Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж

Нарийн бичгийн дарга             П.Янжмаа

 Улсын яллагч                           О.Билгүүндаш

 Шүүгдэгч                                   Б.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч           Д.*******  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг, ******* сум ******* баг, , тээвэрчид хэсэг 1 гудамж тоотод оршин суух хаягтай боловч одоо ******* сум  баг ын хэсэг тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. овогт ын ******* регистрийн дугаар: (ИЮ71**************70)

Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн ын хэсэг тоотод 04 оны 1 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Х.тай гражийн дээвэр хийж өгөхгүй байна гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед халдаж дээд үүдэн баруун 1 дүгээр шүд булгарч унасан, дээд зүүн 1 дүгээр шүд 4-р зэргийн хөдөлгөөн, дээд уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                            

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Х.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч  овогт ын нь Яллагдагч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн ын хэсэг тоотод 04 оны 1 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Х.тай гражийн дээвэр хийж өгөхгүй байна гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед халдаж дээд үүдэн баруун 1 дүгээр шүд булгарч унасан, дээд зүүн 1 дүгээр шүд 4-р зэргийн хөдөлгөөн, дээд уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх гэмтлийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Х.ын нүүрэн тус газар  цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Х.ын “...Өнөөдөр буюу 04 оны 1 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим байхаа яг цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Манай үеэл дүү "та намайг ******* // ахын гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэхээр нь би гийн машиныг жолоодоод, түүний эхнэр //, бас гэж дууддаг хүний хамт зах дээрээс аваад Завхан аймгийн ******* сум баг ын хэсэгт байх ******* // гэрт хүргэж өгсөн. *******гийн // гэрт бууж үлдээд, түүний эхнэр бид гэдэг хүнийг Шинэ хороо руу гэрт нь хүргэж өгсөн. гэдэг айлд ороод сууж байтал эхнэр рүүгээ залгаад "намайг ирээд авчих" гэж ярьсан. Тэхээр нь бид буцаад ******* сум баг ын хэсэгт байх *******гийн // гэрт очсон. Тэнд очоод би г ороод нөхрөө аваад гараад ир гэж оруулчхаад машинд нь хүлээгээд сууж байтал ******* гарч ирээд намайг хараад машин руу хүрч ирээд хаалга онгойлгоод "наашаа буугаад ир, манай гэрт ороод ир" гээд татаад буулгасан. Би буугаад *******ыг дагаад гэрт нь орсон. Намайг орох үед гэрт нь *******гийн эхнэр нь, ээж нь, , түүний эхнэр нар байсан. ******* намайг гэртээ оруулаад "чи надад гражийн дээвэр хийж өгнө гэсэн яасан бэ" гэж хэлсэн. Би хариуд нь "би хийх гээд хэд хэдэн удаа ирсэн, чи өөрөө байхгүй, материалаа бэлдээгүй байсан тул би буцаад явсан", "өчигдөр хийх гэтэл чи өөрөө архи уусан байсан тул би ирээгүй" гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг гэрийнхээ баруун талын орон дээр заамдаж аваад хоолой боох гэхээр нь би гарыг нь тавиултал шууд намайг мөргөсөн. Тэгтэл , түүний эхнэр нар ирээд салгаад хойш нь татсан. Би орон дээрээс бостол миний шүд унасан байхаар гэрээс гараад хашааны хаалга руу явах үед ******* намайг "ална" гээд хутга бариад араас гарч ирсэн. Би *******гийн гэрт байхдаа "миний шүд уначихлаа" гэж тэнд байсан хүмүүст хэлсэн. Тэгээд гэрээс гарч ирээд гадаа байхдаа д хандаад "миний шүд уначихлаа" гэж хэлэхэд "цагдаа дууд" гэхээр нь би дуудсан. нь *******гийн төрсөн дүү нь байгаа юм аа. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад цагдаа дээр ирсэн... Тухайн үед 04 оны 1 дугаар сарын 11-ний өдөр байсан манай үеэл дүү над руу утсаар залгаад та намайг ******* ахынд хүргээд өгөөч гэж ярьсан. Тэгэхээр нь би гийн машиныг жолоодоод түүний эхнэр болон гэж дууддаг хүний хамт ******* захаас Шинэ хороонд хүргэж өгсөн. Тэнд очоод би г ороод нөхрөө аваад ир гээд оруулчхаад машинд нь сууж байтал ******* гарч ирээд ороод ир гээд татаад буулгачихсан. Түүний гэрт намайг орох үед *******гийн эхнэр нь, ээж нь , түүний эхнэр нар байсан. Тэгээд ******* намайг гэртээ оруулчхаад чи надад гражийн дээвэр хийж өгнө гэсэн яасан бэ гээд байсан. Би хариуд нь хийх гээд хэд хэдэн удаа ирсэн чи өөрөө дандаа байхгүй байгаад байсан мөн өчигдөр хийх гэтэл чи өөрөө согтуу байсан болохоор би ирээгүй гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг гэрийнхээ баруун талын орон дээр заамдаж аваад хоолой боох гэхээр нь би гарыг нь тавьтал шууд намайг мөргөсөн юм. ...Тухайн үед миний нэг шүд унаад уруулын доод, дээд хэсэг хөхөрсөн байсан. ...тухайн үед тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. ...Надад 1.800.000 төгрөг өгсөн бас эрүүл мэндийн мөнгө 300.000 төгрөг өгсөн байсан. ...Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй ...Надад гомдол санал алга” гэсэн мэдүүлгээр,

Б.******* Х.ыг цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч З.ийн “...04 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ах бааран дотор байхдаа нэг эмэгтэйн нөхөртэй муудалцсан. Би тэр хүнийг нь танихгүй, гэхдээ тэр хүнтэйгээ зодолдож цохилцоогүй. Баарнаас гарч ирсний дараа дахиж муудалцсан бөгөөд мөн л зодолдож цохилцоогүй. Харин гэх залуу хаанаас ч юм гарч ирээд л ахыг сугадаж бариад Оргил худалдааны төвийн урд талаас зүүн тийш явж байсан бөгөөд тэгээд явж байхдаа ахыг цохичихсон байсан.  Эрчид ажилладаг байсан бөгөөд сүүлд 1 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа гэж сонссон...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Х.гийн “...Өнөөдөр буюу 04 оны 1 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим байхаа манай хадам ах , нөхөр бид 3 хамт явж байгаад ахтай захын урд талд таарсан. Тэгээд манай нөхөр архи уусан байсан болохоор ахаар машинаа бариулаад манай том ах болох *******гийн гэрт очсон. Манай нөхөр ******* ахын гэрт бууж үлдээд ах бид ахыг шинэ хороонд байх гэрт нь хүргэж өгөхөөр явсан. ахын гэрт очоод байж байтал манай нөхөр ирээд ав гэхээр нь ах бид буцаад манай том ах болох *******гийн гэрт очсон. Би нөхөр г авах гээд ******* ахын гэр рүү орсон. ах манай машинд суугаад гадаа үлдсэн. Намайг гэр рүү орох үед ******* ах зөрөөд гараад явсан, удалгүй ахыг дагуулаад ороод ирсэн. ах гаднаас орж ирээд баруун талын орон дээр суусан, ******* ах хажууд зогсож байсан. Тэгээд ах, ******* ах гражийн дээвэр хийх талаар ярилцаад байж байгаад барилцаад авахаар би очоод ******* ахыг татаад авсан. Тэр хооронд ******* ах ахыг заамдаж аваад мөргөсөн юм шиг байна. ах амаа дараад босож ирээд "миний шүд уначихлаа" гэж хэлээд гэрээс гараад явсан. ******* ах араас нь гараад "чи миний юмыг хийж өгч чадахгүй байна, миний хүргэн чамаас өмнө хийчихлээ” гээд байсан. ах зугтаагаад замын эсрэг талд гарсан байхад нь би араас нь очтол ах "миний шүд уначихлаа, цагдаа дуудна" гээд байсан. ******* ах араас гараад ирэхээр нь би аваад буцаад гэр рүү нь оруулах гээд байж байтал цагдаа хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.ын “...Өнөөдөр буюу 04 оны 1 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед , манай нөхөр ******* болон нэг танихгүй залуу манай гэрийн гадаа таарлаа гээд тэр гурав гэрт орж ирсэн. Тэгээд манай нөхөр *******, болон нэг танихгүй залуу гурав манайд нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байтал гийн эхнэр , ын хамт манайд орж ирээд тэй хэрүүл маргаан хийгээд сална, явна гээд хэрүүл болсон. Тэгтэл манай нөхөр ******* уурлаад ын урд очсон чинь шүд уначихлаа гээд тонгойсон юм. Би тэгэхээр нь ыг чи эрүүл юм чинь гарч бай гээд гаргасан чинь цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгээр,

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******гийн “...Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, би түүний...нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 1 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт “...Хохирогч ийн ын биед дээд үүдэн баруун 1-р шүд булгарч унасан, дээд зүүн 1-р шүд 4-р зэргийн хөдөлгөөн, дээд уруулын дотор дунд хэсэгт язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 04 оны 1 дугаар сарын 11-нд үүссэн байх боломжтой байна. Дээд үүдэн баруун 1-р шүд булгарч унасан, дээд зүүн 1-р шүд 4-р зэргийн хөдөлгөөн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлнө. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.4.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Үзлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар  зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.******* хохирогч Х.ыг цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд  учирсан зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Х.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн “ надад учирсан хохирлоо бүрэн төлсөн... тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.******* нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогтой ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Б.*******д 0******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргрдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОДОНЗУЛ