| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
2025 02 04 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Х.Ууганбат
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Зулаа
Өсвөр насны шүүгдэгч *******ийн хууль ёсны төлөөлөгч
Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэр
Өсвөр насны шүүгдэгч *******, *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч *******, *******, шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2430003150333 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******,
Монгол Улсын иргэн, 2007 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, овогт ,
Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, овогт ,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Өсвөр насны яллагдагч ******* нь дангаараа 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж, худгийн помп 1 ширхэг, 20 литрийн ширмэн тогтоо 1 ширхэг, 10 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, 5 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, 20 литрийн цайран бетон 1 ширхэг, 10 литрийн цайран бетон 2 ширхэг, мотоциклийн дан обуд 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,592,400 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн Д. гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар чийдэн, 18 ширхэгтэй 00 цаас, 5 литр А92 түлш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 45,000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны яллагдагч *******, ******* болон яллагдагч ******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөн дээрээс “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн “Хроп” 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөн дээрээс “Бикав” маркийн тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 733,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөн дээр байх гараашны цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, модон эмээл 1 ширхэг, Суран хазаар 2 ширхэг, эмээлийн суран даруулга 1 ширхэг, төмөр цоож 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч од 567,780 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид эзэнгүй айл ухъя гэж ярилцаж байсан гэв.
Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайлсан зүйлээ буцаан өгсөн. Заримынх нь мөнгийг өгсөн гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоорондоо ярилцаад хулгай хийсэн. Дундаасаа хохирлоо барагдуулсан. Нэг нь мотоциклоо бариад, хоёр дундаа хийгээд, ганзагалаад аваад явсан гэв.
Хавтаст хэргээс:
1. Өсвөр насны яллагдагч ******* нь дангаараа хохирогч эзэмшлийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 06-09 х/,
Хохирогч : “...Манайх Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд 2024 оны 08 дугаар сараас эхлэн манай гэрийн ойролцоо нутагладаг айлуудын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлаад байна гэж манай саахалт айлын хүмүүс болон хад хэдэн хүмүүс яриад байсан юм. Тэгээд манай гэрээс урд зүгт байх Ганболдын гараашинд 00 09 дүгээр сарын 09-ний өдөр хулгай орсон байна гэхээр нь би 109 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн өвөлжөөгөө шалгахаар ганцаараа очтол эд манай өвөлжөөнд байх амбаарын хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь би гайхаад хулгайч орсон юм байна гэж бодоод амбаараа шалгахад манай амбаарын түлхүүрийг эвдээд газар орхисон байсан. Мөн манай амбаарт байсан худгийн моторын помп, 3 ширхэг ширмэн тогоо, 2 ширхэг 10 литрийн цайран бетон, 1 ширхэг 20 литрийн цайран бетон, 2 ширхэг мотоциклын обуд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. 2 ширхэг мотоциклын обудаа хулгайд алдсанаа би өнөөдөр мэдсэн. Би өөрийн эд зүйлээ хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шалгасан. Тэгэхэд бүх зүйл хэвийн байсан.
...Манай амбаараас хулгайд алдагдсан гэх худгийн мотор нь ногоон өнгийн помп байсан. 20 литрийн 1 ширхэг ширмэн тогоо, 10 литрийн 1 ширхэг ширмэн тогоо, 5 литрийн 1 ширхэг ширмэн тогоо, цайран бетон нь хуучны цайран бетон байсан. 2 ширхэг мотоциклийн обуд нь ямар нэгэн дугуйгүй зүгээр обудаараа байсан. ...Би моторын помпоо 2022 онд 400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Ширмэн тогоо болон бусад эд зүйлсээ би зах зээлийн ханшаар үнэлнэ. ...Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хотод байсан учраас би ганцаараа очиж шалгасан. ...Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...Манай амбаарт байсан эд зүйлсийг хулгайлсан хулгайч манай , гэх газарт байх олон айлын өвөлжөөнөөс хулгай хийсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 х/,
Хохирогч дахин өгсөн: “...Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-42-р хуудас/,
Хохирогч дахин өгсөн: “...Миний хувьд эд зүйлийн үнэлгээг гаргуулж танилцсан бөгөөд пингийн цоож нь дээр үнэлгээ хийлгэхгүй. Миний хувьд ижилхэн хүүхэдтэй, хулгай хийсэн хүмүүс нь бага насны хүүхдүүд учраас зөвхөн худгийн помпын үнэлгээний мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд үлдсэн эд зүйлсийн үнэлгээг авахгүй. ...Миний хохирлыг одоогийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд би тус хулгайн гэмт хэргийг үйлдсэн хүнээс хохирлынхоо мөнгийг авахын бол надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...*******аас сэтгэл санааны хохирлоо огт нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-45-р хуудас/,
Гэрч : “...Би Хаан банкны тоот дансыг өдөр тутамдаа ашигладаг. Мөн тухайн дансаар хайлш, төмөр, түүхий эд худалдан авсан мөнгийг шилжүүлдэг. ...Тухайн гурван этгээд нь надад эд зүйл худалдан борлуулахдаа байнга мотоциклтой ирдэг байсан. Тухайн гурван этгээдийг надад худалдан борлуулсан эд зүйлсийг нь яг бүгдийг нь бол сайн санахгүй байна. Би өдөр бүр янз бүрийн хүмүүсээс түүхий эд худалдан авдаг болохоор зарим зүйлсийг тодорхой санахгүй байна.
...Би тухайн хүмүүсээс эд зүйл худалдан авч байхдаа хулгайлсан эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Би өдөрт олон хүмүүсээс хайлш худалдан авдаг. Тухайн этгээдүүд надад эд зүйл худалдан борлуулахдаа өөрийнхөө эд зүйлсийг зарж байна гэж хэлдэг байсан. Би тухайн этгээдүүдээс эд зүйл худалдан авахдаа бүх мөнгийг өөрийнхөө дансаар шилжүүлдэг байсан. Би тухайн гурван этгээдийг хулгайлсан эд зүйлс надад худалдан борлуулдаг талаар мэдсэн бол шууд цагдаагийн байгууллагад сайн дураараа мэдэгдэх байцсан. Надад хулгайн эд зүйлс зарсан гэгдгийг би огт мэдээгүй.
...Надад ширмэн тогоо зараагүй. Манайх тэр болгон ширмэн тогоо худалдан авдаггүй. Цайран бетон зарсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хэд хэдэн мотоциклийн обудыг зарсан. Хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр надад 1 ширхэг мотоциклийн обуд худалдан борлуулсан. Тухайн өдөр би ******* гэх дансанд Хайлшны үнэ гэх утгатай 18,000 төгрөг шилжүүлсэн.
...Би түүхий эд худалдан аваад ачаа дүүрэхээр нь бүгдийг нь Улаанбаатар хотод очиж тушаадаг. Тухайн этгээдүүдийн худалдан борлуулсан гэх эд зүйлсийг бүгдийг нь бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хотод байх Бугат Алтай ХХК-нд тушаасан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56-59-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2402237 дугаартай “1. Худгийн мотор, помпны зах зээлийн үнэ цэнэ 360,000 төгрөг, 2. 20 л Ширмэн тогооны зах зээлийн үнэ цэнэ 348,000 төгрөг, 3. 10 л Ширмэн тогооны зах зээлийн үнэ цэнэ 282,000 төгрөг,4. 5 л Ширмэн тогооны зах зээлийн үнэ цэнэ 214,500 төгрөг, 5. 10л цайран бетоны зах зээлийн үнэ цэнэ 61,200 төгрөг зах зээлийн үнэ цэнэ 103,500 төгрөг, 6. 20л цайран бетоны 7. Мотоциклийн обудны/хятад/ зах зээлийн үнэ цэнэ 81,000 төгрөг Ингээд шинжилгээний обьектын нийт дүн нь 1,592,400.00төгрөг гэж үзлээ” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 73-79-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2402343 дугаартай “...1. өөрөө угсарсан гэх даюун мотоциклын хувьд гар apraap хийж угсарсан гэх зах зээлийн мэдээлэл олдохгүй байгаа тул үнэлгээ гаргах боломжгүй байна. 2. Харин 2022 онд шинээр худалдан авч байсан мотоциклын хувьд ЭТОӨ аргаар зах зээлийн үнэ цэнийг 1,120,000.00 /нэг сая нэг зуун хорин мянган / төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 88-92-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ын нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 124-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ын: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 111-112-р хуудас/,
2. Өсвөр насны яллагдагч ******* нь дангаараа хохирогч Д. гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийн талаар:
Хохирогч Д.: “...Манай хөдөө гэр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газарт байдаг юм. Хөдөө гэртээ бид ирэн очоотой л байдаг. 2024 оны 08 дугаар сараас эхлэн манай гэрийн ойролцоо нутагладаг айлуудын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлаад байна гэж манай саахалтын хүмүүс яриад байсан юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэрээ шалгахаар 15 цагийн орчимд очсон юм. Тэгээд нөхөр бид хоёр гэр орноо шалгах гээд хашааны хаалга руугаа ороход манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Мөн манай гэрийн зүүн талд байх амбаарын цоож мөн адил эвдэрсэн байсан. Нөхөр бид хоёр Шаргын ууланд байх гэр орноо байнга түгжиж явдаг байсан. Хэзээ ч онгорхой үлдээж үзээгүй. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ орж эд зүйлсээ шалгахад манай гэрээс гар чийдэн, 00 цаас, мөн амбаарын хажууд байсан мотоциклоос 5 литр бензин зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Манай гэрээс их зүйл алдаагүй учир тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Мөн тухайн өдрөөс 3 хоногийн дараа манай урд талд байх Ганболдын гараашинд хулгайч орсон байсан. Ганболд тухайн өдөр миний утасны дугаар руу залгаж манай гарааш дотор хулгайч орсон байна. Та яаралтай цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Өөр болсон асуудал байхгүй. ...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхрийн хамт очиж шалгасан. Тэгэхэд манай гэрийн цоож болон амбаарын цоож бүрэн бүтэн байсан. Ямар нэгэн хулгайч орсон юм мэдэгдээгүй.
...Надад тухайн эвдэрсэн гэх 2 ширхэг цоож байхгүй. Би шууд хогон дээрээ аваачаад хаясан. Гэрээс их зүйл алга болоогүй учраас тухайн гэрийн цоож болон амбаарын цоожийг шууд хаясан. ...Тухайн өдрийн маргааш нь аймгийн хогийн цэг дээр гэрийнхээ бусад хогтой хамт хаясан. Одоо бол яагаад ч олдохгүй. ...Ногоон өнгийн гар чийдэн байсан. 00-ын цаас нь 20 ширхэгтэй 00 цаас байснаас 2 ширхгийг нь ашигласан байсан. Тэгэхээр 18 ширхэг 00 цаас алдсан. Мөн мотоциклийн 5 литр бензин алдагдсан. ...Харин 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрээс хулгайд алдагдсан гэх ногоон өнгийн гар чийдэнг цагдаагийн байгууллага надад хүлээлгэн өгсөн. ...Би гар чийдэнгээ ногоон өнгөөр нь болон хар өнгийн бариулаар нь таньж байна. Мөн ар талдаа USB ордог залгуураар нь таньж байна. Манай гэрээс хулгайд алдагдсан гар чийдэн найдвартай мөн. ...Надад сэтгэл санааны хохирол байхгүй. ...би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 147-149-р хуудас/,
Хохирогч Д. дахин өгсөн: “...манай гэрээс хулгай хийсэн хүн нь насанд хүрээгүй хүүхэд гэдгийг нь мэдсэн тул тухайн хүүхдээс хохирлоо нэхэмжлэхгүй бас авахгүй. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...******* нь манай гэрээс хулгай хийхдээ гэрийн цоожийг эвдэн орсон байсан бөгөөд тухайн хүүхдээс цоожны мөнгийг гаргуулахгүй, мөн цоожны үнэлгээг хийлгэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 151-р хуудас/,
Гэрч : “...Манай хөдөө гэр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газарт байдаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэрээ шалгахаар эхнэр хамт 15 цагийн орчимд очсон юм. Тэгээд энхэр бид хоёр гэр орноо шалгах гээд гэр рүүгээ орох гэтэл манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Мөн манай гэрийн зүүн талд байх амбаарын цоож мөн адил эвдэрсэн байсан. Би хөдөө гэрээ байнга цоожилдог байсан бөгөөд онгорхой үлдээж огт үзээгүй. Эзэнгүй орхиж явдаг байсан болохоор байнга л түгжиж явдаг байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ орж эд зүйлсээ шалгахад манай гэрээс гар чийдэн, 00 цаас, мөн амбаарын хажууд байсан мотоциклоос 5 литр бензин зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Манай гэрээс их зүйл алдаагүй учир тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм.
...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр хамт очиж шалгасан. Тэгэхэд манай гэрийн цоож болон амбаарын цоож бүрэн бүтэн байсан. Хулгайч орж эд зүйл хулгайлсан гэх мөр байгаагүй. ...Надад тухайн эвдэрсэн гэх 2 ширхэг цоож байхгүй. Манай эхнэр гэр орноо цэвэрлэж байгаад хогон дээрээ аваачаад хаясан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 159-160-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2402299 дугаартай “...1. Гар чийдэнгийн зах зээлийн үнэ цэнэ нь 17,500 (арван долоон мянга таван зуун) төгрөг байна гэж дүгнэж байна. 2. 18 ширхэгтэй 00 цаасны зах зээлийн үнэ цэнэ нь 14,667 буюу бүхэлчилвэл 14,700.00 (арван дөрвөн мянга долоон зуун /төгрөг байна гэж дүгнэж байна. 3. 5л А92 түлшний зах зээлийн үнэ цэнэ нь 12,835 буюу бүхэлчилвэл 12,800.00 (арван хоёр мянга найман зуун) төгрөг байна гэж дүгнэж байна. 4. Нийт шинжилгээний объектын зах зээлийн үнэ цэнэ нь 45,002 буюу бүхэлчилвэл 45,000.00 (дөчин таван мянган төгрөг) байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 165-170-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ын: “...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 191-192-р хуудас/,
3. Өсвөр насны яллагдагч *******, ******* болон яллагдагч ******* нар нь бүлэглэн хохирогч эзэмшлийн өвөлжөөн дээрээс “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн “Хроп” 1 ширхгийг хулгайлсан гэмт хэргийн талаар:
Хохирогч : “...Манайх Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг гэх газарт мал маллаж амьдардаг бөгөөд манайх өвөлжөөн дээрээ цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслээ байнга байлгадаг байсан юм. Тухайн тээврийн хэрэгслээ 2023 оны 5 сард моторыг нь аваад өөр машинд сэлбэн тавьсан юм. Тийм учраас тухайн тээврийн хэрэгслийг огт хөдөлгөлгүй өвөлжөөн дээрээ байлгадаг байсан. 2024 оны 08 дугаар сараас эхлэн манай гэрийн ойролцоо нутагладаг айлуудын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлаад байна гэж манай нутгийн хүмүүс яриад байсан юм. Тэгэхээр нь би 2024 оны 09 дүгээр сарын эхээр өвөлжөөн дээрээ буюу гэх газарт байх тээврийн хэрэгсэл болон амбаараа шалгахаар очиход миний Пронтер маркийн тээврийн хэрэгслийн хроп хулгайд алдагдсан байсан. Өөр болсон асуудал байхгүй. ...2024 оны 08 дугаар сарын сүүлээр шалгасан. Тэгэхэд миний машины хроп байсан. ...Тухайн хулгайд алдагдсан гэх тээврийн хэрэгслийн хроп нь мөнгөлөг саарал өнгөтэй Пронтер маркийн тээврийн хэрэгслийн хроп байсан. Тухайн пронтер маркийн тээврийн хэрэгсэл нь 2000-2012 онтой тээврийн хэрэгсэл. Худалдан авснаас хойш хропыг нь солиогүй. ...Би хулгайд алдсан гэх машины хропоо зах зээлийн ханшаар үнэлнэ. Өөрөө үнэлгээг нь сайн мэдэхгүй байна. ...Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний машины хропыг хулгайлсан хулгайч манай , , гэх газарт байх олон айлын өвөлжөөнөөс хулгай хийсэн байх гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177-178-р хуудас/,
Хохирогч дахин өгсөн: “...Манайх жил болгон Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар баг "" гэх газарт өвөлждөг. Энэ жилийн 8 дугаар сард *******ийнх сумын 2 дугаар баг "Энгэрийн худаг" гэх газарт намаржиж байсан. Тухайн айлын өвөлжөө, хаваржаа, намаржаа, зунжаа нь манайхтай их ойрхон нутагладаг бөгөөд олон жил бараг л айл саахалт явж байгаа. ... Манайхаас байнга хулгайд эд зүйлсээ алдаад байдаг. Мөн ******* нь • манайхыг эзэнгүй байдаг гэдгийг сайн мэдэх хүн учраас хулгай хийсэн байх. Иймд миний хувьд сэтгэл санааны хохирлоо тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177-178-р хуудас/,
Гэрч : “...Би Хаан банкны тоот дансыг өдөр тутамдаа ашигладаг. Мөн тухайн дансаар хайлш, төмөр, түүхий эд худалдан авсан мөнгийг шилжүүлдэг. Тухайн данс нь миний өөрийн данс. ...Тухайн гурван этгээд нь надад эд зүйл худалдан борлуулахдаа байнга мотоциклтой ирдэг байсан. Тухайн гурван этгээдийг надад худалдан борлуулсан эд зүйлсийг нь яг бүгдийг нь бол сайн санахгүй байна. Би өдөр бүр янз бүрийн хүмүүсээс түүхий эд худалдан авдаг болохоор зарим зүйлсийг тодорхой санахгүй байна.
...Би тухайн хүмүүсээс эд зүйл худалдан авч байхдаа хулгайлсан эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Би өдөрт олон хүмүүсээс хайлш худалдан авдаг. Тухайн этгээдүүд надад эд зүйл худалдан борлуулахдаа өөрийнхөө эд зүйлсийг зарж байна гэж хэлдэг байсан. Би тухайн этгээдүүдээс эд зүйл худалдан авахдаа бүх мөнгийг өөрийнхөө дансаар шилжүүлдэг байсан. Би тухайн гурван этгээдийг хулгайлсан эд зүйлс надад худалдан борлуулдаг талаар мэдсэн бол шууд цагдаагийн байгууллагад сайн дураараа мэдэгдэх байцсан. Надад хулгайн эд зүйлс зарсан гэгдгийг би огт мэдээгүй.
...Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 40,000 төгрөгөөр худалдан авсан байх. Эвсэл машины хропыг өөр ямар нэгэн эд зүйлтэй хамт нийт 60,000 төгрөг худалдан авсан байж магадгүй. Ямар ч байсан надад Пронтер маркийн тээврийн хэрэгслийн хроп зарсан. Би худалдан авсан.
...Би түүхий эд худалдан аваад ачаа дүүрэхээр нь бүгдийг нь Улаанбаатар хотод очиж тушаадаг. Тухайн этгээдүүдийн худалдан борлуулсан гэх эд зүйлсийг бүгдийг нь бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хотод байх Бугат Алтай ХХК-нд тушаасан. Тухайн хропыг мөн адил тушаасан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 190-193-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2402291 дугаартай “...1. 2000/2012 онтой Пронтер маркийн тээврийн хэрэгслийн нумгүй хроп нь 400,000,00/ дөрвөн зуун мянган төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 198-203-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ийн нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 15-р хуудас/,
Яллагдагч *******ын: “...Найз ******* бид хоёр 2024 оны 08 дугаар сарын сүүлээр 09 дүгээр сарын эхээр, яг хэдний өдөр гэдгээ бол сайн санахгүй байна. *******ийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой бид хоёр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойш ойролцоогоор 30 гаруй км зайд байх тус сумын 3 дугаар багийн нутаг "" гэх газарт байх айлын өвөлжөөн дээр очиход цэнхэр өнгөтэй, портер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь тус тээврийн хэрэгслийн хропыг тайлж аваад шууд аймгийн төвд ирээд түүхий эд худалдан авдаг Х.Энхтөр ахад худалдан борлуулсан, хроп зарсан мөнгө би өөрийн хаан банкны тоот дансаар авч байсан. ...*******, ******* бид хоёр өмнө нь хулгайн хэрэг хамтран үйлддэг байсан. Иймд бид гурав хулгай хийж олсон мөнгө тэнцүү хувааж авдаг байсан. Ийм учраас *******ад хроп зарсан мөнгөнөөс өгсөн. Тухайн үед аймгийн төвд байсан. ...Миний хувьд *******, *******ийн хамт олон хулгайн гэмт хэрэг үйлдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 235-236-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ын: “...Би олон хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 246-247-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ийн: “...Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 07-08-р хуудас/,
4. Өсвөр насны яллагдагч *******, ******* болон яллагдагч ******* нар нь бүлэглэн хохирогч эзэмшлийн өвөлжөөн дээрээс “Бикав” маркийн тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхгийг хулгайлсан гэмт хэргийн талаар:
Хохирогч : “...Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг салаа гэх газарт мал маллаж амьдардаг юм. Би 2023 оны 08 дугаар сард өөрийн Бикав маркийн тээврийн хэрэгслээ эвдрэхээр нь моторыг нь аваад өөрийнхөө Портер маркийн машиндаа тавьсан юм. Тэгээд би Бикав маркийн тээврийн хэрэгслээ огт унаагүй тэр чигээр нь өвөлжөөн дээрээ буюу гэх газарт үлдээсэн юм. 2024 оны 08 дугаар сараас эхлэн манай гэрийн ойролцоо нутагладаг айлуудын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлаад байна хэд хэдэн хүн надад хэлсэн. Тэгээд би хүмүүсийн тухайн яриаг сонсоод өвөлжөөн дээрээ буюу гэх газарт үлдээсэн машинаа шалгахаар 9 сарын эхээр очсон юм. Гэтэл миний эзэмшлийн Бикав гэх тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдсан байсан. ...2024 оны 08 дугаар сарын сүүлээр шалгасан. Тэгэхэд миний машины дугуй хэвийн байсан. ...Тухайн 4 дугуй нь 255.16.75-ын хэмжээтэй, цагаан өнгийн хайлшин обудтай шинэвтэр дугуй байсан. ...Би хулгайд алдсан гэх 4 ширхэг машины дугуйгаа 2023 онд 1 ширхгийг нь 210,000 төгрөгөөр худалдан авч байсан. Нийт 4 ширхэг дугуйгаа 840,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн ханшаар нь үнэлнэ. ...Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний 4 ширхэг дугуйг хулгайлсан хулгайч манай , , гэх газарт байх олон айлын өвөлжөөнөөс хулгай хийсэн байх гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
Хохирогч дахин өгсөн: “...гаргах гомдол байхгүй, харин хохирлоо нэхэмжилж байна. ...миний хувьд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
Гэрч : “...2024 оны 07 дугаар сарын сүүлээр мөн 8 дугаар сард надад хайлш зарж байсан. Тухайн хүүхдүүд нь надад эд зүйл худалдан борлуулахдаа ганцаараа эвсэл хоёулаа ирдэг байсан. Ямар ч байсан хэд хэдэн мотоциклийн дугуй пронтер маркийн тээврийн хэрэгслийн хроп, худгийн моторын помт, машины обуд зэрэг эд зүйл зарсныг нь сайн санаж байна. Өөр зарим зүйлсийг нь санахгүй байна. Ямар ч байсан надад хэд хэдэн удаа хайлш зарсан. Би тухай бүрт нь дансаар нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. ...Тухайн гурван этгээд нь надад эд зүйл худалдан борлуулахдаа байнга мотоциклтой ирдэг байсан. Тухайн гурван этгээдийг надад худалдан борлуулсан эд зүйлсийг нь яг бүгдийг нь бол сайн санахгүй байна. Би өдөр бүр янз бүрийн хүмүүсээс түүхий эд худалдан авдаг болохоор зарим зүйлсийг тодорхой санахгүй байна.
...Би тухайн хүмүүсээс эд зүйл худалдан авч байхдаа хулгайлсан эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Тухайн этгээдүүд надад эд зүйл худалдан борлуулахдаа өөрийнхөө эд зүйлсийг зарж байна гэж хэлдэг байсан. Би тухайн этгээдүүдээс эд зүйл худалдан авахдаа бүх мөнгийг өөрийнхөө дансаар шилжүүлдэг байсан. Би тухайн гурван этгээдийг хулгайлсан эд зүйлс надад худалдан борлуулдаг талаар мэдсэн бол шууд цагдаагийн байгууллагад сайн дураараа мэдэгдэх байцсан. Надад хулгайн эд зүйлс зарсан гэгдгийг би огт мэдээгүй. Өдөр бүр өөр өөр хүмүүсээсээ түүхий эд худалдан авдаг байсан болохоор зарим үед анзаараагүй байх.
...Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан надад тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй зарсан байж магадгүй. Би ойролцоогоор 60,000 төгрөгөөр худалдан авсан байх гэж бодож байна. Яг сайн санахгүй байна.
...Би түүхий эд худалдан аваад ачаа дүүрэхээр нь бүгдийг нь Улаанбаатар хотод очиж тушаадаг. Тухайн этгээдүүдийн худалдан борлуулсан гэх эд зүйлсийг бүгдийг нь бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хотод байх Бугат Алтай ХХК-нд тушаасан. Тухайн дугуйнуудыг мөн адил тушаасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 50-53-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2402290 дугаартай “...1. 255/16/75 хэмжээтэй шинэвтэр 4 ширхэг дугуй нь 733,333 буюу бүхэлчилбэл 733,000,00/ долоон зуун гучин гурван мянган төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 58-63-р хуудас/,
Яллагдагч *******ын: “...*******, ******* бид гурав 2024 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгээ мэдэхгүй байна, сумын төвөөс *******ийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгсэлтэй Онгон сумын 2 дугаар баг "" гэх газарт айлын өвөлжөөн дээр очиход “Бикав” маркийн тээврийн улсын дугаарыг нь бол санахгүй байна тээврийн хэрэгсэл байхаар нь тус тээврийн хэрэгслийн 4 дугуйг тайлж аваад тус газраас шууд аймгийн төвд ирээд ченж Х.Энхтөр ахад зарж мөнгө 3 хувааж аваад миний хувьд тус мөнгө өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэж дуусгасан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 93-94-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ын: “...Би *******, ******* нарын хамт олон хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 104-105-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ийн: “...*******, ******* бид хоёр “Бикаб” машины 4 ширхэг дугуйг машинаас нь тайлж аваад ченж Х.Энхтөрд худалдан борлуулсан бөгөөд дугуй зарсан мөнгө бид гурав тэнцүү хуваан авсан. Миний хувьд дугуй хулгай хийж олсон мөнгө хувийн хэрэгцээнд хэрэглэж дуусгасан.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 115-116-р хуудас/,
5. Өсвөр насны яллагдагч *******, ******* болон яллагдагч ******* нар нь бүлэглэн эзэмшлийн өвөлжөөн дээр байх гараашид хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлсан гэмт хэргийн талаар:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 204-208-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 211-214-р хуудас/,
Хохирогч : “...Манайх Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2024 оны 08 дугаар сараас эхлэн манай гэрийн ойролцоо нутагладаг айлуудаар хулгайч эргэлдээд байна гэж хүмүүс яриад байсан юм. Тэгэхээр нь би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн өвөлжөөгөө шалгахаар оройн 20 цагийн орчимд очсон юм. Тэгэхэд улаан өнгийн дээл өмссөн нэг эрэгтэй хүн манай өвөлжөөнд байх гараашны хаалгыг нь онгойлгоод хулгай хийх гээд байж байсан юм. Тэгээд би Оюунгэрэл гэх манай саахалт айлын хүнээр дамжуулан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би тухайн эрэгтэйг харж байгаад гарааш дотроос эд зүйл хулгайд алдагдсан байж магадгүй гэж бодоод гараашаа шалгахаар гарааш руугаа орсон юм. Гэтэл нөгөө хулгайч шууд зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй юм. Харанхуй байсан учраас хаашаа явсныг нь огт мэдээгүй. Тэгээд би гараашныхаа ойр хавиар эд зүйлээ шалгаад явж байтал манай гарааш дотор байсан модон эмээл болон хазаарыг гаргаад тавьсан байсан. Мөн миний хөл дор хар өнгийн гар утас харагдсан. Тухайн гар утсыг би нөгөө хулгайч сандарсандаа үлдээгээд явсан байна гэж бодсон. Би тухайн утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. ...Намайг гараашаа шалгахад гараашны цоожийг хөшиж онгойлгосон байсан. Тухайн цоожин дээр ямар нэгэн эвдэлсэн гэх мөр гараагүй. Зүгээр л хөшөөд онгойлгосон байсан. ...Манай гарааш дотроос эд зүйл хулгайлагдаагүй. Эд зүйл хулгайлах гэж байхад нь би үйлдэл дээр нь барьж авсан боловч хулгайчийг алдчихсан. ...Би тухайн хүнийг танихгүй. Манай тэр хавиар нутагладаг хүн биш. ...Тухайн эрэгтэй ойролцоогоор 30-аад насны хүн байсан байх гэж бодож байна. Гэхдээ насыг нь тааж хэлэх боломжгүй байна. ...Тухайн эрэгтэйгээс би яагаад хулгай хийж байгаа талаар асуухад тухайн эрэгтэй надад хандан “амьдрал хэцүү байна. Би ядуу амьдралтай хүн, хоёулаа сайхан ярилцъя” гэж надад хэлсэн. Өөр хоёр яриа өрнүүлээгүй. ...Тухайн эрэгтэй мотоциклтой зугтаасан. Цэнхэр өнгийн мотоцикл байсан. ...Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Харин би гараашныхаа цоож болон амбаараа шалгахаар очсон бензиний мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/,
Хохирогч дахин өгсөн: “...Тухайн хүмүүс нь том гарааш, жижиг гараашны нийт 2 цоожийг эвдсэн байсан. Миний хувьд цоож нь дээр ямар эд зүйлийн үнэлгээг хийлгэхгүй. ...сэтгэл санааны хохирлоо огт нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 03-04-р хуудас/,
Гэрч Д.: “...Манай хөдөө гэр Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг гэх газарт байдаг юм. Хөдөө гэртээ бид ирэн очоотой байдаг. Энэ оны 08 дугаар сараас эхлэн манай гэрийн ойр орчмоор хулгайч эргэлдээд айлын өвөлжөө, амбаарыг ухаад эд зүйл хулгайлаад байна гэж надад сонсогдсон юм. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай саахалт айлын миний утасны дугаар болох 99905630 дугаар руу оройн 20 цагийн орчимд залгаж манай гараашны хаалгыг нэг хулгайч эвдээд эд зүйл хулгайлах гээд зогсож байна. Би яг үйлдэл дээр нь бариад авлаа. Яаралтай цагдаа дуудаад өг гэхээр нь шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдээд байж байтал Ганболд дахин над руу залгаж нөгөө хулгайч чинь гар утсаа үлдээгээд зугтаачихлаа. Гар утас нь байгаа юм чинь ухаан нь олдоно байх чи ирээд гэр орноо сайн шалгаарай гэж надад хэлсэн. Удалгүй би өөрийн хөдөө гэртээ очиж эд зүйлээ шалгахад манайд ямар нэгэн байдлаар хулгайч ороогүй байсан. Би болсон асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Ганболд надад хэлэхдээ тухайн хүнийг танихгүй гэсэн. Ямар ч байсан улаан өнгийн дээлтэй эрэгтэй хүн байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 11-12-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2402236 дугаартай “...1. Модон эмээлийн зах зээлийн үнэ цэнэ 435,000 төгрөг байна гэж дүгнэж байна. 2. Суран хазаарын зах зээлийн үнэ цэнэ 45,000 төгрөг байна гэж дүгнэж 3 . Эмээлийн суран даруулгын зах зээлийн үнэ цэнийг 36,000 төгрөг гэж үзлээ. 4. Төмөр цоожны зах зээлийн үнэ цэнийг 6,780 төгрөг гэж үзлээ. Нийт эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 567,780.00 /таван зуун жаран долоон мянга долоон зуун наян/ төгрөг гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 17-24-р хуудас/,
*******ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон арилжаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 227-230-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ын: “...Би олон хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан байгаа” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 58-59-р хуудас/,
Өсвөр насны яллагдагч *******ийн: “... ахын өвөлжөө сумын 3 дугаар баг "" гэх газарт байдаг. Тухайн үед намрын улирал болсон байсан учраас тухайн айлынх өвөлжөөндөө очихгүй гэдгийг *******, ******* ярилцаж байгаад тухайн айлын өвөлжөөнөөс хулгай хийхээр болсон. Тэгээд бид гурав манай аавын эзэмшлийн улаан өнгөтэй Даюун маркийн мотоциклтой өвөлжөөн дээр очоод тухайн айлын гараашны цоожийг бид гурав гараашны хажууд байсан төмрөөр цохиж тус гараашид нэвтрэн орцгоосон. Миний хувьд тус граашид ороод модон эмээлийг авах гэж байсан тэр үед машины гэрэл гарахаар нь хулгай хийх гэж байсан эд зүйлсээ тус газарт нь хаяад *******ын мотоциклоо унаад зугтсан тэгэхэд араас ах хөөсөн боловч гүйцээгүй, харин тухайн үед ахад баригдсан. Мөн бид нар хулгай хийж байгаад машины гэрэл гарсан учраас сандраад ******* нь тухайн граашид гар утсаа үлдээгээд зугтсан байсан Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 70-71-р хуудас/,
Яллагдагч *******ын: “...*******, ******* бид гурав 2 мотоциклтой сумын төвөөс хулгай хийхээр хоорондоо ярилцаж байгаад айлуудын өвөлжөө рүү явахаар болоод ******* бид хоёр түүний Даюун маркийн мотоциклтой, харин ******* нь өөрийнхөө цэнхэр өнгөтэй Даюун маркийн мотоциклтой явцгаасан. Тэгээд бид гурав өвөлжөө рүү очоод гараашны хаалга нь цоожтой байхаар нь цоожийг нь эвдэх зүйл хайж байгаад төмөр олоод цоожийг нь эвдэж ороод хулгай хийхээр юу юу байгааг нь хараад зогсож байхад машины гэрэл гарахаар нь тухайн газраас зугтааж явсан. Харин ******* нь ахад баригдсан бөгөөд би тухайн үед өөрийнхөө Самсунг А-15 маркийн гар утсыг граашид хаяад явчихсан байсан. Иймд би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 81-82-р хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 2-8-р хуудас/,
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хх-ийн 122х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хх-ийн 124 х/
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хх-ийн 124 х/
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хх-ийн 122х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хх-ийн 124 х/
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хх-ийн 124 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр өсвөр насны шүүгдэгч ******* нь дангаараа 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж, худгийн помп 1 ширхэг, 20 литрийн ширмэн тогтоо 1 ширхэг, 10 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, 5 литрийн ширмэн тогоо 1 ширхэг, 20 литрийн цайран бетон 1 ширхэг, 10 литрийн цайран бетон 2 ширхэг, мотоциклийн дан обуд 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,592,400 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрүүдийн хооронд Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн Д. гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар чийдэн, 18 ширхэгтэй 00 цаас, 5 литр А92 түлш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 45,000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* болон шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөн дээрээс “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн “Хроп” 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөн дээрээс “Бикав” маркийн тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 733,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн өвөлжөөн дээр байх гараашны цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж, модон эмээл 1 ширхэг, суран хазаар 2 ширхэг, эмээлийн суран даруулга 1 ширхэг, төмөр цоож 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч од 567,780 төгрөгийн хохирол учруулсан нь дээр дурдагсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: ...хэргийн үйл баримтын хувьд өсвөр насны шүүгдэгч ******* нь дангаараа 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдийн хооронд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* болон шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сард иргэн , , нарын өвөлжөө болон гэрт нь нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* болон шүүгдэгч ******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч *******, ******* болон шүүгдэгч ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч *******, ******* болон шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг
Өсвөр насны шүүгдэгч өмгөөлөгч Д.Зулаагаас: Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй гэх дүгнэлтийг
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэрээс: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар, үнэ төлбөргүй авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой байна.
Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн бол уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.
Прокуророос Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, орон байранд нэвтэрч дээрх бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тайлбарласан хийгээд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухай үйлдлийг гэмт хэрэгт тооцоход болон хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй байна.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч нарт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч , , , , нарт учирсан хохирлыг тогтоосон “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч нар болон шүүгдэгч нараас маргаагүй, дээрх хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”- д хамаарах юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчмыг тодорхойлсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн тайлбарт “Орон байр" гэж хүн 7 байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан болохыг дурдъя.
Хэргийн баримтаар, шүүгдэгч нарын эд зүйл хулгайлсан гэх хохирогч эзэмшлийн өвөлжөөний амбаар, Д. хүн амьдрах зориулалттай гэр, эзэмшлийн гараашны цоож зэргийг эвдэж бусдын эд зүйлийг хууль бусаар нэвтрэн өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар авсан нь дээрх орон байранд нэвтэрсэн гэх зохицуулалт хамаарч байна.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм. Машин механизм ашиглан өөрсдийн үйлдлийг хөнгөвчилж бусдын эд зүйлийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нар нь харилцан ярилцаж дээрх гэмт хэргийг үйлдэх санаачилгыг гарган хамтарч бүлэглэн үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, прокуророос тэдгээрт холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: ...Өсвөр насны шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаанд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэх,
Мөн өсвөр насны шүүгдэгч *******ийн хувьд мөн адилхан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаанд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэх,
Шүүдэгч *******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Зулаа: Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нь нар нь анх удаа эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу бусдад төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өсвөр насны шүүгдэгч нар нь дөнгөж 12 дугаар анги төгсөж, амьдралд хөл тавих гэж байгаа.. Иймд хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нас зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Хүдэрээс: Шүүгдэгч *******ын хувьд гурван удаагийн үйлдэлтэй байгаа. Хохирогч , , нарын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. *******ын хувьд насанд хүрээгүй шүүгдэгч нартай найз болон үеэлүүд байгаа. Би найзаа гэж дууддаг гэж мэдүүлдэг. Насан хүрээгүй боловч насанд хүрээгүй хүмүүстэй найзалж байгаа нь хүүхэд зангаасаа салаагүй байгаа. Анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал харагдаж байна. Иймд шүүгдэгч *******д 2 жилийн хоёр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлыг авч үзэхэд ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 29 хоногтой, ******* нь 16 нас 8 сар 10 хоногтой буюу насанд хүрээгүй буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагч, тэдгээрийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч , , , нарт учруулсан хохирлыг мөнгөн болон биет байдлаар нөхөн төлсөн хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан бөгөөд ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэсэн зохицуулалтуудад нийцнэ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 17 нас 5 сар 29 хоногтой, ******* нь 16 нас 8 сар 10 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр тогтоогдсон, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаар учирсан хохирлыг нөхөн төлсөн, өсвөр насны шүүгдэгч цаашид өсөж хүмүүжих боломж нөхцөлийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч , ******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдсон, тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцэх ба уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтов.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч 1,592,400 төгрөг, т 400,000 төгрөг, 733,000 төгрөг, од 567,780, 45,000 төгрөгийн хохирол тус тус учирсан шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлж, хохирлыг барагдуулсан хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.4. Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болно.
Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлахдаа ашигласан Даюун маркийн мотоциклын үнэ 1,120,000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч , , шүүгдэгч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, *******ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн " Samsung glaxy One UI” маркийн хар хөх өнгөтэй 1 ширхэг гар утсыг буцаан олгож, STELAP, TOP SECURITY гэх бичиглэлтэй эвдэрсэн төмөр цоож 1 ширхгийг устгах”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгана.
Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******, овогт , шүүгдэгч овогт нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах,
Өсвөр насны шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклын үнэ 1,120,000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч , , шүүгдэгч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Samsung glaxy One UI” маркийн хар хөх өнгөтэй 1 ширхэг гар утсыг шүүгдэгч *******д буцаан олгож, STELAP, TOP SECURITY гэх бичиглэлтэй эвдэрсэн төмөр цоож 1 ширхгийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шүүгдэгч *******, өсвөр насны *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******, *******, ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч 1,592,400 төгрөг, т 400,000 төгрөг, 733,000 төгрөг, од 567,780 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, хохирогч нь хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР