Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар   2025/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

2025         01           09                                            2025/ШЦТ/19

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  холбогдох 2430000000343 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

             Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газрын галч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг “*******”-ын задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө

     Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:*******/,  ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх шороон зам дээр 1.43 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Хоёр ширхэг 2.5 граммтай боргио нэртэй пиво хоёр найзтайгаа хувааж уусан. Хэлэх зүйлгүй гэв.

 

2430000000343 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

              2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-5 х/

             

              Гэрч ******* өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай ажил дээр шалгалт ирээд оройн нь дуусаад шалгалтаар ирсэн хүмүүстэйгээ манай ажлынхан орой нь сумын соёлын төвд бүжигт орсон юм. Тэгээд орой нь 23 цагийн 30 минутын үед бүжиг тараад шалгалтын хүмүүсийг буудалд хүргэж өгөхөөр явж байхад манай нөхөр ******* согтуугаар мотоцикл жолоодоод миний машины урдуур орж ирээд гэр рүүгээ харь цаг орой болсон хойно юунд яваад байгаа юм гэхээр би буудлын гадаа уулзаад чи явж бай би одоо гэр рүүгээ очлоо гэж хэлээд явуулсан. Намайг гэр рүүгээ очиход манай нөхөр согтуугаар мотоцикл жолоодоод цагдаад баригдсан байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэнтэй хэрэглэснийг мэдэхгүй байна би асуугаагүй архи уучихсан найз *******хөө мотоциклийг унаад явж байсан... Тухайн үед манай нөхөр согтуугаар мотоцикл жолоодоод ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 х/

 

              Гэрч ******* өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой манай найз Х.Энхбат бид хоёр тэдний гэрт юм яриад сууж байхад оройн 18 цагийн үед манай найз ******* гаднаас сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво нэгийг хамт ууя гээд авч орж ирээд бид гурав хамт уусан. *******гийн авчирсан пивыг бид гурав уугаад дуусахад ******* дахиад нэг сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво нэгийг авчирч бид 3 хувааж уусан. Би пиво уучихсан байсан болохоор мотоциклоо найз ******* гэрийн гадаа үлдээгээд гэр рүүгээ явган харьж амарсан. Маргааш өглөө нь ******* миний мотоциклийг урьд шөнө нь согтуугаар жолоодоод цагдаад баригдсаныг би мэдсэн... ******* өмнө нь 2024 оны хавар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж бас шүүхээр торгуулсан  гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 х/

 

              Гэрч ******* өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой манай найз Г.Гантөмөр бид  хоёр манай гэрт юм яриад сууж байхад оройн 18 цагийн үед манай найз ******* гаднаас сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво нэгийг барьж орж ирсэн. Тэр пивыг нь *******, Г.Гантөмөр бид гурав хамт хувааж уусан. Дараа нь ******* дахиад сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво нэгийг авчирч бас бид гурав хувааж уусан. *******гийн авчирсан сэрүүн нэртэй 2.5 литрийн пивыг бид гурав ууж дуусгачхаад Г.Гантөмөр гэр рүүгээ алхаад явсан ******* тэр өдөр ЗДТГ-ын уурын зууханд гараатай байгаа гээд манай гадаа үлдээсэн байсан ******* мотоциклийг унаад галаа түлнэ гээд ажил руугаа явсан би гэртээ унтаж амарсан. Тэр шөнө 01 цаг өнгөрч байхад ******* согтуугаар мотоцикл жолоодоод цагдаатай таарч ******* мотоциклийг хураалгачихлаа гээд орж ирээд буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 23-24 х/

 

              2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ALCOTEST-7510 Загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-9 х/

              *******гийн согтолтын хэмжээг драйгер багажаар шалгасан хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Энхзулын дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10 х/

 

              2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 х/

 

              2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”,/хх-ийн 41х /

 

              Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 391 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 54-58 х/

 

              Яллагдагч *******гийн өгсөн “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Баян шаргын задгай тоотод байх найз Гантөмөрийн гэрт найз бид гурав 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг хувааж уугаад Асгат сумын ЗДТГ-ын байрны зүүн талд нь байх уурын зуухандаа очиж галаа түлчхээд буцаад Асгат сумын 4 дүгээр багт байх Баян шаргын задгай тоотод байх өөрийн гэртээ 00 цагийн үед очсон. Би ажлаасаа гараад гэррүүгээ явж байгаад гэрийнхээ гадаа очтол Энхзул цагдаа намайг зогсоогоод драйгер багаж үлээлгэсэн чинь 1.43 хувийн согтолттой гарсан учир миний мотоциклыг журамласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 х/

 

              Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар /хх-ийн 59-68 х/

             

Шүүгдэгч *******гийн Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл  /хх-ийн 37-38 х/

 

 Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 52 х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч *******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

              Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******  нь2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх шороон зам дээр 1.43 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

              2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

              Гэрч ******* өгсөн “... Тэгээд орой нь 23 цагийн 30 минутын үед бүжиг тараад шалгалтын хүмүүсийг буудалд хүргэж өгөхөөр явж байхад манай нөхөр ******* согтуугаар мотоцикл жолоодоод миний машины урдуур орж ирээд гэр рүүгээ харь цаг орой болсон хойно юунд яваад байгаа юм гэхээр би буудлын гадаа уулзаад чи явж бай би одоо гэр рүүгээ очлоо гэж хэлээд явуулсан. Намайг гэр рүүгээ очиход манай нөхөр согтуугаар мотоцикл жолоодоод цагдаад баригдсан байсан...” гэх,

              Гэрч ******* өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой манай найз Х.Энхбат бид хоёр тэдний гэрт юм яриад сууж байхад оройн 18 цагийн үед манай найз ******* гаднаас сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво нэгийг хамт ууя гээд авч орж ирээд бид гурав хамт уусан...Маргааш өглөө нь ******* миний мотоциклийг урьд шөнө нь согтуугаар жолоодоод цагдаад баригдсаныг би мэдсэн...” гэх,

              Гэрч ******* өгсөн “...Тэр пивыг нь *******, Г.Гантөмөр бид гурав хамт хувааж уусан... Тэр шөнө 01 цаг өнгөрч байхад ******* согтуугаар мотоцикл жолоодоод цагдаатай таарч ******* мотоциклийг хураалгачихлаа гээд орж ирээд буцаад гараад явсан...” гэх мэдүүлгүүд, 

              2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ALCOTEST-7510 Загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

              *******гийн согтолтын хэмжээг драйгер багажаар шалгасан хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Энхзулын дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 00 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх шороон зам дээр 1.43 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох... гэх дүгнэлтийг гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч  *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

 Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний  амьсгал дахь спиртийн агууламж 1.43 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг  2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тэрээр тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/391 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/518 дугаартай  шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдоно.

 

Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

 Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнийн 00 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх шороон зам дээр 1.43 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган  хадгалах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр ажил эрхэлдэг  зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргана, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР