Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ******* хөтөлж,

улсын яллагч *******,

шүүгдэгч *******,

түүний өмгөөлөгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 24009 дугаартай, 75/2024/0/Э индекстэй хэргийг 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилтай, ам бүл , охины хамт ******* аймгийн сум, дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ******* ******* /РД:РУ72/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ ширхэг, нас гүйцсэн эр гуна ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,00,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

******* аймгийн прокурорын газраас:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн сувай үнээ ширхэг, нас гүйцсэн эр гуна ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,00,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

*******ин шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн гийн өмчлөлийн нас гүйцсэн тооны сувай үнээ, нас гүйцсэн тооны эр гуна бүхий алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,00,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Би тууж ирээгүй мал өөрөө хөлөөрөө ирсэн. Хашааны хаалга онгойлгоод тавьсан байсан эр үхэр нь үхэр дагаад ороод ирсэн. ...Үхрийн эзэн хохирогч нь сумын цагдаа руу хүртэл залгаж гомдол саналгүй гэж хэлсэн надад бас хэлсэн. Ядарсан таныг балай зүйлд оруулчихлаа гэж хэлсэн. ...Хэцүү байна, худууд, 2 охин дандаа дарамталдаг, загнадаг танаас болж нэр хүндгүй боллоо” гэжээ[],

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* дахин өгсөн мэдүүлэгтээ: “...05 дугаар сарын 05-ны өдөр манай хашааны хаалга онгорхой байсан. Төвийн үхэр энд тэндгүй явдаг учраас ороод ирсэн байсан. Өглөө босоод үхэр ороод ирчихсэн байхаар нь муулчихъя гэж бодоод айл руу очиж хүн авч ирсэн. Тэгээд үхрийг нь барьж аваад эвэрт нь уяа хийгээд байж байхад ирээд утсаар эхнэрээ дуудаад 2 үхрээ гаргаад аваад явсан. Араас нь манай үхрүүд бэлчээртээ гарсан” гэжээ.

2.Хохирогч гийн 2024 оны 05 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой цагийн үед хороололд гэрийнхээ гадаа үхрээ хотлуулчихаад гэртээ ороод амарсан. Тэр шөнөдөө 02 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь хүн ирсэн юм болов уу? гээд гарахад гэрийн гадаа ямар нэгэн хүн, амьтан байгаагүй тэгэхээр нь буцаж гэртээ ороод амарсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны үүрээр 04 цаг 0 минутын үед сэрээд хашааны гадна хотлуулсан үхрээ хартал өчигдөр хотлуулсан үхрээс минь тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байхаар нь 05 цаг өнгөрөөд гэрийнхээ ойр орчим хайгаад явсан боловч олдоогүй. Олдохгүй байхаар нь уулан дээр гараад дурандаад үзсэн чинь усан сангийн урагш айлын хашаанд үхэр мөөрөөд байхаар нь манай үхэр байж магадгүй гэж бодоод яваад очтол ******* гэх манай сумын иргэний хашаанд миний 2 үхэр байсан. Манай сумын иргэд болох түүний эхнэр нар манай хүрэн халзан эр бүдүүн үхрийг эврээс нь уяа уячихсан уяанаас нь татаад сүх бариад тухайн сүхээрээ манай үхрийн толгой хэсэг руу удаа цохисон. Тэгэхээр нь би наанаас нь “хөөе, хаалгаа онгойлго, үхрээ авъя” гээд орилсон чинь тухайн айлын эзэн ******* гэрээсээ гарч ирээд “чи үхрээ хараад шууд таньдаг юм уу?, би энэ үхрийг авсан” гээд орилоод байхаар нь би эхнэр рүүгээ утсаар залгаад “манай үхэр *******ийн хашаанд байна” гээд болсон асуудлын талаар хэлээд *******ийг үхэр өгөхгүй юм шиг байхаар нь гэртээ очоод эхнэрийг аваад буцаад *******ийн гэрт очтол эхнэртэйгээ явсан байсан бөгөөд ******* хашаандаа ганцаараа зогсож байсан. Тэгээд манай эхнэр *******т хандан “үхрээ авъя” гэтэл 2 үхрийг минь хашаанаасаа гаргаж өгсөн. Тухайн үед сүхээр цохиулсан хүрэн халзан эр үхрийн минь хамраас цус гарчихсан, толгойгоо 2 тийшээ хаяад явж чадахгүй байсан. Би тус өдөр үхрээ цагийн үед гэрийн гадна хотлуулсан. Манай үхэр шөнийн цагт гэрийн гадна байхдаа ийш тийшээ явж байсан удаа байхгүй. Ялангуяа нэг, оороо бүр ч явахгүй. Манай үхэр бэлчээрээс салаад өөр айлын үхэрт орно гэж байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Үхрээ авсан. Сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэхгүй. Би 7 тооны үхэртэй хүн, нэг, оороо алга болж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг[2],

.Гэрч гийн 2024 оны 05 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ нөхөр, хүүхдийн хамт амарч байхад 05 цагийн орчим манай сумын ******* эгч ганцаараа орж ирээд манай нөхрийг “үхэр алаад өгөөч, манай охин хурим хийх гээд” гуйгаад байсан. Тухайн үед манай нөхөр дургүйцээд байхаар нь би “хүн гуйгаад байхад очоод янзлаад өгчихөөч” гэж хэлтэл манай нөхөр үхрийг нь гаргаж өгөхөөр болоод ******* эгч бид манайхаас гартал манай гадаа ******* эгчийн Портер байсан. Тэгээд бид хэд шууд ******* эгчийн хашаанд очтол хашаанд нь 4-5 тооны үхэр байсан бөгөөд яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэгээд хашаанд нь ортол хашааных нь хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан тэгээд ******* эгч энэ 2 үхрийг гаргаж янзална гэсэн. Тэгэхээр нь би “та ганц үхэр л гээ биз дээ” гэсэн чинь ******* эгч “энэ 2 л байгаа өөр үхэр байхгүй” гэсэн. Тэгээд ******* эгч урт цагаан өнгий уяа бас модон иштэй сүх гаргаж өгөөд гэртээ орсон. Тэгээд тэр уяагаар нь манай нөхөр хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад уяаны нөгөө үзүүрийг нь надад өгөөд “барьж бай” гээд өөрөө хүрэн халзан эр үхрийг модон иштэй сүхээр нь удаа цохисон чинь хальт цохисон тэгсэн *******ийн хашааны гадна талаас тэр хүн хашхирах шиг болтол манай нөхөр “одоо наад үхрээ тавь” гэхээр нь би тавьчихсан тэгсэн чинь хашааны гадна талд гэх манай сумын иргэн ирчихсэн “үхрээ авъя” гээд орилж байгаа харагдсан. Яг тухайн үед ******* эгч гэрээсээ гарч иртэл манай нөхөр түүнд хандан “та чинь хүний үхэр янзлуулах гээд байгаа юм биш үү” гэтэл ******* эгч “наад чинь өөрийнхөө үхрийг танихгүй байгаа юм аа” гэж хэлээд шууд дээр очоод чи өөрийнхөө үхрийг танихгүй байна шүү дээ гэж хэлээд улмаар хоорондоо хэрэлдээд унасан. Үүнийг харсан нөхөр бид 2 гэр рүүгээ явахаар болсон” гэх мэдүүлэг[],

4.Гэрч Д.Бат-Эрдэнийн 2024 оны 05 дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө гэртээ эхнэр, хүүхдийн хамт амарч байхад 05 цагийн орчим манай сумын ******* эгч ганцаараа гэрт орж ирээд надад хандан “манай гэрт очоод үхэр алаад өгөөч манай охины хурим болох гээд байгаа юм аа” гээд гуйгаад байсан. Тухайн үед миний нойр хүрээд мөн ******* эгчийн гуйлтад дургүй байсан учир түүнд хандан “миний нойр хүрээд байна аа үхрийг чинь одоо гаргаж өгч чадахгүй” гэж хэлтэл эхнэр хажуу талаас надад хандан “хүн гуйгаад байхад очоод янзлаад өгчихөөч” гээд байхаар нь би зөвшөөрөөд эхнэр г дагуулаад ******* эгчийн хамт гэрээс гартал манай гадаа ******* эгчийн Портер байсан Тэгээд бид хэд шууд ******* эгчийн портер машинтай түүний хашаанд иртэл хашаанд нь 4-5 тооны үхэр байсан бөгөөд яг тодорхой тоог нь хэлж чадахгүй байна. Хашаанд нь ортол хаалганы харалдаа 2 тооны үхэр байсан бөгөөд ******* эгч тухайн 2 үхэр руу заагаад “энэ 2 үхрийг гаргаж янзална” гэсэн чинь манай эхнэр , *******т хандан “та чинь ганц үхэр л янзална гэсэн биз дээ” гэж хэлтэл хариуд нь 2 үхэр янзална гээд гэртээ орсон. Тэгээд ******* эгч урт цагаан өнгийн уяа бас модон иштэй сүх гаргаж өгсөн. Тэгээд би тэр уяагаар нь хүрэн халзан эр үхрийг нь бугуйлдаад эхнэр гээр бариулж байгаад тухайн модон иштэй сүхээр удаа хүрэн халзан үхрийг цохисон чинь хальт цохисон тэгсэн чинь Алтанэцэгийн хашааны гадна сумын иргэн а ирчихсэн “үхрээ авъя” гээд орилоод байхаар нь би шууд тухайн үхрийг тавьтал ******* гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “та одоо хүний үхэр авчихсан юм уу” гээд хэлсэн чинь ******* эгч “би хүний үхэр аваагүй, наад а чинь үхрээ танихгүй байна” гээд байхаар нь би одоо явлаа гээд ******* эгчийн охиноор нь гэртээ хүргүүлсэн” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч 2024 оны 06 дугаар сарын 7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна ээж намайг сэрээгээд миний охин хүн хүргээд өг гэхээр нь гадуур хувцсаа өмсөөд машины түлхүүрээ аваад гараад хартал ах өөрийн эхнэр гийн хамт зогсож байсан. Тэгээд би гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирсэн. Тэгсэн 4 цагийн үед сумын цагдааг , нар манай хашаанд орж ирээд ээжийг гэрээс дуудаж гаргаж ирээд “та айлын үхэр мал яагаад хашаад байна” гэсэн утгатай юм ярихаар нь ээжийг айлын мал хашсан юм байна гэж бодсон. Тэгээд цагдаа нар явсны дараа ээжээсээ “та хүний мал хашсан юм уу? үгүй бол санамсаргүй хашсан юм уу?” гэж асуухад ээж хариуд нь “орой малаа туугаад ирэхэд 2 тооны мал ирсэн байсан юм аа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5], 6.Эд мөрийн баримтаар: “Модон иштэй сүх ширхэг, 6 метр цагаан уяа”-г тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[6], 7.2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-924/9864 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ, төгрөг

Нийт үнэ,

төгрөг

Тайлбар шинж чанар

.

Нас гүйцсэн сувай үнээ

ш

,800,000

,800,000

Зах зээлийн дундаж үнээс тогтоов

2.

Нас гүйцсэн эр гуна

ш

2,00,000

2,00,000

 

Нийт үнэ, төгрөг

4,00,000

 

гэх дүгнэлт[7],

8.Шүүгдэгч ******* 2024 оны 06 дугаар сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнө яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Үхэр ирэхгүй байхаар үхэртээ явтал манай үхэр сумын төвийн ар хэсэгт бэлчиж байсан. Тэгээд би үхрээ туугаад хашааны гадна ирээд үхрээ тоолж үзтэл манай үхэр дунд хүрэн халзан , хар бор өнгийн нийт 2 тооны толгой үхэр орсон байхаар айлын үхэр орсон юм байлгүй  гэж бодоод маргааш өгнө гээд хашаандаа бэлчээгээд гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд би 2024 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед сэрээд үхэр дунд орсон байсан айлын 2 үхрийн толгой үхрийг нь нядлуулаад махыг нь зарна гэж бодоод тухайн үхрийг нядлуулах гээд Бат-Эрдэнэ гэх залуугийнд очоод “ толгой үхэр нядлуулах гэсэн юм аа” гэтэл Бат-Эрдэнэ надад хандан “үгүй ээ, би адуундаа явах гэж байна” гэхээр нь гуйсаар байгаад гэртээ авчирсан. Тухайн үед Бат-Эрдэнэ эхнэрийнхээ хамт манайх руу явсан. Тэгээд нэг үхрээ Бат-Эрдэнээр нядлуулах гээд түүнд сүхээ өгөөд эр, хар, бор зүсмийн үхрийг Бат-Эрдэнээр сүхээр цохиултал тухайн үхрийн толгой хэсэг рүү удаа хальт цохитол үхэр яагаач үгүй. Тэгээд дахиад цохих гээд байж байтал тухайн үхрийн эзэн гэх залуу манайд ирээд “үхрээ авъя” гэхээр нь “өө танай үхэр юм уу? аваад яв” гээд үхрийг нь өгөөд явуулсан. Ийм асуудал болсон. Нядлуулах үхрээ бол нядлуулчихаад махыг нь зарах гэж байсан юм. *******ин нөгөө үхрийг яах талаараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан. Бусдын үхэр гэдгийг бол мэдэж байгаа. Гэхдээ хэний үхэр гэдгийг мэдэхгүй байсан. Бусдын малыг нядалж махыг нь зарж борлуулж болохгүй талаар мэдэж байгаа. Манай том охины хурим 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болох товтой мөнгөний хэрэг гараад өөрийн үхрээ зарах гэхээр манай үхэр дандаа нялх тугалтай учир хүн авахгүй байсан юм. Тэгээд л манай үхэр дунд туугдаад ирсэн үхрийг нядлах санаа төрсөн юм. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад анхнаасаа хүний мал хулгайлах санаа зорилго байгаагүй. Тэр өдөр хулгайд алдсан гээд байгаа 2 үхэр манай үхэр дотор нийлсэн байсан. Тэрийг нь би маргааш өглөө нь мэдэж эр үхрийг нь нядлах санаа төрж, Эрхэмээ гэх айлд очиж “мал муулаад өгөөч” гэж гуйж ятгаад Эрхэмээ эхнэртэйгээ хамт ирээд үхрийг муулах гээд удаа сүхээр хальт цохьсон чинь үхрийн эзэн манай хашаан дотор орж ирээд үхрээ аваад явсан. Иймд энэ хэргийг өөр зүйл ангиар зүйлчилж өгнө үү” гэх мэдүүлэг[8],

9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 0.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[0], .Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[], 2. сумын засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт[2], .Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[], 4.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[4], 5.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[5], 6.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[6], 7.Хохирогч гийн цахим үнэмлэхийн хуулбар хувь[7], 8.Хохирогчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 202 оны тооллого[8], 9.Шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 202 оны тооллого[9], 20.Шүүгдэгчийн “Төрийн Банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[20], .Шүүгдэгчийн “Хаан Банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[], 22.Хохирогч гийн бичгээр гаргасан өргөдөл[22], 2.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[2] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах нотлох баримт авагдсан нь Монгол хэл бичиг мэдэхгүй, боловсролгүй, мэргэжилгүй шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн нөхцөл байдал илэрч, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй бөгөөд шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд мөн шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байсан хохирогч гийн өмчлөлийн үхэр дундаас нас гүйцсэн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 4,00,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 2 тооны үхрийг хохирогч өөрөө гэмт хэрэг үйлдэгдэж байх үед нь очиж буцаан авснаар хохирол биет байдлаар буцааж төлөгдсөн байгаа тул хохирогчид гаргуулах төлбөргүй байна. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хохирогч мэдүүлгээрээ нэхэмжлэхээс татгалзсан гэсэн мэдүүлэг өгсөн учраас шүүгдэгчээс гаргуулах сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөргүй гэж үзэж байна. ... Улсын яллагчийн хувьд энэ гэмт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд алдуул мал завшсан үйл баримт тогтоогдохгүй байгаа гэж үзэж байна. Яагаад гэвэл бид хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Тэгэхээр хохирогчийн хувьд бол 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой :00 цагийн үед хашааныхаа гадна үхрээ хотлуулсан байна. Энэ хашааныхаа гадна байгаа юм чинь өөр айлын хашаанд орчихвол энэ нь алдуул мал болчихно гэсэн үг огтоосоо биш. Хашааныхаа гадна байна уу дотор байна уу гэдгээсээ үл хамаараад тухайн иргэний өмчлөлд байгаа зүйл юм. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 05-ны орой :00 цагийн үед хашааныхаа гадна үхрээ хотлуулсан үйл баримт хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч хүн учраас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үүрээр 04:0 минутад гарч малаа харсан байна. Тэгэхэд 2 тооны үхэр дутсан байна. Үүнийхээ дагуу үхрээ хайгаад явсан. Энэ үхрээ хайгаад явсан үйлдэл нь өөрийн өмчлөлд байгаа зүйлийнхээ араас яваад байгаа өмчлөгчийн эд зүйл буюу өмчлөлд байгаа малаа алдсан өмчлөгч эзнийх нь хийж байгаа идэвхитэй үйлдэл байна. Алдуул мал гэж юуг ойлгох вэ? гэдэг тайлбарыг харахад хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаа нь тодорхойгүй гээгдсэн, алдагдсан мал байхыг шаардаж байгаа юм. Хэний ч эзэмшилд байгаа гэдэг нь тодорхойгүй, хараа хяналтад байхгүй малыг хэлж тодорхойлсон байгаа юм. Гэтэл хэргийн нөхцөл байдлаас авч үзэхээр 2 үхэр эзэнтэй, өмчлөгчтэй байна. Өмчлөгч нь орой :00 цагт гэрийнхээ ард малаа хотлуулсан идэвхитэй үйлдэл байна. Үүрээр 04:0 минутад гараад харахад дутчихсан учраас араас нь хөөгөөд хайгаад яваад байна за ийм байгаа малыг алдуул мал гэж үнэлж дүгнэх боломжгүй” гэсэн саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Нэгдүгээрт малын араас идэвхитэй үйлдэл хийсэн учраас энэ бол хулгайн гэмт хэрэг гэж байна. Хүн малаа алдсан, алга болчихсон ийм тохиолдолд мэдээж эрэн хайх, тодорхой хэмжээгээр хүнээс асуух үйлдэл гаргана. Энэ болгоныг хүний малыг хулгай хийсэн гэж зүйлчлэх хуулийн зохицуулалт Монгол улсад байхгүй гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт хараа хяналттай, хяналтгүй байгаа нь байгаагаас хамаарч алдуул мал гэж ярьж болохгүй гэж байна. Алдуул мал ч гэсэн малаасаа тасраад, эзэн нь малаа алдчихлаа гээд цагдаагийн газар бүртгүүлсэн тохиолдолд таны яриад байгаа журмууд үйлчилдэг юм. Аса санд бүртгүүлээд тодорхой хэмжээгээр тийм зүстэй, тийм тамгатай мал шуурганд уруудсан ч гэдэг гэх юм уу ийм байдлаар мэдээлэл явагддаг юм. Энэ бол тухайн хотлуулсан малаас нь үхрийг гэрийнхээ гадаа авч ирж хотлуулсан уу гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй. Өглөө босоод харахад нь 2 тооны үхэр нь байгаагүй гэж хохирогч мэдүүлэг өгсөн байна.  Тухайн 2 үхэр нь гэдэг хүнийх гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоочихсон. Ямар ч малд өмчлөгч, эзэмшигч байна гэдгийг би тодорхой хэлсэн. гэдэг хүний мал гэх асуудал дээр бид маргаагүй. Гуравдугаарт малаа хайж яваа идэвхитэй үйлдэл нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа юм гэж улсын яллагч тайлбарлаж байна...” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд шүүгдэгч ******* нь бусдын үхрийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн 2 тооны үхэр шүүгдэгчийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа өөрөөр хэлбэл шүүгдэгчийн малтай хамт түүний малын хашаанд орж ирсний дараа завших сэдэл төрж, улмаар үхрийг муулахаар шийдэж, хүн дуудсан байдаг.

Хохирогчийн хувьд тухайн өдрийн цагийн үед малаа хотлуулсан гэж мэдүүлдэг бөгөөд хотлуулах гэдэг нь малаа өөрийн хашаа руугаа зүглүүлэхийг хэлдэг байна. Шөнийн 02 цагийн үед нохой хуцахаар нь гарч шалгасан боловч ямар нэгэн хүн байгаагүй, өглөө сэрээд хашааны гадна[24] хотлуулсан үхрээ харахад үхэр дутуу байсан гэж мэдүүлдэг нь шүүгдэгч *******ийг хулгайлсан гэж буруутгах нотлох баримт болохгүй юм.

Хавтаст хэрэгт шүүгдэгч *******ийг үхэр хулгай хийж байгааг харсан, гэрчилсэн гэрч, бусад байдлаар нотлосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөгч болон прокурор хангалттай нотолж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэхээр тогтов.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх; …Энэ гэмт хэргийн ял хариуцлагын тухайд гурван сонгох санкцитай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзээд энэ ялын саналыг тавьж байгаа болно. Малчин буюу мал аж ахуй эрхэлдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ял, хувийн байдлыг нь харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгоогүй гэдгийг тайлбарлаж байна” саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаархи өмгөөллийн дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял оногдуулах нь тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдал, ахуй амьдралын байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зохистой юм гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Шүүгдэгч нь аймагт байх 92 настай ээжийгээ асардаг тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Мөн мал аж ахуй эрхэлдэг, үүнээсээ тодорхой хэмжээний орлого олдог, нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зохистой байна. Улсын яллагчийн санал болгож байгаа торгуулийн ялыг тодорхой хэмжээгээр хөнгөлж ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн . дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, .2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал, /түүний өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай эхийгээ асардаг, нас/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.

*******ин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

Шүүгдэгч ******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  4.4 дүгээр зүйлийн 2, 6.2 дугаар зүйлийн , 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн , 4, 6.0, 6., 7. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн тооны үхрийг амьдаар нь буцаан өгсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.

7.Шүүгдэгч ******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.0 дугаар зүйлийн 4, 6. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

0.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 97-98, 8-9 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 0, 25-27 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 02, 2-24 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[7]

[8] Хавтаст хэргийн 5, 85 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 0-04 дүгээр хуудас

[0] Хавтаст хэргийн 05- дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас

[] Хавтаст  хэргийн 57 дугаар хуудас

[4] Хавтаст  хэргийн 59 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 6 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 7-72 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 78-79, 28-29 дүгээр хуудас

[24] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал