Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/284

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Х.Ууганбат,

Хохирогч *******,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дэлгэрхишиг,

Өсвөр насны шүүгдэгчийн  хууль ёсны төлөөлөгч *******,

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн 2430002860291 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, ****** оны ******* дүгээр сарын ******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЛИ0*******31081*******,

овогт

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 22- 23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн тоотод байх *******гийн байшингийн 5 ширхэг вакум цонхыг хагалж, том өрөөний гэрлийн абажур, модон түшлэгтэй сандал, шүүр, хутгуур, хаалганы цоожыг эвдэж болон барилгад хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хугацаанд уг байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Жордан загварын цагаан өнгөтэй пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдож, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргажээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Яллагдагч *******гийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хүү ******* энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Миний хүү ******* сэтгэцийн өвчтэй. Тухайн өдөр бид хүүгээ 3 цаг гадуур хайгаад олоогүй тул цагдаад дуудлага өгсөн. Хохирогчид үүссэн хохирлыг төлнө. Бид хүүхдийн 200,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Ажил хийдэггүй. Сар болгон олгох тэтгэмжийн мөнгөөр хохирлыг барагдуулах бодолтой байна. Цагаан өнгийн пүүзийг Батмөнх бөө шатаасан ...гэв.

 

- Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохирлоо барагдуулбал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүгийн эрүүл мэндийн байдлыг ойлгож байгаа. Ээж ******* нь хэдэн сарын өмнө хохирлыг барагдуулна гэж ярьж байсан ч холбоо барихгүй байсанд нь гомдолтой байгаа. Хохирлоо л түргэн барагдуулмаар байна. Байшин дахь эвдэрсэн зүйлсийг одоо болтол янзлаагүй байгаа...гэв.

 

2430002860291 дугаартай эрүүгийн хэргээс:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 5-9 дүгээр хуудас/,

 

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

3. Хохирогч *******гийн: Манайх Сүхбаатар аймгийн сумын 9 дүгээр баг тоотод байх хашаа байшинд амьдардаг. 2024 оны 08 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед манайхан гэрээрээ хот руу яваад 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед ирэхэд манай байшингийн бүх цонхнуудыг хагалж, том өрөөний авжурыг унагаж эвдсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Манай гэрийн зүүн хойд талын цонхийг хагалж, тухайн цонхоор орсон юм шиг, байшингийн хаалганы үүдэнд байх төмөр гишгүүрийг цонх түшүүлж тавьсан байх бөгөөд уг цонхны хажууд цагаан цэнхэр өнгөтэй пүүзээ тайлж орхиод, уг пүүзнийхээ улавч, үдээсийг тухайн газраар хаясан байдалтай байсан. Гэртээ орж үзэхэд том өрөөний авжурыг унагаж эвдсэн, цонхны хагарсан шилнүүд нь паркетан шалнуудыг зурж гэмтээсэн, шил нь үсэрч ханын обойг гэмтээсэн, хогийн шүүр, хутгуурыг хугалж эвдсэн, байшингийн хаалганы цоожийг эргүүлж эвдсэн байдалтай байсан. Байшингийн зүүн хойд талын жижиг өрөөний шүүгээн дээр байсан шинэ цагаан өнгөтэй Jordan загварын пүүз алга болсныг бодоход өөрийнхөө пүүзийг хаяад өмсөж явсан байх. Байшингийн 5 цонхны вакум цонх, авжур, цонхны тавцан, паркатин шал, ханын обо, тааз, хаалганы цоож, хогийн шүүр, хутгуур, гадаа байсан модон сандал зэрэг эд зүйлсийг эвдэж, гэмтээж, шинэ цагаан өнгөтэй Jordan загварын пүүзийг өмсөж явсан шиг байсан. Байшингийн 5 цонхийг шиллүүлэхэд 1,000,000 төгрөгөөр шиллүүлсэн. Том өрөөний авжурыг 400,000 төгрөгөөр авч байсан. Шүүр, хутгуурыг 30,000 төгрөгөөр худалдан авсан. Хаалганы бариул, цоожийг 40,000 төгрөгөөр худалдан авсан. Модон сандал 50,000 төгрөгөөр худалдан авч байсан. Паркетанн шал, цонхны тавцан, обой, тааз зэрэгт учирсан гэмтлийг зах зээлийн ханшаар үнэлнэ. Шинэ цагаан өнгөтэй Jordan загварын пүүзийг 120,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Манай ойр орчим хяналтын камер байхгүй. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай зүүн талын хөрш Эрка хэлэхдээ 08 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед танай байшин дотор түжигнээд байсан гэсэн. Урд талын хөрш Мянгаа гэх хүүхэд хэлэхдээ 08 дугаар сарын 22-ны өдөр 12-13 цагийн үед танай гэр нэг түжигнэсэн. Намайг харахад танай урд талын цонх зүгээр байсан. Дараа нь 15 цагийн үед унтчихаад сэрээд харахад урд талын цонхнууд нь хагарсан байсан. Тэгэхээр нь би таныг байшиндаа завсар хийж байна гэж бодсон гэж ярьсан. Манай хоёр хөрш хоёулаа манай байшин болон хашаагаар явж байсан хүнийг хараагүй гэсэн. 08 дугаар сарын 22-ны өдрийн 12-14 цагийн хооронд л тухайн үйл явдлыг болсон байх гэж бодож байна. Надад ямар нэгэн байдлаар өс хонзонтой хүн байхгүй. Манай гэрийнхнийг хот руу явсныг мэдэх хүн байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 19-21 дүгээр хуудас/,

....Хохирогч *******ий дахин өгсөн: Манай гэрийн эд зүйлийг эвдэж, гэмтээсэн хүүхдийн ээж болох гэх хүн надтай 2024 оны 09 дүгээр сарын эхээр ирж уулзсан. Уулзахдаа манай хүү ******* нь сэтгэцийн асуудалтай байгаа юм. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэр хавиар явж байгаад алга болчихсон юм. Тэгэхдээ тухайн хэргийг хийсэн юм шиг байна. Тухайн өдөр цагаан цэнхэр өнгийн пүүзтэй гарч яваад, өөр цагаан өнгийн шинэ пүүз өмсчихсөн ирсэн. Уг пүүзийг нь гэрээрээ үздэг Батмөнх бөө шатаачихсан. Би танай гэрт учирсан хохирол мөнгийг нь барагдуулна гээд одоог хүртэл холбоо барихгүй алга болсон. Би байшингийнхаа эд зүйлсийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Гомдолтой саналтай байна...гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

- Гэрч Э.Алтансүхийн: Би Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажилладаг. Би 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 цагаас 20 цагийн хооронд олон нийтийн цагдаа хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ерөнхий жижүүрээс “ ******* гэх сэтгэцийн өвчтэй, 16 настай, эрэгтэй хүүхэд алга болсон байна” гэх дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн дуудлагын дагуу Хайлаастаар *******г хайж ажиллахад дэлгүүрээс хойшоо 3 дахь эгнээнээс *******г 16 цаг 32 минутад олж тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. *******г олоход урт сур барьчихсан, дээгүүрээ хувцасгүй, доогуураа цэнхэр өнгийн өмдтэй, түүний доогуур ямар гутал, пүүзтэй явж байсан талаар нь сайн санахгүй байна. *******г ээж , аав нарт нь хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

- Гэрч ийн: Би ******* гэдэг ******* сумын хүүхдийг танина. 2024 оны 08 дугаар сарын 20-н хэднээр надаар үзүүлж, засал хийлгэж байсан. Би сумын 9-р баг 2113 тоот гэрээрээ бөө мөргөлийн шашнаар үзэж, засал ном хийдэг юм. 2024 оны 08 дугаар сарын 22-28-ны хооронд ******* сумын ******* гэх хүүхэд ээжийнхээ хамт ирж үзүүлж, засал хийлгэсэн юм. Би *******г үзээд засал ном хийхээр болж чанар буюу хөдөө гарч засал хийхээр болсон. Тэгээд чанарт 08 дугаар сарын 23, 24-ний өдөр гарч *******гийн өмсөж явсан цагаан өнгөтэй, хар оруулгатай пүүзийг шатаасан. Тухайн пүүз нь хөлд нь хий орсон асуудалтай пүүз байсан болохоор нь шатаасан. Өөр надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. *******гээс гаргаж өгсөн Jordan загварын цагаан өнгөтэй пүүзний зургийг харуулахад цагаан өнгөтэй хар оруулгатай пүүз байсан. Энэ пүүз байсан эсэхийг нь сайн санахгүй байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2402222 дугаартай “...нийт учирсан хохирол 2,543,000 төгрөг” байна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-46 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн “1. нь F30.1 солиорох шинж тэмдэггүй сэтгэл хөөрөх өвчтэй байна. 2. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 3. Уг хэрэгт үйл явдлаас болж түүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. 4. Хэрэг хариуцах чадваргүй байна.” гэх дүгнэлт шинжилгээ /хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 043 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжлэгдэж буй №1 дугаартай 1 ширхэг гарын мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй. 3. Шинжлэгдэж буй №1 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN004310009822 дугаараар бүртгэгдсэн, регистрийн дугаартай т овогтой баруун гарын эрхий хурууны мөр байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/,

 

- *******гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эмчийн үзлэгийн хуудаснууд /хавтаст хэргийн *******2-82 дугаар хуудас/,

 

- Иргэний хариуцагч *******ийн: 2024 оны 08 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар аймгийн ******* сумаас би өөрийн том хүү г аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гээд сумын төвд ирсэн. Манай хүү Сэтгэл хөөрлийн хам шинж гэсэн оноштой сэтгэцийн өвчинтэй юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сумын 9 дүгээр багт байх Тоглоомын талбай дээрээс г алдчихсан юм. Тэгээд ******* сумандаа 4-5 дараа гэртээ ирчхээд байсан чинь Аймгийн цагдаагаас Нямдорж гэдэг цагдаа утсаар яриад танай хүү чинь айлын гэр сүйтгэчихсэн байна хурдан хүрээд ир гэж хэлсэн тэгээд болсон асуудлын талаар мэдсэн. Тэрнээс өмнө нь мэдээгүй, манай хүү ч хэлээгүй юм бид нарт. Тухайн эд зүйлээ эвдэж сүйтгүүлсэн айлын хохирлыг нь боломжоороо бага багаар төлөөд бүрэн төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9*******-98 дугаар хуудас/,

 

- Шинжээч : ******* нь өвчин нь яг сэдэрсэн хөөрлийн байдалтай байх үедээ нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийнэ. Сэтгэл хөөрлийн үедээ өөрийгөө удирдан өөртөө ухамсартайгаар хандаж чадахгүй. Өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 22- 23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн Хайлаасьын тоотод байх *******гийн байшингийн 5 ширхэг вакум цонхыг хагалж, том өрөөний гэрлийн абажур, модон түшлэгтэй сандал, шүүр, хутгуур, хаалганы цоожыг эвдэж болон барилгад 2,543,000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн хугацаанд уг байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Жордан загварын цагаан өнгөтэй пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 150,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч *******гийн “ Манайх Сүхбаатар аймгийн сумын 9 дүгээр баг тоотод байх хашаа байшинд амьдардаг. 2024 оны 08 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед гэрээрээ хот руу яваад 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед ирэхэд манай байшингийн бүх цонхнуудыг хагалж, том өрөөний авжурыг унагаж эвдсэн байсан. Гэрийн зүүн хойд талын цонхийг хагалж, тухайн цонхоор орсон юм шиг, байшингийн хаалганы үүдэнд байх төмөр гишгүүрийг цонх түшүүлж тавьсан байх бөгөөд уг цонхны хажууд цагаан цэнхэр өнгөтэй пүүзээ тайлж орхиод, уг пүүзнийхээ улавч, үдээсийг тухайн газраар хаясан байдалтай байсан. Гэртээ орж үзэхэд том өрөөний авжурыг унагаж эвдсэн, цонхны хагарсан шилнүүд нь паркетан шалнуудыг зурж гэмтээсэн, шил нь үсэрч ханын обойг гэмтээсэн, хогийн шүүр, хутгуурыг хугалж эвдсэн, байшингийн хаалганы цоожийг эргүүлж эвдсэн байдалтай байсан. Байшингийн зүүн хойд талын жижиг өрөөний шүүгээн дээр байсан шинэ цагаан өнгөтэй Jordan загварын пүүз алга болсныг бодоход өөрийнхөө пүүзийг хаяад өмсөж явсан байх. Байшингийн 5 цонхийг шиллүүлэхэд 1,000,000 төгрөгөөр шиллүүлсэн. Том өрөөний авжурыг 400,000 төгрөгөөр авч байсан. Шүүр, хутгуурыг 30,000 төгрөгөөр худалдан авсан. Хаалганы бариул, цоожийг 40,000 төгрөгөөр худалдан авсан. Модон сандал 50,000 төгрөгөөр худалдан авч байсан. Паркетанн шал, цонхны тавцан, обой, тааз зэрэгт учирсан гэмтлийг зах зээлийн ханшаар үнэлнэ. Шинэ цагаан өнгөтэй Jordan загварын пүүзийг 120,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Манай зүүн талын хөрш Эрка хэлэхдээ 08 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед танай байшин дотор түжигнээд байсан гэсэн. Урд талын хөрш Мянгаа гэх хүүхэд хэлэхдээ 08 дугаар сарын 22-ны өдөр 12-13 цагийн үед танай гэр нэг түжигнэсэн. Намайг харахад танай урд талын цонх зүгээр байсан. Дараа нь 15 цагийн үед унтчихаад сэрээд харахад урд талын цонхнууд нь хагарсан байсан. Тэгэхээр нь би таныг байшиндаа завсар хийж байна гэж бодсон гэж ярьсан. Манай хоёр хөрш хоёулаа манай байшин болон хашаагаар явж байсан хүнийг хараагүй гэсэн. 08 дугаар сарын 22-ны өдрийн 12-14 цагийн хооронд л тухайн үйл явдлыг болсон байх гэж бодож байна. Манай гэрийн эд зүйлийг эвдэж, гэмтээсэн хүүхдийн ээж болох гэх хүн надтай 2024 оны 09 дүгээр сарын эхээр ирж уулзсан. Уулзахдаа манай хүү ******* нь сэтгэцийн асуудалтай байгаа юм. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тэр хавиар явж байгаад алга болчихсон юм. Тэгэхдээ тухайн хэргийг хийсэн юм шиг байна. Тухайн өдөр цагаан цэнхэр өнгийн пүүзтэй гарч яваад, өөр цагаан өнгийн шинэ пүүз өмсчихсөн ирсэн. Уг пүүзийг нь гэрээрээ үздэг Батмөнх бөө шатаачихсан” гэх,

гэрч Э.Алтансүхийн “ Би 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 цагаас 20 цагийн хооронд олон нийтийн цагдаа хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ерөнхий жижүүрээс “ ******* гэх сэтгэцийн өвчтэй, 16 настай, эрэгтэй хүүхэд алга болсон байна” гэх дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу Хайлаастаар *******г хайж дэлгүүрээс хойшоо 3 дахь эгнээнээс *******г 16 цаг 32 минутад олж тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. *******г олоход урт сур барьчихсан, дээгүүрээ хувцасгүй, доогуураа цэнхэр өнгийн өмдтэй, түүний доогуур ямар гутал, пүүзтэй явж байсан талаар нь сайн санахгүй байна. *******г ээж , аав нарт нь хүлээлгэж өгсөн” гэх,

гэрч ийн “ Би сумын 9-р баг 2113 тооод гэрээрээ бөө мөргөлийн шашнаар үзэж, засал ном хийдэг юм. ******* гэдэг ******* сумын хүүхэд 2024 оны 08 дугаар сарын 22-28-ны хооронд ээжийнхээ хамт ирж үзүүлж, засал хийлгэсэн юм. Би *******г үзээд засал ном хийхээр болж чанар буюу хөдөө гарч засал хийхээр болсон. Тэгээд чанарт 08 дугаар сарын 23, 24-ний өдөр гарч *******гийн өмсөж явсан цагаан өнгөтэй, хар оруулгатай пүүзийг шатаасан. Тухайн пүүз нь хөлд нь хий орсон асуудалтай пүүз байсан болохоор нь шатаасан. *******гээс гаргаж өгсөн Jordan загварын цагаан өнгөтэй пүүзний зургийг харуулахад цагаан өнгөтэй хар оруулгатай пүүз байсан. Энэ пүүз байсан эсэхийг нь сайн санахгүй байна гэж хэлсэн” гэх,

иргэний хариуцагч *******ийн “ 2024 оны 08 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар аймгийн ******* сумаас би өөрийн том хүү г аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гээд сумын төвд ирсэн. Манай хүү Сэтгэл хөөрлийн хам шинж гэсэн оноштой сэтгэцийн өвчинтэй юм. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сумын 9 дүгээр багт байх Тоглоомын талбай дээрээс г алдчихсан юм. Тэгээд 4-5 хоногийн дараа ******* сумандаа гэртээ ирчхээд байсан чинь Аймгийн цагдаагаас Нямдорж гэдэг цагдаа утсаар яриад “танай хүү чинь айлын гэр сүйтгэчихсэн байна хурдан хүрээд ир” гэж хэлсэн, ингээд болсон асуудлын талаар мэдсэн. Тэрнээс өмнө нь мэдээгүй, манай хүү ч бид нарт хэлээгүй юм” гэх,

шинжээч “ ******* нь өвчин нь яг сэдэрсэн хөөрлийн байдалтай байх үедээ нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийнэ. Сэтгэл хөөрлийн үедээ өөрийгөө удирдан өөртөө ухамсартайгаар хандаж чадахгүй. Өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ” гэх мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2402222 дугаартай “нийт учирсан хохирол 2,543,000 төгрөг” байна гэх шинжээчийн дүгнэлт

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн “1. нь F30.1 солиорох шинж тэмдэггүй сэтгэл хөөрөх өвчтэй байна. 2. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 3. Уг хэрэгт үйл явдлаас болж түүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. 4. Хэрэг хариуцах чадваргүй байна.” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 043 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжлэгдэж буй №1 дугаартай 1 ширхэг гарын мөртэй тохирох дардас санд илэрсэнгүй. 3. Шинжлэгдэж буй №1 дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд MN004310009822 дугаараар бүртгэгдсэн, регистрийн дугаартай т овогтой баруун гарын эрхий хурууны мөр байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

*******гийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, эмчийн үзлэгийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

2. Прокуророос өсвөр насны яллагдагч *******гийн,  хохирогч *******гийн байшингийн 5 ширхэг вакум цонхыг хагалж, том өрөөний гэрлийн абажур, модон түшлэгтэй сандал, шүүр, хутгуур, хаалганы цоожыг эвдэж болон барилгад хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хугацаанд уг байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Жордан загварын цагаан өнгөтэй пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 150,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татсан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг агуулсан буюу хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******гийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч *******гийн нийт хохирлыг 2,543,000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2402222 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, иргэний хариуцагч ******* нараас маргаагүй бөгөөд энэ хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”- д хамаарах юм.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.

 

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2402222 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэвэл, *******гийн байшингийн 5 ширхэг вакум цонхыг хагарч, том өрөөний гэрлийн абажур, модон түшлэгтэй сандал, шүүр, хутгуур, хаалганы цоожыг эвдэрч зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болж устгагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөнд 2,393,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.8 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна. 

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар, үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байрт нэвтэрч үйлдсэн бол уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчмыг тодорхойлсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн тайлбарт “Орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан болохыг дурдъя.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тайлбарласан хийгээд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухай үйлдлийг гэмт хэрэгт тооцоход болон хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй байна.

 

Иймд өсвөр насны яллагдагч *******гийн, хохирогч *******гийн Жордан загварын пүүзийг хулгайлж 150,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”- д хамаарах боловч энэ нь түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

           

6. Энэ хэрэгт  мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”-оор шинжилгээ хийлгэнэ гэсэн зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч өсвөр насны яллагдагч *******гийн сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн дүгнэлтээр “1. нь F30.1 солиорох шинж тэмдэггүй сэтгэл хөөрөх өвчтэй байна. 2. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 3. Уг хэрэгт үйл явдлаас болж түүний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг тогтоох боломжгүй байна. 4. Хэрэг хариуцах чадваргүй байна” гэж дүгнэжээ.

 

*******. Өсвөр насны яллагдагч ******* нь F30.1 солиорох шинж тэмдэггүй сэтгэл хөөрөх өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэж, өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлах чадваргүй болсон байдлыг дээрх шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүйд тогтоосон байх тул шүүх түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй юм.

 

8. Иймд өсвөр насны яллагдагч *******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасны дагуу гэм буруутайд тооцохгүй, ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана”, 9 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, согтуурах, мансуурах донтой байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж тус тус зохицуулжээ.

 

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн дүгнэлтээр өсвөр насны шүүгдэгч *******г “хэрэг хариуцах чадваргүй” гэж тогтоосон, мөн шинжээч Ц.Мөнхтунгалагаас түүний сэтгэцийн эрүүл мэндийн талаар “ ******* нь өвчин нь яг сэдэрсэн хөөрлийн байдалтай байх үедээ нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийнэ. Сэтгэл хөөрлийн үедээ өөрийгөө удирдан өөртөө ухамсартайгаар хандаж чадахгүй. Өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийнэ” гэж мэдүүлсэн зэргийг үндэслэвэл *******д сэтгэл заслын эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлага үүссэн хийгээд энэ нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 3 сарын хугацаагаар тогтоож хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Өсвөр насны шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эд хөрөнгөнд нийт 2,543,000 төгрөгийн хохирол учирсаныг Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2402222 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэрэгт тогтоожээ.

 

2. Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч ******* нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үед гэмт хэрэг үйлдэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, өөрөөр хэлбэл хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байх боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд түүнийг хууль ёсны төлөөлөх эх ******* нь түүнтэй хамт тоглоомын талбайд хамт байхдаа асран, хамаалах үүрэгтээ хайхрамжгүй хандсан буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ******* алга болж, энэ хугацаандаа хохирогч *******гийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн Хайлаасьын тоотод байх хашаанд очиж *******гийн байшингийн эд зүлйийг эвдэж, устган, байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь иргэний харицагч *******, гэрч , Э.Алтансүх нарын мэдүүлгээр хэрэгт нотлогдсон байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч *******гийн бусдад учруулсан хохирол буюу  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,543,000 төгрөгийг түүнийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд болох төрсөн эх *******ээс гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, хэрэгт өсвөр насны шүүгдэгч *******гийн эх *******ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно ” зохицуулалтад нийцсэн байгааг дурдъя.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 2-т “2.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4 дүгээр зүйлийн ******* дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт даалгана.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, *******.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсгийг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч овогт д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийг баримтлан өсвөр насны шүүгдэгч *******д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 6 /зургаан/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шатанд өсвөр насны шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******ээс 2,543,000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

6. Өсвөр насны шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4 дүгээр зүйлийн ******* дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН