| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
2025 01 16 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Улсын яллагч Д.Дашням,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430004020351 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ******* хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг нуурын хойд талын тоглоомын талбайн орчимд бага насны хүүхэд болох зодлоо гэх шалтгаанаар бага насны хүүхэд болох ******* биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгой нь тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хүүгийн толгой нь овойчихсон гэртээ орж ирсэн. Хуулийн мэдлэггүй, түргэн уураас болж энэ үйл явдал болсон. Миний буруу гэв.
Насанд хүрээгүй хохирогч *******ээс өгсөн “...Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуульд сурдаг юм 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд хичээлээ тараад сургуулиасаа гараад баруун хойд талд нь явж байсан чинь манай үеийн хүүхэд Мөнхтөрийн дүү Тэнгис араас хөөе гөлгөө нааш ир гээд дуудахаар нь хамт явж байсан найз Билгүүн бид хоёр очоод Тэнгист хандаж Билгүүн чи жаахан ах захтай байна шүү гэж хэлсэн би бас ах захтай байлдаа чи гэж бас хэлсэн. Тэгээд барьж явсан А-3 цаасаараа толгой дээрээс нь 2 удаа цохисон чинь сууж уйлаад пизда, пизда гээд бахираад байхаар нь аргадах гээд очсон чинь хоолойгоо шахаад бахираад байхаар нь орхиод Билгүүний хамт гэр рүүгээ Баруун-Урт сумын 3 дугаар багт байх нууран дээгүүр гараад алхаад явж байсан Тэнгисийн ээж, аав хоёр нь машинтай Билгүүнээ бид хоёрын хажууд ирээд Тэнгисийн ээж нь надад хандаж нааш ир чи гэхээр нь очсон чи хүүхэд төмрөөр цохилоо гэхээр нь би төмрөөр цохиогүй бичгийн цаасаар цохисон манай цуг байсан гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай гэж хэлсэн. Тэгээд Тэнгисийн аав нь машинаасаа кармаандаа гараа хийж бууж ирээд миний зүүн чихний ар хэсэгт баруун гараа атгаад нэг удаа цохисон тэгээд би тонгойгоод уйлаад байж байсан чинь зүүн гараараа зүүн нүд рүү дахин нэг удаа цохисон. Би манараад өвдөглөөд суусан чинь ээж нь дахиж хүүхэд дээрэлхээд үзээрэй чи муу гэж хэлээд аав нь дахиж чамайг хүүхэд дээрэлхсэн тоогоор чинь ирж зодно шүү гэж хэлсэн чинь ээж нь дахин ойлгосон уу чи муу гэж хэлэхээр нь би за гэж хэлсэн чинь машиндаа суугаад яваад өгсөн...Миний нүд хөхөрч хавдсан, толгой дүүрээд байсан. Одоо зүүн нүдний дээр хөндүүрлээд байгаа юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Гэрч өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед манай хүү над руу залгаад “намайг Мөнхтөрийн аав нь ирээд зодчихлоо” гээд уйлаад ярьсан тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод гэртээ очиход манай хүү гэртээ ирчихсэн байсан тэгээд би хүү гээс яг юу болсон талаар нь асуутал “би хичээлээ тараад явж байсан чинь манай үеийн Мөнхтөрийн дүү Тэнгис миний араас нь гөлгөө гээд дуудсан тэгэхээр нь би Тэнгисийг ах захтай байгаач гээд барьж байсан бичгийн цаасаараа толгой руу нь хоёр удаа тоншсон чинь Тэнгис пиздаа гээд уйлаад үлдсэн гэсэн тэгэхээр нь арагдах гээд очсон чинь уйлаад цаашаа яваад байхаар нь орхичхоод гэр лүүгээ явах замд байдаг нуурын мөсөн дээгүүр явж байсан чинь миний араас Тэнгис аав ээжтэйгээ машинтай ирээд Тэнгисийн ээж нь машинаас буугаад дуудахаар нь очоод эгчээ танай хүүхэд чинь эхлээд намайг хараагаад байсан юм гэж хэлсэн гэсэн тэгсэн чинь битгий худлаа яриад бай гэсэн гэсэн тэгтэл аав нь машинаас бууж ирээд гараа атгаад зүүн чихний ар тал руу цохиод тонгойход зүүн нүдний дээд талд бас цохисон тэгээд би босож чадахгүй байсан чинь манай ангийн Билгүүнээ намайг гэрт оруулж өгчхөөд явсан гэж надад хэлсэн. Тэгээд би эхлээд ангийн багшид нь хэлж мэдэгдсэн чинь “та өөрөө мэдээд хэлдэг газар нь хэлбэл хэлсэн дээр байхаа” гэхээр нь би цагдаа руу хүүхдээ аваад ирж гомдол гаргасан юм...Зүүн талын чихний ард хэсэгт улаан хүрэн болсон байсан, тэгээд зүүн нүдний хөмсөгний эхэн хэсэгтээ овойгоод хавдсан байсан, зүүн талын шанаа хэсэг нь хавдсан зэрэг гэмтэлтэй байсан. Нүдний цагаан дээр судас хагарсан гэмээр хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
Гэрч өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13-н цаг өнгөрч байхад Баруун-Урт сумын 3 дугаар баг ******* хотхонд байх гэртээ манай дунд хүү Тэнгис уйлсаар орж ирсэн тэгээд яасан гэж асуусан чинь намайг толгой руу төмрөөр цохисон гэж хэлээд уйлсаар орж ирэхээр нь толгойг нь үзсэн чинь зүүн дээд талд нь овойчихсон байхаар нь аавтай нь хамт гийн ээж, аавтай нь уулзахаар явж байсан чинь замд нуурын мөсөн дээр ангийнхаа 2 хүүхэдтэй хамт явж байсан. Тэгээд би очоод г яагаад хүүхдийн толгой руу төмрөөр цохиж байгаа юм, чи ер нь яагаад дандаа хүүхэд дээрэлхдэг юм гэж хэлсэн чинь өөдөөс би төмрөөр цохиогүй цаасаар цохисон гэж хэлэхээр нь цаасаар цохисон байтлаа толгой нь овойдог юм уу гэж загнасан. Тэгсэн манай нөхөр машинаасаа бууж ирээд г алгадах шиг л болсон чинь би уг нь нөхрөө алгадчихна гэж бодоогүй байсан тэгээд би нөхрөө чи яагаад алгадчихав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...1. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. нь болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ, /хх-ийн 43-44 х/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 415 дугаартай “...*******ийн биед нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 51-52 х/,
Яллагдагч *******ын “…2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13-н цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байх ******* хотхонд байх гэртээ байж байсан чинь манай дунд хүү Тэнгис уйлсаар гэртээ орж ирээд манай сургуулийн цаасаар ороосон төмрөөр миний толгой руу цохичихлоо гэхээр нь би өөрийн эхнэр Оюундэлгэрийн хамт гэдэг хүүхдийн аав, ээжтэй нь уулзах зорилгоор гэр рүү нь явж байсан чинь Баруун-Урт сумын 3 дугаар багт байх тоглоомын талбайн урд талын нуурын хойд талд нэрийг мэдэхгүй нэг эрэгтэй хүүхэдтэй хамт явж байсан. Тэгээд дээр очоод би яагаад хүүхэд төмрөөр цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь төмрөөр цохиогүй, цаасаар цохисон гэж өөдөөс хэлсэн цаасаар цохисон бол толгой нь тэгж овойх юм уу гээд уурандаа 2 удаа алгадсан, тэгсэн чинь доошоо суугаад уйлсан. Тэгэхээр нь эргээд хүүхэд зодоод үзээрэй гэж хэлчхээд доошоо суугаад уйлж байгааг нь хараад санаа зовсон ч гэсэн очилгүй орхиод явсан чинь удалгүй ээж нь цагдаагийн газарт гомдол гаргасан байсан. ..Надад гаргах санал хүсэлт байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 71-73 х/,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 48 минутын Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54 х/,
Насанд хүрээгүй хохирогч *******ийн төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 96-98 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76-77-р хуудас /
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас /
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 23/238 дугаартай албан тоот /хх-ийн 87-88 х/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх хүсэлт / хх-ийн 94 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг нуурын хойд талын тоглоомын талбайн орчимд бага насны хүүхэд болох зодлоо гэх шалтгаанаар бага насны хүүхэд болох ******* биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгой нь тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч *******ээс өгсөн “... Тэнгисийн ээж, аав хоёр нь машинтай Билгүүнээ бид хоёрын хажууд ирээд Тэнгисийн ээж нь надад хандаж нааш ир чи гэхээр нь очсон чинь чи хүүхэд төмрөөр цохилоо гэхээр нь би төмрөөр цохиогүй бичгийн цаасаар цохисон гэж хэлсэн чинь битгий худлаа яриад бай гэж хэлсэн. Тэгээд Тэнгисийн аав нь машинаасаа кармаандаа гараа хийж бууж ирээд миний зүүн чихний ар хэсэгт баруун гараа атгаад нэг удаа цохисон тэгээд би тонгойгоод уйлаад байж байсан чинь зүүн гараараа зүүн нүд рүү дахин нэг удаа цохисон. Би манараад өвдөглөөд суусан чинь ээж нь дахиж хүүхэд дээрэлхээд үзээрэй чи муу гэж хэлээд аав нь дахиж чамайг хүүхэд дээрэлхсэн тоогоор чинь ирж зодно шүү гэж хэлсэн чинь ээж нь дахин ойлгосон уу чи муу гэж хэлэхээр нь би за гэж хэлсэн чинь машиндаа суугаад яваад өгсөн... гэх,
Гэрч өгсөн “...тэгээд би хүү гээс яг юу болсон талаар нь асуутал “би хичээлээ тараад явж байсан чинь манай үеийн Мөнхтөрийн дүү Тэнгис миний араас нь гөлгөө гээд дуудсан тэгэхээр нь би Тэнгисийг ах захтай байгаач гээд барьж байсан бичгийн цаасаараа толгой руу нь хоёр удаа тоншсон чинь Тэнгис пиздаа гээд уйлаад үлдсэн гэсэн тэгэхээр нь арагдах гээд очсон чинь уйлаад цаашаа яваад байхаар нь орхичхоод гэр лүүгээ явах замд байдаг нуурын мөсөн дээгүүр явж байсан чинь миний араас Тэнгис аав ээжтэйгээ машинтай ирээд Тэнгисийн ээж нь машинаас буугаад дуудахаар нь очоод эгчээ танай хүүхэд чинь эхлээд намайг хараагаад байсан юм гэж хэлсэн гэсэн тэгсэн чинь битгий худлаа яриад бай гэсэн гэсэн тэгтэл аав нь машинаас бууж ирээд гараа атгаад зүүн чихний ар тал руу цохиод тонгойход зүүн нүдний дээд талд бас цохисон тэгээд би босож чадахгүй байсан чинь манай ангийн Билгүүнээ намайг гэрт оруулж өгчхөөд явсан гэж надад хэлсэн....” гэх,
Гэрч өгсөн “...манай дунд хүү Тэнгис уйлсаар орж ирсэн тэгээд яасан гэж асуусан чинь намайг толгой руу төмрөөр цохисон гэж хэлээд уйлсаар орж ирэхээр нь толгойг нь үзсэн чинь зүүн дээд талд нь овойчихсон байхаар нь аавтай нь хамт гийн ээж, аавтай нь уулзахаар явж байсан чинь замд нуурын мөсөн дээр ангийнхаа 2 хүүхэдтэй хамт явж байсан. Тэгээд би очоод г яагаад хүүхдийн толгой руу төмрөөр цохиж байгаа юм, чи ер нь яагаад дандаа хүүхэд дээрэлхдэг юм гэж хэлсэн чинь өөдөөс би төмрөөр цохиогүй цаасаар цохисон гэж хэлэхээр нь цаасаар цохисон байтлаа толгой нь овойдог юм уу гэж загнасан. Тэгсэн манай нөхөр машинаасаа бууж ирээд г алгадах шиг л болсон чинь би уг нь нөхрөө алгадчихна гэж бодоогүй байсан...” гэх,
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...1. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. нь болсон асуудлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 415 дугаартай “...*******ийн биед нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Яллагдагч *******ын “…манай дунд хүү Тэнгис уйлсаар гэртээ орж ирээд манай сургуулийн цаасаар ороосон төмрөөр миний толгой руу цохичихлоо гэхээр нь би өөрийн эхнэр Оюундэлгэрийн хамт гэдэг хүүхдийн аав, ээжтэй нь уулзах зорилгоор гэр рүү нь явж байсан чинь Баруун-Урт сумын 3 дугаар багт байх тоглоомын талбайн урд талын нуурын хойд талд нэрийг мэдэхгүй нэг эрэгтэй хүүхэдтэй хамт явж байсан. Тэгээд дээр очоод би яагаад хүүхэд төмрөөр цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь төмрөөр цохиогүй, цаасаар цохисон гэж өөдөөс хэлсэн цаасаар цохисон бол толгой нь тэгж овойх юм уу гээд уурандаа 2 удаа алгадсан, тэгсэн чинь доошоо суугаад уйлсан...” гэх мэдүүлэг, зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг нуурын хойд талын тоглоомын талбайн орчимд бага насны хүүхэд болох зодлоо гэх шалтгаанаар бага насны хүүхэд болох ******* биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгой нь тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.
Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 103,746 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй болно ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж нүүр рүү нь гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бага насны хохирогч *******ийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж өөрийнх нь хүүхдийг зодсон гэж шалтаглан нүүр рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас бага насны хохирогч *******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 103,746 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.12.04-ний өдрийн 23/238 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******оос гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 103,746 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нэргүй хохирол төлбөр болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР