Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2022/0061

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, Н.Б нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/27 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын … багт оршин суудаг, …..тоот регистрийн дугаартай, Н.Б би шүүхэд миний эзэмшлийн Өлгий сумын .... багт байршилтай 148 м.кв газрыг Д.Б-т давхардуулан эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/27 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж байсан. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны үр дагаврыг сайн ойлгож мэдэж байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Б Х Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/27 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/27 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Н.Б нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   М.РИЗА