсан...Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна нэг эмэгтэй хүн хамт явж байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 9-10 х/
Гэрч ******* өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 25-ны орой би гийн гэрт очсон юм тэгээд бид хоёр 2 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво хувааж уусан юм. Тэгээд бид хоёр гарах болоод найз Зулцэцэгийг 18 цагийн үед машинаа эрүүл хүнээр бариулах гээд дуудсан юм. Тэгээд Зулцэцэгийг ирээд гийн машиныг бариад дэлгүүр орж 2 ширхэг том пиво аваад буцаад гийн гэрт ирээд бид хоёр тэр хоёр пивыг хувааж ууж дуусаад тэгээд юм яриад сууж байтал цаг нэлээн орой болсон тэгээд 00 цагийн үед Зулцэцэгийн гэр болох Грийн таун хотхоны зүүн талд машины зогсоолын харалдаа зам дээр зогсоод Зулцэцэг гэр рүүгээ орж хүүхдээ унтуулчхаад гарч ирнэ гээд орсон. Тэгээд машиныхаа ард талын суудал дээр сууж байсан би жолоочийн хажуу талын суудалд сууж байсан чинь ард цагдаагийн машины гэрэл харагдахаар нь цагдаагийн машин ирж байна зогсоол руу ороод зогсчихъё гээд арын суудал дээгүүр урагш даваад жолоочийн суудал дээр суугаад хөдлөөд Грийн тауны зүүн талын Монос эмийн сангийн зүүн талын автомашины зогсоол руу ороод зогстол цагдаагийн машин ирж зогсоод дотроос нь 2 алба хаагч бууж ирээд шалгасан ба жолоочийн суудал дээр сууж байсан ба гаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор цагдаагийн байгууллага руу авч явсан... бид хоёр 2,5 литрийн пиво 4 ширхгийг хувааж уусан...Грийн таун хотхоны зүүн талын зогсоол руу орох гээд л багахан зайнд жолоодсон. Зулцэцэг нь тэнд жолоодож ирээд зогсоол руу оруулж тавилгүй зам дээр тавиад ороод гялс орчхоод гараад ирнэ гээд орсон юм...” гэх мэдүүлэг,/хх-ийн 12-13 х/
Гэрч өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед манай найзууд болох над руу яриад “завтай байна уу, ирэх боломж байна уу, Дэлгэрсүрэн бид хоёр жоохон юм уучихлаа, ирээд машин бариад өгөх боломж байна уу” гэсэн тэгэхээр нь би гийнд 18 цагийн үед очсон. Очоод нэлээн байж байгаад би гийн Приус-30 маркийн саарал өнгийн машиныг жолоодоод дэлгүүр лүү явчхаад буцаад гийнд очсон ба тэгээд Дэлгэрсүрэн, хоёр дэлгүүрээс авсан пивонуудаа хувааж уугаад нэлээн орой болсон би машин барина гээд уугаагүй байсан тэгээд шөнө 00 цагийн үед манай хүү уйлаад байна гээд манай хамаатны хүн ярьсан юм. Би хүүгээ Грийн таунд байдаг хамаатныдаа түр үлдээсэн байсан юм. Тэгээд би хүү рүүгээ явахаар болоод гийн машиныг жолоодоод миний хажууд Дэлгэрсүрэн суугаад арын суудалд ганцаараа суугаад явсан. Тэгээд Грийн тауны зүүн талын Монос эмийн сангийн харалдаа зогсоол дүүрэн байсан болохоор машинуудын ард зам дээр түр үлдээгээд Грийн таун руу орсон тэгээд би хүүгээ унтуулчхаад гараад иртэл машин байхгүй болохоор нь руу залгатал “цагдаа руу явж байна, зогсоол руу орох гэж байгаад цагдаад баригдчихсан” гэж байсан... Дэлгэрсүрэн хоёр нэлээн хэдэн том пиво уусан байсан яг хэдийг уусныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,/хх-ийн 15-16 х/
Яллагдагч *******гийн өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой манай найз Дэлгэрсүрэн манайд буюу Дэнжийн 723 тоотод ирсэн ба бид хоёр 2 ширхэг 2,5 литрийн пивийг хувааж уусан. Тэгээд бид хоёр найз Зулцэцэгийг хүрээд ирээч гэж ярихад Зулцэцэг 18 цагийн үед манайд ирсэн тэгээд би өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор Зулцэцэгээр машинаа бариулаад дэлгүүр явж 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад буцаж манай гэрт тэрийг Дэлгэрсүрэн бид хоёр хувааж ууж дуусгасан тэгээд цаг нэлээн орой болсон тэгээд Зулцэцэг эрүүл байсан болохоор миний машиныг бариад бид гурав гадуур явж байгаад 00 цагийн үед Грийн таун хотхоны зүүн талын зам дээр зогссон тэгээд Зулцэцэг хүүхдээ унтуулчхаад гараад ирье гээд орсон тэгээд Дэлгэрсүрэн бид хоёр машиндаа сууж байтал цагдаагийн машин манай машины ард ирэхээр нь би машинаа барьж хөдлөөд зогсоол руу нь ороод зогссон тэгтэл цагдаагийн машинаас 2 цагдаа бууж ирээд намайг жолооны хүрд байхад шалгаад цагдаагийн байгууллагад дээр авч ирээд согтуурал шалгах гэхээр нь би шалгуулахаасаа татгалзсан...Би 4 ширхэг 2,5 литрийн пивыг найз хамт уусан байсан. Би ер нь нэлээн согтсон байсан...Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, согтуугаар жолооны ард сууж хөдөлгөөн хийсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг,/хх-ийн 29-31 х/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 07 х/
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 х/
Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 35 х/
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 х/
Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 36 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/751 дугаартай шийтгэврийн хуулбар / хх-ийн 45-47 х / зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны зүүн талын авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 5 х/
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрч ******* өгсөн “...Ногоон хотхоны зүүн талын засмал замаар хойноос урагш чиглэлтэй нэг чигийн урсгалтай замд Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байхаар нь ард нь очоод тээврийн хэрэгслийнхээ дуут дохиог дугаргахад тухайн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл урагшаагаа хөдлөөд зогсоол руу ороод зогссон тэгээд тухайн тээврийн хэрэгслийг бууж шалгахад жолооч эмэгтэй болон урд талын суудалд бас нэг эмэгтэй сууж байсан тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтаа шалгуул гэхэд надад хариу өгөхгүй, овог нэр болон регистрийн дугаараа хэлэхгүй байсан учраас тухайн жолооч эмэгтэйг машинаас нь буулгахад тухайн жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Ингээд тухайн жолоочийг драйгер багажаар шалгахаар цагдаагийн газар дээр авч ирсэн. Тухайн жолоочийг замын цагдаагийн тасгийн өрөөнд оруулан драйгер багажаар согтуурлыг нь шалгах гэхэд драйгер багаж үлээхээс татгалзсан, мөн цуснаасаа дээж өгөх эсэхийг нь асуухад мөн цуснаасаа дээж өгөхгүй гэж татгалзсан...” гэх,
Гэрч ******* өгсөн “... цагдаагийн машин ирж байна зогсоол руу ороод зогсчихъё гээд арын суудал дээгүүр урагш даваад жолоочийн суудал дээр суугаад хөдлөөд Грийн тауны зүүн талын Монос эмийн сангийн зүүн талын автомашины зогсоол руу ороод зогстол цагдаагийн машин ирж зогсоод дотроос нь 2 алба хаагч бууж ирээд шалгасан ба жолоочийн суудал дээр сууж байсан ба гаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор цагдаагийн байгууллага руу авч явсан... бид хоёр 2,5 литрийн пиво 4 ширхгийг хувааж уусан...гэх,
Гэрч өгсөн “...Тэгээд Грийн тауны зүүн талын Монос эмийн сангийн харалдаа зогсоол дүүрэн байсан болохоор машинуудын ард зам дээр түр үлдээгээд Грийн таун руу орсон тэгээд би хүүгээ унтуулчхаад гараад иртэл машин байхгүй болохоор нь руу залгатал “цагдаа руу явж байна, зогсоол руу орох гэж байгаад цагдаад баригдчихсан” ...гэх,
Яллагдагч *******гийн өгсөн “...Тэгээд бид хоёр найз Зулцэцэгийг хүрээд ирээч гэж ярихад Зулцэцэг 18 цагийн үед манайд ирсэн тэгээд би өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор Зулцэцэгээр машинаа бариулаад дэлгүүр явж 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад буцаж манай гэрт тэрийг Дэлгэрсүрэн бид хоёр хувааж ууж дуусгасан тэгээд цаг нэлээн орой болсон тэгээд Зулцэцэг эрүүл байсан болохоор миний машиныг бариад бид гурав гадуур явж байгаад 00 цагийн үед Грийн таун хотхоны зүүн талын зам дээр зогссон... тэгээд цагдаагийн машинаас 2 цагдаа бууж ирээд намайг жолооны хүрд байхад шалгаад цагдаагийн байгууллагад дээр авч ирээд согтуурал шалгах гэхээр нь би шалгуулахаасаа татгалзсан...Би 4 ширхэг 2,5 литрийн пивыг найз хамт уусан байсан...” гэх мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “..Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны зүүн талын авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди бичлэгт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Грийн таун” хотхоны зүүн талын авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас:Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв....дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр ажил эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргана, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР