Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар   2025/ШЦТ/55      

 

 

 

 

 

 

 

 2025            0*******            29                                           2025/ШЦТ/55                             

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *******д  холбогдох эрүүгийн 2330003980359 дугаартай  хэргийг  2025 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, *******975 оны 08 дугаар сарын *******2-ны өдөр Сүхбаатар аймаг Мөнххаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг Мөнххаан сумын 4 дүгээр баг “*******”-ийн 8 дүгээр гудамж ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 06 дугаар сарын 2*******-ний өдрийн 202*******/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ЛД7508*******2**************/ ******* овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрөөс 2023 оны *******0 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******* дүгээр баг “Баянхаан” гэх газар ******* итгэмжлэн хариуцуулсан малаас 4 үхэр, 8 хонь, ******* ямааг бусдад зарж борлуулан завшсаны улмаас ******* нийт 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ******* хонь, ямаа, үхэр, адууг нь харж байсан. Нийт 600 орчим мал байсан. Би 5 жил малыг нь малласан. Сарын 500,000 төгрөгийн цалин авдаг. Нэг үхрийг нь идшиндээ  хэрэглэсэн. Нэг тугалтай үнээ, нэг үхрийг  нь хүнд зарсан. 8 хонь, ******* ямааг Мөнххаан сумын бойнд өгсөн. Мөнгийг нь сургуулийн хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэлд зарцуулсан. Нийт гарсан 4,850,000 төгрөгийн хохирол учирсан надаас авахгүй гэсэн. Наашаа ирсэн шатахууны зардал 3,000,000 төгрөг авъя гэсэн. 3,000,000 төгрөгт нь бодоод сарваатай гүү өгсөн гэв.

2330003980359  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

Хохирогч ******* өгсөн “...Миний бие Улаанбаатар хотын иргэн байгаа юм. Манай мал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******* дүгээр баг Баянхаан гэдэг газар Бат-Эрдэнэ, түүний эхнэр Бундан нар 20*******8 оны 09 дүгээр сарын 5-аас хойш харж байгаа юм. Миний нийтдээ үхэр 236, хонь 253, ямаа 450 тус тус тооны мал байдаг юм. Би хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж ямаагаа самнахдаа малаа бүртгэхэд, үхэр 45, хонь *******0, ямаа *******0 тус тус хорогдсон байсан юм. Эдгээр мал байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж хорогдсон байсан юм. Би тухайн үед малчин Бат-Эрдэнэд за би үхрээ та хоёроос авч өөр хүнээр маллуулна, харин хонь, ямаагаа та хоёр харж бай гэж хэлж байсан байсан юм. Мөн тухайн үед үүнээс хойш үхсэн малын зургийг тухай бүр нь аваад надад хэлж байгаарай гэж тохирсон юм. Би түүнээс хойш өдөр болгон утсаар ярьж малын талаар мэдээлэл авдаг байсан юм. Гэтэл 2023 оны 05 дугаар сараас хойш нэг ч мал үхсэн талаар хэлж байгаагүй. Мал үхээгүй гэж ярьж байсан юм. Мөн би сардаа малаа маллуулсан гэж ******* сая төгрөгийн цалин өгдөг бас хоол хүнсний зүйлийг авч өгдөг байсан юм. Би 2023 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр мал дээрээ ирээд малаа тоолоход, 56 үхэр, *******50 хонь, *******00 ямаа дутсан байсан юм. Би эдгээр мал яасан талаар асуухад, бүгд үхсэн гэж хэлсэн юм. Би ойр орчмын айлуудаас асуухад, энэ хавар мал үхэхээр чанга байгаагүй, манай ойр орчмын мал их хэмжээгээр үхээгүй гэж ярьж байсан юм. 2023 оны 05 дугаар сарын *******9-ний гамшигт үзэгдэл энд болоогүй тойрсон гэж ярьж байсан юм. Би хардахдаа манай малчин Бат-Эрдэнэ намайг малаа авна гэх далимаар Уулбаян суманд байдаг ах дүү нартаа мал өгсөн байж магадгүй, мөн хамт өвөлжсөн Монхор гэх хүний үхэрт нийлүүлж явуулсан байж магадгүй, охин Хунцэцэгт мал өгсөн байж магадгүй мөн хүргэн Дэдий болон найз нөхдөөрөө мал тавьсан байх магадлалтай. Саахалт айлын хүн болох Гүрсоронзон хэлэхдээ цагаан машин ирээд байнга юм ачиж явдаг гэсэн мөн портертой хүн ирээд 2 тугалтай үнээ ачаад явж байхыг гэх айлын хүүхэд нь харсан байна. гэх хүн ойр орчмын айлуудаар *******50 хонь авна гэж зар тараагаад явж байсан гэсэн тэгэхээр тэр хүнд хонио зарсан байх магадлалтай байна. Мөн гэх хүнд *******.500.000 төгрөгөөр зарсан байсан. Иймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/

Хохирогч ******* 3 дахь удаагаа өгсөн “...Би 20*******9 онд Мөнххаан сумын засаг даргын нарийн бичиг рүү орж гэрээ байгуулах талаар асуухад байхгүй гэж байсан юм. Тиймээс ******* бид хоёр аман гэрээ байгуулсан юм. Би мал хүлээлгэн өгөхдөө тэмдэглэл үйлдэж байсан тэр бичгээ хайгаад олохгүй байна... Намайг мал хүлээлгэн өгөхөд, ******* нь өөрийн гэсэн малтай байгаагүй. Би сарын цалин хоол хүнс, малын тэжээл, гарсан төрлийн 2 хувийг өгнө гэж тохирч байсан юм. 5 бяруутай байсан боловч машин техниктэй болж байсан. Төл малууд нь үхээд малтай болж чадаагүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 7*******-р хуудас/

Хохирогч ******* 4 дахь удаагаа өгсөн “...Миний бие 2024 оны ************** дүгээр сарын 03-ны өдөр манай мал маллаж байсан *******тэй биечлэн уулзаж нийт малын тоогоо тулгасан юм. Эцсийн байдлаар манай малаас 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын *******2-ны өдрүүдийн хооронд тугалтай үнээ-*******, эр бяруу-2 , сувай хонь-8, ямаа-******* ширхгийг тус тус дутсан байсан нийтдээ *******3 тооны мал дутсан байсан юм...” гэх мэдүүлэг,/хх-ийн 76-р хуудас/ 

Гэрч Д.Хишигбаатарын өгсөн “...Би хавар 5 сард ойр орчмын айлуудаараа тугалтай үнээ авна гэж зар тараасан юм. Гэхдээ 3-4 тугалтай үнээ авна гэж хэлж байсан юм. Гэтэл ******* 2023 оны 06 дугаар сард манай руу ирээд, би тугалтай үнээ заръя очоод үзээч гэхээр нь эхнэр Гэрэлээгийн хамт гэрт нь очиход 2 тугалтай үнээ харуулсан юм. Аль нэгийг нь сонгоод ав гэсэн юм. Би мухар хар халзан сүүлгүй үнээг нь хараад энэ үнээг авъя содон юм байна гэж хэлээд авсан юм. Би мөнгөө эхлээд 300.000 төгрөгийг нь эхнэр Буянтогтохын данс руу шилжүүлж хийгээд, үлдэгдэл *******.200.000 төгрөгийг нь үнээгээ авчирч өгөхөөр мөн эхнэрийн данс руу шилжүүлсэн юм. Мөнгийг бол манай эхнэр Гэрэлээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 80-8*******-р хуудас/

Гэрч өгсөн “...Би Бат-Эрдэнээс 2023 оны *******0 дугаар сарын эхээр шиг санаж байна, уулзаад надад машины кроп олоод өгөөч би өртөгт нь нэг үхэр өгч  явуулъя гэж ярьсан юм. Тэгээд би тус сумын ******* дүгээр баг Баянхаанд    Бат-Эрдэнийх нутаглаж байх газарт нь очиж малын бэлчээр дээрээс хар зүсмийн шүдлэн эр үхэр аваад тэндээ бойлж авчирсан юм. Би үхрийг Улаанбаатар хот дэнжийн мянгад өгөөд, машины сэлбэгийг нь авч явуулсан юм. Би үхрийн махыг *******.300.000 төгрөгөөр зарсан шиг санаж байна, кропыг нь 450.000 төгрөгөөр аваад, замын зардал гэж *******30.000 төгрөг авч, үлдэгдэл 700.000 төгрөгийг Бат-Эрдэнэ рүү шилжүүлж байсан юм...” гэх мэдүүлэг,/хх-ийн 92-93-р хуудас/

Гэрч өгсөн “...Манай багийн иргэн ******* өөрийн нэр дээр малтай байгаагүй. Хүний тавиул хардаг байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн **************2-**************3-р хуудас/

2024 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл”,/хх-ийн 50-52-р хуудас/

 “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдрийн ДГ*******/0******* дугаартай “...үнэлгээний дүн 4,850,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,/хх-ийн *******49-*******50-р хуудас/

Яллагдагч өгсөн “...Би ******* малыг 20*******8 оны 08 дугаар сараас 2023 оны *******0 дугаар сар хүртэл 5 жил малыг нь малласан. ******* үхэр болон хонийг нь хариулдаг байсан. Маллаж байх дээрх хугацаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******* дүгээр багийн нутаг “Баянхаан” гэх газар мөн тус сумын 2 дугаар багийн нутаг “Улаан өндөр” гэх газар өвөлжиж, зунжиж ******* малыг нь маллаж байсан. бид хоёр бичгээр албан ёсоор гэрээ хийсэн зүйл байхгүй. Аман гэрээ хийж ярьж тохиролцсоны үндсэн дээр малыг нь би маллахаар болсон...Миний үйлдсэн хэргүүдийг нотлох баримтуудаар нотолсон байна. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Би ******* 4 тооны бод/үхэр/, 9 тооны бог малыг нь бусдад зарж борлуулах үедээ ******* хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Энэ талаар би хэлээгүй. Өөрөө бүх шийдвэрийг гаргаж ******* эзэмшлийн 4 тооны бод /үхэр/, 9 тооны бог малыг бусдад зарж борлуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн *******72-*******75-р хуудас/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 50-5******* х /

Мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2023 оны тооллого / хх-ийн 56-57 х/  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн *******78 х/,

иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн *******82-*******86 х/,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 06 дугаар сарын 2*******-ний өдрийн 202*******/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******89-*******93х/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

*******.*******. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрөөс 2023 оны *******0 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******* дүгээр баг “Баянхаан” гэх газар ******* итгэмжлэн хариуцуулсан малаас 4 үхэр, 8 хонь, ******* ямааг бусдад зарж борлуулан завшсаны улмаас ******* нийт 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь

Хохирогч ******* өгсөн “...Миний бие Улаанбаатар хотын иргэн байгаа юм. Манай мал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******* дүгээр баг Баянхаан гэдэг газар Бат-Эрдэнэ, түүний эхнэр Бундан нар 20*******8 оны 09 дүгээр сарын 5-аас хойш харж байгаа юм. Миний нийтдээ үхэр 236, хонь 253, ямаа 450 тус тус тооны мал байдаг юм. Би хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж ямаагаа самнахдаа малаа бүртгэхэд, үхэр 45, хонь *******0, ямаа *******0 тус тус хорогдсон байсан юм. Эдгээр мал байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж хорогдсон байсан юм. Би тухайн үед малчин Бат-Эрдэнэд за би үхрээ та хоёроос авч өөр хүнээр маллуулна, харин хонь, ямаагаа та хоёр харж бай гэж хэлж байсан байсан юм. Мөн тухайн үед үүнээс хойш үхсэн малын зургийг тухай бүр нь аваад надад хэлж байгаарай гэж тохирсон юм. Би түүнээс хойш өдөр болгон утсаар ярьж малын талаар мэдээлэл авдаг байсан юм. Гэтэл 2023 оны 05 дугаар сараас хойш нэг ч мал үхсэн талаар хэлж байгаагүй. Мал үхээгүй гэж ярьж байсан юм. Мөн би сардаа малаа маллуулсан гэж ******* сая төгрөгийн цалин өгдөг бас хоол хүнсний зүйлийг авч өгдөг байсан юм. Би 2023 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр мал дээрээ ирээд малаа тоолоход, 56 үхэр, *******50 хонь, *******00 ямаа дутсан байсан юм. Би эдгээр мал яасан талаар асуухад, бүгд үхсэн гэж хэлсэн юм. Би ойр орчмын айлуудаас асуухад, энэ хавар мал үхэхээр чанга байгаагүй, манай ойр орчмын мал их хэмжээгээр үхээгүй гэж ярьж байсан юм. гэх хүн ойр орчмын айлуудаар *******50 хонь авна гэж зар тараагаад явж байсан гэсэн тэгэхээр тэр хүнд хонио зарсан байх магадлалтай байна. Мөн гэх хүнд *******.500.000 төгрөгөөр зарсан байсан...гэх

Хохирогч ******* 4 дэх удаагаа өгсөн “...Миний бие 2024 оны ************** дүгээр сарын 03-ны өдөр манай мал маллаж байсан *******тэй биечлэн уулзаж нийт малын тоогоо тулгасан юм. Эцсийн байдлаар манай малаас 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын *******2-ны өдрүүдийн хооронд тугалтай үнээ-*******, эр бяруу-2 , сувай хонь-8, ямаа-******* ширхгийг тус тус дутсан байсан нийтдээ *******3 тооны мал дутсан байсан юм...” гэх,

Гэрч Д.Хишигбаатарын өгсөн “...Гэхдээ 3-4 тугалтай үнээ авна гэж хэлж байсан юм. Гэтэл ******* 2023 оны 06 дугаар сард манай руу ирээд, би тугалтай үнээ заръя очоод үзээч гэхээр нь эхнэр Гэрэлээгийн хамт гэрт нь очиход 2 тугалтай үнээ харуулсан юм. Аль нэгийг нь сонгоод ав гэсэн юм. Би мухар хар халзан сүүлгүй үнээг нь хараад энэ үнээг авъя содон юм байна гэж хэлээд авсан юм. Би мөнгөө эхлээд 300.000 төгрөгийг нь эхнэр Буянтогтохын данс руу шилжүүлж хийгээд, үлдэгдэл *******.200.000 төгрөгийг нь үнээгээ авчирч өгөхөөр мөн эхнэрийн данс руу шилжүүлсэн юм...гэх,

Гэрч өгсөн “...Тэгээд би тус сумын ******* дүгээр баг Баянхаанд    Бат-Эрдэнийх нутаглаж байх газарт нь очиж малын бэлчээр дээрээс хар зүсмийн шүдлэн эр үхэр аваад тэндээ бойлж авчирсан юм. Би үхрийг Улаанбаатар хот дэнжийн мянгад өгөөд, машины сэлбэгийг нь авч явуулсан юм. Би үхрийн махыг *******.300.000 төгрөгөөр зарсан шиг санаж байна, кропыг нь 450.000 төгрөгөөр аваад, замын зардал гэж *******30.000 төгрөг авч, үлдэгдэл 700.000 төгрөгийг Бат-Эрдэнэ рүү шилжүүлж байсан юм...” гэх

Гэрч өгсөн “...Манай багийн иргэн ******* өөрийн нэр дээр малтай байгаагүй. Хүний тавиул хардаг байсан...” гэх

2024 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

 “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдрийн ДГ*******/0******* дугаартай “...үнэлгээний дүн 4,850,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,

Яллагдагч өгсөн “...Би ******* малыг 20*******8 оны 08 дугаар сараас 2023 оны *******0 дугаар сар хүртэл 5 жил малыг нь малласан...Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Би ******* 4 тооны бод /үхэр/, 9 тооны бог малыг нь бусдад зарж борлуулах үедээ ******* хэлж мэдэгдсэн зүйл байхгүй. Энэ талаар би хэлээгүй. Өөрөө бүх шийдвэрийг гаргаж ******* эзэмшлийн 4 тооны бод /үхэр/, 9 тооны бог малыг бусдад зарж борлуулсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч    ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

*******.2. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрөөс 2023 оны *******0 дугаар сарын хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ******* дүгээр баг “Баянхаан” гэх газар ******* итгэмжлэн хариуцуулсан малаас 4 үхэр, 8 хонь, ******* ямааг бусдад зарж борлуулан завшсаны улмаас ******* нийт 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг, гэрч Д.Хишигбаатар, Д.Батбаатар, Б.Анхбаяр, 2024 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдрийн ДГ*******/0******* дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн *******0******* дүгээр зүйлийн *******0*******.******* дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.... ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “...Гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

*******.3. Хууль зүйн дүгнэлт

“ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь тухайн цаг хугацаанд иргэн ******* малыг маллаж байсан бөгөөд тухайн малыг    бусдад худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ. 

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч хохирогч ******* малыг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас нийт 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн ******* дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2." үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч үйлдлээс бусдад 4,850,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан үлэмж хэмжээний хохирол байх бөгөөд энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ******* хохирол учирсан нь шүүгдэгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малыг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогч ******* итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малыг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.*******. Талуудын гаргасан санал,

Улсын яллагчаас: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* 4,850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь гомдол саналгүй болохоо илэрхийлж, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй тухайгаа илэрхийлсэн байна. Хэрэг шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэх хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан хохирол болох 4,850,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болно. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хохирогдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “... үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн зэргийн гэмт хэргийн ангилалт хамаарагдаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү ...” гэх саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа, мал маллан амьдардаг зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах хийгээд хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзнэ.

Иймд шүүх өмгөөлөгчийн гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсгийг журамлан, тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн *******-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч ******* 4,850,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдрийн ДГ*******/0******* дугаартай тугалтай үнээ-*******, эр бяруу-2, сувай хонь-8, нас гүйцсэн эм ямаа-******* нийт 4,850,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд  энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 4,850,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Шүүгдэгч ******* овогт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   хорих ял оногдуулахгүйгээр ******* /нэг/ жилийн хугацаагаар, тэнссүгэй.

3. Шүүгдэгч  дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй  гэснийг тус  тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР