Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/03859

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/03859

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

俿 Э.Энэбиш шүүх ,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК холбогдох,

5,030,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хянан .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхжил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2016.10 сард Э" ХХК-наас мэдээлэл аөахад Япон улсруу дадлагажигч ажилтнаар 5 сая төгрөгөөр зуучилна. Эхлээд 2 сая төгрөг төлж гэрээ хийгээд 3 сар сургаггганд сууж төгсөөд

1.      Эрүүл мэндийн үзлэгт орно

2.      Хэлний шалгалт өгнө

3.      Материал илгээгдээд 45-90 хоногийн дотор ажиллаж амьдрах зөвшөөрөл ирснээр Япон явна. 5-6 сарын дараа явуулна. Онгоцны билет авахдаа сүүлийн 3 саяыг авна гэсэн. Ингээд би 2016.11.02 - ны өдрөөс сургалтанд сууж эхлээд 11 сарын 9-нд гэрээ хийж, 2 сая төгрөг тус компанийн дансанд тушаасан. 2017 оны 2 сарын 1-нд төгссөн боловч хэлний шалгалт, эрүүл мэндийн үзлэгтээ оруулахгүй хавар 4 сар хүртэл хүлээлгэсээр 2017 оны 4 сарын 10-нд Дарханы хүмүүсийг хотод очуулж, Сөүл эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт оруулж, би тэнцсэн. Мөн энэ өдөр Монгол - Япон төвд хэлний шалгалт өгсөн. Үүнээс хойш 4 сараас 8 сар хүртэл тодорхой хариу өгөлгүй хүлээлгэж байгаад 8 дугаар сард Монгол - Япон төвийн шалгалтыг тооцохгүй болсон гээд хүмүүсийг Улаанбаатар их сургууль дээр дахин шалгалтанд оруулснаар 8 сарын 16-нд би тэнцэж Сертификад авсан. 9 сард би эхнэртэйгээ хотод ирж Э компанийн захирал Р.Э түүний эхнэр У хоёртой уулзаад Танайх явуулахгүй удаж байна материалаа авъя. Өөр байгууллагаар явна гэхэд 10 сард чамайг явуулъя итгэж болно гээд материалыг минь өгөөгүй. 10 дугаар сарын эхээр хотын салбараас ярьж Барилга дээр ажиллах 5 залууг яаралтай 11 сард явуулах гэж байна Дарханаас Д бид хоёрыг дуудаж 3 сая төгрөгөө өг гэхэд нь: Японоос шар хуудас ирээд онгоцны билет авахдаа 3 са төгрөгөө авна гэсэн шүү дээ гэхэд одоо заавал авч байж явуулна гэсэн. Ингээд 2017.10.16-ны өдөр 3 сая төгрөгөө өгсөн. Үүнээс долоо хоногийн дараа хотод бүх хүмүүсийг цуглуулж уулзаад 11 сард явуулж амжихгүй болчихлоо. 2018.02 сарын сүүлээр явуулна. 2018.03.01-нд Японд очсон байх болно гэж дахин 4 сараар хойшлуулсан. 2018 оны 1 дүгээр сараас эхлээд явах бэлтгэлээ хийж Р.Э, Б.У, менежер О нартай ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан. Дарханаас явах Г, Б, Д, Н, Б бид нар уулзаад Дархан салбар дээр очиж явах талаараа шаардахад мэдэхгүй гэдэг байсан. 2018.02.07-нд Б.У, Р.Э нар Дарханд ирж уулзаад 3 дахь удаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, зунаас хүмүүсээ явуулж эхлэх байх гэсэн. Тэр үед би эхнэртэйгээ очиж уулзсан ба эхнэр маань яагаад явуулахгүй ингэж удаад байгаа юм бэ? гэж асуухад

Б.У: Чамтай харьцахгүй, гар гэж загнаж та нарыг явуулахдаа ар гэрийнхэнтэй чинь батлан даалтын гэрээ хийнэ. Японд очоод харлах эсвэл хүнтэй маргаан үүсгэж асуудал гаргавал ар гэрээс чинь 5 саяас - 50 сая хүртэлх төгрөг нэхнэ гэж биднийг дарамталсан. Хүмүүсийг асуулт тавихад загнаж, ёс зүйгүй харьцаж байсан. Б миний бие өөрийн зүгээс хэлний шалгалт, эрүүл мэндийн үзлэгийн шаардлагаа хангаж, тэнцэж, тэвчээртэй хүлээсээр байсан ч удаа дараа хойшлуулан илгээгч талынхаа үүргийг биелүүлэхгүй байгаа учраас мөнгөө буцааж авахаар өргөдлөө Э 2018. 02 .09-нд өгсөн. Өргөдлийг өөрийн хүсэлтээр гэж бичүүлж аваад ажлын 21- 30 хоногт багтаан дансанд хийнэ гэж тохирсон боловч өгөөгүй. Сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд эхнэр бид хоёр 3 дугаар сарын дундаас эхлэн Дархан салбар дээр нь 14 хоногийн турш өдөр бүр аль завтай нь очиж өгсөн мөнгөө нэхэж, сууж өнждөг болсон. Маргааш өгнө, энэ 7 хоногтоо яг багтааж өгнө гэх үгийг олон хэлж байсан ч өгөөгүй. Арга барагдаад 2018 оны 4 сарын 6-ны баасан гаригт манай эхнэр Б.Э хотруу очиж Р.Этай уулзахад 4 сарын 9-нд буюу даваа гаригт дансруу чинь хийнэ гэж хэлээд буцаасан байдаг ч мөн л утсаа авахаа больсон.

1.      Бидэнд 5-6 сарын дотор Япон явуулна гэж хэлсэн боловч би бүтэн 2 жил орчим хүлээсэн.

2.      2018.06.05-ны өдөр ДУАймгийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгч, шүүхийн ажилтан 8 сарын 22-ныг хүртэл 2 сар гаран хугацаанд Р.Э нь ирэхгүй байсан учраас бид Баянзүрх дүүргийн шүүхэд Дарханаас ирж хандаж байна.

3.      Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн эмнэлэгийн тодорхойлолт тус компанид байгаа тул шүүх ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл тус компаниас гаргуулж авч өгнө үү.

Ийнхүү тус компани нь намайг болон миний гэр бүлийг цаг хугацаа сэтгэл санаагаар хохироогоод зогсохгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учраас бид эрүүл мэндийн үзлэг, япон хэлний сургалтын төлбөрт сууггаж авна гэх 840.000 төгрөгийг 5.000.000 төгрөгнөөс суутгуулах шаардлагагүй гэж үзэж 5.000.000 /Таван сая/ төгрөгөө бүрэн гүйцэт гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30.000 /Гучин мянга/, Шүүхэд төлсөн 95.430 төгрөгийг тус тус нэмж 5.125.430 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь Э ХХК-аас 5.125.430 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Б Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах сургалт зуучлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу үйл ажиллагааны зардалд 1.000.000 төгрөгийг шилжүүлж Япон хэлний N5 түвшиний сургалтанд 6 сар хамрагдаж шалгалтанд тэнцсэн тул гэрээний дагуу Япон улсад байх хугацаанд зарцуулагдах хэрэглээний зардалд 3.000.000 төгрөгийг мөн компаний дансанд шилжүүлсэн. Шалгалтанд тэнцсэн хүмүүсийн материал Япон улс руу илгээгдсэн. Тус улсын мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагаар хянагдаж ажлын санал ирсэний дагуу дадлагажигч алжилтан илгээгдэх журамтай Б.Б энэ журамтай танилцсан бөгөөд Япон улсын холбогдох байгууллагаас хариу хүлээх хугацаанд гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан.

Сургалт, үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн 4.000.000 төгрөгөөс гэрээний 8 дугаар зүйл, 8,1 дэх хэсгийг үндэслэн 6 сарын сургалтын зардал 960.000 төгрөг, орчуулгын зардал 100.000 төгрөг, илгээмжийн зардал 50.000 төгрөг, эрүүл мэндийн үзлэгторуулсан зардал 100.000 төгрөг, байрны түрээс багшийн цалин зэрэг үйл ажиллагааны зардалд 200,000 төгрөг нийт 1.410.000төгрөгийг суутгаж, үлдэгдэл 2.590.000 төгрөгийг компанид санхүүжилт хийгдсэн даруйд буцаан олгохоор төлөвлөж байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э ХХК-д олбогдуулан 5,030,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл .

Хариуцагч нэхэмжлэлээс 2,590,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзжээ.

н шаардлагын зарим хэсгийг хангаж шв.

Зохигчийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 09, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус Япон улсад ур чадварын сургалтаар илгээх дадлагажигч иргэнтэй хийх сургалт, зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн зохих баримт, мэдээллийг Япон улсад илгээх, сургалтад хамруулах, ажилд зуучлах, нэхэмжлэгч нь зохих төлбөрийг төлөх үүрэг хүлээх үүргийг харилцан хүлээсэн нь талууд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Зохигчийн хооронд байгуулсан дээрх хоёр гэрээ нь агуулгын хувьд ижил байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч цаг хугацаанаас шалтгаалан гэрээг дахин байгуулсан гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны гэрээний 9-д зааснаар нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг хүлээж 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөгийг, мөн өдөр иргэн Д.Гын дансанд 1,500,000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр иргэн Р.Уын дансанд 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг хариуцагч Э ХХК хүлээн авсан гэж үзнэ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон тал хэрэг хянан шийдвэрлдэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр иргэн Р.Уын дансанд шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг компани хүлээн аваагүй гэж татгалзаж байх боловч тус иргэн нь дурдсан хугацаанд хариуцагч Э ХХК-ийн менежерээр ажиллаж байсан байх тул тус мөнгийг хариуцагч хүлээн авсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сард гэрээг дуусгавар болгосон байх ба зохигч гэрээ дуусгавар болгох үндэслэл, хугацааны талаар гэрээндээ тохиролцоогүй, тодорхой заагаагүй байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т засны дагуу гэрээг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй.

Гэрээг дуусгавар болгосонтой холбоотойгоор нэхэмжлэгч зуучлалын гэрээний дагуу төлсөн төлбөрөөс эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 80,000 төгрөг, сургалтын төлбөр 480,000 төгрөгийг тус тус хасч 4,470,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар нотлоогүй тул хариуцагч Э ХХК-иас 4,470,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгож, нэхэмжлэлээс 560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ؿ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, мөн өдөр эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, хйн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3- нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

115 115.1, 115.2.2, 116, 118 뿿

 

н:

 

1.         410 дугаар зүйлийн 410.1ыг баримтлан хариуцагч Э ХХК-иас 4,470,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож нэхэмжлэлээс 560,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.         56 дугаар зүйлийн 56.2, 57 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д ийн 95,430 Э ХХК-иас 86,470 Б.Бид .

3.         119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, , , танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

4.         Шийдвэрийг 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 14 ргэний хэргийн давж заалдах шатны .