| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/34 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/34
2025 01 16 2025/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Жамъяндорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000000388 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд өмнө Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар *******, Гэгээн овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт урьд өмнө маргалдсан шалтгааны улмаас ******* нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй хохирогчийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Уулзаж уучлалт гуйсан гэв.
Хохирогч ******* өгсөн "...2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Онгон сумын соёлын төвд Онгон сумын уяачдын холбооны зөвлөгөөнд уулзалт болсон тухайн уулзалтад би өөрийн биеэр оролцож үзэл бодлоо илэрхийлсэн тэгэхдээ би 2, 3 хүний нэр цохож үг хэлсэн юм ******* гэх хүнийг 3 настай хүүхэдтэй сумын алдарт уяач тэмдэг авч өгнө гэж байсан талаар нь уяачдын холбооноос 3 настай хүүхдэд сумын алдарт өгөх тийм хууль дүрэм байдаг уу гэх талаар ярьсан юм 16 цагийн үед хурал тараад гэртээ байхад Б. Ганзориг нь, ах нь буруу юм ярьсан байна дүүгээсээ уучлалт гуйх гэсэн юм гээд ахдаа гэрээ заагаад ег яваад очъё гээд чатаар залгасан юм. Тэгээд манай гэрийн гадаа машинтай ирсэн тэгээд намайг суулгаж хөдлөөд хонхрын байр орж Мөнх-Эрдэнэ гэх хүнийг аваад сумын төвөөс баруун тийш гарч зогсоод надад юм хэлэлгүй намайг зодсон тэгээд буцаж сумын төв рүү орж ирээд гэрийн баруун талд буулгаж өгөөд яваад егсен... Б. Ганзориг нь тухайн хуралдааны үеэр асуусан асуултын улмаас намайг зодсон байх өөр бид хоёрт муудах шалтгаан байхгүй... Бид 2 бол 2 биеэ сайн танихгүй манай сумын уяачдын холбооны групп чат байдаг юм тэр дотор бид 2 жаахан таарамжгүй үл ойлголцох юмнууд гардаг юм. Өөрөөр бол өс хонзон санах тийм юм бол байхгүй... Ганзориг нь миний баруун нүд хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 х/
Гэрч ******* өгсөн "2024 оны 11 сарын 13-ний өдөр миний хадам ах О. Өсөхбаярын гэрт орой 19 цагийн үед би очсон юм. Намайг очиход ах болон Ө. Тодбаяр нар гэртээ байж байсан. Намайг ахын гэрт байж байхад Ө. Тодбаяр нэг хүнтэй гар утсаараа гэрийнхээ хаягийг зааж өгөөд утсаар видео колл хийгээд ярьж байгаад намайг очсоноос хойш нээх удаагүй гараад явсан. Орой 21 цагийн үед би айлд сууж байхад Ө. Тодбаяр миний чат руу залгаж видео колл хийн, эгчээ намайг Ганзориг гэх хүн хөдөө хээр аваачаад зодчихлоо гээд надтай ярихад ******* баруун нүд нь бүр таглагдсан байдалтай надтай ярьсан. ******* гэрийг асуугаад утсаар яриад байсан нөхөр нь Ганзориг гэж хүн байсан юм гэсэн. Тухайн үед Ө. Тодбаяр наадмаар уралдах морины асуудлаас болоод хоорондоо маргалдаад манай дүү ах нь чамаас уучлалт гуйх гэсэн юм гэж худлаа хэлж гэрээс нь авч гараад хөдөө аваачаад зодсон байна лээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х /
Гэрч өгсөн "...2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Онгон суман дээр уяачдын холбооны хурал болсон юм. Тухайн хурал дээр манай сумын ******* болон Ө. Тодбаяр нар үзэл бодлын маргаанаас болоод тухайн хурал дээр хэрэлдэж байгаад хурал тарсан юм. Орой намайг найзындаа хоол идээд сууж байхад 19 цагийн үед Б. Ганзориг над дээр ирээд ахаа та гараад ир гээд намайг дуудахаар нь гараад очиход ******* машинтайгаа суулгасан ирсэн. Тухайн үед ******* бид хоёр хөдөөгөөс цуг тухайн хуралд суухаар ирсэн байсан болохоор буцах гээд намайг авахаар ирсэн байсан юм. Тэгээд би машинд нь суухад ******* хөдлөөд сумын хойно байх шарилын хажууд очоод *******, Ө. Тодбаяр нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд ******* машинаасаа буугаад Ө. Тодбаяр машины хойно сууж байхад хаалгыг нь онгойлгоод нэг удаа гараараа нүүр лүү нь цохиход Ө. Тодбаяр машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн. ******* бид хоёр ******* хол яваагүй байхад нь араас нь машинаараа гэрэлтүүлээд араас нь очоод машиндаа суулгаад ******* тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад ******* гэрт нь буулгаж өгсөн юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 421 дугаартай "...1. ******* биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхгэмтэл нь мохрохучин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрү мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хенген зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-22 х/
Яллагдагч *******ийн өгсөн "... Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд зохион байгуулагдсан "Уяачдын холбооны хурал"-д суусан юм. Тэгэхэд Ө. Тодбаяр гэх хүн хурал болж байхад микрофон аваад илт над руу дайрч давшлаад, насанд хүрээгүй хүүхдээ алдарт болгох гэлээ, Ганзоригоо пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь тухайн өдөр хурал тарсны дараа Ө. Тодбаяр руу фейсбүүк чатаар холбогдож гэрийн хаягийг нь заалгаад нутгийн танил ах Мөнх-Эрдэнэтэй хамт ******* гэр рүү нь машинтайгаа очоод дуудаж гаргаж ирээд машинтайгаа Онгон сумаас хойд зүгт 1 километр орчим газарт авч яваад хоорондоо ярилцсан чинь миний үгийг авахгүй над руу дайрч давшлаад түрүүлээд миний зүүн мөр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас бууж очоод ******* нүүр рүү нь гараараа 1 удаа, дахиад бие рүү нь гараараа 1 удаа цохисон..." гэх мэдүүлэг/ хх-ийн 40-42/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 х/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 25-27 х /
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 х/
Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 47 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 х/
Шүүгдэгч *******ийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол / хх-ийн 59 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт урьд өмнө маргалдсан шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч ******* өгсөн "... Б. Ганзориг нь ах нь буруу юм ярьсан байна дүүгээсээ уучлалт гуйх гэсэн юм гээд ахдаа гэрээ заагаад өг яваад очъё гээд чатаар залгасан юм. Тэгээд манай гэрийн гадаа машинтай ирсэн тэгээд намайг суулгаж хөдлөөд хонхрын байр орж Мөнх-Эрдэнэ гэх хүнийг аваад сумын төвөөс баруун тийш гарч зогсоод надад юм хэлэлгүй намайг зодсон тэгээд буцаж сумын төв рүү орж ирээд гэрийн баруун талд буулгаж өгөөд яваад өгсөн... Ганзориг нь миний баруун нүд хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон юм..." гэх,
Гэрч ******* өгсөн "... Намайг ахын гэрт байж байхад Ө.Тодбаяр нэг хүнтэй гар утсаараа гэрийнхээ хаягийг зааж өгөөд утсаар видео колл хийгээд ярьж байгаад намайг очсоноос хойш нээх удаагүй гараад явсан. Орой 21 цагийн үед би айлд сууж байхад Ө. Тодбаяр миний чат руу залгаж видео колл хийн, эгчээ намайг Ганзориг гэх хүн хөдөө хээр аваачаад зодчихлоо гээд надтай ярихад Ө.Тодбаярын баруун нүд нь бүр таглагдсан байдалтай надтай ярьсан. ******* гэрийг асуугаад утсаар яриад байсан нөхөр нь Ганзориг гэж хүн байсан юм гэсэн..." гэх,
Гэрч өгсөн "... Тэгээд би машинд нь суухад ******* хөдлөөд сумын хойно байх шарилын хажууд очоод *******, Ө. Тодбаяр нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд ******* машинаасаа буугаад Ө. Тодбаяр машины хойно сууж байхад хаалгыг нь онгойлгоод нэг удаа гараараа нүүр лүү нь цохиход Ө.Тодбаяр машинаас буугаад зугтаагаад яваад өгсөн. ******* бид хоёр ******* хол яваагүй байхад нь араас нь машинаараа гэрэлтүүлээд араас нь очоод машиндаа суулгаад ******* тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад гэрт нь буулгаж өгсөн юм..." гэх,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 421 дугаартай "...1. ******* биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хуучин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт,
Яллагдагч *******ийн өгсөн "... Тэгэхэд Ө. Тодбаяр гэх хүн хурал болж байхад микрофон аваад илт над руу дайрч давшлаад, насанд хүрээгүй хүүхдээ алдарт болгох гэлээ, Ганзоригоо пизда минь гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь тухайн өдөр хурал тарсны дараа Ө.Тодбаяр руу фейсбүүк чатаар холбогдож гэрийн хаягийг нь заалгаад нутгийн танил ах Мөнх-Эрдэнэтэй хамт Ө.Тодбаярын гэр рүү нь машинтайгаа очоод дуудаж гаргаж ирээд машинтайгаа Онгон сумаас хойд зүгт 1 километр орчим газарт авч яваад хоорондоо ярилцсан чинь миний үгийг авахгүй над руу дайрч давшлаад түрүүлээд миний зүүн мөр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас бууж очоод Ө.Тодбаярын нүүр рүү нь гараараа 1 удаа, дахиад бие рүү нь гараараа 1 удаа цохисон..." гэх мэдүүлгүүд
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 багийн нутаг дэвсгэрт урьд өмнө нь маргалдсан шалтгааны улмаас ******* нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт нүдний алимын доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Гэмт хэргийн улмаас Ө.Тодбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болно. Шүүгдэгч *******ийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэг судлагдсан хохирогч Ө.Тодбаярын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд иймд *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хөдөө гаргаж нүүр рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч Тодбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болно. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэх гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Тодбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ө.Тодбаяр нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээн овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч Ө.Тодбаяр сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР