| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0030/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
2025 01 29 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2530000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, Жишиг хорооллын 4-4 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Худалдааны гудамжны 4 замын уулзвараас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг “Жишиг хороолол” хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 0,34 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа ойлгосон гэв.
2530000000013 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Гэрч *******: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим манай олон нийтийн цагдаа ******* сумын төвд замын болон хэв журмын эрүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд ******* улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож зөрж өнгөрсөн ба манай олон нийтийн цагдаа ******* нь араас нь очиж шалгахад уг тээврийн хэрэгсэл нь тус сумын 6 дугаар багийн нутаг “Жишиг” хорооллын шороон зам дээр зогсож байсан ба тус сумын ертөнцийн зүгээр урд талын багийн 16 дугаар иргэн Энхжаргал овогтой Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй жолооныхоо ард суусан байдалтай байхаар нь жолооч *******ыг түр саатуулан тус сумын цагдаагийн тасагт авчирч надад болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж хэлсэн юм.
Миний бие *******ыг тус сумын цагдаагийн тасгийн албан өрөөнд согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад ******* нь 0.34 хувийн согтолттой гарч байсан. *******аас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх мөн ямар хүнтэй хамт хаана согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг лавлаж асуухад ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан. Найз хамт сумын хойд байранд эмээгийнхээ гэрийн гадаа 2.5 литрийн 1 том пиво хувааж уусан гэсэн тайлбарыг хэлж байсан. Согтолт хэмжигч драйгер багажаар *******ын согтуурсан, мансуурсан эсэхийг шалгаж буй үйл явцыг гэрэл зураг болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэн баталгаажуулж ажилласан. ...Олон нийтийн цагдаа *******ийг анх тухайн тээврийн хэрэгслийг шалгахад ямар нэгэн зорчигчгүй ганцаараа байсан гэж хэлсэн. ...******* улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь *******ын өөрийнх нь эзэмшлийн нэр дээр нь бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан. ...******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 х ),
Гэрч *******ийн: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим Баяндэлгэр сумын төвд замын болон хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд 4 замын уулзвар дээр манай сумын иргэн ******* нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож надтай зөрж өнгөрсөн юм. Миний бие тухайн тээврийн хэрэгслийг зөрж өнгөрсний дараа удалгүй араас нь очиж шалгахад уг тээврийн хэрэгсэл нь тус сумын 6 дугаар багийн нутаг “Жишиг” хорооллын ертөнцийн зүгээр урд талын шороон зам дээр урагшаа харсан байдалтай зогсож байсан. Би бууж очоод тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар шалгахад тус сумын 6 дугаар багийн иргэн Энхжаргал овогтой Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдалтай жолооныхоо ард сууж байхаар нь жолооч *******ыг түр саатуулан тус сумын цагдаагийн тасагт авчирч хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Очирсүхэд болсон асуудлын талаар дэлгэрэнгүй хэлж танилцуулан *******ын согтолтын зэргийг шалгуулсан. ******* нь согтолт хэмжигч драгер багажаар үлээн шалгуулахад 0,34 хувийн согтолттой гарсан. Найзынхаа хамт эмээгийнхээ гэрийн гадаа 2,5 литрийн нэг том пиво хувааж уусан, тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн гэсэн тайлбарыг хэлж байсан.
... нь ямар нэгэн зорчигчгүй ганцаараа байсан. ...******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Би *******ыг жолоодох эрхээ хасуулж байсныг нь мэдэх болохоор эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд таарсан болохоор араас нь очиж шалгасан юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 х),
Гэрч : “...Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой таньдаг хуурай ах болох Сүрэн ахындаа байсан юм. Тэгээд 20 цагийн орчим найз *******тай фейсбүүк чатаар холбогдоод уулзахаар болоод Сүрэн ахынхаас гараад *******ыг амдаад явсан. ******* өөдөөс өөрийнхөө ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн машинтайгаа ирээд бид хоёр хэсэг юм ярьж байгаад пиво уухаар болоод манай сумын хөгшний дэлгүүр рүү очсон. Тухайн дэлгүүрийн албан ёсны нэрийг нь мэдэхгүй байна. ...Тухайн дэлгүүрээс ******* бид хоёр 2,5 литрийн нэг том пиво зээлж аваад *******ын эмээгийнх нь хашааны гадаа машин дотор нь хувааж уусан. Дахиж нэмж уугаагүй, пивоо хувааж ууж дуусаад би *******ын машинаас буугаад гэр рүүгээ алхаад явсан. ...2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би *******аас юм авах гэж очоод өмнөх орой нь машинаа барьж байгаад цагдаад баригдсан талаар нь анх мэдсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р х),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/304 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 56-59 х),
Яллагдагч *******ын: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчим шиг санаж байна. Найз фейсбүүк чатаар холбогдоод уулзахаар болоод би өөрийнхөө 58-78 СҮА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус- 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гудамжинд уулзалдаад бид хоёр манай сумын хөгшний дэлгүүр гэх дэлгүүрээс 2.5 литрийн том пиво нэгийг аваад Баяндэлгэр сумын хойд байранд байх эмээгийнхээ хашааны гадаа зогсоод машиндаа бид хоёр авсан том пивоо хувааж уусан. Пивоо ууж дуусаад манай найз Х.Батзориг гэр рүүгээ явган харьсан. Манай эмээгийнхээс гэр нь ойрхон байсан учраас алхаад явчихъя гээд буугаад явсан. Би эмээгийнхээ гэрийн гаднаас ганцаараа машинаа барьж хөдлөөд гэр рүүгээ буюу Баяндэлгэр сумын 6 дугаар баг “Жишиг хороолол” руу яваад 4-4 тоот гэрийнхээ гадаа зогсож байхад араас цагдаагийн алба хаагч ирээд намайг машинаас буугаагүй дөнгөж ирээд зогсож байхад ирж шалгасан. Тэгээд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байна, сумын цагдаагийн хэсэг дээр очиж шалгуулах талаар хэлэхээр нь би тухайн цагдаагийн алба хаагчийг дагаад сумын цагдаагийн хэсгийн байранд очиж согтолт хэмжигч багажаар үлээн шалгуулахад 0.34 хувийн согтолттой гэж гарсан. Би жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 39-42 х)
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 03-04-р хуудас),
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 07-08 х),
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-13 х ),
Шүүгдэгч *******ын Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 49 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 х/
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 х/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.02-ны өдрийн 2024/ЗШ/304 дугаартай шийтгэврийн хуулга /хх-ийн 56-59 х / зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Худалдааны гудамжны 4 замын уулзвараас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг “Жишиг хороолол” хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 0,34 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь
Гэрч *******: “...сумын төвд замын болон хэв журмын эрүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд ******* улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож зөрж өнгөрсөн ба манай олон нийтийн цагдаа ******* нь араас нь очиж шалгахад уг тээврийн хэрэгсэл нь тус сумын 6 дугаар багийн нутаг “Жишиг” хорооллын шороон зам дээр зогсож байсан ба тус сумын ертөнцийн зүгээр урд талын багийн 16 дугаар иргэн Энхжаргал овогтой Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй жолооныхоо ард суусан байдалтай байхаар нь жолооч *******ыг түр саатуулан тус сумын цагдаагийн тасагт авчирч шалгахад 0.34 хувийн согтолттой гарч байсан. *******аас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх мөн ямар хүнтэй хамт хаана согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг лавлаж асуухад ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан... гэх,
Гэрч *******ийн: “.... Миний бие тухайн тээврийн хэрэгслийг зөрж өнгөрсний дараа удалгүй араас нь очиж шалгахад уг тээврийн хэрэгсэл нь тус сумын 6 дугаар багийн нутаг “Жишиг” хорооллын ертөнцийн зүгээр урд талын шороон зам дээр урагшаа харсан байдалтай зогсож байсан. Би бууж очоод тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар шалгахад тус сумын 6 дугаар багийн иргэн Энхжаргал овогтой Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байдалтай жолооныхоо ард сууж байхаар нь жолооч *******ыг түр саатуулан согтолтын зэргийг шалгуулсан. ******* нь согтолт хэмжигч драгер багажаар үлээн шалгуулахад 0,34 хувийн согтолттой гарсан. Найзынхаа хамт эмээгийнхээ гэрийн гадаа 2,5 литрийн нэг том пиво хувааж уусан, тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн гэсэн тайлбарыг хэлж байсан...” гэх,
Гэрч : “...Тухайн дэлгүүрээс ******* бид хоёр 2,5 литрийн нэг том пиво зээлж аваад *******ын эмээгийнх нь хашааны гадаа машин дотор нь хувааж уусан. Дахиж нэмж уугаагүй, пивоо хувааж ууж дуусаад би *******ын машинаас буугаад гэр рүүгээ алхаад явсан. ...2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би *******аас юм авах гэж очоод өмнөх орой нь машинаа барьж байгаад цагдаад баригдсан талаар нь анх мэдсэн... гэх,
Яллагдагч *******ын: “.... Би эмээгийнхээ гэрийн гаднаас ганцаараа машинаа барьж хөдлөөд гэр рүүгээ буюу Баяндэлгэр сумын 6 дугаар баг “Жишиг хороолол” руу яваад 4-4 тоот гэрийнхээ гадаа зогсож байхад араас цагдаагийн алба хаагч ирээд намайг машинаас буугаагүй дөнгөж ирээд зогсож байхад ирж шалгасан. Тэгээд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байна, сумын цагдаагийн хэсэг дээр очиж шалгуулах талаар хэлэхээр нь би тухайн цагдаагийн алба хаагчийг дагаад сумын цагдаагийн хэсгийн байранд очиж согтолт хэмжигч багажаар үлээн шалгуулахад 0.34 хувийн согтолттой гэж гарсан... гэх мэдүүлгүүд
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/304 дугаартай шийтгэврийн хуулбар,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ,
Шүүгдэгч *******ын Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Худалдааны гудамжны 4 замын уулзвараас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг “Жишиг хороолол” хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 0,34 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр, тэрээр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/304 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тус тус нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цагийн орчимд 0,34 хувийн согтолттойгоор Тоёота Приус-20 маркийн 25-78 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсаныг хэрэгт хавсаргаж хадгалах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн тэрээр мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуу мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР