Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар  2025/ШЦТ/49  

 

 

 

       2025           01             24                                            2025/ШЦТ/49               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав

Улсын яллагч  Х.Ууганбат /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430002800340 дугаартай  хэргийг  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 1 дүгээр баг, ******* задгай тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, ******* регистрийн дугаартай,*******  овогт *******. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Хадан хошуу” гэх газраас ******* өмчлөлийн 8 хонь, 25 ямаа, нийт 33 тооны бог мал буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,003,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хохирогч ******* бид хоёр нэг айлын хүргэн юм. ******* хонь гэдгийг анхнаасаа мэдэж, малынх нь имээр таньсан 33 тооны бог мал байсан. Би 8 хониноос 5 хонь зарсан. Үлдсэн нь хурга, ишиг нь бороонд осгож  үхсэн.   орон ямааг нь өгч, үлдсэн малынх нь мөнгийг нь өгсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

 

2430002800340  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч ******* өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бог малаа тоолоход, 25 ямаа, 8 хонь дутсан байсан юм. Манай малаас эм ямаа голдуу байхгүй байсан мөн 8 эм хонь дутуу байсан юм. Манай тэнд 2024 оны 07 дугаар сарын 14-16-ны хооронд бороо орсон юм. Тухайн цаг хугацаанд алга болсон болов уу гэж бодож байна. Тэр үед манай хонь, ямаа хоёр гурван хэсэг тасарсан байсан юм. Би түүнээс хойш 4-5 хоног малаа ойр орчмоор эрсэн боловч олоогүй юм. Би 2024 оны 07 дугаар сарын 20-доор манайхаас баруун тийш 15 орчим км-т байдаг гэх айлд алдсан малаа үзэхэд, хоёр эм ямаа, хоёр шүдлэн ямаа, нийт 4 ямаа байсан юм. Би гаас асуухад, “******* гэдэг хүнээс авсан юм. Би ноолуурын үеэр хэдэн ямаа өгье гэж надаас мөнгө авсан” гэж хэлсэн юм. Тэгээд намайг ямаагаа ав гэж ярьсан тэгэхээр нь очиж авсан гэж хэлсэн юм. Би манай алга болсон ямаа байна гэж хэлсэн юм. Би үлдсэн хэдийг нь эрж явж байгаад Баян тэрэм бригадын ард нутагладаг ын малд очиж харахад манай хоёр ямаа байсан юм. Би од хэлэхэд, хөгшөө дахиад хоёр хонь байгаа аас авсан гэж хэлсэн юм. Надад хэлэхдээ хавар хонь ямаа өгнө гэж надаас мөнгө авсан юм. Тэгээд сая ирж ав гэхээр нь очиж авсан гэж хэлж байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм… , нар *******ын гэрээс очиж авсан гэж хэлж байсан юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59-р хуудас/,

Хохирогч ******* дахин өгсөн “..******* миний хохирлыг төлнө гэсэн боловч төлөөгүй байгаа. Би тухайн хүнээс 19 ямаа, 6 хонийг нэхэмжилж байна. ******* төрөл садны хамааралтай хүн байж миний малыг хулгай хийж авсан учраас тухайн хүнээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 х/,

 

Гэрч Ю.ын өгсөн “...Миний бие 2024 оны 05 дугаар сард ******* гэдэг хүн  надаас хонь, ямааны мөнгө авъя, би суманд явж байна, хэрэг болохоороо аваарай гэж хэлээд 170.000 төгрөг авч байсан юм. Түүнээс  хойш 6-7 хоногийн дараа ******* над руу залгаад дахин хонь, ямааны мөнгө авъя гэж хэлээд 190.000 төгрөг авсан юм. Нийт 2 ямаа, 2 хонины мөнгө гэж 360.000 төгрөг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлж авч байсан юм. Би дансыг нь санахгүй байна. Саяхан буюу 2024 оны 07 дугаар сарын дундуур утасдаад, хонь,ямаагаа ирж ав гэсэн юм. Тухайн үед би завгүй байсан тул манай эхнэр Сүнжидмаа очоод зөв талын чих зүрх имтэй, ангилалтын бахь имтэй 2 эм хонь, 2 эм ямаа авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 х/,

 

 Иргэний нэхэмжлэгч Ю.ын өгсөн “...*******аас хонь, ямаа авсны хэд хоногийн дараа ******* манайд ирээд хонь, ямаагаа алдсан, танай ямаанд манай имтэй 2 ямаа байна, хэнээс авсан талаар асуухаар нь *******аас 2 хонь, 2 ямаа авсан, манай хонинд *******аас авсан 2 хонь байгаа үзээрэй гэхэд гэрээс гарч яваад удалгүй орж ирээд тийм байна, 2 хонь байна гээд манайхаас явсан. ...*******ийг дуудаж 2 хонь, 2 ямааг хүлээлгэн өгсөн. Тэгээд би *******тай уулзаж чи надад хулгайн мал зарсан байна гээд уурлахад “намайг уучлаарай, би удахгүй хохирлыг чинь барагдуулж өгнө” гээд энэ жилийн 10 дугаар сарын эхээр миний хохирлыг барагдуулж өгсөн. ..Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 х/,

 

Гэрч Ю.баатарын өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сард сумын төвд байхад, манай сумын иргэн гэх хүн манай руу ирээд “хөдөө явах ажил байна, бензиний мөнгө байвал өгөөч, ямаа өгье” гэж хэлээд цувуулж 4 ямаа өгнө гэж 200.000 төгрөг авсан байсан юм. Саяхан буюу 2024 оны 07 дугаар сарын дундуур ямаагаа ирж ав гэхээр нь эхнэрийн хамт явж очиход, гэрээсээ хойш байдаг хашаанд 20 орчим ямаа голдуу мал хашчихсан байсан юм. Манайх 2 бүдүүн эм ямаа, 2 эм борлон нийт 4 тооны ямаагаа аваад явсан юм. Бид хоёрыг очиход эхнэртэйгээ хоёулаа байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 х/,

 

Иргэний нэхэмжлэгч Ю.баатарын өгсөн “… Цагдаад мэдүүлэг өгсний дараахан *******өд тухайн 4 тооны ямааг өгч тухайн хүнийг хохиролгүй болгож өгсөн бөгөөд Баяраа 2024 оны 10 дугаар сарын эхээр миний хохирлыг барагдуулсан тул тухайн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 х/,

 

Гэрч өгсөн “...Миний бие Мөнххаан сумын нэгдсэн зарын групп дээр 2024 оны 07 дугаар сарын 04-05-ны хооронд хонь авна гэж зар оруулсан юм. Уг зарын дагуу намайг хөдөө малтай гэртээ байхад, 89220644 дугаарын утсаар 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* байна, хонь авч байвал гурван эм хонь өгье гэсэн юм. Би хонь авна, сумын төв рүү оруулаад өгчих, би сумын төвөөс очиж авъя гэсэн юм. Бид нар за гэж тохироод, хэсэг хугацааны дараа сумын төв рүү аваад ирлээ гэж хэлэхээр нь манай нөхөр Батхишиг очиж авсан юм. Бүдүүн эм хонийг нэгийг нь 150.000 төгрөгөөр нь авна гэж тохирсон юм. Тэгээд би *******ын эхнэр Э.Сувдмаа гэх банкны 5648074390 тоот данс руу тухайн өдрийн 12 цаг 32 минутад 450.000 төгрөг шилжүүлсэн. Мөн сүүлд 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин төлөг сумын төв дээр авчирч өгсөн юм. Тухайн төлгийг өгөхдөө эм хонь гэж надад худал хэлэн 150.000 төгрөгийг 5648074390 тоот данс руу шилжүүлж авсан юм. Манайх төлгийг 100.000 төгрөгөөр авдаг байсан юм. Өөр мал бол аваагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 х/,

 

Гэрч өгсөн “...Миний бие 2024 оны 07 дугаар сарын дундуур шиг санаж байна хөдөө гэртээ байхад, гэх хүний эхнэр Сүнжидмаа эгч ирээд манай нөхөр Баярааг дагуулаад гарсан юм. Удалгүй Баяраа гэр лүү орж ирээд, би энэ хүнд хонь, ямаа өгөх ёстой юм гэхээр нь, би гэртээ байж байснаас хамт явъя гээд явсан юм. Тухайн үед би нөхөртэйгөө Сүнжидмаа эгчийг дагуулаад Мөнххаан сумын 1 дүгээр баг аргал толгой гэдэг газар байрлах хадам дүү Отгонмөнхийн саравчинд байсан бог малаас Сүнжидмаа эгчид 5 бог мал өгсөн шиг санаж байна, 3 ямаа, нэг хургатай хонь өгөх шиг болсон юм. Би хүүхдээ хараад машиндаа сууж байсан болохоор сайн анзаарч хараагүй юм. Тухайн өдрийн орой манай сумын иргэн ах ирээд, саравчнаас 4 ямаа өгч явуулсан юм... Би саравчинд манай мал мөн байсан талаар анзаарч хараагүй. Манай мал л гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 х/ ,

 

Гэрч өгсөн “...Намайг ажил дээрээ байхад сүүлд буюу энэ оны 07 дугаар сарын дундуур эхнэр хүүхэдтэйгээ 4 ямаа авчирч өгч байсан юм. Тухайн өдрийнхөө маргааш нь 6 ямаа авчирч өгч байсан юм. Нийтдээ 10 ямаа авчирч өгч байсан юм. 07 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна... Миний бие бой хийдэг ажилтай учраас нэг бүрийн үнэ, хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэхгүй байна, манай дарга нар мэдэж байгаа. Бойнд оруулаад ямаануудыг нь бойлсон хүн нь би байгаа юм. Улаан зүсмийн охин ямаанууд байсан. Харин им тамгыг нь бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 х/,

 

Гэрч өгсөн “...Би *******ыг танина... Манай бойнд 2024 оны 07 дугаар сарын 18-нд 5 ямаа, 07 дугаар сарын 19-нд 6 ямаа нийт 11 ямаа өгсөн юм. Нийт 938.000 төгрөгийг 5648074390 тоот данс руу шилжүүлсэн юм... Тухайн малчин багийн малын эмчээсээ авдаг юм. Харин малын эмчийн бичиггүй ирж өгсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 х/,

 

 “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 240216 дугаартай “...33 тооны бог малын нийт зах зээлийн үнэ цэнийг 4,003,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-139 х/,

 

Яллагдагч *******ын “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд их хүйтэн 2 өдөр дараалан бороо орж байсан.Бороо орохын өмнөх өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Мөнххаан сумын 1 дүгээр баг Аргал толгой гэх газарт байх гэртээ ганцаараа мал дээрээ байсан. Манай бог, бод малууд Аргал толгой гэх газрын ертөнцийн зүгээр баруун доор талд бэлчдэг. Манай бог, бод малууд нээх хол бэлчээд байдаггүй учраас үдийн хойно 15 цагийн үед хониндоо алхаад явахад Аргал толгой гэх газрын ертөнцийн зүгээр баруун доор манай хоньтой ойролцоо ******* эзэмшлийн хэдэн тооны хонь, ямаа өөр айлын үхрүүдтэй нийлчихсэн байхаар нь ******* хонь, ямааг салгаад өөрийн хонь ямаатай нийлүүлээд гэрийнхээ гадаа авчирч өөрийнхөө малтай нийлүүлж хашаанд хашсаны дараа тухайн айлын хонийг тоолж үзэхэд 8 хонь, 25 тооны ямаа байсан. Тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ю.од 2 хонь, 2 ямаа зарсан, тухайн өдрийн орой үдээс хойш Ю.баатарт 4 ямаа зарсан. Тэгээд яг хэд хоногийн дараа гэдгээ санахгүй байна, ямар ч байсан Баярмаад эхлээд 3 хонь, дараа нь дахин нэг хонь нийт 4 хонь зарсан. Үлдсэн 9 ямаа, 2 хонь нь бороонд осгоод үхсэн. Миний хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. баатарт зарсан 4 ямааг буцаад *******өд өгсөн. Ю.од зарсан 2 хонь, 2 ямааг буцаад *******өд өгсөн. Одоо *******өд 19 ямаа, 6 хонь өгөх дутуу байгаа бөгөөд бид хоёр хоорондоо малыг малаар өгөлцөж авалцахаар болсон. Харин Ю.баатар, Ю. хоёрын хохирлуудыг нь нөхөн төлж барагдуулж тухайн хүмүүсийг ямар ч хохиролгүй болгож өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-169 х/

 

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 х/

Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  / хх-ийн 09-20, 29-49 х/

 

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 21-28 х/

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-53 х /

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 144, 150 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 173 х

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 184-р хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 187-189 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 190-196 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 197-200 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Хадан хошуу” гэх газраас ******* өмчлөлийн 8 хонь, 25 ямаа, нийт 33 тооны бог мал буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,003,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ******* өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 20-доор манайхаас баруун тийш 15 орчим км-т байдаг гэх айлд алдсан малаа үзэхэд, хоёр эм ямаа, хоёр шүдлэн ямаа, нийт 4 ямаа байсан юм. Би гаас асуухад, “******* гэдэг хүнээс авсан юм. Би ноолуурын үеэр хэдэн ямаа өгье гэж надаас мөнгө авсан” гэж хэлсэн юм. Тэгээд намайг ямаагаа ав гэж ярьсан тэгэхээр нь очиж авсан гэж хэлсэн юм. Би манай алга болсон ямаа байна гэж хэлсэн юм. Би үлдсэн хэдийг нь эрж явж байгаад Баян тэрэм бригадын ард нутагладаг ын малд очиж харахад манай хоёр ямаа байсан юм. Би од хэлэхэд, хөгшөө дахиад хоёр хонь байгаа аас авсан гэж хэлсэн юм. Надад хэлэхдээ хавар хонь ямаа өгнө гэж надаас мөнгө авсан юм. Тэгээд сая ирж ав гэхээр нь очиж авсан гэж хэлж байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм…гэх,

Гэрч Ю.ын өгсөн “...Миний бие 2024 оны 05 дугаар сард ******* гэдэг хүн  надаас хонь, ямааны мөнгө авъя, би суманд явж байна, хэрэг болохоороо аваарай гэж хэлээд 170.000 төгрөг авч байсан юм. Түүнээс  хойш 6-7 хоногийн дараа ******* над руу залгаад дахин хонь, ямааны мөнгө авъя гэж хэлээд 190.000 төгрөг авсан юм. Нийт 2 ямаа, 2 хонины мөнгө гэж 360.000 төгрөг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлж авч байсан юм...” гэх,

 Иргэний нэхэмжлэгч Ю.ын өгсөн “...*******аас хонь, ямаа авсны хэд хоногийн дараа ******* манайд ирээд хонь, ямаагаа алдсан, танай ямаанд манай имтэй 2 ямаа байна, хэнээс авсан талаар асуухаар нь *******аас 2 хонь, 2 ямаа авсан, манай хонинд *******аас авсан 2 хонь байгаа үзээрэй гэхэд гэрээс гарч яваад удалгүй орж ирээд тийм байна, 2 хонь байна гээд манайхаас явсан...гэх,

Гэрч Ю.баатарын өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сард сумын төвд байхад, манай сумын иргэн гэх хүн манай руу ирээд “хөдөө явах ажил байна, бензиний мөнгө байвал өгөөч, ямаа өгье” гэж хэлээд цувуулж 4 ямаа өгнө гэж 200.000 төгрөг авсан байсан юм. Саяхан буюу 2024 оны 07 дугаар сарын дундуур ямаагаа ирж ав гэхээр нь эхнэрийн хамт явж очиход, гэрээсээ хойш байдаг хашаанд 20 орчим ямаа голдуу мал хашчихсан байсан юм. Манайх 2 бүдүүн эм ямаа, 2 эм борлон нийт 4 тооны ямаагаа аваад явсан юм. Бид хоёрыг очиход эхнэртэйгээ хоёулаа байсан юм...” гэх,

Иргэний нэхэмжлэгч Ю.баатарын өгсөн “… Цагдаад мэдүүлэг өгсний дараахан *******өд тухайн 4 тооны ямааг өгч тухайн хүнийг хохиролгүй болгож өгсөн бөгөөд Баяраа 2024 оны 10 дугаар сарын эхээр миний хохирлыг барагдуулсан тул тухайн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй” гэх, 

Гэрч өгсөн “...Би хонь авна, сумын төв рүү оруулаад өгчих, би сумын төвөөс очиж авъя гэсэн юм. Бид нар за гэж тохироод, хэсэг хугацааны дараа сумын төв рүү аваад ирлээ гэж хэлэхээр нь манай нөхөр Батхишиг очиж авсан юм. Бүдүүн эм хонийг нэгийг нь 150.000 төгрөгөөр нь авна гэж тохирсон юм. Тэгээд би *******ын эхнэр Э.Сувдмаа гэх банкны 5648074390 тоот данс руу тухайн өдрийн 12 цаг 32 минутад 450.000 төгрөг шилжүүлсэн. Мөн сүүлд 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин төлөг сумын төв дээр авчирч өгсөн юм. Тухайн төлгийг өгөхдөө эм хонь гэж надад худал хэлэн 150.000 төгрөгийг 5648074390 тоот данс руу шилжүүлж авсан юм. Манайх төлгийг 100.000 төгрөгөөр авдаг байсан юм. Өөр мал бол аваагүй…” гэх

Гэрч өгсөн “...Удалгүй Баяраа гэр рүү орж ирээд, би энэ хүнд хонь, ямаа өгөх ёстой юм гэхээр нь, би гэртээ байж байснаас хамт явъя гээд явсан юм. Тухайн үед би нөхөртэйгөө Сүнжидмаа эгчийг дагуулаад Мөнххаан сумын 1 дүгээр баг аргал толгой гэдэг газар байрлах хадам дүү Отгонмөнхийн саравчинд байсан бог малаас Сүнжидмаа эгчид 5 бог мал өгсөн шиг санаж байна, 3 ямаа, нэг хургатай хонь өгөх шиг болсон юм...гэх ,

Гэрч өгсөн “...Намайг ажил дээрээ байхад сүүлд буюу энэ оны 07 дугаар сарын дундуур эхнэр хүүхэдтэйгээ 4 ямаа авчирч өгч байсан юм. Тухайн өдрийнхөө маргааш нь 6 ямаа авчирч өгч байсан юм. Нийтдээ 10 ямаа авчирч өгч байсан юм. 07 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна...гэх

Гэрч өгсөн “...Би *******ыг танина... Манай бойнд 2024 оны 07 дугаар сарын 18-нд 5 ямаа, 07 дугаар сарын 19-нд 6 ямаа нийт 11 ямаа өгсөн юм. Нийт 938.000 төгрөгийг 5648074390 тоот данс руу шилжүүлсэн юм... гэх,

Яллагдагч *******ын “....манай хоньтой ойролцоо ******* эзэмшлийн хэдэн тооны хонь, ямаа өөр айлын үхрүүдтэй нийлчихсэн байхаар нь ******* хонь, ямааг салгаад өөрийн хонь ямаатай нийлүүлээд гэрийнхээ гадаа авчирч өөрийнхөө малтай нийлүүлж хашаанд хашсаны дараа тухайн айлын хонийг тоолж үзэхэд 8 хонь, 25 тооны ямаа байсан. Тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ю.од 2 хонь, 2 ямаа зарсан, тухайн өдрийн орой үдээс хойш Ю.баатарт 4 ямаа зарсан. Тэгээд яг хэд хоногийн дараа гэдгээ санахгүй байна, ямар ч байсан Баярмаад эхлээд 3 хонь, дараа нь дахин нэг хонь нийт 4 хонь зарсан. Үлдсэн 9 ямаа, 2 хонь нь бороонд осгоод үхсэн. Миний хувьд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлгүүд  “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 240216 дугаартай “...33 тооны бог малын нийт зах зээлийн үнэ цэнийг 4,003,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт  зэргээр нотлогдон тогтоогдох бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч нь ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Хадан хошуу” гэх газраас ******* өмчлөлийн 8 хонь, 25 ямаа, нийт 33 тооны бог мал буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,003,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр талуудын шинжлэн судалсан нотлох баримтаар, шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдэн хохирол, хор уршиг зориуд хүргэсэн санаатай болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагддаг. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “...Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг энэ тогтоолоор дурдаж өгнө үү ...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь ашиг олох зорилгоор бусдын олон тооны малыг бэлчээрээс өөрийнхөө малтай нийлүүлэн хашаандаа авчирч хашиж 8 хонь 25 ямааг  хулгайлан авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог,  хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч  ******* 8 хонь 25 ямааг  хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлсан дээрх үйлдэл нь хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны буюу 8 хонь 25 ямаа нийт 33 тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно. Тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгөд 4,003,000 төгрөгийг хохирол учирсан нь шүүгдэгч ******* түүний 8 хонь 25 ямаа нийт 33 тооны бог малыг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “...Шүүгдэгч Э.ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлсөн зэргийг харгалзан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулж өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа, тэрээр хөдөө мал маллан амьдардаг зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг  1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******өд 4,003,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №240216 дугаартай “...бүдүүн ямаа 25, эм хонь 8,  нийт 33 тооны бог малыг 4,003,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******өд учруулсан 4,003,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.  

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буд  овогт *******ыг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч  Ю.баатар,  Ю. нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР